Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2024/00035

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2024/00035

 

 

Ц.Б-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн хүсэлттэй,

Талийгаач Ж.Ш-ын хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х-ны шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Миний бие Ц.Б нь 1987 оны 07 сарын ...-нд Ө аймгийн Х суманд төрсөн. Миний төрсөн эцэг буюу аав Ж-ийн Ш нь миний төрсөн эх болох Л-ын Ц-тэй 1976-1986 онд Ө аймгийн Хын 10 жилийн дунд сургуульд нэг ангид суралцаж төгссөн бөгөөд миний ээжтэй 1985 оноос эхлэн үерхэж миний бие 1987 онд тэдний охин болж мэндэлсэн. Аав Ж.Ш- нь 1988 онд цэрэгт явсан ба түүнээс хойш аав ээж хоёр маань холбоогүй амьдарсан. Би бага насандаа нагац өвөө, эмээгийнхээ дэргэд байж Ө аймгийн Х суманд өссөн бөгөөд энэ хугацаанд аав маань надтай уулзах гэж хааяа ирдэг байсан. Миний бие 1997 онд Ө аймгийн Х сумын 10 жилийн дунд сургуульд элсэж ороод 2003 он хүртэл буюу 6-р анги төгстөлөө сураад У хотод Монгол 3-р сургуульд шилжин ирж сураад 8-р ангид орсон. 2005 онд О хувийн сургуулийг төгсөж ерөнхий боловсролын дунд боловсролтой төгссөн. Улмаар түүний дараа 2005-2006 онд МУБИС-ийн Хими, байгаль шинжлэлийн багшаар суралцаж байгаад төлбөрийн боломжгүй байдлаас шалтгаалан сургуулиа орхисон. Миний нагац өвөө Ж.Л- нь 2002 онд насан эцэслэсэн бөгөөд амьд ахуйдаа аавтай минь намайг холбож өгөхийг их хичээж байсны үр дүнд ах дүү нараар хөөцөлдүүлж сургийг нь гаргаж, У хотын С дүүрэгт амьдарч байгаа болохыг нь мэдэж надтай холбож өгсөн юм. Ингээд миний бие анх 2005 онд У хотод байх төрсөн эцэг Ж.Ш-ын гэрт нь найз охинтойгоо очиж уулзсан. Энэ цагаас хойш аав охин хоёрын холбоо сэргэж надтай байнга уулзаж, утсаар ярьдаг байсан. Үүнээс хойш өөрийн төрсөн аавтайгаа холбоотой байдаг, бие биенээ мэддэг байсан болохоор амьд ахуйд нь төрөл садан, эцэг охин болохоо тогтоолгох шаардлага гараагүй юм. Миний аав Ж.Ш- маань Т аймгийн З суманд Б ХХК-н экскаваторын жолоочоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2021 оны 11 сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн ослын улмаас зуурдаар нас барсан юм. Миний төрсний гэрчилгээн дээр эцэг Ж.Ш-ын талаархи мэдээллийг оруулаагүй, мөн би өөрийн төрсөн эхээрээ овоглодог тул миний төрсөн эцэг Ж.Ш- нь мөн болохыг буюу Ц.Б- нь түүний төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү. Талийгаач Ж овогтой Ш нь Б миний төрсөн эцэг болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Аав ээж 2 маань арван жилд нэг сургуульд нэг ангид байсан тэгээд үерхэж байгаад, салаад цуг амьдраагүй. Өвөө маань миний төрсний гэрчилгээг авахдаа аавын маань тухай ямар ч мэдээлэл оруулаагүй. Эцэг эх 2 маань гэрлэж байгаагүй учраас бичиг баримт дээр ямар ч нотолгоо байхгүй. Аав маань 2021 онд ослоор нас барсан. Би аавыгаа яаж нас барсан яг юу болсон талаар мэдээлэл авах гэхээр би төрсөн охин нь бичиг баримтаар биш гээд байгаа учраас ямар ч оролцох эрхгүй болсон. Яагаад аавыгаа амьд байхад нь төрсөн охин нь гэдгээ нотлохгүй одоо ингэж байгаа юм бэ гэж яриад байгаа юм. Аавыгаа амьд байхад төрсөн охин болохыг нотлох тийм ямар ч шаардлага байгаагүй. Аав бид 2 хэвийн харилцаатай сайхан байсан. Би тогтоолгоё гээд явах шаардлага надад үнэхээр байгаагүй. Тэгээд гэнэтийн юм болж аав маань нас барсан. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр Ш.О намайг ёстой есөн шидээр л хэлэх юм. Ш.О-ийн ээж ааваас бараг 5 настай байхад нь салсан гэдэг байх. Тэрнээс хойш өөр хүнтэй амьдраад үр хүүхэдтэй болоод тусдаа амьдраад явж байгаа. Бид 2 яг адилхан аавтай цуг амьдраагүй. Ш нь Ц- овогтой Б миний төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт хэргийн материалтай танилцах, өөрөө хэргийн материалтай биечлэн ирж танилцах бүрэн боломжтой. Мөн шүүх дээр байгаа иргэний хэргийн шүүгчийн туслахтай холбогдож шүүх хурлынхаа талаар мөн шүүх хурлынхаа явц байдлын талаар тодруулан асуух үүрэгтэй. Энд өмгөөлөгчдийн эрх үүргийг заагаад өгчихсөн ийм асуудал байгаа. Тэгээд ч бүгдийг шүүх өмнөөс нь өмгөөлөгчийнх нь хийх ёстой ажлыг шүүх мэдэж өгөх тийм үүрэг байхгүй. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ийм асуудлуудыг өөрсдөө санаачилгаараа хэргийн материалтайгаа танилцах хэрэгтэй. Хавтаст хэрэгт нэхэмжлэл танилцаад, шүүх хуралдааны бэлтгэл ажлаа өөрсдөө хангасан байх ёстой. Тэгэхээр өнөөдөр шүүх хуралдаанд гуравдагч этгээд нэг ч удаа шүүх хуралдаанд биечлэн ирж байгаагүй, хэргийн материалтай одоо танилцаагүй гэдэг асуудлыг яриад байгаа нь энэ хүсэлтийг хүлээж авах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дээр нь нэмээд энэ хүсэлтийг маш эрт гаргасан, оны өмнө гаргасан хүсэлт байгаа. Тэгэхээр энэ хүсэлтийг хүлээж аваад шийдчихсэн байх ёстой тэр талаар өөрсдөө мэдэгдсэн байх ёстой. Нөгөөтэйгүүр хүсэлт гаргаж байгаа шалтгаан нөхцөл нь нэгэнт маргаан болоод байгаа энэ нөхцөл байдлыг үнэн бодитой болгох, тогтоох зорилгоор энэ хүсэлтийг гаргасан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар оролцогчийн эрхийг нь ноцтойгоор зөрчсөн хязгаарласан ийм зүйл шүүхээс огт хийгээгүй гэж хувьдаа үзэж байна. Тиймээс шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй байна. Хүсэлт гаргагч Б талийгаач Ж овогтой Шын төрсөн Хүсэлт гаргагч Б талийгаач Ж овогтой Шын тохин нь мөн болохыг тогтоох хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр Б нь Шын төрсөн охин байх магадлалтай гэдэг нь тогтоогдсон байгаа. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон 2 гэрч шүүх хуралдаан дээр гаргасан гэрчийн мэдүүлэг болон шүүхэд гаргасан тодорхойлолтоор Б нь Ж овогтой Шын төрсөн охин, анхны охин нь мөн байна гэж тогтоогдож байна гэж үзэж байна. Үүнээс гадна хэргийн баримт бичиг улсын бүртгэлийн лавлагаа зэрэг энэ баримтуудаар Ж овогтой Ш нь 2 хүүхэдтэй юм байна. Тэр 2 хүүхдийнх нь нэг нь Ц- овогтой Б нөгөөх Ш овогтой О юм байна. Эндээс Шын төрсөн охин Б мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангэж Ж овогтой Шын төрсөн охин Б мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Х-н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гуравдагч этгээдүүд нь өөрсдөө оролцоогүй учраас мэтгэлцэх боломж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл заасан мэтгэлцэх зарчим алдагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яг энэ тайлбартай нь холбогдуулаад гуравдагч этгээдийн зүгээс ямар тайлбар гаргахыг хэлж мэдэхгүй байна. Биечлэн оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хурлыг үргэлжлүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдүүдийн өмнөөс тайлбар хэлэх тийм боломж байхгүй байна. Онцгой ажиллагааны журмаар, хүсэлтээр хийгддэг энэ төрлийн маргааныг шийдвэрлэх явцад тодорхой хэмжээгээр эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзээд гуравдагч этгээдүүдийг татсан болов уу гэж хардаг. Энэ садан төрлийн холбоо тогтоол ямар эрх ашиг хөндөгдсөн гэдгийг нь одоог хүртэл ойлгохгүй байгаа. Тэгэхээр миний зүгээс тусгайлан тайлбар гаргаад мэтгэлцээд явах боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлж байна. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзлэг хийлгэе гэсэн хүсэлттэй холбоотой тайлбар хэлье. Нэмэлтээр хийж байгаа нотлох баримт цуглуулах бэхжүүлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийлгэе, тодорхой баримтуудыг гаргаж өгсөн зурган баримтуудыг хавсаргаж өгсөн энэ нь таарч байна уу, нийцэж байна уу гэсэн агуулгатай хүсэлт гарсан гэж ойлголоо. Энэ хүсэлт ирсэн талаар гуравдагч этгээдүүдэд болон надад мэдэгдээгүй. Ямар хүсэлт хэзээ ирээд шүүгчийг ямар захирамжаар энэ асуудлыг шийдэж байгаа юм. Энэ үзлэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 өмгөөлөгч нь цахимаар шүүх хуралдаанд оролцож байх явцад хэрхэн яаж Балгаажуулах нь бас ойлгомжгүй эргэлзээтэй байна. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б овогт Ц-ийн Б /РД:ЙС8707...08 /-ийг талийгаач Х овогт Ж-ийн Ш /РД:ЙС................./ -ын төрсөн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаартай шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1-д заасны дагуу, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. 6.4 дэх хэсэг. 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гуравдагч тэгээд Ш.О нь биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гадаад улс руу зорчсон талаарх нотлох баримтыг хавсарган шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг ш\ үхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Зохигч шу)х хурапдаанО биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, ту)иийг шинжлэн судлахад тэгиг эрхтэй оролцоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсарган. биечлэн оролцох хүсэлт гаргасаар байтал шүүх хуралдааныг үргэлжүүлсэн нь гуравдагч этгээдийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан.

2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх хүсэлтийг хүсэлт гаргагч талаас гаргасан байсныг олж мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт хэргийг шуух хурачдаанаар хэлэлцүүлэх тухай шуугчийн захирамж гарсны дараа хэргийн материачтай танилцах, туунээс тэмдэглэл хийх, шүуххуралдаанд оролцох" нь хэргийн оролцогчийн эрх байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан нотлох баримттай танилцах, түүнтэй холбоотой тайлбар өгөх эрхтэй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөгөө талын гаргасан хүсэлтийг бидэнд танилцуулахгүйгээр шийдвэрлэж, хүсэлттэй холбоотой тайлбар гаргах боломж олгоогүй нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хүсэлт гаргагч Ц.Б- нь талийгаач Ж.Ш-ын хүүхэд болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хүсэлт гаргагч Ц.Б- нь 1987 оны 07 дугаар сарын ...-ний өдөр Ө аймгийн Х суманд төрсөн. Түүний төрсөн эх Л.Ц- нь 1976-1986 онуудад Х сумын 10 жилийн сургуульд эцэг Ж.Ш-тай 1 ангид суралцаж 1985 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 1987 онд охин Ц.Б- төрсөн, эцэг Ж.Ш- нь 1988 онд цэрэгт яваад эргэж ирээгүй, эх Л.Ц-тэй холбоогүй амьдарснаас нагац өвөө, эмээтэйгээ өссөн. Ж.Ш- нь Т аймгийн З суманд Б ХХК-д экскаваторын жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байран дээрээ үйлдвэрлэлийн ослоор нас барсан, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.Ш- нь Ц.Б-ийн биологийн эцэг байх боломжтой болох зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Т, Ш.О нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Хүсэлт гаргагч Ц.Б- нь хүсэлтийн үндэслэлээ аавынхаа нас барсан шалтгаантай холбоотой эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоолгон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон учраас Ж.Ш-ын хүүхэд болохоо тогтоолгоно гэсэн тайлбар гарган тодорхойлсон байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Ж.Ш- нь Ц.Б-ийн биологийн эцэг байх боломжтой болохыг тогтоосон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, үндэсний Т архивын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн лавлагаагаар Ж.Ш-, А.Т нар гэр бүл болсон. Охин Ш.О 1995 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Ц.Б-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д нийцжээ.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн Ш.О-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаа завсарлуулж хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00806 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсныг буруутгах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х-ны шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Э.Х-ны давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

Д.А

 

ШҮҮГЧ С.У