Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1024

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Г-т холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Э.Г Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүгийн хамт ............... дүүргийн ........... дугаар хороо, .............. дүгээр гудамжны .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон (РД:.............).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 03-ны 22 цагийн үед ............... дүүргийн .............. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “................” баарны үүдэнд бусадтай зодолдож, уг зодооныг салгах гэсэн хохирогч А.Д-ын духанд чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гоос: Мэдүүлэг гаргахгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:

                     

1.Хохирогч А.Д-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 4 дүгээр сарын 16-нд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 03-ны 22 цагийн орчим найз залуу Б болон ах Л-ын хамт ............ дүүргийн .................... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..................” баарны үүдэнд байрлуулсан өөрийн эзэмшлийн “Тоёота ...........” маркийн машинаа авахаар очсон. Тэгтэл манай ах Л Г гэх танилтайгаа таараад тэр хоёр хамт “.......” кафед орсон. Удаад байхаар нь би түүний араас орсон. Л, Г нар маргалдсан пиво уугаад сууж байсан. Би ах Лыг аваад гарах гэтэл зөөгч нь ирээд “тооцоогоо хий” гэхээр нь би тооцоог нь хийгээд ахыгаа аваад гарсан. Гараад машинаа халаагаад машиндаа сууж байтал араас Г гэх залуу гарч ирээд орилоод ахыг хэл үгээр дайраад янз бүрээр хэлээд байсан. Л ах машинаас буугаад тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Тэр үед Г газраас чулуу авахыг нь би хараад машинаасаа бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэгтэл Г нь гартаа барьж байсан чулуугаараа миний дух руу цохиж, миний духнаас цус гарахаар нь цагдаа дуудсан. Г намайг гар утсаар цагдаа дуудаж байхыг мэдээд миний гар руу цохиж, барьж байсан “ l phone-7 “ маркийн гар утсыг газар унагааж эвдсэн. Миний гар утасны спикер нь эвдэрсэн, дэлгэцийн зүүн доод булан нь хагарсан. ...2017 оны 02 дугаар сард Тэди төвөөс 2,550,000 төгрөгөөр авч байсан. Г гэх хүн миний дух руу чулуугаар нэг удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

2. Гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн:

 “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой эхнэр Д, түүний ах Л нарын хамт ахын машиныг авах гээд ........... дүүргийн ............. дүгээр хороо, ................. баарны гадна зогсоолд иртэл ах Л “.......” нэртэй караоке пабад орчихоод гарч ирэхгүй байхаар нь би түүний араас ортол сүүлд нэрийг нь мэдсэн Г-той пиво уугаад сууж байсан. Би түүнд явъя гэж хэлэхэд “байж бай” гээд байсан. Би хамт сууж байтал эхнэр орж ирээд бид гурав пабаас гартал тооцоогоо гээд зөөгч ирсэн. Эхнэр тооцоог нь хийчихээд бид гурав машиндаа орж суугаад яг хөдлөх гэтэл Г гарч ирээд Л-ыг дуудаад “гөлөг минь” гээд агсам тавьж байгаад газраас чулуу аваад ирэхээр нь ах машинаас буугаад Гтой барьцалдаад зодоон хийгээд эхэлсэн. Эхнэр бид хоёр тэднийг салгаж байтал Г чулуутай гараараа манай эхнэр Д-ын духыг нэг удаа цохисон. Манай эхнэр гар утсаараа цагдаа дуудаж байтал Г түүний гарыг нь цохиод гар yтac нь газар унаж дэлгэц нь хагарсан. Цагдаа нар ирээд Г-ийг аваад явсан. Ийм л асуудал болсон. Би тэр зодооныг салгасан болохоос биш тэр залууг цохиж зодооогүй ...” гэх мэдүүлэг [2]

 

3. Гэрч А.Л-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 14-нд өгсөн:

 “...2017 оны 12 дугаар сарын 03-ны 18 цагийн үед ............... дүүргийн ....... дүгээр хорооны нутагт байрлах “................” баарны гадна өөрийн машиндаа найзуудын хамт нэг шил юм ууж байхдаа нэг газар хамт өссөн ах болох Г-той тааралдсан. Түүнтэй нийлж авсан архиа хувааж уусан. Би архи ууж байхдаа дүү Д-тай холбогдож “ирээд ахынхаа машиныг аваадах, би архи уучихсан байна” гэж хэлтэл дүү “за” гэж хэлсэн. Бид авсан архиа хувааж ууж дуусах үед найзууд болон Г явсан. Би машиндаа ганцаараа дүүгээ хүлээж сууж байгаад ойролцоо байдаг “.......” нэртэй паб байхаар нь ортол Г ганцаараа пиво уугаад сууж байсан. Би нэг пиво захиалаад хамт сууж байтал дүү Д нөхөр Б-ийн хамт ирээд “явъя” гэхээр нь машины түлхүүрээ өгөөд “машинаа халааж бай” гэж хэлээд хэсэг суусан. Би нилээн согтоод муудаж байтал дүү дахиад дуудахаар нь гараад явж байтал араас Г цээжин биеэрээ нүцгэн гарч ирээд “чамайг алнаа” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүнтэй зодолдож байтал дүү Д дундуур орж ирээд салгасан. Тэгтэл Г газраас чулуу авч байгаа харагдсан, би түүнийг намайг цохих нь гэж байна гэж бодоод тэврээд автал барьсан чулуутай гараараа дүүгийн духыг цохиод толгойг нь хагалчихсан. Тэр үед дүүгийн гар утас газар унаад дэлгэц нь хагарсан. Дүү цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг [3],

4. Шүүгдэгч Э.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зүс танил нэг байранд хамт өссөн Л-той тааралдаж түүний найзууд гээд 2-3 залуутай нийлж 2 шил архи хувааж уусан. Л бид хоёр архи ууж байхдаа маргалдаж хоорондоо зодолдоход найзууд нь салгасан. Би тэндээс ганцаараа салаад ........... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэр 21-ийн автобусны буудлын дэргэд байрлах “.......” нартэй пабад ороод пиво захиалж уугаад сууж байтал гаднаас Л дүү нарын хамт 3 уулаа орж ирээд миний сууж байсан ширээнд хамт суусан. Л хоёр пиво захиалж уусан, хоёр дүү нь уугаагүй, явъя гээд ахыгаа аваад гарсан. Тэгтэл баарны зөөгч залуу “тооцоог нь та хийх юм уу” гэхээр нь би “юу гэж хийх юм” гээд Лын араас гартал “чи тооцоогоо хийхгүй юу” гэж хэлээд бид хоёр маргалдаж заамдалцаж аваад бие биенээ нэг цохиж автал дундуур эмэгтэй дүү нь орж ирээд духандаа нэг удаа цохиулсан. ...Би Л-той пабад захиалсан тооцооны мөнгөнөөс болж маргалдаж байгаад зодоон хийж байтал дундуур түүний дүү Д нөхрийн хамт над руу дайраад Д миний хүзүүг маажихаар нь би зөрүүлээд түүний духанд гараараа нэг удаа цохисон. ...Шинжээчийн дүгнэлтээр Д-ын биед учирсан гэмтлийг би гараараа духанд нь нэг удаа хальт цохиж байхдаа учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Тухайн үед Дын ахтай нь ноцолдож байхад Д-ын гар утас нь газар унасан байх. Тэрнээс надад түүний гар утсыг эвдсэн асуудал байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [4]

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14978 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 0.7см мэс заслын 1 ширхэг оёдол бүхий шархтай.

2017 оны 12 дугаар сарын 04-ний Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт духны няцарсан шарх гэжээ.

Толгойн компьютер томографийн шинжилгээнд явсан боловч ирээгүй.

ДҮГНЭЛТ:

1. А.Д-ын биед духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийи зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ц.Бадрал/ ...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Гэрч Г.Энхбаатарын хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн: “...Ц.Бадралын гаргасан дүгнэлтийг харахад гэмтэл нь гараар цохих болон бөгжтэй гараар цохиход үүсэх боломжтой. Ир ирмэгтэй зүйлээс үүсгэгдэх эсэхийг тогтоох боломжгүй. Учир нь шархны ирмэгийг нийлүүлэн оёсон байдалтай байсан байна. Дээрх гэмтэл нь гар болон чулуу аль алинаар нь үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг [6]

 

7. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан [7], Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хохирогчийн үзлэгийн төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын ордер баримт [8],

 

8. Шүүгдэгч Э.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [9],

............дүүргийн ............ дугаар хорооны тодорхойлолт [10],

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /нэг удаагийн ял шийтгэгдсэн тухай/ [11], мөн түүний талаарх Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх сангийн лавлагаа[12], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 66 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [13],

-оршин суугаа хаягийн тодорхойлолт[14], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[15],  Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Э.Г-ийн нэр дээр хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа[16], Хаан банкинд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Э.Г-ийн депозит дансны хуулга [17] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ Э.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ёс суртахуун, согтуурсан зэрэг нь нөлөөлсөн байна. Иймд Э.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь хохирогч А.Д-ын ах А.Л-той танилын харилцаатай байх ба 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.Г, А.Л нар нь тааралдаж хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” бааранд 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар А.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийн автомашиныг жолоодуулахаар дүү А.Д-ыг дуудаж ирүүлсэн байна. Энэ үед шүүгдэгч Э.Г нь “.........” баарны үүдэнд хохирогчийн ах А.Л-той бааранд үйлчлүүлсэн үйлчилгээний тооцооноос болж маргалдсан байх ба, улмаар барьцалдаж авсан байх үед тэдний зодооныг салгах гэсэн хохирогч А.Дыг шүүгдэгч Э.Г нь чулуугаар цохиж, түүний духанд нь няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч А.Д-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 03-ны 22 цагийн орчим “...........” баарны үүдэнд байрлуулсан ...“Тоёота рактис” маркийн машинаа авахаар очсон. Тэгтэл манай ах Л Г гэх танилтайгаа таараад тэр хоёр хамт ....... кафед ороод удаад байхаар нь би түүний араас орсон. Тэгэхэд Л, Г нар хоорондоо маргалдсан пиво уугаад сууж байсан. Би ах Лыг аваад гарсан. ...араас Г гэх залуу гарч ирээд орилоод ахыг хэл үгээр дайраад янз бүрээр хэлээд байсан тул Л ах машинаас буугаад тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Тэр үед Г газраас чулуу авахыг нь би хараад машинаасаа бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэгтэл Г нь гартаа барьж байсан чулуугаараа миний дух руу цохисон. Тэр үед миний духнаас цус гарахаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. ... миний гар руу цохиж, миний барьж байсан l phone-7 маркийн гар утсыг газар унагааж эвдэлсэн......” гэх мэдүүлэг [18],

-гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 03-ны орой эхнэр Д, түүний ах Л нарын хамт ахын машиныг авах гээд ............ дүүргийн ....... дүгээр хороо, ....... баарны гадна зогсоолд иртэл ах Л “.......” нэртэй караоке пабад орчихоод гарч ирэхгүй байхаар нь би түүний араас ортол сүүлд нэрийг нь мэдсэн Г-той пиво уугаад сууж байсан. ...бид гурав машиндаа орж суугаад яг хөдлөх гэтэл Г гарч ирээд Л-ыг дуудаад “гөлөг минь” гээд агсам тавьж байгаад газраас чулуу аваад ирэхээр нь ах машинаас буугаад Гтой барьцалдаад зодоон хийгээд эхэлсэн. Эхнэр бид хоёр тэднийг салгаж байтал Г чулуутай гараараа манай эхнэр Д-ын духыг нэг удаа цохисон. Манай эхнэр гар утсаараа цагдаа дуудаж байтал Г түүний гарыг нь цохиод гар yтac нь газар унаж дэлгэц нь хагарсан....” гэх мэдүүлэг [19]

-гэрч А.Л-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 03-ны 18 цагийн үед ............ дүүргийн ........... дүгээр хорооны нутагт байрлах ........... баарны гадна өөрийн машиндаа найзуудын хамт нэг шил юм ууж байхдаа нэг газар хамт өссөн ах болох Г-той тааралдсан. Түүнтэй нийлж авсан архиа хувааж уусан. Би архи ууж байхдаа дүү Д-тай холбогдож “ирээд ахынхаа машиныг аваадхаач, би архи уучихсан явж болохгүй байна” гэж утсаар ...хэлсэн. Бид авсан архиа хувааж ууж дуусах үед найзууд болон Г явсан. Би машиндаа ганцаараа дүүгээ хүлээж сууж байгаад ойролцоо байдаг “.......” гээд нэртэй паб байхаар нь ортол Г ганцаараа пиво уугаад сууж байсан. Би нэг пиво захиалаад хамт сууж байтал дүү Д нөхөр Боорчийн хамт ирээд “явъя” гэхээр нь машины түлхүүрээ өгөөд “машинаа халааж бай” гэж хэлээд хэсэг суусан. ...дүү дахиад дуудахаар нь гараад явж байтал араас Г цээжин биеэрээ нүцгэн гарч ирээд “чамайг алнаа” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүнтэй зодолдож байтал дүү Д дундуур орж ирээд салгасан. Тэгтэл Г газраас чулуу авч байгаа харагдсан, би түүнийг намайг цохих нь гэж байна гэж бодоод тэврээд автал барьсан чулуутай гараараа дүүгийн духыг цохиод толгойг нь хагалчихсан. Тэр үед дүүгийн гар утас газар унаад дэлгэц нь хагарсан. ...” гэх мэдүүлэг [20],

-Э.Г-ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг байранд хамт өссөн Лтой тааралдсан, түүний найзууд гээд 2-3 залуутай нийлж 2 шил архи хувааж уусан. Л бид хоёр архи ууж байхдаа маргалдаж хоорондоо зодолдоход найзууд нь салгасан. Би тэндээс ганцаараа салаад ...“.......” нартэй пабад ороод пиво захиалан сууж байтал гаднаас Л дүү нарын хамт гурвуулаа орж ирээд миний сууж байсан ширээнд суусан. Л хоёр пиво захиалж уусан, хоёр дүү нь уугаагүй, “явъя” гээд ахыгаа аваад гарсан. Тэгтэл баарны зөөгч залуу “тооцоог нь та хийх юм уу” гэхээр нь би “юу гэж хийх юм” гээд Л-ын араас гартал “чи тооцоогоо хийхгүй юу” гэж хэлээд бид хоёр маргалдаж заамдалцаж аваад бие биенээ нэг цохиж автал дундуур эмэгтэй дүү нь орж ирээд духандаа нэг удаа цохиулчихсан. ...Би Л-той пабад захиалсан тооцооны мөнгөнөөс болж маргалдаж байгаад зодоон хийж байтал дундуур түүний дүү Д нөхрийн хамт над руу дайраад Д миний хүзүүг маажихаар нь би зөрүүлээд түүний духанд гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [21],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14978 дугаартай дүгнэлтэд [22],  Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан [23]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Г  согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Г нь хохирогч А.Д-ын “духанд няцарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Д-ын бие махбодид хөнгөн хохирол учирсан, мөн хэргийн улмаас хохирогчийн А.Д-ын I phone 7 загварын гар утасны спикер болон дэлгэцийн зүүн доод буланг хагалж эвдсэн байх бөгөөд эд хөрөнгийн хохирол нь хохирлын хэмжээгээр бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй тул тус эрүүгийн хэргийн хамт гар утасны нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх үндэстэй байна.

Хохирогч нь хэрэгт шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхэд төлсөн үзлэгийн 8000 төгрөгийн төлбөрийн бэлэн мөнгөний орлогын ордер [24]-ыг ирүүлсэн байна. Мөн хохирогч А.Д-ын гар утсыг үнэлгээний байгууллагаас эвдрэлийг 300.000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүхээс хохирогч А.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “төрөх дөхсөн учир шүүх хуралд оролцохгүй, харин гар утасны үнэ 300.000 төгрөгийг нэхэмжилнэ, эд зүйлийн үнэлгээг зөвшөөрч байна гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Г-оос 308.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дд олгох үндэстэй байна.

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Э.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба  шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2008 онд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилаагүй, мөн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хувиараа ажил эрхэлдэг гэх боловч түүний цалин, хөлс орлогыг тодорхойлсон нотлох баримтгүй, түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаагүй байгаа зэрэг нь түүнд шүүхээс торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

3. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-оос 308.000 /гурван зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д олгосуай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 93-94 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 105-107 дугаар тал.

[8]Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[9]Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[11]  Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 65-73 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 113-118 дугаар тал.

[14] хавтаст хэргийн 46  дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 52-56 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 87-88 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 105-107 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 38 дугаар тал.