Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 67

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,    

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,      

            Улсын яллагч А.Ганзориг,     

            Иргэдийн төлөөлөгч С.А,Д  

            Насанд хүрээгүй хохирогч У.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Г.З, тэдгээрийн өмгөөлөгч Б.С,   

            Гэрч П.У,   

            Шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808016620339 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн,

 

 

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин болох 9 нас, 10 сар, 1 хоногтой, бага насны хүүхэд У.Э хацар руу алгадаж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн өвчтэй буюу биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан улмаар хоёр гуяны завсар нь бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй, хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,   

 

           Мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагийн орчим иргэн А.Ц “...намайг цохилоо..” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хүзүү, гар нь тус газрууд нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:      

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1х, 15-20/,

- хохирогч А.Ц мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1х, хх-21-24/,

- насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон баримт, төрсний гэрчилгээ /1х, х-129-130/, 

- насанд хүрээгүй хохирогч У.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018.04.02-ны шөнө 22 цагийн үед ээж У гадагшаа явсаны дараа аав Ш 00 цагийн үед найзындаа ороод ирнэ гээд гарсан...Тэгээд би сэрээд хэвтэж байсан чинь гаднаас аав согтуу орж ирээд гэрэл асаагаад аав өөрийнхөө хувцсыг тайлаад миний унтаж байсан орон дээр ирээд, миний баруун хацар руу гараараа чанга алгадаад...би айсан. /ярьж чадахгүй байв/. Миний дээр гарч дарж хэвтчихээд миний тирко, турсик хоёрыг гараараа хүчээр тайлаад, өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийгээд миний боожгойг өвтгөсөн. Бас миний уруулаас хазаад байсан. Тэгж байтал аавын найз нь жоохон хүүхэд яагаад хүчиндээд байгаа юм гээд цохиод тэд хоорондоо зодолдсон. Тэгтэл аавын найзын эхнэр Ч эгч орж ирээд намайг аваад гэртээ оруулсан...намайг 2 удаа алгадаад намайг дуугаа бай загнаад байсан. Миний турсик, тирко хоёрыг аав хүчээр тайлсан...гэх мэдүүлэг /1х, хх-35-36/...ээж ирээд яасан гэсэн чинь Ч эгч “хүүхдээ яагаад орхиод явж байгаа юм бэ” гээд ээжийг загнасан. Тэгээд би бие засах гэсэн чинь боожгой өвдсөн...асуулт : Миний дүү аав нь чиний боожгойг өвтгөсөн үү ?, хариулт : орон дээрээ байхад өвтгөсөн...асуулт : миний дүүг хаана нь өвтгөсөн бэ гэж хэлээд гар утаснаас эмэгтэй хүүхдийн зураг үзүүлэхэд:...Толгой руу, хацар руу цохисон. Боожгой руу гэж хэлээд хамар, гараараа оролдох үйлдэл хийгээд дуугарсангүй...асуулт : Миний дүүгийн боожгойг аав нь юугаар өвтгөсөн юм бэ?...хариулт : Боожгойгоороо өвтгөсөн... гэх мэдүүлэг /1х, хх-44-46/,   

- хохирогч А.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надтай Ш орцны шатан дээр боолцож байгаад хүзүү, цээжийг гараараа улайлгасан. Баруун чамархай руу гараараа цохисон, орцны жижүүрийн үүдэнд ноцолдож байгаад баруун гараараа цохих үед гарын эрхий хуруунаас барьж аваад хазсан.  Тэр үед гэмтсэн, өмнөх өдөр миний биед ямар ч шарх сорви байгаагүй...би эхлээд Шын араас гэрийнх нь хаалгыг татаад ортол түгжээгүй байхаар нь гэрлийг нь асаасан чинь Ш охиныхоо цаад талаар ямар ч хувцасгүй охиныхоо араас харсан байдалтай хэвтэж байгаад намайг гэрэл асаасан чинь эсрэг тал руу буюу хана руугаа хараад бэлэг эрхтнээ надаас нуугаад “Ц гэрлээ унтраагаач” гэхээр нь би гайхаад гарч яваад эхнэртээ хэлтэл, манай эхнэр арай үгүй байлгүй дээ гэж хэлэхээр нь...буцаад явж ороод шууд гэрлийг нь асаатал ахиад охиныхоо араас мордчихсон оцогнож байсан, охин нь нүүрээ дарчихсан уйлж байсан...Тэгэхээр нь би чи яаж байгаа юм өөрөө шалдан, охин чинь шалдан гэсэн чинь “би яасан юм” гээд зодолдсон...Ш охиныхоо араас нь харсан байрлалтай ямар ч хувцасгүй нүцгэн, охин дээгүүрээ цагаан цайвар өнгийн сарфанчиктай доогуур нь бандаашгүй нүцгэн нүүрээ доошоо дарчихсан байсан...Дараа нь ахиад ороход охин бас доогуураа хувцасгүй дээгүүрээ сарфанчиктай нүүрээ дараад уйлаад, Ш нүцгэн араас нь тэвэрчихсэн оцогнож байсан...Ш манай гэрээс гарахаасаа өмнө манай эхнэрийн хажууд нь сууж байгаад гуяыг нь гараараа илж байгаад “би нэг гарчихаад ирье” гэж хэлээд гарсан...тэгээд гэр лүү нь орсон чинь нүцгэн охинтойгоо хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-51-53/,  

- гэрч О.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг Шын гэрт ороход манай нөхөр Ц, Штай барилцаад авчихсан зодолдоод дуу шуу болоод байж байсан. Охин руу нь харсан чинь орон дээрээ нүүрээ дарчихсан дээгүүрээ цагаан цайвар өнгийн сарфанчиктай шалдан сууж байхаар нь энэ хоёрыг салгалгүй шууд охиныг гэр рүүгээ авч оруулаад...би охиноос аав нь дандаа ингэдэг үү гэж асуухад эхлээд миний өөдөөс эгцэлж харж чадахгүй гар нь чичрээд, юу ч дуугарахгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад би шалаад “аав чинь чамайг яасан” гээд байсан чинь өнөөдөр л ингэж байна урд нь ингэж байгаагүй гэж хэлсэн...Ш манай гэрт байхдаа их согтуу байсан. Миний хажууд сууж, гуяыг дэрлэж хэвтэж байгаад илээд байхаар нь согтсон байлгүй дээ гэж бодоод юм хэлээгүй тэгтэл гэнэт босоод гарч явсан...Намайг гэрт нь ороход Ш шав шалдан ямар ч хувцасгүй, эрхтэн нь харагдаад байсан...гэх мэдүүлэг /1х, хх-59-60/,  

- гэрч П.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр...гадуур явж байгаад ганцаараа очиход хүүхэд Э Ц гэрт байсан. Эхнэр Ч нь намайг хаашаа яваад ирсэн юм, танай нөхөр чинь охиныг чинь хүчиндэх гэж байсан бид хоёр нүдээрээ харсан, хааччихдаг юм гээд байсан...Ц танай нөхөр чинь нүцгэн, охин чинь доогуураа нүцгэн байхаар нь зодоод цагдаад бариад өгчихсөн гэж хэлсэн.Би тухайн үед охинтойгоо юм ярьж чадаагүй цагдаа руу явсан, тэгээд мэдүүлэг авахад нь би хамт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход хүүхэд Э маань болсон хэргийн талаар өөрийнхөөрөө ярьсан, тэгээд би мэдүүлгийг нь уншиж өгөөд гарын үсэг зурсан...охин унтахдаа дотуур өмд өмсдөг...манай нөхөр бид хоёр ойртохдоо, бэлгийн харьцаанд орохдоо бандааш өмсдөггүй бусад үед бандааш өмсөж унтдаг... гэх мэдүүлэг /1х, хх-62-64/,

- гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг өнгөрч байхад подвалийн шатан дээр Ц дуу нь хадаад “чи ямар бузар амьтан бэ” гээд Шыг цохиж аваад байгаа чимээ гарсан...дараа нь Ш нь гарч гүйж байгаа чимээ гарсан. Тэгтэл Ц манай хаалгыг нүдээд “Шинээ охиноо хүчиндэж байна” гэж хэлэхээр нь цагдаагаа дуудаж өгөөч гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1х, хх-67-68/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4496 дугаартай:...А.Ц биед хүзүү, цээж, баруун чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны эрхий хуруунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны эрхий хурууны шарх гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /1х, хх-203/,

- Шинжээч эмч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... охины салтаа, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр гадны биетээр хүрсэн тохиолдолд охин хальсанд гэмтэл учрахгүйгээр өвдөлт мэдрэгдэх боломжтой... гэх мэдүүлэг /1х, хх-212-213/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтээр:... У.Э Оюуны хөнгөн хомсдол буюу F70 оноштой байна. F70 буюу оюуны хөнгөн хомсдол нь төрөлхийн шалтгаантай болно. У.Ээд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө дээрх эмгэг F70 байсан байна. У.Э нь манай эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт нотолгоо алга байна. 2018.04.17-ноос DS F70 оноштой ХӨҮК-т хэвтэн эмчлүүлж байна. У.Э нь болсон үйл явдлын талаар өөрийн насны түвшин бодит байдлыг үнэн зөв дурсан санаж мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт /1х, хх-188-192/,

- сэтгэцийн эмч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... хүүхэд “Оюуны хөнгөн хомсдол өвчтэй” гэж оношлогдсон хэдий ч өөрт болсон явдал болон мэдрэмжийг өөрийн насны болон танин мэдэхүйн түвшинд үнэн зөв дурсан санах чадвартай байсан. Оюуны хөнгөн хомсдол өвчин нь олдмол биш төрөлхийн шалтгаант холбоотой байсан. Э хэвтэн эмчлэгдэж байх...эхний хугацаанд юу ч ярихгүй. Тайван орчинд өөрөөр, тааваар нь байлгах үед болсон хэргийн талаар “аавыгаа тодорхой өвтгөж байсан” гэж ярьж байсан...болсон үйл явдлын талаар хүүхэд нүдэнд харагдахуйц ярьж байсан... гэх мэдүүлэг /1х, хх-193-195/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 385 дугаартай дүгнэлтээр:...М.Ш нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Ш нь 2018 он буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Ш нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Мөн сэтгэцийн эмгэгээр эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. М.Шт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1х, хх-181-183/

- шүүгдэгч М.Шын мөрдөн байцаалт /1х, х-110-111/, 2018.08.09-ний өдрийн шүүх хуралдаан өгсөн мэдүүлэг /1х, х-80-81/ зэрэг болно.       

 

Шүүгдэгч М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагийн орчим өөрийн дагавар охин болох 9 нас 10 сар 1 хоногтой буюу бага насны хүүхэд У.Э эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- бага насны хохирогчийн нас тоолсон баримт, төрсний гэрчилгээ /1х, х-129-130/, 

- насанд хүрээгүй хохирогч У.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би сэрээд хэвтэж байсан чинь гаднаас аав согтуу орж ирээд гэрэл асаагаад аав өөрийнхөө хувцсыг тайлаад миний унтаж байсан орон дээр ирээд, миний баруун хацар руу гараараа чанга алгадаад тэгэхээр нь би айсан. /ярьж чадахгүй байв/ Миний дээр гарч дарж хэвтчихээд миний тирко, турсик хоёрыг гараараа хүчээр тайлаад , өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийгээд миний боожгойг өвтгөсөн. Бас миний уруулаас хазаад байсан. Тэгж байтал аавын найз нь “жоохон хүүхэд яагаад хүчиндээд байгаа юм” гээд цохиод тэд хоорондоо зодолдсон. Тэгтэл Ч эгч орж ирээд намайг аваад гэртээ оруулсан.../1х, х-35-36/...ээж ирээд яасан гэсэн чинь Ч эгч хэлсэн...Тэгээд би бие засах гэсэн чинь боожгой өвдсөн...боожгойг орон дээрээ байхад өвтгөсөн...боожгойгоороо өвтгөсөн...гэх мэдүүлэг /1х, х-44-46/,   

- А.Ц мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн:...Би эхлээд Шын араас гэрийнх нь хаалгыг татаад ортол түгжээгүй байхаар нь гэрлийг нь асаасан чинь Ш охиныхоо цаад талаар ямар ч хувцасгүй охиныхоо араас харсан байдалтай хэвтэж байгаад намайг гэрэл асаасан чинь эсрэг тал руу буюу хана руугаа хараад бэлэг эрхтнээ надаас нуугаад “Ц гэрлээ унтраагаач” гэхээр нь би гайхаад гарч яваад эхнэртээ хэлтэл, манай эхнэр арай үгүй байлгүй дээ гэж хэлэхээр нь...буцаад явж ороод шууд гэрлийг нь асаатал ахиад охиныхоо араас мордчихсон оцогнож байсан, охин нь нүүрээ дарчихсан уйлж байсан...би “чи яаж байгаа юм өөрөө шалдан, охин чинь шалдан” гэсэн чинь “би яасан юм” гээд зодолдсон...Ш охиныхоо араас нь харсан байрлалтай ямар ч хувцасгүй нүцгэн, охин дээгүүрээ цагаан цайвар өнгийн сарфанчиктай доогуур нь бандаашгүй нүцгэн нүүрээ доошоо дарчихсан байсан...гэх мэдүүлэг /1х, х-51-53/,  

- хохирогч А.Ц мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1х, хх-21-24/,

- гэрч О.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг Шын гэрт ороход манай нөхөр Ц, Штай барилцаад авчихсан зодолдоод дуу шуу болоод байж байсан. Охин орон дээрээ нүүрээ дарчихсан дээгүүрээ цагаан цайвар өнгийн сарфанчиктай, шалдан сууж байхаар нь охиныг гэр рүүгээ авч оруулаад...охиноос “аав нь дандаа ингэдэг үү” гэж асуухад эхлээд миний өөдөөс эгцэлж харж чадахгүй гар нь чичрээд, юу ч дуугарахгүй байсан. Тэгээд хэсэг байж байгаад би шалаад “аав чинь чамайг яасан” гээд байсан чинь өнөөдөр л ингэж байна урд нь ингэж байгаагүй гэж хэлсэн...Намайг гэрт нь ороход Ш шалдан ямар ч хувцасгүй, эрхтэн нь харагдаад байсан...гэх мэдүүлэг /1х, хх-59-60/,  

- гэрч П.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр...гадуур явж байгаад ганцаараа очиход хүүхэд Э Ц гэрт байсан. Эхнэр Ч нь намайг “хаашаа яваад ирсэн юм”, танай нөхөр чинь охиныг чинь хүчиндэх гэж байсан, бид хоёр нүдээрээ харсан гээд байсан...Ц танай нөхөр чинь нүцгэн, охин чинь доогуураа нүцгэн байхаар нь зодоод цагдаад бариад өгчихсөн гэж хэлсэн. Би тухайн үед охинтойгоо юм ярьж чадаагүй цагдаа руу явсан, тэгээд мэдүүлэг авахад нь би хамт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход хүүхэд Э маань болсон хэргийн талаар өөрийнхөөрөө ярьсан, тэгээд би мэдүүлгийг нь уншиж өгөөд гарын үсэг зурсан...охин унтахдаа дотуур өмд өмсдөг...манай нөхөр бид хоёр ойртохдоо, бэлгийн харьцаанд орохдоо бандааш өмсдөггүй бусад үед бандааш өмсөж унтдаг...гэх мэдүүлэг /1х, х-62-64/,   

- гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 05 цаг өнгөрч байхад подвалийн шатан дээр Ц дуу нь хадаад “чи ямар бузар амьтан бэ” гээд Шыг цохиж аваад байгаа чимээ гарсан...Ц манай хаалгыг нүдээд “Шинээ охиноо хүчиндэж байна” гэж хэлэхээр нь цагдаагаа дуудаж өгөөч гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1х, хх-67-68/,  

- шинжээч эмч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Охины салтаа, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр гадны биетээр хүрсэн тохиолдолд охин хальсанд гэмтэл учрахгүйгээр өвдөлт мэдрэгдэх боломжтой... гэх мэдүүлэг /1х, хх-212-213/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтээр:... У.Э Оюуны хөнгөн хомсдол буюу F70 оноштой байна. F70 буюу оюуны хөнгөн хомсдол нь төрөлхийн шалтгаантай болно. У.Ээд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө дээрх эмгэг F70 байсан байна. 2018.04.17-ноос DS F70 оноштой ХӨҮК-т хэвтэн эмчлүүлж байна. У.Э нь болсон үйл явдлын талаар өөрийн насны түвшин бодит байдлыг үнэн зөв дурсан санаж мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт /1х, хх-188-192/,

- сэтгэцийн эмч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... хүүхэд “Оюуны хөнгөн хомсдол өвчтэй” гэж оношлогдсон хэдий ч өөрт болсон явдал болон мэдрэмжийг өөрийн насны болон танин мэдэхүйн түвшинд үнэн зөв дурсан санах чадвартай байсан. Оюуны хөнгөн хомсдол өвчин нь олдмол биш төрөлхийн шалтгаант холбоотой байсан...Э хэвтэн эмчлэгдэж байх хугацаандаа...эхний хугацаанд юу ч ярихгүй. Тайван орчинд өөрөөр, тааваар нь байлгах үед болсон хэргийн талаар “аавыгаа тодорхой өвтгөж байсан” гэж ярьж байсан...болсон үйл явдлын талаар хүүхэд нүдэнд харагдахуйц ярьж байсан... гэх мэдүүлэг /1х, хх-193-195/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

Шүүгдэгч М.Ш нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 06 цагийн орчим иргэн А.Цг “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, хүзүү, гар нь тус газрууд нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч А.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед гэрт нь ороод шууд гэрлийг нь асаатал Ш ахиад охиныхоо араас мордчихсон оцогнож байсан, охин нь нүүрээ дарчихсан уйлж байсан...Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм, өөрөө шалдан, охин чинь шалдан” гэхэд “би яасан юм” гээд зодолдсон. Ш миний дээр гараад толгойн баруун хэсэг рүү 2 удаа цохьсон...жижүүрийн үүдэн дээр очихоор нь барьж автал намайг хавирч унагаагаад орцноос гарч гүйсэн...гэх мэдүүлэг /1х, х-51-53/, 2018.08.09-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /2х, х-82/,

- А.Ц биед учирсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт /1х, хх-203/,

- гэрч О.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг Шын гэрт ороход манай нөхөр Ц, Штай барилцаад авчихсан зодолдоод байсан...гэх мэдүүлэг /1х, хх-59-60/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Шыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:         

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Бага насны хохирогчийн хувьд мөрдөн байцаалтад удаа дараа “аав өөрийнхөө хувцсыг тайлсан, намайг алгадсан, миний хувцсыг тайлаад боожгойг өвтгөсөн, уруул хазсан, аав боожгойгоороо өвтгөсөн, бие засахад боожгой өвдсөн” гэх болон бусад асуудлын тухай мэдүүлсэн, мөн хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарт болсон үйл явдлын талаарх хохирогчийн хэлсэнийг бичсэн баримт, түүнчлэн хохирогч А.Ц, гэрч О.Ч, гэрч Н.Г, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжаар давхар батлагдсан байх тул бага насны хохирогчийг худал, зохиож ярьсан гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүй бөгөөд бага насны хохирогчийг тухайн мэдүүлгүүд өгөхөд ээж нь болон холбогдох бусад этгээд ятгасан, зааж зөвлөсөн гэж үзэх нотлох баримт бүхий үндэслэл тогтоогдоогүй болно.     

Бага насны хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зөрүүгүй, нотлох баримтын бусад эх сурвалжтай, түүнчлэн охины салтаа, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр гадны биетээр хүрсэн тохиолдолд охин хальсанд гэмтэл учрахгүйгээр өвдөлт мэдрэгдэх боломжтой болохыг шинжээч эмч мэдүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт :  бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй, хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл болохыг хуульчилсан байх тул бага насны хохирогчийн охин хальсанд гэмтэл учраагүй нь шүүгдэгчийн үйлдсэн хүчиндэх гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй, харин бага насны хүүхдийг хүчиндсэнд хамаарах шүүгдэгчийн үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн бүх шинжийг хангасан гэж тус тус үзнэ.       

Бага насны хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй, өгөхгүй байх нь шүүгдэгчийн үйлдсэн хүчиндэх гэмт хэргийн шинж, нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл, баримт болохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.        

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “шүүгдэгч нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээж авах болможгүй гэж үзэв.   

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрсөн болно.    

            Бага насны хохирогч, түүний төлөөлөгч нар, мөн хохирогч А.Ц нар   гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол нэхэмжлээгүй, хохиролд хамаарах нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ, харин хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Бусад асуудал 

Шүүгдэгч нь 2018.04.04-ний өдрөөс 2018.04.06-ны өдөр хүртэл 2 хоног  баривчлагдсан /1х, х-84-86, 92/, 2018.04.10-ны өдрөөс /1х, х-92/ хойш 2019.01.10-ны  өдрийн байдлаар 275 хоног, нийт 277 хоног цагдан хоригдсон байгааг түүний эдлэх ялд оруулан тооцож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч М.Шыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

            2. Шүүгдэгч М.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жил хорих ял дээр мөн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 14 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Шын эдлэх 14 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Шын цагдан хоригдсон 277 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

            6. Шүүгдэгч М.Шыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01  дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.         

            7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.      

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

           

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР

 

 

                  ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА