Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 321

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогчийн төлөөлөгч А.Г, түүний өмгөөлөгч Л.Батаа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хомоолт холбогдох 1803009320489 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн  хороо, Тахилтын дугаар гудамж  тоот хашаанд Б.П эзэмшлийн Тоёота Приус маркийн 31-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Анар-Эрдэнийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Тахилтын дугаар гудамж  тоот хашаанд Б.Пүгийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 31-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 а/-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Аийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.../хх-3-4/ 

 - зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13/

             -  жолооч Бян согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: /драйгер багаж ашиглан шалгахад 2.14 %/ /хх-20/

      -  жолоочийн эрх хасагдсан лавлагаа... /хх-178/

      -  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гийн өгсөн: ...Тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр намайг шөнө гэртээ ирэхэд талийгаач охин маань гэртээ байхгүй байсан, тэгээд эхнэр бид 2, зээ хүүгийнхээ хамт унтаж амарч байхад шөнө цагийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 01-02 цагийн орчим шиг санагдаж байна манай эхнэрийн утас руу цагдаагийн газраас ярьж байна гээд хүн залгаад манай охин Г.Анг осолд орж нас барсан талаар хэлж дуулган Тээврийн цагдаагийн албан дээр ирж уулзаарай гэж хэлсэн...Би өөрийн охины оршуулгын зардалд нийт 6.516.000 төгрөг зарцуулсан, уг баримтууд надад байгаа. Би хохирол болон талийгаачийн оршуулгын зардалд нийт 6.681.000 төгрөгийг хүлээн авсан, надад өөр нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана бизээ... /хх-24-28/,

- гэрч Д.Маралмаагийн мэдүүлэг:... тэр өдөр би, А, Батд, Ба, Бх бид нар уулзаад архи, пиво уусан...тэгэхэд Батдорж нь автомашинтай явж байсан...Батмөнх гэрээсээ хөөлөө гэж хэлээд маргаан болсон...тэр үед танил найз Батдорж машиндаа орж суугаад машинаа хөдөлгөхийг нь анзаараагүй...байшингийн урд талд байсан машин хүчтэй ухарч дотор нь найз Батдорж жолооч талын суудал дээр суучихсан харагдаж байсан, тэгээд машин ухарч эргэж таараад манай найз Г.Анар-Эрдэнийг машины зүүн хойд хэсгээр мөргөөд газар унагасан, тэгээд машин цааш ухарсан чигтээ пад хийх чимээ гартал нь байшингийн зүүн талын ханыг мөргөөд дахин урагш хөдлөөд найз Г.Аийг машиныхаа баруун урд дугуйгаар дээгүүр нь буюу толгойн хэсгийг нь дайраад машин хашаанаас гараад явсан гэх мэдүүлэг.../хх-65-66/,

- гэрч Б.Бан өгсөн: ...Бид нар архи, пиво уугаад дахин гэрт байсан 1 шил архийг уугаад зарим нь согтож эхэлсэн. Би 00 цаг өнгөрч байсан байх Батдоржийн хамт гэрээс гарсан...Батдоржтой би хэсэг маргалдсан, Нямдаваа нэмэгдэж надтай маргалдаад эхэлсэн, Батдорж бид 2-ыг маргалдлаа гээд хэрүүл хийсэн. Нямдаваатай түлхэлцээд байж байтал манай байшингийн хойд хэсэгт их дуу чимээ гарч шил хагарсан, дөхөөд хартал Батдорж өөрийн саарал өнгийн Приус-20 маркийн автомашинаараа манай арын байшинг мөргөсөн байсан, буцаад хашааны хаалга руу чиглээд явж байхад Батдоржийн өөрийнх нь дагуулж ирсэн хоёр эмэгтэй хүний нэг нь дайрагдсан байсан, машин хаазалсан чигээрээ хашаанаас гараад зогсохоор нь би араас нь гүйж очоод машиных нь түлхүүрийг Батдоржоос булааж аваад чи хүн дайрчихлаа гээд хэлсэн чинь бууж ирэхгүй болохоор нь нүүр лүү нь 2 удаа цохиж буулгасан. Байшин мөргөх чимээнээр манай гэрт байсан хүмүүс гарч ирсэн..../хх-40-44/,

- гэрч М.Б дүүлэг : ...гэрээс гарахад хашааны том хаалгаар танил Батдоржийн Тоуоta- prius-20 маркийн машин гарч явсан. Тэгээд байшингийн урд байсан машинуудын урд талд Маралаа найз охин Анар-Эрдэний хажууд уйлаад сууж байсан....хашаанаас гарч машин дээр очиход Батмөнх ах Батдоржийг цохиод машинаас татаж буулгаж байсан...Тэнд байсан хүмүүс бүгд л цагдаа нарт Батдорж машин барьж талийгаач охиныг мөргөсөн гэдгийг хэлсэн...гэх мэдүүлэг /хх-68-69/,

- гэрч Б.Байн:....байшингийн зүүн талын ханыг Батдоржийн машин мөргөж цөмөлчихөөд огцом хурдлаад урагшаа хөдөлсөн. Тэр үед би байшингийн баруун талаас гүйхэд машин ч холдож явсан, машины ард талд хүн газар уначихсан хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-70-71/,

- иргэний нэхэмжлэгч Б.Мын өгсөн: ...Тэр өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө манай нөхөр Б.Бийн төрсөн дүү болох Б.Бх,  Б.Баа нар өөрсдийн танил нэг нутаг усны найз охид залуучуудын хамт манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-42 тоот хашаанд байрлах байшинд маань цугларч хамт архи ууцгааж байгаад нэг залуу нь согтуу машинаа барин манай гэрт хамт байсан танил найз охиноо мөргөж амь насыг нь хохироосон, мөн манай байшингийн хаалганы бариулыг хугалж эвдлэн, байшингийн зүүн талын хүн блокон байшингийн ханыг мөргөж нураасан байсан...гэх мэдүүлэг /хх-101-102/

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2478 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд : 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой ба суурь ясны шугаман болон цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан дээрх шингэн цус, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан зулай, баруун чамархайн тархины эдийн няцрал, бага тархины баруун зүүн мөчрийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хуйх, гавлын оройн шар хальс, чамархайн булчинд цус хуралт, дух, зүүн шанаа, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, амны эргэн тойрон эрүү, баруун эгэм, уруул, баруун бугалга, шуунд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Гавлын орой ба суурь ясны шугаман болон цөмөрсөн хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан дээрхи шингэн цус, баруун зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зүүн хажуугийн ховдлын цус иврэлт, зүүн зулай, баруун чамархайн тархины эдийн няцрал, бага тархины баруун зүүн мөчрийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хуйх, гавлын оройн шар хальс, чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай. 3. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ. / хх-110-116/,

- Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээчийн дүгнэлт: ...1. Т.Приус маркийн 31-59 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 а-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд,  эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч талийгаач Гэрэл овогтой Анар-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-154-155/

- шүүгдэгч  Б.Бийн мөрдөн байцалтын шатанд өгсөн:....би согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож талийгаач Г.Аг мөргөж амь насыг нь хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч, маш их харамсан гашуудаж байгаа. Тухайн үед би согтуугаар машин жолоодоогүй байсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолооны үнэмлэхтэй, гэхдээ би 2018 оны 06 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон жолооны эрхээ 1 жилийн хугацаатай хасуулчихсан байгаа.../хх-173-175/...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.А амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.  

Яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар хохирогчийн төлөөлөгч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 4.990.803 төгрөгийн баримт гаргасан /хх-193-201/,  буян үйлдэх 21, 49 хоногийн зан үйлд 1.200.000 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгчээс хохирогчид нийт 6.681.000 төгрөг төлсөн байна.  

Шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч нь тэжээгчээ алдсан хүүхдийн хоол, хувцасны хэрэглээнд 1.245.000 төгрөг нэхэмжилсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэл хангалтгүй бөгөөд хууль ёсны нотлох баримтгүй байх тул хангах боломжгүй, харин иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулав. 

Бусад асуудал: Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Ан амь насыг хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар  Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 04 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг оногдуулсан хорих ялыг дууссаны дараа тоолсугай. 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Шүүгдэгч Б.Бийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

 7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР