Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2024/00020

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ТӨҮГ-т холбогдох,

Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.А нь Автотээврийн цехийн Үйлдвэр товчооны даргаар ажиллаж байсан бөгөөд Э ТӨҮГ-т 2010.06.19-нөөс хойш 13 жил ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн ба Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023.06.30-ны өдрийн Б/......... тоот ажлаас халах тушаал гарсан. Уг тушаалын 3 дахь заалтыг эс зөвшөөрч тус Э ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба тухайн маргааныг харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр О аймаг Б сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэйгээр шийдвэрлэсэн ба тус хороонд хандахад шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд хандаж байна. Ажлаас халах тушаал гарахдаа 2018.05.22-ны өдрийн Э ХХК-ийн тогтвор суурьшилтай ажиллах гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн 2017 онд орон сууцын санхүүгийн дэмжлэг авч байсан 8.000.000 төгрөгийг буцаан өгөх заалтыг оруулж, үндэслэлгүйгээр хохироож байна. 2018.05.22-ны өдрийн тогтвор суурьшилтай ажиллах гэрээ нь 8.000.000 төгрөгний дэмжлэг авснаас хойш хийгдсэн гэрээ бөгөөд миний авсан орон сууцны дэмжлэг болох 8.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэй огт холбоогүй гэрээгээр намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Энэхүү мөнгөн дэмжлэгийг 2017.10.17-нд компаниас авсан бөгөөд авсан үндэслэл нь байгууллагаас орон сууц авч байгаагүй, орон сууцны асуудлыг шийдвэрлүүлж байгаагүй үндэслэлээр буюу тухайн үеийн мөрдөж байсан хамтын гэрээнд заасан үндэслэлээр орон сууцны дэмжлэг авсан болно. Иймд 2017 онд Э ХХК-иас орон сууцны санхүүгийн дэмжлэгийн 8.000.000 төгрөг авсныг буцаан авахаар заасан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023.06.30-ны өдрийн Б/......... тоот тушаалын 3 дахь заалтын санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүлэх хэсгийг хүчингүй болгох нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А нь Э ТӨҮГ-ын АТЦ-д ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2023.06.30-ны өдрийн Б/......... тоот тушаалаар ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Э ТӨҮГ-т ажиллаж байх үедээ орон сууцны дэмжлэг найман сая төгрөгний дэмжлэг авч 2018.05.22-ны өдөр 20/18/... тоот тогтвор сууршилтай ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-д Ажилтан цаашид Э-т 10-аас доошгүй жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллана, 2.2-т Компанийн орон сууцны дэмжлэг авсан ажилтан энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарсан, нас барсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, орон тооны цомхотголд орсон зэргээс бусад бусад шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан дуусгавар болсон тохиолдолд олгосон санхүүгийн дэмжлэгийг ажиллаагүй үлдсэн жилд нь хувь тэнцүүлэн компанид буцаан төлнө гэж заасан. Д.Атай байгуулсан Э ХХК-д тогтвор сууршилтай ажиллах 20/18/... тоот гэрээг талууд цуцлаагүй, хүчин төгөлдөр гэрээ болно. Ажлаас халагдах үедээ Д.А нь тус үйлдвэрийн Хуулийн хэлтэст орон сууцны дэмжлэгийг буцаан төлөх эсэх асуудлаар өргөдөл гаргаж байсан бөгөөд гэрээний 2.2 дахь заалтын дагуу хувь тэнцүүлэн дөрвөн сая төгрөгийг буцаан төлөх ёстой гэдэг хариуг өгч байсан. Иймд Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн ...8 дугаар зүйлийн ...8.1.1-д зааснаар Э ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... тоот тушаал нь Д.Атай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/18/... дугаартай Тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 2.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулж, орон сууцны санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүүлэхийг даалгасан тухай нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжпэгч Б.А-ийн нэхэмжпэлтэй Э ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.12 ны өдрийн 142/ШШ2023/........... тоот шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах нь: 1. Нэхэмжпэгч Д.Атай хариуцагч Э ТӨҮГ нь 2018.05.22 ны өдөр Тогтвор сууршилтай ажиллах гэрээг байгуулсан. Үүнээс өмнө энэхүү гэрээг огт байгуулаагүй. Харин уг гэрээний дагуу ямар нэгэн орон сууцны дэмжлэг аваагүй, Уг гэрээний дагуу орон сууцны дэмжлэг авсан гэх нотлох баримт хэрэгт хариуцагч талаас нотлоогүй. Харин 2017.10.17-ны өдөр орон сууцны дэмжлэг 8000000 төгрөг авсан бөгөөд энэхүү дэмжлэгийг авахад уг гэрээг үндэслээгүй буюу 2018.05.22-ны өдрийн Тогтвор сууршилтай ажиллах гэрээг байгуулагдаагүй байсан. Гэтэл уг гэрээг үндэслэн 8000000 төгрөг авсан мэт үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2. Э ТӨҮГ-ийн 2023.06.30- ны өдрийн Б/......... тоот тушаалын 3 дахь заалтын санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүлэх хэсгийн заалт нь 2028.05.22-ны өдрийн 20/18/... тоот дугаартай гэрээний дагуу нэхэмжпэгч орон сууцны санхүүгийн дэмжлэг аваагүй байхад уг гэрээг хэрэгжүүлэлтийг хангуулж, 2017.10.17-ны өдөр авсан 8.000.000 төгрөгийн орон сууцны дэмжлэгийг буцаан төлүүлэхээр гаргасан тушаалын заалт нь хуульзүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.1-т заасны дагуу Хүсэл зоригийн илэрхийлэл нь иргэний эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болоход чиглэсэн үйлдэл эс үйлдэхүй гэж тодорхойлсон бөгөөд тухайн гэрээний эрх, үүрэг хэдийд үүссэн гэж үзэж байгаа талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй. Тухайн гэрээний агуулгаас харахад гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 10 жил ажиллах гэрээний гол нөхцлийг заасан байх бөгөөд уг нөхцлөөр гэрээ байгуулснаар орон сууцны санхүүгийн дэмжпэг авах эрх үүсэхийг анхаарч хэргийг шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл 2017.10.17 -ны өдөр авсан 8.000.000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид олгохдоо дээрх гэрээний гол нөхцлийг тохиролцсонгэх үйл баримт, нотлох баримт хэрэгт байхгүй байхад тохиролцсон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж , Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 , 118-р зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй . Анхан шатны шүүхээс Э ХХК -ийн 2014.12.16-ны өдрийн А /... тоот тушаалын хавсралт Э ХХК-ийн ажилтанд орон сууцны санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг үндэслэн 2017.10.17 ны өдөр дэмжпэг 8.000.000 төгрөгийг олгожээ гэж дүгнэсэн. Энэхүү журмын ямар заалт, шалгуурыг хангаж, санхүүгийн дэмжпэг авсан болохыг хариуцагч тал нотлоогүй байхад 2028.05.22-ны өдрийн 20/18/... тоот дугаартай гэрээг дахин байгуулсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Гэрээг дахин байгуулах гэх ойлголтод урьд нь тухайн гэрээг байгуулсан байхыг шаардах бөгөөд гэрээний ямар гол нөхцлөөр, урьд нь гэрээг байгуулагдсан болох ялангуяа цаашид 10 жил тогтвортой ажиллана гэх гэрээний гол нөхцлөөр урьд өмнө нь гэрээ байгуулсан гэх асуудлыг хариуцагч тал нотлоогүй, өмнө нь гэрээ байгаагүй бөгөөд асуудлаар хариуцагч мэтгэлцээгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж .Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2, 118-р зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Дээрх журамд орон сууцны дэмжлэг авах эрх бүхий этгээд нь: А/. тухайн компанид гурав буюу түүнээс дээш жил ажилласан байх, Б/. орон сууцны асуудлаа шийдвэрлүүлж байгаагүй, В/. цаашид 10 жил тогтвор сууршилтай ажиллах гэрээ байгуулсан байх гэх 3 нөхцлийг дурдсан байх ба 2017.10.17 -ны өдөр 8000000 төгрөгний дэмжпэг авахдаа В-д заасан нөхцлөөр авсан гэх үйл баримт хэрэгт нотлогдоогүй буюу гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт ирээгүй.Тухайн орон сууцны дэмжлэг авахын тул В-д заасан нөхцлөөр орон сууцын дэмжлэг авах бол тухайн гэрээг байгуулсан байхыг шаардах бай уг гэрээ байгуулагдснаар дэмжлэг авах эрхтэй болох нь журмын холбогдох заалтаас харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх хуульзүйн үндэслэлгүй дүгнэлт хийж , уг гэрээг өмнө байгуулсан гэж үзэж, дахин байгуулсан гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж ,Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 , 118-р зүйлийн 118.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч орон сууцны дэмжлэг авах үед буюу 2017.10.17 ны байдлаар тухайн компанид ажиллаад 7 жил 3 сар 28 хоног болж байсныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй.Энэ нь тухайн журмын ... гурав буюу түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан байгааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. 3. Хөдөлмөрийн гэрээний тухайд: Э ХХК нь 2019 онд өөрчлөгдөж, Э ТӨҮГ -болсон гэх ба Э ХХК -ийн 2014.12.16-ны өдрийн А /... тоот тушаалын хавсралт дахь журмын заалтуудын дагуу шаардах эрх Э ТӨҮГ -т үүссэн гэдгийг нотолсон баримт хариуцагч тал гаргаж өгөөгүй. Шүүхээс нэршил өөрчлөгдсөн гэх баримт байхгүй байхад нэршил өөрчлөгдсөн гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.12 ны өдрийн 142/ШШ2023/........... тоот шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 -р зүйлийн 116.1-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А нь Э ТӨҮГ-ын АТЦ-д ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2023.06.30-ны өдрийн Б/......... тоот тушаалаар ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Э ТӨҮГ-т ажиллаж байх үедээ орон сууцны дэмжлэг найман сая төгрөгний дэмжлэг авч 2018.05.22-ны өдөр 20/18/... тоот тус үйлдвэрт тогтвор суурынилтай ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү 20/18/... тоот гэрээний 2.1-д Ажилтан цаашид Эт 10-аас доошгүй жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллана, 2.2-т Компанийн орон сууцны дэмжлэг авсан ажилтан энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарсан, нас барсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, орон тооны цомхотголд орсон зэргээс бусад бусад шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд олгосон санхүүгийн дэмжлэгийг ажиллаагүй үлдсэн жилд нь хувь тэнцүүлэн компанид буцаан төлнө гэж заасан. Д.Атай байгуулсан Э ХХК-д тогтвор суурыыилтай ажиллах 20/18/... тоот гэрээг талууд цуцлаагүй, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгч Д.А энэхүү гэрээний талаар огт маргаагүй юм. Мөн Ерөнхий захирлын 2014.12.16-ны өдрийн А/... дугаар тушаалаар батлагдсан ЭХХК-ийн ажилтанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.5.3 дахь заалт, 3.2 дахь хэсэгт энэ тухай тусгагдсан байсан болно. 2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо ЭХХК-ийн нэршил Э ТӨҮГ /төрийн өмчит үйлдвэрийн газар/ болж өөрчлөгдсөн тул Ерөнхий захирлын 2014.12.16-ны өдрийн А/... дугаар тушаалаар батлагдсан ЭХХК-ийн ажилтанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу шаардах эрх Э ТӨҮГ-т үүсээгүй, үүнийгээ нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин ноглохгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ гэж заасан. Э ХХК нь Э ТӨҮГ болж өөрчлөгдсөн үйл баримт нь дээрх хуулийн заалтад хамаарна. Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Д.А-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 142/ШШ2023/........... дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тул хурлын товыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э ТӨҮГ-т холбогдуулан Э ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... дугаар тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн ...8 дугаар зүйлийн ...8.1.1-д зааснаар Э ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... тоот тушаал нь Д.Атай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/18/... дугаартай Тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 2.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулж, орон сууцны санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүүлэхийг даалгасан тухай нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А нь Э ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Үйлдвэр товчооны даргаар ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... дугаар тушаал гаргасан байна.

Уг тушаалын 3 дахь заалтанд Д.Атай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/18/... дугаартай Тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 2.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулж, орон бууцны санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Э ХХК байх үед ажилтан Д.Ад 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/... дугаар тушаалын хавсралт Э ХХК-ийн ажилтанд орон сууцны санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг үндэслэн 2017 онд дэмжлэг 8.000.000 төгрөгийг олгосон байх ба Э ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Атай Тогтвор сууршилтай ажиллах тухай 20/18/... дугаар гэрээг байгуулсан байх ба тус гэрээний 2.1.-д Ажилтан цаашид Эт 10-аас доошгүй жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллана, 2.2.-т Компанийн орон сууцны дэмжлэг авсан ажилтан энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарсан, нас барсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, орон тооны цомхотголд орсон зэргээс бусад шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан дуусгавар болсон тохиолдолд олгосон санхүүгийн дэмжлэгийг ажиллаагүй үлдсэн жилд нь хувь тэнцүүлэн компанид буцаан төлнө гэж зохицуулснаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/18/... дугаар тогтвор суурьшилтай ажиллах гэрээний 2.2. дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар тушаалд тусгасан нь нь дээрх журамтай нийцжээ.

Иймд Э ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/......... дугаар тушаалын 3 дахь заалт нь хууль зөрчөөгүй, дээрх тушаал нь хуулийн дагуу гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/........... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч Д.А нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б