Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,              

           улсын яллагч Т.Нансалмаа

            шүүгдэгч А.Днарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Барболд овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808055600029 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч А.Днь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 2-36 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ч.Жыг “архи уулаа гэж загнилаа” гэсэн шалтгаанаар толгой нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Днь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булгийн 2-36 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ч.Жыг “архи уулаа гэж загнилаа” гэсэн шалтгаанаар толгой нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Цолмонгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-63-66/

- хохирогч Ч.Жын мөрдөн байцаалтад өгсөн:... Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Булаг 2-36 тоотод хүү Алтангэрэлийн Дашням, Алтангэрэлийн Уртнасан нартай хамт түр оршин суудаг. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед бид гурав хэдэн бог мал муулаад идэшний мах янзалсан юм. Тэгтэл хүү Дашням 60.000 төгрөг хэрэгтэй байна, ломбарданд мөнгөн гинжээ барьцаанд тавьсан гэхээр нь мөнгө байхгүй, гэтэл ядаж хугацааг нь сунгуулмаар байна гэхээр нь ямааны арьсыг тушаагаад сунгачих гэсэн. Ингээд Дашням нэг ямааны арьс аваад гэрээс гарсан. Тэгтэл орой 20 цаг өнгөрч байхад Дашням согтуу ирэхээр нь би ямар ганцаараа идэж уух гээд байгаа юм уу мах эвдээд янзлаад өгөхөд яадаг юм гэхэд нүүр лүү гараараа нэг удаа цохиод үснээс хэд хэд зулгаагаад эвдэх гэж байсан махны хажууд байсан бор иштэй жижиг хутга аваад ална шүү гээд элэгний орчим тулгасан. Тэгээд би Улаанбаатарт амьдардаг охин Дэлгэрмаа руу утасдаад дүү чинь согтуу орж ирээд зодлоо гэхэд цагдаа дуудчихсан байсан. Миний биед учирсан гэмтлийг миний хүү А.Днүүр лүү гараараа цохиж учруулсан... гэх мэдүүлэг /хх-10-12/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ /хх-67-74/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №14306  дугаартай:... Ч.Жын биед баруун талын нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хацрын цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-14/

- шүүгдэгч А.Дн мөрдөн байцаалтад өгсөн:.. Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо булгийн 2-36 тоотод тэтгэвэрт гарсан эх Ч.Ж болон хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй Уртнасан дүүгийн хамт оршин суудаг. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ээж Жавзандулам болон дүү Уртнасангийн хамт идэшний мал муулсан. Ингээд би Улаанбаатар хотод Хар хорин захын автобусны буудлын орчим нэг ломбарданд өөрийнхөө гинжийг 60.000 төгрөгөнд тавьчихсан байсан. Тэрний хугацаа дууссан байсан тухай ээжид хэлэхэд ямааны арьс авч яваад замдаа тушаагаад ломбардаа сунгачих гэхээр нь 1 ширхэг нойтон ямааны арьсыг авч гараад 361 дүгээр гармын тэнд байх түүхий эд авах газар 22.000 төгрөгөнд зарчихаад мөнгөө аваад Улаанбаатар хот руу явсан. Ингээд ломбарданд орж зүүлтнийхээ хугацааг сунгачихаад эргээд гэр лүүгээ явж байгаад Хархорин зах дээр найз Пүрэвдорж, Батцэнгэл нартай тааралдаад 0.75 литрийн хэмжээтэй архийг хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн үед Хархорины автобусны буудлаас автобусанд суугаад харьсан. Намайг гэрт ороход дэлгэж тавьсан махаа янзалсангүй архи уугаад явчихлаа гээд үглэсэн. Тэгээд уур хүрээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохьчихсон. Би согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Би урьд нь хэзээ ч ээждээ гар хүрч байгаагүй. Би гэрт ороод хутга аваад мах янзалж байгаад хажууд үглээд байсан болохоор хутга барьсан чигээрээ хэрүүл хийсэн. Тэрийг ээж өөрт нь халдсан гэж бодсон байх. Би ээж рүү хутга барьж түүн рүү довтлоогүй тэр бол худлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-27-28/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох бар-имтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Иймд шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. 

Хохирогчид гэмт хэргийн улмаас 120.000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-12/ гэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ээж, дүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.   

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч А.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Дыг  350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР