Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2024/00023

 

2024 03 07 207/МА2024/00023

 

 

Р ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн 142/ШШ2023/............ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Р ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2022 оны 1-р сарын 01-ний өдөр иргэн Г.Д-тай У, ХУД, 120 мянгат, ...-р байр, ..... тоот хаягтай 2 өрөө 29 м.кв орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож №03-22/..... дугаар бүхий Иргэний хуулийн 287.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан байдаг. Тухайн үед хөлслүүлэгч нь эхний 6 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай Р ХХК-д хандаж эхний 6 сарын байрны хөлс болох 7,200,000 төгрөгийг урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны ...-р сарын 01-ний өдрийн №ОЗ-22/..... дугаар Орон суу хөлслөх гэрээ-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг Р ББСБ ХХК-д шилжүүлэхээр, харин Р ББСБ ХХК нь хариуцагчаас сар бүрийн 25-ны өдөр тухайн сарын хөлс болох 1,200,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-ОF/22/..... дугаар Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2022 оны ...-р сарын 01-ний өдрийн №03-22/..... дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний 5.1, 5.2, Иргэний хуулийн 287.1 -д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 2022 оны ...-р сарын 01-ний өдрийн №ОЗ-22/..... дугаар Орон сууц хөлслөх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг, алдангид 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс ... сарын 22-ны өдөр зөвлөх менежертээ хандаад бясаа болон хүйтэн байгаа талаар мэдэгдсэн байдаг. Ингээд тухайн үед хөлслүүлэгчид мэдэгдээд гарах ёстой зардал таниас гарах ёстой гэхэд дулаалга хийж өгсөн. Д өөрөө ярилцаж байгаагүй энэ талаар 9...10903 гэх дугаараас холбогдож энэ нөхцөл байдлыг ярьсан байдаг. Дулаалга болон засварын хувьд хүн явуулж хийлгэхэд бясааны хувьд өөрөө арга хэмжээ авчихсан гээд өөр юм яригдаагүй. Хэрвээ хариуцагч гэрээг цуцалъя гэсэн бол бидний зүгээс хүчээр байлгах шаардлагагүй байсан. Манайх татгалзахгүй байсан. Анх гэрээ байгуулахдаа заалтуудыг нь танилцуулж байж байгуулсан. Дтой холбогдохоор энэ бол ажлын дугаар гадаад явсан байна гээд сураг байдаггүй. Гэрээний хугацаа дууссаны дараа байрнаас эрт гарсан гэдгээ хэлээд байна. Бидэнд ямар ч санал тавиагүй учраас гэрээний шаардлагыг хангуулах хүсэлтэй байна. Сүүлд 5 сард манай ажилтан Т дээр очиж байрны түлхүүрийг авч байсан. Бидэнд мэдэгдсэн бол ямар ч асуудал байхгүй байсан. Гэрээний ....1 дэх хэсэгт энэхүү гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно гээд үндэслэл нь дурдагдсан байгаа. Гэрээг хойш нь эргүүлээд харвал манай оффисын хаяг, утас, зөвлөх менежерийн утас зэргийг бичсэн байгаа. Хариуцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай хүн учраас гэрээтэй танилцаад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зурсан. Анх гэрээ байгуулахдаа харилцан тохиролцсон гэж үзэж байгаа. Байнга араас нь залгаад бүх зүйлийг нь хариуцах үүрэг бидэнд байхгүй. Бидний зүгээс энэ байранд амьдарч байгаа гэж үзсэн. Өөрийнх нь тайлбараар гараад явчихсан гээд байна. Ядаж явах гэж байгаа бол мэдэгдсэн бол бидний зүгээс ямар ч асуудалгүй байх байсан. Гэрээний дагуух хөлсөө төлөхгүй гэж байгаа нь учир дутагдалтай байна гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Р ББСБ ХХК-иас иргэн Б.Д надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие түрээслэх байраа хайж зар харж, зарын дагуу ............. дугаарын утсаар холбогдож уг байрыг үзэж сонирхсон. Ингээд уулзаад ярилцаж байрыг нь 6 сарын хугацаанд түрээслэхээр болсон. Үүний дагуу бид 2022 оны ... сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан, гэрээний дагуу У хот Х дүүрэг, 120 мянгат, ...-р байр ..... тоот хаягт 2 өрөө 29 м.кв орон сууцыг хүлээж аван нүүж орсон. Нүүж орон хөлсөлж эхлэхэд уг байр биет байдлын хувьд ямар нэгэн доголдол байхгүй талаар надад танилцуулсан. Гэтэл түрээсийн орон сууцанд нүүж ороод удаагүй байхад чанарын хувьд доголдолгүй, хүн амьдрах хэмжээний ахуйн, ариун цэвэр мөн халаалтын асуудал хүнд буюу их хүйтэн байсан. Ингээд хөлслөгч иргэн Г.Д-г төлөөлөн оролцож байгаа Р ББСБ ХХК-ийн холбогдох хариуцсан ажилтан болох зөвлөх менежерийн ............. утсанд мэдэгдсэн, мэдэгдлийн дагуу уг хөлсөлж буй орон сууцанд тухайн компанийн ажилтнууд ирж үзэж цонхонд дулаалга хийсэн. Гэсэн ч мөн дээрхи үндэслэл арилаагүй тул би цаашид уг байрыг хөлслөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ............. дугаарын утсаар холбогдож байрны доголдлын талаар буюу бясааны талаар хэлсэн. Үүний дараа дахин ............. дугаарын утсаар холбогдож мэдэгдэл өгөх гэтэл ажлаасаа гарсан талаараа хэлсэн. Ингээд тухайн компанитай холбогдож чадалгүй явсаар би ажил хэргийн шугамаар яаралтай Т улс руу ажлаар явсан. Өөрөө ажлаар гадаад улс руу явсан тул өөрийн үеэл дүү болох Б-өөр дамжуулан компанийг төлөөлөн үйлчилгээ үзүүлэх шинээр томилогдсон ажилтантай нь холбогдож гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн. Яагаад гэвэл энэ компани нь өөрөө бидний байгуулсан гэрээнд зааснаар менежментийн цогц үйлчилгээ үзүүлэхээр заасан. Ингэж мэдэгдсээр байтал гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар арга хэмжээ авалгүй, тухайн компанийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас энэ гэрээ албан ёсоор цуцлагдаагүй байсан байна гэж би харж байна. Иймд би байгаагүй хугацааны төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй буюу 2023 оны 2,3,4 саруудын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2022 оны ... сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл Х дүүргийн 120 мянгат, ... байр, ..... тоот хаягт 29 м.кв бүхий 2 өрөө байрыг хөлслөхөөр болсон. Анх уг компанийн зөвлөх менежер О, байр эзэмшигч Д бид гурав гэрээ байгуулсан нь үнэн. Зөвлөх менежер байрыг танилцуулсан. Анх байранд ороход асуудал байгаагүй. ... сард дулаахан байсан. 12 сараас гадаа хүйтэрч эхлэхэд байр маш хүйтэн болж, бясаа шавьжны асуудалтай байсан учраас амьдрахад хүндрэлтэй байсан. Энэ тухай 12 сарын 22-ны өдөр мэдэгдээд байр шаардлага хангахгүй байгааг хэлээд нэг хүн явуулъя гэсэн боловч асуудал шийдэгдээгүй. Хүйтэн хэвээрээ, бясааны тал дээр арга хэмжээ авч өгөөгүй. Тиймээс ............. дугаарын утсаар холбогдож байр доголдолтой талаар хэлээд цаашид хөлслөх боломжгүй гэрээг цуцлах талаар хэлсэн. Цонх дулаалж өгсөн ч хүйтэн хэвээрээ байсан учраас уг байрнаас гарах хүсэлтэйгээ мэдэгдсэн. Бид нар байрнаас 2 сард гарсан гэхээр гэрээнд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Бусад тайлбар дээр нь санал зөрүүтэй зүйл алга. Би ажлын шаардлагаар 1 сарын 28-ны өдөр Тын Вант Улс руу явсан. Холбогдох баримтыг хавсаргаж өгсөн. Үеэл дүү маань надтай хамт байж байгаад 2 сард амьдрах боломжгүй болоод явсан. : Амьдрах боломжгүй болоод л гараад явсан. Шууд гараад явахад хүндрэлтэй. Байраа дулаалаад өгчих юм болов уу гэж хүлээгээд 2023 оны 01 сар дуусчхаж байгаа юм. Хэлээд ирж уулзахгүй байгаад байсан. 01 сарын 27-ны өдрийг хүртэл ирж уулзаагүй. Тэгээд утсаар л дандаа ярьдаг. Миний хувьд 2, 3, 4 сард амьдраагүй. 1 сард амьдарсан учраас бүтэн төлбөрийг төлөхөд бэлэн. Харин амьдраагүй байх хугацааны мөнгийг төлөхгүй гэж үзэж байна. Бусад нь бол барьцаа мөнгөтэйгөө болчхож байгаа гэж үзэж байгаа. Р компаниас гаргаж өгсөн баримт дээр барьцаа төлбөрөөс хассан ашиглалтын зардлууд маш тодорхойгүй байсан. Би ... сард ирж байхад байцаагч нар ирээд зуны сарын төлбөрүүдийг надаас нэхээд байсан. Тэгэхээр барьцааны төлбөрөөс хассан зардал дотор өмнөх зардал орсон байх магадлалтай. Ер нь энэ байгууллага өөрсдөө их хариуцлагагүй байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :

Хөлслөгч Д, хөлслүүлэгч Д, Р сольюшн ХХК нарын хооронд 2022 оны ... сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хөлслүүлэгч Д нь гэрээний 4.1.3 дахь хэсэгт зааснаар баталгаа гаргасан. Тухайлбал орон сууц нь хүн амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хөлслөгчийн эрүүл аюулгүй амьдрах эрхэнд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлгүй болно гээд чанарын болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө байх баталгаа гаргасан. Мөн гэрээний 1.4 дэх хэсэгт мэдэгдэл ба баталгааг худал гаргасны улмаас орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөх боломжгүй болсон орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахаас өмнө хөлслөгч орон сууцыг буцаан өгөх шаардлагатай болсон бол гарсан зардал, шинээр орон сууц хөлслөхөд гарсан зардлыг хөлслүүлэгч хариуцна гэж заасан. Уг заалтын дагуу хариуцагчийн зүгээс хөлсөлж авсан байр нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй, амьдрах орчны хувьд хүйтэн бясаатай байсан учраас цаашид хөлслөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээний нэг тал болж оролцсон зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанидаа мэдэгдсэн. Мэдэгдээд арга хэмжээ авсан боловч доголдол арилаагүй учраас уг байрыг цаашид хөлслөх боломжгүй гэдгээ зөвлөх менежерт утсаар мэдэгдсэн. Гэрээний 7.2 дахь хэсэгт гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөхдөө зөвлөх менежерийн утсаар болон мэйлээр харилцана, түүнийг мэдэгдэлд тооцно гэж заасны дагуу мэдэгдэл өгч байхад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компани гэрээ цуцлах арга хэмжээ аваагүйн улмаас өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Орон сууц хөлслөх гэрээний ....1 дэх хэсэгт гэрээг цуцлах дуусгавар болгох үндэслэлүүд байгаа. ....1.4 дэх хэсэгт орон сууцыг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бол хөлслөгчийн санаачилгаар гэж заасан. Иргэн Дийн хувьд уг байр доголдолтой байгаа учраас цаашид хөлслөх боломжгүй гэдгээ зөвлөх менежерт утсаар мэдэгдсэн. Үүний дагуу гэрээг дүгнэж цуцлах эсэх талаар нэхэмжлэгч байгууллага арга хэмжээ аваагүй. Талууд гэрээг хэн нэгний санаачилгаар цуцлах бол зөвлөх менежерт хуанлийн 1 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх заалт байгаа. Д 01 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн байранд түр хугацаагаар амьдарч байсан. Энэ хугацаанд доголдол арилаагүй гэдгээ мэдэгдсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гарч гадаад улс руу явах болсон учраас тухайн байранд хамт амьдарч байсан дүүгээрээ дамжуулан гэрээг цуцалъя арга хэмжээ аваач гэж мэдэгдсэн. 2023 оны 02, 03, 04 сард тухайн байрны ашиглалтад хяналт тавих үүргээ Р сольюшн ХХК биелүүлээгүй. Хөлслөгчтэй эргэн холбогдож гэрээг цуцлах ажиллагаа хийгээгүй. Хавтаст хэрэгт Д, Р ББСБ нарын хооронд факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 2.1.3 дах заалтад харилцагчид факторингийн төлбөр олгох, үүрэг гүйцэтгэгчээс авлагын эргэн төлөлтийг хангуулах, үйл ажиллагаа эрхлэх этгээдийг банк бус санхүүгийн байгууллага гэж ойлгоно. Р ББСБ нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд мөн үү үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт хийж өгнө үү. Авлагын эргэн төлөлтийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж тодорхойлсон байна. Факторингийн үйлчилгээ бол өр авлагыг хариуцаж хангуулах чиг үүрэг бүхий байгууллага. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдсан. Зөвшөөрөл нь ямар нэг болзол шаардлагыг хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас авах ёстой эрхийг ойлгоно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Р ББСБ нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдоогүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ...-т банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авахаар хуульчилсан. Шүүх шийдвэртээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудаас дурдсан баримт дээр үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрийг гаргана. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Орон сууц хөлслөх гэрээний тухайд Р сольюшн ХХК ................регистрийн дугаартай бие даасан хуулийн этгээд байгаа. Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээний тал бол ............. регистрийн дугаар бүхий Р ББСБ байгаа. Энэ тал дээр хариу өгөөгүй. Тухайн хоёр компани хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Факторингийн үйлчилгээ үзүүлж байгаа бол өөрсдөөсөө хөлслөгч этгээдийн 6 сарын төлбөрийг гаргуулаад өгчихсөн. Тэр мөнгө Р ББСБ-с гаргуулж өгсөн учраас Доос нэхэмжилнэ гэж байна. Тэгэхээр уг гэрээний дагуу өр авлагыг шилжүүлж авч байгаа бол холбогдох хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлнэ. Тэгэхээр факторингийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй этгээд энэ үйлчилгээний дагуу өр авлагаа нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн 142/ШШ2023/............ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Доос 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос улсын тэмдэгтийн хураамж ...0,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Талуудын хооронд 2022 оны ...-р сарын 01-ний өдөр №03-22/..... дугаар бүхий Иргэний хуулийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд анхан шатны шүүхэд талууд тус үйл баримтад огт маргаагүй байдаг. Дээрх гэрээний 5.1-д ... хөлсийг сар бүр тусгай нөхцөлд заасан хугацаанд багтаан төлнө, 5.2-д Хөлслөгч нь ...заасан хугацаанд төлөөгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй" ....2-д Талууд нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бол нөгөө талдаа болон, зөвлөх менежерт хуанлийн нэг сараас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй' гэж тус тус заасан байна. Бидний зүгээс 2023 оны 01-р сараас хойш Б.Дтой холбоо тогтоож чадахгүй нөхцөл байдал үүссэн. Бүртгэлтэй дугаарруу нь залгахад хэн нэг хүн ... тус дугаар нь байгууллагын дугаар бөгөөд Б.Д-йг гадаадруу явсан ... гэх хариуг өгч байсан талаар анхан шатны шүүхэд тайлбарлахад Б.Д нь ... ашш хэргийн шугамаар яаралтай Т улсруу ажлаар явсан мөн ... өөрийн үеэл дүү болох Б-өөр дамжуулан компанийн ажилтантай холбогдож гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн тайлбар гаргасан хэмээсэн байдаг. Бодит байдал дээр Б- гэх хүн бидэнтэй гэрээг цуцлах талаар огт ярьж байгаагүй бөгөөд ярьсан байлаа ч гэрээний тал болох Б.Д-йг төлөөлж гэрээг цуцлах эрх бүхий итгэмжлэлгүй этгээдийн гаргасан санал хүсэлтээр талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээ-г цуцлах нь боломжгүй юм. Р нь цахим аппликейшнаар дамжуулж үл хөдлөх хөрөнгийн салбарт технологи, санхүүгийн үйлчилгээ, түрээсийн менежментийн цогц шийдэл, шинэ соёл, стандартыг нэвтрүүлж Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрт харилцан ашигтай цаг хугацаа хэмнэсэн шийдлийг санал болгож буй цоо шинэ үйлчилгээ юм. Хувийн болон ажил хэргийн шугамаар гадаад додоодод зорчдог цөөнгүй үйлчлүүлэгч бидэнтэй хамтран ажилладаг. Ийнхүү гэнэтийн шаардлагаар гадаадад зорчсоноос үүдэж хөлс төлөх хугацааг хэтрүүлсний төлөө үйлчлүүлэгчийг байхгүй хойгуур Орон сууц хөлслөх гэрээ-г цуцлаж, хөлсөлж буй байра ш зөвшөөрөлгүй нэвтэрч, эд зүйлийг нь гаргах нь бидний нэвтрүүлэхийг зорьж буй үйлчилгээний стандарт, байгууллагын үнэт зүйлтэй харшлах юм. Тийм ч учраас бидний зүгээс дээрх тохиолдолд хүлээцтэй хандаж, үйлчлүүлэгч ч мөн адил гэрээний 5.2, Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хөлс төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлдөг. Мөн Иргэний хуулийн 223 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлүүдийг тусгасан байх бөгөөд үүнд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар нэг ч үг байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх ... хөлсийг төлөхгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ... гэж шийдвэрлэсэн нь тус шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.2-д заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12-р сарын ...-ний өдрийн 142/ШШ2023/............ дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.Жич: Гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав. Шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлттэй байх тул шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн +976-90...0031 дугаар утсаар мэдэгдэж, цахимаар оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6 дугаар зүйлийн ...6.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Р ББСБ ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Доос 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д нь орон сууц хөлслүүлэгч Г.Д-тай 2022 оны ... дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хуагцаатайгаар, нэг сарын 1.200.000 төгрөг төлөхөөр У, ХУД, 120 мянгат, ... дүгээр байр, ..... тоот хаягтай 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцож №03-22/..... дугаар бүхий Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан.

Р ББСБ ХХК-иас Г.Д-д дээрх гэрээний төлбөр болох 7.200.000 төгрөгийг шилжүүлж өгч, хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны ... дүгээр сарын 01-ний өдрийн №ОЗ-22/..... дугаар Орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг Р ББСБ ХХК-д шилжүүлэхээр, Р ББСБ ХХК нь хариуцагч Б.Доос сар бүрийн 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1.200.000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-ОF/22/..... дугаар Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулжээ.

Хариуцагч Б.Д, орон сууц хөлслүүлэгч Г.Д- нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Орон сууц хөлслүүлэгч Г.Д- нь гэрээний дагуу төлбөрийг Р ББСБ ХХК-иас авч, хөлслүүлэгч Г.Д-гийн шаардах эрх Р ББСБ ХХК-д шилжсэн, хариуцагч Б.Д нь орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон барьцаанд 2.400.000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Б.Доос орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 6.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцэж байгаа боловч нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д ... хөлсийг сар бүр тусгай нөхцөлд заасан хугацаанд багтаан төлнө..., 5.2-д хөлслөгч нь тусгай нөхцөлд заасан хугацаанд орон сууцны төлбөр төлөөгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй... , гэж заасан гэрээний үүргээ хариуцагч Б.Д биелүүлээгүй, мөн хариуцагч Б.Д нь доголдлын улмаас орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, орон сууцнаас 2023 оны 2 дугаар сарын эхээр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр гадаад улс руу яаралтай ажлаар явах болсон шалтгаанаар хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчид буцаан хүлээлгэж өгөлгүйгээр явсан, энэ хугацаанд уг орон сууцанд түүний үеэл дүү гэх гэрч Э.Б- байсан бөгөөд мөн орон сууцыг нэхэмжлэгчид буцааж хүлээлгэж өгөлгүй 2023 оны 04 сарын сүүлээр түлхүүрийг шаардаж байж авсан зохигчдын хэн алиных нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж алдангийг 50 хувиар гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн 142/ШШ2023/............ дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Доос 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар хариуцагч Б.Доос орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 6.000.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги 1.500.000 төгрөг нийт 7.500.000 гаргуулан нэхэмжлэгч Р ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж

Шийдвэрийн 2 дахь заалтыг ......0.950 төгрөг... гэснийг ... 137.950 төгрөг..., гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...9 дүгээр зүйлийн ...9.4., ...9.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б