Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 04

 

 

 2024        03        19                                         20/МА2024/00004

 

Т.*******, Х.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2023/0047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* *******, ******* ******* оршин суух, Өндрүүд овогт ******* *******,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******, оршин суух, ******* ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалант *******, байрлах, Элбэггүн"   /,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалант *******, оршин суух, Эмчийнхэн овогт Морхын Амарсанаа нарт  холбогдох 

“ 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай  ” иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие Т.******* нь 2021 оны 0 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд 20 ажилчинтай бригад ахалж, Элбэггүн -ийн туслан гүйцэтгэгчээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн А блокны барилгын карказны ажлыг 110,000,000 төгрөгийг ажлын хөлстэйгээр гэрээг Морх овогтой Амарсанаа болон Элбэггүн -тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн. ...Элбэггүн -ийн Морх овогтой Амарсанаад 2021 оны 0 дугаар сарын 15-ны өдөр суурийн түвшинг барилгын зургийг зохигчтой ярьж дээшлүүл хэмээн удаа дараа хэлж анхааруулж байсан. Гэвч зүгээрээ суурь ухсан ажлын хөлсийг нэмж олгоно хэмээн ажил хийлгэсэн. Манай бригадын 19 ажилчин, түүний гэр бүлийн хүмүүс ажлын хөлсөө надаас нэхэж утсаар залгаж, гэрт ирж дарамталж, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. ...Мөн 19 хүний хөлс нэхэг би хувиасаа 23,880,000 төгрөгийг 10 хүнд нь хувааж өгсөн тул итгэмжлэл авах шаардлага байхгүй би бие даагаад нэхэмжлэл гаргаад явчих боломжтой болж байгаа юм. Харин ,, Х.*******, , , , , нарт тус бүр 1,140,000 төгрөгөөр бодож нийт 9,120,000 төгрөг өгөөгүй байна.

Иймд манай бригадын ажлын хөлс 18,000,000 төгрөг, анх гэрээ хийсэн ажпын хөлс, 110,000,000 төгрөгөөс хүлээн авсан 95,000,000 төгрөгийг хасаад үлдсэн аваагүй байгаа 15,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг Элбэггүн болон нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Элбэггүн нь Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгыг барихаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 2021 оны 0 дугаар сард гэрээ байгуулсан. Энэхүү барилга нь Азийн хөгжлийн санхүүжилтээр баригдах барилга байсан. Элбэггүн нь Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын В блокын барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Т.*******тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 0 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний нийт хөлс 110,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 40 хоног гэж тохиролцсон. Ингээд Элбэггүн -ийн зүгээс Т.*******ы дансаар 75,000,000 төгрөгийг, өөрт нь бэлнээр 20,000,000 төгрөг, нийт 95,000,000 төгрөг өгсөн.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахад ажлын гүйцэтгэл дутуу байсан. Тухайлбал: шат, довжоо, пронтон, граш болон зоорийн ын хар шалыг хийгээгүй байсан. Т.******* нь ажлаа орхиод явчихсан, утас нь холбогдохгүй, хамт ажиллаж байсан хүмүүс нь цалин хөлсөө аваагүй, холбогдож чадахгүй байна гэж ярьж байсан.

Барилгын ашиглалтанд өгөх хугацаа, үүргийг Элбэггүн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө хүлээсэн учир хувь хүмүүстэй гэрээ хийж, дахин хөлс төлж дутуу ажлуудыг гүйцэтгүүлж дууссан. Элбэггүн нь Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.

Т.******* нь ажлын гүйцэтгэлд 95,000,000 төгрөгийг авсан боловч хамтран ажиллаж байсан хүмүүстээ хөлсийг нь өгөөгүй хохироосон, тэдэнд Элбэггүн нь ажлын гүйцэтгэлийн үнийг өгөөгүй гэж тайлбарладаг гэсэн. Компаний зүгээс Т.*******тай гэрээ байгуулсан бөгөөд бусад нэхэмжлэл гаргасан иргэдтэй гэрээ байгуулаагүй, Т.******* нь хэн хэнтэй хамт ажил гүйцэтгэхэд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.

2.2 Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлснээс Элбэггүн нь барилгын давхрын хэв хашмалын ажлыг иргэн Ш.Дэлгэржаргалаар 12 сая төгрөгийн хөлстэйгээр, гадна довжоо, аваарын шатны суурь, грашны пандусыг иргэн А.Цэнд-Аюуштай 7 сая төгрөгөөр тохиролцон, пронтоны хэв хашмал, угсрах, цутгалтын ажпыг 4 сая төгрөгөөр, зоорийн давхрын шал, грашны шалны ажлыг иргэн Лхагвапүрэвээр 7 сая төгрөгөөр нийт 30 сая төгрөгийн нэмэгдэл ажлын хөлс төлж гүйцэтгүүлсэн байдаг.

Гэрээний үүргийн гүйцэтгэл зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулахаар Т.*******ыг хариуцагчаар татан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 807 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр, талуудын хооронд 2021 оны 0 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 8.2 дахь хэсэгт заасан арбитраар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзсан.

Гэтэл Т.******* нь бригадын ажилчдын хөлс гэсэн нэрээр нэр бүхий хүмүүсээс итгэмжлэл хийлгэн шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд нэр бүхий 8 хүнтэй Элбэггүн нь ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон эсвэл хөдөлмөрийн харилцаанд оролцуулахаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд эдгээр иргэдийн ажил олгогч биш юм. Харин нэр бүхий 8 хүний ажил олгогчийн хувьд Т.******* нь хариуцагч болно.

Элбэггүн болон гэрээний нөгөө тал болох Т.*******ы гэрээний үүргийн хувьд хэн аль нь маргах боломжтой боловч Арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр талууд гэрээгээр тохиролцсон байх тул гэж дүгнэж шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрээний талууд шүүхээр шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцоогүй шийдвэрлэх боломжгүй юм.

2.3 Иймд нэр бүхий 8 хүний итгэмжлэлтэй гэх Т.*******ы гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, мөн Элбэггүн нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

...Элбэггүн нь М.Амарсайханы төрсөн хүү ийн удирдан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

Элбэггүн нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга барихаар ХНХ Яамтай 2021 оны 0 дугаар сард гэрээ байгуулан ажил гүйцэтгэж эхэлсэн байдаг.

Ажлыг гүйцэтгэх явцдаа каркас угсралтын зарим ажлыг гүйцэтгүүлэхээр бригад ахалж ажилладаг гэх Т.*******тай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэсэн. М.Амарсайханы хувьд Элбэггүн -тай ямар нэгэн хамааралгүй бөгөөд барилгын ажил гүйцэтгэх явцад сонирхож очих, өөрөө олон жил барилгын ажил гүйцэтгэсний хувьд хувийн зүгээс хүүдээ зөвлөгөө өгч байсан гэдэг.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******тай хариуцагч М.Амарсайхан нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, харилцаа холбоо үүсгээгүй болно.

...М.Амарсайхан нь Элбэггүн -ийн биш бөгөөд Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн этгээд биш, Т.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул хариуцагч биш юм... гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2023/0047 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ы Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,320,000 төгрөгийг хариуцагч Элбэггүн -иас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******, ,, , , , , , Х.******* нарын Элбэггүн -д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Элбэггүн -иас 85,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ориглсайханд олгож,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч Т.*******ы бригад нь хариуцагч "Элбэггүн" -тай 2021 оны 0 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Хариуцагч "Элбэггүн" -тай 2021 оны 0 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс тусдаа Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын карказ угсралтын ажлыг хийх туслан гүйцэтгэгчээр оролцсон. Тус барилгын суурийг машин механизмаар ухах боломжгүй болсон учир гар аргаар суурь ухах шаардлагатай болсон тул "Элбэггүн" -ийн , түүний аав , инженер н.Батдорж нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр бригадын 20 хүний бүрэлдэхүүнтэй 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 0 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу 19 хүний хугацаанд суурь ухах ажлыг гүйцэтгэсэн.

4.2 Нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "...Суурийн ажлыг хийхээр цутгасан юм. Гэтэл ус гарч ирсэн. Хийсэн ажил үр дүнгүй болсон юм. Гэтэл "Элбэггүн” болон нь гэнэт эхэлсэн ажлыг дуусгаж гараар ухаад өгөөч гэсэн. Тухайн ажил итгэлцэл дээр амаар тохиролцоод бид ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэв тухайн суурийг хийгээгүй байсан бол барилга баригдаж комисс хүлээж авахгүй байсан. Гэтэл нь цалин өгөхгүй гэх агуулгатай зүйл хэлж байгаа..." гэх мэдүүлэг авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч  этгээдийг хэлнэ. Мөн хуулийн 2.3.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд хариуцагчаа зөв татсан.

4.3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт Т.******* ахлагчтай барилгын бригад нь 2021 оны 0 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар гараар суурь ухах ажлыг хийж гүйцэтгэсэн зэрэг үйл баримт тус тус нотлогдон тогтоогддог.

4.4. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “...Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно..." гэж хуульчилжээ.

4.5. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "...Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүй-г хэлцэл гэнэ..." мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал үүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..." гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд талууд хоорондоо эрх, үүргийнхээ талаар хүсэл зоригоо илэрхийлэх нөгөө тал нь тухайн хүсэл зоригийг хүлээн авсан байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд талуудын хооронд харилцан тохиролцсон гэж үзэх, улмаар нэг тал нь үүрэг хүлээж, нөгөө талд гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Нэхэмжлэгч буюу бригадын ахлагч Т.******* нь "Элбэггүн" -ийн хооронд "Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухах ажил гүйцэтгэх гэрээ” нь бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй ч зохигчид хооронд амаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэр, гэрч Э.Өсөхбаяр, М.Алтангэрэл нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2- д  Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь тухайн гараар суурь ухах ажлыг 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрөөс

2021 оны 0 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл болон шүүх хуралдааны шатанд гаргаж  " " гаргасан тодорхойлолт бүхий баримт, түүнд хавсаргасан кадастрын зургаар нотлогдож байна. Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.5 нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бөгөөд гэрээ байгуулсан тооцно.

4.7  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч "Элбэггүн" -тай 2021 оны 0 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Анх гэрээ хийсэн ажлын хөлс нь 110,000,000 (нэг зуун арван сая) төгрөгөөс хүлээн авсан 95,000,000 (ерөн таван сая) төгрөгийг хасаад үлдсэн аваагүй үлдсэн 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэ нь иргэний маргаан юм.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 153/ШШ2023/0047 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийн хувьд гэрээнд зааснаар маргаан үүссэн тохиолдолд арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 5 дугаар зүйлийн 5.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин ажлын хөлс болох 18,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Амарсанаагаас нэхэмжлээд явчихсан. Гэтэл гүйцэтгээд байгаа ажлын хувьд хариуцагч нь Элбэг гүн бөгөөд Амарсанаа тухайн хуулийн этгээдийн захирлынх нь аав учраас хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээр байгаа.

5.2 Нэхэмжлэгч Т.******* нь гараараа суурь ухсан ажлын захиалагч нь бөгөөд ажилчдын хувьд Т.*******д холбогдуулан нэхэмжлэлээ гаргаад явах ёстой байсан. Анхан шатны шүүхээс “ лэнд” болон кадастрын зургийг хуулбар хувь баримт бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас үнэлээгүй. Харин цагийн бүртгэлийн хугацааг харахад 2021 оны 0 дугаар сарын 30-ны өдөр 10 хүн, 07 дугаар сарын 01-ний өдөр 15 хүн, 07 дугаар сарын 02-ны өдөр 1 хүн, 07 дугаар сарын 03-ны өдөр 18 хүн, 07 дугаар сарын 04-ний өдөр 17 хүн ажилласан бөгөөд өдрийн 0,000 төгрөгөөр бодоод 4,380,000 төгрөгийн ажил хийсэн байсан. Бусад ажилласан байдлууд нь нотлогдохгүй байгаа учраас тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгч давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч д холбогдуулан “Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухсан ажлын хөлс 18,000,000 төгрөг, хариуцагч “Элбэг гүн” -нд холбогдуулан нэхэмжлэгч Т.*******, ,, , , , , Х.******* нарын “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор -ийн тодорхойлолтын хуулбар, ажилчдын цагийн бүртгэлийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр /эх хувиар/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгчээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “Т.******* нь Элбэг гүн -тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд миний хувьд Т.*******тай ямар нэг гэрээ хийгээгүй, харилцаа холбоо үүсээгүй тул  хариуцагч биш” гэж тайлбарласан бол,

Хариуцагч “Элбэг гүн” нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэлээ “Т.*******тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 110,000,000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Түүнд 95,000,000 төгрөг өгсөн. Гэрээний хугацаа дуусахад ажлын гүйцэтгэл дутуу, Т.******* нь ажлаа орхиод, утас нь холбогдохгүй явчихсан тул манай компани хувь хүмүүстэй дахин гэрээ байгуулж, дутуу орхисон ажлыг 30,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Манай компани нэр бүхий 8 нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй, мөн Т.*******тай байгуулсан гэрээнд маргаан гарсан тохиолдолд Арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон” гэж тайлбарласан байна.

5. Хариуцагч нар нь өөрийн татгалзлаа нотлох зорилгоор 2021 оны дугаар сарын 20-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхэд гаргаж өгчээ.

. Анхан шатны шүүх Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг гараар ухсан ажлын хөлс 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,320,000 төгрөгийг хариуцагч “Элбэг гүн” -иас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******, ,, , , , , Х.******* нарын “Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

7.1 Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зохих ёсоор тогтоогоогүй байна. Тухайлбал

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд “2021 оны дугаар сарын 4-ний өдрөөс дугаар сарын 23-ны өдөр хүртэл 19 хоног суурийг гараар ухсан” гэж тайлбарласан.

Гэтэл “барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2021 оны дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэхэмжлэгч Т.*******ы шүүхэд гаргаж өгсөн ажилчдын цагийн бүртгэлийн дэвтэрт 2021 оны дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж бүртгэсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэрт 2021 оны дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж бичилт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын суурийг нэхэмжлэгч Т.*******ы бригад 2021 оны дугаар сарын хэдний өдрөөс эхэлж хэд хоног гараар ухсан болох нь тогтоогдоогүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч Т.******* гэрч Ж.Алтангэрэл, Э.Өсөхбаяр нар нь 2021 оны дугаар сарын 4-ний өдрөөс дугаар сарын 23-ны өдөр хүртэл 19 хоног суурийг гараар ухсан” гэж тайлбарласан байхад шүүх 2021 оны дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл суурийг гараар ухсан гэж дүгнэсэн байна.

7.2 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “ -ийн “улаан шугам тэг тэнхлэг тавьж өгсөн” гэх тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх тухайн баримтын жинхэнэ эхийг шаардан аваагүй атлаа хэргийн үйл баримтыг тогтооход үнэлээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичмэл баримт нь хуулбар хувь байхаас гадна нотариатчаар гэрчлэгдээгүй, түүнд агуулагдах баримтат мэдээлэл нь хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар жинхэнэ эхийг нь шаардаж авах эрхтэй бөгөөд ийнхүү бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг “шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Мөн нэхэмжлэгч Т.******* нь өөрийн бригадын хамт 19 хоног барилгын суурийг гараар ухсан ажлын хөлсийг нэхэмжлэхдээ ажилчдын цагийн бүртгэлийн дэвтрийг үндэслэл болгосон байхад шүүх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл муутай болжээ.

 

7.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд анхан шатны шүүх мөн хуулийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “хэргийг хэрэгсэхгүй болгох” байтал шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. 

 8. Дээр дурдсан үндэслэлээр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгч давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.                     

            9. Нэхэмжлэгч давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/ШШ2023/0047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Т.*******д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР