Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 428

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Их таян уул” ХХК-д холбогдох “2.169.957 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их таян уул” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчин 2016 оны 06 дугаар сарын 30-ны ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 1.622.638 төгрөгийг төлөөгүй болон хугацаандаа төлөөгүй шимтгэлийн алданги 547.319 төгрөг нийт 2.169.957 төгрөгийг тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1-ийн 4 дэх хэсэгт зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

             Хариуцагч Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат 1 дүгээр баг, 7 гарын 11-1 тоотод оршин суух хаягтай, Удагчууд овогт Наранжавбн Өлзийсайхан /ФБ-71041502 / нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын хэлтэсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2.169.957 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах болно. Энэ тал дээр маргаан байхгүй, татгалзах зүйлгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Их таян уул” ХХК-иас “2.169.957 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 49669 төгрөгийн тал хувь буюу 24834 төгрөгийг хариуцагч “Их таян уул” ХХК-иас 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй “Их таян уул” ХХК-д холбогдох “2.169.957 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж болох 49669 төгрөгийн тал хувь буюу 24834 төгрөгийг хариуцагч “Их таян уул” ХХК-иас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ