| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0016/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/014 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч:Э.Гантулга
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914000490023 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 1-14 тоотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Б, бага насны хүү Э.Т нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би эхнэр, хүү хоёроо цохиж зодсондоо гэмшиж, буруугаа ойлгож ухаарч байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 58-60 /
Хохирогч П.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 50 минутын үед манай нөхөр ******* гаднаас согтуу орж ирээд хүүхдээ ингэний хоормог хийгээд өг гэж хэлтэл тэрнийг ойлгохгүй ус хийгээд өгөхөд крантны ус хийж өглөө пизда чинь гэж хэлсэн. Би хүүгээ өмөөрч харанхуй шөнө хар ус ууж ирчихээд хүүхэд битгий муухайгаар хэлээд бай гэж хэлтэл ******* пизда гэж хэлэхээр яадаг юм гэж хэлтэл хүүхдээ алгадаад та хоёрыг алах гэж ирсэн та хоёрыг ална гэж хэлээд хоёр гартаа нэг нэг хутга бариад хүрч ирэхээр нь би чи тэгвэл алчих гэж хэлээд урд нь зогссон. Тэгтэл намайг айлгах гэсэн юм уу мэдэхгүй хутгаа миний урдуур далайхад миний баруун эрүүний хэсэг зүсэгдсэн. Би нөгөө гарт нь байсан том хутгыг тэр үед булааж автал миний толгой орчимд гараараа цохиод авахаар нь чи яаж байгаа юм гэж хэлтэл миний хүүг дахиад цохиод авсан. Би нөхөр *******г аргадсан. Тэгээд толинд харахад нилээд гүн зүсэгдсэн байсан би эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Намайг хутгаар миний баруун эрүүний орчим зүсэж зүүн духны хэсэгт гараараа цохисон. Би *******гээс хутга булаах гэж байхдаа зүүн гарын чигчий хуруугаа зүссэн. Миний хүү Г.Тий баруун хацарт нь цохиж баруун нүдний доор хөхөрсөн байна. ..” гэх мэдүүлэг / хх-ийн 19-23 /
Арван зургаан насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн
... ******* ах согтуу орж ирээд ээжтэй маргалдаж миний баруун нүдний доор нэг удаа алгадаж хоёр удаа цохисон. Тэр хэсэг хөхөрсөн байсан. Ээж П.Бг хутгаар хацар доор нь зүссэн, толгойд нь гараараа цохисон. Тэгээд ээж бид хоёр эмнэлэг явсан. гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /
Гэрч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******г утсаар хоёулаа ганц шил юм уух уу гэж хэлээд дуудахад ирээгүй. Тэгээд би найз хүүхэнтэйгээ Энх-Номун буудалд байхад ******* утсаар залгаж ирсэн. Тэгээд бид гурав ганц шил архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ гарч *******гийн найзынд очиж нэг шил архи ууж байгаад тэр архи дуусаагүй байхад манай найз хүүхэн утсаар залгаж би *******г найзын хамт үлдээгээд би буудал руу түрүүлээд явсан тэгээд би буудалдаа байж байхад Д. Цгийн эхнэр П.Б залгахаар нь утсаа автал намайг эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр явж очиход ******* зодчихлоо гэж хэлсэн. П.Бг харахад зүүн эрүүний доор зүсэгдчихсэн байдалтай байсан. Хүү Тий зүүн нүд орчимд хөхөрчихсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай
1. ******* биед баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 41-42 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай
1. П.Бгийн биед тархи доргилт, доод эрүүний баруун хажуу хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхи, духны зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / зэрэг нотлох баримтууд тус тус болно
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 54-55/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-16/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 6-7/ шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019.01.11-ны өдрийн № 1/17 тоот тодорхойлолт / хх-ийн 61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 65/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 03/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 1-14 гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Б, бага насны хүү Э.Т нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн ...Би эхнэр, хүү хоёроо цохиж зодсондоо гэмшиж, оуруугаа ойлгож ухаарч байна....” гэх мэдүүлэг / хх-ийн 58-60/
хохирогч П.Бгийн ...манай нөхөр ******* гаднаас согтуу орж ирээд хүүхдээ алгадаад намайг айлгах гэсэн юм уу мэдэхгүй хутгаа миний урдуур далайхад миний баруун эрүүний хэсэг зүсэгдэсэн. Би нөгөө гарт нь байсан том хутгыг тэр үед булааж автал миний толгой орчимд гараараа цохисон, ... хүүг дахиад цохиод авсан, намайг хутгаар миний баруун эрүүний орчим зүсэж зүүн духны хэсэгт гараараа цохисон *******гээс хутга булаах гэж байхдаа зүүн гарын чигчий хуруугаа зүссэн, Г.Тий баруун хацарт нь цохиж баруун нүдний доор хөхөрсөн байна....” гэх мэдүүлэг / хх-ийн 19-23 /
арван зургаан насанд хүрээгүй хохирогч ******* ... ******* ах согтуу орж ирээд ээжтэй маргалдаж миний баруун нүдний доор нэг удаа алгадаж хоёр удаа цохисон. Тэр хэсэг хөхөрсөн байсан. Ээж П.Бг хутгаар хацар доор нь зүссэн, толгойд нь гараараа цохисон. гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /
гэрч М.Эын ...П.Бг харахад зүүн эрүүний доор зүсэгдчихсэн байдалтай хүү Тий зүүн нүд орчимд хөхөрчихсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай “... ******* биед баруун нүдний доод зовхи, дух, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 41-42 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай “...П.Бгийн биед тархи доргилт, доод эрүүний баруун хажуу хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхи, духны зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч П.Б, Э.Т нар нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******гийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувьд ногдох хөрөнгө /хх-ийн 65/ болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 750000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг хутгыг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА