Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,        

           улсын яллагч: Д.Ганчимэг,

            шүүгдэгч , түүний өмгөөлөгч С.Отгонзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хорхон овогт Батмөнхийн Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908005350248 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Шөлөндөө хоолны газарт тогооч ажилтай, ам бүл-3, эх, дүүгийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар: 

   Шүүгдэгч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Хотол” зочид буудалд 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжиж шөнө иргэн толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний  ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт гэмтлүүдийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйдийн 2 дахь хэсэгт заасан 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцийгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Хотол” зочид буудалд 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжиж шөнө иргэн Г.Ганболдын толгой, нүүрэн тус газарт олон удаагийн үйлдлээр цохиж, түүний биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний  ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт гэмтлүүдийг учруулсан бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйдийн 2 дахь хэсэгт заасан 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцийгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн:... намайг хэвтэж байхад татаж босгож ирээд шууд ширээн дээр байсан архины шилээр толгой руу цохисон. Тухайн үед би манарсан байдалтай болход буудлын өрөөнд байсан зурагтыг аваад толгой руу цохисноос гадна жижиг модон ширээ аваад миний цээжин хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Тэгээд намайг буудлын шатаар чирч байхад хэсэг ухаан орсон. Би Тамирт огт гар хүрээгүй. Бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцол, хэрүүл маргаан болоогүй. Зүв зүгээр хэвтэж байхад Тамир гэнэт намайг зодсон ...гэх мэдүүлэг /хх-23-24 /

- гэрч Б.Ө мөрдөн байцаалтад өгсөн:...Намайг өрөөнд ороход Ганболд орон дээр нил цус болсон байдалтай хэвтэж байсан ба эрүү дух нь язарсан нүүр нь нил цус болсон байхаар нь 103-т өгч явуулсан. Тамир нилээн согтуу байдалтай байсан ба биед нь ил харагдах шарх сорвигүй байсан... гэх мэдүүлэг /хх-31/

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэл /хх-5-6/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1643  дугаартай:... Г.Г биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хөмсөг эрүүний шарх, хамрын зулгаралт, доод уруулын шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, зүүн бугалга, баруун чихний  ар гадаргуу хөхлөг сэртэнгийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-38/

- шүүгдэгч ын мөрдөн байцаалтад өгсөн:..Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед ажлаасаа гараад нэг найзтайгаа уулзахаар тохироод Хархорин захын замын хойд талд байдаг “Тайхар” караокед сууж найзыгаа хүлээж байсан. Тэгээд манай найз ирэхээргүй болоод би 2 пиво ууж сууж байхад миний хажуу талын ширээнд сууж байсан хүн ирээд Ганболд гэж өөрийгөө танилцуулаад хамт хэсэг сууж байгаад 22 цагийн үед гарсан. Цааш “Тайхар” караокены ард байдаг нэг караокед ороод 1 цаг аваад 3, 3-н пиво авч ууж дуулсан. Тэгээд тэндээсээ гараад саппороогийн Шөлөндөө орж хоол идэж 1 цаг 30 минут орчим байж байгаад саппорогийн ард талын “Хотол” нэртэй зочид буудал руу  орсон. Орохоосоо өмнө дэлгүүр орж 2 шил архи аваад буудалд орж ууж байгаад яс үндэс ярьж байгаад маргалдаж зодолдсон....гэх мэдүүлэг /хх-61-62/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч нь хохирогч Г.Ганболдод 8.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд 556 төгрөг тус тус төлөхөөр байна. Мөн хохирогч Г.Ганболд нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч аас нийт 8.556 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г 8.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Энх-Амгаланд 556 төгрөг тус тус олгосугай.   

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Ганболд нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CиДи”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.   

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР