Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 429

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би П.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Л.Мөнхдөлгөөнд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2008 онд Л.Мөнхдөлгөөнтэй танилцан 2010 онд гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр М.Цасчихэр, 2014 оны 05 дугаар сарын 08-ны О.Үжин нар төрсөн. Л.Мөнхдөлгөөн нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан тул гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байхгүй учир эцэг, эхийндээ амьдарч байсан. Тэрэр хоёр охиноо төрснөөс нь хойш эргэж тойрох, харж үзэх нь багассан. Хоёр охины маань том нь 4 настай, бага охин нь 2 настай. Би өөрийн гэсэн ажилгүй байгаа. Л.Мөнхдөлгөөн нь архи уух тоолондоо зодож дарамталдаг мөн муу муухайгаар доромжилж хэлдэг. Тиймээс Т.Цасчихэр, О.Үжин нарын эцэг нь Л.Мөнхдөлгөөн болохыг тогтоож, Л.Мөнхдөлгөөнөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 П.Отгонцэцэг миний бие нь Л.Мөнхдөлгөөнд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь өөрийн нөхөр болох Л.Мөнхдөлгөөнтэй асуудлаа шийдсэн учир эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

 

   ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч П.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “өөрийн нөхөр болох Л.Мөнхдөлгөөнтэй асуудлаа шийдсэн учир эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэх шүүхэд ирүүлсэн тайлбараар батлагдаж байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай   хуулийн  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Л.Мөнхдөлгөөнд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ