Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2024/00036

 

 

 

 

 

 П.Э нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч “М” ХХК,

“Т” ХК нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Э, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК, “Т” ХК нарт холбогдох,

О аймгийн Б сумын  О багийн  2 дугаар хороолол “Б” хотхоны .... байрны ............, ..., ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус байрнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,  гуравдагч этгээд Л.Ж-ийн П.Эд холбогдуулан 40.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй,  хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч П.Эд холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний 2.4, 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ............, ..., ... тоот орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э /цахим/,гуравдагч этгээд Л.Ж-э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б /цахим/, З.О /цахим/, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Э нь Ө ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ буюу 2015 онд А ХХК-н захирал Т.Б О аймагт 4 блок орон сууцны барилга барьж эхэлсэн, 1-р байр нь баригдаж байна, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, та туслаач, мөнгийг хүүтэй нь эргэж төлнө, эсхүл үндсэн зээл болон хүүд орон сууц захиалан авч болно гэсний дагуу түүнтэй 2015-08-24-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, банкнаас зээл авах, өөрөөсөө гаргах зэргээр нийт 140.000.000 төгрөгийг түүнд өгсөн байна. Улмаар 2015-09-03-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг А ХХК-ийн захирал Т.Бтай байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр О аймаг Б сум .... хорооллын Б хотхоны 1-р байрны ... тоот 68,32 мкв 3 өрөө, ... тоот 84 мкв 3 өрөө, ............ тоот 90,69 мкв 3 өрөө байруудыг өгч авалцахаар тохирсон. А ХХК нь хөрөнгө оруулалтын төлбөрт Захиалгын 3 орон сууцыг П.Эд хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Эдгээр байруудыг өмчлөлд шилжүүлж өгөхийг шаардсан мэдэгдлүүдийг А ХХК-д өгч байсан боловч А ХХК дампуурсан, банканд өр зээлээ төлөөгүйн улмаас барьсан байр нь банкны барьцаанд бүртгэлтэй байгаа зэргээс өмчлөлийн асуудал шийдэгдэх боломжгүй өдий хүрсэн. П.Э нь 2019 онд Ө ХХК-г өөрийн дүүд шилжүүлэн өгсөн. Иймд хөрөнгө оруулалт хийсэн мөнгөндөө тус бүр З өрөө 3 орон сууц авсан боловч А ХХК дампуурсан, захирал Т.Б гадаадад байгаа зэрэг шалтгааны улмаас эдгээр орон сууцны өмчлөх эрхийг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх боломжгүй байх тул О аймаг Б сум .... хорооллын Б хотхоны 1-р байрны ... тоот 68,32 мкв 3 өрөө, ... тоот 84 мкв 3 өрөө, ............ тоот 90,69 мкв 3 өрөө байруудын өмчлөгчөөр П.Эыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч П.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

П.Э болон Ө ХХК нар нь М ХХК-д холбогдуулан О аймаг Б сум О баг 2-р хороолол Б хотхоны .... байрны ............, ..., ... тоот байруудыг А ХХК-тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн дагуу өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Маргаан бүхий байрууд одоо Тны зээлийн барьцаанд байгаа бөгөөд дээрх байруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгосон ч гэсэн барьцааны гэрээ хэвээр байгаа тул шийдвэрлүүлэх шаардлага гарч байна. Иймд О аймаг Б сум О баг 2-р хороолол Б хотхоны .... байрны ............, ..., ... тоот байруудыг А ХХК-тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн дагуу өмчлөгчөөр тогтоолгохоос гадна Тны барьцаанаас чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг давхар гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Т ХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Э нь Т ХК-ийн зээлдэгч А ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 140.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улмаар Орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: А. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ- ний 2.4-т, Б тал буюу "А ХХК нь Б хотхоны 1 дүгээр байрны 7 давхрын 1..., 127 тоот 3 өрөө орон сууц, 128 тоот 68.32 м.кв 3 өрөө орон сууцуудыг хөрөнгө оруулалттай холбоотой барьцаалахаар тусгажээ. Мөн хөрөнгө оруулалтын мөнгийг төлж барагдуулсны дараа дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлөхөөр заасан. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэгдсэн бол уг гэрээний талууд гэрээг байгуулсан он, сар, өдөр түүнтэй холбоотой бусад нөхцлийг тусгахаар заасан. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4, 2.5 дахь заалтад дурьдагдсан барьцааны гэрээ байгуулах, барьцааг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ажиллагаа огт хийгдээгүй. Ийнхүү нийтэд тодорхой байдлаар барьцааг бүртгүүлсэн бол нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хангагдахаар байсан. Гэтэл "А ХХК нь дуусаагүй барилга байгууламжийн статустай бүхэлдээ нэг хөрөнгө гэж тооцогдсон 3,9... м.кв талбайтай улсын комисс хүлээж аваагүй барилгыг дур мэдэн үгсэн тохиролцож, худалдан борлуулсан. Мөн дээрх Орон сууц захиалгын гэрээ-ээр банкны зээлийн барьцаанаас орон сууцуудыг чөлөөлүүлэхийн тулд "А ХХК, П.Э нар нь дээрх гэрээг хэзээ байгуулсан нь эргэлзээтэй, нөхөж нотариатаар батлуулсан, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйн үүднээс улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгдсэн тэрхүү статусаар-аар Орон сууц захиалгын гэрээ-үүд хийгдсэн бол хууль зүйн өндөр ач холбогдолтой байсан.Б. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ээр талуудын эрх үүргийг тодорхой заагаагүй бөгөөд орон сууц бүрэн баригдаж дууссаны дараа захиалагч талд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбогдуулан шаардагдах бүхий л бичиг баримтыг бичгээр гаргаж өгөөгүй, мөн гэрээний дагуу захиалагч талд шилжүүлэн өгсөн орон сууцыг захиалагч талд мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд худалдан борлуулах, банкны барьцаанд тавих, түрээслэхгүй байх үүргийг А ХХК зөрчсөн байна. П.Эы хуулиар олгогдсон эрхийг банк зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэгч нь асуудлаа А ХХК-тай тохиролцон шийдвэрлэх, эсвэл компаниас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.В. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргаанд банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. Т ХК-ны зээлдэгч А ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ барьцаанд авагдсан, төлөгдсөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. П.Эы захиалсан гэгдэж байгаа уг орон сууцуудыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагаа явуулаагүй бөгөөд А ХХК зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. Хариуцагч Т ХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй.Г. Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдана тул дээрх орон сууцуудад хамаарах Т ХК-ний барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.Д.Нэхэмжлэгч нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаанд шүүхэд гаргах хуулийн хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч П.Э нь маргаан бүхий орон сууцуудад өмчлөгчөөр тогтоолгох, Т ХК-ний А ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/... дугаартай Зээлийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгох, шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Эы нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрөч дараах хариу тайлбарыг гаргаж байна. а. А ХХК-ийг Нийслэлийн С дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/.......... тоот шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгасан. Иргэний хуулийн ... дугаар зүйлийн ....1-д зааснаар хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болсон. Харин М ХХК нь А ХХК-ийн хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд уг компанийн эрх залгамжлагч, эсхүл уг компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэх этгээд биш юм. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/Ш32020/........... тоот захирамжаар хэрэг гүйцэтгэгчМ ХХК нь А ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэгчдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэх улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү захирамжаар А ХХК-ийн хөрөнгийг зөвхөн нэхэмжлэгчдийн өмчлөлд шилжүүлэхээр эрх олгосон юм. П.Э нь дампуурлын хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй этгээд юм. б. Ө ХХК нь А ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мөн тус компанийн шаардах эрхийг П.Э ямар үндэслэлээр хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэгч П.Эы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.

Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4 болон 2.5 дахь заалт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2015 оны 8 сарын 24-ний өдөр байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4- т Б тал нь Б хотхоны 1 дүгээр байрны 7 давхрын 1..., 127 тоот орон сууц буюу тус бүр нь 64.0 мкв талбай бүхий 3 өрөө 2 байр, 128 тоот 68,32 мкв талбай бүхий 3 өрөө байр, нийт 3 байрыг хөрөнгө оруулалтын барьцаанд өгнө 2.5-т А тал нь Б талыг хөрөнгө оруулалтын мөнгийг төлж барагдуулсны дараа дээр орон сууцуудын барьцааг чөлөөлж өгнө 2.6-д барьцаанд байгаа орон сууцуудыг худалдан авах захиалагч гарч ирвэл худалдаж болох бөгөөд борлуулалтын орлогыг А тал авч, гэрээний үнийн дүнгээс хасуулж тооцуулах ба хөрөнгө оруулалтын өгөөж өөрчлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан бөгөөд А ХХК нь дээрх гэрээгээр Ө ХХК-д тус үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, харин өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Ө ХХК болон А ХХК нар нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулан гэрээний дагуу 140.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлэхээр талууд тохиролцсон. Дээрх гэрээний талуудын хүсэл зориг нь А ХХК О аймагт баригдаж байгаа өөрийн хэрэгжүүлж буй төсөл болох Б хотхоны 1-р блокийн орон сууцны барилгад хөрөнгө оруулалт авах, Ө ХХК нь оруулсан хөрөнгийн хэмжээний 40 /дөч/ хувь буюу 56 000 000 /тавин зургаан сая/ төгрөгийн өгөөж хүртэх зорилгоор талууд гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээлгээгүй бөгөөд мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж заасан шаардлагыг хангаагүй тул уг гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэхгүй юм. Мөн энэхүү хөрөнгө оруулалтын гэрээгээр барьцааны эрх үүсэхгүйгээс гадна тухайн 3 орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэх шаардах эрх үүсэхгүй тул энэхүү хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4 болон 2.5 дахь заалт хуульд заасан шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. Энэ хуулийн 56.1 -д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасны дагуу энэхүү гэрээний Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.4 болон 2.5 дахь заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.2015 оны 09 сарын 03-ны өдөр байгуулсан ............, ..., ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай:2015 оны 09 сарын 03 өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцэл дээр үндэслэгдэн хийгдсэн бөгөөд 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл дээр үндэслэгдэн хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.Мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ нь өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээ-ний төлбөрийг барагдуулах зорилгоор хийгдсэн талаарх хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй бөгөөд төлбөрийг орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан мэтээр гэрээ хийгдсэн нь бодит бАлд нийцээгүй, уг төлбөр бодит бАл төлөгдөөгүй байгаа тул уг гэрээ нь хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарч байна. Иймээс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ............, ..., ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ж-э шаардлагадаа:

Л.Ж-э би 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А ХХК-ийн захирал Т.Бтай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, О аймаг Б сум О баг .... хороолол Б хотхоны 1в байрны ... тоот 3 өрөө 68.32 мкв талбайтай орон сууцыг 1 мкв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцож гэрээний нийт үнэ 1... 342 000 төгрөг болсон. Би Т.Бтай анх гэрээ байгуулахдаа 20.000.000 төгрөгийг Г.Н-ны данснаас шилжүүлж өгсөн. Тухайн үед би орон сууцны түлхүүрээ авч 2017 оны 11 сарын 12-нд байрандаа орж амьдарч эхэлсэн. Сүүлд Т.Б намайг дуудаад очиж уулзахад П.Э хамт байсан, тэгээд намайг П.Эы данс руу үлдэгдэл төлбөрөө хийгээрэй гэж хэлсний дагуу би үеэл ах Г.Н-ны данснаас 2018 оны ... сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 06 сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг өөрийнхөө мөнгөнөөс АТМ-ээс шилжүүлсэн, нийт 40.000.000 төгрөгийг П.Эы данс руу шилжүүлсэн. Би Г.Н-ны компанид ажилладаг ба тус компаниас надад байрны урьдчилгаа өгөхөөр тохирсон байсан юм. Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ байгуулж үлдэгдэл 66.342.000 төгрөгөө тушаагаад П.Эд 40.000.000 төгрөг өгсөн тул орон сууцны төлбөрөөс хасуулах талаар М ХХК-д хэлэхэд та нарын хоорондох асуудал манайд хамаагүй, та нар П.Эд өгсөн мөнгөө өөрөөс нь нэхэмжил, харин та нарын орон сууцыг П.Э би авах ёстой гэж шүүхэд маргаж байгаа, та нар байрныхаа мөнгийг манайд бүрэн төлвөл бид нар гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсэн. Ингээд би аргагүйн эрхэнд дахин 40.050.000 төгрөгийг тус компанид төлөөд төлбөрөө төлж дуусгасан тул ... тоот миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарч, би хууль ёсны өмчлөгч болсон. П.Эд 40.000.000 төгрөгийг өгөхдөө би өөрийнхөө захиалсан орон сууцны төлбөрөө төлж байна гэж бодож төлсөн, түүнээс биш П.Эд би ямар нэгэн өргүй, түүнд би төлбөр төлөх үүрэг байхгүй, харин ч би П.Эд орон сууцны төлбөр төлж байгаа гэж буруу ойлгож 40.000.000 төгрөг төлснөөрөө М ХХК-д дахин 40.050.000 төгрөгийг төлөхийн тулд Г.Ч-аас 10 хувийн хүүтэй зээлж аваад төлсөн. Би Г.Ч-д 40.000.000 төгрөгийн хүүд өнөөдрийн байдлаар 10.000.000 төгрөг төлсөн ба одоо 2.000.000 төгрөгийн хүүг төлөх бөгөөд хэрэв П.Э надад худал хэлж 40.000.000 төгрөг аваагүй бол би өнөөдөр ийм өрөнд орохгүй байсан. Иймд би П.Эд өгсөн 2018 оны ... дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгөө шаардах эрх үүссэн тул гаргуулж өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1., 92 дугаар зүйлийн 92.1., 160 дугаар зүйлийн 160.1., 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10., 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг тус тус баримтлан “М” ХХК, “Т” ХК-д холбогдох О аймгийн Б сум О баг 2 дугаар хороолол Б хотхоны .... байрны ............, ..., ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус байруудыг барьцаанаас чөлөөлүүлэх П.Э, Ө ХХК-ийн нэхэмжлэлийг, “М” ХХК-ийн П.Эд холбогдуулан гаргасан 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4, 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ............, ..., ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Л.Ж-ийн П.Эд холбогдуулан гаргасан 40,000,000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хээрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 2,831,060 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э нар давж заалдсан гомдолдоо:

1. Шүүх шүүхэд төлөөлөх хугацаа нь дуусч хүчингүй болсон итгэмжпэл бүхий хүмүүсийг шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцуулж хууль зөрчлөө. Хариуцагч М ХХК-аас 2022 оны 4 сард Х, Б.Ц, Д.А, А, З.О, Ш нарт хугацаа заагаагүй итгэмжпэл олгосон байгаа. (XX 30 хуудас) Иргэний хуулийн 64.5-д “Хугацаа заагаагүй итгэмжпэл олгосон өдрөөс 1 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж зааснаар 2023 оны 4 сард хүчинтэй хугацаа нь дууссан, шинээр итгэмжлэл олгоогүй байна. Мөн хариуцагч “М” ХХК-ийн өмгөөлөгчөөр Б.Цийг оролцуулсан боловч хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулах талаар хүсэлт ирээгүй. Мөн гуравдагч этгээдээр татсан “Т” ХХК-ийн итгэмжпэл хугацаа заагаагүй байсан бөгөөд хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүй шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нарыг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж шүүх дүгнэхдээ хамтран нэхэмжлэгчээр “Ө” ХХК-ийг татан оролцуулсан байтал нэхэмжлэгч болохгүй гэж үзсэн үндэслэлийн талаар дурдалгүйгээр шийдвэрлэлээ. Мөн Э “Ө Трэйд” ХХК-ийн эрх болон хувьцааг 2020 онд шилжүүлсэн бөгөөд 2015 онд А ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт болон Орон сууц захиалан бариулах гэрээ”-нүүдийн үүргийн биелэлттэй холбоотой шаардах эрхээ авч үлдсэнийг нотлохын тулд 2022.....31-нд Шаардах эрхийг шилжүүлсэн гэрээг Ө Трэйд ХХК-тай хийж нотариатаар батлуулж нотлох баримтаар өгсөн нь хавтаст хэргийн 54,55-р хуудсанд байгааг хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт өгөөгүй орхигдууллаа. Шүүх хуралдаан дээр нэхэмжпэгч талаас “А” ХХК-г улсын бүртгэлээс хасагдсан талаар лавлагааг хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Гэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй “А” ХХК улсын бүртгэлээс хасалт хийгдсэн талаар талууд маргаагүй гэж дүгнэн бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүсэлтийг нэхэмжлэгчээс 2 дахь удаа гаргаад шийдүүлж чадаагүй. Бидний зүгээс татан буулгах ажиллагаа дуусгавар болсон үгүйг шалгуулах хүсэлт тавьсан нь энэ асуудал тодорхой бус байгаа болохоор тодотгох үүднээс мөн гуравдагч этгээд Л.Ж-э 2023 оны 01 дүгээр сард ... тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахдаа О аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлэн өгсөн материал дотор “А” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглан шинээр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байсан учраас татан буугдсан эсэх лавлагаа зайлшгүй авах шаардлагатай гэж үзсэн боловч энэ хүсэлтийг хангаагүй. “А” ХХК татан буугдаж бүртгэлээс хасагдсан бол хэдийд хасагдсан нь тогтоогдоогүй байгаа асуудал болно. Шүүх татан буулгах ажиллагаа дуусаагүй гэдгийг ямар нотлох баримтанд үндэслэн дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжпэгч талаас “Ө” ХХК-г хамтран нэхэмжлэгчээр оролцуулах, ... тоот байран дээр өмчлөх эрх олгохгүй байхыг О аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, “Т”, “М” ХХК нарт даалгах, гэрчээр ... тоотод оршин суугч М болон СӨХ-н захирал С нарыг оролцуулах хүсэлтүүд гаргасныг шүүх 2022.10.31-ний ......... захирамжаар шийдвэрлэхдээ гэрчээр Сг оролцуулах хүсэлтийг татгалзаж бусад хүсэлтийг хангасан. Мыг оролцуулах хүсэлтэнд татгалзсан хариу өгөөгүй атлаа түүнийг гэрчээр оролцуулах ажиллагааг огт хийгээгүй орхигдуулсан. Гэрч Мыг оролцуулах нь маргаж буй ... тоот байрыг хэзээ хэнээс яаж хүлээн авсан талаар хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тодруулах байсан боловч чадаагүй хохирлоо. Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт нэг бүрт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрт тусгах ажиллагааг шүүхээс хангалтгүй хийлээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримт болгон үнэ цэнэтэй, шаардлагаа тодотгосон, тайлбар, хүсэлт бүхэн нотлох баримтанд тулгуурласан байтал шүүх энэ бүгдэд тал бүрээс нь бүрэн дүүрэн хангалттай дүн шинжилгээ хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д 2015.09.03-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр “... тоот орон сууцыг 150,3...,000 төгрөгөөр, ... тоотыг 184.800.000 төгрөгөөр, ............ тоотыг 199,518,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирчээ” гэж бичээд гэрээний бусад заалтуудыг орхигдуулсан. Шүүх гэрээний энэ заалтыг онцлон анхаарч дурьдаад бусад заалтуудыг яагаад ач холбогдолгүй хамааралгүй болохыг заагаагүй. 2015.09.03-ны өдрийн ..., ..., ............ тоот байрны Орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн дөрөв дэх хэсгийн 4.3-т захиалагч тал төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлсөн болно, 4.6-д захиалагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцыг өмчлөх эрхтэй болно гэж заасан заалтууд нь “Ө” ХХК-ийн захирал П.Э дээрх 3 байрны үнийг төлсөн байна, мөн өмчлөгч болох эрхтэй байна гэдгийг харуулсан нэхэмжлэлийн үндэслэлд хамааралтай гол заалтанд дүгнэлт өгөлгүй эсрэгээр П.Э дээрх 3 байрны мөнгийг “А” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн мэт бичсэн нь маргааны зүйлийн талаар эрх зүйн үндэслэлээ зөв зүйтэй тодорхойлоогүйг харуулж байна. “Т”-ны нэхэмжпэлтэй “А” ХХК Т.Б нарт холбогдох иргэний хэргийн 2019.01.18-ны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.03.13-ны Магадлал, 2020.06.18-ны Улсын дээд шүүхийн Тогтоол болон “А” ХХК Ттай 2016.06.27-ны өдөр байгуулсан Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, мөн хавтаст хэргийн 112-р хуудсанд О аймаг Б 2-хороолол 1а байрны 39...,3 мкв 10 давхар барилгын өмчлөгч “А” ХХК-д 2017.02.23-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, хавтаст хэргийн 95-р хуудсанд О аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн маргааны зүйл болох ............, ..., ... тоот байруудад өмчлөх эрхийн бүртгэл хийгдээгүй байна гэсэн лавлагаа, мөн шүүхийн тусгай архиваас ирүүлсэн дампуурлын хэргийн шийдвэр, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, нэхэмжлэгчдийн хурлын тэмдэглэл,шийдвэрүүд зэрэг баримтууд нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулан хэрэгт хавсаргуулсан баримтууд бөгөөд энэ нь цаг хугацааг харуулах зорилгоор гаргуулсан чухал нотлох баримтууд юм. Өөрөөр хэлбэл 2015 онд А ХХК, Ө ХХК нар Хөрөнгө орулалтын болон Орон сууц захиалан бариулах гэрээ зэргийг байгуулснаас хойш дээрх үйл явдлууд болсон ба 2016.06.27-нд Тнаас 2,4 тэрбум төгрөгний зээл авахдаа А ХХК орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан, энэ хугацаанд зээлээ төлж чадахгүйн улмаас шүүхэд дампуурлын хүсэлт өгч шийдвэрлүүлэх зэрэг үйл явдал болсныг цаг хугацаагаар харуулах зорилгоор хийгдсэн ажиллагаа. Эдгээр нь өмчлөлийн маргааныг шийдэхэд ач холбогдолтойгоос гадна хамааралтай эргэлзээгүй баримт гэж үзсэн учраас гаргуулсан байхад шүүх үнэлэлт өгөөгүй. 6. “А” ХХК-д 98 сая төгрөг өгсөн нь нотлогдсон гэсэн дүгнэлтийг шүүх хийхдээ дараах баримтуудад үнэлэлт өгөөгүй орхигдуулсан. 140 саяын хөрөнгө оруулалт авсан гэдгээ Т.Б захирал өөрийн гараар бичиж өгсөн гар бичмэл хэрэгт байгаа. Энэ баримтыг “М” ХХК гуравдагч этгээдээр Ж-ийг оролцуулах хүсэлт гаргахдаа хамтатган нотлох баримт болгон өгсөн бАг. 140 сая төгрөгийг хүлээн авсан хүн нь өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад үүнийг дахин нотлох шаардлага байхгүй. Мөн хэрэгт дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтүүд авагдсан ба уг дүгнэлтийн бусад өр төлбөр гэсэн хүснэгтэнд “Ө ХХК” хөрөнгө оруулалтаар 120 сая, 130 сая төгрөг гэж 2 янзаар тусгасан нь хавтаст хэргийн 163-179-р хуудсанд байгаа. Э 140 сая төгрөгнөөс 98 саяыг дансаар, үлдэгдлийг бэлнээр өгсөн боловч энэ баримт нь олдоогүй. Хэрвээ 140 сая төгрөгийг аваагүй бол Б захирал анхнаасаа аваагүй гэж бичих байсан мөн дампуурлын хэргийн дүгнэлтэнд 120 сая, 130 сая гэж бичигдэхгүй байх байсан. 7. “А” ХХК-н захирал Т.Б нь “Ө” ХХК-н захирал П.Эд Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт дутуу баригдсан ашиглалтанд ороогүй барилгаас ............, ..., ... тоот тус бүр 3 өрөө байрыг Орон сууц захиалан бариулах гэрээгээр өгсөнөө хэрэгжүүлж 2017.09.05-нд Ж-ийг ... тоот байранд оруулж байрны үнийг Эд төлүүлэхээр гэрээ байгуулж, 2018 онд “Ө” ХХК-н ажилтан Мт ... тоот байрыг хүлээлгэн өгч оруулсан зэргээр 2 орон сууцыг хүлээлгэн өгсөн бАг. Энэ нь “А” ХХК-н захирал Т.Б, Ө ХХК-н захирал П.Э иргэн Ж-э нарын байгуулсан 2017.09.05-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ болон захирал асан Т.Бын өөрийн гараар бичиж ирүүлсэн гар бичмэлд ... тоотыгхүлээлгэн өгсөн гэж бичсэн зэргээр нотлогдож байхад үүнд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхий хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны хуралдаанд оролцуулж өгнө үү. Өмгөөлөгч гадаадад эмчлэгдэж байгаа тул онлайнаар оролцуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Э, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо /шийдвэрийн 9-10 дах талын 11-17 дугаартай хэсэг/ хариуцагч “А” ХХК-ийг С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.22-ны өдрийн ...... дугаартай шийдвэрээр ..... заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг “М” ХХК-д шилжүүлж, “М” ХХК нь хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн мөртлөө “А” ХХК татан буулгах ажиллагаа явагдаж “М” ХХК хэрэг гүйцэтгэгчээр ажиллаж татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй байх ба улсын бүртгэлээс хасалт хийгдсэн талаар талууд маргаагүй учир “А” ХХК-ийн эрх зүйн чадвар дуусгавар болоогүй “М” ХХК нь нэхэмжпэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн. Эндээс харахад анхан шатны шүүх Дампуурлын тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэгэнт хүчин төгөлдөр болсон С дүүргийн шүүхийн шийдвэрээр “А” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгачихсан байхад татан буугдаагүй эрх зүйн чадвар байгаа гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нар “А” ХХК-иас хохирол, эд хөрөнгөө нэхэмжлэх ямар ч боломжгүй бАл бодит бАлд үүссэн байхад тухайн компанийг эрх зүйн чадвартай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол хэлний тайлбар толиос захирах, зарцуулах, удирдах гэх үгийг хайж үзэхэд захирах гэдэг нь аливаа эд зүйлийг өөрийн үзэмжээр захирах, удирдах, чиглүүлэх, тушаах, зарцуулах гэдэг нь хөрөнгө зарцуулах ухаан зарцуулах хүч гаргах, аж ахуй удирдах гэдэг нь аж ахуйн байгууллагыг даргалах, авч явах, гэх мэтчилэн утгатай байх ба “А” ХХК-ийг дампуурсанд тооцож, түүний эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхээс “М” ХХК-д олгож уг шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлсэн байна. ...Иймд “М” ХХК бол хуулийн дагуу дампуурсанд тооцогдож эрх зүйн чадвар чадамж нь дуусгавар болсон компани бөгөөд харин тус компаний эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг “М” ХХК-д шилжүүлснээр “М" ХХК хариуцагч болох ёстой байсан боловч анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх /шийдвэрийн 11-12 дах тал/ А ХХК-ний өмнөөс төлбөрийг төлсөн гэж үзэж, дампуурсан А ХХК-наас төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Дампуурлын тухай хуулиар дампуурсанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тооцогдож, татан буугдсан компаниас одоо ямар хүн, аж ахуйн нэгж шаардах эрх байхгүй гэдгийг хүн бүхэн мэдэх ёстой байтал анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлтийг гаргаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгээд байна. Л.Ж-э П.Эы данс руу ямар нэгэн төлбөр төлөх үүрэг, гэрээний харилцаа байхгүй мөртлөө орон сууцны төлбөрөө төлж байгаа гэж ойлгож 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ мөнгийг авсан талаар талууд маргахгүй байхад “А” ХХК-иас мөнгөө нэхэмжилж П.Э төлөх үүрэггүй гэж дүгнэж шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ....... дугаартай шийдвэрт шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. 

Нэхэмжлэгч П.Э, “Ө” ХХК нь хариуцагч  “М” ХХК, “Т” ХК-д холбогдуулан  О аймгийн Б сумын  О багийн  2 дугаар хороолол “Б” хотхоны .... байрны ............, ..., ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус байрнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,  гуравдагч этгээд Л.Ж-ийн П.Эд холбогдуулан 40.000.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч П.Эд холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний 2.4, 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ............, ..., ... тоот орон сууц захиалан бариулах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч “М” ХХК-нийн  2022 оны ... дүгээр сарын 27 ны өдрийн ... дугаар албан бичгээр В. Хг хэргийн материалтай танилцахаар , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Б.Цийг,  Д.А, Ш.А, З.О, Ш нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар,  2023 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн 130 дугаар албан бичгээр В.  Хг хэргийн материалтай танилцахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  өмгөөлөгчөөр Б.Цийг, Д.А, Ш.А, З.О нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар тус тус итгэмжлэл олгожээ.

2022 оны ... дүгээр сарын 27 ны өдрийн ... дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийн хугацаа  2023 оны ... дүгээр сарын 27 ны өдөр дууссан байх ба  дээрх хэргийн оролцогч нар 2023 оны ... дүгээр сарын 27 ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийг хүртлэх хугацаанд итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5.-д “... хугацаа заагаагүй итгэмжпэл олгосон өдрөөс хойш 1 жил хүчин төгөлдөр  байна...” гэж заасныг зөрчжээ.

Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 15 ны өдрийн .......... дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10 дугаарт П.Эыг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзсэн, 2022 оны 10 дугаар сарын 31 ний өдрийн ......... дугаар шүүгчийн захирамжаар “... хамтран нэхэмжлэгчээр “Ө” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзсэн үндэслэлээ тодорхой дүгнээгүй байна.

2023 оны 11 дүгээр сарын 30 ны өдрийн .............   дугаар шүүх хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э нь “... Улсын бүртгэлийн хэлтсээс А компанийн тамга тэмдгийг ашиглаад байна...” хураагдсан эсэх талаар лавлагаа авмаар байна...” гэсэн хүсэлтийг гаргасан байх ба шүүх хуралдаан хойшлуулсан захирамжинд энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба  шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дугаарт “...  улсын бүртгэлээс хасалт хийгдсэн талаар талууд маргаагүй...”  гэж дүгнэсэн нь зөрүүтэй болжээ.  

Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ......... захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эын шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ н.С гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж бусад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба  гэрч н.Мыг оролцуулах хүсэлтийг  татгалзаж  шийдээгүй байтлаа түүнийг гэрчээр оролцуулах ажиллагааг хийгээгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.дэх заалтуудыг зөрчжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нь шүүхэд “...нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулагтай давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  гомдлыг хүлээн авч, анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөг, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг тус тус буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/.......... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59  дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.950 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.У

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                                 Д.А

 

                                                                            Б.Б