Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,   

           улсын яллагч А.Мөнхзул,   

            шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихмянган овогт жаргалд холбогдох 1808052660129 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн

 

 

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч О.Б нь Нөт-4” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 228 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” караоке бааранд иргэн Б.Цн “Самсунг Нөт-4” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 228 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Ц:... 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороонд байрлах Уянга кареокед орж үйлчлүүлсэн. Уянга кареокед ороод 3 шил пиво уугаад бас дуулсан. Тэгээд дуулаад сууж байтал нэг үл таних залуу ирээд ахаа хажууд чинь суучих уу гэхээр нь би тэг тэг гэж хэлээд тэр залуу хажуу талд минь суусан. Тэгээд удаагүй байж байтал  нөгөө залуу яриа өдөөд байсан. Би тоохгүй дуудуулж байсан. Тэгсэн тэр залуу утсаа өгч байгаа ч би нэг ярьчихаад өгье гээд миний утсыг гуйхаар нь би утасныхаа түгжээг тайлаад өгсөн. Тэгээд би дуугаа дуулж байгаад нэг харсан тэр залуу байхгүй болсон байсан. Миний гар утас шинээрээ байгаа болохоор ямар нэгэн сэв байхгүй. Гадуураа хар өнгийн гэртэй байгаа. Би гар утсаа 2018 оны 02 дугаар сарын 02-нд 240.000 төгрөгөөр авч байсан болохоор 200.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг /хх-13-14/

- Мастер үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-28-29/

- ял шалгах хуудас /хх-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-/

- шүүгдэгч О.Бн мөрдөн байцаалтад өгсөн: Би Төв аймгийн Зуунмод хотоос өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 100 айлд барилгын ажил эрхэлж байгаа ба Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо нууранд манай найз хороонд байрлах Уянга нэртэй кареоке дотор ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэгээд 23 цагийн орчим санагдаж байна нэг ах пиво уугаад сууж байхаар нь очоод ахаа утсаа өгчих ганц утсаар ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь авч гараад тэр чигтээ шууд хороолол ороод Хөх хот нэртэй баарны гадна талд зогсож байсан залууд самсунг галанки нөөт 4 маркийн гар утсыг 30.000 төгрөгөөр зараад буудалд очиж хоносон... гэх мэдүүлэг /хх 24-25/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Иймд шүүгдэгч О.Бг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 200.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь төлж барагдуулсан /шүүхийн хэлэлцүүлэгт/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.  

Бусад асуудал  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Бг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч О.Бд үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР