Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00026

 

 

    Г.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Нотариатын байгууллагад гаргах хугацааг сэргээн тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 3-...-............ тоот орон сууцны ногдох хэсгийг өвлөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Гуравдагч этгээд ................., өмгөөлөгч Я.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, Д.Н, гуравдагч этгээд ................. гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Э, нарийн бичгийн дарга М.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Ц- нь 1958 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн Бсуманд ээж Г-ийн С. аав Г-ийн Д нарын ганц охин болон мэндэлсэн. Миний аав тухайн үедээ Бсумын морин станцад ажиллаж байгаад У Н руу ажиллах болоод ээж бид хоёрыг нутагтаа өвөөгийнд орхиод явсан гэдэг. Дараа нь ээж бид хоёр аав руу Ут очин хамт байсан боловч У хотын агаар таарахгүй юм уу эсвэл өвчин туссан юм уу тэрийг нь сайн мэдэхгүй миний бие өвдөөд байсан болохоор ээжийн аав болохГ өвөө ээж бид 2-ыг У хотоос Б аймгийн Бсуманд буюу гэртээ авчирсан гэсэн. Тэрнээс хойш аав ээж бид 2-ын араас ирэлгүй, ээж У хот руу яваагүй салчихсан байсан. Харин миний төрсний гэрчилгээг өвөөГ маань нэлээн хожуу авахдаа өөрөөр овоглосон гэдэг юм. Гэвч аав минь намайг бага балчир байхаас л сураг тавин ирж уулздаг байсан. Миний ээж Г.С нь Б аймгийн С суманд хүнтэй сууж, нийт 7 хүүхэд төрүүлсэн. Эцэг өөр ч би 7 С дүүтэй. Миний ээж 37 настайдаа нас барсан. Намайг жоохон байхад өөрөө хүнтэй суух үедээ намайг өвөөгийнд үлдээгээд явсан гэдэг. Миний аав Г.Д нь сүүлд мэдэхнээ 2 хүнтэй суусан бөгөөд хүүхэд огт гаргаагүй юм билээ. Би Г.Дынхаа ганц хүүхэд нь байгаа юм. Миний бие нутагтаа С.М-тай гэр бүл болж 4 С хүүхэд төрүүлсэн. Энэ үед ч аав маань намайг дэмжиж хүүхдүүдийг маань хайрлаж тэдэнтэй маань хамт амьдарч байсан. Аав маань 2009 онд Э сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа сувиллын эмчийн өрөөнд хий сууж унан дунд чөмөгний толгой хэсгээ хугалсан. Үүний улмаас миний хүү Б хүргэн З-ын хамт У ГССҮТ-д хагалгаанд оруулж хүү бид хоёр 1 сар гаран аавыг асарч байлаа. Ингээд л энэ гэмтлийн улмаас аав минь хөл муутай болж асаргаанд байх болсон. Манай хүүхдүүд ээлжлэн асарч сүүлдээ асарч байсан хүүдийнх маань нялх хүүхэдтэй болж бусад хүүхдүүд ажил төрлийн боломжгүй байдлаас болж аавыг хүн хөлсөлж асруулдаг болсон. Хамгийн сүүлд 2020 оноос аавын үеэл дүүгийнх нь хүүхэд гэх ................. гэгч эмэгтэй асрах болсон. Ид ковидын үе ч байсан. Аав маань ковид туссаны улмаас 2021 оны 10 сарын 20-ны өдөр нас барсан. Манай хүүхдүүд бид аавын оршуулах бүх ажлыг зохион байгуулж нас барсных нь гэрчилгээг авч ажил явдлынх нь бүх юмыг зохицуулсан. Би тэтгэврийн зээл авч байж оршуулах зардлыг нь гаргасан. Гэтэл аавыг асарч байсан ................. аав Г.Дыг нас барж ажил явдал болсны дараагаас эхлээд биднийг аавын орон сууцнаас хөөж оруулахаа больсон. Гэтэл аавыг асарч байсан ................. аав Г.Дыг нас барж ажил явдал болсны дараагаас эхлээд биднийг аавын орон сууцнаас хөөж оруулахаа больсон. Бид за яахав хүн дөнгөж өнгөрчихөөд уй гашуугаач тайлаагүй байхад хэрүүл болоод яахав гээд л явцгаасан. ................. аавын орон сууцыг цоожлоод орох ямарч боломжгүй болгосон. Нэгэнт ийм явдал болоод байгаа учраас эцэг Дынхаа охин мөн юм байиа гэдгийг тоггоолгох нь зөв юм байиа гэж үзэж Б аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 08 сарынн ............-ны өдрийн 132/ШШ2022/00...... тоот шийдвэрийг гаргуулсан. Ингээд байж байтал хань маань бас нас барж бидэнд дахин уй гашуу тохиосон. Энэ байдлаас болж бид бас нэлээд сатаарсан байсан. Ингээд Нотариат дээр аавын өмчилж байсан орон сууцыг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлт гаргах гэсэн боловч аавын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байх шаардлагатай болчихоод .................гээс авах гэсэн боловч өгөөгүй. Ингээд би 2022 оны 10 сарын 16-ний өдөр тус шүүхэд .................д холбогдуулан Аав Г.Дьш нэр дээрх 3.....1............ тоот 18 кв нэг өрөө байрыг суллуулах, аавын эд зүйлс, бичиг баримтууд, одон медаль, тэмдгүүдийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл аав маань Н-д орон сууцаа Гэрээслэсэн байсан юм байна. Ингэсээр байтал Өв хүлээн авах хугацаа маань өнгөрчихлөө. Харин миний бие аав Дынхаа хууль ёсны ганц өвлөгч юм. Иймээс дээрх шалтгаануудын улмаас өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаа өнгөрсөн тул Ц миний аав Г.Дын өвлөгдөх эд хөрөнгүүдийг хүлээн авах /болох О аймаг Б сум У баг 3-р хороолол ... дугаар байр 1............ тоот орон сууц болон бусад/ өв хүлээн авах хүсэлтийг Нотариатын байгууллагад гаргах хугацааг сэргээн тогтоож сунгаж өгнө үүгэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 528 дугаар 528.4-д заасныг баримтлан Х овогт Г-ийн Ц /РД:..................../-ийг өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сэргээж, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан Х овогт Г-ийн Ц /РД:.................../-ийг талийгаач Г овогт Г-ийн Д /РД:.................../-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1, 522.3-д заасныг баримтлан Г.Ц- нь О аймаг, Б сум, У баг, 3-р хорооллын ... дугаар байрны 1............ тоот, улсын бүртгэлийн Ү-..................... дугаартай орон сууцны 50 хувийг өвлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, ...0 дугаар зүйлийн ...0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд ................., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Э нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжпэгч Г.Ц-ийн өв хүлээн авах, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхойгүй байх бөгөөд хугацааг сэргээх ямар үндэслэл, шалтгааныг шүүх шийдвэртээ тусгасангүй, хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч болох хэдий ч талийгаач Г.Д нь өөрийнхөө өмчлөлийн орон сууцаа өөрийгөө харж хандаж асарч байсан хамаатны дүү .................д гэрээслэлээр тус эд хөрөнгөө өгсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш тус эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тухайгаа зохих байгууллагад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулийн 528.2-д зааснаар өвлөгч өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авах буюу мөн зохих байгууллагад нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хүсч өргөдөл гаргасан тул угөвийг хүлээн авсан гэж үзнэ. ................. нь хуулийн дагуу зохих байгууллагад хандсан байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16/01 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээслэл, .................гийн өргөдөл зэрэг баримтуудыг үндэслэн О аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаартай урьдчилсан тэмдэглэлийг хийлгүүлсэн болно. Харин нэхэмжлэгч Г.Ц- нь Иргэний хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. /Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3/ Дээрх тохиолдолд Г.Ц-ийг өвлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны 50 хувийн өмчлөгч болох ямар ч боломжгүй юм. Хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгасны үндсэн дээр эд хөрөнгөөс шаардах эрхтэй юм. Гэвч нэхэмжлэгч Г.Ц-ийн хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, баримтгүй байх тул шаардлагуудыг шүүх хангасан нь үндэслэлгүй байна. Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн ....... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ЖИЧ: Шүүх хуралдаанд .................гийн хамт оролцоно.Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Г.Ц- нь өв хүлээн авах тухай хүсэлтийг нотариатын байгууллагад гаргах хугацааг сэргээн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аав Г.Дын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, О аймаг Б сум У баг 3-р хороолол ... дугаар байр 1............ тоот нэг өрөө байрны 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Г.Ц- нь 1958 онд Б аймгийн Бсуманд н.С, Г.Д нарын охин болон төрсөн, түүний эцэг эх бага байхад нь салж тус тусдаа амьдарсан тул өвөө н.Г-аар овоглодог байсан. Эцэг Г.Д нь О аймаг Б сум У баг 3-р хороолол ...-р байрны 1............ тоот нэг өрөө байранд амьдардаг байж байгаад гэмтлийн улмаас хүний асаргаанд орсон, нэхэмжлэгч Г.Ц-ийн үеэл дүү ................. түүнийг асарч байсан, Г.Д нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч Г.Ц- нь 2022 оны 08 дугаар сарын ............-ны өдрийн Б аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 132/ШШ2022/00...... дугаар шийдвэрээр Г.Дын охин болохыг тогтоосон, Г.Д нь тухайн орон сууцаа өөрийг нь асарч байсан .................д 2020 оны 9 дүгээр сарын 10-нд гэрээсэлж нотариатоор гэрчлүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Г.Ц- нь Г.Дын төрсөн ганц охин нь байсан, аавынхаа орон сууцыг өвлөх эрхтэй, өвлөх эрхээ сэргээлгэх хэд хэдэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа боловч өвлөх эрх сэргээлгэх талаар шүүх түүний хүндэтгэн үзэх шалттгаан байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг сэргээсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4.-т заасантай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ................. нь Иргэний хуулийн 5............ дугаар зүйлийн 5.............3., 522 дугаар зүйлийн 522.1.-д зааснаар гэрээслэлээр өв залгамжлагч болох нь тогтоогдсон боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 522 дугаар зүйлийн 522.3.-т зааснаар нэхэмжлэгч Г.Ц- нь Г.Дын төрсөн охин хууль ёсны өвлөгч мөн тул өвлөх эрхтэй. Г.Ц- нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг өнгөрүүлсэн гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Г.Ц- нь өв хүлээн авах хугацааг өнгөрүүлсэн нь ямар шалтгаан байсан, тэр шалтгаан нь хүндэтгэн үзэх үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн талаас нь дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Г.Ц- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д заасан хууль ёсны өвлөгч боловч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3.-т зааснаар өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т зааснаар “өв нээгдсэнээс 1 жилийн дотор нотариат буюу баг сумын Засаг даргад хандаж өргөдөл хүсэлт гаргана” 528 дугаар зүйлийн 528.4.-т “хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацааг сунгасан бол ... зохих хэсгийг шаардан авах эрхтэй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх эрхээ эдлээгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4. дэх заалтыг хэрэглэхдээ хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсныг тодорхой дүгнээгүйгээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаар нотолж тогтоосны эцэст дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/....... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээд .................гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.Б

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.А

 

                           ШҮҮГЧ                                      С.У