Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00030

 

 

 

 

 

20... оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА20.../00030

 

 

Н ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч И

ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1.../ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,1..,583,029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч П.Г-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 20... оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдөр Монгол Улсын И ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Н ХХК-тай 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ ам доллар үнэ бүхий 10.000 /арван мянган/ тонн төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ №NВ2020/01/.. дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан 440.000/ дөрвөн зуун дөчин мянган/ ам долларыг И ХХК-ийн Г Банкны 3255122598 тоот данс руу Н ХХК-ийн олон Улсын 967580.... тоот данснаас шилжүүлэн төлсөн. И ХХК 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхний ээлжийн цувааг №NВ2020/01/..-тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг зөрчин 22 хоногийн дараа БНХАУ-н эрээн хот руу 3,351...0 тонн эхний ээлжийн төмрийн хүдрийг цуваа явуулсныг Н ХХК хүлээн авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл И ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болж цагдаагийн байгууллагад хандсан болов ч Иргэний эрх зүйн маргаан байна гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс цагдаагийн байгууллага татгалзан шийдвэрлэсэн. № NВ2020/01/.. гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан 6649 тонн төмрийн хүдэр ачсан 2 болон 3 дугаар Воганы цувааг худалдагч тал худалдан авагчид өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байна. №NB2020/01/.. гэрээний төлбөрт төлсөн 440,000 /дөрвөн зуун дөчин мянган/ ам доллароос 147.451 ам долларын 3,351...0 тонн төмрийн хүдрийг худалдан авагч тал хүлээн авсан. Үлдэгдэл 292,549.040 /хоёр зуун ерэн хоёр мянган таван зуун дөчин есөн/ ам долларыг 2020 оны 01 дүгээр сард шилжүүлэн өгсөн Монгол банкны нэг ам долларын ханш болох 2744,38 төгрөгт хөрвүүлэхэд 802.866.722,372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг болсон. Төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ-ний 6-дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт: төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.05% торгууль тооцон гэж заасны дагуу 802.866.722,372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон хорин хоёр/ төгрөгний 0.05%-ийн хоногийн торгууль 401.433 /дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг, -2020 оны 01 дүгээр сарын ..-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүртэл 779 хоног өнгөрсөн бөгөөд 401.433 төгрөг 779 хоног=312.716.307 төгрөг/гурван зуун арван хоёр сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун долоон /төгрөг, -802,866,722.372 төгрөг /үндсэн төлбөр/+312,716,307 төгрөг /торгууль/ 1.1...583.029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг болсон. Иймд 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрийн № NВ2020/01/.. дугаартай төмрийн хүдэр Худалдах Худалдан авах гэрээ-ний үүрэгт Хариуцагч ИХХК-с 1.1...583.029 /нэг тэр бум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн/ төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж нэхэмжлэгч БНХАУ-ын Н ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлдэн хангаж шийдвэрлэнэ өгнө үү гэжээ.

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

БНХАУ-ын Н ХХК-ийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрийн NB2020/01/.. дугаартаи "Худалдах Худалдан авах" гэрээний үүрэгт 1,1..,585,029 төгрөг гаргуулах, Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах" шаардлага бүхий иргэний хэрэгт Г.Х би хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтүй тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 802.866.722.372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зүргаан мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг, торгууль 312.716.307 /гурван зуун арван хоёр сая долоон зуун арван зургаан мянга гурван зуун долоон/ төгрөг, нийт 1.1...583.029 /нэг тэрбум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд үүнээс гэрээний торгууль буюу алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тухайн цаг үед дэлхийн нийтийг хамарсан Коронавируст халдвар (Ковид-19 цар тахал гарсаны улмаас гэрээний зүйлийг нийлүүлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орж улмаар гэрээний зүйл буюу төмрийн хүдрийг гэрээнд заасан хугацаанд тээвэрлэн илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал давагдашгуй хучин зүйл тухайлбал газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн ишйдвэр, оролцоо гэх мэт нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүпэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хириуцлага /алданги, торгуупь/-с чөлөөлөгдөх үндэслэл болох бөгөөд уг байдлын талаар нөгөө талдаа мэдэгдэж харилцан зөвшилцөлд хүрнэ. " гэж, 7.2 дахь хэсэгт Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, мэдэгдэл нь давагдашгүй хүчин зүйлийн нотолгоо болно" гэж заасан. Мөн хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын ..-ний NВ2020/01/.. дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-ний дагуу 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр эхний 50 полувагон 3,351.1З тн төмрийн хүдрийг /Eren dap/ нөхцөлөөр нийлүүлсэн. Түүнчлэн хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний А-21/... дугаар албан бичигт дурдсан нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлж чадаагүй бөгөөд гэрээний үлдэгдэл 6,648,85 тн төмрийн хүдрийн төлбөр болох 292,549.40 ам.долларыг буцаан төлөх хүсэлтэй байгаа тухайгаа дээрх албан бичгээр мэдэгдсэн. Иймд гэрээнд заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл торгууль 312.716.307 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1.../ШШ2023/0..02 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.8, ...3 дугаар зүйлийн ...3.1-д тус тус зааснаар хариуцагч И ХХК-иас үндсэн төлбөр 802,866,722, төгрөг, торгууль 220,788,.. төгрөг нийт 1023654872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 91,928,..7 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

N62020/01/.. дугаартай гэрээний төлбөрт төлсөн 440.000 /дөрвөн зуун дөчин мянган/ ам доллароос 147.451 ам долларын 3.351...0 тонн төмрийн хүдрийг худалдан авагч тал хүлээн авсан. Үлдэгдэл 292.549.040 /хоёр зуун ерэн хоёр мянган таван зуун дөчин есөн / ам долларыг 2020 оны 01 дүгээр сард шилжуүлэн өгсөн Монгол банк"-ны нэг ам долларын ханш болох 2744,38 төгрөгт хөрвүүлэхэд 802.866.722,372 /найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорин хоёр /төгрөг болсон. Төмрийн хүдэр Худалдах худалдан авах гэрээ"-ний 6-дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт: "төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.05% торгууль тооцно" гэж заасны дагуү 802.866.722,372 найман зуун хоёр сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийн 0.05% хоногийн торгууль 401.433 /дөрвөн зуун нэг мянга дөрвөн зуун гучин гурван /төгрөг болсон. Манай компанийн зүгээс 2020 оны 01 дүтээр сарын ..-ны өдрийн №52020/01/.. дугаартай төмрийн хүдэр "Худалдах Худалдан авах гэрээ"-ний үүрэгт хариуцагч "И" ХХК-с 802.866.722,372 төгрөг /үндсэн төлбөр/ + 312,716 307 төгрөг /торгууль/=1,1..,583,029 / нэг тэрбум нэг зуун арван таван сая таван зуун наян гурван мянга хорин есөн /төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах түхай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1.../ШШ2023/0..02 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрийн № N82020/01/.. дүгаартай төмрийн хүдэр "Худалдах худалдан авах гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаас 229 хоногийн торгууль болох 91.928...7 /ерэн нэгэн сая есөн зуун хорин найман мянга нэг зуун тавин долоон/ төгрөгийг үндэслэлгүй хасаж шийдвэрлэсэн байдаг. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1.../ШШ2023/0..02 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.7, 116.3 дахь хэсгийг тус тус зөрчин шийдвэрлэсэн. Иймд О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүухийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1.../ШШ2023/0..02 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

... О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хэлбэрийн талаар, түүнчлэн талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зохицуулагдсан арилжааны гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзсэн нь тийм ч оновчтой дүгнэлт биш бөгөөд хууль хэрэглээний хувьд эргэлзээ төрөхүйц болжээ. Н ХХК болон И ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан үйл баримт бий болж 2020.1...-ны өдөр Иргэний хуулийн ...3 дугаар зүйлийн ...3.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба харин арилжааны гэрээ, бичгийн хэлбэрээр байгуулагдсан хэлцэл гэж дүгнэж буй нь үндэсгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжпэлийн шаардлагыг 1802.866.722.372 гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн бичиж, хариуцагчаас гаргуулах үндэстэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл саад болсон нөхцөл байдлын талаар шүүх анхаарч, хэрэгт бүрдүүлэн өгсөн нотлох баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрээ гаргаагүй талаар: Энэ талаарх гомдлын үндэслэлээ хууль зүйн болон онолын ойлголтод тулгуурлан илэрхийлэх шаардлага гарч ирж байна. Иргэний эрх зүйн шинжлэх ухааны ойлголтын хувьд ч, Иргэний хуульд ч аливаа үүргийн гүйцэтгэлд үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал гэдгийг Үүрэг биелэгдэх боломжгүйд хүргэж байгаа нөхцөл байдлыг үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал гэнэ. гэж томъёолжээ. Тэгвэл: Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлыг а/.Үүрэг гүйцэтгэпчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, б/. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох, в/. Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болох /Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал/ гэж ангилдаг. Хариуцагч И ХХК-ийн хувьд бол хүндэтгэн үзэх үндэслэл буюу дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахалын улмаас хил хаагдаж, Д-ны төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өсөж 29.5 доллар байсан бол өнөөгийн байдлаар 80 доллар болж огцом өссөн зэрэг гэрээний талуудын хэн алинаас нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн. Энэхүү нөхцөл байдал буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нь нийтэд нэгэнт тодорхой бөгөөд ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж журамласан байдаг ч хариуцагч тал уг хэрэгт нотлох баримтаар Монголын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас дээр дурдсан нөхцөл байдлын талаарх 2022 оны 6 сарын 18-ны өдрийн 2/278 дугаар гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдлын ГЭРЧИЛГЭЭГ болон бусад байдлаар нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн ч тэдгээрт үнэлэлт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Мөн хариуцагчийн зүгээс Ковид-19 цар тахап гарсантай холбоотойгоор улс орон нутгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдап зарласан, хөл хорио тогтоосон зэрэг Засгийн газрын шийдвэрүүдийг гаргуулахыг хүссэн боловч 2022 оны 8 сарын 8-ны өдрийн захирамжаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх хуралдааны төгсгөлд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн талаар тодруулж асуухад шүүхээс нотлогдсонгүй гэж хариулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүнчлэн дээрх нөхцөл байдап үүссэн тохиолдолд тапуудын хэрхэн яаж тохиролцоонд хүрч шийдвэрлэхийг ч бид харилцан тохиролцож байгуулсан №N62020/1/.. дугаар гэрээнийхээ 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т ч тодорхой тусгасан байдаг. Мөн Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвап урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно., хуулийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ болон Улсын Дээд Шүүхийн 1997 оны 443 дугаар тогтоолд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт тухайн нөхцөл байдал байдалд даван гарах боломжгүй гал түймэр, үер, газар хөдлөлт, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн шинжтэй үзэгдэл, тахал, байлдааны ажиллагаа хорио цээр зэрэг нийгмийн амьдрапд гарсан онцгой байдлыг ойлгоно гэжээ. Иргэний хуульд заасан гэнэтийн шинжтэй онцгой нөхцөл байдал гэж үүрэг бүхий этгээд урьдчилан мэдэж байсан бол зайлуулж болох байсан боловч урьдчилан мэдэх бололцоогүй бөгөөд гэнэтийн учраас зайлуулах боломжгүй онцгой тохиолдол /казус/-ыг хэлнэ. ... 4. Талууд хооронд 2020.1...-ны өдөр байгуулагдсан №132020/1/.. дугаар гэрээ дуугавар болсон эсэх талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Н ХХК болон И ХХК-ны хооронд байгуулагдсан №N132020/1/.. дугаар гэрээг талуудын хэн нь гэрээнээсээ татгалзсанаар, гэрээг цуцласнаар дуусгавар болгосон эсэх, түүний үр дагаварт дүгнэлт хийхдээ учир нь үл ойлгогдох үндэслэл бичиж, Иргэний хуулийн зүйл заалтыг хольж дүгнэлт хийснийг үл зөвшөөрч байна. ... Хариуцагч И ХХК нь гэрээний гүйцэтгэл саад болох дээр дурдсан нөхцөл байдал болон Д-ны төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ гэрээний үнээс давж, тохиролцсон үнээр нийлүүлэх боломжгүй зэрэг нөхцөл үүссэний улмаас 2020.1...-ны өдрийн №N32020/1/.. дугаар гэрээний үлдэгдэл үүрэг болох 6.648.85 тн төмрийн хүдэр нийлүүлэх боломжгүй болсон тул түүний үнэ болох 292.549.40 ам доллар /802.866.722.372 төгрөгийг буцаан төлөх тухайгаа 2021.5.31-ний өдрийн А-21/... тоот албан бичгээр мэдэгдсэн нь байгуулсан гэрээгээ цуцлах тухай мэдэгдэж байсны нэг илрэл төдийгүй нотолгоо болж байгааг үл хайхран өнөөг хүрсэн. ... Мөн гэрээний талуудын хооронд үүссэн маргааны асуудалд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах, гэрээний хүчин төгөлдөр байдал... гэх мэт нь маргааны үйл баримтад дурдагдаагүй, шаардаагүй байхад шүүх Иргэний хуулийн заалтуудыг үндэслэн дүгнэлт хийгээд байгаа ойлгомжгүй гэхээсээ илүү хөндлөнгийн байх байр сууриасаа хазайсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсний нотолгоо гэж харж байна. 6. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болохыг дурдсугай гэж шийдвэрлэсэн талаар буюу гуравдагч этгээдэд хамааралтай асуудлыг ойлгомжгүй буруу дүгнэж шийдвэрлэсэн талаар. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргааны улмаас өөрийн өмчлөх эрхээ алдахад хүрсэн гуравдагч этгээдэд хамааралтай асуудлыг шийдвэрлэхдээ туйлын хайхрамжгүй, ойлгомжгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасаныг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байгааг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. /эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг/-т зааснаар тэмдэгтийн хураамж төлснийг зөвтгөж хүлээн авч шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь үнэлэгдэх боломжтой буюу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал тэмдэгтийн хураамжийг гүйцэт төлүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх тухайн барьцааны зүйлийг ипотекийн зүйл гэж дүгнэсэн нь мөн л ойлгомжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасаныг шүүхээс 2022 оны 8 сарын 8-ны өдөр захирамж гарган шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулан уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Үүний улмаас гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргах боломжгүйд хүргэсэн. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчиж, тэмдэгтийн хураамж гүйцэт төлөөгүй байхад тухайн шаардлагад хамаарах асуудлыг шийдвэрлэсэн зэрэг байж боломгүй алдаа гаргасаныг энд дурдах нь зүйтэй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл зэргийг харгалзан үзэж ИХШХШтХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 1.../ШШ2023/0..02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. Жич: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтийг хавсаргав. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул хурлын товыг ............. дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасныг үндэслэн хянав.

Нэхэмжлэгч Н ХХК нь И ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.1...583.029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч И ХХК нь нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч НХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрийн 10 тн төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч И ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар заасан тул торгууль төлөхгүй гэсэн татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Н ХХК, И ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба тухайн гэрээгээр 10.000 тн төмрийн хүдэр нийлүүлэх 1 тн хүдрийг 29.5 ам доллараар тооцсон нийт үнэ 440.000 доллар, эхний цуваа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны дотор, 2 дахь цуваа 2020 оны 01 дүгээр сарын ...-ний өдрийн дотор, 3 дахь цуваа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нийлүүлэхээр хугацаа тогтоосон, Н ХХК 440.000 долларыг И ХХК-ийн Г банкин дахь дансанд шилжүүлсэн, И ХХК 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхний цуваа болох 3351...0 тн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн хот руу явуулсныг нэхэмжлэгч Н ХХК хүлээн авсан. Үүнээс хойш төмрийн хүдрийг нийлүүлээгүй нэхэмжлэгч Н ХХК өмчлөгч Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж У хот Х дүүрэг 11-рр хороо Р Их Монгол улс гудамж 305 дугаар байр .... тоотын 275 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууцны зориулалттай байрыг 440.000 долларын худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний үлдэгдэл төлбөр 802.866.722 төгрөг гэхийг урд нь нэг тоо нэмж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй тул хүлээн авах боломжтой.

Талуудын хооронд Иргэний хуулийн ...3 дугаар зүйлийн ...3.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна. Хариуцагч И ХХК нь гэрээнд заасан хугацаанд төмрийн хүдрийг нийлүүлээгүй эхний цувааг хугацаа хоцроож 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр явуулсан. Гэрээний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болох байсан ба гэрээнд заасан хугацаанд гэрээний зүйлийг шилжүүлээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэхэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, төмрийн үнэ, ханш нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан гэсэн тайлбар гаргаж маргаж буй боловч гэрээний үүрэг биелэгдэх хугацаанд /2020 оны 01 дүгээр сарын 20-27-ны хооронд/ улс орон даяар дэгдсэн цар тахлын хөл хорио тогтоогдож улс орнуудын хил гааль хаагдаж, төмрийн үнэ ханш нэмэгдэж , гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон болох талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тайлбар татгалзлын үндэслэлээ нотлоогүй байна.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 91 дүгээр тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагаас 05 дугаар сарын 08-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай дурдсан нь /ХХ-96/ талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаатай хамааралгүй, түүнээс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан байна. Мөн Д-ны төмөрлөгийн үйлдвэр төмрийн үнээ нэмснээс цаашид худалдаж авах боломжгүй болсон нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэсэн тайлбар гаргаж байгаа болон 292.549,40 долларыг буцаан төлөх талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн гэх боловч А-21/... тоот /ХХ-31-32 тал/ албан бичгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэж байсан нь мөн л талуудын хооронд байгуулсан гэрээнээс хойш хийгдсэн зэрэг нь гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн хариуцагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл бий болж байгаа тул хууль буюу гэрээнд зааснаар алданги төлөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу төлөгдөөгүй 802.866.722,372 төгрөгийн 0.05 хувийн хоногийн алданги 401.433 төгрөг. 2020 оны 01 дүгээр сарын ..-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 312.716.307 төгрөг нийт 1.1...583.029 төгрөг нэхэмжилснийг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.заалтын анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэсэн үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 6.-д заасантай нийцсэн, анзын хэмжээ илт их гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч И ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар анз төлөх үүрэгтэй нэхэмжилсэн алдангийг төлүүлэх нь зүйтэй болно.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэсэн мөртөө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болохыг дурдсугай гэсэн нь хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул дээрх 2 үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1.../ШШ2023/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.8, ...3 дугаар зүйлийн ...3.1-д тус тус зааснаар хариуцагч И ХХК-иас үндсэн төлбөр 802,866,722, төгрөг, торгууль 220,788,.. төгрөг нийт 1023654872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 91,928,..7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн ...3 дугаар зүйлийн ...3.1., 232 дугаар зүйлийн 232.1, 4, 6., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар хариуцагч И ХХК-иас үлдэгдэл төлбөр 802.866.722 төгрөг, алданги 312.716.307 төгрөг нийт 1.1...583.029 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах болохыг дурьдсугай гэснийг ...Иргэний хуулийн ..3 дугаар зүйлийн ..3.1.-д зааснаар У хот Х дүүрэг 11-р хороо Р хотхоны 305 дугаар байр .... тоот 275 м2 орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.. гэж,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гын давж заалдсан гомдол гаргахдаа давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617.591 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.261.895 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У