Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 438

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Мегамолл” ХХК-д холбогдох “37.307.69479 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мегамолл” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,16 дугаар зүйлийн 16.6-д заасан заалтыг зөрчин 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох  37.307.69479 төгрөгийг төлөөгүй тул тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1-ийн 4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 40-1-4 тоотод оршин суух хаягтай, Бухт овогт Баярхүүгийн Батбаяр /МФ-87011217 / нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 509 тоот нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжлэлд дурьдсан “Мегамолл” ХХК болон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн хооронд үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 37.307.69479 болохыг хүлээн зөвшөөрч байна. Манай компани нь санхүүгийн дотоод асуудлаас үүдэн дээрх өр төлбөрийг хуримтлуулсан болно. Бид сар бүрийн гарах ноогдох нийгмийн даатгалын татварыг төлж үүссэн өрөөс доорх графикийн дагуу төлж барагдуулах боломжтой байна. Үүнд: 2016 оны 09 сард 3.000.000, 2016 оны 10 сард 3.000.000, 2016 оны 11 сард 3.000.000, 2016 оны 12 сард 3.000.000, 2017 оны 01 сард 3.000.000, 2017 оны 02 сард 3.000.000, 2017 оны 03 сард 3.000.000, 2017 оны 04 сард 3.000.000, 2017 оны 05 сард 3.000.000, 2017 оны 06 сард 3.000.000, 2017 оны 07 сард 3.000.000, 2017 оны 08 сард 3.000.000, 2017 оны 08 сард 1.307.695, нийт 37.307.695 төгрөг. Бидний санхүүгийн байдлыг харгалзан үзэж дээрх графикийн дагуу төлөлт хийхийг зөвшөөрнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Мегамолл” ХХК-иас “37.307.69479 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 344488 төгрөгийн тал хувь буюу 172244 төгрөгийг хариуцагч “Мегамолл” ХХК-иас 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Мегамолл” ХХК-нд холбогдох “37.307.69479 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 344488 төгрөгийн тал хувь буюу 172244 төгрөгийг хариуцагч “Мегамолл” ХХК-иас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ