Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 221

 

И.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар магадлалд “Шүүгдэгч И.П-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.П-г 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                            ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                Б.БАТЦЭРЭН

                                Б.ЦОГТ

                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН