Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 205

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Даваанямын Баттулгад холбогдох 1808048221470 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжинд иргэн Б.Эыг “хүнтэй зууралдаж байхад нь салгалаа гэх шалтгаанаар түүнийг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад  :

            Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжинд иргэн Б.Энхжаргалыг “хүнтэй зууралдаж байхад нь салгалаа гэх шалтгаанаар түүнийг нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:     

            - хохирогч Б.Эын мөрдөн байцаалтад:... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02 цагийн үед эхнэр Г.Гэрэлчимэг нохой яагаад хуцаад байна гэж хэлэхээр нь би хашааны үүдэн дээр гараад хартал хар зам дагуу 2 хүн бие биенийгээ бариад авчирсан байхаар нь очоод хартал манай хажууд байдаг Алтай гэх эгч надад бид 2-т утас байдаггүй, утас аваад өгөөч, манай машины араас нэг залуу согтуугаар явж байгаад мөргөчихлөө гэхээр нь би гэрээс эхнэр Г.Гэрэлчимэгт гадаа Алтай эгчийн нөхрийнх нь машины араас хүн мөргөчихлөө гэж хэлээд утсаа аваад цуг гарахад дахиад барилцаж аваад байж байхаар нь 2 тийшээ салгатал тэр танихгүй залуу миний зүүн нүд рүү толгойгоороо нэг удаа мөргөчихсөн. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-6-7/

            - гэрч Г.Гэйн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн үед тэр согтуу танихгүй залуу /Баттулга/ манай нөхрийн зүүн нүд рүү толгойгоороо нэг удаа мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-15/

            - гэрч Ц.Энйн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 20 цагийн үед тэр согтуу залуу Энхжаргалын нүд рүү мөргөчихсөн. Тэгсэн Энхжаргалын амнаас цус гараад Энхжаргалын эхнэр цагдаа дуудсан. Энхжаргал тэр согтуу залууд гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-70-71/

            - гэрч В.Алйн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 17-ны 02 цагийн үед Баттулга гэх согтуу залуу Энхжаргалын нүд рүү мөргөчихсөн. Энхжаргалын амнаас цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-72-73/

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12546 дугаартай:... Б.Эн биед зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсоэ гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-10/

- шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын явцад өгсөн:... Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны оойн 21 цагийн үед Бат-Эрдэнэ гэх найзтайгаа тааралдаад хамт 0.75 литр архи хувааж уусан. Тэгээд Бат-Эрдэний эхнэр ирээд намайг хөөгөөд байхаар нь согтуу машинаа бариад явсан. Тэгэж явж байгаад хүний машины араас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед юу болсон талаар санахгүй байгаа. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Бат-Эрдэний гэрийн найр болоод шахаад их уусан...гэх мэдүүлэг /хх-64-65/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн тухайгаа мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул /хх-22/ шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгч эхнэр, эмээгийн хамт амьдардаг, “Сод монгол групп” ХХК-д шатахуун түгээгч ажилтай хийдэг зэрэг хувийн байдалтай байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Бусад асуудал:  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.      

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР