Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

            Улсын яллагч У.Дэндэвдорж,  

            Иргэдийн төлөөлөгч А.М,

            Хохирогч, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Л. Б    

Хохирогч, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Д, О.Б,     

шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Э, Ц.Т ,               

шүүгдэгч Ө.Д, түүний өмгөөлөгч Б.Б, О.Б,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч П.О, Ц.А,  

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар, М.Г, Б.А нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Дт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Ат 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015 0100 0178 тоот хэргийг хянан хэлэлцэв.      

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

            Монгол Улсын иргэн,

            Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар :   

1. Шүүгдэгч П.Згийн үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч П.З нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, насанд хүрээгүй, илтэд жирэмсэн, хоёр ба түүнээс олон хүнийг, мөн бусдад хүнд хор уршиг учруулж буюу хохирогч А.О 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмзэг байдлыг нь далимдуулан, хууран мэхлэж, хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн,

Хохирогч М.Г-г 17 настай буюу насанд хүрээгүй, илтэд жирэмсэн байхад нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Ө.Дтай, мөн илтэд жирэмсэн байхад нь 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд Ө.Д, О.Д нартай, 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл Ө.Дтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Мөн хохирогч М.Гг 2015 оны 05 дугаар сарын 28-ны эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн биеийг үнэлүүлж бусдад худалдаалсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн,  

Хохирогч Б.А-ийг 14 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2011 оны 02 дугаар сараас 2012 оны 08 сарын хооронд Ө.Д, Ө.Г нартай, 2012 оны 08 сараас 2013 оны 02 сар хүртэл хугацаанд илтэд жирэмсэн байхад нь Ө.Гтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,  

Мөн хохирогч Б.А-ийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд Ө.Г, О.Д нартай, 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл Ө.Гтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалж, түүнийг хүсэл зоригоос гадуур жирэмсэн болгон хүнд хор уршиг учруулсан, 

Хохирогч Д.Э 2010 оны 11 сараас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Ө.Дтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж С биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Мөн хохирогч Д.Эыг эмзэг байдлыг нь далимдуулан 2013 онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Дарь эх дахь хорих 441 дүгээр ангид авч очиж биеийг үнэлүүлж, бусдад ху  далдаалсан гэмт хэрэг үйлдсэн,

Хохирогч Ж.Аэг 16 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл Ө.Дтай, 2014 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ө.Д, Ө.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж  биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Мөн хохирогч Ж.Аийг эмзэг байдлыг нь далимдуулан 2014 оны 05 дугаар сард Ө.Д, О.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн биеийг нь үнэлүүлж худалдаалсан,

2. Шүүгдэгч Ө.Дын үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Д нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, насанд хүрээгүй, илтэд жирэмсэн, хоёр ба түүнээс олон хүнийг буюу хохирогч М.Гг 17 настай буюу насанд хүрээгүй, илтэд жирэмсэн байхад нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд П.Зтэй, мөн илтэд жирэмсэн байхад нь 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд П.З, О.Д нартай, 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл П.З урдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Хохирогч Б.Аийг 14 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2011 оны 02 дугаар сараас 2012 оны 08 сарын хооронд П.З, Ө.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,  

Хохирогч Д.Эыг 2010 оны 11 сараас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл П.Зтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Хохирогч Ж.Аийг 16 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл П.Зтэй, 2014 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл П.З, Ө.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж  биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Мөн хохирогч Ж.Аийг эмзэг байдлыг нь далимдуулан 2014 оны 05 дугаар сард П.З, О.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн биеийг нь үнэлүүлж худалдаалсан,

3. Шүүгдэгч Ө.Ггийн үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Г нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, насанд хүрээгүй, илтэд жирэмсэн, хоёр ба түүнээс олон хүнийг буюу хохирогч А.О2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл 3 хоног биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан, 

Хохирогч Б.Аийг 14 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2011 оны 02 дугаар сараас 2012 оны 08 сарын хооронд П.З, Ө.Д, нартай, 2012 оны 08 сараас 2013 оны 02 сар хүртэл хугацаанд илтэд жирэмсэн байхад нь П.Зтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,  

Мөн хохирогч Б.Аийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд П.З, О.Д нартай, 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл П.Зтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалж, түүнийг хүсэл зоригоос гадуур жирэмсэн болгон хүнд хор уршиг учруулсан, 

Хохирогч Ж.Аэг 16 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2014 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл П.З, Ө.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж  биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан

4. Шүүгдэгч О.Дын үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Д нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, насанд хүрээгүй, илтэд жирэмсэн, хоёр ба түүнээс олон хүнийг буюу хохирогч М.Гг илтэд жирэмсэн байхад нь 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд П.З, Ө.Д нартай урдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Хохирогч Б.Аийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд П.З, Ө.Гардмагнай нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэн биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Хохирогч Ж.Аийг эмзэг байдлыг нь далимдуулан 2014 оны 05 дугаар сард П.З, Ө.Д нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн биеийг нь үнэлүүлж худалдаалсан,

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Ч.М, Ч.Отгонханд нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан, 

5. Шүүгдэгч М.Ггийн үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа “...шууд гарын үсэг зур гэхээр нь зурсан, юу гэж бичсэнийг нь мэдээгүй, би худалдаалагдаагүй, М гэдэг эгч дуудаад би тухайн үед уусан байсан болохоор очиж усанд ороод маргааш нь цагДн газар очсон, миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг буруу, намайг зараагүй, Ж эгчтэй хамт 7 хоносон, Т байцаагчид шүүх хуралдаанд шүүх хуралдаанд ормоор байна гэдгээ хэлэхэд З чинь хамт хорьчихно шүү гэж хэлсэн, сурч байгаагүй, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулаагүй, уншиж чадахгүй, гарын үсэгээ арай ядан зурдаг, Ч, М, Ж нар З гэдэг хүнийг хорино, чамайг хотоор алхуулахгүй байж чадна гэж дарамталсан” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн,   

6. Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А ньСонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...би өөрөө бие үнэлдэг байсан, З эгчтэй хааяа С дээр таардаг байсан, би З эгчтэй хамт амьдарч байгаагүй, Ж эгчийн буудалд миний бие өвдөөд 3 хоносон. Энэ үед Ж надад одоо 3 байцаагч ирнэ, чи ингээд хэлчих гээд үг зааж өгсөн, Зг ингээд явуулчихья, З эгч намайг зодож байгаагүй, Ж намайг буудалд аваачаад зодсон, уншиж чадахгүй” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн,

   2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө “Рич” караоке дотор үйлчилүүлж байсан иргэн Н.Оын Самсунг Жи 3 маркийн гар утас, түрийвч, Голомт банкны төлбөрийн карт, биет 600.000 төгрөг иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг нь нууцаар хулгайлан авч 898.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :     

 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :          

- А.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар /1х, х-63-65/,  

- хохирогч А.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Надад Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан садан байхгүй. Улаанбаатар хотод ажил хийхээр шийдэж, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн. Найз Н гэх охиныд очиж  нэг хоноод маргааш нь хорооллын эцэст “Соёмбо” нэртэй бааранд орсон. Тэнд Гболон түүний найзууд болох хамт явсан хоёр охин, хоёр залуутай танилцаад хамт ууж идсэн. Тухайн үед би ганцаараа шоудаад явж байсан. Бид нар шоудаж байгаад Г-гийн хөлсөлдөг Сгийн хойд талд байх байранд очсон. Тэр байранд очиход хоёр охин байж байсан. Би нэрийг нь санахгүй байна, нэг нь жирэмсэн нь Г-ийн эхнэр гэж  байсан. Нөгөөдөх нь Г-ийн эхнэрийн найз гэж байсан. Г гэртээ ирснийхээ дараа надаас “юу хийх гэж хот руу орж ирсэн юм бэ” гэж асуусан. Би бааранд байхдаа Г-д хөдөөнийх гэдгээ хэлсэн. Би Г-д хандаж “би ажил хийж мөнгө олох гэж хотод ирсэн, манай дүүгийн хичээл сургууль орох гэж байгаа болохоор мөнгө олох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл Г“өдөрт ахиухан мөнгө олдог ажил байна, чи хийх үү” гэж надаас асуухаар нь би “хийе” гэж хэлсэн. Тэгэхдээ би ямар ажил гэдгийг нь мэдээгүй...Тэр өдрөө Г-ийн гэрт нь хоночихоод маргааш орой нь Г“ажилдаа гаръя” гэж хэлээд намайг С руу дагуулж ирсэн. Би Гарьдмагнайг намайг дагуулаад явж байхад нь биеэ үнэлэх гэж байна гэж мэдээгүй. Тэгээд С дээр байж байтал Гнэг залуу дагуулж ирээд “чи одоо энэ залуутай хамт яв” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “чи энэ залуутай хамт яваад зочид буудал руу ор, бид нар араас чинь очоод чамайг авна, иймээ тиймээ асуудал байхгүй” гэж хэлсэн. Би Г-ийн үгэнд итгээд үл таних залууг дагаж явахад Сгийн ар талын нэг жижигхэн зочид буудал руу орсон. Энэ үед Гараас машинтай дагаад явж байсан. Үл таних залуу цагаар зочид буудал аваад надтай унтах гэж оролдохоор нь би Гарьдмагнайг ороод ирэх байх гэж бодоод би унтахгүй гээд байж байтал нөгөө залуу миний хувцсыг тайлах гэж оролдохоор нь би зугтаагаад гараад явтал Гзочид буудлын үүдэнд байж байсан. Гарьдмагнайг чи “араас орж ирээд авна гэсэн яасан бэ” гэхэд тэрээр “чи унтчихсан уу” гэхэд нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ, үгүй” гэж хэлтэл Гминий нүүрэн тус газарт алгадаад “ чи буцаж ороод унт гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж ороод нөгөө залуутай нь нэг удаа хурьцал үйлдсэн. Тэгээд зочид буудлаас гарч ирэхэд Гнамайг машиндаа суулгаад буцаад С дээр аваачсан. Тэр өдрөө дахин 3 хүнтэй цагаар унтаж, дараа нь 1 хүнтэй хоногоор явж биеэ үнэлсэн. Гтухайн үе надтай унтаж байсан хүмүүсийг олж ирээд мөнгийг нь өөрөө авч байсан. Надад хэдэн төгрөгөөр биеийг минь үнэлүүлж байгаа талаар хэлээгүй. Мөн надад нэг ч төгрөг өгөөгүй. Би надтай унтаж байсан хүмүүсээс “чи саяны залууд хэдэн төгрөг өгсөн бэ” гэхэд цагаар надтай унтсан хүмүүс 60,000 төгрөг, хоногоор унтсан хүмүүс 150,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд эхний өдөр дуусах үед Гнамайг зочид буудлаас ирж аваад гэр рүүгээ дагуулаад явсан. Би Г-д “чи надад хэдэн төгрөг өгөх гэж байна” гэж асуухад тэрээр хоёулаа өдрийн орлогоо яг тэнцүү хувааж авна гэж хэлсэн.  Гэтэл надад нэг ч төгрөг өгөөгүй. Би Г-г надад мөнгө өгчих болов уу гэж итгэж найдаад дээрх шиг 3 хоног Гарьдмагнайтай хамт С руу гарч унт гээд олж ирсэн хүмүүстэй нь унтаж биеэ үнэлсэн боловч Гнадад нэг ч төгрөг өгөөгүй. Г-ийн гэрт байхад бид нар бөөндөө талх элэгний нухаж идээд хаяадаа гаднаас мантуу авчирж иддэг байсан. Гарьдмагнайгаас би мөнгөө нэхэхээр маргааш яг бөөнд нь бодоод өгчихье гэж хэлээд хойшлуулаад байдаг байсан. Г-ийн унаж байсан машины улсын дугаарыг мэдэхгүй, Гямар ч байсан цагаан өнгийн приус 20 машинтай байсан. Гнамайг анх алгадснаас хойш надад дахиж гар хүрээгүй бөгөөд тэрээр мөнгөө надтай хувааж авна гэсэн болохоор нь би мөнгө өгчих байх гэж бодоод 3 хоногийн турш хамт С орж биеэ үнэлсэн. Би Г-тай хамт 2015 оны 08 дугаар сарын 07-09-ний өдөр хүртэл 3 хоногийн турш биеэ үнэлсэн. Би 2015 оны 08 дугаар сарын 07-09-ний өдөр нийтдээ 15 хүнд биеэ үнэлж багцаагаар 600000 /зургаан зуун мянга/ орчим төгрөг олж өгсөн боловч Гнадад нэг ч төгрөг өгөөгүй ээ. Гдээр 2 дахь нь өдөр биеэ үнэлэхэд тэрээр ер нь цагийн 40000-60000 мянган төгрөгний хооронд биеэ үнэлдэг шүү хөгшөөн гэж хэлж байсан. Би тэр үед анх удаа биеэ үнэлж байсан туршлага байхгүй хүмүүстэй яаж харьцахыг мэддэггүй байсан юм. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр багцаагаар 16 цагийн үед би С дээр очоод байж байтал нүүрэндээ сорвитой, бүдүүн, өндөр, шардуу эгч над руу ирээд “чи хаанахын нинжа вэ” гэж надаас асуухаар нь “би юу” гэж хэлэхэд “чи хаанахын нинжа хар гичий вэ чи хэн дээр явдаг юм” гэхэд нь би “Г" гэж хэлэхэд тэр эгч миний нэрийг асуухаар нь би “А” гэж хэлэхэд гар утсаараа Груу залгаад “миний хүү хаана байна” гэхэд цаанаас ярьж буй хүний яриа нь сонсогдож “гадуур явж байна” гэхэд “А гэдэг охиныг чинь би авлаа шүү” гэхэд цаанаас нь “за” гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй утсаар ярьж дууссаныхаа дараа “намайг З гэдэг эндэхийнхэн намайг андахгүй, чи над дээр явж байхдаа хэнээс ч айгаад хэрэггүй, би охидуудтайгаа тавилдаг өөрөөр хэлбэл биеэ үнэлж олсон мөнгөний чинь тавин хувийг чамд өгч талыг нь би авна, би чамтай ч гэсэн ийм байдлаар ажиллана” гэхээр нь зөвшөөрсөн. Би танай хүүгээс мөнгөө аваагүй байгаа гэхэд З эгч “би аваад өгчихнө санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тэгээд би биеэ үнэлж олсон мөнгөө З эгчтэй тавин хувь хувааж авахаар тохиролцоод тэр өдөртөө цагаар 4 хүнтэй унтаж 2 удаа хоногоо явж 480000 / дөрвөн зуун наян мянга/ төгрөг хийж өгсөн. Мөнгийг З эгч аваад өөрөө хадгалсан ба надтай унтах хүний заримыг нь З эгч олж өгч байсан бол зарим хүн над дээр ирээд “яриа байна уу” гэж асуухад нь З эгч ирж надтай ярилцсан хүнтэй уулзаад цагийн мөнгийг тохирч мөнгө төгрөгийг нь аваад ярьж байсан. З надаас “чамд очих газар байна уу” гэхээр нь би “байхгүй" гэж үнэнгээ хэлсэн. З “чи манай охидуудтай цуг бай, манай охидууд бөөнөөрөө нэг гэрт байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд намайг Тахилтад байх нэгэн газарт аваачсан ба тэнд 2 гэр байж байсан. Нэг гэрт нь Згийн доор биеэ үнэлдэг гэх Г, Г, А гэх охидууд байсан. Мөн Ггийн хоёр хүүхэд байж байсан. Тэр гэрийн хажуу талд Згийн охин Д нүүж ирэх гэж байгаа гээд нэг гэр барьчихсан байсан. З эгч өөрөө Хар хорин захын тэнд байдаг байрны 34 дүгээр байрны гүүрээр дэнж рүү даваад ногоон өнгийн нийтийн байранд амьдардаг байсан. Миний мэдэхийн З эгч Г, Г, А нартаа мөнгө өгдөггүй юм шиг санагдсан. Г, Г, А нар ч өөрсдөө З эгчийг мөнгө өгдөггүй гэж ярьж байсан. Г, Г, А бид нар өөрсдөө хоолоо хийж иддэг байсан ба З эгч бид нарын дунд хаяадаа хоолны мөнгө гэж 10000, 20000 төгрөг өгөөд хоолны материал аваарай гэдэг байсан. Бид нар өөрсдөө хоолоо хийж иддэг байсан юм. З эгч бид нарт өөрөө хувцас авч ирж өгдөг байсан ба их сонин хувцас авчирж өгдөг байсан. Г, Г, А нартай хамт Агын найз залуу гэх А гэх залуу хамт амьдарч байсан ба тэр залуу Ггийн хүүхдүүдийг өдөрт харж байсан. Ийм байдлаар би 2015 оны 09 дүгээр сарын дунд үе хүртэл Згийн удирдлаган доор биеэ үнэлсэн. Энэ хугацаанд З надад нэг ч төгрөг өгөөгүй ээ. Би З эгчээс ажил хийж олсон мөнгөө авъя би гэр рүүгээ, дүү рүүгээ мөнгө явуулмаар байна гэхэд “за маргааш, за маргааш” гэж байнга худлаа хэлдэг байсан. Нэгэнт би өдөр бүр ажпаад мөнгө олоод байсан болохоор тэр мөнгийг минь маргаашдаа өгчих байх гэж бодоод хүлээгээд ажпаад л байсан. Сүүлдээ бүр арга барагдаад Згийн гэрээс зугтаасан. З Д гэх хүнийг одоо өршөөлөөр гараад ирнэ гэж байнга ярьдаг байсан ба тэр хүн нь З эгчтэй хамт амьдардаг бөгөөд охидуудыг аймар зодож айлгадаг гэж би сонсож байсан юм. Би Згийн доор ажиллахдаа өдөр болгон биеэ үнэлж байсан ба өдөр бүр орой 19 цагаас эхлээд өглөөний 05 цаг хүртэл биеэ үнэлж байсан. Биений сарын юм ирсэн үед нь сарын юм ирсэн тухай З эгчид хэлэхэд өнөөдөр л бие үнэлчих зүгээр зүгээр салфетка хийчих тэгэхээр шааригалчихдаг юм тэгээд дараа нь салфетка авчих зүгээр байдаг юм гэж хэлж байсан бөгөөд сарын тэмдэг ирсэн үед биеийг минь үнэлүүлж байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын дунд үед Згээс зугтаасан бөгөөд маргааш нь С дээр баригдахад намайг амьдардаг нийтийн байрандаа аваачаад хөл рүү өшиглөж газарт унасаны дараа дээрээс дэвсэж зодсон. Ингэж зодож байхдаа З эгч ажил төрлөө хийхгүй хүний орлого хаагаад мөнгө төгрөг олохоо мэддэггүй юм уу, үхэж байсан хар гичий чинь янханууд минь аятайхан байгаарай, хэний хүчинд ингэж явж байснаа мэдээрэй гэж хэлж байсан. З эгч ингээд намайг зодож байхад бид хоёроос өөр хүн байгаагүй ээ. Зодуулсан оройноо З намайг биеэ үнэл гэж хэлээд С руу аваачсан. Би хоногоор унтах хүнтэй хамт явахаар болоход тооцоог З эгч аваад үлдэхээр нь нөгөө унтах хүнтэйгээ ондоо зочид буудал руу яваад тэр чигээрээ зугтаасан. С дээр биеэ үнэлж байхдаа ойролцоо байдаг 808 гэсэн нэртэй мөн Цамбагаравын тэнд байдаг 2 давхар зочид буудлууд руу ордог байсан ба бидэнтэй унтах гэж байгаа хүн тэр зочид буудалд мөнгийг нь өгч бид нар ордог байсан. Тэр зочид буудлууд Сгоос ойрхоны зэрэгцээ ер нь ороод сурчихсан болохоор амар байсан. Тэрнээс би тухайн зочид буудлуудын эзнийг танихгүй…Дыг би их хэрцгий гэж сонсож байсан бөгөөд Г хэлэхдээ Д өөрийг нь униар аймар зодож байсан гэдэг байсан. Би өөрөө Д-Тай их харьцаж байгаагүй. З дээр би 1 сар гаран болоод зугтаасан болохоор намайг ийшээ тийшээ авч явж байгаагүй. Миний нүдэн дээр Гг архи уугаад алга боллоо гээд нүүр амыг нь хөхөрч няцартал аймар зодож байсан. Дээрх асуудал намайг зугатаахаас өмнө буюу 2015 оны 09 дүгээр сарын эхээр болж байсан юм. Өөрөөр миний нүдэн дээр хэн нэгнийг зодож байгаагүй. Би Г, Г, А нартай их харьцдаггүй байсан болохоор яагаад явахгүй байгаад байдаг байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан З эгч Г, Г, А нарт мөнгө өгдөггүй байсан нь үнэн. Г надад хэлэхдээ олон удаа зугтаагаад баригдаж ирээд дандаа зодуулдаг байсан гэж ярьж байсан. Магадгүй тэр асуудлыг нь мэддэг байсан болохоор бусад нь зугтаадаггүй байсан байж магадгүй. Би З эгчийн миний биеэ үнэлж олсон мөнгийг өгчих байх гэж бодож байсан, нэгэнт ажлаад мөнгө олж өгсөн нь үнэн юм чинь миний мөнгийг өгөх байх гэж бодсон…Би гэр бүлийнхэндээ гавъяа байгуулсан юм шиг би биеэ үнэлж байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Унтаж үзээгүй хүмүүстэйгээ наснаасаа илүү их унтсан байх. 1 сар гарангын хугацаанд унт гэсэн ямар л бол ямар л хүнтэй унтахаар чинь хэцүү шүү дээ. Би одоо хүнд итгэх итгэлгүй болж байна. С дээр миний биеэ үнэлдэг нэр А юм. Би З эгчид гомдолтой байна, би Згээс 5 орчим сая төгрөг авах ёстой. Би өөрийн биеэ үнэлж олсон мөнгөө л нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд суухгүй... гэх мэдүүлэг /1х, хх-67-69/,

Хохирогч А.Огийн мэдүүлэг....тухайн үед Г, З нар надад хүч хэрэглэж зодож байсан, гэмтэл бол байхгүй...Би багаар бодоход 10 сая төгрөгийг З, Гнарт биеэ үнэлж олж өгсөн....нэхэмжилнэ.../3х, х-65/, Хорих ангид очиж байгаагүй. Би З, Гнар дээр 2015 оны 08 дугаар сард анх ирж байсан...Би Г, З нарын мэдэлд биеэ үнэлэхдээ гар дээрээ мөнгө авч үзээгүй. Би өдөрт хамгийн багадаа 300,000 төгрөг биеэ үнэлээд олж өгдөг байсан.../4х, х-1-3/,

- М.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар /1х, х-70-71/,

- хохирогч М.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2011 оны өвөл тухайн үед 17 настай байхад хамтран амьдарч байсан найз залуутайгаа муудалцаад найзындаа түр очсон байсан. Тэр үед би 6-7 сартай жирэмсэн байсан. Миний байсан айлын өөдөөс харсан хашаанд З эгчийнх байдаг байсан. Нэг өдөр З эгч намайг дуудаад гэртээ оруулаад чи эгчтэйгээ хамт ажил хий, мөнгөө хувааж авч байя гэж хэлсэн. Бас амархан аргаар мөнгө олдог арга гэж хэлсэн. Би тэгье гэж зөвшөөрсөн. Гэхдээ би яг ямар ажил хийхийг мэдээгүй, мөнгө олох ажил гэхээр нь тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд орой нь намайг дагуулаад С орсон. Тэгээд З эгч хүн олж ирээд намайг өгөөд буудал руу оруулсан. Мөнгийг нь З эгч авч үлдсэн. Гараад ирэхэд З эгч тосож аваад дахиад С дээр ирээд дахиад хүнд өгч явуулсан. Миний хувьд жирэмсэн, ажилгүй мөнгө хэрэгтэй байсан учраас би эсэргүүцээгүй, олсон мөнгөө 50:50 хувиар хувааж авна гэсэн болохоор би зөвшөөрөөд биеэ үнэлж эхэлсэн. Эхлээд З эгч “эгч нь өртэй байгаа, түр байж бай, чамд мөнгө өгнө” гэж хэлдэг байсан. Надад ганц ч төгрөг өгөхгүй байсан. Би З эгч дээр очсоноос хойш 3 сар болоод төрсөн. Эх нялхсаас гараад З эгчийнд очсон. Төрөөд 8 хонож байтал З эгч намайг дагуулаад С дээр гарсан. Би гарахгүй гэхэд хоол хүнсгүй яах гээд байгаа юм гээд загнаж байгаад дагуулаад гарсан. С дээр гарчихаад эргээд ирэхэд манай хүүхэд байхгүй байсан. Хүүхдээ асуухад хүүхдийг чинь өдрийн 20,000 төгрөгөөр харуулж байгаа гэсэн. Тэгээд миний хүүхдийг авчирч өгөхгүй, өгнө гээд хойшлуулаад байсан. Ингэсээр байгаад 3 сарын дараа намайг гуйгаад байсан чинь З эгч миний хүүхдийг авчирч өгсөн. Хаана ямар газар байлгаж байсныг мэдэхгүй. Тэгээд би биеэ үнэлэхгүй явлаа гэхээр миний хүүхдийг өөр тийшээ аваад явчихдаг байсан. Тэгээд би хүүхдээ олж авахын тулд Згаас холдож чаддаггүй байсан. Би цагдаад мэдэгдэнэ гэхээр нь тэр “Би зөндөө цагдаа мэднэ, танилын хүрээ ихтэй, чамайг хаанаас ч гэсэн олоод авна, чамтай хамт шоронд орно” гэж айлгадаг байсан. Би хүүхдээ 6 сартай байхад нь Згаас зугтаад нөхөр дээрээ очсон. Нөхөртэйгээ хамт дэнжийн 1000-д 1 жил гаран амьдарсан. Би нөхрөөсөө жирэмсэн болж 3 сар болсон учраас эмчийн хяналтанд орох гээд том хүүхдээ аваад хүчит шонхор захын урд байдаг өрхийн эмнэлэг явж байгаад Зтай таарч баригдсан. З хүүхэд бид хоёрыг дахин өөр дээрээ авч ирсэн. Энэ үед Згийн гэр нь 21 дүгээр хорооллын тэнд Сонгинохайрхан дүүргийн хажуу талд ирсэн байсан. Энэ үеэс эхлээд З намайг дахиад С дээр гаргаж зарсан. Намайг авч ирсний маргааш нь шиг санаж байна, орой С дээр гаргаад эргээд өглөө ирэхэд манай хүүхдийг З өөр газар аваачсан байсан. Хаана ямар газар аваачснаа надад хэлээгүй, шар хаданд хүнээр харуулж байгаа гэж хэлсэн. Би 2 дахь хүүхдээ 2014 оны 03 сарын 01-ны өдөр төрүүлсэн. Би хүүхдээ төрүүлтлээ Згийн мэдэлд биеэ үнэлсэн. Төрөхөөс гараад дахиад Згийн гэрт очсон. Төрөөд 7-8 хоноод З намайг дахиад С дээр гаргасан. Би сарын тэмдэг дуусаагүй байгаа гэхээр өөрөө аргалахгүй юу гэдэг байсан. Тэгээд намайг авсан хүмүүс зарим нь унтахгүй яаж ийм хүнтэй унтдаг юм гээд гараад явдаг байсан, зарим нь гэрэл унтраасан байхад бэлгийн харьцаанд ороод явчихдаг байсан. Үүнээс хойш З дээр одоог хүртэл явж байсан. 2011 оноос хойш З миний биеийг үнэлүүлээд 40,000 төгрөг 3 удаа өгсөн. Нийт 120,000 төгрөг өгсөн гэсэн үг. З эгч сард нэг ээлжийн хувцас авч өгдөг байсан. Өдөрт нэг удаа 1 аяга хоол өгдөг байсан. Мөн манай хүүхдэд нэг аяга хоол өгдөг байсан. Манай хүүхдийг хоол нэмж идье гэхээр загнаад өгдөггүй байсан. Миний бага хүүхдийг 9 хоногтой байхад буюу 03 дугаар сарын 09-ний өдөр З авч яваад Г гээд хуурай дүүдээ аваачиж өгсөн. Би хүүхдээ өгч явуулахгүй хөхүүл гэсэн чинь чи орой болгон гарч явдаг байж яаж харах юм гээд аваад явсан. Тэгээд 2015 оны 11 сарын 09-ний өдөр буюу өнөөдрөөс 4 хоногийн өмнө З эгч миний хүүхдийг авч ирсэн. Би хүүхдээ аваад би одоо эндээс явлаа гэсэн чинь З эгч дахиад миний хүүхдийг аваад явсан. Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Миний том хүүхэд одоо ээж дээр байгаа. Миний бага хүүхдийг авч явсны дараа миний хөх чинэрээд байсан. Би уйлаад хүүхдээ авч ирмээр байна гэхэд З эгч үхсэндээ уйлсан юм, 2-3 хоног тэсэж чадахгүй байна уу гээд хар өнгийн бороохойгоор зодсон. Мөн гэрийн униар Згийн охин Д зодсон. Намайг явах гэж байна гэдгийг хүнээс сонсоод Д зодсон юм. Миний баруун хөлийн гуянд бороохойны хөхөрсөн сорви байгаа, энэ сорви 1 жил гаран болж байгаа. Мөн миний зүүн гарт олон тооны жижиг сорви байгаа, үүнийг би З эгчийг айлгах гэж өөрийнхөө гарыг шилээр зүсэж цус гаргаж байсан. Хүүхэд өгөхгүй бол амиа хорлоно гэж айлгаж зүсэж байсан. Мөн зүүн гарын шуунд том хөндлөн сорви байгаа, энэ нь намайг З эгч шоронгоос гарч ирсэн хүнтэй унтуулна гээд Зайсангийн тэнд амралтын газар аваачсан. Энэ явдал 2015 оны 05 дугаар сарын 28-нд болсон асуудал байгаа юм. Тэнд нөгөө хүн миний анус руу бэлэг эрхтнээ хийнэ гээд дайраад байсан. Энэ үед би ширээн дээр байсан пивоны шилийг пааранд хагалаад ирээр нь гарынхаа шууг зүссэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Миний хүүхэд Зд байсан учраас хаяад явж чадахгүй байсан. Парик З /бүтэн нэрийг нь А гэдэг/, А /бүтэн нэр нь О/ нар Згийн мэдэлд биеэ үнэлдэг байсан. З Парик Зг зүүн хараагийн шоронд аваачиж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-73-74/,

2012 оны 06 сар билүү 07 сарын үед дахин жирэмсэн болоод 3 сар гарантай болсоны дараа эмнэлгийн хяналтанд орсон. Би тухайн үед амьдарч байсан Дэнжийн мянгаас Сүхбаатар дүүргийн эмнэлэг рүү явах гэж байгаад Зтэй тааралдсан. З тухайн үед нөхөр Дтайгаа хамт явж байсан. Намайг машиндаа суучих гэхээр нь би машинд нь суутал шууд хөдлөөд явсан. З “чи ажил төрөл хийж байна уу” гэхээр нь би “ажил төрөл хийгээгүй гэр зуур байгаа” гэхэд чи дахин надтай хамт ажиллах уу, миний доор С дээр биеэ үнэл, би чамд биеэ үнэлэх хүмүүсийг чинь давхар олж өгье, олсон мөнгийг нь хоёулаа хувааж авъя” гэхээр би юм хэлээгүй юм. Тэгээд бид нар Згийн гэрт очсон. Тэрээр намайг Хархорины 32-ын ард байдаг нийтийн байранд аваачсан. З тэр нийтийн байрандаа амьдарч байсан. Орой болоход З “нүүр амаа буд гаръя” гэхээр нь би нүд амаа будаад хамт С орсон. З надад биеэ үнэлэх хүмүүс олж өгөөд миний биеийг үнэлүүлсэн. Тэр орой би 2 удаа цагаар яваад нэг удаа хоногоор явсан. Нэг цагаар биеэ үнэлэхэд 50,000 төгрөг, хоногоор биеэ үнэлээд 150,000 төгрөг авсан. Энэ мөнгөнүүдийг бүгдийг З надтай унтах хүмүүсээс авсан. Маргааш нь мөнгөө авъя гэж хэлэхэд З “мөнгө байхгүй байна дууссан, байрны түрээсэнд өгсөн, мод нүүрс аваад дуучихлаа” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой нь дахин биеэ үнэлэхээр С руу гарсан. Маргааш нь бас л мөнгө байхгүй байна, машины лизинд өгсөн гэх зэргээр мөнгийг минь өгдөггүй байсан…Биеэ үнэлж олсон мөнгийг минь өгчих болов уу гэсэн горьдлогоор Згийнд байгаад байсан. Тухайн үед би эхний хүүхдийн эцэг болох Сүхээтэй /88242433/ хамт Дэнжийн мянгад амьдарч байсан. Сүхээ тухайн үед намайг хэвлийдээ 2 дах хүүхдээ тээж байгаа гэдгийг мэдээгүй байсан. Сүхээ намайг биеэ үнэлдэг гэдгийг мэдэхгүй…Би хоёр дахь хүүхдээ гэдсэндээ тэгээд 3 сар орчимтойдоо Зтэй тааралдаж дахин биеэ үнэлж эхэлсэн. Төрөх хүртэлх хугацаанд нэг юм уу хоёр сард нэг л удаа өөрийн төрсөн гэртээ очиж байсан. Би 7 сартайдаа хоёр дахь хүүхдээ гаргасан бөгөөд хүүдээ эх нялхаст төрүүлсэн. Би эмнэлэгт төрсөнийхөө дараа өөрийн төрсөн гэртээ очсон. Бага хүүхдээ би гэдсэндээ тээж байхдаа эмнэлэгийн хяналтанд ороогүй байсан учраас хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээ эх нялхасаас авахаар эмнэлэгээс гарсаныхаа маргааш нь хүүхдээ тэврээд эх нялхасын автобусны буудал дээр явж байгаад Зтэй тааралдсан. Тухайн үед эх нялхас дээр З “эгчийн дүүгийнх нь эхнэр нь төрөөд түүнийг эргээд явж” байна гэж надад хэлсэн. З надтай уулзаад “манайд очиж бай, хэд хоног сайхан амар, эгч нь сайхан шөл хийгээд өгье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гэрт нь очсон. Би хоёр дах хүүхдээ 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн. Згийн гэрт нь хэд хоног байсны дараа 2014 оны 03 дугаар сарын 08-ний өдөр З эгч “түлээ нүүрс алга, хүүхэд чинь даарлаа миний дүү өнөөдөр надтай хамт С руу гараад хэдэн төгрөг олоод өгчих" гэж хэлсэн. Тухайн үед З дээр явдаг охидууд нь алга болцгоочихсон байсан. Би зөвшөөрөөд С дээр гарч нэг хоног биеэ үнэлчихээд өглөө нь хүрээд иртэл миний хүү байхгүй байсан. Хүүхдээ Згээс асуутал “хүнд харуулах гээд явуулсан байгаа мөнгө төгрөг хэрэгтэй байхад хүүхдээр яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Мөн нөхөр Дынхаа ахад нь гэлүү эгчид нь харуулахаар өгсөн, өдрийн 13000 төгрөгөөр харуулахаар өгсөн гэж хэлж байсан. Тэр өдөр миний хөх чинэрэхээр нь уйлаад сааж чадахгүй байтал З үхсэндээ уйлаад байгаа юм бэ гэж загнаад байхаар нь би тэр оройноо С дээр биеэ үнэлэхээр очихдоо гомдоод архи уутал З намайг гэртээ аваачаад хүүхдийг чинь хүнд мөнгөөр харуулж байхад мөнгө ололгүй архи уулаа гээд резинен бороохойгоор зодсон. Маргааш нь би алхаж чадалгүй зодуулсандаа болоод доголоод явтал З “чи зүгээр алх, чи ингээд доголоод яваад байвал хэн чамайг тоож авах юм бэ зүгээр яваач” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Згийн гэрт дүү Янжмаа нь иртэл З “энэ аймар тэнүүлч хүний өмнөөс хүүхэд гаргаад хүүхдээ харуулж байгаа юм шиг” гээд цахилгаан бороохой хий дуугаргаад байсан. З чиний хүүхдийг харж байгаа хүний мөнгийг олох хэрэгтэй байна, сайн мөнгө ол гэж хэлээд биеийг минь үнэлүүлдэг байсан. Өдөрт олсон орлогыг бүгдийг нь З авдаг байсан. З надад байнгын биеэ үнэлэх хүн олж өгөөд өөрөө намайг орсон зочид буудлын гадаа хүлээж байдаг байсан. Би бага хүүхдээ харалгүй 1 сар гаран болсоны дараа хүүхдээ санаад байна миний хүүхдийг авчираад өгчих тэгэх үү гэж Згээс гуйхад миний хүүхдийг авчираад хэдхэн хонуулсаны дараа хүүхдийг минь шар хадны орчим харуулж байгаа гэж хэлээд аваад явсан. Хүүхдийг 3 сар орчим надтай уулзуулаагүй байж байгаад надтай авчирч уулзуулсан. Тэрнээс хойш З байнга бага хүүхдийг минь тодорхой хугацаатайгаар надаас холдуулчихдаг байсан. Чухам хаана аваачаад байдаг байсныг нь би мэдээгүй...Анх Згийн дор биеэ үнэлснээр мөнгөө хувааж авна гэж бодож байсан. Гэхдээ надад мөнгө өгч байгаагүй. Харин 2 дахь хүүхэд төрсний дараа Згийн ааш зан нь хувирч их муухай болсон. Миний бага хүүхдийг надтай байлгалгүй надаас холдуулаад авчихсан байсан болохоор Згийн гэрт байгаад байдаг байсан. Багцаагаар 2014 оны 09 билүү 10 дугаар сард өдрийг нь нарийн сайн санахгүй байна би 102 руу яриад “би биеэ үнэлдэг юм, намайг биеэ үнэлүүлсэн хүмүүсээс би зугтаагаад одоо Дэнжийн мянгын нэгэн буудалд байна, намайг биеийг минь үнэлүүлдэг хүмүүс намайг хайж олоод алах гээд байна” гэсэн дуудлага өгөхөд 2 цагдаа ирсэн. Намайг 32-ын тойргын дээд талд байдаг 17-ын автобусны буудлын тэнд байдаг цагДн хэсэг дээр аваачаад 2 давхарт гаргаж нэг цагдаатай уулзуулсан. Тэр цагдаад би өргөдөл бичиж өгөхгүй гэж хэлээд миний хүүхдийг аваад өгчих гэхэд тэр цагдаа З руу яриад хүүхдийг минь авчруулж байсан. Би хүүхдээ аваад гэр рүүгээ явж байтал З, Д, Д мөн Янжмаа эгчийн нөхөр гээд нэг ах эд нар намайг манай гудамжны үзүүрт хүлээж байгаад намайг машинд суулгаад З “чи цагдаад Хд өргөдөл өгсөн ч амжилтанд хүрэхгүй, надад мэдээлэл ирдэг юм шүү, би шоронд орлоо гэхэд чамайг чирээд орно” гэж хэлсэн. Д намайг алгадаад, үснээс зулгаагаад “чи яасан гэж ээжид өргөдөл бичиж өгөх гэж байсан юм” гээд байсан. Тэгээд би “гэртээ орлоо, одоо амьдралаа өөрчилнө" гэхэд З “чи мэддэг юм уу угаасаа энэ замаар орсон хүн хэзээ ч гарч чаддаггүй юм” гэж хэлсэн. Би одоо буугаад гэртээ орлоо гэхэд намайг ерөөсөө буулгахгүй гэр рүүгээ аваад явсан. Тэр орой З миний хүүхдийг хөдөө айл руу явуулсан. Чухам хаашаа явуулж байсныг нь би санахгүй байна. Тэгээд л дахин миний биеийг үнэлүүлсэн. З намайг шорон руу аваачиж хүнтэй унтуулна гэж ярьдаг байсан боловч шорон руу авч явж байгаагүй. 2015 оны 05 дугаар сарын сүүлээр буюу хүүхдийн баяр болоход хэдхэн хоног дутуу байхад З намайг Зайсангийн ойролцоо байдаг амралтын газарт аваачсан. Тэр амралтан дээр үл таних 3 залуу байсан. Тэнд тэд нар архи ууцгаасан бөгөөд З намайг тухайн амралтан дээр байсан Цэрэн-Очир гэдэг хүнтэй чи унтаж хононо шүү гэж хэлсэн. Би Згийн хэлсэн ёсоор тухайн хүнтэй нь бэлгийн ажилд орж байсан. Цэрэн-Очир гэх хүн нь Дын найз нь хамт мөрдөнд байсан гэж байсан. Д С гэдэг охины биеийг үнэлүүлж, биеэ үнэлж олсон мөнгийг нь хувааж авдаг байсан. Д Сг янз бүрийн согтуу үл таних хүмүүсээс хамгаалж биеэ үнэлэх буюу унтах хүнийг нь олж өгч биеэ үнэлэхийг нь бусдад зуучилдаг байсан. Д дээр өөр ямар охидууд биеэ үнэлж байгааг мэдэхгүй байна. Д Сг багцаагаар 3-4 жил орчим С дээр бусдад биеэ үнэлэхийг нь зуучилж өгч байна. ГАнука, мөн Алтанхундага гэдэг охидуудын биеэ үнэлэхэд бусдад зуучилж өгөөд олсон мөнгийг нь тэнцүү хувааж авдаг байсан. Харин Гдээрх хоёр охины биеийг бусдад үнэлүүлж зуучилж өгөөд 3 орчим сар болж байгаа байх. З Г гээд эмэгтэйг миний сонссоноор 7-8 орчим жил биеийг нь үнэлүүлж байгаа гэсэн. Мөн А, Оо, Париак З, бид нарын биеийг үнэлүүлдэг байсан. Мөн А буюу О гэдэг охины биеийг 2015 оны 08 билүү тэр үеээс эхлээд үнэлүүлж эхэлсэн. Цамбагаравын хойд талд байх нэг гэр хороолол руу өгсдөг зам дагуу байдаг нэгэн зочид буудал, Сгийн 8 дугаар байранд байдаг зочид буудалд ордог. З, Д бид нар дээрх зочид буудлуудын эздийг нь танихгүй. Бид нар зүгээр л тухайн өдөр гарч байгаа ресепшинд нь мөнгийг нь өгөөд л орчихдог. З С руу гарахгүй зарим үед Д бид нарыг дагуулж С руу авч гараад биеэ үнэлэх хүн олж өгдөг орлого хурааж авдаг байсан. З эгч бие муу байна, миний охин өнөөдөр гарчих тэгэх үү гэж хэлэхэд Д зөвшөөрч охидуудыг авч С руу гараад биеийг нь үнэлүүлдэг байсан. Зарим үед Д болон З хоёр хоёулаа С руу гарч ирдэг байсан. Миний зүрх өвдөөд, хамаг бие салгалдаг болсон байна лээ…Би шүүх хуралдаанд сууж чадахгүй, яагаад гэвэл би З болон түүний гэр бүлийн гишүүдээс айж байна. Саяхан Д гээд Згийн нөхөр нь цагдан хорих байрнаас гарч ирчихээд 2 залуутай хамт намайг ална гээд хайгаад 10 дугаар хорооллоор явж байсан гэж би хүнээс сонссон...гэх мэдүүлэг /1х, хх-75-77/,

Би уншиж бичиж чадна, 92 дугаар сургуулийн 4 дүгээр анги төгссөн. Одоогоос 1 сар гарангын өмнө билүү 2 сар орчмын өмнө З манай гэрт ирсэн. Тухайн үед З цагдан хорих байрнаас гарч ирээд 6-7 хонож байсан байх. Надтай уулзаад би чамайг өчнөөн жил тэжээгээ биз дээ, яагаад надад өргөдөл бичээд өгсөн юм бэ, би чамд гомдож байна, утсаа гаргаж ирээд гомдолгүй гэж хэл гэж хэлээд бичлэг хийх гээд байсан. Би тухайн үед юм яриагүй юм. Мөн З чи миний хүү охин хоёрыг чирлээ, чи хоёр хүүхдийн минь талаар цагдаад ярьлаа гээд уурлаад байсан. Би одоохондоо өөрийгөө хамгаалуулахгүй, зүгээр гэж бодож байна. Би энэ хохирогч болсон асуудлаа гэр бүлийнхэндээ мэдэгдүүлэхгүй байхыг хүсэж байна, манай гэрийнхэн миний талаар мэдээгүй байгаа. З эгч 2011 оны 11 дүгээр сарын сүүлээс 2012 оны 02 сарын эхэн үе хүртэл Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор миний биеийг үнэлүүлдэг байсан. 2012 оны 02 дугаар сарын үед би жирэмсэн болоод 3 сартайгаа мэдээд гэртээ харьчихсан. Дараа нь З эгч намайг 2012 оны 12 дугаар сарын сүүлээс 2014 оны 03 сар хүртэлх хугацаанд миний биеийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор үнэлүүлсэн. Тэгээд 2014 оны 03 сарын 01-ний өдөр би төрж байсан. Төрсөнөөс хойш 7 хоногийн дараа З эгч миний биеийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор 2015 оны 11 сар хүртэл миний биеийг үнэлүүлсэн. Д миний биеийг бусдад үнэлүүлж байсан. Гэхдээ Д миний биеийг тогтмол үнэлүүлж байгаагүй. З эгч гадуур ажилтай үед намайг дагуулж С руу авчраад надтай унтах хүнийг олж өгөөд тухайн хүнээс мөнгийг нь аваад байж байдаг байсан. Дын үйлдлийн талаар би өмнө мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Д 2015 оны 10 дугаар сард хамгийн сүүлд С дээр миний биеийг 7 хоног үнэлүүлсэн. Тэрнээс өмнөх үйлдлийг нь би он сараар нь нарийн хэлж мэдэхгүй байна, үе үе намайг дагуулж С дээр аваачиж биеийг минь үнэлүүлдэг байсан. Надад нэхэмжпэх зүйл байхгүй, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /1х, хх-78/,

Миний биеийг үнэлэлүүлэхэд...Д хоёр удаа машин барьж явж таарсан. Одоо зүүн гарын бугуй хэсгийн шилээр зүссэн сорви байгаа. Зүүн гар бугуйнаас урагшаа хэсэг хөдөлгөөн муутай, атгаж чаддаггүй хэвээрээ байгаа. Хэзээ яагаад энэ гэмтэл авсаныг өмнөх мэдүүлэг дээрээ ярьсан байгаа. Хөхрөлтүүд одоо алга болчихсон. Намайг С дээр гаргаж зардаг байсан. Нэг удаа 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зайсангийн баруун талын нэрийг нь мэдэхгүй амралтын газар аваачиж танихгүй хүнтэй унтуулсан...2011 оны 12 сараас 2012 оны 03 сар хүртэл 3 сарын турш, 2013 оны 09 сараас 2015 оны 11 сар хүртэл 2 жил 3 сар гаруй нийт 2 жил 6 сар З, Д нарын мэдэлд биеэ үнэлсэн. Цагийн 50,000 төгрөгөөр, хоногоор 100,000-150,000 төгрөгөөр биеэ үнэлдэг байсан. Өдөрт багадаа 300,000 төгрөг, ихдээ 600,000 төгрөгийг олж өгдөг. 1 сард багадаа 20 хоногт биеэ үнэлдэг байсан.  Тэгэхээр сард багаар бодоход 6,000,000 төгрөг, 2 жил 6 сарын туршид 180,000,000 төгрөгийг биеэ үнэлж З, Д нарт олж өгсөн. Би Згээс 3 удаа, 40,000 төгрөг буюу нийт 120,000 төгрөг бэлнээр авсан. Өөр мөнгө авч байгаагүй. Миний зүүн гарын сарвуу ажиллагаагүй болсон тул гарынхаа шөрмөсийг залгуулах зардлыг гаргуулж авмаар байна. Мөнгөн гүүр эмнэлэг дээр 2 сарын өмнө очиж шөрмөс залгуулахад хэд байдаг талаар асуухад 1,500,000 төгрөг, ор хоногийн мөнгөтэйгээ нийлээд 2,000,000 төгрөг болно гэж хэлсэн...гэх мэдүүлэг /3х, хх-66-67/,

Би иргэний үнэмлэхээ аваагүй байж байгаад 2016 онд анх удаагаа авсан...Одоогоос 6 жилийн өмнөх асуудал учраас өдрийг нь яг тодорхой санаж хэлэхэд хэцүү шүү дээ. Миний санаж байгаагаар 2011 оны 11 сарын сүүл, 12 сарын эхэн үе байсан, тэгэхээр 2011 оны 12 сарын 01-ны өдөр гэсэн үг...З эгч Д 2 ээлжлээд охидуудыг дагуулж гардаг байсан, З эгчийг бие нь өвдсөн үед Д дагуулж гардаг байсан. Мөн Д машин барьж явдаг байсан ба 2014 оны үед З эгч машин барьж сурснаас хойш хааяа З эгч өөрөө машинаа бариад гардаг байсан.../4-х, х-ийн 4-6/,   

- хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн:... Намайг 14 настай байх үеэс эхлэн З гэгч нь өөр дээрээ байлгаж бусдад биеийг үнэлүүлэх болсон. 2011 оны өвөл одоо сарыг нь санахгүй байна, тэр үед би 14 настай байсан. Нэг өдөр найз Этэй уулзахаар 21 цагийн үед С дээр очсон. Э /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ намайг С дээр байна хүрээд ир гэсэн. Би С дээр очоод Этэй уулзаад зогсож байтал З гэх хүн ирээд “чи над дээр яв гэсэн. Би юу яриад байгаа юм гэхэд чи янхантай уулзаад зогсож байгаа юм чинь явдаг л байж таараа” гэж хэлсэн. Тухайн үед би З гэж хүнийг анх харж байгаа нь тэр, нэрийг нь дараа нь мэддэг болсон. Ингээд тэр оройноос эхлээд намайг Хар хорин захаас хойшоо дэнжид нийтийн байрандаа аваачсан. Энэ үеэс эхлээд намайг өөр дээрээ байлгаж бусдад хүчээр биеийг минь үнэлүүлдэг байсан. Би анх биеэ үнэлэхгүй гэхэд З намайг үсдэж унагаагаад нүүр, элэг рүү өшиглөсөн. Хар өнгийн бороохойгоор намайг аймар зодсон. Тэгээд би айгаад Згийн мэдэлд биеэ үнэлж эхэлсэн. Дахин би эсэргүүцээгүй. Би Згийн мэдэлд биеэ үнэлж байхдаа жирэмсэн болж 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүтэй болсон. Намайг З төрөн төртөл бусдад зарсан. Би гэртээ ирж хүүхдээ гаргаад нэг хэсэг гэртээ байсан. Миний хүүхдийг 1 ой 7 сартай байх үед намайг гадаа хүн дуудаж байна гэхээр нь би хүүхдээ аваад гарахад З машинтай ирчихсэн зогсож байсан. Тэгээд намайг ийшээ суу, одоо гэр рүү цуг явна гэсэн. Би хүүхдээ гэртээ үлдээе гэхэд аваад яв гээд машиндаа суулгасан. Намайг З гэртээ аваачаад дахин оройн цагаар гаргаж биеийг үнэлүүлж эхэлсэн. Згийнд очсоны дараа 3 дахь хоног дээр намайг шөнө төрсөн охин Дөлгөөнтэй хамт гаргасан. Би 06 цагийн үед эргэж ирэхэд манай хүүхдийн баруун хацар хавдаад хөхөрсөн байсан. Баруун хацарт нь 4 хурууны ором орсон байсан. Тэгэхэд З би зодоогүй, хүүхэд чинь орон дээрээс унасан гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ гэртээ хүргэж өгөөд ирье гэхэд явуулахгүй байсан. Тэгээд би дүү охин Хуланг дуудаж хүүгээ өгч явуулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Згийн мэдэлд биеэ үнэлж байгаа. Надад ганц ч төгрөг өгч байгаагүй. З 2 сар болоод нэг хувцас авч өгдөг. Өдөрт нэг аяга хоол өгдөг. Миний хүү 2 ой 7 сартай. Би бэлгийн харьцаанд орохдоо дандаа бэлгэвчтэй унтдаг байсан. Згийн хуурай дүү Э гэдэг залуутай бэлгэвчгүй 2 удаа унтсан. З намайг хүчээр унтуулсан. Тухайн үед З манай дүү байгаа юм хөдөөнөөс ирсэн, эхнэр хүүхэдгүй унт гээд унтуулсан. Үгүй гэвэл зодуулдаг болхоор айгаад унтсан. Би тэр хүний хүүхэд гэж боддог. Шинжилгээ өгч Э эцэг мөн эсэхийг тогтоолгоогүй. З анх намайг дагуулж очсоны дараа 3 удаа зодож байсан. Эхлээд би биеэ үнэлэхгүй гэхэд зодсон, дараа нь мөнгө муу хийлээ гээд зодсон. 2015 оны 03 дугаар сард би дахиж биеэ үнэлэхгүй, тань дээр явахгүй гэртээ харилаа гэхэд З намайг барьж аваад Сапорогийн хойшоо чирээд 2-р байрны тэнд 1 цаг 30 минут намайг зодсон. Эхлээд үсдээд чирсэн, дараа нь урдаа сөгдүүлж суулгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний дээрээс дэвсээд би ухаан алдсан байсан. Дахин сэргэсний дараа намайг 4 хөллүүлж байгаад дээрээс том чулуугаар нуруу руу чулуугаар цохиод өшиглөөд байсан. Бас модны том мөчрөөр миний бүх хувцсыг тайлуулж байгаад нүцгэн биеэн дээр ороолгосон. Намайг зодож байсан газар нь 4 талдаа граштай учраас хүмүүст харагддаггүй. Намайг зодож байх үед өдрийн 15 цаг болж байсан байх. Намайг зодож байхад М, бөгтгөр С нар харсан. М гэдэг нь С дээр биеэ үнэлдэг эмэгтэй байдаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Бөгтөр С нь /бүтэн нэр нь Батцэцэг/ С дээр архи уугаад л явж байдаг. С намайг Згаас салгах гэсэн боловч З холд гээд ойртуулахгүй байсан. Ингэж зодуулснаас хойш би зарим зүйлийг мартдаг болсон. Одоо миний биед зодуулснаас үлдсэн шарх сорви байхгүй. Харин намайг жирэмсэн байхад миний хамар руу өшиглөж зодож байсан. Тэгэхэд миний хамар мурийсан, би гухайн үед эмчид үзүүлж янзлуулаагүй, тэр хэвээрээ эдгэсэн. Мөн баруун талын ташаа хэсэгт зодуулснаас үлдсэн хөхрөлт байдаг, 2 жил гаран болж байгаа боловч хөхрөлт нь арилаагүй байгаа. З намайг эмнэлэгт үзүүлж байгаагүй, би ч өөрөө эмнэлэгт үзүүлж байгаагүй. Надад тэгж эмнэлэгээр явах цаг зав боломж гаргаж өгч байгаагүй. Халуураад хэвтэхээр юу гээд маяглаад байгаа юм гээд цохиод босгодог байсан. Би төрөхөөс нэг сарын өмнө гэртээ харьсан. Гэртээ хариад эмчийн хяналтанд ороод 20 гаран хоноод төрсөн. Би жирэмсэн 1 сартай байхдаа Згаас “аав ээжтэйгээ ганц удаа л уулзчихмаар байна” гэж гуйсан. З намайг такситай авч яваад гэрт оруулсан. З гэрийн гадаа хүлээж байсан. Би гэртээ ороод аав ээж 2-тоо үнсүүлээд нэг аяга цай уугаад гарсан. Гэртээ 30 минут болсон байх. Аав ээждээ үнэнийг хэлж чадалгүй гарч ирсэн. Аав ээждээ үнэнээ хэлбэл Зд зодуулах байх гэж айсан. Намайг анх З дээр очиход төрсний дараа очиход ч гэсэн Г гэж охин Згийн мэдэлд биеэ үнэлж байсан. З Гг надтай адилхан зоддог байсан...гэх мэдүүлэг /1х, хх-80-81/

Би 2004 онд 61 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж 6 дугаар анги хүртлээ буюу 2010 он хүртэл суралцаад сургуулиасаа гарсан...Хөдөөнөөс ирсэнийхээ дараа би Хөгжим бүжгийн коллежид 2 сар сураад сургуулиасаа гарсан. Сургуульд сурч байхдаа 2010 онд багшийн дээдийн хойд талын автобусны буудал дээр зогсож байгаад хүнд хүчиндүүлж байсан. Тэр асуудлыг Чингэлтэй дүүргийн цагДн хэлтэст шалгагдсан байх гэж бодож байна...Манай гэр тухайн үед Дэнжийн мянгын хуучин эцэст айлын хашаанд өөрсдөө хөдөөнөөс авч ирсэн гэрээ бариад гэр бүлээрээ амьдардаг байсан…би 14 настай байхдаа 61 дүгээр сургуульд хамт сурч байсан Э гэдэг найзыгаа олж уулзахаар шийдсэн юм. Сургуульд сурч байхад Э бид хоёр сайн найзууд байсан. Эгийн гэр нь хорооллын Өргөө кино театрын урд талд байдаг байсан. Би гэрийг нь зааж өгөх юм бол олж чадна. Би Эгийн гэрт очиход ээж нь байсан…ээж нь Эгийг 2-3 хоног гэртээ ирээгүй гэж хэлсэн. Би 14 настай байхдаа биеэ үнэлж эхлэхээсээ өмнө гэрээсээ 3 хоног зугтаж гадуур бохь зараад явж үзсэн. Ингэж явахдаа С дээр бохь зарж байгаад нэрийг нь үл мэдэх нэгэн биерхүү ахтай танилцаж байсан. Гэхдээ би тэр ахтай унтаж хэвтэж байгаагүй. Би хөдөөнөөс ирсэний дараа Этэй уулзаад гадуур алхаж явахдаа үл таних биерхүү ахтай таарч мэндэлж байсан. Би нөгөө биерхүү ах дээр очоод надтай хамт тантай таарч байсан охин энүүгээр харагдаж байна уу гэхэд нөгөө ах энэ охин чинь орой С дээр гарч ирж харагддаг ахын дүү орой 10 цаг өнгөрч байхад ирээд үз гэж хэлж байсан. Тэр үл таних ах хүүхэн зардаг байсан юм шиг байна лээ. Би үл таних ахаас салаад 10 цаг хүртэл гадуур дэмий тэнэж байгаад С дээр 22 цаг өнгөрч байхад ирэхэд Этэй тааралдсан. Э С дээр биеэ үнэлж байсан. Бид хоёр уулзаад зогсож байтал З ирээд “чи хэн дээр явдаг охин бэ, чи биеэ үнэлдэг тэ” гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд “ямар том дуутай гичий вэ” гэж хэлээд Эг “явж ажлаа хий” гэж хэлээд намайг нөхөртэйгөө нийлж Хар хорин захын нийтийн байр руу авч яваад гэртээ аваачаад зодсон. Тэгээд тэр өдрөө миний хувцсыг солиод “чи одоо биеэ үнэлж надад мөнгө олж өг” гэж хэлээд С дээр аваачсан. Би Зд зодуулсан хүн чинь яаж үгүй гэж хэлж чадах вэ дээ...З миний биеийг үнэлүүлчихээд надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Би гэртээ нэг ч төгрөг аваачиж өгч байгаагүй. Би 2013 онд жирэмсэн болж байсан. Би ээж, аав хоёрыгоо сэтгэл санаагаар унагаачих юм биш байгаадаа гэж бодоод хэлээгүй. Миний ээж зүрх муутай бөгөөд энэ асуудлыг сонссон бол ээж маань зүрх нь зогсчихож ч магадгүй байсан байх. З намайг орой авч гараад С дэр аваачиж биеийг минь үнэлүүлдэг. Би цагаар биеэ үнэлсэн ч хоногоор биеэ үнэлсэн ч З эгч намайг дагаж явдаг байсан. Мөн түүний хүү Г, охин Д эгч нар намайг ээлжилж дагаж зочид буудалд ороод доор хүлээгээд байж байдаг байсан. Тэгээд намайг гарч ирэхэд дагуулаад С руу явдаг байсан. Зугтаах ямар ч боломж байгаагүй. Дээрх хүмүүс бүгд надаас салдаггүй байсан. Г эрэгтэй хүн, Д эгч аймар сайн зодолддог байсан. З эгч бол бараг л эрэгтэй хүн шиг хүн шүү дээ. Би Згээс айсандаа гэрээс нь зугтах боломж байгаагүй. Би гэртээ оччихоод ээж, аавдаа хүний гар доор биеэ үнэлж байгаад ирлээ, энэ хүн одоо намайг дарамтлаад байна гэж хэлэх байсан юм уу, би санаа зовоод яаж тэгэж хэлэх юм бэ, бодоод үз л дээ. З эгч чи цагдаад хандлаа гэхэд янханд хууль үйлчилдэггүй юм шүү гэж хэлсэн. Би өмнөх мэдүүлэг дээрээ дурдсанчлан З эгчид 1 цаг гаран зодуулсаны дараа цагдаа нар ирэхэд нь би гомдол гаргаж өгнө гэхэд чам шиг янханд хэзээ ч хууль үйлчлэхгүй, одоо энд буу гэж хэлээд
машинаасаа буулгаж байсан. Тийм болохоор цагдаад хандаж үзээгүй дээрээс нь З миний биеийг үнэлүүлж эхлэх үед би хүүхэд байсан болохоор яаж цагдаад хандана гэж мэдэх вэ дээ. З намайг 2-3 удаа гэрт минь хүргэж ирэхэд би гэртээ ороод ээжтэйгээ уулзаж байсан. Харин З намайг гадаа машиндаа хүлээж байдаг байсан…М эгч бол Сгоор биеэ үнэлээд явж байдаг. Бөгтөр Сг биеэ үнэлэгч үү архичин уу гэдгийг нь мэддэггүй. М эгч С хоёрыг хаана юу хийж байгаа болон гэрийн хаягийг нь хаанаас олж болох вэ гэдгийг мэдэхгүй байна. Би М гэдгийг танина. Би Мтай 2013 оны 02 сарын үед танилцаж байсан. М Сгийн шөлөндөөд хамгаалагч хийдэг байсан. М бид хоёр 2013 оны 02 сараас үерхэж эхэлсэн. Би хүүхдээ 1 нас 2 сартай байхад нь Маас салж байсан. М /89349000/ бид хоёр намайг дөнгөж төрсөний дараагаас эхлэж хамтран амьдарч эхэлсэн. 1 жил орчим бид хоёр манай ээж, аав дээр манай гэрт амьдарсан. М 1987 оных болохоор манай аав дургүй байсан. Тийм болохоор М манай гэрийнхэнтэй таардаггүй учраас бид хоёр гэрээс явж З эгчийнд очиж амьдрахыг гуйсан. Тухайн үед З гэгчийнх тахилт руу нүүсэн байсан. Тэдний гэриийн хажууд Г хүүхэдтэйгээ гэрээ барьчихсан, О гэдэг Згийн доор биеэ үнэлдэг нэг охинтой амьдарч байсан. М бид хоёр Ггийнд хамт амьдарсан. Хажуу талын гэрт З эгч нөхөртэйгөө амьдарч байсан…Би З эгчид зодуулахаасаа айдаг. З эгч хэзээ ч гараараа зоддоггүй, бороохойгоор зоддог...М бид хоёр З эгчийнд үсрээд 5 хоносон байх. Ингээд би З эгчийнд очиж амьдарсан. Энэ үед би биеэ үнэлж З эгчид мөнгө өгдөг хэвээрээ байсан. Нэг удаа би бие үнэлээд 60,000 төгрөг нуугаад тэрнийгээ Мад хэлээд хүүхэддээ гутал авч өгөх гэхэд М би мөнгө төгрөг авна гэж хэлээд надтай маргалдахаар нь би Мыг хүүхэдтэйгээ хамт Згийнд хаяад явчихсан. Миний хүүхдийг М миний аав, ээж хоёр дээр аваачиж өгсөн байсан. Би 14 настай байхдаа буюу 2011 оноос 16 нас хүрч хүүхдээ төрүүлэлтлээ 2013 он хүртэл яг Згийн гэрт хориотой юм шиг хаашаа ч гарч чадахгүйгээр түүний хараа хяналтын доор биеэ үнэлсэн. З намайг төрөн төртөл биеийг минь үнэлүүлж байсан. Төрөхөөсөө 1 сарын өмнө бие муудахад З намайг гэрийн гадаа авчирч байсан. 2014 оны өвөл З эгч Хархорин ч билүү нэг газар руу яваад ир. Чи манай найзын гэрт нь очно. Манай найзын гэрт нь очоод тэрэнтэй унтчихаад хүрээд ир гэж хэлсэн. Би 2014 оны яг хэдэн сар байсныг нь нарийн санахгүй байна. Би З эгчийн нөхөр Дтай хамт түүний машинтай нь хөдөө явсан. Баруун Хараа билүү зүүн Хараагийн тийшээ явсан. Д ах намайг хоёулаа шоронд очно. Тэгээд оройдоо буцаад хүрээд ирнэ гэж хэлж байсан. Бид хоёр хотоос гараад багцаагаар 2 цаг орчим явсаны дараа Баруун билүү Зүүн Хараагийн тэнд баахан айлууд тойрсон нэгэн урт байшин дээр ирсэн. Тэр нь яг шорон байсан уу эсвэл юу байсныг мэдэхгүй байна. Тэр цагаан байшингын хаалгыг тогшиход надтай унтсан эрэгтэй хүн зүгээр хаалгаа өөрөө онгойлгоод өгч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-82-84/,

2011 оноос 2013 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй З эгч миний биеийг үнэлүүлж байсан. Тэгээд 2012 онд би жирэмсэн болсон байсан учраас 2013 оны 02 дугаар сард гэртээ харьсан. Ингээд би 2013 оны 04 дүгээр сард төрөөд 2014 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн хүртэл гэртээ байсан. 2014 оны 10 дугаар сард би З эгч дээр очсон...хамт С руу өдөр бүр гарч надад биеэ үнэлэх хүн олж өгдөг байсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд З миний биеийг бусдад үнэлүүлж байсан. С руу биеэ үнэлэхээр гарсан тохиолдолд өдөрт 1-4 хүнд биеэ үнэлдэг байсан. Нэг удаа биеэ үнэлэхдээ би цагийн 50,000 төгрөг, хоногоор 150,000 төгрөгөөр биеэ үнэлдэг байсан. С бол хулгайч, биеэ үнэлэгчдээр дүүрсэн газар шүү дээ. Згийн таньдаг найз нөхөд нь дандаа шоронгийн хулгайч, гэмт хэрэгнүүд байдаг юм. Миний биеийг З эгч үнэлүүлдэг байхад 1 дүгээр хороолын арын замын баруун талын төгсгөл хэсэгт Б гэдэг нэртэй зочид буудал байдаг. Би зарим үед биеэ үнэлэхдээ үйлчлүүлэгчдээ Б руу авч ордог юм. Гэхдээ би Б гэх зочид буудлын ресепшин болон эзнийг нь танихгүй мөн тэр зочид буудлуудад орохдоо би байнгын мөнгийг нь төлж ордог. Мөнгөнгүүр эмнэлэгээс баруун тийшээ тойроод явахад Өнөр-Алтай гэсэн өндөр зочид буудал байдаг. Тэрний хажуугаар үргэлжилсэн гурвалжин байшингуудад эгнэсэн зочид буудлууд байдаг. Бид нар тэр буудлуудыг эгнэсэн буудлууд гэж нэрлэдэг. Тэр зочид буудлуудын аль өрөөтэй газарт нь би орж биеэ үнэлдэг. Би эгнэсэн зочид буудалуудын эзнийг болон ресепшинүүдийг нь танихгүй. Би дээрх зочид буудлууд руу орохдоо мөнгөө төлөөд үйлчлүүлэгчтэйгээ хамт орчихдог байсан. Түүнээс биш дээрх зочид буудлуудад ажилладаг хүмүүс намайг биеэ үнэлэгч гэж мэдэхгүй. Мөн 3 дугаар эмнэлэг, 10 дугаар хорооллын голд байх төв замынхаа ертөнцийн зүгээр урд талд байрлалтай Ноён нэртэй зочид буудалд би үйлчлүүлэгчтэйгээ хамт ордог байсан. Би Ноён зочид буудлын эзнийг болон ресепшинг нь танихгүй. Тэр хүмүүс намайг биеэ үнэлэгч гэж мэдэхгүй. Би дээрх зочид буудлуудад орохдоо байнгын мөнгөө төлж ордог. З эгч намайг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор биеийг минь үнэлүүлдэг байсан. 2011-2012 оны зуны цагт Д эгч үе үехэн С руу надтай хамт гарч ирээд биеэ үнэлэгч хайж байгаад хүн надад олж өгдөг байсан. Харин тэр цаг хугацаанаас хойш Д эгч миний биеийг үнэлүүлсэн асуудал байхгүй. Би одоо сайн санахгүй байна, Хосбаяр гэдэг хүнийг би танихгүй. Харин Хосбаяр гэх миний хорих анги дээр очиж уулзсан хүн бол З эгчийн найз нь байсан. З эгч намайг дээрх газарт аваачаад чи манай найзтай унтчих гэхээр нь би унтсан юм. Би З эгчийн үгнээс нь гардаггүй. З эгч найзтайгаа намайг унтуулчихаад мөнгө төгрөг авсан эсэхийг нь би мэдэхгүй байна. З эгчид шоронгийн найзууд олон байдаг. Бандийн Анхбаяр гэх хүнтэй би очиж уулзаж байгаагүй. Би нэг л удаа З эгчийн хэлсэн ёсоор шоронд очиж найзтай нь унтаж байсан. Өөрөөр би шоронд очиж хүн эргэж хүнтэй унтаж байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-85-86/,3х,х-69, 70-71/

Г нь тахилтаас С, Сгоос зочид буудал руу машинаар зөөдөг байсан, мөн ганцаараа дагуулж гарсан үед мөнгийг нь авдаг байсан. Д хөдөө ажилладаг байсан, харин хотод байсан үедээ хааяа Г ахыг архи дарс уучихаар оронд нь машинаар зөөдөг байсан, мөнгө бол авч байгаагүй. Д нь нэг их юм яриад байдаггүй, дуугүй л явж байдаг байсан. ...Тухайн үед З эгч бие нь өвдөөд явж чадаагүй, Д ах бид 2 л явсан. Д машин барьж явсан. Дарханы замаар яваад Дарханаас 80 орчим км-ийн  наана засмал замаас гараад шороон замаар баруун гар тал руугаа салж явж байсан...Байцаалтын эхэнд ярьсан, Д дагуулж явсан газар л нэг удаа очсон, шорон мөн эсэхийг мэдэхгүй, шорон явна гэж хэлээд л дагуулаад явсан юм. Цаг хугацааны хувьд 2014 оны өвөл байсан. Д нь намайг машинтай авч очоод “ энэ манай найз байгаа юм, энэ хүнтэй унтчих” гээд бэлгийн харьцаанд оруулсан. Орой 18 цагийн үед очоод 23 цагийн үед буцаад явсан. /4х, хх-07-09/,  

- Б.Аийн Хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан Чадраабал овогтой ялтан П-той уулзаж байсан талаарх судалгаа /2х, х-217/,

- хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2010 оноос эхлэж С дээр биеэ үнэлж байгаа. Г гэдэг нэрээр биеэ үнэлдэг. Би өөрийнхөө эгч Энхчимэгтэй Улиастайд амьдардаг байхад Згийн гэр нь Улиастайд байсан юм шиг байна лээ. Тэнд байхад би эгчтэйгээ хамт явж байгаад Зтэй 2-3 удаа тааралдаж байсан. Миний эгч Энхчимэг Зг танидаг байсан. Би 2010 онд өөрийн найз Л хамт С дээр биеэ үнэлэхээр очиж байсан. Л уулзаагүй олон жил болсон байна, мөн Л уулзахаар гэрт нь очсон чинь тэднийх нүүчихсэн байсан. Л одоо хэрхэн яаж холбогдохыг мэдэхгүй байна. Би Л хамт С дээр биеэ үнэлэхээр зогсож байгаад Д-Тай анх тааралдаж байсан. Д Згийн охин, анх надтай уулзсаны дараа надтай танилцаад "чи миний доор биеэ үнэлэх үү, энд ганцаараа биеэ үнэлэх хэцүү хүмүүс чамайг дарамтлана, хэрвээ чи миний доор биеэ үнэлэх бол би чамайг хамгаална, энд биеэ үнэлж байгаа охидууд ихэнх нь хамгаалалттай байдаг юм. Хэрэв хамгаалалтгүй байх юм бол хүмүүс чамайг дээрэлхэж мөнгийг чинь авчихна” гэж хэлсэн. Тэгсэнээ хоногийн 80,000 төгрөг, цагийн 40,000 төгрөгөөр биеэ үнэлнэ гэхээр нь би Дын хамгаалалтан доор биеэ үнэлэхээр зөвшөөрсөн. Тухайн үед Згийн гэр нь үйлдвэр кабинетад подвал хөлсөлдөг байсан. Хажуу талын орцонд нь Д нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Би Згийн гэрт нь амьдардаг байсан, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл амьдарсан. Д зарим үед Саппора руу надтай хамт гарахгүй арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан. Дыг байхгүй үед З эгч бид нарыг дагуулж авч гардаг байсан. Би биеэ үнэлэх гээд С дээр зогсож байхад Д түүнийг байхгүй үед З намайг зайнаас ажиглаад зогсож байдаг байсан. Үйлчлүүлэгч олоод би тэр хүнтэйгээ тохироод мөнгөө авчихаад Д, З нарын байгаад нь өгөөд нөгөө хүнтэйгээ хамт явдаг байсан. Надаас хойш хэд хэдэн эмэгтэйчүүд биеэ үнэлэхээр ирцгээсэн. Згийн доор Г, А гэх охидууд, харин Дын доор С, Энжи гэх охидууд биеэ үнэлдэг байсан. Д С, Энжи нарт биеэ үнэлсэн мөнгөнийх нь тавин хувийг өгдөг байсан боловч надад нэг ч төгрөг өгч байгаагүй. З ч гэсэн надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Би 2010 оны өвлөөс эхлэж 2015 оны 10 дугаар сар хүртэл Д, З нарын доор биеэ үнэлдэг байхад надад 2 удаа л мөнгө өгсөн. Нэг удаа 30,000 төгрөг, нэг удаа 50,000 төгрөг өгч байсан. Дээрх хугацаанд дийлэнхдээ З эгч намайг дагуулж гараад биеийг минь үнэлүүлж байсан. Тэрээр бие өвдлөө ядраад байна гэж хэлэхэд Д эгч ирж биднийг С руу авч гардаг байсан. Ингэж биеэ үнэлж эхэлсэнээс хойш би архи их хэмжээгээр уудаг болсон. Би гурван хүүхэдтэй, эхнийх нь 2002 онд, дараагийнх нь 2005 онд, гуравдах нь 2008 онд төрж байсан. Анх Д, З нарын доор биеэ үнэлж эхэлсэнээс хойш би З эгчийн гэрт нь очиж амьдарсан. Миний хүүхдүүд 2010 оноос 2015 оны 04 дүгээр сар хүртэл Згийн гэрт байсан. Тухайн үед миний амьдралын бололцоо маш муу, хүүхдүүдээ тэжээх боломж маш бага байсан. Тийм болохоор нэгэнт биеэ үнэлж байсан учраас Згийн гэрт хүүхдүүдээ байлгаж хоолтой байлгая гэж шийдсэн. Мөн З эгч 2010 онд хүүхдүүд чинь айлд өлмөн зэлмэн байж байхаар хүүхдүүдээ аваад ир гэхээр нь би Згийн гэрт хүүхдүүдээ авч ирсэн. 2015 оны 05 дугаар сард З хүүхдүүдээ аваад ир гэхэд нь миний дүү Э наад хүн чинь эхийг нь зарж идэж байна, хүүхдүүдийг нь яах ч юм билээ, би хүүхдүүдийг чинь өгөхгүй гэж хэлээд миний хүүхдүүдийг өгч явуулаагүй. Миний дүү Э намайг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. Одоогоос 1 жил хагасын өмнө Згийнхи Тахилт руу нүүсэн. Тэнд байх нэг гэрт нь З эгч нөхөртэйгөө хамт амьдардаг нөгөө гэрт нь Г, А нар надтай хамт амьдардаг байсан. 2010 онд намайг С дээр биеэ үнэлэхээр ирэх үед Г С дээр зогсож биеэ үнэлж байсан. 2013 оноос эхлэж Г З эгчийн доор биеэ үнэлэх болсон. Агийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, тэр эмэгтэй З эгч дээр 2015 онд ирж биеэ үнэлж байгаад зугтаагаад яваад өгсөн. Зандсүрэн эгч дээр Г бид нар л тогтвортой биеэ үнэлсэн. Г 2 хүүхэдтэй. Ггийн хүүхдүүд мөн Згийн гэрт байдаг байсан. Бидний хүүхдүүдийг Згийн хамгийн бага хүү Улаанаа зарим үед Згийн нөхрүүд нь хардаг байсан. З богино хугацаанд хэд хэдэн нөхөртэй байсан. Миний том охин том болсон учир заримдаа дүү нараа өөрөө харчихдаг байсан. Г мөн амьдралын бололцоо муутай хүн байсан учраас над шиг л Згийнд байгаад байдаг байсан. З хочтой А тухайд 2014 он шиг санаж байна З эгчийн доор 1 сар орчим биеэ үнэлсэн байх. З эгч дээр хүүхнүүд тогтдоггүй бөгөөд 1 сар орчим биеэ үнэлчихээд бүгдээрээ зугтаагаад яваад өгдөг. Г бид хоёрын тухайд хүүхдүүд маань З эгчийн гэрт байдаг байсан. Тэнд бэлэн хоолтой мөн хоол унд авч амьдрах мөнгийг нь Г бид нар биеэ үнэлээд Зд олоод өгчихдөг байсан болохоор тэдний гэрээс явдаггүй байсан. Тэглээ ч хүүхдүүдээ Згийнхаас аваад явъя гэхээр очоод амьдрах газар байхгүй, мөнгө төгрөг байхгүй учраас амьдралын шаардлагаар Згийн гэрт нь байгаад байсан гэж хэлж болно. З миний олсон мөнгөөр өөрөө зах гарч хаяадаа надад ганц нэг хувцас авч өгдөг байсан. З хүнийг зарж идчихээд олигтой ч хувцас авч өгдөггүй байсан. Миний хүүхдүүдэд хүртэл олигтой юм өгч байгаагүй. Миний хуүхдүүдэд миний олсон мөнгөөр цөөхөн удаа комиссын хувцас авч өгч байсан. З эгч эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж олсон мөнгө нь амьдралыг нь тэжээдэг орлого болчихсон юм. 2014 оноос эхлэж 1 цаг биеэ үнэлэхэд 50,000 төгрөг, хоногийн 150,000 төгрөг болсон. Би биеэ үнэлж өдөрт дунджаар 200,000 төгрөг олж бүгдийг нь Зд өгдөг байсан. Заримдаа би архи уугаад 1-2 хоног Згийн гэрт очихгүй байх үед З Г бид нарыг архи уугаад хүүхдүүдээ манайд үлдээгээд алга болчихлоо, би л хүүхдүүдийг нь тэжээгээд байж байна гэсэн утгатай зүйл ярьж тараадаг байсан...Надад Згийн доор биеэ үнэлж олсон мөнгөө түүнд өгөөд тэдний гэрт амьдрахаас өөр сонголт байгаагүй. Би хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Згээс зугтаагаад тэрнээс хойш дахиж уулзаагүй. З бид нарт хэрвээ чи цагдаа нарт баригдах юм бол юу хэлэх ёстой билээ гэснээ би дангаараа өөрөө ганцаараа явж биеэ үнэлдэг, хэн дээр ч харъяалал байхгүй гэж хэлж байгаарай гэж зааж өгдөг байсан. Бид нар цагдаад баригдаад баривчлагдахын өмнө бид нараас мэдүүлэг авдаг. Энэ үед Зг нууж бид нар өөрсдөө бие дааж биеэ үнэлдэг гэж мэдүүлдэг байсан. З Г чи мэдэж байгаа биз дээ гурвын гурван хүүхэдтэй учраас тэднийгээ тэжээхийн тулд нийтийн байр хөлслөөд биеэ үнэлээд явж байна гэж хэлж байгаарай гэж байнгын хэлдэг байсан. Би З эгчээс олон удаа зугтааж гэрээс нь явж байсан. Би багшийн дээд зэрэг өөр газарт биеэ үнэлж үзээгүй. Биеэ үнэлж мөнгө олоод сурчихсан болохоор С дээр биеэ үнэлээд явж байхад намайг олоод ирж байсан. Зд хүмүүс хэн хаана байгааг заагаад өгчихдөг юм байна лээ. З олж ирээд шууд зоддог байсан. Мөн Згийн гэрт нь хар өнгийн бороохой байдаг байсан боловч тэрүүгээр намайг зодож байгаагүй. Бусдыг маань түүгээрээ зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. 2015 оны 06 дугаар сарын дунд үед Г, А нар хэдэн өдөр алга болоод ирсэний дараа З эгч тэр хоёр хааччихаад ирэв, үр хүүхдээ боддоггүй юм уу, та нарын үр хүүхэд энд байгаа шүү, та нар өөрсдөө мэдээрэй гэж хэлэхэд Д Г, А хоёрыг униар аймар зодсон. Энэ үед З хажууд нь хараад л сууж байсан. З бид нарыг бие дааж биеэ үнэлж мөнгө олохыг зөвшөөрдөггүй байсан. Одоо 1 жил орчмын өмнө З эгч хоёулаа өөр нэг гайгүй охин олоод урагшаа Эрээн рүү гарч үзье. Тэнд та нарын биеийг үнэлүүлж үзмээр байна гээд надад гадаад паспорт авч өгч байсан боловч бид нар Хятад руу явж байгаагүй. 2015 оны зун З эгч өөрийнхөө танидаг Бал гэдэг хүнтэй уулзана, тэр хүн шоронд байгаа, чи тэнд очоод өөр нэг хүнтэй уулзана гэж хэлээд намайг дагуулж хотоос гарч шорон руу явсан. Тэнд очоод Бал гэдэг хүнтэй уулзах гэсэн чинь З эгч бид хоёр гадаад паспорттой явж байсан болохоор бид нарыг оруулаагүй. Тэрний өмнө багцаагаар 2012 билүү 2013 оны зуны үед З эгч С бид хоёрыг Дарь-Эхийн шорон руу авч яваад тус тусад нь хүмүүстэй уулзуулсан. Миний орсон өрөө тусдаа ортой байсан. Эрдэнэбилэг гэдэг хүнтэй намайг уулзуулж би тэр хүнтэй нь унтсан. Тухайн үед Б гэдэг хүн З эгчтэй хамт явж байсан. Тэр хүн Эрдэнэбилэг гэх хүнийг сайн мэдэх байх. Шорон руу авч явахын өмнө З эгч шоронд ороод уулзсан хүнтэй унтаарай гэж хэлсэн. Згийнд анх би ирэхэд тэр подволд амьдардаг байсан. Одоо Тахилтад газар авчихсан, гэр авчихсан, машин авчихсан байгаа. Згийн хүү ГС дээр хүүхэн зарж байсан боловч тэр охидууд нь Сгийнх биш байсан болохоор тэднийг нь би танихгүй. Г2 охины биеийг үнэлүүлдэг байсан. Миний чамархайн баруун хэсэгт 2015 оны 09 дүгээр сард намайг архи уугаад алга болчихлоо гэж хэлээд З шанаадаж байсан. Сэтгэл зүйн хувьд байнгын л хэцүү байдаг. Ер нь З эгчийн гар хөл нь их урт шүү дээ. Одоо яах бол бид нарыг хэндээ хэлчихсэн бол гэхээс байнгын айдастай байдаг. Хэд хоногтоо хамгаалах байранд орох хүсэлт алга. Хэрэв орохыг хүсвэл өөрөө танд мэдэгдэж хүсэлтээ гаргах болно. Манайхан чинь өдрийнхөө хоолыг яая даа гэсэн хүмүүс шүү дээ. Миний дүү 4 хүүхэдтэй олуулаа амьдардаг. Тийм нөхцөлд би 3 хүүхдээ дүү дээрээ нэмээд аваачна гэдэг маш хэцүү шүү дээ. Би Амгаланд байдаг нарийн боовны үйлдвэрт савлагч хийдэг байсан…З гарч биеэ үнэл гээд байнгын гаргадаг байсан. Мөн сарын тэмдэг ирсэн байхад хүртэл амралт байхгүй, гарч биеэ үнэл гэдэг байсан. З машин эвдэрчихлээ мөнгө олох хэрэгтэй байна, хоол унд авмаар байна, мөнгө олох хэрэгтэй байна гээд л байдаг байсан. Хэдэн жил үнэгүй мөлжүүллээ гомдолтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-89-90/,

2010 оны өвөл буюу миний санаж байгаагаар 11 сараас 2015 оны 10 сарын 04-ныг хүртэл 5 жилийн турш З, Д нарын мэдэлд биеэ үнэлж байсан. З эгч хааяа Г дуудаж машинаар нь бид нарыг С хүргүүлдэг байсан. Гбид нарыг буулгачихаад явчихдаг байсан. Харин Д нь охидуудыг С хүргэдэг, тэгээд хүлээгээд машиндаа сууж байдаг байсан. Д болохоор З эгчийг гарахгүй үед бид нарыг авч гардаг ба гараагүй үлдсэн үедээ хүүхдүүд хараад үлддэг байсан. Згийн гэрт нь Ггийн хүүхдүүд байдаг байсан. Миний хүүхдүүд ч бас нэг хэсэг гэрт нь байдаг байсан. Манай амьдрал ядуу, миний 3 хүүхэд дүү Э эгчийнд амьдардаг байсан. Хүүхдүүдээ өлсгөлөн байлгахгүйн тулд З эгчийн гэрт авч ирдэг байсан. З эгч ч гэсэн хүүхдүүдээ аваад ир гэдэг байсан. Ггийн бага хүүхэд миний санаж байгаагаар З эгч дээр биеэ үнэлж байхдаа гаргасан, төрөөд удаагүй нялх байхад нь З эгчийн гэрт ирж байсан. Угаасаа Г бид 2-ын биеэ үнэлсэн мөнгөөр З эгч амьдарч байгаа учраас хүүхдүүд тэнд байсан...Миний 3 хүүхэд З эгч дээр очиж биеэ үнэлэхээс өмнө төрсөн. Би нэлээн хэдэн удаа З эгчээс зугтаж  үзсэн. Надад эзэмшсэн олигтой мэргэжил байхгүй, ажил байхгүй учраас биеэ үнэлж мөнгө олох хэрэгтэй болдог, Сгоос өөр аль нэг газар биеэ үнэлэх гээд зогсож байтал З эгч миний байгаа газрыг олоод машинтай ирээд аваад явчихдаг байсан. Ганцаараа бол ядаж биеэ үнэлсэн мөнгөө өөрөө авна шүү дээ. Шөнөжингөө ажилд яваад өдөр нь ядраад унтаад өгдөг, сэрэхэд З эгч хоол хүнс, хувцас авч ирчихсэн байдаг, тэгээд орой нь дахиад ажилд гардаг, хааяа би гарч явдаг байсан, гэхдээ өөрийн дураар бүр явж болохгүй, нэг хоёр өдөр очихгүй болохоор намайг олоод авчихдаг байсан. Би 5 жилийн хугацаанд өөрөө хувцас худалдаж авч үзээгүй, З эгч охидуудын размерийг мэддэг байсан ба бүгдэд нь тохируулаад биеэ үнэлэхэд зориулсан, өөрөөр хэлбэл бусдын Арлыг татах тийм хувцас авчихсан байдаг. Оныг нь санахгүй байна, ямар ч байсан зун байсан, намайг унтуулсан хүнийг Эрдэнэбилэг гэдэг ба Шатарын Э гэдэг юм байна лээ. Шатар гэдэг нь хоч нь уу, овог нь уу мэдэхгүй. Ямар ч байсан тарган хүн байсан. З эгч л нэрийг нь тэгж хэлж байсан.  Бичиг баримт шалгаагүй, уулзуулсан. Би нэг удаа Д эгчид зодуулж байсан, согтуудаа өөдөөс нь хэрэлдээд зодуулсан. Харин Г, А хоёрыг миний хажууд Д эгч униар зодсон, унь хугартал зодсон, тэр 2-ыг 7 хоног алга боллоо гэж зодсон юм. Энэ үед З эгч бас хараад сууж байсан. Д нь нэг удаа /улсын баяраар голын эрэг дээр очсон байхад/ намайг хиам их идлээ гээд уурлаад үсдэж аваад гол руу чирсэн. Манай охин тэр үед хамт байсан, болиоч ээ гээд уйлаад З эгч салгаж авч байсан.  Би өдөрт доод тал нь 200,000 төгрөг дээд тал нь 500,000 төгрөгийг биеэ үнэлж олдог байсан ба энэ мөнгийг бүгдийг нь З эгч авдаг байсан, З эгч гарахгүй үед Д дагаж гараад мөнгийг авдаг байсан, тэгээд өглөө нь Д ээждээ мөнгийг тэр тэрний мөнгө гээд тоолж өгдөг байсан. Би 5 жилийн турш биеэ үнэлсэн мөнгийг тооцож бодож үзээгүй. Би гар дээрээ мөнгө авч хэрэглэж үзээгүй. З эгч Гдээ гэр авч өгнө гэдэг байсан, би итгээд их л мөнгө олж өгөхийг хүсэж байсан. Гэтэл надад юу ч авч өгөөгүй. 7 хоногт өдөр алгасахгүй гардаг байсан. Сарын тэмдэг ирсэн үед ч гэсэн гардаг, 00-ын цаас, нойтон салфитек хийж байгаад унтдаг байсан, тэгээд бэлгийн харьцаанд орсны дараа түүнийгээ авчихдаг. Яршиг гэж бодсон юм, энэ хүмүүсийн дарамтнаас айгаад. Өчигдөр өглөө гэхэд л Д С дээр ирээд намайг “чи архи уучихаад том байнаа, З авгай гээд, Згаас мессеж ирсэн 3 хоногийн дараа хорихоос гарна гэсэн” гэж хэлчихээд явсан, өмнө нь нэг удаа ирээд бензины мөнгө өгчих гээд 10,000 төгрөг аваад явсан, эхлээд өгөхгүй гэсэн чинь ална шүү гичий минь гэхээр нь айгаад өгсөн. Би цагДн газарт анхны мэдүүлэг өгсний дараа З эгч хорихоос гарч ирээд намайг С дээр байхад уулзаад надаар “би З эгчид гомдолгүй, миний 3 хүүхдийг тэжээж байсан” гэж хэлүүлээд бичлэг хийсэн. Үүнийгээ Си Ди дээр хуулж авсан. /4х, хх-10-14/,

- хохирогч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өөрийнхөө ээжтэй таарахгүй таарамж муутай байж байгаад 2014 оны 03 дугаар сард гэрээсээ хөөгдөөд Улаанбаатар хотод ирж О гэдэг хочтой С гэх найзтайгаа хамт амьдарсан. Стэй хамт хорооллын эцэс орчимд нийтийн байр түрээслэн 2 сар шахам амьдарсан. С тухайн үед С дээр биеэ үнэлдэг байсан. Нэг удаа надтай хамт С орсон. Тэгээд намайг З эгчтэй танилцуулсан. З эгчтэй танилцахад цаг багцаагаар шөнийн 00 билүү 01 цаг болж байсан санагдаж байна. Түүнтэй танилцсаны дараа З эгч “гадаа Соната машин дотор 2 залуу байгаа, О чи найзтайгаа хамт явчихаад ир” гэж хэлсэн. О бид хоёр тэр хоёр залуутай хамт зочид буудал орж биеэ үнэлсэн. О бид хоёрын хамт явсан хоёр залуугаас З эгч мөнгө авчихсан байсан. З эгч О бид хоёрыг “эргээд хүрээд ирээрэй” гэж хэлж байсан. О бид хоёр З эгчийн байгаа газарт нь утсаар ярьж очоод хамт бичилд байх түрээсийн байранд нь очиж хоносон. Яг тухайн үед би гэрээсээ хөөгдчихсөн, очих газарт байхгүй, хоол ундны мөнгө байхгүй хүнд байдалтай байсан. З эгчтэй танилцсаны маргааш нь сэрэхэд тэрээр надад хувцаснууд өгсөн. Тэгэхээр нь би хувцас авч өгөөд байх юм байна бас хоол ундтай, унтах амьдрах газартай юм чинь хэсэг хугацаанд биеэ үнэлье гэж бодсон. Мөн З эгч намайг хүнтэй унтах болгонд мөнгийг чинь цааш нь далд хийж байгаа, бөөгнүүлж байгаад өгнө, чиний зарим мөнгөөр чамд хувцас авч өгсөн шүү гэж хэлдэг байсан. Би З эгчтэй танилцаад 2-3 хоног түүнтэй хамт С дээр очиж биеэ үнэлсэн. 3 билүү 4 дэх хоногоос нь эхлэж З эгч одоо чиний биеэ үнэлж олсон мөнгөний талыг нь чамд өгдөг болно, талыг нь би авдаг болно, харин мөнгийг чинь бөөгнүүлж байгаад чамд өгнө гэж хэлж байсан. Тэгсэн боловч ерөөсөө надад мөнгө өгч байгаагүй. Мөнгийг чинь хурааж байна, их болж байна гээд намайг хошигруулаад яваад байдаг байсан. З эгч анх намайг биеэ үнэлэхэд “цагаар хүнтэй унтахад 50,000 төгрөг, хоногоор хүнтэй унтахад 150,000 төгрөг байдаг юм, чи тэр зарчимаар биеэ үнэлнэ, нэг цагаар хүн авбал чи нэг л удаа хурьцал үйлдэнэ гэсэн үг шүү” гэж хэлж байсан. З эгч С дээр хүмүүстэй уулзаж надтай унтах хүнийг олж өгдөг байсан. Тэдгээр хүмүүсээс мөнгийг нь өөрөө шууд авдаг байсан. Би З эгч дээр биеэ үнэлж эхэлсэнээс хойш 14 хоног орчмын дараа цагдаад баригдаж торгуулсан. Миний торгуулыг З эгч цагдаа дээр ирж өгсөн. Тэгэхдээ З эгч намайг насанд хүрээгүй 16 настай гэдгийг минь мэдсэн. З эгч өөр Г, Оо бид нарын биеийг үнэлүүлдэг байсан…Би зарим нэг охидуудыг З эгчийн доор биеэ үнэлдэг гэж андуурч бодсон асуудал байгаа. Гэтэл үнэндээ бол Г, Оо бид гурваас өөр хүн З эгч дээр миний мэдэхийн биеэ үнэлсэн асуудал байхгүй. Би З эгч дээр биеэ үнэлж байх хугацаандаа З эгчийн гэрт амьдардаг байсан. З эгч намайг гэртээ заавал хамт амьдрахыг шаардаж байгаагүй. Би очих газар байхгүй учраас гэрт нь хамт амьдарсан. Намайг З эгч дээр биеэ үнэлж эхлэхэд Г хоёр хүүхэдтэй байсан. Бага хүүхэд нь дөнгөж нэг сар гарантай байсан шиг санагдаж байна. Г биеэ үнэлж байгаад ирээд унтаад өгөх үед хүүхдүүдийг нь З эгч өөр дээрээ байлгадаг байсан. З эгч биеэ хоногоор үнэлсэн тохиолдолд маргааш нь удаж алга боллоо гэж мөн биеэ үнэлэхгүй гээд зугтаагаад яваад өгөхөөр араас хөөцөлдөж олж авчихаад зугтаалаа гэж их зоддог байсан. Би З эгчид 2-3 удаа зодуулсан. З эгч гэрт байхад цахилгаан бороохой болон резинен бороохойгоор зодож байсан. Мөн биеийн аль ч хэсэг рүү хамаагүй өшиглөж цохидог байсан. Би биеэ үнэлэхгүй гэж зугтаагаад зодуулж байсан. Бас миний халааснаас мөнгө гараад ирсэн чинь намайг зодож байсан. Тэр мөнгийг надтай унтсан хүн надад өгсөн байсныг би халаасандаа хийсэн байж байгаад баригдаж зодуулсан. З эгч намайг мөнгө нуулаа гэж уурлаад зодсон...Би хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард биеэ үнэлсэн шалтгаанаар цагдаад баригдаж дараа нь шүүхээр баривчлагдсан. Би баривчилгаанаас гарч ирээд З эгчийн гэрт нь очилгүй шууд зугтаасан. Дахин З эгчтэй уулзаагүй. Би яг 2014 оны 05 дугаар сарын эхэн үеэс 2014 оны 06 дугаар сарын эхэн үе хүртэл тасралтгүй З эгчийн доор биеэ үнэлж байгаад зугтаасан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Баянзүрх дүүргийн шүүх дээр явж байгаад З эгчтэй таарсан. Тухайн өдөр миний найз залуугийн шүүх хурал болж байсан. Тэр залуу хулгайн хэргээр шүүхээр шийтгэгдсэн. Тухайн үед надтай үерхэж шүүхээр орсон залуу З эгчийн хуурай дүү нь бөгөөд би түүний шүүх хуралд суух гэж яваад З эгчтэй таарсан. З эгч намайг машиндаа суулгаж авч яваад гэртээ аваачиж зодсон. Тухайн үед З эгчийн гэр нь Тахилтад байсан. Тэгээд би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын дунд үе хүртэл тасралтгүй З эгчийн доор С дээр биеэ үнэлсэн. З эгч надад унтах хүнийг минь олж өгдөг, надад Арал тавьж, зааварчилгаа өгдөг хэвээрээ байсан. Дахин 2015 оны 01 дүгээр сарын дунд үеэс З эгчээс зугтаж Дархан хотод очиж хийсэн зүйлгүй байж байгаад 2015 оны 06 дугаар сард би өрөө З эгч дээр өөрөө очиж 2015 оны 11 сар хүртэл буюу баривчлагдах үе хүртлээ хажууд нь байж биеэ үнэлсэн. Би З эгч дээр биеэ үнэлж эхэлсэнээс хойш түүнээс нэг ч төгрөг авч үзэж байгаагүй. З эгч өөрийгөө ээж гэж дуудахыг шаарддаг байсан. Зарим үед З эгч Г, бид нарыг дагуулж С руу гараагүй үед охин нь болох Д эгч ирээд С руу биднийг авч гараад биеийг минь үнэлүүлдэг, бидэнд унтах хүн олж өгөөд мөнгө хураадаг ажил хийдэг байсан. Би 2015 оны 06 дугаар сард З эгч дээр биеэ үнэлэх гээд сайн дураараа очих үед Г гэх хочтой Э гэх эгч З эгчийн доор биеэ үнэлж байсан. Тэр Э гэх эгч надад хэлэхдээ З эгч дээр 5-6 орчим жил биеэ үнэлж байгаа гэж байсан. 2015 оны наадмаас хойш Д Г, Г бид нарыг 20 орчим удаа С руу дагуулж аваачаад биеийг минь үнэлүүлж, бидэнтэй унтах хүн олж өгч мөнгийг хурааж авч байсан. З эгч “зугтах юм бол хохино шүү, чамайг хаанаас л бол хаанаас олно шүү, өөр хүн болон цагдаад чиний биеийг үнэлүүлдэг гэж хэлээд үзээрэй гэж заналхийлж айлгадаг байсан. З эгч Г, Э бид нарыг өдөр бүр С руу аваачиж биеийг минь үнэлүүлдэг байсан. Зарим үед амаръя гэхэд “гаръя охидуудаа, ажилдаа” гэх мэтээр уурлаж ерөөсөө амраадаггүй байсан. Сарын тэмдэг ирсэн байх үед хүртэл “гар, гарч биеэ үнэл” гэж хэлээд гаргаж биеийг минь үнэлүүлдэг байсан...Гбол З эгчийн төрсөн хүү нь байгаа юм. ГЗ эгчийг байхгүй байх үед намайг дагуулж С руу аваачиж миний биеийг үнэлүүлж надад унтах хүнийг минь олж өгдөг байсан. Гнамайг 10-15 орчим удаа С руу дагуулан гарч биеийг минь үнэлүүлсэн. ГС дээр намайг аваачиж биеийг минь үнэлүүлсэн өдрүүдийг нь бол нарийн санахгүй байгаач тэрээр 2014 оны 10 дугаар сараас би З эгчээс хамгийн сүүлд зугтах хүртэлх хугацаанд нийт 10-15 орчим удаа С руу дагуулан гарч надтай унтах хүн надад олж өгч, тухайн хүнээс надтай унтах хөлс мөнгийг нь авч байсан боловч надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй. Гнамайг айлгаж, дарамталж, зодож байгаагүй. Гөөр охидуудын биеийг үнэлүүлсэн эсэхийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Д, Ө гэх охидуудтай нийлээд байдаг байсан...Намайг дөнгөж З эгч дээр анх очсоны дараа буюу 2015 оны 05 дугаар сарын дундуур З эгч, Д, Д нар намайг Тахир соёотын шорон руу авч яваад биеийг минь үнэлүүлсэн. Тэр үед Тахир соёот шоронгийн нээлттэй хаалганы өдөр болж байсан. Тэр шоронгийн хашаан дотор майхан барьчихсан байсан. Занданбал гэдэг хүнтэй намайг уулзуулахад би нөгөө хүнтэй нь унтсан. З эгч, Д, Д нарын хэн нь ч намайг дээрх шорон руу дагуулж явахдаа хүнтэй унтуулна гэж хэлээгүй. Найзыгаа очиж эргэе, тэнд концерт тоглоно гэсэн очиж үзье гэж хэлж байсан. Тахир Соётод очсоны дараа З эгч намайг найзтайгаа үлдээгээд унт гэж хэлсэн. Нэг хэсэг 2015 оны 09 дүгээр сарын үед З эгч З хамтран амьдарч байсан. Миний бие эрхтэн одоо харагдах байдал зүгээр, шууд учирсан гэмтэл байхгүй. Сэтгэл санаа маш хэцүү шүү дээ, үнэхээр сэтгэл санааны хувьд маш хэцүү, бодохоос аймар шүү дээ. Д эгч намайг зодож байгаагүй. Би өдөр бүр 3-4 хүнтэй унтаж 300,000-600,000 төгрөг хийж өгдөг байсан. Өдөрт дунджаар 400,000 төгрөг Зд олж өгдөг байсан. Миний биеэ үнэлж олсон мөнгийг З юунд зарцуулж байсныг би хэлж мэдэхгүй байна. З эгчээс мөнгө гуйхад мөнгөгүй гэж хэлдэг байсан…Цахилгаан бороохой болон резинен бороохойгоор зодуулсаны ул мөр үлдээгүй. Харин би 2014 оны 06 дугаар сард З эгчээс зугтаагаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаад гэрт нь очоод зодуулах үед намайг З эгч зугтаасан хэмээн зодож байхдаа над руу заазуур авч шидсэн. Би тэр шидсэн заазуурнаас нь бултсан боловч заазуур нь хананд ойгоод миний баруун талын шагайны дээд талын шилбэ орчимд онож зүссэн. Одоо тэр сорви нь миний биед байдаг...Би Згийн доор биеэ үнэлэх хугацаандаа багцаагаар 70-100 сая орчим төгрөг олж өгсөн гэж бодож байна. Би Згийн доор багцаагаар 270-290 орчим хоног биеэ үнэлсэн. Өдөрт багадаа 300,000 төгрөг олж өгч байсан гэж бодохоор би дээрх мөнгөн дүнгээр Зд мөнгө олж өгсөн байгаа. Би Згээс нэг ч төгрөг авч байгаагүй. Би З эгчид олж өгсөн мөнгийг юунд зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна...Би одоо 18 настай...гэх мэдүүлэг /1х, хх-92-95/

Э-г  Г гэж дууддаг. Ог З биеийг нь үнэлүүлдэг эсэхийг мэдэхгүй. Гбол З эгчийн төрсөн хүү нь байгаа юм. ГЗ эгчийг байхгүй үед намайг дагуулж С руу аваачиж миний биеийг үнэлүүлж надад унтах хүнийг минь олж өгдөг байсан. Гнамайг 10-15 орчим удаа С руу дагуулан гарч биеийг минь үнэлүүлсэн. ГС дээр намайг аваачиж биеийг минь үнэлүүлсэн өдрүүдийг нь нарийн санахгүй байгаа ч эхэлж З эгч дээр очиж 1 сар гаран болоход Горолцоогүй, харин сүүлийн 2 уДн очилтонд Гнийт 10-15 орчим удаа С руу дагуулан гарч надтай унтах хүн надад олж өгч, тухайн хүнээс надтай унтах хөлс мөнгийг нь авч байсан. Энэ үедээ надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй…Нэг удаа З эгч намайг тахир соёотын шорон руу авч явахад Д хамт явсан. Очиж уулзсан Занданбал нь Дын найз нь гэж байсан. Намайг дандаа С дээр гаргаж биеийг минь үнэлүүлж хүнд өгдөг байсан. Нэг л удаа 2015 оны 06 дугаар сарын дундуур Тахир соёотын шорон руу авч явж Занданбал гэх хүнтэй унтуулсан. Хотоос гараад баруун тийшээ явсан. Тосгон шиг газар айлууд дундуур яваад нэг уул даваад очсон. З эгч Тахир соёот явъя гэж хэлээд дагуулаад явсан. Д эгч намайг зодож байгаагүй. 2014 оны 05 дугаар сарын эхэн үеэс 2014 оны 06 сарын эхэн үе хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ыг хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ыг хүртэл хугацаанд миний биеийг үнэлүүлсэн. П.З, Д 2 намайг ээлжилж авч гардаг байсан. Сүүлийн 2 уДн очилтонд Гнамайг 10 орчим удаа дагуулж гарч мөнгийг нь хурааж авсан...Миний хажууд Г, Э нарыг З зөндөө зодож байсан. Э нүүр рүү өшиглөөд дэвсээд нүүрийг нь тэгширтэл зодож байсан. Намайг зугатаасан байх хойгуур Гг Д зодсон байсан. Би гомдолтой...гэх мэдүүлэг  /1х, х-96-98/,

Би оныг нь нэг оноор зөрүүлж байж магадгүй. Би 2014 онд 10 дугаар анги төгсдөг хавар Дарханаас Улаанбаатар хотод ирээд удалгүй З эгчийн мэдэлд биеэ үнэлэх болсон юм. З эгч дээр ирээд удалгүй хорих анги руу явсан. З эгч намайг авч явж байхдаа хамт яваа хүмүүстэйгээ тахир соёотын шорон гээд ярьж байсан юм. Намхан, барзгар нүүртэй, туранхай бор царайтай хүн байсан. Сүүлд тэр хүн шоронгоос гарч ирээд Зтэй хамт нэг гэрт амьдарч байсан. Тухайн үед З эгч, Д, Д, мөн 2 эмэгтэй хамт явсан, нэрийг нь мэдэхгүй, тэд З эгчийн танидаг хүмүүс. Д нь машин бариад явж байсан. Саарал өнгийн 17-02 дугаарын суудлын жижиг машин барьж явсан. Намайг машинд үлдээгээд бусад хүмүүс буугаад хашаа руу түрүүлээд орцгоосон, удалгүй Д ах гүйж ирээд намайг оръё гээд дагуулаад хашаа руу орсон, хашаа руу ороход хүмүүсийн бичиг баримтыг шалгахгүй байсан ба харин авч ирсэн ундаа, хүнсний зүйлийг нь шалгаж байсан, хашаанд ороход том талбайг тойруулаад олон майхан барьсан байсан, тэгээд дотроос баахан хоригдолууд жагсаалаар гараад ирсэн, тэгээд тэр хүмүүст уулзалтаар очсон хүмүүс нь эхлээд хоол унд өгөөд байсан. Дараа нь намайг тэр Занданбал гэх хүнтэй нэг майханд оруулсан юм. Намайг З нар нь хорих анги руу дагуулж явах үед тахир соёотын гянданд Борын Мөнхөөтэй уулзана гэж ярьж байсан, би тэр хүний бүтэн нэрийг нь мэдэхгүй. Д нь өнгөрсөн өвөл приус 20 маркийн автомашинтай Дархан-уул аймагт оччихсон намайг хайгаад явж байна гэж сонссон. Өөр нэмж ярих зүйл байхгүй. /4х, хх-15-16/,

- хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би одоогоос 3 жилийн өмнө Улаанбаатар хотод Дархан-Уул аймгаас орж ирээд ганцаараа амьдрах болсон. Би С дээр бохь зардаг байж байгаад 2012 оноос эхлэж биеэ үнэлж эхэлсэн. Ингэхдээ би С дээр биеэ үнэлдэг байсан. Би өөрөө сайн дураараа биеэ үнэлдэг байсан. Намайг биеэ үнэлж эхэлж байхад З гэх нүүрэндээ сорвитой эмэгтэй С дээр охидууд дагуулж ирээд биеийг нь үнэлүүлдэг байсан. 2012 онд З эгч миний мэдэхийн Г, А, Г эгч зэрэг эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байсан. С дээр З эгч дээрх эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлээд мөнгийг нь өгдөггүй өөрөө ганцаараа авдаг гэсэн яриа байдаг байсан…Гтай нэг үеийнх байсан болохоороо “чи яагаад З эгчээс биеэ үнэлсэн мөнгөө авдаггүй юм бэ” гэж асуухад “бид нарт мөнгөний хэрэг байхгүй” гэж хэлдэг байсан. Г З эгчийнд амьдардаг байсан. Г 2 хүүхэдтэй бөгөөд жирэмсэн байхдаа З эгч дээр биеэ үнэлж байсан эсэхийг нь одоо санахгүй байна. З эгч Гг 2015 оны 10 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлсэн. Сая З эгч хоригдсоны дараа Г алга болчихсон. Г одоо С дээр үзэгдэхгүй байгаа. З эгч Аг 2014 он хүртэл биеийг нь үнэлүүлсэн санагдаж байна. Гэхдээ энэ хоёр жилийн хугацаанд А 1 жил хиртэй алга болчихсон байж байгаад буцаж гарч ирээд дахин алга болсон. Агийн бүтэн нэр болон одоо хаана байгаа хэрхэн холбогдохыг нь мэдэхгүй байна. Г эгч Хар хорин зах дээр архи уудаг архичин болсон гэж сонссон. Утасны дугаар болон хэрхэн холбогдохыг нь мэдэхгүй байна. 2015 онд З А гэх охиныг авч ирээд биеийг нь үнэлүүлсэн. Тэр охиныг ирээд биеэ үнэлж эхлээд 3 хоносны дараа би биеэ үнэлэхээ болиод яваад өгсөн. А гэх эмэгтэй хэр удаан биеэ үнэлсэнийг би мэдэхгүй байна. З бол С дээр хүмүүсийн биеийг байнга үнэлүүлж байдаг хүн байгаа юм. Згийн охин Д гэх эмэгтэй хаяадаа С дээр гарч ирдэг байсан. З эгчийн биеийг нь үнэлүүлдэг охидуудыг авч гарч ирээд биеийг нь үнэлүүлдэг байсан. 2012 оны 05 дугаар сарын үед З эгч С дээр архи уучихсан явж байгаад надтай таараад намайг хамт манай гэр рүү явъя гэхээр нь би зөвшөөрөөд гэрт нь очсон. Тухайн үед З эгчийн гэр нь Хархорингын 32-ын тэнд нийтийн байранд байсан. З эгч нилээн согтуу нэмж архи уугаад байсан. Энэ үед Д эгч орж ирээд чи юу хийж байгаа юм бэ гэхэд, би намайг З эгч дагуулж ирсэн юм гэж хэлсэн…Би Д эгчийн харъяаллын хүн гэж явдаг байсан. Харъяаллын хүн гэдэг нь биеэ үнэлж олсон мөнгөнийхөө тавин хувийг өгч тэр хүнээр хамгаалуулдаг гэсэн үг юм. З эгч, Д эгч нар намайг тэдний хамаарал доор биеэ үнэлж эхэлсэн үеэс 2014 оны 11 дүгээр сар хүртэл надад биеэ үнэлэх хүн олж өгдөг байсан. Би цагийн 40,000 төгрөгөөр хоногийн 100,000 төгрөгөөр биеэ үнэлдэг байсан. Би унтах хүнтэйгээ өөрөө зочид буудалаа сонгож ордог байсан. Надтай унтах хүн зочид буудлын мөнгийг төлдөг байсан. Гэхдээ би өөрөө бас унтах хүнээ хайж олдог байсан...З эгч Гг шорон руу авч яваад хүнтэй унтуулж байсан гэж би найзуудаасаа сонсож байсан…Нэг удаа З эгчийн доор биеэ үнэлдэг А надад хэлэхдээ З эгч С гичийг чинь шорон руу авч яваад хүнтэй унтуулъя гэхэд Д үгүй гээд чамайг хамгаалж байна лээ гэж хэлсэн гэсэн. Надад хоч байхгүй бөгөөд намайг С л гэж дууддаг. Згийн хүү Гарьдмагнайг би танина…ГС дээр хаяадаа гарч ирдэг байсан. Дуудлагын охидуудтай хаяа цуг явж байгаа харагддаг. Г яг юу хийж явдаг нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна. З эгч, Д эгч нарын доор биеэ үнэлдэг эмэгтэйчүүд С дээр өөрсдөө унтах хүнээ олж байгаа харагддаг. Зарим үед З эгч, Д эгч нар унтах хүнийг нь олж өгч байгаа харагддаг. Мөн З эгч өөрийнхөө доор биеэ үнэлдэг охидуудыг дандаа гэртээ байлгадаг байсан, гэр рүүгээ явч явдаг байсан…Би Д эгчийн тахилтад байх гэрт нь 2-3 удаа очиж хонож байсан. Ингэхдээ би зүгээр л гэрт нь очоод хоночихож байсан. З, Л нар А, А, Г, Г нарыг зодож дарамталж биеийг нь үнэлүүлдэг гэж Сгын биеэ үнэлэгчид ярьдаг байсан. 2013 оны зун би З эгчийн Хархорингийн 32-т байдаг гэрт нь очиход Г зодуулсан байдалтай доголчихсон З эгчид зодуулсан гэж хэлж байсан. З эгч Гг яагаад зодсоныг би мэдэхгүй байна. Би К хочтой А зүс мэднэ. А биеэ үнэлэгч бөгөөд З эгчийн доор биеэ үнэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-101-102/,

-  Хохирогч Ч.Мгийн мэдүүлэг : “ 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед төрсөн дүү О гэрт байж байгаад охиных нь төрсөн өдөр болох гээд торт хайгаад гадуур явж байхад хуучин танил З эгч залгаад төрсөн өдөр болж байна, эгч нь гараад ирлээ, миний 2 дүү ирэхгүй юмуу гэсэн. Отгонханд бид 2 дэлгүүрээс дарс, набор аваад Бурхант төвийн зочид буудалд ороход З эгч, нөхөр Д, дүү Копе нар байсан. Бид 5 гараад урд талын караоке ороход гаднаас Чука эхнэртэйгээ, бас 3 хүн ирсэн. Уг бааранд ууж сууж байгаад гараад Вайт караоке орсон ба тэндээ 3,4 цаг архи, дарс захиалж дуулж суусан. Тэнд байсан танихгүй 2 хүн гараад явсан ба тэгэхэд Д ах эхнэр З эгчтэй хэрэлдээд муудалцаж байснаа эхнэр нь гараад гүйсэн. Би араас гарч З эгчийг хайгаад олоогүй 5-10 минут зогсож байгаад буцаад ортол Д ах манай дүү Отгоог толгойных нь араас дараад ширээний булан мөргүүлээд газар унагасан, дээрээс нь дэвсээд байхаар нь би очоод дээр нь хаагаад хэвтсэн. Миний дээрээс хамт дэвсээд бас ширээн дээрээс архины шил аваад толгой руу цохиход дүү Копе нь ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед Дын эхнэр З эгч шоронгоос гарч ирсэн, өмгөөлөгчийн мөнгө хэрэгтэй 3 сая төгрөг хэрэг болоод байна гэсэн. Тэгэхэд нь би 1 сая төгрөг өгч тус болъё гэж хэлж байсан. Дараа нь манай дүү хэлэхдээ Д мөнгө одоо өг гээд нэхээд байхаар нь байхгүй гэсэн чинь шууд зодсон гэж хэлсэн. Намайг эхлээд архины шилээр толгой руу цохиж  газар унасан байхад дээрээс 1-2 удаа дэвсээд байсан. Тэр өдрөөс хойш цагДн хэлтэс дээр 2-3 удаа уулзсан, эмнэлэгт хэвтэж байхад 2 удаа ирж уулзсан” гэх мэдүүлэг. /6-р хх-ийн 118-119/, Мөнгөнгүүр эмнэлэгт дүү бид 2 хэвтэж байхад Д, З эгч 2 бараг өдөр болгон ирж уулзаад өргөдлөө буцаагаад авчих, хохиролыг чинь барагдуулж өгье гэж гуйгаад байсан. Бид 2 өргөдлөө буцааж авахгүй, харин гомдолгүй гэдгээ хэлье гээд цагдаад мэдүүлэг өгөхдөө гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг. /6х, хх-228/

 Хохирогч Ч.О мэдүүлэг : “Д ах эхнэрээ зодох гээд дайраад байсан ба  З эгч айгаад гараад гүйхэд Х эгч араас нь гүйгээд гарсан. Тэгэхэд Д ирээд шууд үсдээд чи надаа сая төгрөг одоо өг, З эгчийн өмгөөлөгчид мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би одоо мөнгө байхгүй, маргааш олж өгье гэхэд үснээс дарж байгаад доошоо тонгойлгосон. Тэгэхэд тэнд байсан Я ирээд Д ахаа боль гэхэд ална шүү банди минь гэсэн. Тэгээд хэсэг Д ах миний үснээс тавьж тайвширснаа буцаж ирээд намайг үсдэхэд гаднаас Х эгч орж ирэхэд шууд миний толгойгоор ширээний булан мөргүүлсэн. Би ухаан алдаад нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...Д ер нь согтчихоороо хүн рүү дайрч агсам тавьж, мөнгө нэхээд байдаг сонин зантай. Тухайн үед эгч бид 2 Мөнгөн гүүр эмнэлэгт 7 хоногт хэвтсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Эмнэлэгт хэвтэж байхад эхнэртэйгээ ирж уучлалт гуйгаад согтуудаа зодсон байна гээд байсан.” гэх мэдүүлэг /6х хх-122-123/,

- Хохирогч Н.Оын мэдүүлэг : “Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой манай Ц.Э надруу залгаад найзыгаа ирээд авчихаач гэхээр нь би Титэм плаза зочид буудлын 408 тоот өрөөнд яваад очтол манай зүс үл таних 20 гаран насны 2 хүүхэнтэй байсан. Тэгээд 1 бүтэн том хүрэн савтай пиво манай найз нөгөө хоёр хүүхэнтэй хувааж ууцгаасан бөгөөд би огт амсаагүй ээ. Тэгээд 23 цагийн үед Рич баарлуу ороод 4 пиво захиалцгаасан. Тэгээд хэсэг сууж байгаад би 00 өрөө орох гээд сандал дээрээ гар утас, түрийвчтэй бичиг баримтууд бэлэн мөнгө зэргүүдийг орхисон байсан...найз бас бүжгийн талбай руу бүжиглэх гээд өөрөө ширээн дээрээ Ноти 4 эйдч гар утсаа бас ширээн дээрээ орхисон байсан. Тэгээд эргээд 00 өрөөнөөс гараад иртэл нөгөө 2 зүс үл таних эмэгтэйчүүд алга болчихсон байсан. Тэгээд тэр баарнаас гараад Саппорра, орсон буудлаасаа хайж үзтэл байхгүй байсан. Тэгээд хүний гар утас гуйж байгаад дансаа хаалгатал 32 автобусны буудлын хаан банкнаас 450,000 төгрөг бэлнээр гарсан байсан...Тухайн өдөр л анх удаагаа найзыгаа авах гээд очихдоо харж танилцаж байсан....Бор өнгийн арьсан түрийвч, Хар өнгийн 2017 оны Самсунг Жи-3 маркын гар утас Иргэний цахим үнэмлэх, Жолооны үнэмлэх, Голомт банкны хар өнгийн Виза карт, Бас манай найзын Ноти 4 эйдч маркын гар утаснууд байсан. Миний гар шилэн наалт камерын доод хэсэгтээ цуурсан. Доод булан хэсэгтээ бага зэргийн элэгдлийн хууларч бүдгэрсэн байсан.../7-р х-ийн 9-10/, Түрийвчтэй бичиг баримтууд, Самсунг Жи З маркийн гар утсаа хулгайд алдсан.  Түрийвчинд бэлэн 150.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт байсан. Голомт банкны картыг уншуулаад 450.000 төгрөг мөн авсан байсан....Жолооны үнэмлэх, Иргэний үнэмлэхээ дахин аваагүй байгаа. Виза картаа дахин авахаар 9,900 төгрөгөөр захиалсан боловч иргэний үнэмлэх байхгүй учраас картаа авч чадаагүй байгаа гэх мэдүүлэг. /7х, хх-47-48/

                 - гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өсгөн:...Би З, Д гэж хүмүүсийг танина. Төрөл садны холбоо байхгүй. Намайг бөхтөр С гэж дууддаг. З хочтой Аийг танина. 2015 онд З хочтой Атэй хамт 111-д баривчлагдаж байсан. Энэ үеэс эхэлж таних болсон. Би он сар өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр З, З, М бид 4 Сгийн хойд талын 2-р байрны зүүн талд, грашийн дунд суугаад архи ууцгааж байсан. Намайг архи хундаглаж байтал З Зг “чамайг өнөр төвд өргөдөл бичээд өгчихсөн” гэсэн чинь З “Чи муу яагаад өргөдөл өгч байгаа юм, мөнгө төгрөгөө өөрөө надад хадгалуулж хувцас хунар авахуулж өмсчихөөд, манай гэрт чи амьдарч байгаа биздээ” гээд толгой руу чичэж аваад алгадсан. Энэ үед З яадаг юм гэхэд З босож ирээд өшиглөсөн чинь З хөллөөд унасан. Тэгээд З Згийн бөөр рүү нь хүчтэй өшиглөхөөр нь би болиулах гэсэн чинь З холд гээд ойртуулахгүй болохоор нь за за явлаа гээд би тэд нараас холдоод явчихсан. Г, Г, С, А, З нар Згийн машинаар хүргүүлж ирлээ гээд ирдэг байсан. Энэ охид гэрт нь амьдардаг гэж байсан. З нэг машинтай байсан. Машины марк, дугаарыг мэдэхгүй. ГЭн хүүхдүүд Згийн гэрт хамт байдаг гэж ярьцгаадаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-106-107/,

            - гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Э байнгын Згийн гэрт нь хамт амьдарч түүний доор биеэ үнэлж эхэлсэн…Би үе үе Э эгчтэй уулзах гэж Згийн амьдардаг гэх газарт нь очиж байсан. 2010 онд Згийнх 19-ын автобусны буудлын ойролцоо байх байруудын нэгэнд подвал түрээсэлдэг байсан. Намайг очих болгонд З 3 хүүхэдтэйгээ мөн нөхөр нь гэх нэг ахтай бас доор нь явдаг охидууд бас баахан халаасны хулгайч гээд банди нартай бөөндөө подвалын нэг өрөөнд амьдраад унтахдаа зулаад унтчихдаг байдалтай байдаг байсан…Э Згийн доор 2015 оны 09 билүү 10 сар хүртэл биеэ үнэлсэн. Хамгийн сүүлд одоогоос 3 сарын өмнө 2015 оны 09 билүү 10 сарын үед Э над руу утсаар яриад З эгч намайг архи уугаад алга болчихлоо гэж хэлээд зодлоо гэж ярьж байсан. Тэгэж ярьсанаас хойш удалгүй Згийн доор биеэ үнэлэхээ больсон гэж надад хэлж байсан. Миний мэдэх 5 жилийн хугацаанд Э надад болон хүүхдүүдээ мөнгө төгрөг өгч байгаагүй... 2011 онд манай аав нас барсаны дараа бид нар ажил явдлыг нь гүйцэхээр Сэлэнгэ рүү явах гэж байхад Э ирээд З эгч өгч байна гэж хэлээд 50,000 төгрөг өгч байснаас өөрөөр Э ерөөсөө мөнгө өгч байгаагүй. Э З миний биеийг бусдад үнэлүүлсэний төлөө надад ерөөсөө мөнгө өгдөггүй, надад хувцас авч өгдөг ч гэлээ өөрөө комисс дээрээс хувцас авч ирж өгдөг юм, би гэрийнх нь хамаг юмыг хийдэг гэж хэлсэн... Эын хувьд Згийн доор өдөр хоногийг өнгөрүүлж, биеэ үнэлсэн мөнгөө түүнд хураалгаж өөрийнхөө өдөр хоногийн хоол ундыг зохицуулаад л явж байсан...З Э эгчийг Г гэж дууддаг байсан. Эын биеэ үнэлж олсон мөнгийг бүгдийг нь З нь аваад нэг ч төгрөг Эд өгдөггүй мөн Эыг биеэ үнэлэх хүнийг нь бас олж өгдөг гэж Э надад ярьж байсан. З 5 жилийн хугацаанд гэр орон, мөнгө төгрөггүй, ядуу зүдүүгээр нь далимдуулж Эын биеийг бусдад үнэлүүлж мөнгө олж байсан. Би гомдолтой байна, миний эгч Эын бие хааг үзэхэд бөөн шарх сорвитой, хамар нь муруй, байнгын айдастай болсон байсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /1х, хх-122-123/8

            2016 оны 06 дугаар сарын 01-нд талбай дээр уулзах үедээ би Эыг “Т байцаагч асуугаад байсан, чи очиж уулзаач” гэхэд Э би айгаад байна гэсэн. Тэгэхээр нь “чи Т байцаагчаас айгаад байгаа юм уу” гэхэд “Згээс айгаад байна” гэж хэлсэн. Бодвол З айлгасан юм шиг байна лээ...Би тухайн үед хаагуур юу хийгээд яваад байгааг нь асуухад З эгчийн доор байгаа гэж хэлдэг байсан. 2011 онд Эыг хайж Згийн гэрт очсон. Энэ үед З Хан-Уул дүүргийн 19-н буудалд 5 орцтой байрны подвалд амьдарч байсан. Намайг очиход З охин Дгийн хамт нэг подвалд нь Э 3 хүүхдийн хамт хажуугийн орцны подвалд амьдарч байсан. Би 3 хүүхдийг нь авч явах гэсэн чинь З “чи өөрөө олон хүүхэдтэй байж, яах гэсэн юм бэ, энд байж байг” гээд байсан. Намайг очих үед З, Д нар цай, кофе, хиам, чихэр, үзэм тавьчихсан, халаалттай дулаахан подвалд байсан мөртлөө, Эыг 3 хүүхэдтэй нь халаалтгүй, мөсөн хонгил шиг газар уух цай ч гүй байлгаж байсан. Э Дг эгээ гээд нэрлээд дуудаад байсан. Тэгэхээр нь би Эыг чи яагаад өөрөөсөө дүү, 90 хэдэн оны жоохон охиныг эгээ гээд байгаа юм гэхэд Э дуугарахгүй байсан. З Эд гэр авч өгнө, тавилга авч өгнө гэж худал амлаад хуураад хажуудаа байлгаад байдаг. Нэг удаа би 3 хүүхдийг нь авах гэхэд “Г надад 300,000 төгрөгийн өртэй, өрийг нь төлчихөөд ав” гээд өгөөгүй. Намайг мөнгө өгч чадахгүй гэдгийг мэдэж байгаа учраас зориуд тэгж хэлдэг байх. З Эыг Г гэж дууддаг юм билээ...Э З дээр очсоноос хойш нүд нүүрэндээ олон сорвитой болсон. Энэ хэрэг сөхөгдсөний дараахан Э над руу нэг удаа ярьсан. Энэ үедээ “З эгч намайг цагДн газарт очиж мэдүүлэг өгсөн гээд гэрээсээ хөөчихлөө” гэхээр нь чи очих газаргүй биш энд хүрээд ир гэхэд “би таниар 3 хүүхдээ тэжээлгэж байж дахиад яаж өөрийгөө тэжээлгэх вэ, нөхрөөс чинь санаа зовж байна гэхээр нь З гэр авч өгнө гээд байсан, яасан бэ, гэрээ аваад энд авч ирээд барьчихаад 3 хүүхдээ хажуудаа аваад амьдар гэхэд орон гэр юу ч байхгүй, намайг юу ч үгүй нүцгэн хөөгөөд гаргасан гэж байсан. Э З, Д нараас айгаад цагДн газарт ирэхгүй байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /3х, хх-75/,

            - гэрч А.О мэдүүлсэн:... Би З буюу Зг танина. З 2000 оны үеээс эхэлж Багшийн дээд дээр биеэ үнэлдэг байсан. Тэр үеэс З мэддэг болсон бөгөөд сүүлдээ Багшийн дээд дээр үзэгдэхээ больчихсон юм...Сүүлд З С дээр хүүхэн зардаг болсон байсан. Би 2015 оны 09 дүгээр сар шиг санагдаж байна би биеэ үнэлж байгаад цагдаад баригдаад 111-т орсон юм аа. Энэ үед би Г гэдэг биеэ үнэлдэг хүүхэнтэй тааралдсан юм. Гг би Згийн доор биеэ үнэлдэг гэж мэддэг байсан бөгөөд Г З дээр 2 хүүхэд байгаа Згийн гэрт нь амьдардаг, З биеэ үнэлүүлчихээд мөнгө төгрөг өгөхгүй байдаг гэж ярьж байсан. Миний мэдэхийн Згийн доор париак З, Г, Г зэрэг охидууд биеэ үнэлдэг байсан бусдыг нь мэдэхгүй...Охидуудын биеийг нь үнэлүүлээд гэртээ байлгаж олсон мөнгө төгрөгийг нь өөрөө авдаг хүнийг босс гэдэг юм аа... гэсэн мэдүүлэг /1х, хх-135/,  

- гэрч С.О мэдүүлсэн :...Би З буюу Зг танина. З 1996 он хавьцаа багшийн дээд орчмоор биеэ үнэлэхээр гарч ирж байсан бөгөөд түүнийг тэр үеэс нь мэднэ. З багшийн дээд дээр 7-8 орчим жил биеэ үнэлж байсан. Згийн охин Д нь мөн багшийн дээд орчмоор биеэ үнэлж байсан. Дыг Д гэж дууддаг. Д багшийн дээд дээр биеэ үнэлэхээр 2005-2006 оны үед гарч ирж байсан санагдаж байна. З нэг мэдэхэд багшийн дээд дээр биеэ үнэлэхээ больчихсон байсан ба яг хэзээнээс эхэлж биеэ үнэлэхээ больсныг хэлж мэдэхгүй байна. Сүүлд З С дээр хүүхнүүд зарж байсан. 2015 оны 06 дугаар сарын нэгэн орой 22 цаг өнгөрч байхад би цаг нөхцөөгөөд хүүхдээ тосох гээд сууж байтал З 5-6 хүн орчим дагуулчихсан та нар ажлаа хийгээч юугаа хийгээд холхиод байгаа юм бэ гээд орилж хашгичаад байсан. Тэр охидуудын зарим нь миний өмнө нь зүс харж байсан биеэ үнэлэгч нар байсан бол зарим охидуудыг нь танихгүй юм байна лээ... гэсэн мэдүүлэг /1х, хх-136/,

- гэрч Г.Э мэдүүлсэн: ... Би 2010 оноос эхэлж С орчмоор дэмий тэнэж, тэр хавиар эргэлдэж байдаг хүмүүстэй найзалж тэр орчмоор явж архи уудаг байсан...Би тэр орчмоор явдаг биеэ үнэлэгчдийн нэрийг нь мэднэ... Г хочтой Эыг би мэднэ. Э одоогоос 4 жилийн өмнөөс эхэлж С дээр биеэ үнэлдэг. Эын биеийг З гэдэг эмэгтэй үнэлүүлдэг байсан...З эгчийг би танина. З эгч Сд 2011 оноос хойш охидуудыг зарж эхэлсэн юм. Г гэх эмэгтэй миний мэдэхийн 2-3 жил С дээр биеэ үнэлсэн. Гг З эгч биеийг нь үнэлүүлдэг байсан. Г одоо С дээр ерөөсөө үзэгдэхгүй байгаа бөгөөд З эгч оны өмнө хэрэгт холбогдож хоригдсон гэх мэдээлэл Сгоор тархсаны дараа алга болчихсон... гэсэн мэдүүлэг /1х, хх-138/,  

-  гэрч С.Мгийн мэдүүлэг : Охидууд клиеинтээ дагуулаад буудалд орохдоо текэн дээр мөнгөө үлдээгээд ээжийг орж ирэхээр өгчихөөрөө гэж хэлээд үлдээчихээд өрөөндөө ордог байсан. Араас нь З орж ирж үлдээсэн мөнгийг нь авдаг байсан. Г гэдэг нь 3 хүүхэдтэй ч гэлүү их л ядарсан эмэгтэй уйлаад явж байдаг байсан. Г нь 2 хүүхэд З дээр байгаа, 2 хүүхдийг нь зодоод хэцүү байна, өдөрт 500.000 төгрөг олж өгдөг гэж ярьж байсан...Миний ажиллуулж байсан буудалд халуун ус байхгүй. Ийм асуудал болж байгаагүй. Г 7 хоног надтай хонох нь битгий хэл 1 ч өдөр надтай хамт хоноогүй. Нэг удаа З эгчээс зугтаад явж байна 20.000 төгрөг зээлээч гэж буудал ирээд надаас 20.000 төгрөг зээлээд явсан...2017 оны 12 дугаар сард Шөлөндөө хоолны газарт би Гтай тааралдсан. Энэ үед Г нь аниа би мэдүүлгээсээ буцсан гэж байсан. Тэгэхэд нь би юу болсоныг нь асуухад З эгч шоронгоос гараад ирчихсэн, намайг саунд нуугдсан байхад Д ах олоод ирсэн. Тэгээд намайг байгаа цагт манай эхнэрийг та нар шоронд хорьж чадахгүй шүү, та нарт гишгэх газар байхгүй гээд дарамтлаад байна гэж ярьж байсан...А нэрээр нь танихгүй. Харин парик З нэрээр нь танина. Энэ эмэгтэй Згийн хүүхэн байгаа юм...Энэ хүүхэн манай буудалд 3 хоног бие нь өвдөж хэвтэж байгаагүй. Харин З цагаар болон хоногоор оруулдаг байсан. Би энэ хүүхэнд үг зааж өгч худлаа мэдүүлэг өгүүлээгүй гэх мэдүүлэг /5х, х-157-158/, 

- гэрч Б.Мгийн мэдүүлэг : Бүгдийг нь танина, төрөл садны холбоо байхгүй. Би 1995-1998 онд багшийн дээд сургуулийн орчимд биеэ үнэлдэг байсан. Зг 1997, 98 оны үеэс таних болсон, учир нь З энэ үеэс бас багшийн дээд сургууль дээр биеэ үнэлэх болсон. Д, Гнарыг ч гэсэн мэднэ. 2015 онд шиг санаж байна, нэг удаа би барзак Туяатай уулзахаар багшийн дээд дээр очиход Туяа Д нар архи уугаад сууж байсан. Энэ үеэс Д гэх хүнийг таних болсон. Би тэд нартай хамт архи уугаад сууж байхад Д нь Зг учиргүй магтаад байсан. Тэгэхээр нь би “З магтаад байхаар ч хүн биш дээ, төрсөн охин Дыг багшийн дээд дээр зараад явж байдаг байсан ш дээ, үүх түүхээр нь би мэднэ” гэсэн чинь Д уурлаж босож ирээд архины шилээр миний толгой руу цохиж байсан юм. Бидний энэ зодооны хэрэг цагДн байгууллагаар шалгагдсан. Ер нь бол тухайн үед З дээр биеэ үнэлдэг байсан Г нь зугтаад багшийн дээд дээр барзак Туяа дээр ирсэн юм байна лээ. Тэгээд Д нь Гг хайж базак Туяагаас авахаар /өөрөөр хэлбэл барзак Туяаг зодох гэж / уулзаад архи ууж байхад нь би очиж таарсан байсан...Гг танина. А нь танихгүй. 2015 онд О /хоч нэр нь А, А гэдэг/ нь Згийн мэдэлд биеэ үнэлж байгаад зугтаад багшийн дээд дээр ирж биеэ үнэлж байхдаа манай буудалд цагаар болон хоногоор ордог байсан. Энэ үед О нь надад “З дээр 2 сар гаран биеэ үнэлсэн, өдөр 200.000-300.000 төгрөг олж өгч байхад зоддог байсан. Өөрт нь ганц ч төгрөг өгдөггүй, тэгээд зугтаж багшийн дээд дээр ирсэн” тухай ярьсан. Тэгэхээр нь би цагДн газарт хандаж шалгуул гэдэг зөвлөгөө өгсөн. Үүнээс хэд хоногийн дараа Г нь намайг асууж манай Амар буудалд ирсэн. Энэ үеэс би Гг таних болсон. Г нь “би О сонсоод ирлээ, би ч гэсэн Зд биеэ үнэлж олон жил мөнгө олж өгсөн, та надад туслаач, цагдаад өгч шалгуулах гэхээр айгаад байна” гэж ирсэн. Тэгээд бүр манай буудалд хоноод шөнөжингөө надад Згийн талаар, өөрийнхөө зовлонг ярьсан, тухайн үед их аймар зүйл ярьж байсан. Тэгэхэд би “О нь цагДн газарт хандсан байгаа, чи ч гэсэн цагДн газарт Хд шалгуулж болно шүү дээ, айх юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд өглөө босоод Г О хамт цагдаад өргөдөл өгөхөөр явсан...100 айлд байдаг Амар буудлыг би тухайн үед түрээслэн ажиллуулдаг байсан. Энэ буудлыг бараг 10 жил ажиллуулаад өнгөрсөн жилээс больсон...Гг би дуудаагүй, тэр өөрөө манай буудал дээр ирсэн. Ирэхдээ ганцаараа эрүүл ирсэн. Шөнөжингөө надад “Зд биеэ үнэлж мөнгө олж өгдөг, зодуулдаг” гээд л хамаг зовлонгоо тоочиж байсан шүү дээ. Тэгээд би цагдаад өгч шалгуул гэсэн зөвлөгөө өгсөн...Гг дарамтлаагүй. Би Зтэй муудалцсан асуудал байхгүй шүү дээ. Ггийн шүүхэд өгсөн мэдүүлэг худлаа байна. Яагаад ингэж худлаа яриад байгааг гайхаж байна. Би Гтай нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Г нь шүүхэд худал мэдүүлэг өгч байгаа бол шүүх хуралд би гэрчээр мэдүүлэг өгсөн ч болно...Г манай буудалд ирэхэд Ч ч байгаагүй. Ж гэж С.Мг хэлж байгаа юм шиг байна. Ж ч байгаагүй. Би Жтэй тийм ойрхон харилцаатай биш. Харин Гг ирж хоносон байхад орой нь Ч ирсэн. Тухайн үед Ч хоноогүй буцаад явсан...Г өргөдлөө хэзээ яаж бичсэнийг мэдэхгүй, манай буудлаас Отай хамт гарахдаа цагдаад өргөдөл өгнө гээд л гарсан. Үүнээс хойш Г нь надтай байнга мессежээр харилцдаг байсан, бичиг үсэг мэддэг болоод л мессеж бичиж байгаа шүү дээ...100 айлын хүүхдийн 2  дугаар эмнэлэгийн зүүн талд зам дагуу байрлалтай...Г, О, Г нарыг Згийн мэдэлд биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. Д нь хүүхнүүдийг машинаар зөөж өгдөг гэж сонсож байсан....гэх мэдүүлэг. /5х, х-159-161/

- гэрч О.Ганчимэгийн “...А-г  танихгүй. Харин Г гэх охинтой одоогоос 2-3 жилийн өмнө 100 айлын Амар буудалд очиход М нь “З дээр биеэ үнэлж байгаад зугтсан гэх А, Г гэх 2 охин ирсэн байна, А нь одоо багшийн дээд дээр биеэ үнэлж байгаа гээд манай буудлаар хааяа орж ирж үйлчлүүлээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод 2 охинтой уулзахад Г нь туранхай, бор царайтай, жижигхэн биетэй, их муу хувцастай, А нь хардуу царайтай, шороон өнгөтэй сарапан шиг цээж өмссөн, хиртэй жинсэн шорт, улаан өнгийн гуталтай өмссөн охин байсан. Би хэрэгт дурлаад та нар юун охид гэнээ, яагаад энд ирсэн юм гээд асуухад Г нь “Олон жилийн өмнө жирэмсэн 6-7 сартай айлд байтал хажуугийн гэрт байсан З нь танилцаж мөнгө олдог ажил олж өгье гэж хэлээд дагуулж яваад биеийг нь анх үнэлүүлсэн, төрөн төртлөө биеэ үнэлсэн, буудалд биеэ үнэлж явж байгаад бие нь өвдөөд эмнэлэгт очиж төрсөн, эмнэлэгт 3 хоносон, төрөхөөс гараад Згийн гэрт очсон, төрөөд 6 дахь хоногоос нь эхлэн одоог хүртэл биеийг нь үнэлүүлж байгаа, олигтой хувцас хунар авч өгдөггүй, хямдхан муу хувцас худалдаж авч өгдөг, гэртээ байлгадаг, хоол муутай, биеэ үнэлсэн бүх мөнгийг нь авдаг, гар дээр нь мөнгө өгдөггүй, хэд хэдэн удаа зугатаж байсан боловч буцаад баригддаг, 2 хүүхэд нь З дээр байдаг, 2 хүүхдээр нь барьцаалан Гг тавьж явуулдаггүй, хэд хэдэн удаа амиа хорлох гээд гараа зүсэж байсан, хааяа архи уух болсон, архи уухаараа их мөнгө хийдэг шдээ гээд З нь өхөөрддөг, унь хугартал зодуулж байсан, 2 жоохон хүүхдийг нь загнаад гэрийн ажлаа хийлгэдэг, жоохон хүүхдээр нь хоолны гурил зуурч элдүүлээд бараг л цуйван хийдэг гэхчилэн аймар юм яриад, одоо би Згаас тусдаа баймар байна, урдуур /багшийн дээдийг хэлж байгаа юм/ гарч биеэ үнэлмээр байна” гэж байсан. Би ч хэр баргийн юманд нулимс гаргаад байдаггүй, гэтэл Гг дагаад миний нулимс гарсан. Тэгээд би Гг өрөвдөөд “багшийн дээд дээр чам шиг ийм муу хувцастай хүн байхгүй, яахав дээ чи багшийн дээд дээр гарвал миний нэрийг бариад явахгүй юу, хүн дээрэлхээд байвал над руу залгаад яриулчих” гэж хэлж байсан юм. Би 10 гаран жилийн өмнө багшийн дээр дээр биеэ үнэлдэг хүүхнүүдээс татаас авдаг байсан юм, тэр үед З нь өөрөө биеэ үнэлдэг, төрсөн охиноо ч зардаг гэж хүмүүс ярьдаг байсан. Миний үед бол биеэ үнэлдэг охидуудаас өдөрт 5,000 төгрөг авдаг байсан, З шиг хүчээр охидуудыг хорьж, зодож байгаад биеийг нь үнэлүүлж мөнгийг нь авч байгаагүй. Харин А гэж охин нь: 1-р хорооллын ар талын бааранд сууж байгаад Г танилцсан, түүнд хөдөөнөөс дөнгөж орж ирсэн гэдгээ хэлсэн, Гнь дагуулж яваад С дээр хүчээр биеийг нь үнэлүүлэх болсон, хэд хоногийн дараа Гарьдмагнайгаас З нь Аг булааж аваад үргэлжлүүлээд биеийг нь үнэлүүлсэн, Згаас зугтаад одоо багшийн дээд дээр явж байгаа гэж ярьсан. Тэгээд би тэр 2 охинд “цагдаад өргөдөл бичиж өгөөд шалгуул гэж зөвлөсөн. А нь Гдээр 2-3 хоног явсан, З дээр 2-3 сар явж байгаад зугтаасан гэж ойлгосон...Би Гг таньж мэддэггүй байсан учраас хаанаас дуудахав дээ. Нэг удаа Амар буудалд очиход 2 охин ирсэн байсан ба нэрийг нь Г, А гэж байсан. Энэ үеэс л таних болсон...Би Амар буудалд Мд хоол хүргэж өгөхөд Г, А нар ирсэн байж таарсан, тэнд би удаагүй 1 цаг гаран болоод буцаад явсан. Би тэд нарт туслах гэж “цагдаад өргөдөл өгч өөрсдийгөө хамгаал, багшийн дээд дээр биеэ үнэлбэл миний нэрийг бариад яв” гэж хэлсэн. Ер нь бол ярьсан зүйлийг нь сонсоод яаж ч бодсон ийм зүйл байж болохгүй гэдгийг хэлнэ шүү дээ, та нарыг З зарж байгаа нь зөв гэж хэлэхгүй нь тодорхой...А гээд өөр нэг царайлаг, Дарханы охиныг З хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэсэн. Д нь Мг зодсоноос болоод би Дыг С дээр хайгаад явж байгаад энэ охинтой тааралдсан. А ярихдаа “насанд хүрээгүй байхаас нь З биеийг нь үнэлүүлсэн, захаас 5000 төгрөгийн үнэтэй лидеринэн гутал авч өмсүүлдэг, шоронд аваачин хүнтэй унтуулсан, энэ унтуулсан хүнээ шоронгоос гарахад нь З хамт амьдарч байсан, З дээр 1 жил гаран хугацаанд биеэ үнэлсэн” гэж байсан...Г, А нартай анх уулзаж байхдаа та 2-т мөрөөдөл байна уу, заавал Зд баригдаж байхаар ажил төрөл хийгээд сайхан хүн шиг явж болдоггүй юм уу гэхэд Г нь “би нэг ч удаа хүүхдүүдтэйгээ парк орж үзээгүй 2 хүүхдээ өөрийн дураар дагуулаад хүүхдийн паркаар явах юмсан гэж боддог” гэж байсан. Дараа нь Гтай нэг удаа тааралдахад “2 хүүхдээ авчихсан ээж эгч нартайгаа хамт амьдарч байгаа, З эгч 1.0 сая төгрөг өгье гээд байгаа, харин манай эгч мөнгийг нь авахгүй байгаа” гэхээр нь 1.0 сая ч гэсэн өгснийг нь авчихгүй яасан юм гэж хэлсэн. Мөн нэг удаа Сгийн тэнд М бид 2 карго хайгаад явж байтал З тааралдсан. Би Зг шоронд яваагүй юм уу гэхэд батлан даалтанд гарсан байгаа гэж байсан. Тэгээд З нь намайг уулзая, ярих юм байна гээд хойш нь татаад байхаар нь “юугаа ярих гэсэн юм, танай тэр Д чинь хүний шүд, эрүү хугалсан хэргээрээ шорондоо орно биз” гэж хэлчихээд явсан. Д нь Мг Этай андуурч эрүү шүдийг нь хугартал зодчихоод шүүхээр ял шийтгүүлэхгүй явж байгаа юм. Хүүхэн зараад амьдралаа залгуулж байгаа хүн ямар олигтой байв гэж. Дыг би эвдрээгүй зантай гэж боддог. З нь бүгдээрээ тус тусдаа үнэтэй өмгөөлөгч авсан, хохирогч нарын мэдүүлгээс нь буцаалгаж байгаа, шоронд орно гэж байхгүй гэж явна гэсэн. Г, А нарын надад ярьсан зүйлүүдийг би хэлсэн, ингэж ярьж байсан хүмүүс одоо болохоор эсрэгээр нь ярьж байгааг одоо бодоход З нар мөнгө өгч нөлөөлсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /5х, хх-162-165/,

- гэрч Б.Эгийн “Гг З нь зардаг гэдгийг би ер нь мэддэг юм. 2014, 2015 оны үед би нэг удаа Сонгинохайрхан дүүргийн С дээр шинжилгээ аваад явж байгаад Гтэй таарсан. Г нь эгч би тантай нэг уулзмаар байна гээд миний утасны дугаар аваад үлдсэн. Тэгээд маргааш нь шинжилгээний хариугаа манай ажил дээр ирж авахдаа “эгч би З эгчээс явмаар байна, зугтмаар байна, та надад туслаач, надад их хэцүү байна, байнга зоддог” гэж хэлээд хувцасаа тайлж харуулахад бие нь битүү хөхөрсөн, харин ил харагдах нүүр нь хөхрөөгүй зүгээр байсан. Би тухайн үед Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн ДОХ-ийн төслийн нийгмийн ажил хийж байсан. Тэгээд Г надтай ярьж байгаад байр түрээслэхээр болсон. Би хайлаастад нийтийн байр олж өгөөд байрны эзэнтэй нь 3 хоногийн дараа мөнгийг нь төлнө гэж гэрээг нь хийж өгөөд оруулсан. Тухайн үед Ггийн 2 хүүхэд нь өөрийнх дүү дээр, бага хүүхэд нь З дээр байсан. Г 2 том хүүхдээ өөр дээрээ авч ирсэн, харин бага хүүхдээ ямар ч байсан Згаас авч ирнэ гэж ярьж байсан. Нэг өдөр Г над руу яриад “З эгч Д 2 намайг хайж байна гэнээ” гэхээр нь Д гэж юун хүн юм бэ гэхэд шоронгоос гарч ирсэн, З эгчтэй хамт амьдарч байгаа залуу байгаа, аймар хүн байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш 1, 2 хоногийн дараа Гг С дээр согтуу явж байна гэж сонссон, гэтэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас нэг хүн яриад “та Г гэх хүний эгч нь үү” гэхээр нь би эгч нь бишээ гэхэд “энэ Г гэх хүн тантай яриад өг гэж таны утсыг өгсөн, архи уусан, согтуу байна, ирээд авах хэрэгтэй байна “гэхээр нь цагдаа дээр очиж Гг аваад такси барьж хайлаастад байранд нь хүргэж өгсөн. Үүний маргааш нь шиг санаж байна, З над руу яриад “би Ггийн байранд ирсэн байна, Г эндээс явах гэсэн чинь байрных нь эзэн түрээсийн төлбөр 50.000 төгрөг дутуу байгаа, заавал гэрээ хийсэн хүнтэй нь уулзна гээд байна” гэж ярихаар нь би хайлаастад явж очиход З хажуудаа нэг залуутай машинтай ирчихсэн, Гг авч явах гээд юмыг нь боогоод бэлдчихсэн, 2 хүүхэд нь нүд бүлтэлзээд зогсож байсан. Тухайн үед би Зд “чи хүний хүүхдийг зарж мөнгө олж байж, арай дэндүүлж байгаа юм биш үү, ингэж бас болохгүй ш дээ” гэж хэлсэн. 2 хүүхэд нь айсан байдалтай зогсож байхаар нь яасан миний дүү нар гэхэд том охин нь “З эмээ манай ээжийг зоддог шүү дээ, аймар эмээ шүү дээ” гэж хэлж байсан. Энэ явдлаас хойш 2-3 сарын дараа байх би багшийн дээд дээр явж байгаад Дтай тааралдсан, Д нь хажуудаа 2 хүнтэй явж байсан. Би Дыг 2 дахь удаагаа харж байгаа нь энэ. Өмнө нь Зтай хамт Гг авах гээд хайлаастад очсон байхад нь анх харж байсан. Тэгээд багшийн дээдийн баруун талын сааданд М бид нар архи уугаад сууж байхдаа би Дт “З та 2 Гтэй ингэж харьцаж болохгүй, хүний хүүхдийг зодоод арай дэндүүлсэн байна лээ” гэхэд Д “өөрөө болохгүй байгаа юм чинь” гээд тоосон янзгүй ярьж байсан. Тэгээд Д нь архи ууж дуусаад босохдоо газар байсан архины шилийг аваад Мгийн нүүр рүү гэнэт цохиж, тэндээсээ эмнэлэг рүү би Мг аваад явж байсан юм. Ер нь бол Д намайг цохих гэж байгаад Мг цохиж таарсан юм...Эд нар бүгдээрээ охидуудаа дамжуулаад зараад явдаг ш дээ. Үүнийг С, багшийн дээд дээр явдаг бүх хүмүүс мэднэ шүү дээ...Г, парик З, А нарыг танина, эд нар бүгд л З нар дээр явдаг байсан. Бас С гээд охин байдаг байсан...Г нь шинжилгээ өгөхөд тэмбүү өвчтэй гарч байсан, З ирээд Гг аваад явахад нь энэ тухай хэлээд эмчлүүлээрэй гэж уг нь хэлж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг. /5х, хх-166-167/

- гэрч Л.Б “А нь миний 3 дахь хүүхэд....хүүхэд байхдаа Нийслэлийн 25 дугаар сургуульд 7 дугаар анги хүртэл сурсан.... А нь уншиж чадна. Харин муу бичдэг” гэх мэдүүлэг. /7х, хх-49-51/,

- гэрч С.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би П.З болон түүний хүүхдүүд Д, Гнарыг танина. Төрөл садны холбоо байхгүй. Намайг Сгийнхэн М гэж дууддаг. З гэх Аийг танина, З С дээр биеэ үнэлдэг. Өмнө нь З дээр биеэ үнэлдэг байсан. Сүүлийн үед харагдахгүй болсон байна лээ. Хүмүүс З дээр явдаг л гэж ярьдаг ш дээ. 2015 онд хэдэн сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. Миний хажууд З Зг 2-3 удаа алгадаж байсан. Өөрөөр миний хажууд зодож байсныг хараагүй. З дээр Г, Г нар явдаг байсан. Сүүлийн үед харагдахгүй байгаа. Д, Гнарын талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-104-105/

- гэрчээр О.Дыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Згийн анхны нөхөр буюу 3 хүүхдийнх нь аавыг би танидаг байсан. Тэр хүн нь шоронд орсон. Би 2012 онд шоронгоос гарч ирээд Зтэй хамтран амьдрах болсон. З бид хоёр багаасаа бие биенийгээ мэддэг багийн найзууд байсан. Би анх 2004 онд шоронд орох үед З намайг байнгын эргэж тойрч ирдэг байсан. Миний хань З С дээр амьдрахын тулд биеэ үнэлдэг байсан нь үнэн. Гэхдээ хүүхэн зарж байгаагүй. Би С дээр байдаг хүмүүсийг бүгдийг нь мэднэ. С дээр байдаг хүмүүс намайг бүгд мэднэ. Би өглөө бүр зах дээрээс толгой, умс, кита аваад тэднийг чанаж хуйхлаж орой бүр С дээр зардаг байсан. Ингэж амьдарч байхад 2013 билүү 2014 оны үед З бид хоёр хамт явж байгаад Гтай таарсан. Г хүүхэд төрүүлээд эмнэлэгээс гарлаа гэчихсэн очих газар байхгүй З эгчээ гэртээ байлгаач гээд Зг зорьж ирж байсан. З цайлган хүн юм болохоороо хүүхдийг нь тэвэрч өхөөрдөөд Гг гэртээ байлгахыг зөвшөөрсөн. Эхний 1 сарын хугацаанд Г хүний эх хүн шиг хүүхдээ хараад гэртээ байж байгаад дараа нь гараад явчихдаг болсон. Тэгээд өглөө ирэхдээ бага зэрэг хүнсний зүйл авч ирдэг байсан. Тухайн үед З бид нар мөнгө төгрөг байхгүй мөнгө муутай байсан үе юм. Г нэг хэсэг тэгж гадуур гардаг байж байгаад сүүлдээ бүр алга болчихдог болсон…Би 2012 оноос 2015 оны эхэн хүртэл би 3 жил гаран Зтэй хамт амьдарсан. З бид хоёр анх нийлж амьдрахад 1 дүгээр хорооллын 32-ын гүүрний ойролцоо байдаг нийтийн байранд амьдарч байгаад нэг хэсэг долоон буудлын цаахна талд хэсэг хугацаанд амьдраад дараа нь Тахилтад газар аваад тэнд амьдарч байсан. Г бид нарыг 32-ын гүүрний хөлсний байранд байхад анх ирж байсан... Д охинтойгоо 32-ын байранд биднийг байхад хажууханд хөлсний байр хөлслөөд амьдарч байсан…2012 онд З надтай хамт амьдарч эхлэх үед С дээр биеэ үнэлж байсан. Тэгээд надтай хамт амьдрахдаа 2 жил биеэ үнэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-126-127/,

- гэрчээр Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манайх Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Булгийн 5-77 тоот хаяган дээрээ ойролцоогоор 10 жил амьдарч байна. Гэхдээ амьдарч байх хугацаандаа хаяган дээрээ бүртгэлгүй байж байгаад сүүлийн 2-3 жилийн өмнөөс хаяган дээрээ шилжүүлсэн. Тэрнээс өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд харъяалагдаж байсан. Би энэ хаяган дээр ээж Кадир, дүү Асалбек нарын хамт амьдардаг. Ж.Аа нь манай ээжийн дүү Жапай гэдэг ахын хүүхэд байгаа юм. Би одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй уулзаагүй удаж байна...гэх мэдүүлэг /1х, 143, 155-156/,

- гэрчээр А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2013 оноос эхэлж  2016 оны эхэн хүртэл биеэ үнэлж байсан. Би биеэ үнэлж байхдаа баривчлагдаж байсан юм. Би Пүрэвийн З гэх эмэгтэйг харж байсан. З гэх эмэгтэй С орчмоор явж байдаг. Д гэх эмэгтэй бол Згийн охин. Г мэдэхгүй. Г хочтой Э, С, Г нар С дээр биеэ үнэлдэг. Тэдний биеийг хэн үнэлүүлдэг болохыг би мэдэхгүй байна. Ог би мэдэхгүй. Э, С, Г нарыг би одоо хаагуур юу хийгээд явж байгаа болохыг мэдэхгүй. Тэд нартай би тааралдаагүй удаж байна...гэх мэдүүлэг /1х, хх-144/,

- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14405 дугаартай “Ч.О биед тархи доргилт, зүүн хөмсөгөнд шарх, дух, зүүн доод зовхи, баруун хацар, баруун дал, бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт бүхий мохоо зүйлийн хэд, хэдэн уДн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт /6 х, х-132/ ,

- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14407 дугаартай “Ч.Мгийн биед тархи доргилт, дух, баруун чамархай, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн хэд, хэдэн уДн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт  /6х, х-133/,  

- хохирогчид аюулын эрсдлийн түвшинг тодорхойлсон баримт /5х, х-170-178/,

- Хүйсийн тэгш эрхийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай албан бичиг /5х, хх-179-214/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн:...А.Огийн гэх цус нь О/I/ бүлгийн харъялалтай байна. А.О нь ДОХ-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчинтэй байна. Уг өвчинийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй. Тэмбүү өвчин нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар, маш ховор тохиолдолд ахуйн замаар халдварлана...гэх дүгнэлт /1х, хх-162/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3494 дугаартай:...Б.Аийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.А нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Дээрх тэмбүү өвчинг хэдийнээс авсан, ямар үе шатандаа байгааг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1х, хх-175/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2317 дугаартай:...Б.Аийн гэх цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. Б.А нь ДОХ-гүй, бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Уг өвчинийг хэзээ ямар замаар авсан, хэзээнээс өвчилсөн болон үе шатыг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /1х, хх-176/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2309 дугаартай:...М.Ггийн биед зүүн шуунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байх хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /3х, хх-81/,

- Шинжээчийн дүгнэлт : Ж.А биед баруун шилбэний ар гадаргууд сорвитой гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно /3х, х-88/,  

- сэжигтнээр Ө.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :..Би 2006 оноос эхлэж С дээр биеэ үнэлж эхэлсэн. Эхлээд 1 сар гарангын хугацаанд биеэ үнэлсэн...Дараа нь 2013 оны сүүлээр 2 удаа С орж биеэ үнэлж байсан. Дараа нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хааяа 3-4 удаа С орж биеэ үнэлж байсан. Би 2014 онд биеэ үнэлсэн асуудлаар баривчлагдаж байсан. Миний ээж З гэртээ байдаг. 2014 оны 03 дугаар сарын 05-06-ны үед Г гэх эмэгтэй 2 настай мөн дөнгөж төрсөн хүүхдүүдээ дагуулаад манай гэрт ирж миний ээж Зтэй уулзаад очих газар байхгүй байна, гэртээ байлгаач гэж гуйсан. Миний ээж Гг гэртээ байлгахыг зөвшөөрсөн. Г манай гэрт ирээд 3 билүү 4 хоносон байх. Тэгээд манай гэрээс гарч яваад 20 гаруй хоног ирээгүй. Тэгээд явж байгаад л гэнэт хүрээд ирдэг байсан. Тэгээд хэсэг амьдарч байгаад хүүхдүүдээ үлдээчихээд яваад өгдөг байсан. 2015 оны 08 дугаар сарын үед Г гэрийнхэн хүүхдүүдээ аваад ир гээд байна гэж хэлээд том хүүхдээ аваад явсан. Гг том хүүхдээ авч явах үед миний ээж З Ггийн бага хүүхэдтэй хамт эхлээд Хайлаастад амьдарч байгаад дараа нь Дархан-Уул аймаг руу Ггийн хүүхдийг харж Дархан-Уул аймаг руу дагуулж яваад сүүлд цагдаа нар дуудах үед хүүхдийг дагуулж цагдаа дээр авч ирсэн. Ггийн хүүхэд манай ээжээс салдаггүй байсан юм...гэх мэдүүлэг /1х, хх-224-225/

2007 онд багшийн дээд дээр гарч биеэ үнэлж эхэлсэн. Тухайн үед би ээж Згээсээ тусдаа амьдардаг байсан бөгөөд би хэний ч удирдлаган доор биш бие дааж биеэ үнэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-226/...Б.А бол миний найз юм. А 2013 онд шоронд орж байсан. Би түүнийг тахир Соётын шоронд байхад нь 2-3 удаа эргэж очиж байсан. Мөн би Будын Од гэх хүнийг багануурын хориход байхад нь очиж эргэж байсан. Түүнтэй 2013 онд уулзсан шиг санагдаж байна. Мөн одоогийн 461 дүгээр ангийг баригдаж байх үед тэр барилга дээр ажиллаж байсан өөрийн найзууд Ганхүү, Батцэнгэл нарыг очиж эргэж байсан. Тэр хоёр тухайн үед хорих ялаар шийтгүүлсэн байсан боловч барилга дээр ажиллаж байсан…Г гэх эмэгтэй 2014 оны 03 дугаар сарын 05, 06-ны үед манайхыг Хархорины 32 орчим нийтийн байр түрээсэлдэг байхад хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирж байсан. Том хүүхэд нь 2 ойтой, бага хүүхэд нь төрөөд 2 билүү 3 хоносон гэж хэлж байсан. Г манай гэрт ирээд 2-3 хоносны дараа 2 хүүхдээ манай гэрт үлдээчихээд 1 сар орчим алга болсон. Тухайн үед би ээж Зтэйгээ хамт амьдардаг байсан…Би Гтэй өмнө дурдсанчлан С дээр уулзах үед Г би энд биеэ үнэлдэг юм гэж ярьж байсан. Г манай гэрт ирсэнээс хойш би Гтэй хамт 2-3 удаа түүний биеийг үнэлүүлэх гэж С руу гарч байсан. Би Гтэй хамт хэзээ, хэзээ биеийг нь үнэлүүлэх гэж С руу гарснаа он сар өдөртэй нь нарийн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хамгийн анх 2014 оны 06 дугаар сард би эхний удаа Гтэй хамт С руу гарч түүнд биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан. Дараа нь 2014 оны 09 дүгээр сар орчим дахин Гтэй хамт С руу гарч биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Гтэй хамт С руу гарч түүнд биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан. Г тухайн үед цагийн 20,000-25,000 төгрөгөөр, хоногийн 100,000-120,000 төгрөгөнд явдаг байсан. Г унтах гэж байгаа хүнээсээ өөрөө мөнгийг нь аваад надад клинт олж өгсөний мөнгө болгож хоногоор биеэ үнэлсэн бол 20,000 төгрөг, цагаар биеэ үнэлсэн бол 5,000- 6,000 төгрөг дээд тал нь 10,000 төгрөг өгч байсан. Өөрөөр би хэн нэгэн хүний биеийг үнэлүүлж байгаагүй. Г С руу хамт гаръя надад биеэ үнэлэх хүн олж өгөөч гэж гуйсных нь дагуу би түүнтэй хамт С руу гарч байсан. Би ээжтэйгээ 2014 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл 32-т байх нийтийн байранд нь хамт амьдарсан. Тэгээд би одоог хүртэл ээжээсээ тусдаа байгаа. Эыг би мэдэхгүй байна. Би Гг өөртөө ашиг хонжоо олох гэж албадан шаардаж биеийг нь үнэлүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-227-228/, 230-231/

Сэжигтэн Ө.Ггийн мэдүүлэг :…О гэх эмэгтэйг танихгүй. Харин Г гэж эмэгтэйг танина. Г манай ээжийн гэрт 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Би хүүхэн зарж байгаагүй. 2015 оны зун би ажил хийж байгаагүй, Найз  С машинаар хааяа халтууранд явж мөнгө олдог байсан. Г нь манай ээжийнд 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Миний мэдэхийн сүүлийн 2-3 жил ээжийнд амьдарч байгаа. Хааяа ээжийнд очихоор байдаг байсан. А нь өнгөрсөн зун ээжийнд очиход байж байсан...А, А 2 С дээр яваад байдаг. А нь С дээр биеэ үнэлдэг. Г нь бас С дээр биеэ үнэлдэг. А хочтой Ог нь би мэдэхгүй. Би өнгөрсөн зун эхнэрээсээ салаад С дээгүүр нэг хэсэг их явсан. Энэ үед Г, А нар С дээр биеэ үнэлэх гээд зогсож байдаг байсан. Үүнээс өмнө нь ч гэсэн Г, А 2 манай ээжтэй хамт С дээр гарч ирдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-236-237/,

- яллагдагчаар Ө.Гн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Гг сайн танихгүй боловч мэднэ. Гг би анх өнгөрсөн жил С дээр биеэ үнэлээд явж байхад нь харж байсан. Дараа нь 2015 оны зун ээж Згийнхээ гэрт ирэхэд Г гэх эмэгтэй манай ээжийнд амьдарч байсан. Би Гтай харьцаад байдаггүй болохоор бараг юм ярьдаггүй…Париак З гэдэг нэрийг би сонсож байсан юм байна. Париак З гээд С дээр биеэ үнэлдэг хүүхэн байдаг. Өөрөөр би Париак Згийн талаар мэдэхгүй. Г хочтой Эыг би танина. Их олон хүүхэдтэй эмэгтэй байсан. 2015 оны зун би ээж Згийнхээ гэрт очиход Г хочтой Э байж байсан. Ер нь бол Э багцаагаар 1 жил орчим манай ээжийн гэрт хамт амьдарсан байх. Г хочтой Э С дээр биеэ үнэлдэг бас нилээн архичин хүүхэн байгаа. А хочтой Акмерака гэдэг охиныг би мэдэх бөгөөд Сгын хулгайч долир Агын эхнэр гэж байсан. Сүүлд С дээр явж байтал А С дээр биеэ үнэлээд явж байсан. З, Д нар бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-241-242, 244-245/,

- сэжигтнээр П.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Гтэй анх С дээр танилцаж байсан санагдаж байна. Г том хүү Отгонтэнгэрийг 8 сартай байхад нь хүүхдээ дагуулаад манайд ирсэн...Г үе үе хүүхдээ хаяад 10 аад хоногоор алга болчихдог байсан…А манайд ирэхдээ нүцгэн шахуу ирсэн. Би хувцас авч өгсөн эсэхээ санахгүй байна. А өөрөө яваад аав ээжтэйгээ уулзаад ирдэг байсан…Г манайд анх ирэхдээ олон тооны сорвитой байсан. Би Г, А нарыг бороохойгоор зоддоггүй байсан. Би О танихгүй...гэх мэдүүлэг /1х, хх-247-248/...Би О гэдгийг танихгүй, харин А биеийг нь үнэлүүлж байсан боловч өөрөө намайг гуйж ирж байсан. Ггийн биеийг үнэлүүлж байсан нь үнэн боловч би 2 хүүхдийг нь өсгөж өгсөн. Г бас өөрөө алга болчихдог байсан шүү дээ...гэх мэдүүлэг /1х, х-250/,

- яллагдагчаар П.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2004 оноос эхэлж амьдралын шаардлагаар багшийн дээд орчмоор биеэ үнэлж эхэлсэн. 2013 оны үеэс С дээр ирж биеэ үнэлж байгаад хүмүүстэй танилцсан. Тухайн үед Г С орчмоор биеэ үнэлээд явдаг байсан. Би Гтай үе үе тааралдаж бие биенээ мэддэг болсон. 2013 оны үед Г З эгчээ хүмүүс дээрэлхээд хэцүү юмаа, миний биеэ үнэлж олсон мөнгийг хүмүүс дээрэлхээд аваад байна, мөнгө төгрөг  ч хийж чадахгүй байна, та хажуудаа байлгаач гэж хэлсэн. Тэгээд би Гг хажуудаа байлгаж хамт зогсож биеэ үнэлдэг байсан. Гд би биеэ үнэлэх хүн олж өгсөн асуудал тухайн үед байгаагүй. Багцаагаар 2013 оны өвөл Г 8 сар орчимтой хүүхдээ аваад манай гэрт ирж 1 сар орчим амьдарчихаад дараа нь З эгчээ намайг аав дуудаж байна явлаа гээд хүүхдээ дагуулаад явсан. Дараа нь Г С дээр биеэ үнэлээд явж байхдаа жирэмсэн байсан. 2014 оны 03 дугаар сарын үед Жаргал гэх эмэгтэй над руу залгаад “Г хүүхэд төрүүлсэн, одоо мөнгө, төгрөггүй таныг ирээд авчих гэж байна гэхээр нь би Сгийн ард байсан Зочид буудлаас Гг дөнгөж төрсөн хүүхэдтэй нь очиж аваад гэртээ аваачсан. Г манай гэрт 1 сар орчим амьдарсаны дараа би хүнээр тэжээлгээд яахав дээ гэж хэлээд С руу гарч биеэ үнэлж эхлээд 2-3 хоног, дараа нь 7 хоног, сүүлдээ 1 сараар хүүхдээ манайд үлдээгээд алга болдог болсон. Би Гг хайж байгаа нэрээр С дээр биеэ үнэлж мөнгө олоод хүүхдэд нь памперс авч асардаг байсан...Би өөрөө гарч биеэ үнэлээд, өөрөө өөрийгөө болгож байгаа учраас хэнийг ч мөнгө олж ир гэж хэлэх шаардлагагүй...Харин А бол биеэ үнэлэгч, З гэж дууддаг. А намайг С дээр очиход тэнд биеэ үнэлдэг байсан...Би А биеийг үнэлүүлж, зодож нүдэж байгаагүй. А манай гэрт тааваараа амьдарч байсан. Г манай гэрийн хажууд өөрийнхөө гэрийг барьж амьдарсан. Харин А манайд байсан гэх 10 хоногийнхоо хугацаанд Ггийн гэрт хамт амьдарч байсан... Надад 57-51 улсын дугаартай Сонота-6 маркийн машин байдаг байсан. Энэ машин ТБ сервис ХХК-ийн такси бөгөөд одоо компанидаа буцаад хураагдсан байх...гэх мэдүүлэг /2х, хх-2-4/

Э, Г хоёр манай гэрт амьдарч миний доор биеэ үнэлдэг байсан. 2014 оны 03 дугаар сард Г хоёр дахь хүүхдээ гаргасаны дараа манай гэрт ирж байсан. Би өмнөх байцаалтад Г хэрхэн намайг дуудсан талаар ярьсан байгаа. Г хочтой Э над дээр 2011 онд ирээд, дараа нь 2011 оны зун 3 хүүхдээ 1 сар гаруй над дээр хаячихаад алга болсон. Дараа нь Э над дээр 2013 онд манай гэрт ирсэн. Бид хоёр орой бүр С руу хамт гарч биеэ үнэлэхээр зогсдог байсан. Би Эд биеэ үнэлэх хүнийг олж өгөөд түүний биеийг үнэлүүлчихээд олсон мөнгийг нь хувааж авдаг. Тэр мөнгөөр гэрийнхээ хоол унд болон ойр зуурын хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Г хочтой Э дийлэнхдээ архи уугаад алга бочихдог байсан. Би Эын эгч, дүүг таньдаг байсан...Г, Э, бид гурав хамтдаа С руу гарч би Г, Э хоёрт биеэ үнэлэх хүн олж өгөөд тэдний биеэ үнэлж олсон мөнгийг нь хуваан авч хоол хүнс болон хэрэгцээндээ хэрэглэдэг байсан. Г хоногийн 70,000-80,000 төгрөгөөр биеэ үнэлдэг, нэг удаа хүнтэй унтахдаа 30,000 төгрөгөөр явдаг байсан. Өөрөө мөнгөө аваад ирдэг байсан. Г биеэ үнэлсэн мөнгөө авч ирээд надад өгөөд за за та зохицуулалт хийгээд хоол ундны зүйлсээ ав, би тэдэн төгрөгийг авлаа шүү гэж хэлээд надад өгдөг байсан. Г хочтой Э Гтай яг адилхан үнээр биеэ үнэлдэг байсан...гэх мэдүүлэг /2х, хх-8-9/...Э бид хоёр хамтдаа С руу гарч биеэ үнэлдэг байсан. Г надтай хамт С руу гарч биеэ үнэлье гэдэг байсан. А талаар би сайн мэдэхгүй. Би хүү Гарьдмагнай, Д нарын хамт Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байранд амьдарч байгаа. Манай гэр шатчихсан учраас Тахилтад амьдрахгүй байгаа. Би Занданбалтай 2015 оны 10 сарын сүүлээс 11 дүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд 10 орчим хоног хамтран амьдарч байсан. Э 3 хүүхэдтэйгээ манай гэрт амьдарч байсан. Э дүүтэйгээ таардаггүй, орон гэр байхгүй, амьдралын бололцоо байхгүй гээд танай гэрт 2-3 хоноё гэж ирэхээр нь би зөвшөөрсөн. Би Эыг өрөвдсөний үндсэн дээр гэртээ байлгахаар болсон...гэх мэдүүлэг /2х,  х-13-14/

- сэжигтнээр О.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би А гэх хүнтэй шоронд очиж байснаа санахгүй байна. Харин миний төрсөн дүү О Т хорих 441-р ангид ял эдэлж байсан. Дүүгээ эргэх гэж шоронд очдог байсан. Манай дүү шоронгоос гараад 2 жил болж байна. Би Аа гэх хүнийг танихгүй. Харин Тахир Соёотын шоронд ял эдэлж байсан М уулзах гээд түүний эхнэрийн хамт 2 удаа очиж байсан. 2015 онд явж байсан санагдаж байна. Би машин барьдаг. Гэхдээ надад өөрийн гэсэн машин байхгүй, хааяа хүний машиныг хэрэг болсон үед гуйж барьдаг байсан. Би эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Би Зтэй 2-3 жил амьдарч байна. Нөхөр нь юм чинь хамт орж гарах үе байлгүй яахав...гэх мэдүүлэг /3х, хх-121/,  

- яллагдагч Б.Аийн мэдүүлэг /5х, х-226, 7х, х-38-41, 59-60/,

- хохирогч Б.А, М.Г, А.О, Ж.А нарын нас тоолсон баримт /3х, х-22-23/ ,

- хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлах М.Г /1х, х-68, 163/, Б.А /2х, х-182/, А.О /2х, х-155/, Д.Э /2х, х-191/, Ж.Аэ /2х, х-198/,

- хохирогч Б.А, А.О нарт хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай баримт /2х, х-233-237/,   

- Б.Аийн төрөлтийн бүртгэл /3х, х-124-125/, М.Г 2012.03.26, 2014.03.01-нд хүүхэд төрүүлсэн баримт /2х, х-180-181/,

- эд зүйлийн үнэлгээ /7х, х-53-56/ зэрэг болно.   

 

          Шүүгдэгч Ө.Г :

          Хохирогч А.О2015 оны 8 дугаар сарын 7-ноос 10-ны өдрийг хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан,   

Шүүгдэгч П.З :

хохирогч А.О2015 оны 8 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, хууран мэхэлж, хүч хэрэглэж худалдаалсан,  

Шүүгдэгч П.З, Ө.Д нар бүлэглэн :

Хохирогч М.Гг 17 настай буюу насанд хүрээгүй, илтэд жирэмсэн байхад нь 2011 оны 12 дугаар сарын 01-нээс 2012 оны 03 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан,

Шүүгдэгч П.З, Ө.Д, О.Д нар бүлэглэн  :

Хохирогч М.Гг илтэд жирэмсэн байхад нь 2013 оны 9 дүгээр сараас 2015 оны 3 сар хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж далдаалсан,

Шүүгдэгч П.З, Ө.Д нар бүлэглэн :

Хохирогч М.Гг 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 10-ныг хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан, 

Шүүгдэгч П.З нь :

Хохирогч М.Гг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр амралтын газар авч очиж биеийг нь үнэлүүлж худалдаалсан,         

Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г нар бүлэглэн :

Хохирогч Б.Аийг 14 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2011 оны 02 дугаар сараас 2012 оны 08 дугаар сарын хооронд биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан,

Шүүгдэгч П.З, Ө.Г нар бүлэглэн :

Хохирогч Б.Аийг 2012 оны 08 дугаар сараас 2013 оны 02 сар хүртэл хугацаанд илтэд жирэмсэн байхад нь эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр С үйлчилгээний орчимд худалдаалсан,

Шүүгдэгч П.З,  Ө.Г, О.Д нар бүлэглэн :

Хохирогч Б.Аийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан,

Шүүгдэгч П.З,  Ө.Г нар бүлэглэн :

Хохирогч Б.Аийг 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж худалдаалсан, 

Шүүгдэгч П.З, Ө.Д нар бүлэглэн :

Хохирогч Д.Эыг 2010 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл эмзэг байдлыг нь далимдуулан, хуурч мэхлэн, хүч хэрэглэж биеийг нь үнэлүүлж бусдад худалдаалсан,

Шүүгдэгч П.З нь :

Хохирогч Д.Эыг эмзэг байдлыг нь далимдуулан 2013 онд биеийг үнэлүүлж бусдад худалдаалсан,

Шүүгдэгч П.З, Ө.Д нар бүлэглэн :

Хохирогч Ж.Аэг 16 настай буюу насанд хүрээгүй байхад нь 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 06 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, хууран мэхэлж, хүч хэрэглэж худалдаалсан, 

Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г нар бүлэглэн :

Хохирогч Ж.Аийг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл, 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, хууран мэхэлж, хүч хэрэглэж худалдаалсан,

Шүүгдэгч П.З, Ө.Д, О.Д нар бүлэглэн :

Хохирогч Ж.Аийг эмзэг байдлыг нь далимдуулан 2014 оны 5 дугаар сард биеийг нь үнэлүүлж худалдаалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :  

- хохирогч А.Огийн...Би хөдөөнөөс орж ирээд бааранд байхдаа Г-д хөдөөнийх...“би ажил хийж мөнгө олох гэж хотод ирсэн” гэж хэлсэн...Г“өдөрт ахиухан мөнгө олдог ажил байна, чи хийх үү” гэж надаас асуухаар нь би “хийе” гэж хэлсэн, ямар ажил байгааг мэдээгүй...би тэр өдрөө Г-ийн гэрт нь хоноод маргааш орой нь Г“ажилдаа гаръя” гэж хэлээд намайг С руу дагуулж ирсэн...би биеэ үнэлэх гэж байна гэж мэдээгүй, Гнэг залуу дагуулж ирээд “чи одоо энэ залуутай хамт яв” гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “чи энэ залуутай хамт яваад зочид буудал руу ор, бид нар араас чинь очоод чамайг авна, иймээ тиймээ асуудал байхгүй” гэж хэлсэн...Үл таних залуу цагаар зочид буудал аваад надтай унтах гээд...хувцсыг тайлах гэж оролдохоор нь би зугтаагаад гараад явтал Гзочид буудлын үүдэнд байж байсан ба “чи унтчихсан уу” гэхэд нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ, үгүй” гэж хэлтэл Гминий нүүрэн тус газарт алгадаад “ чи буцаж ороод унт гичий минь” гэж хэлсэн, би буцаж ороод нөгөө залуутай нь нэг удаа хурцал үйлдсэн...Тэр өдрөө дахин 3 хүнтэй цагаар унтаж, дараа нь 1 хүнтэй хоногоор явж биеэ үнэлсэн. Гтухайн үе надтай унтаж байсан хүмүүсийг олж ирээд мөнгийг нь өөрөө авч байсан...3 хоног Гарьдмагнайтай хамт С руу гарч унт гээд олж ирсэн хүмүүстэй нь унтаж биеэ үнэлсэн боловч Гнадад нэг ч төгрөг өгөөгүй...Би Г хамт 2015 оны 08 дугаар сарын 07-09-ний өдөр хүртэл 3 хоногийн турш биеэ үнэлсэн...2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр багцаагаар 16 цагийн үед би С дээр очоод байж байтал нүүрэндээ сорвитой, бүдүүн, өндөр, шардуу эгч надруу ирээд “чи хаанахын нинжа вэ” гэж надаас асуухаар нь “би юу” гэж хэлэхэд “чи хаанахын нинжа хар гичий вэ чи хэн дээр явдаг юм” гэхэд нь би “Г" гэж хэлэхэд тэр эгч миний нэрийг асуухаар нь би “А” гэж хэлэхэд гар утсаараа Груу залгаад “миний хүү хаана байна” гэхэд цаанаас ярьж буй хүний яриа нь сонсогдож “гадуур явж байна” гэхэд “А гэдэг охиныг чинь би авлаа шүү” гэхэд цаанаас нь “за” гэж хэлсэн...З нь...би охидуудтайгаа тавилдаг өөрөөр хэлбэл биеэ үнэлж олсон мөнгөний чинь тавин хувийг чамд өгч талыг нь би авна, би чамтай ч гэсэн ийм байдлаар ажиллана” гэхээр нь зөвшөөрсөн. Би танай хүүгээс мөнгөө аваагүй байгаа гэхэд З эгч “би аваад өгчихнө санаа зоволтгүй” гэж хэлсэн…тэр өдөртөө цагаар 4 хүнтэй унтаж 2 удаа хоногоор явж 480000 / дөрвөн зуун наян мянга/ төгрөг хийж өгсөн. Мөнгийг З эгч аваад өөрөө хадгалсан…З эгч ирж надтай ярилцсан хүнтэй уулзаад цагийн мөнгийг тохирч мөнгө төгрөгийг нь аваад ярьж байсан. З надаас “чамд очих газар байна уу” гэхээр нь би “байхгүй" гэж үнэнгээ хэлсэн. З “чи манай охидуудтай цуг бай, манай охидууд бөөнөөрөө нэг гэрт байдаг юм” гэж хэлсэн. Тэгээд намайг Тахилтад байх нэгэн газарт аваачсан ба тэнд 2 гэр байж байсан. Нэг гэрт нь Згийн доор биеэ үнэлдэг гэх Г, Г, А гэх охидууд байсан. Мөн Ггийн хоёр хүүхэд байж байсан. Тэр гэрийн хажуу талд Згийн охин Д нүүж ирэх гэж байгаа гээд нэг гэр барьчихсан байсан. З эгч өөрөө Хар хорин захын тэнд байдаг байрны 34 дүгээр байрны орчим ногоон өнгийн нийтийн байранд байсан. Миний мэдэхийн З эгч Г, Г, А нартаа мөнгө өгдөггүй юм шиг санагдсан…тэд  ч З эгчийг мөнгө өгдөггүй гэж ярьж байсан...Ийм байдлаар би 2015 оны 09 дүгээр сарын дунд үе хүртэл Згийн удирдлаган доор биеэ үнэлсэн. Энэ хугацаанд З надад нэг ч төгрөг өгөөгүй…арга барагдаад Згийн гэрээс зугтаасан…З Д гэх хүнийг одоо өршөөлөөр гараад ирнэ гэж байнга ярьдаг байсан ба тэр хүн нь З эгчтэй хамт амьдардаг бөгөөд охидуудыг аймар зодож айлгадаг гэж би сонсож байсан. Би Згийн доор ажиллахдаа өдөр болгон биеэ үнэлж байсан ба өдөр бүр орой 19 цагаас эхлээд өглөөний 05 цаг хүртэл биеэ үнэлж байсан. Биений сарын юм ирсэн үед ч биеийг үнэлүүлж байсан…Дыг би их хэрцгий гэж сонсож байсан бөгөөд Г хэлэхдээ Д өөрийг нь униар аймар зодож байсан гэдэг байсан...Миний нүдэн дээр Гг архи уугаад алга боллоо гээд нүүр амыг нь хөхөрч няцартал аймар зодож байсан. Дээрх асуудал намайг зугатаахаас өмнө буюу 2015 оны 09 дүгээр сарын эхээр болж байсан юм...Ямар ч байсан З эгч Г, Г, А нарт мөнгө өгдөггүй байсан нь үнэн. Г надад хэлэхдээ олон удаа зугтаагаад баригдаж ирээд дандаа зодуулдаг байсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1х, х-67-69, 3х, х-65, 4х, х-1-3/,

- хохирогч М.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2011 оны өвөл тухайн үед 17 настай…6-7 сартай жирэмсэн байсан...миний байсан айлын өөдөөс харсан хашаанд З эгчийнх байдаг байсан. Нэг өдөр З эгч намайг дуудаад гэртээ оруулаад чи эгчтэйгээ хамт ажил хий, мөнгөө хувааж авч байя гэж хэлсэн...нэг орой намайг дагуулаад С орсон, З эгч хүн олж ирээд намайг өгөөд буудал руу оруулсан, мөнгийг нь З эгч авч үлдсэн, гарч ирэхэд дахиад хүнд өгч явуулсан, надад ганц ч төгрөг өгөхгүй байсан. Би З эгч дээр очсоноос хойш 3 сар болоод төрсөн…Төрөөд 8 хонож байтал З эгч намайг дагуулаад С дээр гарсан. Би гарахгүй гэхэд хоол хүнсгүй яах гээд байгаа юм гээд загнаж байгаад дагуулаад гарсан. С дээр гарчихаад эргээд ирэхэд манай хүүхэд байхгүй байсан, хүүхдийг чинь өдрийн 20,000 төгрөгөөр харуулж байгаа гэсэн...3 сарын дараа намайг гуйгаад байсан чинь З эгч миний хүүхдийг авчирч өгсөн...би хүүхдээ олж авахын тулд Згаас холдож чаддаггүй байсан…цагдаад мэдэгдэнэ гэхээр нь тэр “Би зөндөө цагдаа мэднэ, танилын хүрээ ихтэй, чамайг хаанаас ч гэсэн олоод авна, чамтай хамт шоронд орно” гэж айлгадаг байсан…Би 2 дахь хүүхдээ 2014 оны 03 сарын 01-ны өдөр төрүүлсэн. Би хүүхдээ төрүүлтлээ Згийн мэдэлд биеэ үнэлсэн. Төрөхөөс гараад дахиад Згийн гэрт очсон. Төрөөд 7-8 хоноод З намайг дахиад С дээр гаргасан...2011 оноос хойш З миний биеийг үнэлүүлсэн...2015 оны 11 сарын 09-ний өдөр буюу өнөөдрөөс 4 хоногийн өмнө З эгч миний хүүхдийг авч ирсэн. Би хүүхдээ авангуут би одоо эндээс явлаа гэсэн чинь…З эгч үхсэндээ уйлсан юм, 2-3 хоног тэсэж чадахгүй байна уу гээд хар өнгийн бороохойгоор зодсон. Мөн гэрийн униар Згийн охин Д зодсон. Намайг явах гэж байна гэдгийг хүнээс сонсоод Д зодсон юм…Мөн зүүн гарын шуунд том хөндлөн сорви байгаа, энэ нь намайг З эгч шоронгоос гарч ирсэн хүнтэй унтуулна гээд зайсангийн тэнд амралтын газар аваачсан. Энэ явдал 2015 оны 05 дугаар сарын 28-нд болсон асуудал байгаа юм. Тэнд нөгөө хүн миний анус руу бэлэг эрхтнээ хийнэ гээд дайраад байсан. Энэ үед би ширээн дээр байсан пивоны шилийг пааранд хагалаад ирээр нь гарынхаа шууг зүссэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Миний хүүхэд Зд байсан учраас хаяад явж чадахгүй байсан. Парик З /бүтэн нэрийг нь А гэдэг/, А /бүтэн нэр нь О/ нар Згийн мэдэлд биеэ үнэлдэг байсан. З Парик Зг зүүн хараагийн шоронд аваачиж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-73-74/,

2012 оны 06 сар билүү 07 сарын үед дахин жирэмсэн болоод 3 сар гарантай болсоны дараа эмнэлэгийн хяналтанд орсон…Дэнжийн мянгаас Сүхбаатар дүүргийн эмнэлэг рүү явах гэж байгаад Зтэй тааралдсан. З тухайн үед нөхөр Дтайгаа хамт явж байсан. Намайг машиндаа суучих гэхээр нь би машинд нь суутал шууд хөдлөөд явсан…би “ажил төрөл хийгээгүй гэр зуур байгаа” гэхэд чи дахин надтай хамт ажиллах уу, миний доор С дээр биеэ үнэл, би чамд биеэ үнэлэх хүмүүсийг чинь давхар олж өгье, олсон мөнгийг нь хоёулаа хувааж авъя” гэхээр би юм хэлээгүй юм. Тэгээд бид нар Згийн гэрт очсон...З надад биеэ үнэлэх хүмүүс олж өгөөд миний биеийг үнэлүүлсэн...Би хоёр дахь хүүхдээ гэдсэндээ тэгээд 3 сар орчимтойдоо Зтэй тааралдаж дахин биеэ үнэлж эхэлсэн. Төрөх хүртэлх хугацаанд нэг юм уу хоёр сард нэг л удаа өөрийн төрсөн гэртээ очиж байсан...Би хоёр дахь хүүхдээ 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн. Згийн гэрт нь хэд хоног байсны дараа 2014 оны 03 дугаар сарын 08-ний өдөр З эгч “түлээ нүүрс алга, хүүхэд чинь даарлаа миний дүү өнөөдөр надтай хамт С руу гараад хэдэн төгрөг олоод өгчих" гэж хэлсэн...С дээр гарч нэг хоног биеэ үнэлчихээд өглөө нь хүрээд иртэл миний хүү байхгүй байсан, “хүнд харуулах гээд явуулсан байгаа мөнгө төгрөг хэрэгтэй байхад хүүхдээр яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн...би С дээр биеэ үнэлэхээр очихдоо гомдоод архи уутал З намайг гэртээ аваачаад хүүхдийг чинь хүнд мөнгөөр харуулж байхад мөнгө ололгүй архи уулаа гээд резинен бороохойгоор зодсон. Маргааш нь би алхаж чадалгүй зодуулсандаа болоод доголоод явтал З “чи зүгээр алх, чи ингээд доголоод яваад байвал хэн чамайг тоож авах юм бэ зүгээр яваач” гэж хэлсэн…З чиний хүүхдийг харж байгаа хүний мөнгийг олох хэрэгтэй байна, сайн мөнгө ол гэж хэлээд биеийг минь үнэлүүлдэг байсан. Өдөрт олсон орлогыг бүгдийг нь З авдаг байсан, З надад байнгын биеэ үнэлэх хүн олж өгөөд өөрөө намайг орсон зочид буудлын гадаа хүлээж байдаг байсан…З “чи цагдаад Хд өргөдөл өгсөн ч амжилтанд хүрэхгүй, надад мэдээлэл ирдэг юм шүү, би шоронд орлоо гэхэд чамайг чирээд орно” гэж хэлсэн...Д намайг алгадаад, үснээс зулгаагаад “чи яасан гэж ээжид өргөдөл бичиж өгөх гэж байсан юм” гээд байсан…дахин миний биеийг үнэлүүлсэн...2015 оны 05 дугаар сарын сүүлээр буюу хүүхдийн баяр болоход хэдхэн хоног дутуу байхад З намайг зайсангийн ойролцоо байдаг амралтын газарт аваачсан. Тэр амралтан дээр үл таних 3 залуу, тэд нар архи ууцгаасан бөгөөд З намайг тухайн амралтан дээр байсан Цэрэн-Очир гэдэг хүнтэй чи унтаж хононо шүү гэж хэлсэн. Би Згийн хэлсэн ёсоор тухайн хүнтэй нь бэлгийн ажилд орж байсан. Ц гэх хүн нь Дын найз нь хамт мөрдөнд байсан гэж байсан…З Г гээд эмэгтэйг миний сонссоноор 7-8 орчим жил биеийг нь үнэлүүлж байгаа гэсэн. Мөн А, Оо, Париак З, бид нарын биеийг үнэлүүлдэг байсан. Мөн А буюу О гэдэг охины биеийг 2015 оны 08 билүү тэр үеэс эхлээд үнэлүүлж эхэлсэн…З С руу гарахгүй зарим үед Д бид нарыг дагуулж С руу авч гараад биеэ үнэлэх хүн олж өгдөг орлого хурааж авдаг байсан. З эгч бие муу байна, миний охин өнөөдөр гарчих тэгэх үү гэж хэлэхэд Д зөвшөөрч охидуудыг авч С руу гараад биеийг нь үнэлүүлдэг байсан. Зарим үед Д болон З хоёр хоёулаа С руу гарч ирдэг байсан…Би шүүх хуралдаанд сууж чадахгүй, яагаад гэвэл би З болон түүний гэр бүлийн гишүүдээс айж байна. Саяхан Д гээд Згийн нөхөр нь цагдан хорих байрнаас гарч ирчихээд 2 залуутай хамт намайг ална гээд хайгаад 10 дугаар хорооллоор явж байсан гэж би хүнээс сонссон...гэх мэдүүлэг /1х, хх-75-77/,

Би уншиж бичиж чадна, 4 дүгээр анги төгссөн. З цагдан хорих байрнаас гарч ирээд…би чамайг өчнөөн жил тэжээгээ биз дээ, яагаад надад өргөдөл бичээд өгсөн юм бэ, би чамд гомдож байна, утсаа гаргаж ирээд гомдолгүй гэж хэл гэж хэлээд бичлэг хийх гээд байсан…З чи миний хүү охин хоёрыг чирлээ, чи хоёр хүүхдийн минь талаар цагдаад ярьлаа гээд уурлаад байсан…З эгч 2011 оны 11 дүгээр сарын сүүлээс 2012 оны 02 сарын эхэн үе хүртэл Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор миний биеийг үнэлүүлдэг байсан. 2012 оны 02 дугаар сарын үед би жирэмсэн болоод 3 сартайгаа мэдээд гэртээ харьчихсан. Дараа нь З эгч 2012 оны 12 дугаар сарын сүүлээс 2014 оны 03 сар хүртэлх хугацаанд миний биеийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С орчмоор үнэлүүлсэн. Тэгээд 2014 оны 03 сарын 01-ний өдөр би төрж байсан. Төрсөнөөс хойш 7 хоногийн дараа З эгч миний биеийг С орчмоор 2015 оны 11 сар хүртэл үнэлүүлсэн. Д миний биеийг бусдад үнэлүүлж байсан, З эгч гадуур ажилтай үед намайг дагуулж С руу авчраад надтай унтах хүнийг олж өгөөд тухайн хүнээс мөнгийг нь аваад байж байдаг байсан. Д 2015 оны 10 дугаар сард хамгийн сүүлд С дээр миний биеийг 7 хоног үнэлүүлсэн, өмнөх үйлдлийг нь би он сараар нь нарийн хэлж мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /1х, хх-78/,  

Миний биеийг үнэлүүлэхэд Д хоёр удаа машин барьж явж таарсан...Намайг С дээр гаргаж зардаг байсан. Нэг удаа 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зайсангийн баруун талын нэрийг нь мэдэхгүй амралтын газар аваачиж танихгүй хүнтэй унтуулсан...2011 оны 12 сараас 2012 оны 03 сар хүртэл 3 сарын турш, 2013 оны 09 сараас 2015 оны 11 сар хүртэл 2 жил 3 сар гаруй нийт 2 жил 6 сар З, Д нарын мэдэлд биеэ үнэлсэн...сард багаар бодоход 6,000,000 төгрөг, 2 жил 6 сарын туршид 180,000,000 төгрөгийг биеэ үнэлж З, Д нарт олж өгсөн. Би Згээс 3 удаа, 40,000 төгрөг буюу нийт 120,000 төгрөг бэлнээр авсан...гэх мэдүүлэг /3х, хх-66-67/,

Миний санаж байгаагаар 2011 оны 11 сарын сүүл, 12 сарын эхэн үе байсан, тэгэхээр 2011 оны 12 сарын 01-ны өдөр гэсэн үг...З эгч Д 2 ээлжлээд охидуудыг дагуулж гардаг байсан,  З эгчийг бие нь өвдсөн үед Д дагуулж гардаг байсан. Мөн Д машин барьж явдаг байсан ба 2014 оны үед З эгч машин барьж сурснаас хойш хааяа З эгч өөрөө машинаа бариад гардаг байсан... /4х, хх-ийн 4-6/,

- хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтан шатанд өгсөн:... Намайг 14 настай байх үеэс эхлэн З гэгч нь өөр дээрээ байлгаж бусдад биеийг үнэлүүлэх болсон. 2011 оны өвөл одоо сарыг нь санахгүй байна, тэр үед би 14 настай байсан…Би С дээр очоод Этэй уулзаад зогсож байтал З гэх хүн ирээд “намайг шууд цохиж аваад чи над дээр яв гэсэн. Би юу яриад байгаа юм гэхэд чи янхантай уулзаад зогсож байгаа юм чинь явдаг л байж таараа” гэж хэлсэн. Тухайн үед би З гэж хүнийг анх харж байгаа нь тэр, нэрийг нь дараа нь мэддэг болсон. Ингээд тэр оройноос эхлээд намайг Хар хорин захаас хойшоо дэнжид нийтийн байрандаа аваачсан. Энэ үеэс эхлээд намайг өөр дээрээ байлгаж бусдад хүчээр биеийг минь үнэлүүлдэг байсан. Би анх биеэ үнэлэхгүй гэхэд З намайг үсдэж унагаагаад нүүр, элэг рүү өшиглөсөн. Хар өнгийн бороохойгоор намайг аймар зодсон…Би Згийн мэдэлд биеэ үнэлж байхдаа жирэмсэн болж 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүүтэй болсон. Намайг З төрөн төртөл бусдад зарсан. Би гэртээ ирж хүүхдээ гаргаад нэг хэсэг гэртээ байсан. Миний хүүхдийг 1 ой 7 сартай байх үед намайг гадаа хүн дуудаж байна гэхээр нь би хүүхдээ аваад гарахад З машинтай ирчихсэн зогсож байсан. Тэгээд намайг ийшээ суу, одоо гэр рүү цуг явна гэсэн…Намайг З гэртээ аваачаад дахин оройн цагаар гаргаж биеийг үнэлүүлж эхэлсэн. Згийнд очсоны дараа 3 дахь хоног дээр намайг шөнө төрсөн охин Дөлгөөнтэйгөө хамт гаргасан...Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Згийн мэдэлд биеэ үнэлж байгаа. Надад ганц ч төгрөг өгч байгаагүй...2015 оны 03 дугаар сард би дахиж биеэ үнэлэхгүй, тань дээр явахгүй гэртээ харилаа гэхэд З намайг барьж аваад Сгийн хойшоо чирээд 2-р байрны тэнд 1 цаг 30 минут намайг зодсон…Бөгтөр С нь /бүтэн нэр нь Батцэцэг/ намайг Згаас салгах гэсэн боловч З холд гээд ойртуулахгүй байсан...Намайг анх З дээр очиход, төрсний дараа очиход ч гэсэн Г гэж охин Згийн мэдэлд биеэ үнэлж байсан. З Гг надтай адилхан зоддог байсан...гэх мэдүүлэг /1х, хх-80-81/,

З миний биеийг үнэлүүлчихээд надад нэг ч төгрөг өгч байгаагүй…Би цагаар биеэ үнэлсэн ч хоногоор биеэ үнэлсэн ч З эгч намайг дагаж явдаг байсан. Мөн түүний хүү Г, охин Д эгч нар намайг ээлжилж дагаж зочид буудалд ороод доор хүлээгээд байж байдаг байсан. Тэгээд намайг гарч ирэхэд дагуулаад С руу явдаг байсан. Зугтаах ямар ч боломж байгаагүй. Дээрх хүмүүс бүгд надаас салдаггүй байсан…З эгч чи цагдаад хандлаа гэхэд янханд хууль үйлчилдэггүй юм шүү гэж хэлсэн...

Би 14 настай байхдаа буюу 2011 оноос 16 нас хүрч хүүхдээ төрүүлтлээ 2013 он хүртэл яг Згийн гэрт хориотой юм шиг хаашаа ч гарч чадахгүйгээр түүний хараа хяналтын доор биеэ үнэлсэн…Би 2014 оны яг хэдэн сар байсныг нь санахгүй байна. Би З эгчийн нөхөр Дтай хамт түүний машинтай нь хөдөө явсан. Баруун Хараа билүү зүүн Хараагийн тийшээ явсан. Д ах намайг хоёулаа шоронд очно. Тэгээд оройдоо буцаад хүрээд ирнэ гэж хэлж байсан. Бид хоёр хотоос гараад багцаагаар 2 цаг орчим явсаны дараа Баруун билүү Зүүн Хараагийн тэнд баахан айлууд тойрсон нэгэн урт байшин дээр ирсэн. Тэр нь яг шорон байсан уу эсвэл юу байсныг мэдэхгүй байна. Тэр цагаан байшингын хаалгыг тогшиход надтай унтсан эрэгтэй хүн зүгээр хаалгаа өөрөө онгойлгоод өгч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-82-84/,

2011 оноос 2013 оны 02 дугаар сар хүртэл тасралтгүй З эгч миний биеийг үнэлүүлж байсан…2014 оны 10 дугаар сард З эгч дээр очсон, надтай хамт С руу өдөр бүр гарч надад биеэ үнэлэх хүн олж өгдөг байсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд З миний биеийг бусдад үнэлүүлж байсан...2011-2012 оны зуны цагт Д эгч үе үехэн С руу надтай хамт гарч ирээд биеэ үнэлэгч хайж байгаад хүн надад олж өгдөг байсан...З эгч намайг дээрх газарт аваачаад чи манай найзтай унтчих гэхээр нь би унтсан, З эгчид шоронгын найзууд олон байдаг...гэх мэдүүлэг /1х, хх-85-86, 3х, хх-69-70/

Гнь тахилтаас С, Сгоос зочид буудал руу машинаар зөөдөг байсан, мөн ганцаараа дагуулж гарсан үед мөнгийг нь авдаг байсан. Д хөдөө ажилладаг байсан, харин хотод байсан үедээ хааяа Г ахыг архи дарс уучихаар оронд нь машинаар зөөдөг байсан...Тухайн үед З эгч бие нь өвдөөд явж чадаагүй, Д ах бид 2 л явсан. Д машин барьж явсан. Дарханы замаар яваад Дарханаас 80 орчим км-ийн  наана засмал замаас гараад шороон замаар баруун гар тал руугаа салж явж байсан....Цаг хугацааны хувьд 2014 оны өвөл байсан. Д нь намайг машинтай авч очоод “ энэ манай найз байгаа юм, энэ хүнтэй унтчих” гээд бэлгиййн харьцаанд оруулсан. Орой 18 цагийн үед очоод 23 цагийн үед буцаад явсан. /4х, хх-07-09/,

- хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2010 оноос эхлэж С дээр биеэ үнэлсэн…Згийн гэрт 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл амьдарсан…Дыг байхгүй үед З эгч бид нарыг дагуулж авч гардаг байсан. Би биеэ үнэлэх гээд С дээр зогсож байхад Д түүнийг байхгүй үед З намайг зайнаас ажиглаад зогсож байдаг байсан. Үйлчлүүлэгч олоод би тэр хүнтэйгээ тохироод мөнгөө авчихаад Д, З нарын байгаад нь өгөөд нөгөө хүнтэйгээ хамт явдаг байсан...Згийн доор Г, А гэх охидууд биеэ үнэлсэн...Би 2010 оны өвлөөс эхлэж 2015 оны 10 дугаар сар хүртэл Д, З нарын доор биеэ үнэлдэг байхад надад 2 удаа л нийт 80,000 төгрөг өгч байсан…З бие өвдлөө ядраад байна гэж хэлэхэд Д эгч ирж биднийг С руу авч гардаг байсан...Одоогоос 1 жил хагасын өмнө Згийнх Тахилт руу нүүсэн. Тэнд байх нэг гэрт нь З эгч нөхөртэйгөө хамт амьдардаг нөгөө гэрт нь Г, А нар надтай хамт амьдардаг байсан. 2010 онд намайг С дээр биеэ үнэлэхээр ирэх үед Г С дээр зогсож биеэ үнэлж байсан. 2013 оноос эхэлж Г З эгчийн доор биеэ үнэлэх болсон. Агийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, тэр эмэгтэй З эгч дээр 2015 онд ирж биеэ үнэлж байгаад зугтаагаад яваад өгсөн. З эгч дээр Г бид нар л тогтвортой биеэ үнэлсэн…Би хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Згээс зугтаагаад тэрнээс хойш дахиж уулзаагүй. З бид нарт хэрвээ чи цагдаа нарт баригдах юм бол юу хэлэх ёстой билээ гэснээ би дангаараа өөрөө ганцаараа явж биеэ үнэлдэг, хэн дээр ч харъяалал байхгүй гэж хэлж байгаарай гэж зааж өгдөг байсан...З олж ирээд шууд зоддог байсан…2015 оны 06 дугаар сарын дунд үед Г, А нар хэдэн өдөр алга болоод ирсэний дараа З эгч загнасан…Д Г, А хоёрыг униар аймар зодсон...2012-2013 оны зуны үед З эгч С бид хоёрыг Дарь-Эхийн шорон руу авч яваад тус тусад нь хүмүүстэй уулзуулсан. Миний орсон өрөө тусдаа ортой байсан. Эрдэнэбилэг гэдэг хүнтэй намайг уулзуулж би тэр хүнтэй нь унтсан…Шорон руу авч явахын өмнө З эгч шоронд ороод уулзсан хүнтэй унтаарай гэж хэлсэн...Хэдэн жил үнэгүй мөлжүүллээ гомдолтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-89-90/,

Д нь ээжтэйгээ ээлжилж бид нарыг авч гардаг байсан. З эгч архи уусан үедээ, шартсан үедээ гардаггүй байсан. Дыг явсан үед Гмашин бариад голдуу хамт явдаг байсан. Дандаа С дээр гаргаж зардаг байсан. Нэг удаа хорих анги дээр намайг дагуулж очсон...Би шоронд очихдоо төрсний гэрчилгээгээ аваад очсон. Тухайн үед би иргэний үнэмлэх аваагүй байсан...Миний алга болгосон төрсөний гэрчилгээг З хорих ангид охидууд аваачихдаа ашигласан байх гэж бодож байна...Би З нарын доор 2011 оны 02 дугаар сараас 2013 оны 03 дугаар сар хүртэл 2 жилийн турш, 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 сар хүртэл 10 сарын турш, нийт 3 жилийн турш биеэ үнэлсэн...гэх мэдүүлэг /3х, хх-69-71/,

2010 оны өвөл буюу миний санаж байгаагаар 11 сараас 2015 оны 10 сарын 04-ныг хүртэл 5 жилийн турш З, Д нарын мэдэлд биеэ үнэлж байсан. З эгч хааяа Гарьдмагнайг дуудаж машинаар нь бид нарыг С хүргүүлдэг байсан...Д нь охидуудыг С хүргэдэг, тэгээд хүлээгээд машиндаа сууж байдаг байсан. Д болохоор З эгчийг гарахгүй үед бид нарыг авч гардаг ба гараагүй үлдсэн үедээ хүүхдүүд хараад үлддэг байсан...Ггийн бага хүүхэд миний санаж байгаагаар З эгч дээр биеэ үнэлж байхдаа гаргасан, төрөөд удаагүй нялх байхад нь З эгчийн гэрт ирж байсан. Угаасаа Г бид 2-ын биеэ үнэлсэн мөнгөөр З эгч амьдарч байгаа учраас хүүхдүүд тэнд байсан...Би нэлээн хэдэн удаа З эгчээс зугатаж  үзсэн, З эгч миний байгаа газрыг олоод машинтай ирээд аваад явчихдаг байсан...Би 5 жилийн хугацаанд өөрөө хувцас худалдаж авч үзээгүй...Би нэг удаа Д эгчид зодуулж байсан, согтуудаа өөдөөс нь хэрэлдээд зодуулсан. Харин Г, А хоёрыг миний хажууд Д эгч униар зодсон, унь хугартал зодсон, тэр 2-ыг 7 хоног алга боллоо гэж зодсон юм...З эгч гарахгүй үед Д дагаж гараад мөнгийг авдаг байсан, тэгээд өглөө нь Д ээждээ мөнгийг тэр тэрний мөнгө гээд тоолж өгдөг байсан...Д С дээр ирээд намайг “чи архи уучихаад том байнаа, З авгай гэж мигээд, Згаас мессеж ирсэн 3 хоногийн дараа хорихоос гарна гэсэн” гэж хэлчихээд явсан...Би цагДн газарт анхны мэдүүлэг өгсний дараа З эгч хорихоос гарч ирээд намайг С дээр байхад уулзаад надаар “би З эгчид гомдолгүй, миний 3 хүүхдийг тэжээж байсан” гэж хэлүүлээд бичлэг хийсэн. Үүнийгээ Си Ди дээр хуулж авсан. /4х, хх-10-14/,

- хохирогч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2014 оны 03 дугаар сард гэрээсээ хөөгдөөд Улаанбаатар хотод ирсэн…С тухайн үед С дээр биеэ үнэлдэг байсан, 1 удаа надтай хамт С орсон, намайг З эгчтэй танилцуулсан…Танилцсаны дараа З эгч “гадаа Соната машин дотор 2 залуу байгаа, О чи найзтайгаа хамт явчихаад ир” гэж хэлсэн. О бид хоёр тэр хоёр залуутай хамт зочид буудал орж биеэ үнэлсэн. О бид хоёрын хамт явсан хоёр залуугаас З эгч мөнгө авчихсан байсан…З эгч намайг хүнтэй унтах болгонд мөнгийг чинь цааш нь далд хийж байгаа, бөөгнүүлж байгаад өгнө, чиний зарим мөнгөөр чамд хувцас авч өгсөн шүү гэж хэлдэг байсан ч  ерөөсөө надад мөнгө өгч байгаагүй...З эгч С дээр хүмүүстэй уулзаж надтай унтах хүнийг олж өгдөг байсан. Тэдгээр хүмүүсээс мөнгийг нь өөрөө шууд авдаг байсан…З эгч намайг насанд хүрээгүй 16 настай гэдгийг минь мэдсэн. З эгч өөр Г, Оо бид нарын биеийг үнэлүүлдэг байсан…Намайг З эгч дээр биеэ үнэлж эхлэхэд Г хоёр хүүхэдтэй байсан…Г биеэ үнэлж байгаад ирээд унтаад өгөх үед хүүхдүүдийг нь З эгч өөр дээрээ байлгадаг байсан. З эгч биеэ хоногоор үнэлсэн тохиолдолд маргааш нь удаж алга боллоо гэж мөн биеэ үнэлэхгүй гээд зугтаагаад яваад өгөхөөр араас хөөцөлдөж олж авчихаад зугтаалаа гэж их зоддог байсан. Би З эгчид 2-3 удаа зодуулсан. З эгч гэрт байхад цахилгаан бороохой болон резинен бороохойгоор зодож байсан. Мөн биеийн аль ч хэсэг рүү хамаагүй өшиглөж цохидог байсан. Би биеэ үнэлэхгүй гэж зугтаагаад зодуулж байсан. Бас миний халааснаас мөнгө гараад ирсэн чинь намайг зодож байсан…2015 оны 11 дүгээр сард биеэ үнэлсэн шалтгаанаар цагдаад баригдаж дараа нь шүүхээр баривчлагдаад, З эгчийн гэрт нь очилгүй шууд зугтаасан…Би яг 2014 оны 05 дугаар сарын эхэн үеэс 2014 оны 06 дугаар сарын эхэн үе хүртэл тасралтгүй З эгчийн доор биеэ үнэлж байгаад зугтаасан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Баянзүрх дүүргийн шүүх дээр явж байгаад З эгчтэй таарсан...намайг машиндаа суулгаж авч яваад гэртээ аваачиж зодсон. Тухайн үед З эгчийн гэр нь Тахилтад байсан. Тэгээд би 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын дунд үе хүртэл тасралтгүй З эгчийн доор С дээр биеэ үнэлсэн. З эгч надад унтах хүнийг минь олж өгдөг, надад Арал тавьж, зааварчилгаа өгдөг хэвээрээ байсан…Дахин 2015 оны 01 дүгээр сарын дунд үеэс З эгчээс зугтаад…2015 оны 06 дугаар сард З эгч дээр өөрөө очсон...2015 оны 11 сар хүртэл буюу баривчлагдах үе хүртлээ хажууд нь байж биеэ үнэлсэн. Би З эгч дээр биеэ үнэлж эхэлсэнээс хойш түүнээс нэг ч төгрөг авч үзэж байгаагүй…Зарим үед З эгч Г, бид нарыг дагуулж С руу гараагүй үед охин нь болох Д эгч ирээд С руу биднийг авч гараад биеийг минь үнэлүүлдэг, бидэнд унтах хүн олж өгөөд мөнгө хураадаг ажил хийдэг байсан. Би 2015 оны 06 дугаар сард З эгч дээр биеэ үнэлэх гээд сайн дураараа очих үед Г гэх хочтой Э гэх эгч З эгчийн доор биеэ үнэлж байсан. Тэр Э гэх эгч надад хэлэхдээ З эгч дээр 5-6 орчим жил биеэ үнэлж байгаа гэж байсан. 2015 оны наадмаас хойш Д Г, Г бид нарыг 20 орчим удаа С руу дагуулж аваачаад биеийг минь үнэлүүлж, бидэнтэй унтах хүн олж өгч мөнгийг хурааж авч байсан. З эгч “зугтах юм бол хохино шүү, чамайг хаанаас л бол хаанаас олно шүү, өөр хүн болон цагдаад чиний биеийг үнэлүүлдэг гэж хэлээд үзээрэй гэж заналхийлж айлгадаг байсан. З эгч Г, Э бид нарыг өдөр бүр С руу аваачиж биеийг минь үнэлүүлдэг байсан. Зарим үед амаръя гэхэд “гаръя охидуудаа, ажилдаа” гэх мэтээр уурлаж ерөөсөө амраадаггүй байсан. Сарын тэмдэг ирсэн байх үед хүртэл “гар гар гарч биеэ үнэл” гэж хэлээд гаргаж биеийг минь үнэлүүлдэг байсан…ГЗ эгчийг байхгүй байх үед намайг дагуулж С руу аваачиж миний биеийг үнэлүүлж надад унтах хүнийг минь олж өгдөг байсан. Гнамайг 10-15 орчим удаа С руу дагуулан гарч биеийг минь үнэлүүлсэн. ГС дээр намайг аваачиж биеийг минь үнэлүүлсэн өдрүүдийг нь бол нарийн санахгүй байгаа ч тэрээр 2014 оны 10 дугаар сараас би З эгчээс хамгийн сүүлд зугтах хүртэлх хугацаанд нийт 10-15 орчим удаа С руу дагуулан гарч надтай унтах хүн надад олж өгч, тухайн хүнээс надтай унтах хөлс мөнгийг нь авч байсан боловч надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй…Намайг дөнгөж З эгч дээр очсоны дараа буюу 2015 оны 05 дугаар сарын дундуур З эгч, Д, Д нар намайг Тахир соёотын шорон руу авч яваад биеийг минь үнэлүүлсэн. Тэр үед Тахир соёот шоронгын нээлттэй хаалганы өдөр болж байсан. Тэр шоронгын хашаан дотор майхан барьчихсан байсан…Найзыгаа очиж эргэе, тэнд концерт тоглоно гэсэн очиж үзье гэж хэлж байсан. Тахир Соёотод очсоны дараа З эгч намайг найзтайгаа үлдээгээд унт гэж хэлсэн. Нэг хэсэг 2015 оны 09 дүгээр сарын үед З эгч Занданбалтай хамтран амьдарч байсан…2014 оны 06 дугаар сард З эгчээс зугтаагаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаад гэрт нь очоод зодуулах үед намайг З эгч зугтаасан хэмээн зодож байхдаа над руу заазуур авч шидсэн. Би тэр шидсэн заазуурнаас нь бултсан боловч заазуур нь хананд ойгоод миний баруун талын шагайны дээд талын шилбэ орчимд онож зүссэн. Одоо тэр сорви нь миний биед байдаг...гэх мэдүүлэг /1х, хх-92-95/

ГЗ эгчийг байхгүй үед намайг дагуулж С руу аваачиж миний биеийг үнэлүүлж надад унтах хүнийг минь олж өгдөг байсан. Гнамайг 10-15 орчим удаа С руу дагуулан гарч биеийг минь үнэлүүлсэн…З эгч намайг тахир соёотын шорон руу авч явахад Д хамт явсан. Очиж уулзсан Занданбал нь Дын найз нь гэж байсан. Намайг дандаа С дээр гаргаж биеийг минь үнэлүүлж хүнд өгдөг байсан... 2014 оны 05 дугаар сарын эхэн үеэс 2014 оны 06 сарын эхэн үе хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ыг хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 10-ыг хүртэл хугацаанд миний биеийг үнэлүүлсэн. П.З, Д 2 намайг ээлжилж авч гардаг байсан…Миний хажууд Г, Э нарыг З зөндөө зодож байсан. Эыг нүүр рүү өшиглөөд дэвсээд нүүрийг нь тэгширтэл зодож байсан. Намайг зугтаасан байх хойгуур Гг Д зодсон байсан. Би гомдолтой...гэх мэдүүлэг  /1х, хх-96-98, 4х, х-15-16/,  

- хохирогч Б.А, М.Г, А.О, Ж.Акмерак нарын нас тоолсон баримт /3х, хх-22-23/ ,

- хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлах М.Г /1х, хх-68, 163/, Б.А /2х, хх-182/, А.О /2х, хх-155/, Д.Э /2х, хх-191/, Ж.Аэ /2х, хх-198/,

- хохирогч Б.А, А.О нарт хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай баримт /2х, хх-233-237/,

- Б.Аийн төрөлтийн бүртгэл /3х, х-124-125/,  М.Г 2012.03.26, 2014.03.01-нд хүүхэд төрүүлсэн баримт /2х, хх-180-181/,

- Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:...Намайг биеэ үнэлж эхэлж байхад З гэх нүүрэндээ сорвитой эмэгтэй С дээр охидууд дагуулж ирээд биеийг нь үнэлүүлдэг байсан. 2012 онд З эгч миний мэдэхийн Г, А, Г эгч зэрэг эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байсан. С дээр З эгч дээрх эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлээд мөнгийг нь өгдөггүй өөрөө ганцаараа авдаг гэсэн яриа байдаг байсан…З эгч Гг 2015 оны 10 дугаар сар хүртэл биеийг нь үнэлүүлсэн…З эгч Аг 2014 он хүртэл биеийг нь үнэлүүлсэн санагдаж байна…2015 онд З А гэх охиныг авч ирээд биеийг нь үнэлүүлсэн…Згийн охин Д гэх эмэгтэй хаяадаа С дээр гарч ирдэг байсан. З эгчийн биеийг нь үнэлүүлдэг охидуудыг авч гарч ирээд биеийг нь үнэлүүлдэг байсан...З эгч Гг шорон руу авч яваад хүнтэй унтуулж байсан гэж би найзуудаасаа сонсож байсан…З эгч өөрийнхөө доор биеэ үнэлдэг охидуудыг дандаа гэртээ байлгадаг…З, Дөлгөөн нар А, А, Г, Г нарыг зодож дарамталж биеийг нь үнэлүүлдэг гэж Сгын биеэ үнэлэгчид ярьдаг байсан. 2013 оны зун би З эгчийн Хархорингийн 32-т байдаг гэрт нь очиход Г зодуулсан байдалтай доголчихсон З эгчид зодуулсан гэж хэлж байсан. З эгч Гг яагаад зодсоныг би мэдэхгүй байна. Би З хочтой А З эгчийн доор биеэ үнэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-101-102/,

- гэрч Т.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн :...2015 онд З хочтой Атэй хамт 111-д баривчлагдаж байсан. Энэ үеэс эхэлж таних болсон…З нь Зг “чамайг өнөр төвд өргөдөл бичээд өгчихсөн” гэсэн чинь З “чи муу яагаад өргөдөл өгч байгаа юм, мөнгө төгрөгөө өөрөө надад хадгалуулж хувцас хунар авахуулж өмсчихөөд, манай гэрт чи амьдарч байгаа биздээ” гээд зодож байсан…Г, Г, А, З нар Згийн машинаар хүргүүлж ирлээ гээд ирдэг байсан. Энэ охид гэрт нь амьдардаг гэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-106-107/,  

            - гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :...2010 онд Згийнх 19-ын автобусны буудлын ойролцоо байх байруудын нэгэнд подвол түрээсэлдэг байсан. Намайг очих болгонд З 3 хүүхэдтэйгээ мөн нөхөр нь гэх нэг ахтай бас доор нь явдаг охидууд бас баахан халаасны хулгайч гээд банди нартай бөөндөө байсан...Э Згийн доор биеэ үнэлүүлж байсан...2015 оны 09-10 сар хүртэл биеэ үнэлсэн...З Эыг Г гэж дууддаг…З нь Эд  биеэ үнэлэх хүнийг нь олж өгдөг, биеэ үнэлсэн мөнгийг нь авчихаад өгдөггүй гэж Э ярьж байсан…З нь гэр орон, мөнгө төгрөггүй, ядуу зүдүүгээр нь далимдуулж Эын биеийг бусдад үнэлүүлж мөнгө олж байсан...Эын биеийг үзэхэд бөөн шарх сорвитой, хамар нь муруй, байнгын айдастай болсон байсан...гэх мэдүүлэг /1х, хх-122-123/, /3х, хх-75/,

            - гэрч А.Оюунаас мэдүүлсэн:... Би З буюу Зг танина. З 2000 оны үеэс эхэлж Багшийн дээд дээр биеэ үнэлдэг байсан...Сүүлд З С дээр хүүхэн зардаг болсон байсан. Би 2015 оны 09 дүгээр сар шиг санагдаж байна би биеэ үнэлж байгаад цагдаад баригдаад 111-т орсон, энэ үед би Г гэдэг биеэ үнэлдэг хүүхэнтэй тааралдсан...Гг би Згийн доор биеэ үнэлдэг, гэрт нь амьдардаг, З биеэ үнэлүүлчихээд мөнгө төгрөг өгөхгүй байдаг гэж ярьж байсан. Миний мэдэхийн Згийн доор париак З, Г, Г зэрэг охидууд биеэ үнэлдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-135/,  

- гэрч Г.Энхжаргалын :...Би 2010 оноос эхэлж С орчмоор явж байна...тэр орчмоор явдаг биеэ үнэлэгчдийн нэрийг нь мэднэ...Г хочтой Эыг би мэднэ. Эын биеийг З гэдэг эмэгтэй үнэлүүлдэг байсан...З эгч Сд 2011 оноос хойш охидуудыг зарж эхэлсэн. Г гэх эмэгтэй миний мэдэхийн 2-3 жил С дээр биеэ үнэлсэн. Гг З эгч биеийг нь үнэлүүлдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-138/,

- гэрч Б.Мгийн : Би 1995-1998 онд багшийн дээд сургуулийн орчимд биеэ үнэлдэг байсан, Зг 1997, 98 оны үеэс таних болсон, учир нь З энэ үеэс бас багшийн дээд сургууль дээр биеэ үнэлэх болсон...Г З дээр биеэ үнэлдэг байсан, зугтаад багшийн дээд дээр барзак Туяа дээр ирсэн юм байна лээ...Д нь Гг хайж базак Туяагаас авахаар /өөрөөр хэлбэл барзак Туяаг зодох гэж / уулзаад архи ууж байхад нь би очиж таарсан байсан...2015 онд О /хоч нэр нь А, А гэдэг/ нь Згийн мэдэлд биеэ үнэлж байгаад зугтаад багшийн дээд ирж биеэ үнэлж байсан...О нь надад “З дээр 2 сар гаран биеэ үнэлсэн, зоддог байсан, ганц ч төгрөг өгдөггүй, тэгээд зугтаж багшийн дээр ирсэн” тухай ярьсан...Г нь “би Огаас сонсоод ирлээ, би ч гэсэн Зд биеэ үнэлж олон жил мөнгө олж өгсөн, та надад туслаач, цагдаад өгч шалгуулах гэхээр айгаад байна” гэж ирсэн, миний түрээслүүлж байсан “Амар” буудалд хоноод шөнөжингөө надад Згийн талаар, өөрийнхөө зовлонг ярьсан, тухайн үед их л аймар аймар зүйл ярьж байсан...Тэгээд би цагдаад өгч шалгуул гэсэн зөвлөгөө өгсөн....Г, О, Г нарыг Згийн мэдэлд биеэ үнэлдэг гэдгийг мэднэ. Д нь хүүхнүүдийг машинаар зөөж өгдөг гэж сонсож байсан....гэх мэдүүлэг /5х, хх-159-161/,

- гэрч О.Ганчимэгийн /Ч гэх/ ; “...Г гэх охинтой одоогоос 2-3 жилийн өмнө 100 айлын Амар буудалд очиход М нь “З дээр биеэ үнэлж байгаад зугтсан гэх А, Г гэх 2 охин ирсэн...А нь одоо багшийн дээд дээр биеэ үнэлж байгаа гээд манай буудлаар хааяа орж ирж үйлчлүүлээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод 2 охинтой уулзсан...Г нь ярихдаа ; “Олон жилийн өмнө жирэмсэн 6-7 сартай айлд байтал хажуугийн гэрт байсан З нь танилцаж мөнгө олдог ажил олж өгье гэж хэлээд дагуулж яваад биеийг нь анх үнэлүүлсэн, төрөн төртлөө биеэ үнэлсэн, буудалд биеэ үнэлж явж байгаад бие нь өвдөөд эмнэлэгт очиж төрсөн, эмнэлэгт 3 хоносон, төрөхөөс гараад Згийн гэрт очсон, төрөөд 6 дахь хоногоос нь эхлэн одоог хүртэл биеийг нь үнэлүүлж байгаа, биеэ үнэлсэн бүх мөнгийг нь авдаг, гар дээр нь мөнгө өгдөггүй, хэд хэдэн удаа зугтаж байсан боловч буцаад баригддаг, 2 хүүхдээр нь барьцаалан Гг тавьж явуулдаггүй, хэд хэдэн удаа амиа хорлох гээд гараа зүсэж байсан, хааяа архи уух болсон, архи уухаараа их мөнгө хийдэг ш дээ гээд З нь өхөөрддөг, унь хугартал зодуулж байсан, 2 жоохон хүүхдийг нь загнаад гэрийн ажлаа хийлгэдэг гэхчилэн аймар юм  яриад, одоо би Згаас тусдаа баймар байна, урдуур /багшийн дээдийг хэлж байгаа юм/ гарч биеэ үнэлмээр байна” гэж байсан...Би 10 гаран жилийн өмнө багшийн дээр дээр биеэ үнэлдэг хүүхнүүдээс татаас авдаг байсан юм, тэр үед З нь өөрөө биеэ үнэлдэг байсан...А гэж охин нь: 1-р хорооллын ар талын бааранд сууж байгаад Гарьдмагнайтай танилцсан, түүнд хөдөөнөөс дөнгөж орж ирсэн гэдгээ хэлсэн, Гнь дагуулж яваад С дээр хүчээр биеийг нь үнэлүүлэх болсон, хэд хоногийн дараа Гарьдмагнайгаас З нь Аг булааж аваад үргэлжлүүлээд биеийг нь үнэлүүлсэн, Згаас зугатаад одоо багшийн дээд дээр явж байгаа гэж ярьсан...Д нь Мг Этай андуурч эрүү шүдийг нь хугартал зодчихоод шүүхээр ял шийтгүүлэхгүй явж байгаа юм. Хүүхэн зараад амьдралаа залгуулж байгаа хүн ямар олигтой байв гэж...Г, А нарын надад ярьсан зүйлүүдийг би хэлсэн, ингэж ярьж байсан хүмүүс одоо болохоор эсэргээр нь ярьж байгааг одоо бодоход З нар мөнгө өгч нөлөөлсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /5х, хх-162-165/,

- гэрч Б.Эгийн мэпүүлэг :  “Гг З нь зардаг гэдгийг би мэддэг юм. 2014, 2015 оны үед Сонгинохайрхан дүүргийн С дээр шинжилгээ аваад явж байгаад Гтэй таарсан. Г нь...“эгчээ, би З эгчээс явмаар байна, зугтмаар байна, та надад туслаач, надад их хэцүү байна, байнга зоддог” гэж хэлээд хувцасаа тайлж харуулахад бие нь битүү хөхөрсөн байсан...Би тухайн үед Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн ДОХ-ийн төслийн нийгмийн ажил хийж байсан...Нэг өдөр Г над руу яриад “З эгч Д 2 намайг хайж байна гэнээ” гэхээр нь Д гэж юун хүн юм бэ гэхэд шоронгоос гарч ирсэн, З эгчтэй хамт амьдарч байгаа залуу байгаа, аймар хүн байгаа гэж хэлсэн...би Зд “чи хүний хүүхдийг зарж мөнгө олж байж, арай дэндүүлж байгаа юм биш үү, ингэж бас болохгүй” гэж хэлсэн...Мөн багшийн дээдийн баруун талын сааданд М бид нар архи уугаад сууж байхдаа би Дт “З та 2 Гтэй ингэж харьцаж болохгүй, хүний хүүхдийг зодоод арай дэндүүлсэн байна лээ” гэхэд Д “өөрөө болохгүй байгаа юм чинь” гээд тоосон янзгүй ярьж байсан...Д нь архины шилийг аваад Мгийн нүүр рүү цохьж байсан...Эд нар бүгдээрээ охидууд дамжуулаад зараад явдаг. Үүнийг С, багшийн дээд дээр явдаг бүх хүмүүс мэднэ шүү дээ...Г, парик З, А нарыг танина, эд нар бүгд л З нар дээр явдаг байсан...гэх мэдүүлэг. /5х, хх-166-167/,

- гэрч С.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг Сгийнхэн М гэж дууддаг. З гэх А З дээр биеэ үнэлдэг байсан...2015 онд, сарыг санахгүй байна, З Зг 2-3 удаа алгадаж байсан...З дээр Г, Г нар явдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-104-105/, 

- цагДн ерөнхий газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-18/30 дугаартай албан бичиг. /5х, хх-ийн 169-177/ хавсралт 8 хуудас Майдарын Ггийн сэтгэл зүйн зөвлөгөө авсан баримтууд,

- хохирогч Гд аюулын эрсдлийн түвшинг тодорхойлсон баримт /5х, хх-170-178/,

- Хүйсийн тэгш эрхийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай албан бичиг /5х, хх-ийн 179-214/, 

- Ө.Дын сэжигтнээр өгсөн :...Г манай гэрт ирсэнээс хойш би Гтэй хамт 2-3 удаа түүний биеийг үнэлүүлэх гэж С руу гарч байсан. Би Гтэй хамт хэзээ, хэзээ биеийг нь үнэлүүлэх гэж С руу гарсанаа он сар өдөртэй нь нарийн хэлж мэдэхгүй...анх 2014 оны 06 дугаар сард би эхний удаа Гтэй хамт С руу гарч түүнд биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан. Дараа нь 2014 оны 09 дүгээр сар орчим дахин Гтэй хамт С руу гарч биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын сүүлээр Гтэй хамт С руу гарч түүнд биеэ үнэлэгч хайж байгаад хүн олж өгч байсан....гэх мэдүүлэг /1х, хх-227-228/, 230-231/,

- Ө.Ггийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн :…Г нь манай ээжийнд 2 хүүхдийн хамт амьдардаг байсан...сүүлийн 2-3 жил ээжийнд амьдарч байгаа...А нь бас ээжийнд очиход байж байсан…А, Г нар С дээр биеэ үнэлдэг...Би эхнэрээсээ салаад С дээгүүр нэг хэсэг их явсан...Өмнө нь ч гэсэн Г, А 2 манай ээжтэй хамт С дээр гарч ирдэг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-236-237/...2015 оны зун би ээж Згийнхээ гэрт очиход Г хочтой Э байж байсан. Ер нь бол Э багцаагаар 1 жил орчим манай ээжийн гэрт хамт амьдарсан байх. Г хочтой Э С дээр биеэ үнэлдэг…А хочтой Акмерака С дээр биеэ үнэлж байсан…гэх мэдүүлэг /1х, хх-241-242/,

- сэжигтэн П.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...А биеийг нь үнэлүүлж байсан боловч өөрөө намайг гуйж ирж байсан. Ггийн биеийг үнэлүүлж байсан нь үнэн боловч би 2 хүүхдийг нь өсгөж өгсөн. Г бас өөрөө алга болчихдог байсан...гэх мэдүүлэг /1х, хх-250/

- яллагдагчаар П.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2004 оноос эхэлж амьдралын шаардлагаар багшийн дээд орчмоор биеэ үнэлж эхэлсэн. 2013 оны үеэс С дээр ирж биеэ үнэлж байгаад хүмүүстэй танилцсан. Тухайн үед Г С орчмоор биеэ үнэлээд явдаг байсан...2013 оны үед Г З эгчээ хүмүүс дээрэлхээд хэцүү юмаа, миний биеэ үнэлж олсон мөнгийг хүмүүс дээрэлхээд аваад байна, мөнгө төгрөг  ч хийж чадахгүй байна, та хажуудаа байлгаач гэж хэлсэн. Тэгээд би Гг хажуудаа байлгаж хамт зогсож биеэ үнэлдэг байсан...гэх мэдүүлэг /2х, хх-2-4/...Э, Г хоёр манай гэрт амьдарч миний доор биеэ үнэлдэг байсан. 2014 оны 03 дугаар сард Г хоёр дахь хүүхдээ гаргасны дараа манай гэрт ирж байсан...Г хочтой Э над дээр 2011 онд ирээд, дараа нь 2011 оны зун 3 хүүхдээ 1 сар гаруй над дээр хаячихаад алга болсон...2013 онд манай гэрт ирсэн. Бид хоёр орой бүр С руу хамт гарч биеэ үнэлэхээр зогсдог байсан. Би Эд биеэ үнэлэх хүнийг олж өгөөд түүний биеийг үнэлүүлчихээд олсон мөнгийг нь хувааж авдаг...гэх мэдүүлэг /2х, хх-8-9/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч М.Г нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа “шууд гарын үсэг зур гэхээр нь зурсан, юу гэж бичсэнийг нь мэдээгүй, би худалдаалагдаагүй, М гэдэг эгч дуудаад би тухайн үед уусан байсан болохоор очиж усанд ороод маргааш нь цагДн газар очсон, миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг буруу, намайг зараагүй, Ж эгчтэй хамт 7 хоносон, Т байцаагчид шүүх хуралдаанд шүүх хуралдаанд ормоор байна гэдгээ хэлэхэд Зтай чинь хамт хорьчихно шүү гэж хэлсэн, сурч байгаагүй, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулаагүй, уншиж чадахгүй, гарын үсгээ арай ядан зурдаг, Ч, Мягаа, Ж нар З гэдэг хүнийг хорино, чамайг хотоор алхуулахгүй байж чадна гэж дарамталсан” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь, мөн

Шүүгдэгч Б.А ньСонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа “...би өөрөө биеэ үнэлдэг байсан, З эгчтэй хааяа С дээр таардаг байсан, би З эгчтэй хамт амьдарч байгаагүй, Ж эгчийн буудалд миний бие өвдөөд 3 хоносон. Энэ үед Ж надад одоо 3 байцаагч ирнэ, чи ингээд хэлчих гээд үг зааж өгсөн, Зг ингээд явуулчихья, З эгч намайг зодож байгаагүй, Ж намайг буудалд аваачаад зодсон, уншиж чадахгүй” гэх зэргээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь :

- шүүгдэгч П.З нарын хүн худалдаалах гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудар, тухайлбал, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.З нарт хохирогч нар хэрхэн худалдаалагдсан талаар удаа дараа, тогтвортой өгсөн

- хохирогч М.Г / 1х, хх-70-71, 73-74, 75-77, 78, 3х, хх-66-67, 4х, хх-4-6/,

- хохирогч Б.Аийн /1х, 80-81, 82-84, 85-86, 3х, хх-69-70, 4х, 7-9/ мэдүүлгүүд, мөн хохирогч М.Г, Б.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг хөндлөнгөөс давхар нотолж буй нотлох баримтууд болох

- хохирогч А.О /1х, хх-67-69, 4х, хх-1-3/,

- хохирогч Д.Э /1х, хх-89-98, 3х, хх-69-71, 4х, хх-10-14/,

- Ж.Акмеракийн / 1х, хх-92-95, 96-98, 4х, хх-15-18/ нарын мэдүүлэг,

- М.Г, Б.А нар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгөхдөө нэрийг дурдсан хүмүүс буюу

- гэрч Б.Мгийн : М.Г, Б.А нарын шүүх хуралд өгсөн мэдүүлэг худал байна. Яагаад ингэж худал мэдүүлж байгааг гайхаж байна, нүүрэлдэж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, тэд өөрсдөө цагдаад мэдүүлэг, өргөдөл өгсөн тухай мэдүүлэг /5х, хх-159-161/,

- гэрч О.Ганчимэгийн /Ч гэх/ ; “...Г, А нарын надад ярьсан зүйлүүдийг би хэлсэн, ингэж ярьж байсан хүмүүс одоо болохоор эсрэгээр нь ярьж байгааг одоо бодоход З нар мөнгө өгч нөлөөлсөн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /5 х, хх-162-165/,

-  гэрч Б.Эгийн мэдүүлэг /5х, хх-166-167/,

- гэрч С.Мгийн мэдүүлэг /5х, хх-157/

            - шүүгдэгч Б.Аийн мэдүүлэг /7х, хх-38-41/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант төвийн “Вайт” караоке дотор иргэн Ч.М, Ч.Отгонханд нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Ч.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн :... 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед төрсөн дүү Отгонхандын гэрт байж байгаад охиных нь төрсөн өдөр болох гээд торт хайгаад гадуур явж байхад хуучин танил З эгч залгаад төрсөн өдөр болж байна, эгч нь гараад ирлээ, миний 2 дүү ирэхгүй юмуу гэсэн. Отгонханд бид 2 дэлгүүрээс дарс, набор аваад Бурхант төвийн зочид буудалд ороход З эгч, нөхөр Д, дүү Копе нар байсан...3,4 цаг архи, дарс захиалж дуулж суусан...гэтэл Д ах  манай дүү Отгоог толгойных нь араас дараад ширээний булан мөргүүлээд газар унагасан, дээрээс нь дэвсээд байхаар нь би очоод дээр нь хаагаад хэвтсэн. Миний дээрээс хамт дэвсээд бас ширээн дээрээс архины шил аваад толгой руу цохисон...гэх мэдүүлэг /6х, хх-118-119, 228/

- хохирогч Ч.Отгонхандын мөрдөн байцаалтад өгсөн:..тэр үед Д ирээд шууд үсдээд чи сая төгрөг одоо өг, З эгчийн өмгөөлөгчид мөнгө хэрэгтэй байна гэсэн...би одоо мөнгө байхгүй, маргааш олж өгье гэхэд үснээс дарж байгаад доошоо тонгойлгосон...Х эгч орж ирэхэд шууд миний толгойгоор ширээний булан мөргүүлсэн, би ухаан алдсан...Ухаан алдаж газар унасан байхад миний дээрээс дэвсээд байхаар нь Х эгч хамгаалаад  дээрээс хэвтсэн  гэсэн...гэх мэдүүлэг /6х, хх-122-123/,

-: Ч.Отгонханд, Ч.М нарын биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл, шархууд учирсан тухай шинжээчийн дүгнэлтүүд /6х, хх-132, 133/ зэрэг нотлох баримтуудаар, 

           

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” караоке дотор үйлчилүүлж байсан иргэн Н.Оын Самсунг Жи 3 маркийн гар утас, түрийвч, Голомт банкны төлбөрийн карт, биет 600.000 төгрөг иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлийг нь нууцаар хулгайлан авч нийт 898.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- хохирогч Н.Оын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой манай Ц.Энадруу залгаад найзыгаа ирээд авчихаач гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Титэм плаза зочид буудлын 408 тоот өрөөнд яваад очтол манай зүс үл таних 20 гаран насны 2 хүүхэнтэй байсан...23 цагийн үед Рич баарлуу ороод 4 пиво захиалцгаасан...би 00 өрөө орох...бүжиглэх гээд сандал дээрээ гар утас, түрийвчтэй бичиг баримтууд бэлэн мөнгө зэргүүдийг орхисон байсан...гэтэл нөгөө 2 зүс үл таних эмэгтэйчүүд алга болчихсон байсан...дансаа хаалгатал 32 автобусны буудлын Хаан банкнаас 450000 төгрөг бэлнээр гарсан байсан...гэх мэдүүлэг /7х, хх-9-10, 47-48/,

            - эд зүйлийн үнэлгээ /7х, хх-53-56/,

            - шүүгдэгч Б.Аийн...хулгайн хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. ДЭ оролцоогүй, бүх эд зүйлсийг би авч хэрэглэсэн тухай мэдүүлэг /7х, хх-59-60/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд  шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарыг бүлэглэн хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт оруулах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж, 2 түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн гэмт буруутайд,  

шүүгдэгч О.Дыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Г, Б.А нарыг “хохирогчоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэм буруутайд,  

шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:           

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн буюу ноцтой зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттайгаас гадна шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулахад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, түүнчлэн гэрч нар мөрдөн байцаалтын шатанд илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч тус бүрт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв. 

Мөрдөн байцаалтын шатанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч М.Г /1х, хх-70-71, 73-74, 75-77, 78, 3х, хх-66-67, 4х, хх-4-6/, Б.А /1х, 80-81, 82-84, 85-86, 3х, хх-69-70, 4х, 7-9/,  А.О /1х, хх-67-69, 4х, 1-3/, Д.Э /1х, хх-89-98, 3х, хх-69-71, 4х, хх-10-14/, Ж.Аэ / 1х, хх-92-95, 96-98, 4х, хх-15-18/ нараас  удаа, дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын ноцтой зөрүүгүй бөгөөд тухайн нэг хохирогчийн мэдүүлгүүд тогтвортойгоос гадна бусад хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжууд, түүнчлэн  холбогдох бусад гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус давхар батлагдаж байх тул тухайн хохирогч нарыг анхнаасаа худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй гэж үзэх ба зарим хохирогч шүүхэд гомдолгүй тухай болон тус хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй зарим тодорхой бус асуудлаар хүсэлт гаргасан нь хэрэгт цугларсан тухайн нотлох баримтуудын эх сурвалж, нотолгооны чадварт нөлөөлөхгүй байна.   

 Харин Б.А, М.Г нар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон болно.   

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хүн худалдаалах гэмт хэргийн тухайн хохирогч нар амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлсийн хувьд эмзэг байдалтай, мөн зарим хохирогч нар анх тухайн гэмт хэргийн хохирогч болох үедээ насанд хүрээгүй, түүнчлэн жирэмсэн байсан, дахин жирэмсэн болсон байхаас гадна шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нар тус бүр холбогдсон хүн худалдаалах гэмт хэргийнхээ хувьд гэмт санааны хувьд санаатайгаар нэгдсэн байх төдийгүй хүн худалдаалах гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэр, сэдэлт, зорилгын хүрээнд  өөр хоорондоо тухай бүр харилцан бүлэглэж хэд хэдэн хохирогчийг тодорхой үргэлжилсэн хугацаанд худалдаалсан нь тогтоогдсон байх тул гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран шүүгдэгч нарын хүн худалдаалах хамгийн сүүлчийн гэмт үйлдэл таслан зогсоогдсон буюу тухайн хохирогч нарыг хамгийн сүүлчийн удаа бусдад худалдаалсан цаг хугацааг гэмт хэрэг үйлдэж төгссөн хугацаагаар тооцсон нь үндэслэлтэй гэж үзнэ.   

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нар анхнаасаа сайн дураараа бусдад биеэ үнэлүүлэн худалдаалагдаж хохирохыг хүссэн гэж үзэх бодит үндэслэл, баримтгүйгээс гадна 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд тус тус хуульчилсан хүн худалдаалах гэмт хэргийн аутентик тайлбарт утга агуулгын зөрүүгүйгээр : хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй (хүн худалдаалсан гэж үзнэ), “хохирогч өөрийг нь тухайн хүн худалдаалах зүйлд заасан аргаар хохироож байгааг (өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан) өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч нарыг хүн худалдаалах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.   

Шүүгдэгч нар тус тус холбогдсон хүн худалдаалах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тухайн гэмт хэргийн хүрээнд зарим хохирогч нарыг биеийг нь үнэлүүлэх буюу худалдаалахаар өөр хоорондоо харилцан шилжүүлж авах буюу хараа хяналтан дороо  байлгах арга хэлбэрээр биеийг нь үнэлүүлж байгааг худалдаалахаар хүнийг “хүлээн авсан” гэж үзэх ба харин шүүгдэгч нарт хөлсийг нь төлж хохирогч нартай бэлгийн харьцаанд орсон этгээдийг “хүн худалдаалахаар хүлээн авсан” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул хохирогчийг худалдан авсан буюу төлбөр төлж бэлгийн харьцаанд орсон этгээдүүдийг олж тогтоох, байцаах үндэслэлгүй, боломжгүй гэж үзнэ.        

 Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нар харилцан бүлэглэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тийнхүү худалдаалахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасан үйлдлийн бүх хэлбэрийг багтааснаар буюу “хүн худалдаалсан” гэснээр яллах дүгнэлтэд бичсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын үйлдэлд хүн  худалдаалах гэмт хэргийн үйлдлийн “нуун далдалсан” гэх шинж тогтоогдоогүй байх ба шүүгдэгч нарын хүн худалдаалах гэмт хэргийн үйлдлийн бүх хэлбэрийг тийнхүү бүхэлд нь бичсэн нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн нотолгооны чадварт нөлөөлөхгүй байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.       

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаа, зөрчил байгаа гэх зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгчийн санал, хүсэлтийн хүрээнд тус хэргийг шүүхээс урьд удаа дараа прокурорт буцаасан, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зарим зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр : шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарт холбогдох хүн худалдаалах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах, хэргийг прокурорт буцаах, хохирогч нарыг худалдаалж авсан хүмүүсийг олж тогтоолгох тухай шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтүүдийг, мөн шүүгдэгч М.Г, Б.А нар  худал мэдүүлэг өгөхдөө “зориуд” худал мэдүүлээгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгуулах тухай шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтүүдийг, мөн “шүүгдэгч Ө.Г хүн худалдаалах гэмт хэрэгт гэм буруугүй” тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Шүүгдэгч О.Д 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шүүгдэгч Б.А хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруугийн талаар тухайн шүүгдэгч нар маргаагүй болно.    

Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нар  бүлэглэн хүн худалдаалсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн тухайд : Яллах дүгнэлт бичсэнээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3-т заасан урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан гэх онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлагдаагүй, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1-д заасан давтан, 113.3-т заасан урьдчилан үгсэж тохиролцсон бүлгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан байнга тогтвортой, 3.2-т заасан зохион байгуулалттай гэмт бүлэгтэй адилтган гэж үзэх боломжгүй тул шүүгдэгч нарын үйлдсэн хүн худалдаалах гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.А нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.От 798400 төгрөг төлөхөө илэрхийлсэн байна.   

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цуглараагүй, зарим хохирогч нар гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх ба хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч Ө.Д, Ө.Г, М.Г, Б.А нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т  эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй байх тул О.Д, П.З нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нар хүн худалдаалах гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, санал зэргийг харгалзан шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарын үйлдсэн хүн худалдаалсан гэмт хэрэгт хорих ял ялгамжтай оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч М.Г, Б.А нарт хорихоос бусад төрлийн ял оногдуулах, харин шүүгдэгч О.Дт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Бусад асуудал   

Тус хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Г цагдан хоригдоогүй.

Шүүгдэгч П.З нь 2015.11.17-с /1х, хх-195/ эхлэн 2016.03.16-ны өдрийг хүртэл /1х, хх-201-216/ 120 хоног, 2017.01.20-с // эхлэн 2017.11.17-ны өдрийг хүртэл /3х, хх-104-107, 180, 192, 236, 4х, хх-70, 77, 81, 222-229, 5х, хх-15, 56, 64-65, 68, , 115, 122, 73  300 хоног, 2018.11.21-ний /7х, хх-207, 231/ өдрөөс 2019.01.02-ний өдрийн байдлаар 42 хоног нийт 462 хоног, шүүгдэгч Ө.Д нь 2015.11.13-аас 16-ны өдөр хүртэл /1х, хх-182-186/ 2 хоног, 2017.01.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл / 3х, хх-97-101, 179, 192, 238, 4х, хх-50, 56-58/ 165 хоног, нийт 167 хоног, шүүгдэгч Ө.Г нь 2015.11.15-аас 16-ныг хүртэл 1 хоног /1х, х-189-190/, 2017.01.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл /3х, хх-92, 95, 173, 192, 237, 4х, хх-31, 37/ 165 хоног, нийт 166 хоног, шүүгдэгч О.Д нь 2018.08.17-ны өдрөөс 2019.01.02-ний өдрийн байдлаар /6х, хх-235, 7х, хх-126-127, 154, 168, 179, 207, 231/ нийт 138 хоног, шүүгдэгч Б.А нь 2018.08.24-ний өдрөөс 2018.11.21-ний өдөр хүртэл /6 х, хх-242, 7х, хх-167, 170,179, 207/ нийт 88 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тухайн шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.  

Шүүгдэгч Ө.Дын асрамжид байдаг, 2009 онд төрсөн охин У.А /5х, хх-130-131/, шүүгдэгч О.Дын асрамжид байдаг 2002 онд төрсөн Д.Т, 2005 онд төрсөн Д.Т, 2007 онд төрсөн Д.Түвшинбат / 4х, хх-118-120/ нарт Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг, уг асуудлыг шийдвэрлэх хүртэл асран хамгаалж, харгалзан дэмжүүлэхээр У.А түүний нагац эгч П.Я /3х, х-72/, Д.Т,  Д.Т, Д.Т нарыг тэдний эмээ Б.Ат /1х, хх-133/ түр хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 34.19, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :              

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар  Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.    

2. Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарыг бүлэглэн хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөгт оруулах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж, 2 түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн гэм буруутайд,   

шүүгдэгч О.Дыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.Г, Б.А нарыг “хохирогчоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэм буруутайд,

шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дын үйлдсэн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасгаар шүүгдэгч П.Зг 10 жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч О.Дыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Дыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Гг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Б.А нарыг тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарын тус бүр эдлэх хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч П.Згийн 462 хоног, Ө.Дын 167 хоног, шүүгдэгч Ө.Гн 166 хоног, О.Дын 138 хоног, Б.Аийн 88 хоногийг тухайн шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.    

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  М.Г, Б.А нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Аээс 798400 төгрөг гаргуулж, хохирогч Н.От олгосугай.

10. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн холбогдох шүүгдэгч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д, М.Г нар бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.        

11. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ө.Дын өсвөр насны хүүхэд У.А, О.Дын өсвөр насны хүүхдүүд болох Д.ТүвТшинжаргал, Д.Т, Д.Т нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  даалгасугай.          

12. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга тухайн шүүгдэгч нарын өсвөр насны хүүхдүүдэд хуулийн дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Дын охин У.А асран хамгаалахыг түүний нагац эгч П.Я, шүүгдэгч О.Дын өсвөр насны хүүхдүүд болох Д.Т, Д.Т, Д.Т нарыг асран хамгаалахыг тэдний эмээ Б.Ат тус тус түр хариуцуулсугай.   

13. Шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарыг тус тус цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.             

14. Уг тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

15. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

16. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.З, Ө.Д, Ө.Г, О.Д нарт авсан цагдан хорих, Б.А, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

 

                                                 ШҮҮГЧ                                 Л.БААТАР

 

 

                                                                                              Б.ДАШДОНДОВ