| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0018/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/022 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 22.10.2., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 1814003990348 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ныөдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутагт Өлзийт сумаас Баянхонгор аймгийн төврүү явдаг авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ******* БНХ улсын дугаартай тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж автомашин дотор зорчиж явсан иргэн Э.Н, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хадам аав, ээж хоёрын ажиллуулдаг цайны газрын хажууд дэлгүүр ажиллуулахаар лангуу будсан. Тэгтэл цайны газар хоол идэж байсан танихгүй нэг ах машин эвдэрсэн Өлзийт суманд байгаа эндээс 18км байдаг юм хүргээд өгөөч гэсэн. Тэгээд эхнэр Э.Н, хүү ******* нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Королло маркийн *******БНХ улсын дугаартай автомашинаар явж хүргэж өгөөд буцаад явж байгаад Баянхонгорын хуучин хаалга, аймгийн төвөөс 6-7 кмын зайд төв зам дээр явж байхад машины урдуур морь орж ирсэн. Би зам дээр явсан адууг тойрч гарах гээд машины руль зөв тийш дараад буцаагаад дарах шиг болсон тэгэхэд зам дээр машин өнхөрсөн. Машин зогсоход би цонхоороо гарсан. Тэгээд найз Түвшинтөрийг дуудаад эхнэр Э.Н, хүү ******* хоёрыг аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Автомашины хурдыг хасаж, зогсоохын тулд торомс гишгэж руль дарсан. Би ВСДЕ ангилалтай.. гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 88-89/
Хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтад өгсөн
....Тээврийн товчоон дээр манайх цайны газар ажиллуулдаг. Тэгтэл цайны газар хоол идэж байсан нэг ах Баянхонгор аймгийн Өлзийт сумын ойролцоо машин эвдэрсэн байгаа намайг хүргээд өгөөч гэсэн. Шөнө 02 цаг өнгөрч байхад хүргэж өгчихөөд манай нөхөр ******* өөрийн эзэмшлийн *******БНХ улсын дугаартай саарал өнгийн королла маркийн машинаар хүү *******ын хамт хүргэж өгөөд буцаад гэрлүүгээ явж байгаад аймаг орох хашааны наана гэнэт нэг адуу урдуур ороод ирсэн. Манай нөхөр ******* руль дарах шиг болсон түүнээс хойш юу болсныг мэдэхгүй би ухаан алдсан байсан. Машиныг ******* жолоодоод, урд суудалд би хүү *******ыг тэврээд сууж байсан. Хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан. Машины хурд бОкм цаг хурдтай явсан. Миний нуруу гэмтэж хагалгаанд орсон. Хүү ******* толгой гэмтэж хагалгаанд орсон. Биеий байдал хэвийн байна…гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 /
Хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн
... Түүний хувьд болон хүүхэд нь болох ******* нар нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Аын хувьд ямар нэгэн хөдөлгөөнд оролцож болохгүй, Э.Ний хувьд өөрөө бас эмчилгээ хийлгэж байгаа юм. Иймд тэр өөрөө ирэх боломжгүй учир тус хэрэгт миний бие түүнийг төлөөлөн оролцож байгаа... гэх мэдүүлэг /хх-н 52-53-р хуудас/
Хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Энэ хэрэгт миний бие *******ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаад ямар нэгэн санал, хүсэлт алга байна. ******* нь *******ийн төрсөн хүүхэд нь юм байгаа. ******* болон эх нь Э.Н нар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай
1.Уг зам тээврийн осол нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын хэмжилт зураглал, хохирогч Э.Н, жолооч ******* нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Үүнд: 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дэх заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
2.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.36 дэх заалт /Жолоочийн үүрэг/ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
3.Уг зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байх үндэслэлтэй байна.
4.Тухайн зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж үзэж байна.
5.Хохирогч болон жолоочийн мэдүүлэгээс үзэхэд жолооч ******* нь тухайн осол болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.
6. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Цэрэннадмид овогтой М нь 533072 дугаартай ВСДЕ ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ...гэх дүгнэлт /хх-ийн 61-62/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 682 дугаартай дүгнэлт:
1.Э.Нийн нь биед гавлын суурь яс болон дагз яс хамарсан бяцарсан хугарал, бага тархинд цусан хураа, бүсэлхийн 1.1-р нугалмын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, мултрал, 1.1-1.3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нугасны цус хуралт, няцрал, дарагдал, доод мөчдийн саа, саажил, аарцагийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун талд биеийн гол шугамаар 2-8-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, хэвлийд зулгаралт, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.6, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/х.х-ийн 69-71/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 683 дугаартай :
1.*******ын нь биед гавлын зүүн зулай яс титэм заадсаар салж, зулайн орой хэсэгт кронал тэнхлэгийн дагуу 2 тийш зулай яс руу үргэлжилсэн хугарал, уг хугарлаас зүүн чамархай, суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал нь зүүн зулай хэсэгт урагш хөндлөн салж кронал заадас руу орж дөрвөлжин ясны диффект үүсгэсэн зөрсөн хугарал, тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, баруун зулай, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан доорх цус хураа гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд болно.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 77-80 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-4/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-19 /, өвчний түүх, / хх-ийн 92-206/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 208/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018.12.03-ны өдөр 1388 тоот тодорхойлолт /хх-ийн 213/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 218/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн өлзийт сумын 6 дугаар багийн нутагт Өлзийт сумаас Баянхонгор аймгийн төв рүү явдаг авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд ******* БНХ улсын дугаартай тоёота королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж автомашин дотор зорчиж явсан иргэн Э.Н, ******* нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ийн ... төв зам дээр явж байхад машины урдуур морь орж ирээд адууг тойрч гарах гээд машины руль зөв тийш дараад буцаагаад дарах шиг болсон тэгэхэд зам дээр нэг мэдсэн машин өнхөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 88-89/
хохирогч Э.Нийн ... буцаад гэрлүүгээ явж байгаад аймаг орох хашааны наана гэнэт нэг адуу урдуур ороод ирсэн ******* машины руль дарах шиг болсон түүнээс хойш юу болсныг мэдэхгүй би ухаан алдсан байсан,…миний нуруу гэмтэж хагалгаанд орсон. Хүү ******* толгой гэмтэж хагалгаанд орсон. Биеий байдал хэвийн байна…гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 /
хохирогч Б.Мийн ... *******ын хувьд ямар нэгэн хөдөлгөөнд оролцож болохгүй, Э.Ний хувьд өөрөө бас эмчилгээ хийлгэж байгаа…гэх мэдүүлэг /хх-н 52-53/
хууль ёсны төлөөлөгч *******ийн ... ******* болон эх нь Н нар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 /
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай
1.1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дэх заалт Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
2.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.36 дэх заалт /Жолоочийн үүрэг/ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн, ... Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Цэрэннадмид овогтой М нь 533072 дугаартай ВСДЕ ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ...гэх дүгнэлт /хх-ийн 61-62/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 682 дугаартай “...Э.Нийн биед гавлын суурь яс болон дагз яс хамарсан бяцарсан хугарал, бага тархинд цусан хураа, бүсэлхийн 1.1-р нугалмын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, мултрал, 1.1-1.3-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, нугасны цус хуралт, няцрал, дарагдал, доод мөчдийн саа, саажил, аарцагийн эрхтний үйл ажиллагааны алдагдал, баруун уушгины дээд дэлбэнгийн няцрал, баруун талд биеийн гол шугамаар 2-8-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, цус хуралдалт, хэвлийд зулгаралт, баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/хх-ийн 69-71/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 683 дугаартай “...*******ын биед гавлын зүүн зулай яс титэм заадсаар салж, зулайн орой хэсэгт кронал тэнхлэгийн дагуу 2 тийш зулай яс руу үргэлжилсэн хугарал, уг хугарлаас зүүн чамархай, суурь ясны их далавч хүртэл үргэлжилсэн хугарал нь зүүн зулай хэсэгт урагш хөндлөн салж кронал заадас руу орж дөрвөлжин ясны диффект үүсгэсэн зөрсөн хугарал, тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, баруун зулай, зүүн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан тархины хатуу хальсан доорх цус хураа гэмтэл тогтоогдлоо,... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 77-80 / болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйлбаримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 682, 683 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 69-71, 77-80 /, Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62/, зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ид Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******өнхпоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирогч Э.Н, *******ын хууль ёсны төлөөлөгч Б.Мэ нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргаж илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* дугаартай ******* БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******ид буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 -1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* дугаартай ******* БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүдэгч *******ид буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА