Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 22

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар А.ын нэхэмжлэлтэй тус аймгийн  сумын ын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарт холбогдох  багийн иргэдийн Нийтийн Хурал болон дарга, тэргүүлэгчдийн эрхэнд халдсан сумын ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын багийн ИНХ-ыг хуралдуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, хууль бусаар хуралдсан багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцож, бүрэн эрх нь үргэлжилж байгаа багийн иргэд Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн эрхийг хангуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., хариуцагч сумын ын дарга Б., тус Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гуравдагч этгээд О., М., Ж., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлож, зарлан хуралдуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэг: ...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалт, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг: Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна... гэсэн заалт, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг: Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно... гэж зааснаар зөвхөн багийн иргэдийн нийтийн Хурал болон тэргүүлэгчдэд хадгалагдаж байдаг. Гэтэл сумын ын дарга Б., Засаг дарга Б. нар нь дээрх хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж, багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагаас хууль бусаар далд зарлан хуралдуулж багийн иргэд Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн болон Засаг даргын сонгуулийг явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн ИНХ, тэргүүлэгчид, иргэдийн бүрэн эрхэнд халдсан үйл явдал боллоо. Улмаар сумын Засаг дарга Б. нь багийн Засаг даргаар Б.ыг томилсон нь багийн иргэдийн эрхэнд халдсан гэж үзэж байна. Тухайн хууль бус хурлаас ИНХ-ын дарга,тэргүүлэгчдийг сонгосон байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу бямба гарагт манай багийн Засаг дарга н. иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай албан бичиг ирлээ гэдэг надад харуулсан. Энэ албан бичиг нь ямар журмаар манай баг дээр ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Бид нар өмнө нь багийн хурлыг тэгэж хийж үзээгүй юм. Яагаад гэвэл багийн хурлыг хуулинд зааснаар 15-20 хоногийн өмнө зарлах ёстой. Гэтэл энэ хурлыг хийхдээ 12 дугаар сарын 18-ны өдөр хурал хийнэ гээд цаг ч байхгүй товлосон байгаа. Миний тухайд уг албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед авсан. Ингээд миний бие Б. даргатай уулзахаар гэрт нь очсон. Тэгэхэд Б. дарга цасны баяртай гээд гэртэй байхгүй байсан. Тэгээд 17 цагийн үед албан тоотоо өөрийн биеэр аваачиж өгсөн. Ингэхдээ таны гаргасан албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дүгээр заалтуудыг зөрчөөд байна. Тийм учраас ингэж багийн хурал хийж болохгүй. Та энэ албан бичгээ өөрчлөөд 15-20 хоногийн хугацаа өгөөчээ, бид нар энэ хугацаанд хурлаа зарлая гэсэн. Яг тухайн үед энэ талаар хариу аваагүй, мэдэгдлээ өгөөд гараад явсан. Тэгээд энэ хурал нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон байдаг. Миний бие Б. даргад албан бичгээ өгч, тухайн хуралд оролцохоос татгалзсан учраас оролцоогүй. Тухайн багийн хурал дээр Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон байдаг. Энэ үйлдлийг миний бие хууль бус хэмээн үзэж байна. Аливаа зүйл анхан шатны нэгжээс хуулийн дагуу явагдах ёстой. Би өмнө нь багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримталдаг байсан болохоор тааламжтай биш байсан. Ийм учраас багийн иргэдийн хурлыг хуульд нийцээгүй гэж үзсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б., Засаг дарга, хотын захирагч Б. нар нь багийн иргэдийн нийтийн хурлыг хууль бусаар зарлан хуралдуулж багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийн болон Засаг даргын сонгуулийг явуулсан нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн нийтийн хурал, тэргүүлэгчид, иргэдийн бүрэн эрхэд халдсан үйл явдал боллоо. Улмаар Засаг дарга, хотын захирагч Б. нь багийн Засаг даргаар Б.ыг томилсон нь багийн иргэдийн эрхэнд халдсан гэж үзэж байна гэжээ. Сумын ын тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж ын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолоор багийн иргэд нийтийн хурлыг хуралдуулахыг Засаг дарга, хотын захирагч Б.т зөвшөөрсөн. Мөн багийн иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 3 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогсдын 53.8 хувийн санал авсан Б.ыг багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсныг Засаг дарга, хотын захирагч Б. захирамж гарган багийн Засаг даргаар томилсон. Эдгээр шийдвэрүүд багийн иргэдийн эрхэнд халдсан гэх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн хоёр заалт Засаг дарга, хотын захирагч Б.т хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байгааг энэ тайлбараар уламжилж байна гэжээ.

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчаар татагдах болсон шалтгаан нь ямар учиртай юм бэ? гэхээр сумын ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол дээр сумын Засаг даргад зөвшөөрсүгэй гэсэн заалт байгаа. Тэгэхээр дээрх тогтоолыг үндэслэж хариуцагчаар татсан гэж ойлголоо. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Яагаад гэвэл сумын Засаг даргаас ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй байгаа. Харин уг хуралдаан дээр очиж дөрвөн жилийн хугацаанд хийх хөтөлбөрөө танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг авсан байдаг. Тэгэхээр сумын Засаг дарга нь ямар нэгэн захиргааны акт гаргаагүй учраас энэ хэрэг дээр хариуцагчаар татагдах боломжгүй, Нэхэмжлэгч нь гурван заалттай 36 дугаар тогтоол, дөрвөн заалттай 36 дугаар тогтоолыг хоёуланг нь авсан мөртлөө гурван заалттай 36 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Гэтэл хариуцагч талаас дөрвөн заалттай 36 дугаар тогтоолыг эх хувиар нь гаргаж өгсөн. Тиймээс эх хувиар нь гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх үнэлэх байх гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд зохион байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах бодлого, Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрөө боловсруулж сумын ын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаас өмнө багийн иргэд сонгогч нарт танилцуулж санаа бодлыг сонсох зайлшгүй шаардлага байсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.9, 20.2, 22 дугаар зүйлийн 22.1.9, 22.2 дахь заалтуудын дагуу сумын ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлаараа хэлэлцэж 36 дугаар тогтоолоор багийн иргэдийн хурал, уулзалт зохион байгуулах зөвшөөрлийг сумын Засаг даргад олгосон юм. Гэтэл багууд хурлаа зохион байгуулаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 18-ны хагас сайны амралтын өдрийг ашиглан Товцог, багийн иргэд, сонгогч нартай уулзалт хийхэд иргэдээ цуглуулж бэлтгэхийг 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр багийн иргэдийн нийтийн хурал, Засаг дарга нарт мэдэгдсэн юм. 2016 оны 12 дугаар сарын 18-ны Бямба гаригийн өглөө очиход 250 гаруй хүн цугласан байсан тул бид 2020 он хүртэл хийх ажлаа танилцуулаад, иргэдийн санаа бодлыг сонсоод гарсан. Иргэдээс багийн иргэд нийтийн хурлыг хавьд хийгээгүй учраас цугласан дээрээ хурлаа хийе гэсэн санал гарч байсан. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлыг жилд 3-аас доошгүй удаа хуралдуулна гэсэн заалттай. Гэтэл сумын Товцог багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлын 21 дүгээр тогтоолоор иргэдийн нийтийн хурлаа зарлаж 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт 92 иргэний оролцоотой иргэд нийтийн хурал хийснээс хойш нэг ч удаа хурал хийгээгүй юм билээ. Иймээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, дэх заалтуудын дагуу багийн цугларсан 262 иргэдийн дийлэнх олонхийн саналаар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хурлаа хийж багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргаа сонгосон юм билээ. Иймээс багийн иргэн А.ын нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 4 дэх заалт багийн иргэдийн нийтийн хурлын, Тэргүүлэгчид иргэдийн бүрэн эрхэд халдсан, хурлын шийдвэрт нөлөөлсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолын дугаар зөрүүтэй нэг нь 3 заалттай нөгөө нь 4 заалттай гарсан байна гэжээ. Манай албан хэрэгт 3 заалттай тогтоол байхгүй байх тул энэхүү тогтоолын ямар хувь танай байгууллагад очсоныг манайд ирүүлэх буюу танилцуулахыг хүсье гэжээ.

Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тогтоолын заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл тухайн тогтоол дээр хугацаа зааж, үүрэг өгсөн заалт байхгүй. Мөн хариуцагч талын тайлбар дээр нэг зүйл тодруулахыг хүсч байна. Энэ нь юу вэ? гэхээр багийн иргэдийн Нийтийн Хурал жилд хэдэн удаа хуралдах ёстой байдаг юм бэ? Хамгийн сүүлд хэзээ хуралдсан бэ? Сая шинээр гаргаж өгсөн нотлох баримтаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буюу жилд нэгхэн удаа хуралдсан байгаа. Хоёр өөр заалттай нэг тогтоолын талаар тайлбарлая. Яагаад ийм хоёр тогтоол гарсан юм бэ? гэхээр манай туслах ажилтны хариуцлагагүй байдалтай холбоотой техникийн алдаа гарсан. Энэхүү алдааг засаж залруулах арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь техникийн алдаатай гаргачихсан тогтоолыг хаанаас, ямар шугамаар олж аваад хэргийн материалд нотлох баримтаар хавсаргаж өгснийг мэдэхгүй байна. Энэ талаар тодруулах шаардлагатай байх. Тэгэхээр сумын ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоол нь дөрвөн заалттай нэг л тогтоол байгаа. Тухайн нэмж оруулсан заалт бол өнөөдрийн шүүх хуралдаанд ямар ч ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах талаар нарийн бичгийн даргад үүрэг болгосон заалт байгаа.

Гуравдагч этгээд О., М., Ж. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Завхан аймгийн сумын багийн иргэдийн нийтийн хурал 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт болсон. Хуралд сумын Засаг дарга Б., Засаг даргын орлогч С., иргэдийн нийтийн Хурлын дарга Б., Тамгын дарга Т. нар хүрэлцэн ирж 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл хийж, багуудын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах чиглэл өгсөн боловч багууд хурлаа хийхгүй байна гэв. Та бүхнээс санал хүсэлт байна уу гэхэд заалнаас одоо олон иргэд цугласан дээр нь иргэдийн нийтийн хурал хийвэл яасын гэсэн санал гаргаж түүнийг иргэд дэмжсэн. сумын Засаг дарга Б., Засаг даргын орлогч Засаг даргын орлогч С., иргэдийн нийтийн Хурлын дарга Б., Тамгын дарга Т. нар бид хуралд оролцохгүй та бүгд өөрсдөө шийдвэрээ гарга гэхэд иргэдээс санал хураахад олонх нь дэмжиж багийн иргэдийн нийтийн хурлыг хийхээр болсон. Иргэд хурал хийх саналыг дэмжин иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгч болон багийн даргын сонгуулиа хийе гэв. Тэгээд заалнаас хурлын тэргүүлэгчийн тоог батлав. 3-5 байхаар гээд 3 байя гэж батлан тэргүүлэгчдийн нэрийг заалнаас дэвшүүлсэн. 4 хүн нэр дэвшиж 3 хүн сонгогдон 1 хүн нэрээ татсан. Олонхийн саналаар О., М., Ж. нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосон. Хурал даргалагчаар О., гишүүдээр М., Ж. нар сонгогдов. Хурлын дотоод журам, дэгийг батлав. Тооллогын комиссыг 5 хүнээр батлаж, 10 хүний нэр дэвшүүлж 5 нэрээ татаж *******, *******, *******, *******, ******* нар сонгогдсон. Тэгээд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдан иргэдийн нийтийн хурлын даргад нэр дэвшигч Д.*******, Б.******* нар багийн Засаг даргад нэр дэвшигч Ч.*******, Б. нар танилцуулга хийв. Асуулт хариулт явагдаж, саналын хуудсыг хэвлэн санал хураалтыг иргэдийн саналаар зааланд байгаа 262 хүний саналыг 12 цагаас 15 цаг хүртэл авч дуусгахаар батлав. Санал хураалт дуусаж тооллогын комисс дүнг танилцуулж, иргэдийн нийтийн хуралд нэр дэвшигч Б.******* 100 хүний санал, Б.******* 142 хүний санал авч иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдсон. Багийн даргад нэр дэвшигч Ч.******* 110 хүний санал, Б. 141 хүний санал авч багийн даргаар сонгогдсон. Иймд Д.*******ыг иргэдийн нийтийн хурлын даргаар сонгож, Б.ыг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад саналыг уламжлах санал оруулж холбогдох материалыг хүргүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн сумын багийн иргэдийн нийтийн хурал 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт болсон. Хуралд сумын Засаг дарга Б., Засаг даргын орлогч С., иргэдийн нийтийн Хурлын дарга Б., Тамгын дарга Т. нар хүрэлцэн ирж 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн дараа дээр дурдсан дарга нар хурлыг орхин явсан. Багийн иргэдийн дундаас багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын сонгууль хийе гэсэн санал гарсан, иргэд хурал хийх саналыг дэмжин ИНХ-н дарга, тэргүүлэгч, болон багийн даргын сонгууль хийхээр болов. Тэгээд заалнаас хурлын тэргүүлэгчийн тоог батлав. 3-5 байхаар гээд 3 байя гэж батлан тэргүүлэгчдийн нэрийг заалнаас дэвшүүлсэн. 4 хүн нэр дэвшиж 3 хүн сонгогдон 1 хүн нэрээ татсан. Олонхийн саналаар О., М., Ж. нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосон. Хурал даргалагчаар О., гишүүдээр М., Ж. нарыг хурлын тэргүүлэгчээр сонгосон. Хурал даргалагчаар О., гишүүдээр М., Ж.******* нар сонгогдов. Хурлын дарга тэргүүлэгч нар хурлын дотоод журам, дэгийг батлав. Тооллогын комиссыг *******, *******, *******, *******, ******* нар сонгогдсон. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдан заалнаас Д.*******, Б.*******, багийн Засаг даргад Ч.*******, Б. нарыг нэр дэвшүүлэв. Нэр дэвшигч нар өөрийн танилцуулга хийсэн. Саналын хуудсыг хэвлэн, зааланд байгаа хүмүүсийн саналыг нэг нэгээр нь авсан. Санал хураалт дуусаж тооллогын комисс дүнг танилцуулж, Багийн даргад нэр дэвшигч Ч.******* 110 хүний санал, Б. 141 хүн, иргэдийн нийтийн хуралд нэр дэвшигч Б.******* 100 хүн, Б.******* 142 хүний санал авч олонхийн санал авсан хүмүүсийг хурлын дарга, багийн засаг даргаар томилох шийдвэр гарсан. Д.*******ыг иргэдийн нийтийн хурлын даргаар сонгож, Б.ыг багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад саналыг уламжлах санал оруулж холбогдох материалыг хүргүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А. нь сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай 3 дахь заалт, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийн улмаас өөрийнх нь болон багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн эрх зөрчигдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг : багийн иргэдийн Нийтийн Хурлын болон дарга, тэргүүлэгчдийн эрхэнд халдсан сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А. нь сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын багийн иргэд Нийтийн Хурлыг хуралдуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг хэрэгт нотлох баримтаар тус хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 3 заалттай 36 дугаар тогтоолыг нотариатаар батлуулсан хуулбар хувиар, мөн 4 заалттай 36 дугаар тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоол нь 2 өөр заалттай дугаар нь давхардсан 2 тогтоол байдаг. Нэг тогтоол нь 3 заалттай нөгөө тогтоол нь 4 заалттай гарсан байна. Энэхүү 36 дугаар 2 тогтоолын аль нь хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

сумын аас тус шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн тайлбарт: Манай албан хэрэгт 3 заалттай тогтоол байхгүй байх тул энэхүү тогтоолын ямар хувь танай байгууллагад очсоныг манайд ирүүлэх буюу танилцуулахыг хүсье гэсэн байна. Шүүх хуралдаанд хариуцагч сумын ын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. 2016 оны сумын ын тэргүүлэгчдийн хавтаслаж эмхэтгэсэн тогтоолуудыг эх хувиар нь авч ирсэн ба уг тогтоолууд дотор тус хурлын тэргүүлэгчдийн 3 заалт бүхий 36 дугаар тогтоол байхгүй харин 4 заалт бүхий 36 дугаар тогтоол байсан ба энэ талаар нэхэмжлэгчид танилцуулж, хариуцагчаас энэ талаар тайлбар авахад хариуцагч тус хурлын тэргүүлэгчдийн 3 заалт бүхий тогтоолыг манай байгууллагаас гаргасан боловч түүнд засвар оруулж 4 заалт бүхий байдлаар тус хурлын тэргүүлэгчдийн 36 дугаар тогтоол гарсан, энэ тогтоол хүчинтэй байгаа гэж тайлбарлаж байна.

Тус шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж гаргаж өгсөн сумын ын тэргүүлэгчдийн 3 заалт бүхий 36 дугаар тогтоолыг нэхэмжлэгчээс эх хувиар нь шаардахад уг тогтоол өөрт нь хаяглагдаж албан ёсоор ирээгүй, багийн хурлын бичиг баримтан дунд хуулбар хувиар байсан, эх хувиар байгаагүй, хуулбар хувь тогтоолыг нотариатаар баталгаажуулж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарлаж байх ба сумын ын тэргүүлэгчдийн 3 заалт бүхий 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь сумын ын тэргүүлэгчдийн 3 заалт бүхий 36 дугаар тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан уг тогтоолын эх хувь өөрт нь байгаагүй тул хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлэн уг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн үйлдэл нь нотлох баримт гаргах хуульд заасан шаардлагыг зөрчсөн тул уг нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхаар хуульд тусгайлан зохицуулсан учраас сумын ын тэргүүлэгчдийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хоёр. Хууль бусаар хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцож, бүрэн эрх нь үргэлжилж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн эрхийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А. нь энэхүү шаардлагынхаа талаар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сумын ын тэргүүлэгчдийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрхийг сумын Засаг дарга Б.т олгосон байна. Энэ нь хууль бус шийдвэр болсон бөгөөд уг шийдвэрийн дагуу сумын Засаг дарга, сумын Ардчилсан намын дарга Б. нь багийн иргэд Нийтийн Хурлыг намын гишүүддээ далд зарлан хуралдуулсан. Хууль бус хурлаас гарсан шийдвэрийн дагуу багийн Засаг даргаар Б.ыг томилсон сумын Засаг дарга Б. нь хариуцагч байх ёстой гэж үзэж байна гэжээ. Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед Хууль бусаар хуралдсан багийн иргэд Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцож, бүрэн эрх нь үргэлжилж байгаа багийн иргэд Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн эрхийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаар хэнийг тодорхойлсныг лавлаж асуухад сумын Засаг дарга Б. нь уг шаардлагын хариуцагч гэж тодорхойлсон гэв.

сумын ын тэргүүлэгчдийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Багийн иргэд Нийтийн Хурлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга, хотын захирагч Б.т зөвшөөрсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчаар сумын Засаг дарга Б.ыг тодорхойлон маргаж байгаа ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тус хурлын тэргүүлэгчдийн 36 дугаар 3 заалт бүхий тогтоол нь нотлох баримт гаргах хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх тул уг нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхаар хуульд тусгайлан зохицуулсан тул уг тогтоолын 3 дахь заалтыг үндэслэж сумын Засаг дарга Б.ын хууль бусаар хуралдуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцож, бүрэн эрх нь үргэлжилж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн эрхийг хангуулахаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа холбогдуулж шүүхэд гаргаж өгсөн маргаан бүхий захиргааны акт /бичмэл нотлох баримт/ нь нотлох баримт гаргах хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн, нотлох чадваргүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байх хуулийн зохицуулалттай байх тул уг хэргийн бусад үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.5, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан сумын ын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарт холбогдох багийн иргэдийн Нийтийн Хурал болон дарга, тэргүүлэгчдийн эрхэнд халдсан сумын ын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 36 дугаар тогтоолын багийн иргэд Нийтийн Хурлыг хуралдуулах тухай 3 дахь заалтыг хүчингүй болгуулах, хууль бусаар хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцож, бүрэн эрх нь үргэлжилж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурал, тэргүүлэгчдийн эрхийг хангуулах нэхэмжлэгч А.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР