| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0340/Э |
| Дугаар | 351 |
| Огноо | 2019-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 351
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хатигин овогт Ц гдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908001700236 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь хүнсний дэлгүүрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Өйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хөхий” нэр хүнсний дэлгүүрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Өрийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Г.Өйн:... 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 2018 оны 07 дугаар сарын 12-ны шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны хуучин эцэс дээр байрлах “Хөхий” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд нөхөр Ц.М нь чи намайг хамаатан садангийн минь дэргэд доош нь хийж эвгүй байдалд орууллаа гэж хэлээд нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон бас нэг удаа нүүрэнд алгадсан. Би 2-т албан ёсны баталгаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-15-15 /
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-30-40/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8777 дугаартай:... Г.Өйн биед зүүн дээд доод зовхи, зүүн хацарын төвгөр хэсэг, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-20
- шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 2018 оны 07 дугаар сарын 12-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны хуучин эцэс дээр байрлах “Хөхий” нэртэй хүнсний дэлгүүрийн хажууд байрлах караокеноос гараад эхнэр Өйн хамт гэр рүүгээ харих гээд байж байтал Өр нь намайг орхиж явна гэхээр нь би эхнэр Өийн цүнхнээс зуураад булааж автал Өэр цүнхээ тавихаар нь би Өрийн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь би нэг удаа гараараа алгадсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй ээ. Тэгээд би Өийн цүнхийг эгч Мартинд аваачиж тавьсан ....гэх мэдүүлэг /хх-75-76/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-83/ болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР