Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,   

           улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Т.Гтүүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчуу овогт Т Г холбогдох 1808032181237 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :   

Шүүгдэгч Т.Гнь 2018 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :   

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :        

- Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :...2018 оны 6 дугаар сарын 25-ны орой найзуудын хамт пабд орж ууж идсэн. Найз Д би хамт үлдээд гэртээ харихаар авто сургуулийн автобусны буудлын орчим явтал үл таних залуу ганцаараа явж байхаар нь бид 2 тэр залуугаас “тамхи байна уу” гээд  асуусан чинь надад тамхи байхгүй, тамхи авах гээд явж байна хамт явах уу гэхээр нь би дагаад явсан, найз Д бид 2-ыг хараад үлдсэн. Бид 2 түцэнд очсон чинь хаалттай байсан буцаад найз дээрээ иртэл 2 залуу Д нийлээд зодож байсан. Би очоод салгах гээд ноцолдсон чинь хажуунаас надтай хамт явсан залуу гартаа барьсан чулуутай гараараа миний нүүрэнд 2-3 удаа цохих үед би ухаан алдаад унасан нэг сэрсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан” ...гэх мэдүүлэг /хх 11-14/, 

- Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой найзууд болох Б, З түүний найзын хамт 4-үүлээ  автобусны буудлын орчмын нэрийг нь мэдэхгүй пабд орж хөл бөмбөг үзэнгээ ууж идсэн. Тэднээс эхлээд З найзын хамт явсан ба би Бтой хамт нэг нэг пиво нэмж уучихаад хамт гараад авто сургуулийн автобусны буудал орчим алхаж явтал үл таних нэг залуутай бид 2 тааралдсан, тэр залуугаас бид хоёр “тамхи байна уу” гээд асуусан чинь байхгүй, тамхи авах гээд явж байна хамт явах уу гээд Б тэр залуутай хамт түц рүү тамхинд явсан би үлдээд зогсож байтал гэнэт 2 залуу гарч ирээд шууд намайг заамдаж боож унагасан. Тэр үед найз Б ирээд : намайг тэр 2 залуугаас салгах гээд ноцолдож байтал Бтой хамт тамхинд явсан залуу Бийн нүүрэнд 2-3 удаа гарт байсан чулуугаар цохисон. Найз ухаан алдаад унасан тэр үед нөгөө залуус зугтах гэхээр нь би найз Бийг цохисон залууг барьж автал намайг тал талаас цохиод байсан...цагдаад дуудлага өгч би Бийг цохисон залууг эрүүлжүүлэхэд өгч явуулсан. Миний бие бага зэрэг шалбараад зүгээр болсон тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” ...гэх мэдүүлэг /хх 18-19/

- Гэрч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад хамт ажилладаг Г гадна 4-5 хүний хамт ажлын ойролцоо машиндаа пиво хувааж ууцгааж байгаад орой 21 цагийн үед салцгаасан. Гэртээ хариад байж байтал Гдуудахлаар нь хаана байгааг нь заалгаад очтол найз Гсүүлд нэрийг нь мэдсэн Бтой юм яриад зогсож байснаа над дээр хүрч ирээд найзыгаа аваад яв гээд миний мөрөн дээр гараа тавиад байхаар нь би гарыг нь холдуулаад найз дээрээ очтол ГБтой зодолдож эхэлсэн. Би Д зодолдоод дээр доороо орж байтал Д гартаа чулуу бариад цохих гэхээр нь би Г орхиод зугтаасан буцаад иртэл ГБийн толгойг түшээд сууж байсан. Б ухаангүй болчихсон хэвтэж байсан. Миний нуруу бага зэрэг халцарсан байж байгаад гайгүй болсон. Би Г Бтой юунаас болж зодолдож муудалцсаныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хоорондоо зодолдоод эхэлсэн хэн хэнийгээ хаана юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна” ...гэх мэдүүлэг /хх 20-21/,  

Шүүх шижилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №8392 дугаартай: “...Г.Бийн биед дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана, баруун хацар яс, хамар ясны хугарал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун өвдөг, баруун мөр, баруун гарын ядам хуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэр ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” ..гэх дүгнэлт /хх 27/,

Шинжээч эмч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..дух ясны хугарал, духны зулгаралт гэмтэл нь 3.1.2-т зааснаар хүнд гэмтэлд хамаарна. Дух ясны хугарал нь духанд зулгаралт гарч үүсгэгдэнэ” ...гэх мэдүүлэг /хх 30-31/,

Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад ажлын хүмүүстэй нийлж пиво ууцгааж байгаад 22 цагийн үед бүгд салцгаасан. Би ажил руугаа орж тооцоо хийх гээд үлдсэн ажлаас гараад явж байх замдаа найз Т руу утсаар залгаад уулзахаар болж Чингис Соосэ их сургуулийн орчимд зогсож байтал үл таних 2 согтуу залуу хүрч ирээд “гал байна уу”  гээд асуухаар нь гал байхгүй гэсэн чинь тамхи байна уу гэхээр нь бас байхгүй надад 1000 төгрөг байна хамт тамхи авья гэж хэлээд Бтой хамт түц ороод 4 ширхэг парламент тамхи аваад түүнийгээ хуваагаад татаж байхдаа Д маргалдаж барьцаалдаад зогсож байхад найз Т ирээд бид 2-г салгах үед би Бтой маргалдаж байгаад нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохиод Т бид 2 тэндээс зугтаах үед араас Б чулуу шидээд миний гаран дээр оночихоор нь би шидсэн чулууг нь аваад шидтэл Бийн толгойг онож Б ухаан алдаад уначихаар нь би гүйж очоод түргэн дуудаарай гэж хэлсэн, удалгүй цагдаа, түргэн 2 ирсэн цагдаа нар намайг саатуулах байранд хийж, Б түргэнээр явсан”...гэх мэдүүлэг /хх 42-45/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Г2018 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Г.Бийн :“...2018 оны 6 дугаар сарын 25-ны орой найзуудын хамт пабд орж ууж идсэн...тэндээс найз Д харихаар явсан...үл таних залуу ганцаараа явж байхаар нь бид 2 тэр залуугаас “тамхи байна уу” гэж асуутал   тамхинд хамт явах уу гэхээр нь би дагаад явсан, Д үлдсэн...буцаад иртэл 2 залуу Д нийлээд зодож байсан, би очоод салгах гээд ноцолдсон чинь хажуунаас надтай хамт явсан залуу гартаа барьсан чулуутай гараараа миний нүүрэнд 2-3 удаа цохих үед би ухаан алдаад унасан...гэх мэдүүлэг /хх 11-14/, 

- гэрч Ш.Д:...Тухайн үед Б тэр залуутай хамт түц рүү тамхинд явсан, би үлдээд зогсож байтал гэнэт 2 залуу гарч ирээд шууд намайг заамдаж боож унагасан. Тэр үед найз Б ирээд намайг тэр 2 залуугаас салгах гээд ноцолдож байтал Бтой хамт тамхинд явсан залуу Бийн нүүрэнд 2-3 удаа гарт байсан чулуугаар цохисон. Найз ухаан алдаад унасан...цагдаад дуудлага өгч,  Бийг цохисон залууг эрүүлжүүлэхэд өгч явуулсан...гэх мэдүүлэг /х-18-19/,

- гэрч С.Т : “...Тухайн үед Г дуудахад нь очтол найз Гсүүлд нэрийг нь мэдсэн Бтой юм яриад зогсож байсан...ГБтой зодолдож эхэлсэн. Би Д зодолдсон, Д гартаа чулуу бариад цохих гэхээр нь зугтаасан, буцаад иртэл ГБийн толгойг түшээд сууж байсан. Б ухаангүй болчихсон хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх 20-21/,    

-:...Г.Бийн биед хүнд гэмтэл учирсан тухай  шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг /х-27, 30-31/ 

- хохирогч Г.Бийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн тухай шүүгдэгч Т.Ган-Эрдэний мөрдөн байцаалт /х 42-45/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Гнь хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ял шийтгүүлж байгаагүй, эхнэр, 2011, 2016 онд төрсөн 2 хүүхдийн хамт амьдардаг, “Сүү” хувь хувьцаат компанид борлуулагчийн ажилтай, хувьд ногдох хөрөнгийн хувьд 6 сая төгрөгийн хадгаламж, 4 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай гэх баримыг шүүх хуралдаанд шинжлүүлсэн болно.   

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн улсын яллагч, өмгөөлөгч нарын торгох ял оногдуулах санал зэргийг харгалзан “торгох ял” оногдуулж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудал     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :   

 

1. Шүүгдэгч Т.Г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ган-эрдэнэд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусдад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.          

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Г авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР