Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 61

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

+

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,   

           улсын яллагч М.Амарзаяа,

           хохирогч Д.М

            шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж- ийн Б холбогдох 1808033860942 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Д.М хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :    

- Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтад өгсөн : “...Би хэрэг болох үед өөрийн төрсөн эцэг болох Ды гэр болох 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр миний эцэг Д түүний эхнэр буюу хойт эх Ө нар ажилдаа явахаар 07 цагийн үед гарч явсан. Би гэртээ эцгийн хүүхдүүд болох Туяа, С, Б нартай гэртээ үлдсэн. 10 цагийн үед манай хойт эхийн аав болох хөгшин ирээд 3 дүүг маань аваад гэр лүү явсан. Би гэртээ хувцас угаагаад үлдсэн. Доороос намайг хүчиндсэн Б өгсөж явсан. Тэднийх манай хашаагаар дамжиж гэртээ ордог. Б манай гэрт орж ирээд манай аавыг асуучихаад гэртээ орлоо гээд гарсан. Гарчихаад буцаад манай гэрт ороод ирсэн. Гэрт орж ирснээ гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Надтай уулзах юм байна гэж хэлсэн. Тэгээд намайг гэрийн хойморт орны урд зогсож байхад ор луу түлхэж унагаасан. Намайг орилох гэтэл миний амыг гарын алгаараа дарсан. Тэгээд намайг оролдсон. Тэгээд миний өмсөж байсан бүх хувцсыг хүчээр тайлсан. Б миний дээр гарч намайг дараад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцаанд хүчээр орсон. Би тухайн үед эсэргүүцэх гэсэн боловч чадаагүй. Хашгирах гэсэн боловч амыг маань дарчихсан учир дуугарч чадаагүй. Б миний дээр гараад удаагүй. Түүнийг надтай бэлгийн харьцаанд орж байхад гэрийн гадаа хүн дуугарсан. Би Быг түлхэхэд босчихсон. Тэгээд би хувцсаа өмсөөд гэрээс гарсан. Тэр үед Г ирсэн. Намайг яасан юм бэ гэж асуухад би хэлж чадахгүй байж байгаад түүнийг явуулчихсан. Б миний ардаас гараад гадагшаа явсан” ...гэх мэдүүлэг /хх- 13-14/,

- Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Төрсөн эцэг Ды гэрт ганцаараа байхад Б гэх хүн орж ирээд манай аавыг асуучихаад гэртээ орлоо гээд гарсан. Гарчихаад манай гэрт буцаад ороод ирсэн. Гэрт орж ирсэнээ          хаачсан юм бэ, Д хаачсан юм бэ” гэхэд нь ахаа тоглоомын талбай дээр байгаа байх, аав ажилдаа явчихсан” гэхэд Б нь “за за чамтай ярих юм байна” гэхэд нь би дуугараагүй. Б зуухны доор байсан галын хайчыг аваад хаалганы бариул руу тээглүүлж түгжихээр нь “яах гэж байгаа юм” гээд гайхаад асуусан чинь юм хэлэхгүй байхаар нь би гарах гээд хаалга руу ойртсон чинь шууд над руу хүрч ирээд “хоёулаа бэлгийн харьцаанд орох уу” гэхэд би толгой сэгсрээд “үгүй” гэж хэлчихээд тогоо руу ус хийх гэхэд Б миний цамцыг тайлах гэхэд нь гадаа хөлийн чимээ гарч байна гэж хэлсэн чинь хүн биш байхаа, ах чинь ирэх болоогүй байх гэж хэлээд цамц тайлах гээд зуурахаар нь эсэргүүцээд хоёр гараараа цээж рүү нь түлхсэн чинь Б зүтгэсээр байгаад миний цамцыг тайлчихсан. Би эсэргүүцээд дийлээгүй учир уйлсан. Тэгтэл хаалга гаднаас нь тогшсон. Б хаалга тайлсан. Тухайн үед миний цамцыг тайлсан байсан учир би ахын цамцыг авч өмсөөд гэрээс гарсан. Тэр өдөр хүчиндэх гэж оролдож цамц тайлах хүртэл бид зүгээр нэг нэгнээ зүс мэддэг л байсан хүмүүс. Тэр өдөр хүчиндэх гээд цамц тайлахад нь миний нулимс дуслаад айгаад байж байтал ах Г ирж хаалга тогшоод Б хүч хэрэглэхээ зогсоосон” ...гэх мэдүүлэг /хх -17/

            - Гэрч Б.Ды мөрдөн байцаалтад өгсөн: “... Би “цагаан бүргэд” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, 2018.07.10-2018.07.13-ны өглөө хүртэл ажил дээрээ байсан, гэртээ байгаагүй...2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ө надад хоол авч ирчихээд буцаад гэртээ очсоныхоо дараа над руу залгаад “Б орж ирээд Мийг юм угаах гээд байж байхад нь амыг нь дарж байгаад хүчиндсэн гэж байна” гэж хэлэхээр нь цагдаад мэдэгд гэж хэлсэн...Мээс Г ахдаа хэлэхгүй яасан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Г миний сүүлд суусан эхнэрийн том хүү ба М нь Ггээс ердөө хэдхэн сараар дүү учраас ичсэн байх...Бтай архи уусан зүйл байхгүй, худлаа ярьж байна., би тэр өдөр ажилтай байсан...Б согтуу над руу нэг удаа яриад чи намайг шоронд оруулах гээд байгаа юм уу, чи нэг машин авах юм уу гэхээр нь шийддэг газар нь шийдэх байлгүй, чамтай юм ярьмааргүй байна гэж хэлсэн.../х-29-30/, 

- Гэрч Л.Ө мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018.07.11-ний орой нөхөр байхгүй байсан учир би монгол гэрийн хойд талын орон дээр жаахан хүүхдүүдийн хамт унтсан, хүү Ггийн найз Э, охин М нар гэрийн баруун талд матраасан дээр зэрэгцээд унтсан...Маргааш өглөө нь буюу 2018.07.12-ны өглөө Б орж ирээд гарч явсан...Тэгээд 12 цагийн үед би нөхөр Дд хоол аваачиж өгөөд 16 цагийн үед гэртээ ирсэн чинь М намайг тосч авахаар ирсэн. Тэгэхэд М уйлсан бололтой байсан. Намайг хараад уйлаад байхаар нь яагаад уйлаад байгааг нь асуухад хэлэхгүй болохоор нь загнаж байгаад хэлүүлсэн. Гэтэл Мийг манай урд байдаг Б гэдэг залуу хүчиндсэн талаар надад хэлсэн. Би аавдаа хэлсэн үү гэхэд “үгүй” гэхээр нь Д луу залгаад энэ талаар хэлэхэд цагдаад мэдэгд гэхээр нь цагдаад дуудлага өгсөн”...Яагаад аав болон ахдаа хэлээгүй юм бэ гэхэд М ичээд хэлээгүй гэж байсан...2018.07.12-ны өдөр Д гэртээ байгаагүй ажил дээрээ 3 хоносон, Бтай архи уугаагүй, худал ярьж байна...гэх мэдүүлэг /хх-29/,  

- Гэрч Ж.Л мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг очиход М 3 бага насны дүүгийн хамт байхаар нь “манайх руу явья” гэхэд “2 өмдөө угаачихаад явья” гэсэн. Тэгээд намайг арай яваагүй байхад Б гэрийн гадаа ирээд гэрт орох гэхэд нь би түүнийг халамцуу байхыг нь хараад “чи ийшээ орж яах гээд байгаа юм, гэрийн хүмүүс нь алга, хүүхдүүд л байна. Архи ууж чадахгүй юмнууд нэмж уух гээд явна уу” гэж загнаад Мийг “юмаа угаачихаад араас ирээрэй” гэж хэлчихээд бага насны 3 хүүхдүүдийг аваад явсан” ... гэх мэдүүлэг /хх -35-36/,

- Гэрч Ө.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би гудамжинд Е, Бүдүүнээ хоёртой таараад ПС тоглохоор болоод гэр лүүгээ орж хувцсаа солих гээд гэрт ирэхэд гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд би хаалга тогшсон чинь 2 минут орчмын дараа Б хаалга онгойлгосон. Би гэрлүү ороод Быг “юу хийж яваа юм” гэхэд зүгээр гэсэн утгатай зүйл хэлж байсан. Б хувцастайгаа харин М дээгүүрээ хөхөвчтэйгээ байж байсан. Миний цамцыг авч өмсөж байсан. Намайг ороход М уйлчихсан байдалтай сууж байсан учир би түүнээс юу болсон юм бэ гэхэд ямар нэгэн юм хэлээгүй, дуугарахгүй байсан ба цамц өмссөнөө нүүрээ дараад уйлж байснаа гараад гүйчихсэн. Б Мийг гарч гүйхээс өмнө “ганц юм уух уу гэхэд “үгүй” гэсэн. Тэрээр халамцуу байсан, түүнээс архи үнэртэж байсан” ...гэх мэдүүлэг /хх -38/, 

- Гэрч Э.Э мэдүүлэг : 2018.07.11-с 12-нд шилжих шөнө би Мийн гэрт  Мтэй газарт тусдаа унтсан, бэлгийн харьцаанд орсон. Г гадуур хоносон, ээж нь хүүхдүүдийн хамт байсан...Намайг хоносон шөнө аав Д нь гэртээ ирээгүй, намайг явах хүртэл ирээгүй.../х-41/,

Ж.Бын гэрчээр өгсөн : ...Тэр үед бид 2 тэврэлдээд хойд талын орон дээр үнсэлцээд хэвтэж байтал гаднаас Мийн ах Г орж ирсэн...өчигдөр өглөө нь 8 цагийн үед Мийнд ороход нэг залуутай орон дотроо хэвтэж байсан...Би Мийн хувцсыг тайлаагүй, цамцыг нь бага зэрэг сөхчихөөд байж байсан.../х-42/,

- Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 9-10 цагийн орчимд би Ды гэрлүү орсон чинь Д эхнэрийн хамт орон дээр, харин газарт М нэг залуугийн хамт гудсан дээр нэг хөнжилд унтаж байсан. Мөн жаахан хүүхдүүд нь бүгд унтаж байсан. Тэгээд би Дтай уулзаад түүний хамт гэрээс нь гараад дэлгүүр орж 0.33 литрийн нэг шил архи аваад гудамжинд зогсож байгаад бид хоёр тэр архиа хувааж уусан. Тэгээд Д ажилтай гээд гэрлүүгээ орчихоод явна гээд надаас салаад гэрлүүгээ орсон. Манай тэдний гэрийн урд талын хашаанд байдаг тул би гэрлүүгээ орчихоод багцаагаар 1 цаг орчим болчихоод буцаад Ды гэр лүү 12, 13 цагийн орчимд орсон чинь  М бага насны 3 дүүгийн хамт гэртээ байж байсан. Би ороод юм ч хэлээгүй сууж байхад М 3 дүүгээ хажуу хашаанд байдаг өвөөгийнхөө гэрлүү ор гээд оруулсан. Тэгээд дүү нар нь гараад явчихаар нь би Мийг чи хаалгаа түгжчихээч гэж хэлсэн чинь М галын хайчаар хаалгаа тэвхдэж түгжсэн. Тэгэхээр нь би цамцыг нь тайлчихаад хөхөвчийг нь тайлах гэсэн чинь гэрийн гадаа Г ах нь хүмүүстэй яриад ирж байгаа чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би очоод хаалгыг нь онгойлгосон чинь Гүнчээ нь хоёр найзын хамт орж ирж байсан. Тухайн үед М цамцаа яг өмсөөд байж байсан. Тэгээд би зөрж гараад гэрлүүгээ орсон. Би Мтэй өмнө нь бэлгийн харьцаанд орох талаар ярьж байгаагүй. Өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Тэр өдөр би гэрт нь ороод дүү нараа гаргачихаар нь би түүнээс “хоёулаа бэлгийн харьцаанд орох уу” гэхэд М тэгье гэхээр нь би хаалгаа түгжчих гэсэн чинь за гээд түгжсэн. Би хувцсаа тайлаагүй. Харин би Мийн цамцыг тайлсан. М эсэргүүцэл үзүүлээгүй. Би Мд ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй. М өөрөө зөвшөөрсөн учраас бэлгийн харьцаанд орох гэж байсан. Би Мтэй бэлгийн харьцаанд ороогүй. Мөн түүнд хүч хэрэглээгүй өөрөө л зөвшөөрсөн учир бэлгийн харьцаанд орох гэж байсан. М худал мэдүүлсэн байна” ... гэх мэдүүлэг /хх-71-72/…Би уг зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна...Мийн цамцыг тайлаад хацар дээр нь үнссэн чинь Г хаалга тогшсон...тэгээд би хаалга онгойлгоод гарсан.../х-184/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Д.Мийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтад өгсөн“...тэр үед манай гэрт Б орж ирсэн...зуухны дор байсан галын хайчийг авч хаалганы бариул руу тээглүүлж түгжихээр нь “яах гэж байгаа юм” гээд гайхаад асуусан чинь юм хэлэхгүй байсан...би гарах гээд хаалга руу ойртсон чинь шууд над руу хүрч ирээд “хоёулаа бэлгийн харьцаанд орох уу” гэхэд нь би толгой сэгсрээд “үгүй” гэж хэлчихээд тогоо руу ус хийх гэхэд Б миний цамцыг тайлах гэхэд нь гадаа хөлийн чимээ гарч байна гэж хэлсэн чинь хүн биш байхаа, ах чинь ирэх болоогүй байх гэж хэлээд цамц тайлах гээд зуурахаар нь эсэргүүцээд хоёр гараараа цээж рүү нь түлхсэн чинь Б зүтгэсээр байгаад миний цамцыг тайлчихсан. Би эсэргүүцээд дийлээгүй учир уйлсан. Тэгтэл хаалга гаднаас нь тогшсон. Б хаалга тайлсан. Тухайн үед миний цамцыг тайлсан байсан учир би ахын цамцыг авч өмсөөд гэрээс гарсан. Тэр өдөр хүчиндэх гэж оролдож цамц тайлах хүртэл бид зүгээр нэг нэгнээ зүс мэддэг л байсан хүмүүс. Тэр өдөр хүчиндэх гээд цамц тайлахад нь миний нулимс дуслаад айгаад байж байтал ах Г ирж хаалга тогшоод Б хүч хэрэглэхээ зогсоосон” ...гэх мэдүүлэг /х-17/ болон энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- гэрч Ө.Ггийн :...тэр үед би хувцсаа солих гээд гэрт ирэхэд гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байсан...хаалга тогшсон чинь Б хаалга онгойлгосон...Б хувцастайгаа харин М дээгүүрээ хөхөвчтэйгээ байж байсан...Миний цамцыг авч өмсөж байсан. Намайг ороход М уйлчихсан байдалтай сууж байсан учир би түүнээс юу болсон юм бэ гэхэд ямар нэгэн юм хэлээгүй, дуугарахгүй байсан ба цамц өмссөнөө нүүрээ дараад уйлж байснаа гараад гүйчихсэн...Б халамцуу байсан, түүнээс архи үнэртэж байсан”...гэх мэдүүлэг /хх -38/,

- гэрч Б.Ды мөрдөн байцаалтад өгсөн: “...Мээс Г ахдаа хэлэхгүй яасан юм бэ гэхэд дуугарахгүй байсан. Г миний сүүлд суусан эхнэрийн том хүү ба М нь Ггээс ердөө хэдхэн сараар дүү учраас ичсэн байх...Б согтуу над руу нэг удаа яриад чи намайг шоронд оруулах гээд байгаа юм уу, чи нэг машин авах юм уу гэхээр нь шийддэг газар нь шийдэх байлгүй, чамтай юм яримааргүй байна гэж хлэсэн...гэх мэдүүлэг /х-29-30/,   

- гэрч Л.Ө мөрдөн байцаалтад өгсөн :...хүү Ггийн найз Э...Мээс яагаад аав болон ахдаа хэлээгүй юм бэ гэхэд М ичээд хэлээгүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх -29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :          

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан болохыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хохирогчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураар шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орохыг хүссэн, зөвшөөрсөн гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй байх бөгөөд хохирогч анх ээждээ хэлэхдээ мөн мэдүүлэг өгөхдөө “хүчиндсэн буюу бэлэг эрхтнээ бэлэг эрхтэнд хийсэн” тухай мэдүүлсэн нь шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхээр завдсан үйлдлийг үгүйсгэх үндэслэл, баримт болохгүй гэж үзэв. Учир нь :      

- хэрэгт буй нотлох баримтуудаас үзвэл хохирогч нь найз залуутай улмаар тухайн гэмт хэрэг гарахын урд шөнө нь гэртээ хамт унтсан, бэлгийн харьцаанд орсон, гэмт хэрэг гардаг өдрийн өглөө нь хохирогч найз залуутайгаа нэг оронд унтаж байсныг шүүгдэгч гэрт нь орж ирснээр харж мэдсэн, түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн аавынх нь найз төдийгүй хохирогчоос 15 насаар ахмад настай, мөн хохирогч нь шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орохыг огт хүсээгүй тухайгаа анхнаасаа мэдүүлсэн зэрэг нь тус тус нотлох баримтын эх сурвалжуудтай байх тул хохирогч тухайн өдөр шүүгдэгчтэй бэлгийн харьцаанд орохыг өөрөө хүссэн, зөвшөөрсөн гэх үндэслэл, баримт тогтоогдохгүй, түүнчлэн     

- хохирогч нь уйлчихсан байдалтай, дээгүүрх цамц нь тайлагдсан зөвхөн хөхөвчтэй байсныг гэрч Ө.Г тухайн агшинд гэрчилсэн, уг мэдүүлгийн эх сурвалж нь хохирогчийн мэдүүлгийн :...Б зүтгэсээр байгаад миний цамцыг тайлчихсан. Би эсэргүүцээд дийлээгүй учир уйлсан тухай мэдүүлгийн эх сурвалжийг батлах үндэслэлд хамаарч байна. Харин хохирогч нь тухайн үед болсон явдлыг Ө.Гд шууд хэлээгүй нь Г нь хохирогчийн найз залуугийн найз, тэд нас чацуу зэрэг шалтгаан байсан буюу ичээд хэлээгүй гэх мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэх боломжгүй гэж үзнэ.  

- шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд хөндлөнгийн бусад нотлох баримтын эх сурвалжгүй, харин эсрэгээр үгүйсгэгдсэн байна. Тухайлбал, 2018.07.12-ны өдөр Д гэртээ байсан, бид 2 архи уусан...М 3 дүүгээ өвөөгийнхөө гэрлүү ор гээд оруулсан...Би Мийн хувцсыг тайлаагүй, цамцыг нь бага зэрэг сөчихөөд байж байсан...Тэр үед бид 2 тэврэлдээд хойд талын орон дээр үнсэлцээд хэвтэж байтал гаднаас Мийн ах Г орж ирсэн...гэх зэрэг мэдүүлэг /х-42, 71-72/ нь хэрэгт цугларсан гэрч Ж.Л,  Ө.Г, Э.Э,  Б.Д нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар нотлогдоогүй байна.      

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр: Шүүгдэгч Ж.Бт холбогдох хэргийг цагаатгуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.    

Харин хохирогч нь “шүүгдэгч миний бэлэг эрхтэнд бэлэг эрхтнээ хийсэн” гэж илтэд худал мэдүүлсэн байх ба уг гэмт хэргийн шинж бүхий асуудлыг шүүгдэгч Ж.Бын хэрэгтэй нэг мөр шалгаагүйг зөвтгөх боломжгүй боловч шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул хохирогчийн худал мэдүүлсэн тухайн асуудлыг тусад нь шалгуулах үндэслэлтэй гэж үзэв.    

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хууль ёсны нотлох баримт гаргаагүй, харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :          

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

Шүүгдэгч нь 2005 онд төрсөн Намуунаа, 2007 онд төрсөн Халиунаа, 2013 онд төрсөн А гэх өсвөр насны 3 хүүхэдтэй, тухайн хүүхдүүд нь эмээ П.Т асрамжид байдаг /х-44-45/ байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулав.  

Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгчийн хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  даалгах нь зүйтэй. 

Бусад асуудал  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Ж.Быг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Бын эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ж.Бын өсвөр насны 3 хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад  даалгасугай.          

6. Шүүгдэгч Ж.Быг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.             

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Г.ГАНБААТАР