Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Л.Снарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар : Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт холбогдох 1808057860021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Снь 2018 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” нэртэй бааранд иргэн Э.Хйн үснээс нь зулгааж, зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Л.С2018 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” нэртэй бааранд иргэн Э.Хоролмаагийн үснээс нь зулгааж, зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :    

- хохирогч Э.Хйн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө намайг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах “Орбит” нэртэй шөнийн цэнгээний газарт эгч Мягмарсүрэнгийн  хамт тухайн газар зөөгчөөр ажиллаж байхад тэнд үйлчлүүлж байсан ширээний хүмүүс хоорондоо маргалдсан. Тэр үед боль гээд шаардлага тавихад эсэргүүцээд байхаар нь цагдаа байгаа гээд хэлтэл /сүүлд нэрийг нь мэдсэн/ Саранцэцэг гэх эмэгтэй давраад байгаарай гээд миний үснээс зулгааж, доошоо дарсан...нүүрэнд гараараа цохисон өөр нэмж цохиж зодоогүй...Хөнгөн гэмтлийг миний үснээс Саранцэцэг зулгааж байхад үүссэн байх боломжтой...Сцэг надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар маргаангүй болсон тул хэргийг хөнгөн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /х-6-7/, 

- шинжээчийн дүгнэлт...Хийн биед зүүн хацар, зулайн хуйхны зөөлийн эдийн няцрал, зулгаралт, эрүү, баруун хацрын зулгаралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-17/,

- шүүгдэгч  Л.Смөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Хундаа болон найзууд болон Чинтуяа, Өсөхболд, Сэргэлэн, нэрийг нь мэдэхгүй байна нэг залуу надтай нийлээд зургуулаа, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт байрлах Орбит нэртэй караоке бааранд орж ууж, идэж байхдаа Сэргэлэн зэргэлдээх ширээний 6-7 хүнтэй маргалдаж хэрүүл маргаан болсон. Би тэднийг салгаад найзуудаа аваад гарах гэхэд баарны ажилчид сүүлд нэрийг нь мэдсэн Хоролмаа цагдаа дуудчихсан гаргахгүй гээд хаалгаа барьчихаад байхаар нь бид нийлээд хаалгаа түлхээд гарсан чинь Хоролмаа гэдэг зөөгч эмэгтэй миний үснээс зулгаагаад авахаар нь би зөрүүлээд түүний үснээс зулгаасан. Тэр үед надтай хамт явж байсан найзууд бид хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /х-30-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Л.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:     

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч нь хохирогчид 600,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :        

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 34.14, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь :    

 

            1. Шүүгдэгч Л.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Сгт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Снь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР