Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 442

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй У.Баярцэцэгт холбогдох “2.433.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын  18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Баярцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын Сэлэнгэ салбараас 10703146 тоот зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,1%-н хүүтэй зээлж авсан. Зээлдэгч У.Баярцэцэг нь үндсэн зээл 2.070.000, хүү 351.600, нотариатын төлбөр 12.300 төгрөг,  нийт 2.433.900 төлбөртэй байна. Иймд манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 095 тоотод оршин суугч Гэгээнтэн овогт Улаанхүүгийн Баярцэцэг /МЭ-88071608/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.Баярцэцэг миний бие нь Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2.433.900 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 09 гэхэд төлж дуусгана. Энэ тал дээр ямар нэгэн маргаангүй гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Вишнфанд банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч У.Баярцэцэгээс “2.433.900 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53900 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26950 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 26950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус 

 

 

 

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Вишфанд банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй У.Баярцэцэгт холбогдох “2.433.900 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 53900төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 26950 төгрөгийг, үлдэх 26950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ