Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 342

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

 улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Х.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908010990318 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.Мнь согтуугаар ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Рич” баарны гадна талд иргэн Д.Мйг хувийн таарамжгүй харцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Х.Мнь согтуугаар ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Рич” баарны гадна талд иргэн Д.Мөнх-Ирээдүйг хувийн таарамжгүй харцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Мйн:... 2019 оны 02 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед Цамбагаравын “Рич” бааранд найз Тн, Шө, От 3-тай нэг шил архи хувааж уусан. Тэмүүжин 1 шил архи ууя гээд надад мөнгө байхгүй гэхэд Тэмүүжин би шоронгоор явж байсан, чамайг ална гээд маргаад баарны гадаа гараад бид 2 барилцаж авхад манай эхнэр салгасан. Шөмбөө хажуугаас орж ирээд нааш ир гээд дагуулж яваад миний хамар луу толгойгоороо шууд 2-3 удаа мөргөөд авсан. Эхнэр ирээд салгаад Отгоо орж ирээд манай эхнэрийг хойш нь түлхээд холдуулсан. Тэгтэл Шөмбөө гараараа нүүрэнд 2-3 удаа цохиод, үсдэж дарж байгаад толгой хөмсөг рүү 4-5 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-10-11/

- гэрч У.Мн:... Гадаа гараад үүдэнд М, Ттэй маргалдаад түүнийг хавчирч унагаасан. Тэгээд Мдүй, Тэнг унагачихаад манай нөхөр лүү дайраад “гэртээ харь, зайл” гээд хөөгөөд заамдаж авсан. Энэ үед Мн, Мдүй “чи одоо хамт ууж идчихээд нэг найзыгаа яах гэж ингэж байдаг юм” гээд Мөнх-Ирээдүйтэй барилцаад авсан. Тэгээд тэр 2 хоорондоо харилцан цохилцсон. Манай нөхөр Отгонбаяр тэр 2-ыг салгасан. Мөийн баруун нүдний дээр шалбарсан цус гарч байсан. Мнд бэртэл гэмтэл харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-14-15/

- гэрч М.Он:...  Мүй агсараад Тбарьж аваад хавирч унагаасан. Тэгээд Мөнх-Ирээдүй над руу дайраад “чи муу гэртээ харь, зайл” гээд намайг заамдаж авсан. Би түүнийг түлхээд биеэсээ холдуулсан. Тэр буцаад над дээр хүрээд ирхэд Мөнгөнмөрөн түүнд “чи яагаад миний 2 найзад томроод байгаа юм” гээд түүнийг салгаад цааш нь аваад явсан. Тэгээд учиргүй 2-лаа харилцан зодолдоод эхэлсэн. Би очоод салгасан...гэх мэдүүлэг /хх-15-17/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2577 дугаартай:... Мийн биед тархи доргилт, баруун хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний дотор булан доод зовхи, нүдний гадна булан хацарт цус хуралт, дух, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-65/

- шүүгдэгч Х.Мн:... 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед ажлаа тараад  Тэн, Отр, Мүй нар 1 юм ууя гээд дэлгүүрээс архи аваад гадаа уусан. Тэгээд архи ууж байхдаа яриад хүн бүр 20.000 төгрөг өгч нийлүүлээд утсаа авъя гэж яриад Мөнх-Ирээдүйн гар утсыг ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд “Рич”  бааранд орсон. Харьцгаая гээд гадаа гараад үүдэнд Мөнх-Ирээдүй, Тэмүүжинд агсараад барьж аваад хавираад унагасан. Би гайхаад хараад зогсож байхад Отгонбаяр луу дайраад “чи гэр лүүгээ харь, зайл” гээд томроод дээрэлхээд заамдаад авсан. Би түүнд “адилхан уучихаад, ямар том юм бэ, надтай үз, битгий найзууд дээрэлхээд бай” гээд татаад цаашаа холдуулсан. Би түүнийг холдуулаад зуурч аваад нүүрэнд нь толгойгоороо мөргөсөн. Тэр зөрүүлж намайг цохьсон. Түүнийг би үсдэж байгаад нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-32-35/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Иймд шүүгдэгч Х.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-59/ гэх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Мнд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Мнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Х.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР