Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2024/00018

 

2024 02 08 207/МА2024/00018

 

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Т нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Г-т холбогдох,

Хувийн орон сууц болон газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч П.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч П.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Л.О /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О- нь иргэн Б.Төөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-нд үндсэн зээл болон зээлийн хүүгийн хүүгийн хамт 2.500.000 төгрөг болсон гэж гэрээ байгуулсан ба мөнгийг Г-ээс авсан, түүнд төлбөрийн тооцоо дуусаагүй, гэрчилгээ чинь Г-т байгаа гэх байдлаар өнөөдрийг хүртэл өгөхгүй 9 жил боллоо. Тухайн мөнгийг 2016 оныг хүртэл цувуулан зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан боловч барьцаалсан хашаа байшин, газрын гэрчилгээг өгөхгүй байх ба бичиг баримтаа нэхтэл, дахин 400.000 төгрөг өг гэхээр нь нэмж өгсөн боловч, гэрчилгээ, бичиг баримтыг өгөхөөс татгалзаж байх ба нөхөр нь дахин 1.000.000 төгрөг ав гэсэн гэх хариулт өгч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. 2016 оны байдлаар 4.948.500 төгрөг өгсөн ба сүүлд гэрчилгээгээ авахын тул дахин 400.000 төгрөг, нийт 5.348.500 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дууссан тул иргэн Б.Т, П.Г- нараас Б аймаг Б сум 1-р баг Ш хороо 3 гудамж 3 тоот А баг 4-404 тоот хаягт байрлах 25 м.кв талбайтай хувийн сууц /Ү-....................../, 368 м.кв талбайтай газрын /Г-.................../ гэрчилгээг гаргуулж өгнө үү..., би Г-ээс анх 780.000 төгрөг зээлсэн бөгөөд үүнээс хойш хэд хэдэн зээл авсан ба 1.000.000 төгрөг үлдсэн байхад зээлийн хүүг үргэлжлүүлэн нэхэж дарамталж, Г-ээс авсан, түүнд төлбөрийн тооцоо дуусаагүй гэх үндэслэлээр гэрчилгээг маань өгөхгүй, зээлээс чөлөөлөхгүй, өнөөдрийг хүртэл өгөхгүй 9 жил боллоо. Тухайн мөнгийг 2016 оныг хүртэл цувруулан зээл, хүүгийн хамт төлж барагдуулсан боловч хэд хэдэн удаа зээлийн гэрээ хийхдээ зээлсэн мөнгөний хүүг нэмж дахин дахин гэрээ хийсэн атлаа одоо тус бүрт мөнгө би авч байсан мэт худлаа гүтгэж байна. Б.Т, Г- нараас би хэзээ ч бэлэн мөнгө авч байгаагүй, худлаа намайг гүтгэж байгаад гомдолтой байна. Г-т өгсөн мөнгөө дансны хуулгаас түүвэрлэн үзэхэд 7.021.500 төгрөг төлсөн байна. Үнэхээр гомдолтой байна. 1.000.000 төгрөгөнд дахин дахин зээлийн хүү тооцон төлүүлэх гэснийг нь зөвшөөрч удаа дараа би мөнгө төлсөн боловч, зээлийн хүү дуусаагүй гэж байнга дарамталж байсан. 2014 оны 12 дугаар 11-нд 1.000.000 төгрөг авсан бөгөөд тухайн мөнгөө 2015 оны 01 дүгээр сарын 28-нд төлсөн, 2015 оны 03 дугаар сарын 19-нд 1.200.000 төгрөг авсныг 2015 оны 05 дугаар сарын 23-нд 800.000 төгрөгөөр, 450.000 төгрөгөөр гэх байдлаар 2 хувааж хийсэн. Гэтэл өмнө авсан зээлээс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны 780.000 төгрөгийг мөн 2014 оны 06 дугаар сарын 23-нд авсан 500.000 төгрөгийг төлөөгүй гээд зээлийн хүүгийн хамт 1.500.000 төгрөг болсон гээд гарын үсэг зуруулсан. Үүнээс нь би сард бага багаар өгч байтал 1.500.000 төгрөг үлдсэний зээлийн хүү нэмэгдэж 2.500.000 төгрөг болсон гэж 2015 оны 10 дугаар сарын 18-нд 2.500.000 төгрөгийн гэрээ байгуулж, Б.Т гэх хүнтэй гарын үсэг зуруулсан ба тухайн хүнээс нь би мөнгө огт аваагүй. Энэхүү гэрээ байгуулсны дараа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 480.000 төгрөг, 45.000 төгрөг, нийт 525.000 төгрөг өгсөн. Ингээд нэг сая төгрөгөө өгнө гэж бодож байтал элдвээр дарамталж байсан тул сүүлдээ миний аав тэтгэврийн зээл авч, 2.500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-нд ................... тоот аав И.Б-ын данснаас 2.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл үүнээс хойш гэрчилгээг авах гэхээр зээлийн хүү дутуу өгсөн гэж маргаан үүсгэн, хэд хэдэн удаа мөнгө дахин авсан боловч гэрчилгээг огт өгдөггүй. Намайг 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан мэт 2.000.000 төгрөгийн гэрээ гэгчийг шүүхэд өгсөн. Уг өдөр би түүнээс мөнгө аваагүй бөгөөд 2017 оны өвөл А-н Ц-ийн уурхайд ажиллаж байсан ба энэ хүнтэй огт уулзаж байгаагүй. Харин ажлаас нэг удаа ирээд гэрчилгээгээ авах гэхэд гэрчилгээний барьцааны төлбөр 200.000 төгрөг өг гэхээр нь өгсөн боловч гэрчилгээ өгнө гээд алга болсон. Утсаар ярихаар удахгүй гэрчилгээг өгнө, олдохгүй байна, амбаар ухъя, уур хүрээд шатаасан байж магадгүй гэх зэргээр хэлдэг ба Т- барьцаалсан биз дээ уг хүнээсээ асуу гэхэд Т-т байхгүй, би авсан, Т- угаасаа энэ асуудлыг мэдэхгүй, ер нь чамтай тооцоо дуусаагүй гээд утсаа тавьдаг. Т-тэй ярихаар Г-ээс асуу, чамтай тооцоо дуусаагүй л гээд байсан гэх зэргээр хэлж арга барж байсан. Гэтэл хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 21-нд би утсаар ярихад за одоо би чамаас 1.000.000 төгрөг л авмаар байна, тэгээд асуудлаа шийдвэрлэе гэсэн. Гэтэл би чадахгүй 400.000 төгрөг байна гэхэд түүнийгээ явуул гэсэн. Явуулчхаад нөхөр Н-г гэрчилгээ өгнө гэнэ, очоод авчих гэсэн чинь, өгөхгүй гэнэ, чадахгүй, шүүхээр яваад аваарай гэж байна гэсэн. Үндэслэлгүйгээр надаас 685.000 төгрөг авсан атлаа огт гэрчилгээ өгөхгүй зовоож байгаа билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.О- нь иргэн П.Г-ээс 2014 онд 780,000 төгрөгийг зээлж аваад тэр даруйд нь 1.100.000 төгрөг болгож төлсөн. Үүний дараа 2014 оны 12 сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг авсан. Уг 1.000.000 төгрөгийг 1 сарын 28-ны өдөр 1.010.000 төгрөг болгож төлсөн байдаг. Үүний дараа 2015 оны 03 сарын 12-ны өдөр 1.200.000 төгрөг аваад энэ мөнгийг 2015 оны 05 сарын 23-ны өдөр 1.250.000 төгрөг болгож төлсөн байдаг. Ингээд талуудын маргаан болоод байгаа 1.500.000 төгрөгийн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн зээлдүүлсэн мөнгөө төлөөгүй гэдэг маргаан үүсээд 1.500.000 төгрөг нь 2 сая төгрөг болоод, 2 сая төгрөг нь 2.5 сая төгрөг болж нотариат орж байшин барьцаалж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 2.5 сая төгрөгийг одоо юу гээд байдаг вэ гэхээр тэр өдөр бэлэн мөнгө авсан гэж тулгаж худлаа яриад энэ мөнгөө 9, 10 сая төгрөг авсан болгож ярьдаг. Энэ 1 сая төгрөгөөс үүдэлтэй маргаан нь явсаар байгаад сүүлдээ 2.5 сая төгрөг дээр тогтсон байсан учраас 2016 оны 09 сард аавынхаа тэтгэврийг авахуулж 2.5 сая төгрөгийг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2.5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2.5 сая төгрөгийг дансаар төлсөн. Ингээд гэрчилгээгээ авъя гэхэд чи намайг өч төчнөөнөөр хохироосон, чиний хүү дуусаагүй гэж загнаад өгдөггүй. Хамгийн сүүлд 2023 оны 06 сард барьцаалсан хашаа байшин, газрын гэрчилгээгээ авахаар болтол гэрчилгээний төлбөр төл гэсэн, тэгээд хэдэн төгрөг юм бэ гэхэд 1 сая төгрөг гэсэн. Тэгэхээр нь энэ мөнгийг төлж чадахгүй, миний гэрчилгээг өгөөч, гэрчилгээгээ таниас авмаар байна гэдэг асуудал болоод өөрт байсан 400.000 төгрөгөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний төлбөр гэж нэмж өгсөн. Ингээд төлбөрөө өгчхөөд О- өөрөө очиж чадахгүй байсан учраас нөхрийгөө явуулсан. Гэтэл нөхрийг нь элдвээр хэлж тэр гэрчилгээг чинь ураад хаясан юм уу, хаашаа хийснээ мэдэхгүй байна, надаас гэрчилгээ нэхлээ гээд гэрчилгээний маргаан талуудад үүсээд шүүхэд хандах болсон. Энэ гэрээ буюу тухайн 2.500.000 төгрөгийг барьцаалж гэрчилгээгээ өгөхдөө Т- гэж хүн гарын үсэг зурсан. П.Г-, Б.Т нараас тухайн үед мөнгө аваагүй. Т-өөс гэрчилгээгээ шаардахаар би гэрчилгээг чинь мэдэхгүй, анхнаасаа Г- авсан, Г-тэйгээ учраа ол, надаас юм нэхээд байх шаардлага байхгүй, гэрчилгээг чинь мэдэхгүй гээд хэнд байгаа нь мэдэгдэхгүй хоёр бие рүүгээ хэлээд байгаа учраас арга буюу шүүхэд хандсан. Иймд Б аймаг Б сум 1 баг Ш хороо 3 гудамж 3 тоот А баг 4-404 тоот хаягтай 25 м.кв хувийн сууц /Ү-....................../, 368 м.кв газрын гэрчилгээ /Г-.................../-г иргэн Б.Т, П.Г- нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч П.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:

Б.О-ийн нэхэмжлэлдээ ямар ч ёс зүйгүй, худал хуурмаг зүйл бичсэнд харамсаж байна. Миний бие Б.О-тэй Жд хамт ажиллаж байхдаа танилцаж, найзууд болсон. Б.О- нь эхэндээ байшингаа зараад байр авах гэж байгаа, аав ээж авч өгнө гэсэн, энэ байшинг манай аав ээж авч өгсөн, манайхан мал ихтэй, санаа зоволтгүй малаа зараад мөнгийг чинь өгчихнө, дараа нь машин авах гэсэн мөнгө дутаад байна, яаралтай мөнгө олоод өгөөч, сүүлдээ С явах гэж байгаа мөнгөний хэрэг байна гэх мэтээр байнга мөнгө асуудаг байсан. Тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан болохоор тусалъя гэж бодсон. Мөн Б.О- нь 10 хувийн хүүтэй зээлье гэдэг байсан тул үүнд нь итгэж олж өгдөг байсан. Хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 780,000 төгрөгийг зээлүүлсэн. Улмаар дахин мөнгө хэрэгтэй байна, найздаа туслаач гэж гуйсан тул 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Б.О- нь дахин найздаа туслаач гээд дахин мөнгө зээлүүлээч гэж удаа дараа уулзахдаа гуйсан. Өмнөх мөнгөө өгөөгүй байсан тул гэрээ хийж баталгаажуулъя гэж тохироод 2015 оны 02 сарын 12-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулж 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд 2015 оны 03 сарын 19-ны өдөр нэмж 1.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. Удалгүй Б.О- нь жаахан мөнгө нэмээд өгчих юм бол ажил бүтэх гээд байна, өмнөх мөнгийг чинь ажил бүтэхээр өгчихнө гэх мэтээр гуйсан. Тухайн үед миний бие нээрээ ч одоо ажил нь бүтчих юм бол ядаж авсан мөнгөө Б.О- нь өгчих байх гээд таньдаг ломбарднаасаа гуйж 2015 оны 09 сарын 07-ны өдөр зээлийн гэрээгээр Б.О-т 2.000.000 төгрөгийг бэлнээр өгүүлсэн. Удалгүй Б.О- нь мөнгө арай дутаад байна, 2.500.000 төгрөг байвал бүх юм яг болчих гээд байна, тэгээд л чиний мөнгийг бүгдийг нь өгчихнө, итгэхгүй байгаа бол найз нь хашаа байшингаа чиний нэр дээр шилжүүлнэ гэсэн. Тухайн үед надад үнэхээр мөнгө байгаагүй, тэтгэмжийн мөнгө, цалингаас илүүчилж хадгалсан бүх мөнгөө Б.О-т өгчихсөн байсан. Б.О- нь дахин дахин гуйгаад байхаар нь нэг ангийн Б.Ттэй хамт очиж уулзаад, манай найзад туслаач гэж би гуйж, Б.О- нь би хашаа байшингаа барьцаалчихна, ямар ч эрсдэлгүй гэсээр Б.О-т зээлэхээр болсон. Ингээд 2015 оны 10 сарын 18-ны өдөр Б.Т, Б.О- нар гэрээ хийж 2.500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Б.О- нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 сар хүртэл 4,480,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлснээс үндсэн мөнгөө ч бүрэн төлж дуусаагүй. 2014 оны 12 дугаар сарын 24-нөөс 2016 он хүртэл нийт 2,755,000 төгрөг төлсөн. 2017 оны 01 сарын 26-ны өдөр үлдсэн 1,725,000 төгрөгөнд хүү тооцоод 2,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Харин Б.Төөс авсан 2,500,000 төгрөгийн зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг Б.О- нь төлөөгүй. Б.О-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа, өгсөн гээд байгаа мөнгө нь ломбардны (2016 оны 09 сарын 20-ны өдөр бүтэн жилийн дараа 2.500.000 төгрөг төлсөн.), надаас авсан зээлийн мөнгөнөөс төлсөн болно. Б.Т нь танай найз чинь мөнгөө өгөхгүй байна, найзаасаа миний мөнгийг олж өг гэж байнга дарамтлах болсон. Би Б.О-ээс Б.Т мөнгөө нэхээд байна, мөнгийг нь олоод өгөөч гэж зөндөө гуйсан. Улмаар Б.О- нь ажлаасаа гараад, хөдөө яваад ямар ч холбоогүй болсон. Б.Т байнга мөнгөө нэхэж манай гэрт ирж, чи л надаас гуйсаар байгаад найздаа мөнгө зээлүүлсэн, асуудалгүй гээд байсан Ха байна, би тэр хүнийг чинь танихгүй, хэрвээ мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө гэх мэтээр байнга мөнгөө нэхэх болсон. 2017 оны 12 сард миний бие арга буюу хүүхдийн хадгаламжинд байсан мөнгө, ээжийн тэтгэвэр, өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ шавхаж Т-т 3,500,000 төгрөгийг Б.О-ийн өмнөөс өгсөн. Миний бие Б.О-ээс өмнөх зээлийн мөнгөний үлдэгдэл, Б.Тт О-ийн өмнөөс өгсөн мөнгө гээд их хэмжээний авлагатай байхад нөхөртэйгөө нийлж утсаар элдвээр доромжилж, заналхийлж, гэрийн хаалга тогшиж гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулаад зогсохгүй шүүхэд худал үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, дарамтанд оруулж байгаад гомдолтой байна. Иймд Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Б.О- нь надаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 09 сарын 17-ны өдрийн хооронд нийтдээ 6,450,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч үндсэн зээлээ ч бүрэн төлөөгүй. Харин он удаан жил бага багаар цувуулсаар 5 сая орчим төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 2 сая орчим төгрөгийг ог төлөөгүй байгаа болно. Харин Б.Төөс авсан 2,500,000 төгрөгийн зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг Б.О- нь төлөөгүй. Б.О-ийн нэхэмжлэлд дурдаад байгаа, өгсөн гээд байгаа мөнгө нь надаас авсан зээлийн мөнгөнөөс төлж байсан. Б.Т нь танай найз чинь мөнгөө өгөхгүй байна, найзаасаа миний мөнгийг олж өг гэж байнга л дарамтлах болсон. Би Б.О-т Т- мөнгөө нэхээд байна, мөнгийг нь өгөөч гэж зөндөө гуйсан. Улмаар Б.О-ийн утас нь холбогдохоо байсан. Нэг хэсэг С улс руу ажиллахаар явсан байсан. Т- байнга л мөнгө нэхэмжилж манай гэрт ирж, чи л надаас гуйсаар байгаад найздаа мөнгө зээлдүүлсэн, асуудалгүй гээд байсан Ха байна, би тэр хүнийг чинь танихгүй, мөнгийг маань олж өгөхгүй бол та хоёрыг цагдаад өгнө гэх мэтээр байнга мөнгө нэхэх болсон. 2017 онд миний бие арга буюу хүүхдийн хадгаламжид байсан мөнгө, өөрийн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжээ шавхаж Т-т 3,500,000 төгрөгийг Б.О-ийн өмнөөс өгсөн. Иймд Б.О-ийн өмнөөс Б.Тт төлсөн 3,500,000 төгрөгийг Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т, П.Г- нараас Б аймаг Б сум 1 баг Ш хороо 3 гудамж 3 тоот А баг 4-404 тоот хаягтай 25 мкв хувийн сууц /Ү-...................... /368 мкв газрын гэрчилгээ /Г-................... /-г гаргуулж нэхэмжлэгч Б.О- олгож, хариуцагч П.Г-ийн нэхэмжлэгч Б.О-т холбогдуулан гаргасан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Г- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ...Хариуцагч П.Г-ээс нэхэмжлэгч Б.О- нь 2014 оны 11 сарын 25-нд 780,000 төгрөг, 2014 оны 12 сарын 12-нд 1,000,000, 2015 оны 03 сарын 19-нд 1,200,000 төгрөг, 2015 оны 06 сарын 23-нд 500,000 төгрөг, 2015 оны 06 сарын 25-нд 100,000 төгрөг, нийт 3,580,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч зээлсэн болох нь дансны хуулга, Х банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие зөвхөн хэрэгт авагдсан дансны хуулгаар нийтдээ 5,080,000 төгрөгийг Б.О-т зээлдүүлсэн байна. Үүнд: 2014 оны 11 сарын 25-нд 780,000 төгрөг, 2014 оны 12 сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 12-нд 1,500,000 төгрөг, 2015 оны 03 сарын 19-нд 1,200,000 төгрөг, 2015 оны 06 сарын 23-нд 500,000 төгрөг, 2015 оны 06 сарын 25-нд 100,000 төгрөг. Шүүхийн шийдвэрийн ундэслэх хэсгийн 6-д ...Б.О-ээс П.Г-ийн Х банкны ................... тоот данс руу 2014 оны 12 сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 сарын 21-ний өдрийн хооронд хугацаанд 3,983,500 төгрөгийг шилжүүлж зээлсэн мөнгөнд төлсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие нэхэмжпэгч Б.О-тэй 2014 оноос Ж ХХК-ийн Б салбарт хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үед миний бие ахлах ажилтан, Б.О- нь миний удирдлагад ажилладаг байсан. Тухайн үед Б салбарын борлуулалтын орлогыг миний дансаар дамжуулан төлдөг байсан ба тухайн үед Б.О-ээс Ж-ын борлуулалтын орлогод төлсөн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна. Тодруулбал Б.О- нь Ж-ын борлуулалтын орлогод нийтдээ 1,928,500 төгрөгийг миний Х банкны ................... тоот дансруу шилжүүлсэн байна. Үүнд: 2015 оны 08 сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 08 сарын 22-ны өдөр 5,000 төгрөг, 2015 оны 05 сарын 23-ны өдөр 450,000 төгрөг, 2015 оны 05 сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2015 оны 05 сарын 29-ны өдөр 69,000 төгрөг, 2015 оны 11 сарын 30-ны өдөр 480,000 төгрөг, 2015 оны 12 сарын 03-ны өдөр 24,500 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү дансаар орсон орлогууд нь зөвхөн Ж-ын борлуулатын орлого болно. Миний бие нэхэмжлэгч Б.О- нь Ж-ын борлуулалтын орлогод шилжүүлсэн төлбөрийг зээлийн төлбөрт төлсөн гэж худал нэхэмжпэл тайлбар гаргаад байгаа тул Ж-аас холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаар татгалзасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1 дэх хэсэг, 25.2.2 дэх хэсэг, 38.6 дах хэсэг, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Б.О-ээс П.Г-ийн Х банкны ................... тоот данс руу 2014 оны 12 сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 сарын 21-ний өдрийн хооронд хугацаанд 3,983,500 төгрөгийг шилжүүлж зээлсэн мөнгөнд төлсөн байна" гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дансны хуулгад шилжүүлэгдсэн мөнгө гүйлгээнүүдийн аль хэсгийг үнэлж хамааралтай гэж хүлээн авсан, аль хэсгийг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзасан эсэх талаар тодорхой дүгнэж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дах хэсгийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д мөн Т-өөс нэхэмжлэгч Б.О-т 2,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан гэж мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Иймд Б.Т Б.О- нарын хооронд 2019 оны 10 сарын 19-нд байгуулагдсан зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн гэрээ хүчин Т- болоогүй" гэж тус тус үндэслэлгүй дүгнэж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан Монгол Улсын нотариатаар хийлгүүлж баталсан зээлийн гэрээ нь 2015 оны 10 сарын 19-ны өдөр хийгдсэн бөгөөд тухайн гэрээг нотариатын байгууллага дээр биечлэн очиж нотариатаар хийлгүүлж батлуулсан. Гэрээний 2.5-д зааснаар зээлийн мөнгийг 2015 оны 10 сарын 18-ны өдөр бэлнээр олгосон бөгөөд энэ тухай гэрээнд тусгасан. Гэтэл шүүхээс зээлийн мөнгө олгоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т: Хариуцагч Б.Т шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд хариу тайлбараа бичгээр гаргасан байна. Гэтэл шүүхээс хариу тайлбар гаргаагүй, улмаар хариуцагч Б.Тийн гаргасан хариу тайлбарт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн ноцтой зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т... П.Г-ээс Б.Тт мөнгө шилжүүлж төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй... гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэгт П.Г-ээс Б.Тт бэлэн мөнгө шилжүүлж өгсөн, мөнгө хүлээлцэж тооцоо нийлсэн акт авагдсан байгаа бөгөөд тухайн баримтийг эх хувиар шүүхэд өгсөн. Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг байхгүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зүй нь уг баримтыг шүүх нотлох баримтад тооцох эсэх, улмаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг үнэлж дүгнэж шийдвэрлэх нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасантай нийцнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн талаар: 1. 2023 оны 12 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч П.Г-ийн зүгээс шүүх хуралдаанд хариуцагч Б.Т-ийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчимыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч Б.Т нь гадаад улс руу зорчсоныг мэдсээр байж харьяалах төрийн байгуулагад шүүх хуралдааны тов мэдэгдэж, улмаас уг баримтаар Б.Тийг хурлыг тов мэдсэн гэж үзэж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаанаар ирээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. 2. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1 дэх хэсэг, 25.2.2 дэх хэсэг, 38.6 дах хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор Ж-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээж аваагүй нь хэргийг оролцогчийн нэхэмжпэлийн шаардлага, хариу тайлбарын татгалзалын үндэслэлээ нотлох үндсэн эрхийг зөрчсөн. 3. 2023 оны 10 сарын 10-ны өдрийн ........................ дугаартай захирамж ИХШХШТХууль болон Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн тухайн өдрөөр шийдвэрлэсэн асуудлаар захирамжийн биелэлтийг хангаагүй. 4. Сөрөг нэхэмжпэлийг гардаж авах эрхгүй хүнд гардуулсан, 5. Мөн өмгөөлөгч Л.О надад сөрөг нэхэмжлэлд Б.О-ийн зүгээс хариу тайлбар гаргасан эсэхийг мэдэгдээгүй, танилцуулаагүй, мөн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн захирамжаар Б.О-ийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах шийдвэрлэсэн бөгөөд уг баримт ирсэн эсэх талаар огт мэдэгдээгүй, танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэргийн шүүхийн хяналтын хүрээнээс хальж шийдвэр гаргасан талаар: Б.Т- болон Б.О- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г нэхэмжлэгчийн зүгээс хүчингүй болгох, хүчин Т- бусад тооцуулах, хүчин Т- бус болох талаар нэхэмжпэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх уг гэрээг хүчин Т- болоогүй гэж тодорхойгүй, хуульд байхгүй нөхцлөөр шийдвэрлсэн. Уг гэрээ нь хүчин Т- бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс аливаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Ийнхүү үндсэн Б.Т- болон Б.О- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 19-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г хүчин Т- байхад Гэрчилгээ гаргуулж Б.О-т олгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Цаашлаад уг шийдвэр нэхэмжлэгчийн хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадахгүй буюу нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй байгаа талаар шүүхээс анхаарна уу. Иймд дээрх үндэслэлээр О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 06-ны өдрийн .......... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч П.Г-, Б.Т нарт холбогдуулан Б аймгийн Б сум 1-р баг Ш хороо 3-р гудамж 3 тоот А баг 4-404 хаягт байрлах 25 м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 368 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар зөвшөөрөхгүй маргаж хариуцагч П.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.О-ээс 3.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.О- нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Төөс 2.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Б.Т, Б.О- нар барьцааны гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б аймаг Б сум 1-р баг Ш хороо 3-3 тоотод байрлах 25м2 талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө 368 м2 талбай бүхий газрыг барьцаалжээ.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр П.Г- Б.О- нар зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлсэн, мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр П.Г-, Б.О- нар зээлийн гэрээгээр 3 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 1.500.000 төгрөг зээлсэн үйл баримт болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Г- нь Б.О-ийн Б.Төөс зээлсэн 3.500.000 төгрөгийг Б.Тт төлж барагдуулсан гэж Б.О-ээс 3.500.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч Б.О- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй П.Г-ээс анх 7.800.000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг хүүгийн хамт 2016 он хүртэл цувуулан өгсөөр дуусгасан байхад төлөөгүй байсан мөнгөний хүүг нэмж дахин дахин гэрээ хийсэн. Хамгийн сүүлд аавынхаа данснаас 2.500.000 төгрөгийг шилжүүлж өгөөд үүнээс хойш гэрчилгээгээ авах гэхээр зээлийн хүү дутуу гээд барьцааны 200.000 төгрөг өг гээд байхаар нь өгсөн боловч түүнээс хойш гэрчилгээ өгөхгүй сураггүй болсон гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Шүүх хариуцагч Б.О- нь хариуцагч П.Г-ээс зээлсэн мөнгийг бүрэн төлж дуусгасан, хариуцагч Б.Төөс зээлсэн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох 2.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлж өгөөгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй тул тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин Т- болоогүй, энэ гэрээг дагалдан хийсэн барьцааны гэрээ мөн хүчин Т- болоогүй гэсэн дүгнэлт хийж хариуцагч П.Г-, Б.Т нараас шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн байна.

Шүүх хариуцагчийн Ж ХХК нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах боломжгүй. Хариуцагч П.Г- нь тухайн компанийн гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулдаг бол өөрөө нотлох баримтаа олж авах боломжтой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн байгууллага хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй бол шүүх зохигчийн хүсэлтээр шийдвэрлэх ёстой.

Нэхэмжлэгч Б.О-ээс хариуцагч П.Г-ийн дансанд шилжүүлээд байгаа зарим мөнгөө Ж ХХК-ийн үйлчилгээний мөнгө, зээлийн мөнгө биш гэж татгалзаж буй татгалзлын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжтой байхад энэ үүргээ биелүүлж нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.О-ээс 3.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг П.Г-ээс Б.Тт 3.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч төлсөн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй гэсэн дүгнэлтийг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч П.Г- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлийн 25.1.1, 38-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж зохицуулсан тул энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин Т- болохгүй буюу байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд зээлийн үндсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй тул түүнийг дагалдан хийгддэг барьцааны гэрээ мөн хүчин Т- болоогүй гэж үзсэн нь зөв юм.

Шүүх хуулийн шаардлагыг хангаагүй учраас зээлийн үндсэн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй хүчин Т- болоогүй гэж үзсэнийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээ хүчин Т- бус гэж шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаар хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Харин шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .............. дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.О-ийн арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу 3.500.000 төгрөгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байх боловч нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа тухайн захирамжийг хүчингүй болгоогүй нь буруу байх тул захирамжийг хүчингүй болгосон заалтыг шүүхийн шийдвэрт нэмж өөрчлөлт оруулах, хариуцагч П.Г-ийн давж заалдсан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул хэргийн шийдлийн хувьд хэвээр үлдээж, орхигдуулсан заалтыг нэмж өөрчлөлт оруулан хариуцагч П.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрт 2 дугаар заалт нэмж 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ........... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг 3 дугаар заалт, 3 дугаар заалтыг 4 дүгээр заалт гэж өөрчилж,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч П.Г-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.150 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн Ш ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У