Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чих овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 2756 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Г.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131/4 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр насанд хүрээгүй иргэн Э.Эрдэнэбилэгийн гар утас, бугуйн цаг, куртик, цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Ж нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131/4 дүгээр байрны 1 дүгээр орцны 8 дугаар давхарт насанд хүрээгүй иргэн Э.Эрдэнэбилэгийн гар утас, бугуйн цаг, куртик, цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-03/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/,

- 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний - 300.000 төгрөг /хх-13/,

            - гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-14-15/,

- насанд хүрээгүй хохирогч Э.Эйн:...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20 цаг 05 минутын үед гэрлүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 131/4 дүгээр байрны 1 дүгээр орц руу ороход араас 2 залуу намайг дагаад орсон...170 см өндөртэй хар өнгийн өвлийн ноосон малгай, хар өнгийн богино куртек өмссөн нь 6 давхарт буусан. 175-180 см өндөртэй улаан өнгийн саравчтай малгай, улаан өнгийн өмд, цагаан өнгийн пүүз өмссөн нь 9 давхарт хамт буусан. 6 давхарт буусан залуу дээшээ гараад ирсэн...7, 8 давхрын хогийн пункер руу түлхэж оруулаад “утсаа гаргаад ир” гэхээр нь “би яах гэж байгаан” гэхэд өндөр туранхай залуу цээжин тус газар нэг удаа, бөгсөн тус газар 2-оос 3 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь би өмсөж байсан формны энгэрийн халаасанд байсан Могул брендийн дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй утсыг гаргаж өгсөн. Ингээд өндөр залуу зүүн гарын бугуйнд байсан цагийг тайлж авсан. Намайг курткээ тайл гэхээр нь би дээгүүр өмсөж байсан хар өнгийн курткээ тайлаад өгсөн. Түрийвчинд 2000 төгрөг байсныг авсан. Цүнхэн дотор байсан ном дэвтрийг гаргаж хаяаад цүнхийг маань аваад өндөр залуу нь гутлаа тайл гэхээр нь би өмсөж байсан гутлаа тайлахад өндөр залуу миний гутлыг хөлөөрөө өшиглөөд “наанаа сууж бай” гэж хэлээд пункерийн хаалгыг хаагаад гарсан.../хх 20-21/...миний ард 2-лаа явж байгаад нэг нь алга болчихсон. Би хаачсан талаар нь анзаараагүй, намайг нэг л хүн дээрэмдсэн. Тухайн үед эд зүйлийн үнэлгээгээр гарч байсан 300.000 төгрөгийг нэхэмжилж байна, тэр хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна... гэх мэдүүлэг /хх-99-100/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7170 дугаартай:... Шинжилгээнд тэнцсэн “3” дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд MN 000610017439, MN 0000СХД01992, MN 000220003278, MN 0055210006480 дугааруудаар бүртгэгдсэн Ганболд овогтой Жанцанчойгийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна... гэх дүгнэлт /хх 26-30/,

- шүүгдэгч Г.Жн:... би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Москва хороололд Сонинбаярын хамт явж байсан. Би дүүгээсээ юм авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Сонинбаяр дээрэм хийх гэж байгаа талаар мэдээгүй. Тэгээд тэр хүүхдийг орц руу орохоор нь хамт ороод дагаж лифтэнд суугаад дээшээ гараад /хэдэн давхарт гарснаа санахгүй байна/ лифтнээс буугаад хогийн функртэй хэсэг рүү дагуулж оруулаад айлгах гэж гар руу нь цохиод куртикнийх нь кармаанаас гар утас, куртик, гутлыг нь тайлуулж аваад тэнд нь суулгаад гарч явсан. Тэр хүүхдээс авсан гар утсаа 21 дүгээр хорооллын ТҮЦ-нд 10.000 төгрөгөөр зарсан. Куртик, цүнхийг нь хэрэглэж байгаад хаячихсан. Надтай хамт явж байсан хүнийг Хөхөөгийн Сонинбаяр гэдэг манай найз байгаа. Одоо Сонинбаяр шоронд сууж байгаа. Гэхдээ тэр үед хамт явж байгаад “би дүүгээсээ юм аваадахъя” гэж хэлээд орц руу орсон. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-94-97/,

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Жг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай байна.   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн тухайн дээрэмдэх гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулсан/ хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн байх ба тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг хамаарч байсан, мөн хуульд заасан үндэслэл, журам хангагдсан тохиолдолд тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой, харин 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн үйлдсэн тухайн хулгайн гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт хамаарах төдийгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж  үзнэ.      

            Мөн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь “гэмт үйлдэл, эс үйлдэхүй”-д шууд хамааралтай, харин ялын дэглэмд шууд хамааралгүй тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан хорих ялын дэглэм 2015 оны Эрүүгийн хуулиар өөрчлөгдсөн байх нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүний эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл биш болно.     

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 300.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь төлж барагдуулсан /шүүхийн хэлэлцүүлэгт/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.    

Бусад асуудал  

  Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан 1 ширхэг “CиДи”-г хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр тус тус шийдвэрлэснийг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчилсүгэй.      

 

2. Шүүгдэгч Г.Жг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жн эдлэх 03 жил 06 сар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Жд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 04 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.    

 

7. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг “CиДи”-г хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа  дуустал үлдээсүгэй.     

 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР