Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 142/2017/00019/и |
Дугаар | 001/ХТ2017/00948 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2017/00948
“М Х Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “М Х Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Э Ү” ХХК-д холбогдох,
“54 450 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч “М Х Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э Ү” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай “М Х Ч” ХХК компани нь “Э Ү” ХХК-иас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах” ИХ-2016/09-018Н тендэрт оролцсон бөгөөд “Э Ү” ХХК-иас бүх тендерээс татгалзаж байгаа тухай 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот албан мэдэгдлийг ирүүлсэн. 3ахиалагчийн мэдэгдлийн 1 дэх хэсэгт “Танай санал болгосон бүтээгдэхүүнийг хэрэглэж болох эсэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтын 2.1-д заасан “Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардпагыг хангаж байгааг нотлох баримт гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ. “Э Ү” ХХК-ийн тендерийн баримт бичигт “Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлэх” талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж заасан байна. Захиалагч нь тендерт санал болгож буй бүтээгдэхүүний Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байх ба тохирлын гэрчилгээг Стандартчиллын төв орон нутгийн байгууллага олгодог ба мэргэжлийн хяналтын байгууллага олгодоггүй болно. 3ахиалагчийн мэдэгдлийн 2 дах хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-105 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нь дистрибютор байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна гэжээ.
Энэхүү үндэслэл нь мөн адил Захилагч нь тендерийн баримт бичигт заагүй “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг”-ийг тендерт оролцогчоос шаардсан байна. Захиалагчийн мэдэгдлийн 3 дах хэсэгт “Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МЫ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн байна. Манай компани тендерт санал болгож байгаа Барагшун амин дэмээр баяжуулсан хусны чага мөөгний хандмалыг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС1.2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” МЫ5 5684:2006 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан нийлэг уутанд савлан гаргадаг ба энэ талаарх шинжилгээний сорилтын дүнг тендерийн материалын 48-51 дэх хуудсанд бэлтгэн Захиалагчид хүргүүлсэн болно. Дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд захиалагч нь илт хууль бус шийдвэр гарган манай компанийн санал болгосон тендерээс татгалзсан байх үндэслэлтэй. Б.Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тухайд сангийн яам нь уг шийдвэрийг гаргахдаа хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас зөвлөмж тодруулга аваагүй, хүнсний аюулгүй байдлын талаар ойлголт мэдлэггүй субектийн дүгнэлтэд үндэслэн гаргасан нь илт байна. MNS 5684-2006 стандартаар уламжлалт болон нийлэг сав, баглаа боодлын материалаас хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог ба хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын материал нь хадгалалтын хэвийн нөхцөлд бүтээгдэхүүний шинж чанар, улмаар хүний эрүүл мэндэд гаж, хортой нөлөө үзүүлэх химийн бодис ялгаруулахгүй, гадаад орчны нөлөөнд тэсвэртэй байх шаардлагыг тавьдаг. Харин ММ55548:2005 стандарт нь ММ5 5684-2006 стандартад заасан үзүүлэлт шаардлагыг шинжлэн тогтооход ашигладаг шинжилгээний аргын стандарт нь юм. Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд “Э Ү” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүд нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчиж байх тул хүчингүй болгон шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал үүсэхгүй байх тул “Э Ү” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/7062 тоот шийдвэрүүдийг тус тус түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь “Э Ү” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 14-нд хамтран ажиллах ТY-2013/01 тоот гэрээг байгуулж хор саармагжуулах эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт гэрээгээр гэрээний сунгалтыг шинээр тогтоож гэрээний хүчинтэй хугацааг дараагийн тендерт шалгарсан компанитай гэрээг байгуулах хугацааг хүртэл гэж тодорхой заасан. Гэвч “Э Ү” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ГБТТрейдинг мөн “Оргилуун рашаан” ХХКомпаниудтай шууд худалдан авалт хийж манай компаний хор саармагжуулах бодис,нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалсан юм. Өнгөрсөн 2016 оны 12 сар, энэ оны 1 сар нийтдээ 2сарын хугацаанд 54 450 000 төгрөгийн борлуулалт манай компани хийх байсан боловч “Э Ү” ХХК-ийн хууль бус шийдвэрээс болж компанид санхүүгийн болон үйлдвэрлэлийн хохирол учираад байгаа бөгөөд,цаашлаад бид үйлдвэрийнхээ хүчин чадал ажлын байраа нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн зээл авсан байсан нь банкны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болоод байна. Иймд танай шүүхэд гаргасан нэмэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Э Ү” ХХК гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаас манай компанид учирсан хохирол блох 54 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э Ү” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э Ү” ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерт оролцсон “Монгол Хусны Чага” ХХК нь дараах шаардлагуудыг зөрчиж тендерт шалгараагүй.
“Монгол Хусны Чага” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн бүлэг-5, техникийн тодорхойлолт хэсгийн хүснэгт 3-ын дараах шаардлагыг хангахгүй,
Санал болгосон бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, стандартлал, хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул техникийн тодорхойлолтын 2.1-д заасан “бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторын сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт, хоглбогдох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримт” гэсэн заалтыг зөрчиж байна,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-105 тоот тушаалын 2-р хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 тоот тушаалын 2-р хавсралт "Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг түүхий эдийн гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нь дистербютер байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна”,
Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, Савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтод тавих шаардлага МИ8 САС 1:2007, сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МАГ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус хангаагүй, нотлох баримтууд ирүүлээгүй тул “Э Ү” ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерийн шаардлагыг тус тус хангаагүй.
2014-2016 онуудад “Э Ү” ХХК-ийн ажилчдад Чага бүтээгдэхүүнийг олгохоор байгуулсан ТҮ-2013/01 тоот гэрээний 4.7.6 дахь заалтыг ноцтой зөрчиж МХГ-ын улсын байцаагч нь “Бүтээгдэхүүний шинжилгээний дүнгийн тухай” 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 14/120 тоот “Хусны чага мөөгний хандмал нь стандартын шаардлага хангахгүй байгаа” тухай дүгнэлт гаргасантай холбогдуулан хор саармагжуулах бүтээгдэхүүнийг цаашид худалдан авахаас татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Ииргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан “Э Ү” ХХК-иас 47 410 000 төгрөг гаргуулан “М Х Ч” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 040 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 500 400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 70 200 төгрөг, хариуцагчаас 395 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М Х Ч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж хүсэлт хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдөр дуустал Улаанбаатар хотод албан томилолттой байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тухайгаа урьдчилан мэдэгдэж албан томилолтын хуудасын хамт шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөн боловч хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан нь ИХШХШ тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх зүйл заалтыг зөрчиж шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хэрэгжүүлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тендерийг нээлттэй зарласан бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүйтэй холбоотойгоор тендер гурван удаа хүчингүй болсон бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал үүсвэл шууд гэрээ байгуулахаар зохицуулсны дагуу шууд гэрээ байгуулах үнэлгээний хорооны шийдвэр гарч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “ГБТ” трейдинг ХХК, “Милко” ХХК, “Си Си Эс Эл Эм Жи Эл” ХХК-ниудтай тус гэрээ хийснээр “Монгол Хусны Чага” ХХК-ийн нэмэлт гэрээ дуусгавар болсон. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Э Ү” ХХК-д холбогдох “Монгол Хусны чага” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар хоёр шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх маргааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй...” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гомдлыг хяналтын журмаар гаргажээ. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу 7 хоногийн өмнө мэдэгдсэнээс үзэхэд /хх-117/ хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Харин маргааны үйл баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй талаарх гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
“Монгол Хусны чага” ХХКомпани нь бүх тендерээс татгалзах тухай “Э Ү” ХХКомпанийн шийдвэр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот, уг шийдвэрийг хянасан Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/7062 тоот шийдвэрүүд компанийн хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчийн шийдвэр хуульд нийцээгүй учраас тендерт оролцож, олох байсан ашиг 54 450 000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Э Ү” ХХКомпаниас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ИХ-2016/09-01Н” тоот тендерт “Монгол Хусны чага” ХХКомпани оролцсон боловч тендерт шалгарсан тухай баримт байхгүйгээс гадна ...шууд гэрээ байгуулах тухай үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй эсэх, уг шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан ажиллагааг хүчингүй гэж тогтоосон баримт байхгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу байна.
Нэхэмжлэгчийн зүгээс уг тендерт ялах байсан, “Э Ү” ХХКомпани үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан, үүний улмаас хохирол учирсан гэж үзсэн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзнэ.
Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч тендерт оролцсон, “Э Ү” ХХКомпани ...оролцогчдын тендерийн материал шаардлага хангаагүй гэж гэрээ байгуулахаас татгалзсан, улмаар ...шууд гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсоноос “М Х Ч” ХХкомпани тендерт шалгарсан байдлыг нотлох баримт байхгүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1.-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Хоёр шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүх талаас нь эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Э Ү” ХХКомпаниас 54 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Монгол Хусны чага” ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХКомпаниас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 395 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА