Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 172

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,     

улсын яллагч Ц.Гансүлд,  

иргэдийн төлөөлөгч С.С,

хохирогч Б.Б, М.Б, О.Б, Б.Н, Н.Д,  

шүүгдэгч Б.Н, Б.Г, Г.З, тэдний өмгөөлөгч Н.О,

шүүгдэгч Ч.П, Х.А, Э.С, тэдний өмгөөлөгч Л.Б,

шүүгдэгч  Б.Т, түүний өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ж.Н,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Г,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.А,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар Б.Т,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.П,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Б.Т,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангйин 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх эхсэгт тус тус зааснаар Х.Б,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.С,  

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Г, Б.Б, Б.Ө, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар М.О,  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт тус тус зааснаар Г.З, Б.Н, Х.А нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526010177 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

3. Монгол Улсын иргэн,

4. Монгол Улсын иргэн,

5. Монгол Улсын иргэн,

6. Монгол Улсын иргэн,

7 Монгол Улсын иргэн,

8. Монгол Улсын иргэн,

9. Монгол Улсын иргэн,

10. Монгол Улсын иргэн,

11. Монгол Улсын иргэн,

12. Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1.1 Шүүгдэгч Б.Т нь: 2015 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын авто машины зогсоол дээр И.Мыг онц харгис хэрцгийгээр аргаар 7 удаа хутгалж биед цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралтыг үүсгэсэн хүнд учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэгт,

            1.2 Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн нарангийн 13-9А тоотод байрлах М.Бын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж хохирогч М.Бт 1.380.000 төгрөгний хохирол,  бүсний тоноглол, чингис архи, хятад цоож хулгайлж хохирогч М.Мад 38.500 төгрөгний хохирол буюу бусдад нийт 1.418.500 төгрөгний хохирол учруулсан

1.3 Шүүгдэгч Ч.П, Б.Т, М.О нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Ч.Мд 800.000 төгрөгний хохирол учруулсан,

1.4  Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай нь бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Т.Сд 1.389.620 төгрөгний хохирол учруулсан,

1.5 Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монгол гэрээс самсунг лэд маркын 39 инчийн BSB маркын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж хохирогч Б.Ут 450.000 төгрөгний хохирол учруулсан,

1.6 Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль хулгайлж хохирогч Х.Г 500.000 төгрөгний хохирол учруулсан,

     1.7 Шүүгдэгч Ч.П, Б.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын зурагт, скай маркын гар утас хулгайлж хохирогч О.П 1.808.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 6.366.120, төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Ч.П нь: ганцаараа :

2.1 2014 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө байшинд хууль бусаар нэвтэрч plips маркын 37 инчийн зурагт хулгайлж хохирогч Р.Б 400.000 төгрөгний хохирол учруулсан,

     2.2 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн Х.Нийн эзэмшлийн гражны цонхоор орж х-трал маркын авто машины сул хураасан байсан 15-тай обудтай 4 ширхэг дугуй, тус хашаан дотор байсан хүрэн улаан түрдэг тэрэг 1 ширхэг, төмөр зэргийг хулгайлж хохирогч Х.Б 535.000 төгрөгний хохирол учруулсан,

2.3  2014 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө байшинд хууль бусаар нэвтэрч соёмбо архи, набор, бэлнээр 205.000 төгрөг, Нокио маркын гар утас 1 ширхэг,  “Жи мобайлын гар утас 2 ширхэг, зэс бугуйвч 5 ширхэг, хадагтай дарс, алтай дарс, зэс хулгайлж хохирогч Э.А 529.500 төгрөгний хохирол учруулсан,

2.4 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч sharp маркын 39 инчийн зурагт хулгайлж хохирогч Д.Н 350.000 төгрөгний хохирол учруулсан,

2.5 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр монгол гэрт нэвтэрч ВSВ маркын 32 инчийн лсд зурагт хулгайлж хохирогч О.О 499.000 төгрөгний хохирол учруулсан,

2.6 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч тошиба маркын компюьтер, цахилгаан тасдагч хулгайлж хохирогч О.Б 960.000 төгрөгний хохирол учруулсан,

2.7 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч самсунг маркын 32 инчийн зурагт, самсунг маркын зөөрийн компьютер хулгайлж хохирогч Д.О 300.000 төгрөгний хохирол учруулсан, 

2.8 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвлийн сууцны вакум цонх түлхэн хууль бусаар нэвтэрч самсунг маркын 40 ичнийн зурагт хулгайлж хохирогч Б.Д 800.000 төгрөгний хохирол учруулсан,

           2.9 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байшин хууль бусаар нэвтэрч 32 инчийн шарп маркын зурагт, мөнгөн аяга хулгайлж хохирогч Б.У  440.000 төгрөгний хохирол учруулсан,

2.10 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч haier маркын 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Б.Б 420.000 төгрөгний хохирол учруулсан,

            2.11 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байшингийн цонхоор  нэвтэрч Асер маркын иж бүрэн компюьтер хулгайлж Б.М 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

    2.12 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр монгол гэрт хууль бусаар нэвтэрч лэд маркын 32 инчийн зурагт, орны бүтээлэг хулгайлж Б.У 714.500 төгрөгний хохирол учруулсан,

    2.13 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө монгол гэрээс мөнгөн аяга, хаш, хөөрөг, улаан хөх өнгийн саатай ээмэг, гар утас, гаанс, мөнгөн хос ээмэг, гинж, кулон, монетны хольцтой хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Б 6.805.000 төгрөгний хохирол учруулсан,

2.14 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-17 цагийн хооронд байшингийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч дэлл маркын зөөврийн компюьтер, цэцгэн хээтэй эмэгтэй загвартай мөнгөн бөгж, кулонтой хүзүүний зүүлт, мөнгөн ээмэг нэг хос зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.А 640.000 төгрөгний хохирол учруулсан,

    2.15 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын зурагт хулгайлж хохирогч П.Б 500.000 төгрөгний хохирол учруулсан, ганцаараа, 15 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 14.893.000 төгрөгний хохирол учруулсан, 

     2.16 2018 оны 04 дүгээр сарын 26-ны едөр иргэн Б.Г монгол гэрийн хаалганы цоожийг эвдзн, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Самсунг загварийн 46 инчийн зурагтыг, дагалдах хэрэгслийн хамт хулгайлан бусдад 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан

2.17 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.М эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэртэрч; Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан

2.18 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.С монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэртэрч, БСБ маркййн 32 инчийн зурагт хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан ганцаараа, 18 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 16.668.100 төгрөгний хохирол учруулсан, 

    2.19 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн ЖЛ маркын зурагт, марк дугаар нь тодорхойгүй нокиа гар утас, шүдний оо, барааны саван хулгайлж хохирогч Ө.Д 833.500 төгрөгний хохирол учруулсан,

    2.20 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон сууцанд нэвтэрч 50 инчийн ТСЛ маркын зурагт хулгайлж хохирогч Х.Бд 990.000 төгрөгний хохирол учруулсан,

2.21 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч асер маркын зөөврийн компьютер, интернетийн модем хулгайлж хохирогч Б.Б 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2.22 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байшингаас монел маркын 32 инчийн ЛСД зурагт хулгайлж хохирогч З.З 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.23 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байшингаас 42 инчийн лед зурагт, удирдлаганы хамт, 9 гр алтан бөгж, цагаан өнгийн гоёлын шигтгээтэй 3.5 гр монетон бөгж, жи мобайлын модем  хулгайлж хохирогч З.Д 2.300.000 төгрөгний хохирол учруулсан,

2.24 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр монгол гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж хохирогч Ц.Э 450.000 төгрөгний хохирол учруулсан,

2.25 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр айшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн сони маркын  лсд зурагт, удирдлагын хамт, монетон ээмэг 2.3 гр 1 хос  хулгайлж хохирогч Г.Нт 850.000 төгрөгний хохирол учруулсан,

2.26 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 09-10-ны хооронд байшинд хууль бусаар нэвтэрч леново маркын нөтебүүк, 5.4 гр монетон ээмэг, 1.4 гр монетон бөгж, мөнгөн ээмэг, арьсан түрийвч хулгайлж хохирогч О.Б 1.425.000 төгрөгний хохирол учруулсан

2.27 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн тошиба маркын зурагт, самсунг маркын зургийн аппарат хулгайлж хохирогч Ц.Ц 750.000 төгрөгний хохирол учруулсан,

2.28 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байшингийн цонхоор нэвтэрч 50 инчийн ЛЖ маркын зурагт, асер маркын зөөврийн компьюьтер, пүүз хулгайлж хохирогч Ч.С 3.900.000 төгрөгний хохирол учруулсан,

2.29 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж самсунг маркын 48 инчийн зурагт, асер маркын i-5 маркын компьюьтер, дунд гарын мөнгөн аяга хулгайлж хохирогч Б.Д 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,

2.30 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр монгол гэрийн цоожийг эвдэж  39 инчийн самсунг маркын зурагт, иргэний үнэмлэх 2 ширхэг, таб хулгайлж хохирогч Ж.Д 387.000 төгрөгний хохирол учруулсан

2.31 Шүүгдэгч Э.Стай  2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж 32 инчийн лсд зурагт хулгайлж хохирогч Н.У 600.000 төгрөгний хохирол учруулсан,

2.32 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өвлийн сууцны цонхоор нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж хулгайлж хохирогч Д.А 265.000 төгрөгний хохирол учруулсан,

2.33 Шүүгдэгч Э.Стай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, самсунг эс2 маркын мэдрэгчтэй гар утас, товчлууртай гар утас хулгайлж хохирогч Б.Д 373.000 төгрөгний хохирол учруулсан, Э.Стай бүлэглэн бусдын эд хөрөнгийг 15 удаагийнн үйлдлээр хулгайлж бусдад 16.123.500 төгрөгний хохирол учруулсан,

2.34 Шүүгдэгч З.М, А.Х нартай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр монгол гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, орны бүтээлэг, бэлэн мөнгө 250.000 төгрөг хулгайлж хохирогч Х.У 849.000 төгрөгний хохирол учруулсан,

2.35 Шүүгдэгч  З.М, А.Х нартай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч зурагт, орны бүтээлэг хулгайлж хохирогч О.Г 500.000 төгрөгний хохирол учруулсан, яллагдагч Г.М, А.Х нартай 2 удаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 1.349.000 төгрөгний хохирол учруулсан,

2.36 Шүүгдэгч З.Мтай 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 ичнийн зурагт, буйдангийн бүтээлэг хулгайлж хохирогч Б.О 400.000 төгрөгний хохирол учруулсан,

2.37 Шүүгдэгч З.Мтай  2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд байшинд хаалганых нь цоожны цүүг нь салгаж хууль бусаар нэвтэрч 39 инчийн ТСЛ маркын лсд зурагт, гоёлын төмөр сав, гартааман хос хүзүүний зүүлт, бугуйвч, энэтхэг бугуйвч, гялтгар том шигтгээтэй хос ээмэг, зүүлт, шаргал өнгийн хос гоёлын ээмэг, бөгж, гоёлын төмөр ээмэг, гоёлын сав, солонгос ээмэг, кулон, гинж, гоёлын ээмэг 10ш, битүү шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг, чулуун хөөрөг, эмэгтэй хүний хос гутал, эмэгтэй хүний богино савхин куртик 2ш, савхин пиджак, эмэгтэй хүний пиджак 2ш, хумсны лак зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.От 725.000 төгрөгний хохирол учруулсан, З.Мтай бусдын эд хөрөнгийг 2 удаагийн үйлдлээр хулгайлж бусдад 1.125.000 төгрөгний хохирол учруулсан

2.38 Шүүгдэгч Б.Т, Б.Б нартай 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бы байшингаас халтар мана хөөрөг, цагаан хаш хөөрөг, 32 инчийн тошиба брендийн зурагт хулгайлж, хохирогч Б.Бд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Ц 2.000.000 төгрөг бусдад нийт 3.500.000 төгрөгний хохирол учруулсан,

2.39 Шүүгдэгч Б.Т, Б.Б нартай 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ТСЛ маркын 40 инчийн зурагт, эрэгтэй хүний булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтний цуглуулга, 2.1 гр монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 950.000 төгрөгний хохирол учруулсан,  

2.40 Шүүгдэгч Б.Т, Б.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Дгийн хувийн сууцны хаалганы цоожийг хөшиж нэвтрэн самсунг маркын 51 инчийн зурагт хулгайлж хохирогч Д.Дд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2.41 Шүүгдэгч Б.Т, Б.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байшингаас сумсунг маркын 42 инчийн ЛСД зурагт, асер маркын зөөврийн компьютерийг цүнхний хамт, пүүз хулгайлж хохирогч Д.Б 715.000 төгрөгний хохирол учруулсан, яллагдагч Б.Т, Б.Б нартай бүлэглэн 4 удаагийн давтан үйлдлээр бусдад 6.165.000 төгрөгний хохирол учруулсан

2.42 Шүүгдэгч Б.Т, Б.Т нартай  2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Т.Сд 1.389.620 төгрөгний хохирол учруулсан,

2.43 Шүүгдэгч Б.Т, Б.Т нартай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  монгол гэрээс самсунг лэд маркын 39 инчийн BSB маркын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж хохирогч Б.У 450.000 төгрөгний хохирол учруулсан, Б.Т, Б.Т нартай бүлэглэн 2 удаагийн давтан үйлдлээр бусдад 1.839.620 төгрөгний хохирол учруулсан,

2.44 өсвөр насны яллагдагч З.Л, Н.Н нартай бүлэглэн,

яллагдагч З.М, өсвөр насны яллагдагч О.Оюунболд нартай тус тус бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 5 ширхэг, ундрам чулуугаар хийсэн хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг,  уртасгагч 3 ширхэг, хөнгөн цагаан сав 2 ширхэг, 10 л сав 1 ширхэг, гоо сайхны будагнууд, алх 1 ширхэг, дээлийн торго болон бусад эд зүйл хулгайлж  хохирогч С.А 2.451.000 төгрөгний хохирол учруулсан,

     2.45 З.Бтэй 2014 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө “Танан” караокены цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч  бэлэн мөнгө 447.000 төгрөг,  архи, хүнсний эд зүйл хулгайлж хохирогч Ш.Д 675.000 төгрөгний хохирол учруулсан,

2.46 Шүүгдэгч Б.Т, Х.Б нартай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр М.Бын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж хохирогч М.Бт 1.380.000 төгрөгний хохирол,  бүсний тоноглол, чингис архи, хятад цоож хулгайлж хохирогч М.Мад 38.500 төгрөгний хохирол буюу бусдад нийт 1.418.500 төгрөгний хохирол учруулсан

2.47 Шүүгдэгч Б.Т, Б.Т, М.О нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Ч.Мд 800.000 төгрөгний хохирол учруулсан,

2.48 Шүүгдэгч Х.Б, Б.Г нартай байшингаас 2016 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө фунай маркын 32 инчийн зурагт, асер маркын компьютер, двд тоглуулагч, сони маркын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө 335.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч П.Ч  1.170.000 төгрөгний хохирол учруулсан

2.49 Шүүгдэгч Х.Б, Б.Т нартай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль хулгайлж хохирогч Х.Г 500.000 төгрөгний хохирол учруулсан,

2.50 Шүүгдэгч Б.Т, Б.Ө, М.О нартай 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.ТөрМын байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркын 40 инчийн лэд зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, виза картууд хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 1.936.000 төгрөгний хохирол учруулсан,

2.51 Шүүгдэгч Б.Т, Б.Б, Б.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.М гэрт нэвтэрч 42 инчийн Панасоник  маркын зурагт, 22 гр монетон гинж, 6 гр монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.М 2.490.000 төгрөгний хохирол учруулсан,

2.52 Шүүгдэгч Б.Т, Б.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын зурагт, скай маркын гар утас хулгайлж хохирогч О.П 1.808.000 төгрөгний хохирол учруулсан,

2.53 Шүүгдэгч Э.С, Х.Б нартай  2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээрээс 85-44 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины 2 ширхэг толь хулгайлж хохирогч А.Э 500.000 төгрөгний хохирол учруулсан,

2.54 Шүүгдэгч Х.Бтай 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээр байсан Г.Д эзэмшлийн 48-85 улсын дугаартай тоёота приус 20 маркын автомашины 2 ширхэг толь хулгайлж хохирогч Г.Д 500.000 төгрөгний хохирол учруулсан ,

2.55 Шүүгдэгч  Х.Бтай  2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө С.Ө эзэмшлийн 19-59 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины хос толыг хулгайлахыг завдаж, бусдад 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт, /14.608.500/ энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 57.878.720 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

3.1 Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр д насанд хүрээгүй хохирогч М.Д зодож бие мах бодид нь “дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

3.2 Г.Б тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 80-45 улсын дугаартай аксент маркын авто машиныг нэвтэрч онгойлгон авто машинд буюу агуулах саванд нэвтэрч авто машиныг хулгайлж хохирогч Н.Д 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,

3.3 Г.Б 2015 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 69-96 улсын дугаартай тоёота криста маркын авто машины хос их гэрэл, копудны нүүр хулгайлж хохирогч Ж.С 360.000 төгрөгний хохирол учруулсан, Г.Б бүлэглэн 2 удаагийн  үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1.860.000 төгрөгний хохирол учруулсан

3.4 Шүүгдэгч Ч.П,  Б.Т нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Т.Сд 1.389.620 төгрөгний хохирол учруулсан,

3.5 Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монгол гэрээс самсунг лэд маркын 39 инчийн BSB маркын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж хохирогч Б.У 450.000 төгрөгний хохирол учруулсан, Ч.П, Б.Т нартай бүлэглэн 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1.839.620 төгрөгний хохирол учруулсан,

3.6 Шүүгдэгч Ч.П, Б.Б нартай  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ТСЛ маркын 40 инчийн зурагт, эрэгтэй хүний булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтний цуглуулга, 2.1 гр монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 950.000 төгрөгний хохирол учруулсан,

3.7 Шүүгдэгч Ч.П, Б.Б нартай 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бы байшингаас халтар мана хөөрөг, цагаан хаш хөөрөг, 32 инчийн тошиба брендийн зурагт хулгайлж, хохирогч Б.Бд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Ц  2.000.000 төгрөг бусдад нийт 3.500.000 төгрөгний хохирол учруулсан,

3.8 Шүүгдэгч Ч.П, Б.Б нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Дгийн хувийн сууцны хаалганы цоожийг хөшиж нэвтрэн самсунг маркын 51 инчийн зурагт хулгайлж хохирогч Д.Дд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

3.9 Шүүгдэгч Ч.П, Б.Б нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байшингаас сумсунг маркын 42 инчийн ЛСД зурагт, асер маркын зөөврийн компьютерийг цүнхний хамт, пүүз хулгайлж хохирогч Д.Бат-Очирт 715.000 төгрөгний хохирол учруулсан, яллагдагч Ч.П, Б.Б нартай бүлэглэн 4 удаагийн давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 6.165.000 төгрөгний хохирол учруулсан

     3.10 Шүүгдэгч М.Д, Б.М, Д.Б, Ч.А нартай 2013 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө С байсан 40-31 улсын дугаартай авто машины 2 ширхэг дугуйг хулгайлж хохирогч Г.Д 148.000 төгрөгний хохирол учруулсан,

3.11 Шүүгдэгч Д.Б, М.Д, Б.М, М..Д нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж  2013 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 61-52 улсын дугаартай цэнхэр өнгийн mishubishi RVR загварын машины 4 ширхэг дугуй, аккумялтор хулгайлж хохирогч О.Бд 395.000 төгрөгний хохирол учруулсан,

3.12 Шүүгдэгч Б.Т нь яллагдагч Э.Ц тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 18-19-ны хооронд Ч.Л эзэмшлийн 77-42 улсын дугаартай авто машины гурвалжин жижиг шилийг хагалан хууль бусаар нэвтэрч мп тоглуулагч, савхин эмэгтэй куртик, 4 ширхэг эрэгтэй, эмэгтэй бөгж, зэрлэг гахайн дундуураа цуурсан соёо хулгайлж бусдад 335.000 төгрөгний хохирол учруулсан

3.13 Б.Т нь яллагдагч  Э.Ц, М.Д, Д.О нартай,

Э.Ц, Б.Б, Э.М нартай тус тус 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө “Сутайн буурал” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг арматур  ашиглан нээж, цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч хүнс, гоо сайханы эд зүйл хулгайлан хохирогч З.С 1.069.600 төгрөгний хохирол учруулсан,

3.14 Шүүгдэгч Ч.П, Б.Т,  М.О нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Ч.Мд 800.000 төгрөгний хохирол учруулсан,

3.15 Шүүгдэгч Б.Б, Б.Б, Ч.П нартай  үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.М гэрт нэвтэрч 42 инчийн Панасоник  маркын зурагт, 22 гр монетон гинж, 6 гр монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.М 2.490.000 төгрөгний хохирол учруулсан,

3.16 Шүүгдэгч Ч.П, Б.Ө, М.О нартай 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.ТөрМын байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркын 40 инчийн лэд зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, виза картууд хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 1.936.000 төгрөгний хохирол учруулсан, /7.173.600/ энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17.038.220 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

3.17 Шүүгдэгч  Б.Т нь Г.З, Б.Н нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.З 49-68 улсын дугаартай тоёота приус маркын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан мп3, usb залгавар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 307.000 төгрөгний хохирол учруулсан /7.480.600/ энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17.345.220 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

4.1 Шүүгдэгч Х.Б нь яллагдагч М.О, Э.С нартай 2016 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Москва хорооллын зүүн талын үерийн далан дээр иргэн Ө.М эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан, ай понь 4-эс маркын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, бэлэн 10.000 төгрөгний хамт  дээрэмдэж 198.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

4.2 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээр байсан Г.Д эзэмшлийн 48-85 УНЭ улсын дугаартай тоёота приус 20 маркын автомашины 2 ширхэг толь хулгайлж хохирогч Г.Д 500.000 төгрөгний хохирол учруулсан,

4.3 Шүүгдэгч Б.Т, Ч.П нартай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр М.Бын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж хохирогч М.Бт 1.380.000 төгрөгний хохирол,  бүсний тоноглол, чингис архи, хятад цоож хулгайлж хохирогч М.Мад 38.500 төгрөгний хохирол буюу бусдад нийт 1.418.500 төгрөгний хохирол учруулсан,

4.4 Шүүгдэгч Ч.П, Э.С нартай  2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээрээс 85-44 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины 2 ширхэг толь хулгайлж хохирогч А.Э 500.000 төгрөгний хохирол учруулсан,

4.5 Шүүгдэгч Ч.П, Б.Г нартай байшинд нэвтэрч 2016 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө фунай маркын 32 инчийн зурагт, асер маркын компьютер,  сони маркын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө, бурханы урд байсан бэлэн мөнгө 135.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Л.Чд 1.170.000 төгрөгний хохирол учруулсан,

4.6 Шүүгдэгч Ч.П, Б.Т нартай  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль хулгайлж хохирогч Х.Гд 500.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 4.090.500 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан,

4.7 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө С.Өын эзэмшлийн 19-59 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины хос толыг хулгайлахыг завдаж, бусдад 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5.1 Шүүгдэгч Э.С нь яллагдагч М.О, яллагдагч Х.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед иргэн Ө.Мы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан, ай понь 4-эс маркын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, бэлэн 10.000 төгрөгний хамт  дээрэмдэж 198.500 төгрөгний хохирол учруулсан,

          5.2 Шүүгдэгч Ч.П, Х.Б нартай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээрээс 85-44 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины 2 ширхэг толь хулгайлж хохирогч А.Э 500.000 төгрөгний хохирол учруулсан,

5.3 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр монгол гэрийн цоожийг эвдэж  39 инчийн самсунг маркын зурагт, иргэний үнэмлэх 2 ширхэг, таб хулгайлж хохирогч Ж.Дд 387.000 төгрөгний хохирол учруулсан,

5.4 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн ЖЛ маркын зурагт, марк дугаар нь тодорхойгүй нокиа гар утас, шүдний оо, барааны саван хулгайлж хохирогч Ө.Дд 833.500 төгрөгний хохирол учруулсан,

5.5 Шүүгдэгч Ч.Птай нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон сууцанд нэвтэрч 50 инчийн ТСЛ маркын зурагт хулгайлж хохирогч Х.Бд 990.000 төгрөгний хохирол учруулсан,

5.6 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч асер маркын зөөврийн компьютер, интернетийн модем хулгайлж хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

5.7 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байшингаас монел маркын 32 инчийн ЛСД зурагт хулгайлж хохирогч З.Зд 250.000 төгрөгийн хохирол учруулсан

5.8 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байшингаас 42 инчийн лед зурагт, удирдлаганы хамт, 9 гр алтан бөгж, цагаан өнгийн гоёлын шигтгээтэй 3.5 гр монетон бөгж, жи мобайлын модем  хулгайлж хохирогч З.Д 2.300.000 төгрөгний хохирол учруулсан,

5.9 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр монгол гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж хохирогч Ц.Эд 450.000 төгрөгний хохирол учруулсан,

5.10 Шүүгдэгч Ч.Птай нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн сони маркын  лсд зурагт, удирдлагын хамт, монетон ээмэг 2.3 гр 1 хос  хулгайлж хохирогч Г.Нт 850.000 төгрөгний хохирол учруулсан,

5.11 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 09-10-ны хооронд байшинд хууль бусаар нэвтэрч леново маркын нөтебүүк, 5.4 гр монетон ээмэг, 1.4 гр монетон бөгж, мөнгөн ээмэг, арьсан түрийвч хулгайлж хохирогч О.Бд 1.425.000 төгрөгний хохирол учруулсан,

5.12 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн тошиба маркын зурагт, самсунг маркын зургийн аппарат хулгайлж хохирогч Ц.Ц 750.000 төгрөгний хохирол учруулсан,

5.13 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байшингийн цонхоор нэвтэрч 50 инчийн ЛЖ маркын зурагт, асер маркын зөөврийн компьюьтер, пүүз хулгайлж хохирогч Ч.С 3.900.000 төгрөгний хохирол учруулсан,

5.14 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж самсунг маркын 48 инчийн зурагт, асер маркын i-5 маркын компьютер, дунд гарын мөнгөн аяга хулгайлж хохирогч Б.Д 1.750.000 төгрөгний хохирол учруулсан,

5.15 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж 32 инчийн лсд зурагт хулгайлж хохирогч Н.У 600.000 төгрөгний хохирол учруулсан,

5.16 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өвлийн сууцны цонхоор нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж хулгайлж хохирогч Д.Ат 265.000 төгрөгний хохирол учруулсан,

5.17 Шүүгдэгч Ч.Птай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, самсунг эс2 маркын мэдрэгчтэй гар утас, товчлууртай гар утас хулгайлж хохирогч Б.П 373.000 төгрөгний хохирол учруулсан, яллагдагч Ч.Птай бүлэглэн, 15 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 16.123.500 төгрөгний хохирол учруулсан,

            5.18 ганцаараа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн jav маркын 32 инчийн лсд зурагт хулгайлж, хохирогч М.М 430.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 17.053.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            6.1 Шүүгдэгч Б.Г нь яллагдагч Ч.П, Х.Б нартай нь  байшинд нэвтэрч 2016 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө фунай маркын 32 инчийн зурагт, асер маркын компьютер, двд тоглуулагч, сони маркын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө 335.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч П.Чд  1.170.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7.1 Шүүгдэгч М.О нь Б.Т, З.Б, Л.Б нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын авто машины зогсоол дээр буюу олон нийтийн газар нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан

7.2 Шүүгдэгч Э.С,  Х.Б нартай 2016 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед иргэн Ө.Мы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан, ай понь 4-эс маркын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, бэлэн 10.000 төгрөгний хамт  дээрэмдэж 198.500 төгрөгний хохирол учруулсан,

7.3 Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Ө нартай 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.ТөрМын байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркын 40 инчийн лэд зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, виза картууд хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад 1.936.000 төгрөгний хохирол учруулсан,

7.4 Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Т нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Ч.Мд 800.000 төгрөгний хохирол учруулсан, энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 2.736.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

8.1 Шүүгдэгч Б.Б нь Б.Т, Б.Б, Ч.П нартай  2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Мал тууврын 6-1а тоотод байрлах Б.Мөнгөн-Оргилын гэрт нэвтэрч 42 инчийн Панасоник  маркын зурагт, 22 гр монетон гинж, 6 гр монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.Мөнгөн-Оргилд 2.490.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

     9.1 Шүүгдэгч Б.Ө нь Б.Т, Ч.П, М.О нартай  2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.ТөрМын байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркын 40 инчийн лэд зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, виза картууд хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

10.1 Шүүгдэгч Б.Н нь Г.З, Б.Т нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.З 49-68 улсын дугаартай тоёота приус маркын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан мп3, usb залгавар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 307.000 төгрөгний хохирол учруулсан,

10.2 Г.З, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө н Т.Д эзэмшлийн хьюндай соната-6 маркын 17-36 улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

10.3 Г.З, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Н.Ү эзэмшлийн “corolla Fielder” маркын 23-59 улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

10.4 Г.З, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө О.Э эзэмшлийн тоёота карина маркын 22-07 улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

10.5 Г.З Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Г эзэмшлийн 33-21 улсын дугаартай “Тоёото Королло” маркийн тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

10.6 Г.З Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Л.С эзэмшлийн 62-53 улсын дугаартай “хонда СРВ” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

10.7 Г.З Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Э эзэмшлийн 53-57 улсын дугаартай “тоёота аллион” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг,

11.1 Шүүгдэгч Г.З нь Б.Н, Б.Т нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.З 49-68 улсын дугаартай тоёота приус маркын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан мп3, usb залгавар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 307.000 төгрөгний хохирол учруулсан,

11.2 Б.Н, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Т.Д эзэмшлийн хьюндай соната-6 маркын 17-36 улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

11.3 Б.Н, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Н.Ү эзэмшлийн “corolla Fielder” маркын 23-59 улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

11.4 Б.Н, Х.Атай нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө О.Э эзэмшлийн тоёота карина маркын 22-07 улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

11.5 Б.Н, Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Г эзэмшлийн 33-21 улсын дугаартай “Тоёото Королло” маркийн тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

11.6 Б.Н, Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Л.Сын эзэмшлийн 62-53 улсын дугаартай “хонда СРВ” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

11.7 Б.Н, Х.А нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Эийн эзэмшлийн 53-57 УНП улсын дугаартай “тоёота аллион” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг,

12.1 Шүүгдэгч Х.А нь Б.Н, Г.З нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Т.Дгийн эзэмшлийн хьюндай соната-6 маркын 17-36 улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

12.2 Г.З, Б.Н нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Н.Үын эзэмшлийн “corolla Fielder” маркын 23-59 УНР улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

12.3 Б.Н, Г.З нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө О.Эын эзэмшлийн тоёота карина маркын 22-07 улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан

12.4 Г.З, Б.Н нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих иргэн Т.Ггийн эзэмшлийн 33-21 улсын дугаартай “Тоёото Королло” маркийн тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

12.5 Г.З, Б.Н нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Л.Сын эзэмшлийн 62-53 улсын дугаартай “хонда СРВ” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан,

12.6 Б.Н, Г.З нартай учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Эийн эзэмшлийн 53-57 улсын дугаартай “тоёота аллион” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус учруулсан   гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

        

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын авто машины зогсоол дээр И.Мыг 7 удаа хутгалж биед цээжний хөндий рүү  нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралт буюу хүнд хохирол учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-50-51/,

-  хохирогч И.Мын:...тухайн үед баарнаас гараад баарны үүдэнд хэсэг тамхи татаж зогсож байхад танихгүй 1 залуу ирээд тамхи асуугаад өөр бас нэг юм яриад байсан. Тэгээд би тэндээс явахад араас нэг залуу хөөе гээд зуурсан. Тэгэхээр нь би яаж байнаа, тавиач гээд цааш нь түлхэхэд тэр залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход цаанаас хэд гэдгийг нь мэдэхгүй хэдэн залуучууд ирээд унагаасан. Би доошоо харан нүүрээ дарсан...Тэр үед ар нуруунд час час гээд нэг юмаар хатгах шиг болсон. Тэгэхэд нуруунаас цус гарч, тэд нараас нэг нь эндээс цус алдаад байна гээд орилж байсан. Би ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан...гэх мэдүүлэг /1х, хх-62-65/,  

- гэрч Э.Ц:...2015 оны 03 дугаар сарын 21-ний 00 цаг 50 минутын үед байх би баарны үүдэнд гарч ирэхэд урд талын автомашины зогсоол дээр 4-5 залуу бөөгнөрчихсөн орилолдоод байхаар нь зодолдож байгаа юм байх гэж бодоод болиулахаар очиход нэг залуу газарт хэвтэж байсан. Би газарт хэвтэж байсан залууг зүгээр үү гэхэд яая гэж дуугараад байсан. Залууг босгох гээд татахад нуруунаас нь цус гарчихсан цамц нь цусандаа нэвчсэн байсан. Нэг залуу нь ахаа би энэ хүнийг 2 удаа өшиглөсөн, би яагаа ч үгүй гэж хэлэхээр нь тэр залууг шууд бариад цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн үсээ урдуураа унжуулсан хажуу тийш болгосон 20 орчим насны залуу би энэ хүнийг хутгалсан гэсэн. Би тэр залуугаас чиний хутгалсан хутга чинь хаана байна гэхэд хутга байхгүй гэж хэлж байсан. Мөн нэг эмэгтэй байсан, тэр эмэгтэй хутгалуулсан залууг тэвэрч аваад, чи муу хүн хутгалчихлаа ш дээ хутгалсан гэсэн залууг тойрч хөөгөөд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хутгалсан залууг авч явсан...гэх мэдүүлэг /1х, хх-68/,  

- гэрч Т.Б:...тухайн үед хохирогчийг улбар шар куртиктэй залуу өшиглөж байсан. Тэгсэн хохирогч залуу босоод буцаж газарт уначихсан. Тэгэхэд хохирогчийн нуруунаас нь цус гарч харагдсан...тэр үед улбар шар куртиктэй залуу би хутгалсан гэж хэлсэн. Тэр залуу тэгж  хэлэхээр нь чи яасан гэж хүн хутгалж байгаа юм бэ гэхэд дахиад хутгалсан ч яадаг юм гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд хутгалсан залууг барьсан...гэх мэдүүлэг /1х, хх-70/,  

- шинжээчийн дүгнэлт : Хэсэг газрын үзлэгт: М ар нурууны баруун хэсэгт нийт 7 ширхэг, тус бүр мэс заслын оёдол бүхий шархтай. Давтан харахад цээжний баруун синуст бага зэргийн шингэнтэй. Цээжний баруун талд 7 ширхэг зүсэгдсэн шархтай. Дүгнэлт : И.Мын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-78/, 

- шинжээч эмч О.Б мэдүүлэг /1х, хх-87/,   

- хохирогчийн өвчний түүх /1х, х-89-96/,

- шүүгдэгч М.Тгийн:...Б надтай бүлэглэж хохирогчийг зодоогүй, би хохирогчтой маргалдаж ийм асуудал гаргасан /12, х-161/...нэг мэдэхэд би тэр залууг санаж байгаагаар 4 удаа хутгалж байсан...миний биедээ авч явсан эвхдэг хутга байсан.../11х, х-207/,

- сэжигтэн З.Бын:...хохирогчийг би сүртэй чанга цохиогүй, надад цохиулснаас болж хохирогчид ямар нэгэн гэмтэл учраагүй. Сүүлд нь би хохирогчийг газар уначихсан байхад нь очоод чи битгий баашлаад бай босооч гэж хэлээд гар руу нь өшиглөсөн чинь миний гутал цус болсон...гэх мэдүүлэг /12х, хх-155/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Т нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрээгүй хохирогч М.Дг зодож бие мах бодид нь “дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....

- насанд хүрээгүй хохирогч М.Д:...2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хархорин захын хойно байдаг 24-р байрны автомашины гражны хажууд 17 цагийн үед өөрийн ах болох Этай хамт гэрт нь очоод явж байсан юм. Гэтэл саарал өнгийн тоёота аллион маркын авто машинтай 4 эрэгтэй хүн байсан ба тэдний нэг Т гэдэг хүнийг манай ах таньдаг юм байна лээ. Тэгээд бид 2-ыг наашаа хүрээд ир, гүйгээд ир гэсэн. Тэгэхээр нь бид хоёр алхаад очсон чинь хар өнгийн цамцтай 150-160 м орчим өндөртэй эрэгтэй хүн намайг гүйж ирсэнгүй гээд нүүр рүү гараараа цохисон. Дараа нь хашаанд түлхэж налуулаад гэдэс рүү цохиж 100 метр зайд 3 удаа гүйлгээд дараа нь гэдэс рүү өшиглөсөн. Намайг дуудаж байхад гүйж ирж бай за юу гээд намайг гүйлгэж цохисон. Намайг гар болон хөлөөрөө цохисон. Намайг тэр ахын таньдаг Т гэдэг эрэгтэй хүн цохисон өөр хүн цохисныг нь би сайн мэдэхгүй байна...Миний гэдэс рүү 1 удаа тохойлдоод зүүн шанаа руу 2-3 удаа гараараа цохисон. Гэдэс рүү 3 удаа гараараа элэгдсэн. Т гэдэг нь жаахан согтуу байсан. Дараа нь Э ахтайгаа хамт Хархорин захын автобусны буудлаас Ар согоотод суугаад замдаа явж байсан чинь миний бие муудсан гэсэн. Би ухаан алдсан болохоор сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /2х, хх-150-151/...Т эхлээд атгасан гараараа миний уруул руу цохьсон. Тэгээд хашаанд тулгаж байгаад гэдэс руу элэгдэхэд би эвхэрч доош тонгойсон. Тэгэхэд атгасан гараараа духны зүүн хэсэгт цохьсон. Тухайн үед уруул хавдаад, дух бага зэрэг хавдаж байгаад дараа нь хавдар нэмэгдсэн...Би Тт зодуулахаас өмнө өөр хүнд зодуулаагүй, бие эрүүл байсан.../2х, х-152, 153-154/,   

- гэрч Б.Н:...2015.07.17-ны өдөр 18 цагийн үед Хархорин зах руу  ээж аавтайгаа уулзчихаад 34-ийн арын дэнжид байдаг гэр рүүгээ харих гээд 34-ийн арын дэнжийн гүүрэн дээр Ттай таарсан. Бид хоёр 24-р байрны хавиар аллион маркын 13-50 маркын машинтай явж байсан чинь Тын 2 дүүтэй таарсан. Тамхи авахуулъя гээд явж байсан чинь Э гээд таньдаг хүүхэд эрэгтэй дүүтэйгээ хамт явж байсан. Эгийн жинхэнэ нэрийг нь би сайн мэдэхгүй. Тэгсэн Т тэр 2-ийг хаашаа гүйгээд ир гэсэн чинь Э дүүтэйгээ алхаад ирэхэд  Т чи яагаад гүйж ирсэнгүй вэ гээд Эгийн эрэгтэй дүүг баруун талын шанаа руу нь гараараа 2 удаа цохисон...элэг рүү нь 1 удаа тохойлдсон. Хөл рүү нь 3 удаа өшиглөсөн. Т тухайн үед согтуу байсан, би болиочээ гэхэд болихгүй байхаар нь Тыг болон Эгийн дүүг 1 алгадсан чинь больсон. Т цохиход Эгийн дүү хариу үйлдэл үзүүлээгүй доошоо суучихаад болъё гээд суугаад байсан...Дараа нь 20 метр зайд Эгийн дүүг гүйж ирсэнгүй одоо гүй гээд 2 удаа гүйлгэсэн. Э тухайн үед боль гэсэн чинь Т бас зодуулах гээд байгаа юм уу гэсэн чинь зүгээр зогсоод байсан. Тын дүү гэх 2 хүүхэд хараад л зогсож байсан...Тухайн үед би зодуулсан гэх Эгийн дүүгээс зүгээр үү гэсэн чинь зүгээр гэж хэлээд 25-ын буудал орно гээд явсан...гэх мэдүүлэг /2х, хх-157-158/...миний харсанаар Т нь Дгийн шанаа руу 2 удаа гараараа цохиж харагдсан. Мөн цээж рүү нь тохойлдож, өвдөглөж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-168/,  

- гэрч Ж.Эын:...тухайн үед 24-р байрны арын далан дээр Т, 3 эрэгтэй хүмүүстэй хамт машин дотор ууж байсан. Бид 2-ыг дуудсан наашаа гүйгээд ир гэж хэлж байсан. Бид 2 алхаад очсон чинь Т манай дүүг гүйж ир гэж байхад гүйж ирсэнгүй гээд зүүн талын шанаа руу нь гараараа 2 удаа цохисон. Дараа нь элэг рүү нь гараараа 3 удаа цохисон. Далангийн тэнд байдаг хашааны булангаас авто машины граж хүртэл гүйгээд ир гээд гүйлгэсэн. 2 хүүхэд нь машин дотор сууж байсан 1 нь гадаа нь хараад зогсож байсан. Би боль гээд наад хүүхэд чинь бие муутай хүүхэд гэсэн чинь цаана нь байж бай гээд байсан...Хархорины автобусны буудлаас автобусанд суугаад Дамбадаржаа руу явж байсан чинь 25-ын буудлын тэнд явж байсан чинь татаж унасан. Хорооллын ахуй үйлчилгээ хүртэл татаад байхаар нь буугаад түргэн дуудсан...гэх мэдүүлэг /2х, хх-161-162/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10632 тоот:...Дгийн биед дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорхи цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” эмч Б.Долгормаа...гэх дүгнэлт /2х, хх-170/, 

- хэргийн материалыг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 223 тоот :...О.Дгийн биед дух ясны талд цөмөрсөн хугарал, хугарлын харалдаах хатуу бүрхүүлийн дээрхи бага хэмжээний цусан хураа, уруул, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн. Ямар дэс дарааллаар үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Хүн гараар хүний баруун шанаан тус газар цохиход дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүд үүсэн боломжгүй юм. Духны зүүн хэсгээрээ хатуу хязгаарлагдмал гадаргуутай биет мөргөж унах үед дух ясны цөмөрсан хугарал нь үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /2х, хх-177/,

- шинжээч Б.Д...дух нь КТГ-ын хариуг харахад дух хэсэгт 1,8 см өргөн хэсэгт гавлын хөндий рүү 0,3 см гүн цөмөрсөн хугаралтай байгаа нь ойролцоогоор 1-2 см хүртэлх диаметртэй гадаргуутай зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл.../2х, х-175/,

- шинжээч Б.Ариунзулын...хүний гар бол хатуу мохоо зүйл, бөгжтэй гар, эсхүл гартаа хатуу зүйл барьж байгаад цохиход дээрх гэмтэл үүсэх боломжтой гэх мэдүүлэг /2х, х-179/,

-   хохирогчийн өвчний түүх /2х, х-182-188/,

- шүүгдэгч Б.Тын:...тухайн үед би Э тэр хоёрыг наашаа гүйгээд ир гэсэн чинь алхаад ирэхээр нь Этэй хамт явж байсан хүүхдийг хэн гэдэг юм гээд гүйгээд ир гээд байхад чинь алхаж ирлээ гээд зүүн хөл рүү нь өшиглөсөн. Машин дотроос Насанбаяр салгах гээд тэр эрэгтэй хүүхдийг ба намайг 1 алгадсан. Би тэр хүүхдийн зүүн шанаа руу нь гараараа 3 удаа цохисон, мөр рүү нь тохойлдсон чинь доошоо тонгойгоод суухаар нь босгоод машины гражны тийшээ 2 удаа гүйлгэсэн. Би ганцаараа тэр хүүхдийг цохисон...гэх мэдүүлэг /11х, х-118/ зэрэг нотлох баримтуудаар,  

Шүүгдэгч Х.Б, М.О, Э.С нар 2016 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед иргэн Ө.Мы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бие мах бодид нь хөнгөн хохирол учруулан, ай понь 4-эс маркын гар утас, бор өнгийн түрийвч, бичиг баримт, бэлэн 10.000 төгрөгний хамт  дээрэмдэж 198.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:…

- хохирогч Ө.Мы:...Тухайн үед буудлаас алхаад 32-р байрны баруун талын засмал зам гараад гражнуудын дундуур орж, үерийн далан дээр гараад явж байтал араас баруун талын гарнаас хүн татахаар нь эргээд харсан чинь өндөр нуруутай саравчтай малгайтай, малгай дээгүүрээ цамцныхаа малгайг давхарлаж өмссөн хар өнгийн цамцтай, саарал өнгийн өмдтэй 20 орчим насны залуу тамхи байна уу гэж асуусан. Энэ үед араас нь 2 залуу ирсэн. Нөгөө нь шар царайтай хар өнгийн курик өмссөн 20 гаруй насны залуучууд байсан...Би надаас тамхи асуусан өндөр залууд тамхи байхгүй гэж хариулахад биед байгаа юмаа гаргаад ир гэсэн. Би байхгүй гэхэд тамхи асуусан тэр залуу нь миний пиджакны баруун талын халааснаас бор өнгөтэй түрийвч аван гар утсаа гаргаад ир гэсэн. Би гар утсаа өгөхгүй, наад түрийвчинд байгаа мөнгийг авчих гэхэд чи утсаа гаргаад ир гэхээр нь би чадахгүй гэж хэлэхэд яасан овоо пизда вэ гээд намайг үстээд далан руу чирж унагаасан. Өндөр залуу миний цээжин дээр гарч суухад нөгөө хоёр залуу миний нүүрэн дээр хөлөөрөө хоёулаа дэвссэн. Өндөр залуу миний зүүн гартаа атгасан байсан ай фонь 4 эс маркын гар утсыг гарнаас хүчилж аваад газраас чулуу аван толгой руу нэг удаа цохиод нөгөө хоёрыгоо архины шил олоод ир үүнийг алаад жалга руу шидчихье гэсэн. Нөгөө хоёр нь архины шилний хүзүү олж ирээд өндөр залуудаа өгөхөд өндөр залуу нэг бол чи 3 секунтын дотор эргэж харахгүйгээргүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /6х, хх-96-97/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7490 тоот:...Мы биед тархи доргилт, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, цээж, зүүн мөр, баруун тохойд цус хуралт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсэг, баруун шуу, нурууны зүүн хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”...гэх дүгнэлт /6х, хх-100/

- эд зүйлийн үнэлгээ /6х, хх-98/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6х, хх-87/

- шүүгдэгч М.Оын:...С, Б бид гурав далан дээр үлдээд далангаар явж байхад Б нэг залуу дээр очоод юм яриад зогсож байсан. С бид хоёр араас нь очсон. Бид хоёрыг очихоос өмнө Б тэр залуутай муудалцаж байх шиг байсан. С тэр залуугийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Би тэр залуугийн гартаа барьсан байсан цагаан өнгөтэй ай фонь 4эс маркын гар утсыг нь гарнаас нь авсан. Тэр залуу босоод зугатаасан...гэх мэдүүлэг /12х, хх-119-121/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын:...Б, О бид гурав Орбит явъя гээд далан дагаад алхаж байсан. Замд нэг залуу урдаас ирж явахаар нь Б очоод тамхилаач гэсэн. Тэр залуу тамхи байхгүй гэхэд Б хавирч унагаасан. Би очоод яагаад байгаа юм бэ гэхэд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа гараараа цээж рүү нь цохисон. Тэр залуу Бтай далан руу унасан. Б намайг энэ ай фонь 4 эс утсыг ав гээд өгөөд хүн хараад байж бай гэсэн. Би хүн хараад зосгож байсан. Б, О хоёр гарч ирээд зугтаагаарай гэсэн...гэх мэдүүлэг /11х, хх-30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Бын:...О, С хоёр надаас тамхи асуухаар нь надад байхгүй гэж хэлчихээд урд нэг залуу цааш алхаад явж байхаар нь би ганцаараа араас нь очиж тамхи асуусан. Тэр залуу тамхи байхгүй гэсэн. Тэр залуу юм яриад зогсож байсан чинь С ирээд яах гээд байгаа банди вэ гэж муудалцсан. С тэр залууг цохих гэсэн чинь нөгөө залуу бултахад нь би хойноос нь хавирч унагаасан. Босгоод далан доошоо дагуулж яваад би тэр залууг дахин унагаахад С толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Дахиж гар хүрээгүй. О тэр залууг унагсан үед нь гарнаас нь барьж байсан. Нөгөө залууг босгоод явуулсан. С тэр залуугийн утсыг харуулсан...гэх мэдүүлэг /12х, хх-80/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар:              

Шүүгдэгч Ч.П нь:

1. 2014 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих байшинд хууль бусаар нэвтэрч plips маркын 37 инчийн зурагт хулгайлж хохирогч Р.Бд 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2х, хх-249-250/

- хохирогч Р.Б:...Би 2014 оны 06 сарын 05-06-нд шилжих шөнө гэртээ хоноогүй ба манай хашаанд манайхаас гадна 2 айл байдаг...Тэр өдөр 11 цагийн орчимд манай эгч П надад гэрийн хаалга эвдэрсэн, 37 инчийн  зурагт алдагдсан тухай мэдэгдсэн...гэх мэдүүлэг /3х, х-14-16/,            

- эд зүйлийн үнэлгээнд “plips маркын 37 инчийн 400.000 төгрөг” гэх /3х, хх-17/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Би Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 6-163 тоотод оршин суух Б ахынд ороод зурагтыг нь авсан. Би тухайн үед цоожийг нь эвдээд хаалгаар нь орсон. Цаг шөнийн 01-02 цаг орчим болж байсан гэх мөрдөн байцаалтад өгсөн /9х, хх-241/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

     2. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Х.Нийн эзэмшлийн гражны цонхоор орж х-трал маркын авто машины сул хураасан байсан 15-тай обудтай 4 ширхэг дугуй, тус хашаан дотор байсан хүрэн улаан түрдэг тэрэг 1 ширхэг, төмөр зэргийг хулгайлж хохирогч Х.Бэд 535.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3х, хх-211-213/,

- хохирогч Х.Нийн:...Би нөхөр Ганбатын хамтаар 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга бага зэрэг онгойсон байхаар нь хашаандаа ороод хартал агуулахын хаалга онгорхой байхаар нь ах Алтангэрэл рүү залгаж ярьтал хаалга үүдээ цоожлоод явсан талаар хэлсэн бөгөөд манай ах Б “х-трайл” машин ундаг бөгөөд өөрийнх нь машиных нь өвлийн дугуй манай агуулахад байсан бөгөөд тэдгээр дугуй нь алга болсон байсан...гэх мэдүүлэг /3х, хх-226-227/

- хохирогч Х.Бийн:...Тухайн үед би өөрөө зуслан дээрээ байгаагүй. Манай төрсөн дүү Х.Н гэр бүлийн хүн болон Ганбатын хамтаар зуслангийн байшин дээрээ очих үед машины 3 гаргажид хулгай орсон байхыг мэдсэн...мөрдөгч усны тэрэг, 4 ширхэг дугуй, 4 ширхэг дугуйг хураан авч өгсөн гэх мэдүүлэг /3х, хх-229-231/,  

- гэрч П.Г:...манайх. Тэдгээр байшин нь нэг хашаанд байдаг бөгөөд 2014.07.16-ны өдөр хотруу ороод 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед ирэхэд хашаан дотор байсан грашийн цонх хагарч дотор талаас нь 15-тай өвлийн 4 ширхэг дугуй хашаан дотор байсан. Юм зөөдөг 4 дугуйтай төмөр тэрэг хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг /3х, хх-234-235/

- эд зүйлийн үнэлгээнд “15-тай обудтай өвлийн дугуй 480.000” төгрөг” гэх  /3х, хх-228/

- эд зүйлийн үнэлгээнд “усны тэрэг 50.000, турба төмөр 5.000 төгрөг” гэх /3х, хх-232/

- эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3х, хх-224/

- шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10х, хх-184/

- шүүгдэгч Ч.Пгийн:...2014.07.16-ны орой 19 цагаас 20 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 12-р хороо Хабитатын 200 тоотын гаражны цонхоор орж x-trail маркын автомашины сул хураасан байсан 15-тай обудтай 4 ширхэг дугуй, түрдэг тэргийг хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-13-14/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

3.  2014 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө байшинд хууль бусаар нэвтэрч соёмбо архи, набор, бэлнээр 205.000 төгрөг, Нокио маркын гар утас 1 ширхэг,  “Жи мобайлын гар утас 2 ширхэг, зэс бугуйвч 5 ширхэг, хадагтай дарс, алтай дарс, зэс хулгайлж хохирогч Э.А 529.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....

- хохирогч Э.А:...Би 2014.07.13-ны өдөр би уяачдын наадам үзэхээр хүй долоо худаг руу яваад 2014.07.14-ний өдөр 17 цагийн үед ирсэн юм. Тэгээд гэртээ иртэл байшингийн хаалганы самбар эвдэрчихсэн байсан. Гэртээ ортол авдарны цоож эвдээд доторхи эд зүйлийг нь ухаад онгорхой орхисон, вакум цонхыг онгойлгосон байдалтай байсан. Соёмбо архи, набор, 3 ширхэг гар утас, 5 ширхэг зэс бугуйвч, 10 кг зэс төмөр, бэлнээр 205.000 төгрөг хулгайлагдсан...гэх мэдүүлэг /3х, хх-244-247/

- эд зүйлийн үнэлгээ /3х, хх-248/

- шүүгдэгч Ч.Пгийн:....уг хэргийг үйлдсэнээ зөвшөөрсөн тухай мөрдөн байцаалт /10х, хх-27/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10х, хх-186/,

4. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч sharp маркын 39 инчийн зурагт хулгайлж хохирогч Д.Н 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3х, хх-37-38/

- хохирогч Д.Н:... 2015.01.18-ны өдөр өглөө 10 цагийн үед гарсан юм. Тэгээд гадуур дотуур ажил төрлөө хөөцөлдөж явж байгаад оройн 22:00 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой цоож нь байхгүй байхаар нь хүүгээ ирсэн юм байх гэж бодоод ортол гэрт маань хүн байхгүй байсан. Тэгээд том өрөөрүүгээ орсон чинь том өрөөний орны бүтээлэг байхгүй, мөн дээрээс нь зурагт байхгүй байсан...гэх мэдүүлэг /3х, хх-45-47/,

- эд зүйлийн үнэлгээнд “...32 инчийн ЛСД зурагт 350.000 төгрөг”  гэх /3х, хх-49, 50/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Би 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байсан байхаа, манай дүүгийн төрсөн өдөр байсан шиг санагдаж манай хажуугийн айлын гэр нь цоожтой байхаар нь хашаагаар давж ороод байшингийнх нь цоожийг төмрөөр хөшиж онгойлгож гэрт нь ороод том өрөөнийх нь голд байсан зурагтыг нь авсан, N удирдлагыг нь авсан, гэрт нь байсан цайвар өнгийн орны бүтээлгийг нь авч тэр бүтээлгээрээ зурагтыг нь ороож аваад гарсан...гэх мэдүүлэг /9х, хх-242-243/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

5. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр монгол гэрт нэвтэрч ВSВ маркын 32 инчийн лсд зурагт хулгайлж хохирогч О.О 499.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч О.О:...2015.02.24-ний өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт түлхүүр тааруулаад хулгай ороод 2014 онд 499.000 төгрөгөөр худалдан авсан 32 инчийн зурагт хулгайлсан байсан” гэсэн мэдүүлэг /15х, хх-117-119/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15х, хх-108-109/

- эд зүйлийн үнэлгээ /15х, хх-119/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...Оргил ахын гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгон ород хойморт нь байсан 32 инчийн лед загварын зурагт, удирдлаганы хамт аваад гарсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Хархорин захын орчимд “Хүслэн жамц” нэртэй ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /15х, хх-130-131/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

6. 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өвлийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч тошиба маркын компюьтер, цахилгаан тасдагч хулгайлж хохирогч О.Бд 960.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч О.Бий:...Би гэртээ 2015 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Анхцэцэгийн хамт байж байгаад 07:00 цагийн үед байх ажилдаа гарсан. Тухайн өдрийн орой 17 цагийн орчим байх гэртээ ирэхэд манай байшингийн урагшаа харсан вакум цонх дэлгээстэй байдалтай байсан. Зурагтны тавиур дээр байсан 2014.12 сард бэлгэнд авч байсан 730.000 төгрөгний  үнэ бүхий тошиба маркын хар саарал өнгийн зөөврийн компьютер болон кен маркын улаан өнгийн цахилгаан таслагч зэрэг эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг /5х, хх-118-119/

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-120/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...Баянхошууны эцэс орохоос 100 орчим метрийн зайд засмал замаар явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж гудамж руу өгсөөд ногоон хаалгатай хашаатай айлын хашааны хаалганы түгжээг мултлаад ороод том өрөөний тольных нь өмнө байсан жижгэвтэр саарал өнгийн тошиба маркын зөөврийн компьютерийг хулгайлж аваад Хархорин зах дээр аваачиж хувь хүнд 100.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /10х, хх-39/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/,

7. 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч самсунг маркын 32 инчийн зурагт, самсунг маркын зөөрийн компьютер хулгайлж хохирогч Д.О 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Д.О:...2015.03.06-ны өдөр би өглөө 09 цагийн орчим байх гэрээсээ нөхөр хүүхдүүдийн хамт ажил сургуульдаа явцгаасан юм. Тухайн өдрийн 19 цагт ажлаа тараад ирэхэд манай гэрийн вакум цонх онгорхой байдалтай, том өрөөнд байсан 32 инчийн самсунг маркын лсд зурагт, жижиг өрөөнд байсан самсунг маркын нөтебүүк алдагдсан байсан...гэх мэдүүлэг /5х, хх-126-127, 128/

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-129/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015.03.06-ны өдөр байсан санагдаж байна. Би ганцаараа СХД Баянхошууны эцсээс дээш өгсөөд ногоон хаалгатай айлын хашааг нь давж ороод цагаан байшингийн вакум цонхоор орж 32 инчийн лсд зурагтыг авч уг айлынхаа хашаанд орхиод засмал замаар такси барьж буцаж ирээд зурагтаа авч Хархорин захын орчим байдаг ломбарданд аваачиж 120.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-43/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/,

8. 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвлийн сууцны вакум цонх түлхэн хууль бусаар нэвтэрч самсунг маркын 40 ичнийн зурагт хулгайлж хохирогч Б.Д 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5х, хх-27/,

- хохирогч Л.Д:...2015.03.16-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явсан. Үдээс хойш магистрын хичээлдээ явсан. Өглөө намайг явахад манай нөхөр Дагвасүрэн хоёр хүүхдийн хамт үлдсэн. Орой сургууль дээрээ байж байхад манай нөхөр утсаар яриад “гэрт хулгай орсон байна” гэсэн...Манай байшингийн баруун тийш харсан гал тогооны өрөөний цонхны салхивчаар хулгай орсон байсан. Том өрөөний зурагтын тавиур дээр байсан 40 инчийн самсунг маркын ЛСД зурагтыг хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /5х, хх-36-37/

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-39/

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015.03.15-ны өдөр байсан санагдаж байна. Миний хулгай хийсэн айл цагаан шавар байшинтай айл байсан. Би тэр айлын хашаа руу хашааны жижиг хаалгаар ороод байшингийн үүдэнд нь очиход цагаан өнгийн зүүдэг жижиг цоожоор цоожилсон байдалтай байсан. Хаалга нь модон материалаар хийгдсэн хаалга байсан...ЛСД зурагт авсан. Хархорин захруу аваачиж хойд талын ломбарданд Ариунболдын Түвшинтөгс гэдэг хүний бичиг баримтаар ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-27, 31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

           9. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч 32 инчийн шарп маркын зурагт, мөнгөн аяга хулгайлж хохирогч Б.У 440.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2х, хх-204-209/,

- хохирогч Б.У:...2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр өглөө 09 цаг 40 минутын ажилдаа явсан. Орой нь 17 цаг болж байхад хамтдаа ирсэн юм. Манай нөхөр  хувийн барилгын компанид ажилладаг бөгөөд тухайн өдөр ажилтай явж байгаад өдөр 14 цагийн орчимд нөхөртэйгээ уулзаад барилгын материалын захаас барилгын магериал авчихаад орой нь хамтдаа гэртээ ирэхэд гэрийн вакум цонхыг түлхэж хулгайч ороод 2 ширхэг мөнгөн аяга, 32 инчийн ЛСД телевизор хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /2х, хх-219-220/

- гэрч С.У:...Би 2015.04.02-ны өдөр 12 цагийн үед байсан гэрээсээ гарч дэлгүүр орохоор явж байхад хулгай орсон айлын хашааны гадна талд үүргэвч үүрсэн эрэгтэй хүүхэд зогсож байсан. Хулгай орсон айлд хүн байна уу гэж асуухад байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2х, хх-222/

- эд зүйлийн үнэлгээ “...32 инчийн шарп маркын лсд 200.000 төгрөг, том мөнгөн аяга 100.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 140.000” гэх /2х, хх-221, 222/

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015 оны 04 дүгээр сарын эхээр 1 юмуу 2-ны өдөр байх ганцаараа Баянхошууны хөтлийн буудлаас Дэнжийн мянга руу явдаг автомашины засмал замаар явж байсан. Зам руу харсан хашаатай хашаан дотор гэр болон мансардтай цагаан байшин байсны байшингийн вакум цонхыг нь түлхэж ороод шарп маркын 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж авч гараад Сансарт байдаг “Энх-Арвижих гал” нэртэй ломбарданд зурагтыг нь 150.000 төгрөгний барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /9х, хх-237/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- Ч.Пгийн мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10х, хх-130/,

10. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч haier маркын 32 инчийн зурагт хулгайлж хохирогч Б.Б 420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Б:...2015.10.05-ны өдөр 09-21 цагийн хугацаанд манай байшингийн вакум цонхоор хулгай орж 32 инчийн хайер маркын ЛСД зурагт хулгайлагдсан байсан...гэх мэдүүлэг  /1х, хх-138-139, 140/,

- гэрч Б.Ш:...камерийн бичлэг үзэхэд бичлэг дээрхи хүн П байсан ба манайд эхлээд ганцаараа ирж хашаанд орж байж байгаад буцаж гарч яваад цагаан өнгийн дугаар нь мэдэхгүй жижиг суудлын комби загварын машинтай ирсэн. П машинаас ганцаараа буугаад зурагт тэврээд, компьютерийн дэлгэц, зурагт бариад гарч ирсэн. Пг юм аваад гарч ирэхэд нь жолооч нь буугаад машины хаалгаа онгойлгож өгч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-143/

- гэрч Х.Б:....Б орж ирээд “манай гэрт хулгайч орчихсон байна хяналтын камераа шүүгээд өгөөч гэж хэлсэн. ...камераа шүүж үзтэл 14 цагийн үед саравчтай малгайтай, куртиктэй нэг залуу Б гэх айлын хашаа руу давж орж байгаа бичлэг харагдсан. 15-20 орчим минут болоод нөгөө хашаа давж орсон залуу буцаад хашааны хаалгаар гарч байгаа харагдсан...гэх мэдүүлэг /1х, хх-142/

- иргэний нэхэмжлэгч А.Н:....2015.10.05-ны өдөр манай “Нахиа” ломбарданд Ч.П гэх залуу өөрийн бичиг баримтаар “haier” маркын 32 инчийн лсд зурагт, удирдлагын хамт 90.000 төгрөгийн барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /14х, хх-6/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-125-126/

- эд зүйлийн үнэлгээнд “...хайер маркын 32 инчийн зурагт 420.000 төгрөг, компьютерийн марк тодорхой тул үнэлэх боломжгүй” гэх /1х, хх-141/

- “Мянган нахиа” ХХК-ны барьцаат зээлийн гэрээнд “Ч.П haier брэндийн 32 инчийн зурагтыг 97.200 төгрөгөөр 2015.10.05-2015.10.15-ны хооронд тавьсан” /1х, хх-134/

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1х, хх-136-137/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Би 2015.10.05-ны өдөр найз Шинэбаярын гэрээс 32 инчийн зурагт хулгайлаад “Нахиа” ломбарданд аваачиж тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

            11. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байшингийн цонхоор  нэвтэрч Асер маркын иж бүрэн компюьтер хулгайлж Б.М 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.М:..би гэртээ 2015.10.10-ны өдрөөс өмнө хэд хоног байхгүй байсан. 2015.10.10-ны өдөр би гэртээ харихдаа О замдаа тааралдаад гэр рүүгээ ороход манай гэрийн урагшаа харсан цонх онгорхой байдалтай байсан. Гэрээс 2013 онд 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан асер маркын хар өнгийн компьютер алдагдсан байсан. Энэ компьютер ямар содон шинжийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-157/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-149/,

- эд зүйлийн үнэлгээнд “.. асер маркын иж бүрэн компьютер 1.000.000 төгрөг” гэх /1х, хх-158/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо буюу Баянхошуун хуучин эцсээс хойшоо байдаг Зүүнбаян-Уулын 20 дугаар гудамжинд ногоон шавар байшинтай айлын вакум цонхыг түлхэн орж АСЕР маркийн иж бүрэн компьютерийг аваад Хархорин зах дээр танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /11х, хх-234ар/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

      12. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр монгол гэрт хууль бусаар нэвтэрч лэд маркын 32 инчийн зурагт, орны бүтээлэг хулгайлж Б.У 714.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3х, хх-129/

- хохирогч Б.У:... 2015.10.21-ний өдөр ажил дээрээ байж байтал манай дүү Отгонбат залгаад танайд хулгай орсон байна гээд залгасан. Тэгэхэд би ажлаасаа чөлөө аваад 14:00 цагийн үед ирсэн чинь замдаа цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Намайг гэртэй ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалгыг хөшөөд эвдчихсэн цоож нь байхгүй байсан. Гэртээ ороод хартал манай гэр зурагт, мөн хойд диваны бүтээлэг алга байсан. Бүтээлгээр ороогоод аваад явсан байсан. Саарал өнгийн хүрээтэй 32 инчийн лэд зурагт байгаа...гэх мэдүүлэг /3х, хх-142-143, 144/,

- эд зүйлийн үнэлгээнд “...лэд зурагт 699.000 төгрөг, орны бүтээлэг 15.000 төгрөг, цоож 3500 төгрөг” гэх /3х, хх-145, 146/,

     - “Өнөр” барьцаат зээлийн үйлчилгээ гэрээ /14х, хх-144/

- бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /14х, хх-143/

- шүүгдэгч Ч.Пгийн:....2015.10.21-ний өдөр байрлах Цэцэгмаагийн гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн тсл маркын лэд маркын цайвар өнгийн зурагтыг гэрт нь байсан бүтээлгээр ороогоод авч гарсан. Үүнийгээ авч гараад 32-ын буудал дээр байдаг ломбарданд барьцаалсан. Маргааш нь зар харж байгаад зээлийг нь чөлөөлүүлээд зарчихсан...гэх мэдүүлэг /9х, хх-250/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

       13. 2015 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө монгол гэрээс мөнгөн аяга, хаш, хөөрөг, улаан хөх өнгийн саатай ээмэг, гар утас, гаанс, мөнгөн хос ээмэг, гинж, кулон, монетны хольцтой хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ц.Б 6.805.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3х, хх-154/,

- хохирогч Ц.Б:...2015.10.22-ны өдөр манай гэрт хулгай орсон гэж ээж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс хаш чулуун иштэй гаанс, мөнгөн аяга, улаан хөх өнгийн саатай ээмэг, бөгж, самсунг с-1 гар утас хулгайлагдсан...гэх мэдүүлэг /3х, хх-162-163, 164/,

- эд зүйлийн үнэлгээнд  “...гаанс 6.000.000, мөнгөн аяга 160.000, гоёлын ээмэг, зүүлт үнэлхэгүй, самсунг эс маркын гар утас 100.000, мөнгөн хос ээмэг, гинж, кулон үнэлэхгүй, монетны хольцтой хос ээмэг, гинж кулон үнэлэхгүй, гоёлын ээмэг, үнэлэхгүй, хөөрөг 500.000 төгрөг нийт 6.760.000 төгрөг ” гэх /3х, хх-165/

- эд зүйлийн үнэлгээнд “...мөнгөн ээмэг, бөгж 45.000 төгрөг” гэх /3х, хх-164/

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015.10.22-ны өдөр гэрт ороод ногоон өнгийн гаанс, мөнгөн аяга, дэлгэц нь хагархай самсунг глакси маркын гар утас хулгайлсан. Гар утас, ганс зэргийг Евро нэртэй СХД-ийн 1-р хорооллын 33-р байранд байдаг буудалд 35.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Харин мөнгөн аягыг нь Лорд нэртэй ломбарданд 7 хоногийн хугацаатай 20.000 төгрөгөөр барьцаалахдаа Тгийн нэрээр барьцаалсан. Хулгай хийхдээ ганцаараа байсан. Орой нь Ттэй уулзсан...гэх мэдүүлэг /9х, хх-250/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

   14. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 15-17 цагийн хооронд байшингийн хаалганд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч дэлл маркын зөөврийн компюьтер, цэцгэн хээтэй эмэгтэй загвартай мөнгөн бөгж, кулонтой хүзүүний зүүлт, мөнгөн ээмэг нэг хос зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.А 640.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.А:...П гэрийнхээ түлхүүрийг өгч байгаач найз нь хөл холгоод байна түлхүүрээр чинь гутланд орсон чулууг аваатахъя гэж хэлэхээр нь өгсөн....Гын хамт бие засах газар орж бие засчихаад гараад ирэхэд П байсан газраа байхгүй байхаар нь би түүний утас руу залгатал гражинд ирээд чамд өгөх гэж байгаа 4 дугуй ачиж байна гэхээр нь салгасан...Гэртээ ортол компьютер, гар утас, мөнгөн гинж, ээмэг, бөгж алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /6х, хх-9-11/,

- гэрч А.А:...А нь дахин надруу залгаад ...П манай гэрийн түлхүүрийг  аваад явчихлаа, ажил дээр чинь очиж түлхүүр авъя  надад түлхүүр гаргаад өг” гэсэн. Би түлхүүр гаргаж өгсөн. 30 минутын дараа залгаад манай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /6х, хх-14-15/

- эд зүйлийн үнэлгээ /6х, хх-12, 13/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6х, хх-1/

- шүүгдэгч Ч.Пгийн :...А гэрийн түлхүүрийг нь гуйж аваад такси бариад гэрт нь очоод нотебүүк, гар утас, мемори карт, гинж, бөгж байсныг авсан...гэх мэдүүлэг /10х, хх-50/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/,

15. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын зурагт хулгайлж хохирогч П.Б 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч П.Б:...2016.08.12-ны өдөр 9 цагийн үед гэрээ цоожлоод гарсан. 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожны даруулга төмрийг хөж хаалга онгойсон байдалтай байхаар нь гэртээ ортол гэрийн хамаг эд зүйлийг тараагаад эмх замбараагүй болгосон байдалтай байсан. 42 инчийн ЛЖ маркын зурагт, удирдлаганы хамт хулгайлагдсан...гэх мэдүүлэг /15х, хх-82-84/

- гэрч Д.О:...2016.08.12-ны өдөр П гэж хүн манай ломбарданд 42 инчийн лсд зурагт 180.000 төгрөгөөр тавьсан. Яг ямар маркийн зурагт гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /15х, хх-87/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /15х, хх 73-74/

- эд зүйлийн үнэлгээ /15х, хх-85-86/

- бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /15х, хх-78-79/

- шүүгдэгч Ч.Пгийн:... П.Б монгол гэрийн хаалганы даруулга төмрийг арматур төмрөөр хөшин онгойлгон нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын лэд зурагт, удирдлаганы хамт хулгайлсан...гэх мэдүүлэг /15х, хх-95, 97/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-179-207/

16. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны едөр иргэн Б.Г монгол гэрийн хаалганы цоожийг эвдзн, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Самсунг загварийн 46 инчийн зурагтыг, дагалдах хэрзгслийн хамт хулгайлан бусдад 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Г:...тэр өдрийн орой эхнэр хүүхдээ аваад гэртээ хамт иртэл манай гэрийн хаалга болон хашаа онгорхой байсан гэртээ ороод хартал манай зурагт алга болчихсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан юм. Манай гэрийн хойморт байсан Самсунг маркийн, 46 инчийн ЛЕД зурагт удирдлагын хамт алга болсон байна...гэх мэдүүлэг /21х, хх-215-217/,

- иргэний нэхэмжлэгч М.О:...Би 2015 оноос хойш одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт “Азука” нэртэй ломбардыг ажилуулж байна. 2018.04.26-ны өдөр цагийг нь санахгүй байна үдээс хойш ажил дээр байж байтал миний гар утас руу урьд өмнө зүс таньдаг байсан Алтансүх гэх залуу залгаад “ажил дээрээ байна уу” гэж асуусан. “Байна, яасан” гэхэд би нэг зурагт тавих гэсэн юм” гэсэн. “Юун зурагт юм бэ, чиний өөрийнх чинь юм уу” гэхэд “тиймээ” гэсэн. Тэгэхээр нь би “за тэгвэл хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй Алтансүх гаднаас ганцаараа 46 инчийн, хятад самсунг маркын хар өнгийн, шар хүрээтэй зурагтыг тэврээд орж ирсэн. 380.000 төгрөгөөр 14 хоногийн хугааатай тавьсан. Одоо 410.500 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /21х, хх-220-221/

- гэрч С.А:...Ганбаатар над руу залгаад “хаана байна” гэж асуусан. “Толгойтын эцэс дээр байна” гэхэд “уулзъя” гэсэн. Намайг Толгойтын эцсээс очиж авсан. Г өөрийнхөө 47-17 дугаартай саарал өнгийн приус-20 маркын машинтай явж байсан. Хажуу урд талын суудал дээр нь нэг танихгүй 20 гаруй насны бор царайтай саравчтай малгайтай залуу сууж байсан. Би ард нь орж суусан. Арын суудал дээр зурагт тавьсан байсан. Тэгтэл “Ганбаатар энэ хүн зурагт ломбарданд тавих гэсэн юм, бичиг баримт чинь байна уу” гээд байсан. “Байна” гэхэд нөгөө залуу нь хажуунаас нь “би машинтай мөргөлдөөд мөнгө хэрэгтэй байна, цагдаад 18 цагаас өмнө мөнгө өгөхгүй бол хорино гээд байна” гэсэн...Азука ломбарданд очсон...Одмаа 380.000 төгрөгөнд л авна гээд надад 380.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /21х, хх-226-227/

- гэрч Э.Г:...тэр залуу зурагт тэврээд гарч ирсэн...Юун зурагт вэ, яах гэж байгаа юм” гэхэд “манай зурагтаа, дүү нь цагдаад баригдаад төлбөр өгөх гээд” гэсэн. “Яасын” гэхэд “машинаа согтуу барьж байгаад Хархорины тэнд цагдаад баригдчихсан” гэсэн...А зурагтыг тэврээд ломбард руу ганцаараа орсон. Удалгүй гарч ирээд 380.000 төгрөгөнд тавьчихлаа, илүү дээшээ гарахгүй байна” гэж хэлээд ломбардны бичгийг тэр залууд өгөх гэтэл нөгөө залуу “таньд байж байг, авахдаа би тань руу холбогдож байгаад авчихъя” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /21х, хх-234-237/,

- эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /21х, хх-240/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /21х, хх-241/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /21х, хх-243-247/

- 2018 оны 05 дугаар сарын 09-ний едрийн ХУ2-18-286 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ХУ2-18-425 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /21х, хх-243-244/,

- шүүгдэгч Ч.Пгийн... Би хэргүүдээ бүгдийн хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /18х, хх-14-15/ зэрэг нотлох баримтуудаар, 

17. 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.М эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэртэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Н.М:...Гэртээ иртэл хашааны хаалга цоожтой байхаар нь онгойлгоод хашаандаа ороод хартал манай гэрийн хаалганы цоож байхгүй байхаар нь гэр рүүгээ ороод хартал хойморт байсан 32 инчийн Самсунг маркийн ЛЕД зурагт алга болсон байсан...гэх мэдүүлэг /22х, х-107-108/,

- иргэний нэхэмжпэгч Б.П:...Би “Дэлгэр хөхий ундрага” ХХК барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 39 минутанд Чулуунбат овогтой П  бичиг баримттай 25 орчим насны залуу болон мөн уг залуугаас арай жижиг биетэй залуу хоёр ирээд Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт барьцаанд тавих гэсэн юм гэж орж ирсэн Би уг зурагтыг үзэж харж байгаад 90.000 төгрөгийн барьцаанд авсан. Нилээд хэд хоногийн дараа ...цагдаа нар ирээд уг зурагтыг хулгайн зурагт, худалдаж болохгүй гэж хэлчихээд явсан. Цагдаа нар ирсний дараа би Ч.П руу залгаад уг зурагтаа ав, хугацаа нь дуусч байна, цагдаагийн газраас хүмүүс ирээд явлаа гэж хэлтэл наад зурагтаа зарчих гэж хэлсэн. Тэгээд би зараагүй хадгалж байсан юм...Зээлийн гэрээнхий дагуу 97.200 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /22х, х-110-111/,

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын “...Самсунг маркийн 32 инчийн зурагт-320.000 төгрөг…гэх үнэлгээ /22х, х-129/,

- “Дэлгэр хөхий ундарга” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02184 дугаартай барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар /22х, х-120/,

- эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /22х, х-121/,

- шүүгдэгч Ч.Пгийн... Би хэргүүдээ бүгдийн хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /18х, хх-14-15/ зэрэг нотлох баримтуудаар, 

18. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.С монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэртэрч, БСБ маркййн 32 инчийн зурагт хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Т.С:...2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08:30 минутын үед нөхөр хүү бид 3 гэрээсээ гараад ажилдаа явсан. Орой 18 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож байхгүй, онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол зурагт, хэтэвч зэрэг эд зүйл алга болсон байхаар нь тухайн үед цагдаад мэдэгдсэн. ...БСБ маркийн 32 инчийн хар өнгийн шинэ зурагт, нөхрийн маань бор өнгийН" хэтэвч алдагдсан... гэх мэдүүлэг /22х, х-184-186/,

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын:...БСБ маркийн 32 инчийн зурагг-280.000 төгрөг... гэх үнэлгээ /22х, х-183/,

- гэрч Г.Х:...Манай ломбарданд тэр өдөр БСБ маркийн 32 инчийн удирдлагагүй ЛСД зурагтыг Ч овогтой П /РД:ШУ91122610/ гэх дунд зэргийн нуруутай залуу орж ирээд зурагтаа 90.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан. Тухайн залуу бичиг баримтгүй байхаар нь авахгүй гэсэн чинь иргэний бүртгэлийн зурагтай лавлагаагаар тавья гэхээр нь зургийг нь харсан чинь мөн байхаар нь тухайн зурагтыг авсан...гэх мэдүүлэг /22х, х-196-197/,

- “Даймонд Синдикат” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17/597 дугаартай барьцаат зээлийн үйлчилгээний баримтын хуулбар /22х, х-198/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /22х, х-199/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /22х, х-200/  

- шүүгдэгч Ч.Пгийн... Би хэргүүдээ бүгдийн хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /18х, хх-14-15/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

Шүүгдэгч Э.С нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн jav маркын 32 инчийн лсд зурагт хулгайлж, хохирогч М.М 430.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч М.М:...манай гэрт 2016.09.06-8-ны хооронд Төв аймгийн Жаргалант сум руу хөдөө явсан. Хөдөө яваад ирэх хооронд хулгай орсон байсан. Гэрийн хойморт байсан хар өнгийн гадна талаараа саарал өнгийн мөнгөлөг никель хүрээтэй jav маркын зурагт алга болсон...гэх мэдүүлэг /9х, хх-158/

- гэрч Д.М:...бид хоёр гэртээ ирсэн чинь манай гэрийн зурагт байгаагүй...гэх мэдүүлэг /9х, хх-162-163/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, хх-154-156/,

- эд зүйлийн үнэлгээ /9х, хх-160/ ,

- шүүгдэгч Э.Сын:...тухайн үед Үерийн задгай тоотоос ганцаараа ороод 32 инчийн лэд зурагт хулгайлсан. Зурагтыг өөр хүн хөөхөөр нь хаясан...гэх мэдүүлэг /11х, хх-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,   

А. Шүүгдэгч Б.Т ба бусад шүүгдэгч нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэрэг:       

1. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Х.Б нар 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам хөөрөг, гинж, цаг, бэлэн 80.000 төгрөг хулгайлж хохирогч М.Бт 1.380.000 төгрөгний хохирол,  бүсний тоноглол, чингис архи, хятад цоож хулгайлж хохирогч М.Мад 38.500 төгрөгний хохирол буюу бусдад нийт 1.418.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

     - хохирогч М.Мын:...Би өөрийн эд зүйлсийг өөрийн төрсөн дүү Бын Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 13-9а тоотод байх байшинд байрлуулдаг. 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б над руу утсаар залгаж өөрийнх нь гэрт болон хойд байшинд хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би явж очоод эд зүйлсээ үзсэн чинь авдарны цоожийг эвдээд дотор нь байсан бүх зүйлийг задалж үзээд дундаас бүсний тоног, 1 шил 0.75 литрийн Чингис архи, сахиусан дээр байсан мөнгө зэрэг эд зүйл алдагдсан байсан...гэх мэдүүлэг /3х, хх-79-80/,

- хохирогч М.Бын:...Би 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гадуур ажилтай явж байхад над руу манай гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн Бямбаа гэдэг залуу утсаар залгаад танай хашаан дотор байшингийн цонхоор хүмүүс орчихлоо хулгайч юм шиг байна гэсэн. Би ойрхон явж байсан болохоор машинтайгаа гэр лүү явж байхад манай гэрийн гудамжинд надтай 3 хүүхэд зөрсөн. Би хашаа руугаа шууд очоод гэртээ ороход хэн нэгэн байгаагүй. Тэгэхээр нь би буцаж гарч ирээд машинд орхисон байсан утсаараа Бямбаа миний хажуугаар зөрсөн залуучууд мөн үү гэхэд, мөн гэхээр нь “би буцаж яваад нөгөө залуу дээр очсон”. Тэгсэн намайг хараад зугтаахаар нь араас хөөж байгаад 1 залууг нь барьсан. Дунд гарын мөнгөн аяга, дайлантай гартаам энгийн хөөрөг, судар, монетон эрэгтэй гинж 9.8 гр, биет 80.000 төгрөг, бугуйн шар өнгийн цаг үнэлэхгүй, овчарк үйлдвэрийн 5 настай нохой хулгайлагдсан...гэх мэдүүлэг /3х, хх-82-86/,

- гэрч Д.Б:... Би 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим гэж санагдаж байна. Гэртээ байхад танил Бын байшингийн үүдэнд 1 залуу зогсчихсон, байшин дотор нь 1 залуу орчихсон юм ярилцаад байсан. Харин хашааны үүдэнд нэг залуу дээш, доош гүйгээд хүн хараад байсан. Тэгэхээр нь би Б руу утсаар нь залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгэхэд удахгүй очлоо гээд утсаа салгасан. Би харж байтал нөгөө 3 залуу Бын хажуугаар өнгөрөхөд нь би Б руу дахин залгаж сая машинтай явж байхад чинь хажуугаар чинь зөрсөн 3 залуу гэж хэлсэн...гэх мэдүүлэг /3х, хх-88-89/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /3х, хх-75-76/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3х, хх-77/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3х, хх-61-62/,

- эд зүйлийн үнэлгээнд “М.Мын мөнгөн биш бүсний тоноглол тольтой 1 том дундаа номин шигтгээтэй жижиг шигтгээгүй 1 тоног, дундаа жижиг номин шигтгээтэй тоноглол 20.000, Чингис архи 0.75 гр 18.500,  цагаан өнгийн хятад цоож 8.000, вакум цонхны чөмөг түгжээ 10.000, хаалганы далд цоож 30.000, цуурсан байсан цонх хагалсан 60.000 төгрөг нийт 146.500 төгрөг” гэсэн үнэлгээ /3х, хх-81/,

- эд зүйлийн үнэлгээнд “...Дунд гарын мөнгөн аяга 150.000, дайлантай гартаам хөөрөг 500.000, судар бичиг үнэлэх боломжгүй, монетон эрэгтэй гинж 650.000, овчрак үүлдвэрийн нохой үнэлэх боломжгүй нийт 1.300.000” гэсэн үнэлгээ /3х, хх-87/,

- шүүгдэгч Х.Бын:...2015 оны 8 сарын сүүлээр байх өдрөө сайн санахгүй байна. Т, П нартай хамт Сонгинохайрхан дүүргийн Зүүн нарангийн гэр хороололд хаягийг нь мэдэхгүй хашаандаа 2 байшинтай айл руу П эхэлж жижиг байшин руу нь ороод Т бид хоёр гадаа хүн харсан. П гарч ирээд намайг оръё гэж хэлэхээр нь хамт цонхоор нь ороод П том өрөөний авдарны цоожийг эвдээд дотроос нь бүсний мөнгөн эдлэл, голд чингис архи аваад гарсан. Урд талын байшин руу П цонхыг нь түлхэн ороод удаагүй юм аваагүй гарч ирсэн. Намайг ор гэхээр нь би ороод бурханы доод талын шүүгЭс даалинтай хөөрөг, боодолтой шинэ мөнгөний цуглуулга, мөнгөн аяга, бугуйн цаг авч гарч ирсэн...гэх мэдүүлэг /12х, хх-91/, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

     - шүүгдэгч Б.Тгийн:...Би 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз П, Б нарын хамт Өргөө кино театрын арын гэр хороолол дундуур явж байсан чинь П хашаан дотор нь 2 байшинтай айл байна, цонх онгорхой байна орж эд зүйл хулгайлъя гэхээр нь бид 3 хашааны үүдэнд очоод хашааны хаалгыг нь онгойлгосон. Немц овчарк үүлдвэрийн нохой сул явж байхаар нь би дуудахад дайрч хуцахгүй байсан. П дэлгүүр ороод хиам авч ирээд надад өгөхөөр нь би хиамаар нөгөө нохойг аргадаж байгаад хашаанаас гаргасан. Тэгэхэд П, Б хоёр хашаа руу орсон. Би хашааны үүдэнд нохойтойгоо байсан ба 10 гаран минутын дараа Б, П хоёр хашаанаас гарч ирээд бид 3 зам дагаад алхаж байхдаа би “Пгаас тэр айлаас хулгайлсан дайлинтай хөөрөг, жижиг мөнгөн аяга, дээлний бүсний мөнгөн эдлэлүүд” зэргийг авч хармайлаад алхаж байхад нохой бид 3-ыг дагаад алхаж байсан. Би утсаар яриад нөгөө 2-ын ардхан нилээн зайтай явж байтал миний хажуугаар нэг машин зөрж өнгөрөөд нөгөө 2-ын тэнд очоод тэр хоёрыг тэр машины жолооч хөөсөн. Тэр 2 зугтаачихсан. Тэр ах машиндаа суугаад буцаж миний хажууд ирээд намайг барьж аваад цагдаад өгсөн...гэх мэдүүлэг /11х, хх-209/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:...Би 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз Б, Т нарын хамт айлын цонхыг онгойлгон орж бүсний мөнгөн эдлэлүүд, алтан чингис архи авсан. Хажуугийн айлаас мөнгөн аяга, дайлантай хөөрөг, жижиг шилтэй архи авсан...гэх мэдүүлэг /9х, хх-245/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

2. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т, М.О нар тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагт хулгайлж хохирогч Ч.Мд 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...

- хохирогч Н.Мгийн:... 2015.11.02-04-ний өдрүүдэд ээж бид хоёр гэртээ байгаагүй ба ээж 2015.11.04-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны цонхыг хагалж хулгай ороод 40 инчийн лсд зурагт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /3х, хх-110-111, 112/

- гэрч Ч.Б:...Б.Т гэх нэрээр 2015.11.03-ны өдөр samsung led маркын 40 инчийн зурагт, удирдлагын хамт 200.000 төгрөгөөр барьцаанд тавиад дараа нь нэг удаа 2015.11.19-2015.12.03-ны өдөр хүртэл хугацааг сунгуулж, хугацаа хэтэрч зурагтаа буцаан авсан байна...гэх мэдүүлэг /14х, хх-9/

-“Өнөр” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /14х, хх-144/

- Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /14х, хх-143/    

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/574 тоот:...Хэргийн газраас бэхжлүүлэн авсан гэх 2, 3, 4 дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ...харьцуулалтыг хийхэд Ч П гэх нэрээр орж байсан хүний гарын хээний дардастай тохирч байна...гэх дүгнэлт /3х, хх-115/,

- эд зүйлийн үнэлгээ “самсунг маркын 40 инчийн зурагт 800.000 төгрөг”, модон цонхны үнэлгээ 40,000 төгрөг гэсэн үнэлгээ /3х, хх-112-113/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3х, хх-100-101/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015.11.02-04-ний хооронд яг өдрийг нь санахгүй байна. Б цонхыг хагалаад гэрт нь ороод 40 инчийн лед маркын зурагтыг хулгайлсан. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны тэнд ломбарданд барьцаалсан. Тухайн үед Т, Т нар байсан...гэх мэдүүлэг /9х, хх-250 ар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

- шүүгдэгч Б.Тгийн:...Би 2015.11.03-ны өдөр 15 цагийн үед Т утсаар залгаад П бид 2-ыг хорооллын гэрт хүрээд ир гэж байна гээд дуудсан. П...Т бид хоёр зурагтаа аваад ирье гээд явцгаасан. Би такси бариад буцаад очиход Заяа зурагтаа тэврээд хажууд нь Т алхаад ирж байсан. Зурагтаа машинд хийгээд 1 дүгээр хороооллын Хаан банкны зогсоол дээр машинаа үлдээгээд П бид хоёр зурагтаа ломбарданд миний бичиг баримтаар 200.000 төгрөгний барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-213/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Тын :...тухайн үед 30 минут орчим өнгөрч байхад Т, Отай хамт Г бид 2-ын байгаа газар ирээд бид 4 уулзаад байж байхад удалгүй П ирсэн. Бид 5 юм яриад зогсож байхад П, Тг дагуулж яваад юм яриад байсан. П гудамж руу ороод Т төв зам руу явсан. О бид хүлээгээд зосгож байхад Т саарал өнгийн даавуугаар боосон зурагт хийгээд машинд суусан. Тэндээсээ Хархорин захын замын хойд талд Хаан банкны харалдаа зогсоолд машинаас буугаад Т, П хоёр нөгөө зурагтаа аваад явсан ба тэр хоёрыг гарч иртэл О бид нар машиндаа хүлээж байсан...гэх мэдүүлэг /11х, хх-122-123/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч М.Оын:...2015.11 дүгээр сарын эхээр байсан, өдрөө санахгүй байна. Т утсаар дуудаад гэрт нь очиход Т, П дуудаад байна 2-уулаа хамт оччихоод ирье гэхээр бид хоёр хамт 3, 4 дүгээр хороололд очсон. П, Т нар ахынхаасаа орж авлаа гээд нэг зурагт барьсан гарч ирсэн. Зурагтыг П аваад 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны тэр хавьд байдаг ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /12х, хх-130/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

3. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т нар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байшинд хууль бусаар нэвтэрч шарп маркын 32 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, шармал ээмэг, бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хүүхдийн хичээлийн цүнх, дэвтэр, ном зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Т.Сд 1.389.620 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3х, хх-174-180/

- хохирогч Т.С:...2015.11.04-ний өдөр 17 цагийн орчимд гараад 20:30 минутын орчимд гэртээ иртэл манай байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэж хулгай ороод 32 инчийн лсд зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хадам ааваас өвлөж ирсэн халтар манан хөөрөг, гоёлын ээмэг бөгж, кабелийн удирдлага, орны бүтээлэг, хичээлийн цүнх, дэвтэр ном зэргийг аваад явсан байсан...гэх мэдүүлэг /3х, хх-189-190, 191, 194/

- иргэний нэхэмжлэгч Ч.Э:...би хувиараа “ЯЯ” нэртэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг бөгөөд 2015.11.04-ний өдөр манайд 2 залуу орж ирээд 32 инчийн зурагт 70.000 төгрөгөөр барьцаалсан. Тухайн үед дээрхи 2 залуу нь овог нэр регистрийг нь бичүүлсэн...гэх мэдүүлэг /3х, хх-195-196/

- эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “...Ч.Э хар өнгийн саарал суурьтай 32 инчийн лсд зурагт хураан авав “ гэсэн тэмдэглэл /3х, хх-185/

-“ЯЯ” барьцаалан зээлдүүлэх газрын гэрээ  /3х, хх-186/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “....Т.Сд 32 инчийн лсд зурагт, зурагтын удирдлага, цэнхэр өнгийн эрээн даалинтай халтар манан хөөрөг хүлээлгэн өгсөн” /3х, хх-187/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...2015.11.04-ний өдөр харанхуй болсон байхад ороод 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, ягаан өнгийн даалинтай байсан, хөөргийг нь сүүлд цагдаа нарт гаргаж өгсөн, дунд гарын мөнгөн аяга нь Т надаас аваад салсан. Яг яасныг нь мэдэхгүй байна. Зурагтыг нь би Хархорин орчимд байрлах “ЯЯ” ломбарданд барьцаалсан. Тухайн үед надтай Т, Т нар явж байсан...гэх мэдүүлэг /9х, хх-250/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Тын:...П, Т бид гурав мөнгөгүй хулгай хийхээр. 1 давхар модон байшинтай хажуудаа эсгий гэртэй, хашааны хаалганыхаа гадна талдаа контейнартай айл байсан. Тэр айл руу П эхлээд орж үзчихээд гарч ирээд Тг такси бариад ир гэж явуулсан. Буцаж ороод 32 инчийн лсд зурагт, мөнгөн аяга, хөөрөг, хүүхдийн хичээлийн цүнх авч гарч ирсэн. 19 дүгээр байрны ломбарданд зурагт, мөнгөн аяга тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-153-154/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Тгийн:...П, Т бид гурав орой 20-21 цагийн үед дахиад хулгай хийхээр 3, 4 дүгээр хорооллын арын гэр хороолол орсон. Бид гурав такси барьж явсан ба нэг айлын гадаа ирээд би хүн харж үлдэж П, Т айлруу орсон. 10 минутын дараа Т гарч ирээд таксины мөнгө өгөөд таксигаа явуулж надад нэг хөөрөг өгчихөөд буцаж орсон. П, Т хоёр гарч ирэхдээ хавтгай зурагт тэвэрсэн байсан. Бид гурав тэндээсээ такст бариад хаана гэдгийг нь мэдэхгүй байна ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-227/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

4. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монгол гэрээс самсунг лэд маркын 39 инчийн BSB маркын зурагт, цахилгаан дугуй хөрөө хулгайлж хохирогч Б.У 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...

- хохирогч Б.У:...тэр өдрийн орой 20 цагт гэртээ иртэл манай үүдний амбарын хаалга цоожтой хэрнээ гэр тоонон хэсгээрээ доошоо цөмөрчихсөн байсан юм. Би хулгай орчихсон байна гэж бодоод цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дотогшоо орж үзтэл манай гэрийн тооно, багана, унь хугараад дотогшоо нурааж, тооноор хулгай ороод манай гэрийн баруун хойд хэсэгт байсан 40 инчийн зурагт, цахилгаан дугуй хөрөө аваад явчихсан байсан...гэх мэдүүлэг /8х, хх-142-143/,

- BSB Баталгаат үйлчилгээний карт /8х, хх-137/,

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-145/,

- хураан авах тогтоолд /8х, хх-138/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...1-р хорооллын арын гэр хороололд Т Т нартай явж байгаад хашаандаа гэр байшинтай айлын зүүн талын гэрэлгүй гэрийн хаалгыг Т онгойлгож ороод 40 инчийн самсунг маркын лэд зурагтыг тооноор нь гаргаж ирээд зурагтыг нь би тосч авахад унь хугарч, тооно нь дотогшоо цөмөрсөн...гэх мэдүүлэг /10х, хх-104/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Тгийн:...хулгай хийсэн нь зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /11х, хх-234, 235/,

- шүүгдэгч Б.Тын:... хулгай хийсэн нь зөвшөөрч байна, /11х, хх-мөнгөгүй, ажилгүй байсан болохоор хулгай хийсэн...гэх мэдүүлэг /11х, хх-153-154/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ зөвшөөрсөн мэдүүлэг

5. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Х.Б нар нь  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байшинд хууль бусаар нэвтэрч хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоцикль хулгайлж хохирогч Х.Гд 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6х, хх-27-29/,

- хохирогч Х.Гын:...уг мотоциклийг Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горький 5-122 тоот болох баз Зохиолын хашаанд үүдний амбаарт нь хийгээд явсан. 2016.04.07-нд хулгай орж мотоцикль алга болсон байсан...гэх мэдүүлэг /6х, хх-34-36, 37/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Тгийн хойд гэрт очсон. Очиход Б, Т хоёр байсан. Гараад хойшоо айлд оччихоод ирье гэж хэлсэн. 21-р хороолол Дүүхээ төвийн тэнд Тгийн ахын гэр гэх Г гэж айлд очсон. Би Гын хажуу айлынх нь дүүгийнх нь амьжиргаа цагаан машиныг авч явсан. Машин аваад 21-р хорооллын дэнж дээр ирсэн. Тгийн аавын урд талын хашаанаас 2 ширхэг дугуй байхгүй мотор байхгүй мотоцикль ачилцаад өгөөч гэж хэлсэн. Тэр мотоциклийг Сутай зах руу авч явсан. Зах дээр нэг ахай уулзаад 25.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /10х, хх-56-57/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Тгийн:...П надад 34 дүгээр байрны ард карваш угаалгын газар мотоцикль тавьсан байгаа. 3.000 төгрөг олоод авчихмаар байна гэж П, Б хоёр хэлж байсан. Угаалгын газраас хулгай хийсэн мотоциклио авсан...гэх мэдүүлэг /11х, хх-216-217/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Х.Бын:... Би хятад мотоцикь хулгайлсан хэрэгт Птай хамт яваагүй, зарахад нь ч мөн хамт яваагүй...гэх мэдүүлэг /хх-18, хх-123/

6. Шүүгдэгч Б.Т, Ч.П нар нь Б.Бтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн  хууль бусаар нэвтэрч 42 инчийн ЛЖ маркын зурагт, скай маркын гар утас хулгайлж хохирогч О.П 1.808.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6х, хх-249-250, 7х, хх-1-3/

- хохирогч О.П:...тэр өдрийн 18 цагийн үед ирэхэд манай монгол гэрийн хаалганы амбаарын цоожийг зүүгээд орхичихсон байсан. Амбаарын хаалганы цоожийг гараараа аваад дотогш ороод гэрийн хаалганы цоож болон даруулга төмөр зэргийг газар хаячихсан байсан байхаар нь гайхаад гэррүүгээ ороход гэрийн хойморьт байсан 42 инчийн ЛЖ брендийн ЛЭД зурагт алга болсон байсан. Гэртээ байсан эд зүйлээ бүртгээд үзэхэд скай гар утас алга болсон байсан...гэх мэдүүлэг /7х, хх-9-11/,

- гэрч О.Э:...Б.Тгийн бичиг баримтаар Лж маркын 42 инчийн ЛЕД зурагтын 240.000 төгрөгөөр 2016.05.24-ний өдөр тавиад аваагүй. 2016.06.11-ний өдөр 400.000 төгрөгөөр зарагдсан...гэх мэдүүлэг /6х, хх-183/,

- “Эгано” ХХК-ны барьцаалах зээлдүүлэх газрын гэрээнд үзлэг хийсэн тэмдэглэл /13х, хх-107/,

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-12/,

- шүүгдэгч Б.Тгийн:...П надтай уулзсан бөгөөд надад хандаж мөнгөний хэрэг гараад байна хамт ганц хоёр эзэнгүй айлаар ороодхъё гэж хэлсэн. Хангайн гудамж буюу 23 дугаар хорооны нутагт байрлах 2 ширхэг монгол гэртэй банзан хашаатай саарал өнгийн төмөр хаалгатай хашаа байсан. П намайг би энэ хашааны ард талд нь хүн хараад байж бай би ийшээ орчихоод ирье гээд хашааны хаалгаар орсон. Хашааны ард талд очиж зогсоод хүн хараад зогсож байгаад би буцаж урд талын хаалга дээр ирэхэд П өөдөөс 42 инчийн ЛЖ маркын нимгэн зурагт бариад гараад ирсэн. Эрдэнэс-2 нэртэй ломбарданд миний иргэний үнэмлэхний лавлагаагаар 220.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-219-220/...би арын хаалганаас нь хүн харж, Б урд талын хаалганаас хүн харсан...П лсд зурагт авчихсан хашаанд байгаа яваад такси бариад ир гэхээр нь би яваагүй. П өөрөө яваад такси барьж ирээд бид гурав 21-р хорооллын шөнийн зах дотор байрлах ломбарданд зурагтаа миний бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-231/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын зүүн талын дэнжээс Т Б хоёрын хамт явж байгаад тэр айлаас цоожийг нь эвдэж ороод ЛЖ маркын 42 ичнийн ЛЕД зурагт, гар утас хулгайлж удирдлагагүй шөнийн захын ломбарданд Тгийн бичиг баримтаар 220.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-137/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,  

 

Б. Шүүгдэгч Б.Тгээс бусад зарим шүүгдэгч нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэрэг :         

1. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн ЖЛ маркын зурагт, нокиа гар утас, шүдний оо, барааны саван хулгайлж хохирогч Ө.Дд 833.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Ө.Дгийн:...2016.08.15-ны өглөө 10 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэрээсээ гараад тэр өдөр гэртээ хоноогүй. Маргааш нь очиход гэрийн хаалга хагас онгорхой байхаар нь ороод харсан чинь гэрийн зүүн талд байсан 32 инчийн ЛЖ маркын 3D лэд зурагт, шүдний оо, нокиа гар утас, барааны саван алдагдсан байсан гэх мэдүүлэг /9х, хх-76-77/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, х-66-67/

- эд зүйлийн үнэлгээ /9х, хх-78-79/,

- шүүгдэгч Ч.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2016.08.15-ны өдөр 14-15 цагийн үед Сын хамт хулгай хийхээр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны гэр хороолол дундуур айл хайж байгаад Алтан-Овооны 6-р гудамжинд байх баруун тийш харсан улаан хүрэн өнгийн гүйдэг хаалгатай шар өнгийн шинэ банзан хашаатай, хаалган дээрээ дугааргүй хашааг Сыг давуулан том хаалгыг нь онгойлгуулж би хашаанд ороод монгол гэрийн ил зүүдэг цоожийг төмрөөр хөшиж эвдэн онгойлгон ороод гэрийн зүүн талд байх хүүхдийн ширээн дээр байсан 32 инчийн LG зурагт,  гар утас аваад Сад зурагтаа тэврүүлэн зам руу гарч марк дугаар нь тодорхойгүй такси барьж СХД 4-р хороонд байх “азука” ломбарданд тавьсан, гар утсыг нь асаах гэхэд ажиллахгүй байсан гэх мэдүүлэг /10х, хх-80/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын... Уг айлын монгол гэрийн цоожийг эвдэн дотогш орж хар өнгийн зурагт, мөн саарал өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,    

2. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр орон сууцанд нэвтэрч 50 инчийн ТСЛ маркын зурагт хулгайлж хохирогч Х.Бд 990.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Х.Бы:...2016.08.22-ны өдөр Замын-үүд сум руу  ажлаар яваад, 23-ны өглөө 07 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн зурагт алга болсон байхаар нь хүү Н юу болсон талаар асуухад 14:30 дэлгүүр орчихоод гэрт ирэхэд гэрийн том өрөөнд байсан 50 инчийн ТСЛ маркын смарт зурагт байхгүй байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /9х, хх-109-110/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9х, хх-100-101/,

- эд зүйлийн үнэлгээ /9х, хх-111/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...2016.08.22-нд орбитын 48-10 тоотоос ТСЛ маркын зурагтыг Стай хулгайлсан гэх мэдүүлэг /10х, хх-148/,

- шүүгдэгч Э.Сын:...Орбитын 48-10 тоотоос Птай хамт очоод П айлруу ороод зурагтыг нь авч гарсан. Би гадаа хүн харсан. Өргөө кино театрын Түмэн плазагийн ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

3. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өвлийн сууцны цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч асер маркын зөөврийн компьютер, интернетийн модем хулгайлж хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Бийн:...тухайн өдрийн 18 цагийн орчимд гэрт ирэхэд хулгай орсон байсан. Зөөврийн компьютер, модем хулгайлагдсан байсан...гэх мэдүүлэг /8х, хх-71-73/,

- гэрч М.У:...хашааны хаалга онгорхой байхаар нь хашаа руугаа орсон чинь зүүн урд талын цонх онгорхой байхаар нь цонхоороо тонгойж харсан чинь зурагтны хажууд байсан зөөврийн компьютер алга байсан...модем алга болсон...гэх мэдүүлэг /8х, хх-75/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5305 тоот:...адилтгалын шинжилгээнд “7, 8а” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд MN000210026218 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэцогт овогтой Сын зүүн гарын чигчий хуруу, баруун гарын алгаар үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /8х, хх-77-79/,

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-74/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-63/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамт Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Тоосгоны гудамжинд хашаандаа ягаан байшинтай айлруу орж нөтебүүк хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-138/

- шүүгдэгч Э.Сын:... би хулгайн гэмт хэргүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна, дахиж мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /16х, хх-200/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

4. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байшингаас монел маркын 32 инчийн ЛСД зурагт хулгайлж хохирогч З.Зд 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч З.Згийн:...2016 оны 08 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд гэрийн урагшаа харсан цонхны онгойдог цонхыг түлхсэн байдалтай онгойсон байсан. Гэртээ ороход гэрийн том өрөний зүүн буланд байх ягаан өнгийн цэцгэн хулдаастай ширээн дээр байсан 32 инчийн монел маркын зурагт алга байхаар нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /7х, хх-203/

- иргэний нэхэмжлэгч Б.Ц:...бага зэрэг сэвтэй зурагт байхаар нь үнэлгЭс чинь хасагдана шүү гэж хэлтэл тэр хоёр “за за” гэхээр нь бичиг баримтаа хэдэд тавих юм гэтэл тэр залуу “хэдэд авах юм тэр үнээр нь тавъя” гэхэд 100.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэр хоёр болно гээд Э.С цахим үнэмлэхний лавлагаа гаргаж ирэхээр нь авсан...гэх мэдүүлэг /7х, хх-209/,

- гэрч С.А:...тоосгоны 11-р гудамжруу өгсөж байтал нэг айлын гадна 170-175 см орчим өндөртэй шар царайтай, нүдний шилтэй залуу зогсож байсан...буцаад нөгөө айлын гадаа иртэл...хашааны үүдэнд хүлээж байсан өндөр залуу нь ил урдаа тэвэрчихсэн гарч ирээд машины арын суудалд тавиад өөрөө хажууд нь суусан. 21-р хорооллын замынхаа баруун талд байрлах ломбарданд тавина гэж гараад би машиндаа хүлээгээд сууж байтал удалгүй гарч ирэхээр Хархорин орох байх гэж гэж бодоод хөдлөөд явтал Дипогийн буудал дээр буусан...гэх мэдүүлэг /7х, хх-204/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-188/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7х, хх-197/,

- камерийн бичлэг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-200/,

- “Цэн баавар” ХХК-ны барьцаат зээлийн гэрээ /7х, хх-206/,

- эд зүйлийн үнэлгээнд “монел маркын зурагт 250.000 төгрөг”...гэх үнэлгээ /7х, хх-218/

- шүүгдэгч Ч.Пгийн:...цэнхэр өнгийн төмрөн хаалгатай хашаатай, хашаан дотроо шавран байшинтай айл байхаар нь С бид хоёр ороод би хашаан дотор нь байсан төмрөөр хөшиж онгойлгоод Сыг оруулчихаад хашаанаас нь гараад хүн хараад зогсож байхад С намайг дуудахаар нь би буцаад очиход С цонхоор зурагт гаргаж өгөхөөр нь би зурагтыг нь байшингийнх нь ард талд аваачиж тавиад Сыг үлдээчихээд такси авчирахаар яваад Дүүхээ төвийн хажуу талын зогсоол дээр байсан машинуудаас аксент маркын машиныг таксигаар аваад буцаж уг айлд очоод Сыг аваад 21-р хороололд байрлах шөнийн захын хажуу талын ломбарданд би өөрийнхөө бичиг баримтаар тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-75/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын:...2016.08.25-ны өдөр Птай хамт явж байгаад П ахынхдаа орлоо гэж хэлээд ороод нэг зурагт аваад гарч ирээд ах намайг ломбарданд тавиад ирнэ гээд Хархорин захын хажууд ломбарданд П тавьсан юм...гэх мэдүүлэг /11х, хх-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

5. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байшингаас 42 инчийн лед зурагт, удирдлаганы хамт, 9 гр алтан бөгж, цагаан өнгийн гоёлын шигтгээтэй 3.5 гр монетон бөгж, жи мобайлын модем  хулгайлж хохирогч З.Д 2.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч З.Д:...тухайн өдөр ажилдаа яваад гэртээ ирсэн чинь манай гэрт байсан 42 инчийн лэд зурагт удирдлагатай нь, эмэгтэй хүний 9 гр алтан бөгж, цагаан өнгийн гоёлын дөрвөлжин шигтгээтэй гар аргаар хэвэнд цутгасан 3.5 гр монетон бөгж, жи мобайлын модем авч явсан байсан...гэх мэдүүлэг /8х, хх-36, 37/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5488 тоот:...адилтгалын шинжилгээнд “11г” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд .....  дугаараар бүртгэгдсэн Чулуунбатын Пгийн зүүн  гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. Адилтгалын шинжилгээнд “1а, 6б, 8” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр санд MN000210026218 дугаараар бүртгэгдсэн Эрдэнэцогт овогтой Сын баруун гарын эрхий, дунд, ядам хуруугаар үүсгэгдсэн байна...гэх дүгнэлт /8х, хх-43-44/,

- эд зүйлийн үнэлгээ 2300,000 төгрөг, цонхны шил 40,000 төгрөг /8х, хх-38, 39/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-28-29/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамт хашаандаа нэг гэр байшинтай айлын байшин руу С урд талын жижиг цонхоор ороод том Лэд зурагт, модем хулгайлан авсан...гэх мэдүүлэг /10х, хх-138/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын би хулгайн гэмт хэргүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна, дахиж мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /16х, хх-200/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

6. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр монгол гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж хохирогч Ц.Эд 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ц.Эгийн:...2016.09.05-ны өдөр манай эхнэр Өлзийтөгс хамгийн сүүлд 12 цагийн үед гэрээ цоожлоод гарсан...Орой 18 цагийн үед эхнэр бид 2 гэртээ ирээд хойморт байсан мөлхөө тавилганы зүүн талын шүүгээ рүү харахад дотор нь байсан 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Хулгай манай тооноор орсон байсан...гэх мэдүүлэг /9х, хх-44-45/,  

- гэрч Ц.Өлзийтөгсийн:...манай хуримаар хадам ээж аавын өгсөн аягнууд болон манай нөхрийн ажлын газрынхны өгсөн мөнгөн аяга зэрэг нийт 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан...гэх мэдүүлэг /9х, хх-48/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, хх-38/

- эд зүйлийн үнэлгээ /9х, хх-46/,

- шүүгдэгч Ч.Пгийн:... мөнгөн аяга 3 ширхэг хулгайлсан. С гэрийн тооноор нь орж хулгайлсан...гэх мэдүүлэг /11х, хх-146/

- шүүгдэгч Э.Сын:... Птай хамт хулгай хийгээд би гэрийн тооноор нь орж 3 ширхэг мөнгөн аяга авсан. П гадаа хүн харсан. Мөнгөн аягыг нь Хархорин захад зарсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

7. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байшингийн цонхоор нэвтэрч 40 инчийн сони маркын  лсд зурагт, удирдлагын хамт, монетон ээмэг 2.3 гр 1 хос  хулгайлж хохирогч Г.Нт 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Г.Нийн:...2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хаалга онгорхой байхаар нь харахад урд талын цонх онгорхой гэрт ороход зурагт байхгүй болохоор цагдаа дуудсан. Сони маркын 40 инчийн зурагт, удирдлаганы хамт, монетон ээмэг 1 хос алдагдсан...гэх мэдүүлэг /8х, хх-103-105/

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-105/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-95-96/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5546 тоот:...адилтгалын шинжилгээнд тэнцсэн №2 гарын мөр нь Эрдэнэцогт овогтой Сын зүүн гарын  алганы дардастай, №5 дугаарын 1 ширхэг мөр Эрдэнэцогтын Сын баруун гарын алганы дардастай, №4 дугаарын 1 ширхэг мөр нь Ч.Пгийн баруун алганы дардастай тохирч байна... гэх дүгнэлт /8х, хх-107-108/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамт Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын гудажинд хашаанд улаан тоосгон байшинтай айл руу С ороод би гадаа хүн хараад С зурагтыг нь дийлэхгүй байна гэхээр нь цонхоор нь зурагтыг нь аваад 21-р хорооллын арын ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-137/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Э.Сын би хулгайн гэмт хэргүүдийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна, дахиж мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /16х, хх-200/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

8. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 09-10-ны хооронд С байшинд хууль бусаар нэвтэрч леново маркын нөтебүүк, 5.4 гр монетон ээмэг, 1.4 гр монетон бөгж, мөнгөн ээмэг, арьсан түрийвч хулгайлж хохирогч О.Бд 1.425.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч О.Бий:...тухайн үед манай байшингийн урагшаа харсан вакум цонхны салхивч нь онгорхой буйданг хөдөлгөөд хаагдахааргүй болгоод тээглүүлчихсэн байсан. Хойд өрөөний авдарны таг онгорхой байсан...хулгай орсон талаар мэдээгүй. Маргааш нь буюу 2016.09.10-ны өглөө манай найз охин гэрээс түрийвчээ авах санаатай ганцаараа гэртээ ирээд түрийвчээ хайгаад олохгүй ирсэн. Түрийвч алга байна гэж ярилцаж байгаад хулгай орсон биш биз гээд бүртгэж үзээд мэдсэн...гэх мэдүүлэг /7х, хх-231/,

- хохирогч Ц.Наянжингийн:...хулгай орсоныг мэдээд гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзэхэд нөтебүүк, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, түрийвч алга болсон байсан...гэх мэдүүлэг /7х, хх-233/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-224/

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-232/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамт хоорондоо ярилцаж байгаад ногоон хашаатай айлын хаалгыг нь тогшсон чинь хүн гарч ирээгүй болохоор нь би Сыг хүн байна уу гээд цонхоор нь харчихаад ир гээд хашаагаар нь дотогш оруулсан юм. Вакум цонхыг нь түлхэж онгойлгон С дотогш орж саарал өнгийн асер ай3 маркын нөтебүүк аваад бор өнгийн үүргэвчинд хийгээд гараад ирсэн...гэх мэдүүлэг /10х, хх-114/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Э.Сын:...Уг хашаандаа шавран байшинтай айлын байшингийн цонхоор орж зурагт хулгай хийсэн...дээрхи үйлдлийг Птай хамт бүлэглэн үйлдсэн...гэх мэдүүлэг /11х, хх-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

9. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн тошиба маркын зурагт, самсунг маркын зургийн аппарат хулгайлж хохирогч Ц.Ц 750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ц.Ц:...гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, байшингийн тамбарын цоожийг эвдээд онгорхой байсан. Дотогш ороход 39 инчийн тошиба маркын хар өнгийн ЛСД зурагт байхгүй, жижиг өрөөнд байсан самсунг брендийн жижиг зургийн аппарат байхгүй байсан...гэх мэдүүлэг /8х, хх-167-169/

- гэрч Д.Н:...охины хамт 15 цагийн орчим гэрээсээ гарсан гарахдаа хаалгаа цоожлоод хашааны хаалга түгжээд гарсан. Охины хамт 10 буудал орсон. ...гэрт ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Бид нар дотогш ороход тамибарын цоож байхгүй байсан. 39 инчийн тошиба маркын зурагт, самсунг зургийн аппарат алдагдсан...гэх мэдүүлэг /8х, хх-171-172/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-157-160/

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-170/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамт Сонгинохайрхан дүүргийн арын дэнж болох Хангайн гудамжнаас цэнхэр өнгийн төмөр хаалгатай банзан хашаа байсан. Уг хашааны хаалгийг онгойлгоод төмөр ногоон дээвэртэй балкаар барьсан нэг давхар байшингийн тамбарын хаалганы хятад цоожийг эвдэн орж 40 инчийн тошиба марзын зурагт авсан. Миний араас С гарсан самсунгийн жижиг зургийг аппаратыг авсан байх...гэх мэдүүлэг /10х, хх-101-102/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын... 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хорооллоос зурагт хулгайлаад 3 хоногийн дараа П бид 2, 40 инчийн хар өнгийн зурагт хулгайлсан. Би хүн харж байсан. П авч гарч ирсэн...гэх мэдүүлэг /11х, хх-33/, 

10. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байшингийн цонхоор нэвтэрч 50 инчийн ЛЖ маркын зурагт, асер маркын зөөврийн компьюьтер, пүүз хулгайлж хохирогч Ч.С 3.900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....

- хохирогч Ч.С:...манай эгчийн хоёр хүүхэд тараад гэртээ ирэхэд байшингийн хаалга гээд бүх юм онгорхой. Ороод харсан зурагт байхгүй байсан гээд над руу залгахаар нь би за битгий дотогшоо хамаагүй ороорой би цагдаа дуудлаа гэж хэлээд ширээн доор нөтебүүк байна уу хараадах гэсэн байгүй байна гэж хэлсэн...манай гэрээс зурагт, нөтебүүк, 38 размерийн цагаан ултай пүүз алдагдсан...гэх мэдүүлэг /9х, хх-138,139/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, хх-130-131/

- эд зүйлийн үнэлгээ 3.900.000 төгрөг, пүүз 60,000 төгрөг /9х, хх-140-141/, 

- шүүгдэгч Ч.Пгийн:...Баянголын 50-13 тоотоос ЛЖ маркын 50 инчийн зурагт, нөтебүүкийг Стай хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-146/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын:...2016.07.14-ний өдөр Птай хамт очоод П ороод би хашаанд нь хүн харсан. 50 инчийн зурагт, нөтебүүк хулгайлсан. Нөтебүүкийг Өргөө кино театрын Түмэн плаза ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

11. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрийн хаалганы цоожийг эвдэж самсунг маркын 48 инчийн зурагт, асер маркын i-5 маркын компьюьтер, дунд гарын мөнгөн аяга хулгайлж хохирогч Б.Д 1.750.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Д:...тэр өдөр бид нарыг гэртээ ирэхэд манай хашаан хаалга онгорхой байсан. Гэртээ ороод гэрэл асаахад манай гэрийн хойморьт байсан 48 инчийн смарт лэд зурагт, ай5 үзүүлэлттэй асер маркын нөтебүүк, дунд гарын мөнгөн аяга алга болсон байсан...гэх мэдүүлэг /8х, хх-193/

- иргэний нэхэмжлэгч Ш.Ч:...20-25 насны орчим 2 залуу орж ирсэн. Нөтебүүк тавих гэсэн юм гэж хэлсэн. Бичиг баримт шаардсан. Намхан залуу нь бичиг баримтаа үзүүлсэн. Энэ хэний нөтебүүк вэ хулгайн нөтебүүк биш биз гэхэд намхан залуу нь миний гэж хэлсэн. Э.С гэсэн бичиг баримтаар тавьсан...гэх мэдүүлэг /8х, хх-197/,

- хураан авах тогтоол /8х, хх-190/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8х, хх-191/,

- “Хангайн-Эх ундрага” ХХК-ны барьцаат зээлийг үйлчилгээ /8х, хх-195/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-183/

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-194/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сын хамтаар Сонгинохайрхан дүүргийн арын дэнж болох Хангайн гудамжнаас улаан хүрэн будагтай хашаатай, цэнхэр өнгийн төмөр хаалгатай дотроо монгол гэртэй байсан. Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотроос нь 48 инчийн смарт зурагт, дунд гарын мөнгөн аяга, нөтебүүк зэрэг эд зүйл авсан...гэх мэдүүлэг /10х, хх-98-99/

- шүүгдэгч Э.Сын:...2016.09.16-ны өдөр Хангайн 49-4 тоотоос П бид 2 хамт явж байгаад П ороод би хашаанд нь хүн хараад самсунг маркын зурагт, нөтебүүк хулгайлан авсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

12. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол гэрийн цоожийг эвдэж  39 инчийн самсунг маркын зурагт, иргэний үнэмлэх 2 ширхэг, таб хулгайлж хохирогч Ж.Дт 387.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч Ж.Дын:...2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Би 15 цагийн үед гэртээ ирчихээд хороо орох ажил гараад хороо руу явахдаа гэрээ гаднаас нь цоожлоод хашааны хаалгаа хаагаад гурван гэрийнхээ өрхийг бороо орох байх гээд битүүлээд явсан. Гэртээ 17 цаг өнгөрч байхад ирсэн чинь манй гэрийн хаалга онгорхой, гэрт байсан зурагт байхгүй харагдаж байхаар нь цагдаа дуудсан. Манай гэрээс 39 инчийн самсунг гэсэн бичигтэй хятад зурагт, 2 шихэг иргэний үнэмлэх, таб алдагдсан...гэх мэдүүлэг /9х, хх-15-16/,

- гэрч Н.Баттулгын:...39 инчийн зурагт, тар гар утас, 2 ширхэг иргэний үнэмлэх алдагдсан:::гэх мэдүүлэг /9х, хх-21/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, хх-3-5/

- эд зүйлийн үнэлгээ /9х, хх-17,18/

- шүүгдэгч Ч.Пгийн:... 32 инчийн зурагт, самсунг таб, иргэний үнэмлэх хулгайлсан. Стай хамт үйлдсэн...гэх мэдүүлэг /10х, х-146/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Сын... тухайн өдөр 32 инчийн зурагт хулгайлсан. Птай хамт хулгайлсан...гэх мэдүүлэг /11х, хх-42-43/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

13. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж 32 инчийн лсд зурагт хулгайлж хохирогч Н.У 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Н.У:...намайг ирэх өдрийн өмнөх өдөр манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн лсд зурагт алдагдсан байсан. Манай байшингийн хаалганы цоожийг эвдэж орсон байдалтай байсан гэж хүү Цэрэнжав хэлсэн...гэх мэдүүлэг /8х, хх-218/

- гэрч У.Ц:...манай байшингийн хаалганы цоож байхгүй гэр онгорхой байсан. Орж харахад 32 инчийн лсд зурагт байхгүй байсан...гэх мэдүүлэг /8х, хх-220-221/

- эд зүйлийн үнэлгээн /8х, хх-219/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-209-210/

- шүүгдэгч Ч.Пгийн “...2016.09.17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо 69-11 тоотоос 32 ичнийн зурагтыг Сын хамт хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-146/

- шүүгдэгч Э.Сын:...2016.09.17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо с П ороос 32 инчийн лэд зурагт хулгайлсан. Би гадаа хүн харж байсан. Зурагтыг Өргөө кино театрын Түмэн плаза ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

14. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өвлийн сууцны цонхоор нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж хулгайлж хохирогч Д.Ат 265.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Аийн:...тэр үед хашааны гүйдэг хаалга бага зэрэг онгойсон. Би байшингаа түлхүүрээрээ онгойлгоод дотогш ороход миний саарал өнгийн гар цүнхийг орон дээр гаргаад тавьчихсан байсан. Гэрт хулгай орсон байна гэж бодоод хүргэн рүүгээ залгаад гэрээс алдсан зүйл байна уу шалгаатах гэхэд дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бөгж, монетон бөгж алдагдсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /8х, хх-241, 242/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8х, хх-233-234/,

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-243/

- шүүгдэгч Ч.Пгийн 2016.09.19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 59-10 тоотоос дунд гарын мөнгөн аяга, монетон бөгж хулгайлсан. Стай хамт үйлдсэн...гэх мэдүүлэг /10х, хх-146/

- шүүгдэгч Э.Сын:...2016.09.19-ний өдөр Хангайн 59-10 тоотод П орж дунд гарын мөнгөн аяга, монетон бөгж авч гарч ирсан. Би гадаа хүн харсан...гэх мэдүүлэг /11х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

15. Шүүгдэгч Ч.П, Э.С нар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, самсунг эс2 маркын мэдрэгчтэй гар утас, товчлууртай гар утас хулгайлж хохирогч Б.Д 373.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- хохирогч Б.Д:...тэр өдөр гэрт хулгайч орсон байсан...мөнгөн аяга, скайтелийн гар утас, товчлууртай хөх өнгийн ногоон хүрээтэй гар утас алдагдсан байсан учир цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /8х, хх-6-7/,

- гэрч Г.Л:...манай охин Хулан надруу залгаад таныг завтай бол цагаа залга гэсэн байсан. Залгасан чинь манай гэрт хулгай ороод мөнгөн аяга алдагдсан уу гэхээр нь би өөрөө гэртээ очиж амжаагүй байна гэртээ очоод шалгаж үзээд хэлье гэж хэлсэн...манай том охин аавын том мөнгөн аяга, бага дүүгийн самсунг эс-2 маркын гар утас, хөх өнгийн ногоон хүрээтэй гар утас алдагдсан байсан...гэх мэдүүлэг /8х, хх-9-10/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-246/

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /7х, хх-250/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8х, хх-3/

- эд зүйлийн үнэлгээ /8х, хх-3, 8/,

- шүүгдэгч Ч.Пгийн:...Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянхошууны гудамжинд хашаандаа шавран бйшинтай гэртэй айл руу С ороод 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утас хулгайлан авсан. Би гадаа хүн харсан. Эдгээр зүйлийг буцаагаад хүлээлгээд өгсөн...гэх мэдүүлэг /10х, хх-138/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Э.Сын:....Птай бүлэглэн. Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн орчимд хашаандаа байшинтай айлын байшингийн цонхыг П түлхэж ороод би гадаа нь хүн харсан. Уг айлаас 2 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн аяга авсан...гэх мэдүүлэг /11х, хх-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,   

16. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.М, А.Х нартай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр монгол гэрт хууль бусаар нэвтэрч зурагт, орны бүтээлэг, бэлэн мөнгө 250.000 төгрөг хулгайлж хохирогч Х.У 849.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Х.У:... Манай гэр энэ оны цагаан сараас хойш эзэнгүй, амралтын 2 өдрөөр эзэнтэй бид нар гэртээ очдог байсан. Тэгтэл 2015 оны 05-р сарын 18-ны 1 дэх өдөр ажлаасаа гэртээ 17 цагийн үед ирэхэд гэрийн хаалгыг тал тоосгоор дарчихсан хагас онгорхой даруулгатай, цоожны даруулгыг мулталсан байдалтай байсан. Тэгээд гэрт хулгай орсон байна гэж бодоод шууд л цагдаад мэдэгдсэн. Гэрийн хойморт авдар дээр байсан 32 инчийн хар өнгийн ТСЛ брэндийн ЛСД зурагт удирдлагын хамт гэрийн зүүн талд байх шүүгээний 2 дахь шургуулганд улаан өнгийн түрийвчнээс 250.000 төгрөг байсан алдагдсан...гэх мэдүүлэг /4х, хх-191, 192, 193/

- гэрч Л.Н:...2015.05.18-ны өдөр 32 инчийн ТСЛ маркын зурагтыг Ч.П гэх үүдэн шүд нь муухай, 20 гаруй насны залуу ирж тавьсан...гэх мэдүүлэг /4х, хх-195/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4х, хх-194/

- эд зүйлийн үнэлгээ /4х, хх-194/,                     

-“Мянган нахиа” барьцаат зээлийн гэрээ /4х, хх-186/

- шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10х, хх-211/

- шүүгдэгч Ч.Пгийн:...бид нар мөнгөгүй болчихоод хулгай хийхээр Х, М бид гурав гэрээсээ гараад шууд автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудал дээр буусан.  32, 33-р байрны арын гэр хороолол руу алхсан. Алхаж гэр хорооллын гудамжаар явахад урагшаа харсан саарал өнгөтэй хаалгатай хашаа байсан. Хашаан дотроо эзэнгүй 2 гэр, нэг байшин, байшингийн эвдэрхий машин, хашааны урд овоолсон мод, төмөр хураалттай байсан. Хашааны гадна М, Х хоёрыг хүн хараад үлдээсэн байсан. Тэгээд хашааны баруун талын гэр даруулгатай цоожтой байхад нь даруулгыг нь төмрөөр хөшиж байгаад хаалгыг нь татаж онгойлгож ороод гэрийн хойморт нь байсан 32 инчийн ЛСД зурагтыг удирдлаганых нь хамт, мөн зурагтны хажууд байсан шүүгээний шургуулганаас боодолтой 20 төгрөг байсныг аваад гарсан. Би зурагтаа тэврээд бид гурав доош уруудаж замаасаа такси бариад Сонгинохайрхан дүүргийн 19-р байранд байх “ломбард” гэсэн бичигтэй ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар зурагтыг 120.000 төгрөг билүү 130.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- яллагдагч А.Хын:...Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын хойно байрлах гэр хорооллоос 32 инчийн лсд зурагт хулгайлсан. Одоо би тэр хаягийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /12х, хх-178/

- яллагдагч З.Мгийн:...2015.05.18-ны өдөр П, Х нартай хамт Баянхошуу руу гэррүүгээ алхаад явж байгаад П айлын хашаа руу яваад орсон. Удаагүй том зурагт тэврээд гарч ирсэн...гэх мэдүүлэг /12х, хх-43/,  

17. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.М, А.Х нартай 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч зурагт, орны бүтээлэг хулгайлж хохирогч О.Г 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч О.Г:...2015.07.18-ны өдөр манай өвлийн сууцны хаалгыг армутарын 40-45 см хэртэй төмрөөр цоожийг хөшин хулгайч орж мөлхөө тавилга дээр байсан ТСЛ маркын 32 инчийн зурагтыг орны ягаан өнгийн ширмэл бүтээлгэнд боож авч явсан байсан. Би тэр үед гэртээ ганцаараа байсан. Ээжийн бие муу эмнэлэгт хэвтсэн учир цагдаагийн байгууллагад ирж чадаагүй...гэх мэдүүлэг /4х, хх-208-209, 211/,

- эд зүйлийн үнэлгээ /4х, хх-212/

- шүүгдэгч Ч.Пгийн:..бид гурав мөн хулгай хийхээр яваад Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын автобусны буудал дээр буугаад замын ертөнцийн зүгээр зүүн талд байх гэр хороолол дундуур яваад нэг давхар, урагшаа харсан хоёр цонхтой шавар байшинтай, хашаа нь их том, хашаандаа уяатай 2-3 нохойтой айл байсан. Энэ айлруу би ганцаараа орж М, Х хоёр хашааны гадна хүн харсан. Би байшингийн хаалганы жижиг цагаан зүүдэг цоожийг төмрөөр хөшиж эвдэж онгойлгож ороод цонхных нь хажууд зурагтны тавиур дээр байсан 32 инчийн ТСЛ зурагт аваад гарсан. Тэр зурагтаа өмнөх зурагт тавьсан ломбарданд өөрийн бичиг баримтаар 140.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /10х, хх-227/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлэг шалгах ажиллагаа /10х, хх-211/

- яллагдагч А.Хын:...Дараа нь бас тэр хавиас 32 инчийн лсд зурагт хулгайлсан. 32-т байдаг Нахиа нэртэй ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /12х, хх-181/,

18. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.Мтай 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 ичнийн зурагт, буйдангийн бүтээлэг хулгайлж хохирогч Б.О 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.О:..2015.04.05-ны өдөр манай нөхөр Бтөгс нь 09 цаг 30 минутын үед ажилдаа яваад орой манай нөхөр 21 цагийн үед эмнэлэг дээр ирээд би орой 21 цаг 40-50 минутын үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд гадаа харанхуй байсан учраас бри гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгоод ортол манай гэрийн гал тогооны өрөөний гэрэл асаалттай вакум цонх онгорхой, цонхны доод талд байсан буйдангийн бүтээлэг байхгүй байсан. Зурагт, зурагтын удирдлага байхгүй байна лээ” гэсэн мэдүүлэг /5х, хх-72/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5х, хх-60-61/                                    

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-73/

- шүүгдэгч Ч.Пгийн:...15 цагийн үед босоод Мтай хамт гэрээсээ гараад зүүн баянцагааны 2-33 тоот гэх саарал гүйдэг хаалгатай хашаа байсан. Мг гадаа хүн харж бай гэж үлдээгээд өөрөө айлын хашааруу ортол хашаанд 1 давхар цагаан өнгийн бүргэд хаалгатай вакум цонхтой байшин байсан. Би байшингийн урагш харсан хоёр цонхны зүүн талын цонхыг тохойгоороо түлхээд орсон. Ороод самсунг маркын 32 инчийн зурагт аваад цонхоор буцаад гарсан...гэх мэдүүлэг /10х, хх-212/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- яллагдагч З.Мгийн:...П бид хоёр Гүнжийн нүдэн нуур орж сааданд суух гээд алхаад явж байгаад П намайг алхаж бай гэж хэлчихээд ард үлдчихээд намайг эргээд харсан чинь буцаад дуудсан. Намайг буцаад очсон чинь энэ айлд хүн байхгүй байна орчихоод ирье чи хүн харж бай гэж хэлэхээр нь би яах юм бэ гэсэн чинь зүгээр л хараад зогсож бай гэж хэлээд орсон. Ороод 10-аад минут болоод гарч ирэхдээ бүтээлгэнд ороосон зурагт бариад гарч ирсэн. Замруу гарч такси бариад хорооллын 1000 нэрийн барааны эсрэг талын ломбарданд 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан...гэх мэдүүлэг /12х, хх-34/

19. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.Мтай  2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагаас 21 цагийн хооронд байшинд хаалганых нь цоожны цүүг нь салгаж хууль бусаар нэвтэрч 39 инчийн ТСЛ маркын лсд зурагт, гоёлын төмөр сав, гартааман хос хүзүүний зүүлт, бугуйвч, энэтхэг бугуйвч, гялтгар том шигтгээтэй хос ээмэг, зүүлт, шаргал өнгийн хос гоёлын ээмэг, бөгж, гоёлын төмөр ээмэг, гоёлын сав, солонгос ээмэг, кулон, гинж, гоёлын ээмэг 10ш, битүү шигтгээтэй бугуйвч 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг, чулуун хөөрөг, эмэгтэй хүний хос гутал, эмэгтэй хүний богино савхин куртик 2ш, савхин пиджак, эмэгтэй хүний пиджак 2ш, хумсны лак зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Ж.От 725.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ж.Оын:...“БЗД 27-р хороо Дунд дарь эхийн 1-ийн 765 тоот гэрээсээ 2015.04.23-ны өдөр 16 цагийн орчимд гарч яваад, орой 21 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы гадна талын цоожийг хөшиж цүүг нь салгаад дотор талын хаалганы цоожийг нь болохоор түлхүүр тааруулсан байх гэж ойлгосон. Цоожийг нь аваад ширээн дээр тавьчихсан байсан. Би гэртээ ороод хартал гэрийн хоймор байсан зурагт байхгүй алдагдсан байсан. Манай гэрээс 39 ичнийн ТСЛ зурагт, гоёлын улаан өнгийн төмөр савтай чулуун эдлэл бүхий хүзүүний зүүлт, гарын бугуйвч, энэтхэг бугуйвч /хар өнгийн чулуун/ зэрэг эд зүйл хулгайлагдсан...гэх мэдүүлэг /4х, хх-244, 247/

- ТСЛ маркын 39 инчийн зурагтны баталгаат хуудас/4х, хх-228/

- иргэний нэхэмжлэгч Ч.Дийн:...БГД 22-р хороо “Тааз” төвд байрлах “Чин -Арвижих” ХХК-ны ломбарданд би ажил дээрээ 2015.04.23-ны өдөр сууж байсан юм. Ч.П гэдэг хүн бичиг баримттайгаа ирээд ТСЛ маркын хар өнгийн зурагтыг 10 хоногийн хугацаагаар 170.000 төгрөгөөр тавьсан. Пд 170.000 төгрөг бэлнээр өгч явуулсан хүү нь 13.600 төгрөг болсон нийлээд 183.600 төгрөг болж байна...гэх мэдүүлэг /5х, хх-224-225/

- “Чин-Арвижих” барьцаат зээлийн гэрээ Ч.П тавьсан /4х, хх-241/

- эд зүйлийн үнэлгээ /4х, хх-248-250/

- эд зүйл хураан авах тогтоол  /4х, хх-243/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн /4х, х-247, 14х, х-210/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4х, хх-229-230/   

- сэжигтэн З.Мгийн:...Би  2015.04 сарын сүүлээр найз залуу Пгийн хамт БЗД 27-р хороо нарийн гудамжаар яваад өндөр уулан дээр байдаг өгсүүр 1 давхар байшинд П байшин руу орж би гадаа хашааны гадна хүн хараад зосгож байсан. П гэрээс нь нимгэн ЛСД зурагт орны бүтээлэгт боож гаргаж ирсэнийг бид хоёр авч такси бариад Таац нэртэй хүнсний дэлгүүрт ломбарданд 170.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /12х, хх-30/

- шүүгдэгч Ч.Пгийн:...би найз охин Мгийн хамт 2015.04.23-ны өдрийн 15 цагаас 16-ны орчимд БЗД нутаг дэвсгэрт Дарь эхийн дунд буудлаас дээшээгээ гэр хорооллын дундуур нарийн гудамжаар өгссөн. Хашаан дотроо ногоон шавран байшинтай хашаа байсан. Мг хашааны гадна үлдээгээд өөрөө хашааг нь давж орсон. Зурагт, шар өнгийн даалинтай хөөрөг, авч гарсан...гэх мэдүүлэг /10х, хх-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

20. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бы байшингаас халтар мана хөөрөг, цагаан хаш хөөрөг, 32 инчийн тошиба брендийн зурагт хулгайлж, хохирогч Б.Бд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Цэрэннадмидад  2.000.000 төгрөг бусдад нийт 3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Бы:...2016.04.20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад эхнэр Сувдын хамт гэрээсээ гараад ач зээ нараа сургуульд хүргэж өгчихөөд орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хашааны жижиг хаалга болон байшингийн хаалга онгорхой байсан. Мана хөөрөг нь хүрэн өнгөтэй ёроолын дээд хэсгээр 2 ширхэг цагаан зураастай, улаан өнгийн толгойтой шармал металл халбагатай 1990 онд чойроос 25.000 төгрөгөөр авч байсан. Цагаан өнгийн хаш хөөрөг бага гарын улаан толгойтой байсан манай дүүгийн хөөрөг би үнийг нь мэдэхгүй манай Цэрэннадмид 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Энэ үнээр нь үнэлж байна. Алдагдсан зурагтыг 2012 онд БСБ дэлгүрээс 399.000 төгрөгөөр худалдан авсан...гэх мэдүүлэг /6х, хх-177-178/

-хохирогч Ц:....хүргэн ах Б манай гэрт хулгай орсон байна гэж над руу ярьсан. Гэрт байсан цагаан өнгөтэй, улаан шүрэн толготой хаш хөөрөг, ногоон өнгийн торгон дайлангийн хамт алдагдсан. Хулгайч нь баригдаж миний хөөргийг буцаан өгсөн...гэх мэдүүлэг /6х, хх-181/,

- эд зүйл хураан авах тогтоол /6х, хх-173-174/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6х, хх-175/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6х, хх-162-164/ 

- эд зүйлийн үнэлгээ /6х, хх-179/,  

- шүүгдэгч Б.Тын:...2016.04 сарын сүүлээр Нарангийн голын эцсээс хойш модон байшинтай айлаас би хашааны гадаа байж байгаад П ороод 32 инчийн лсд зурагт, 2 ширхэг ногоон өнгийн даалинтай хөөрөг авч гарч ирсэн. Хархорин орж зарсан...гэх мэдүүлэг /11х, хх-126/

- яллагдагч Б.Бын:...П ахындаа очиж зурагт авна гэхээр нь би хамт явж Толгойтод очсон П, Т бид хоёрыг хүн харж бай  гэж хэлээд нэг хашааруу ороод гарч ирэхдээ 2 ширхэг хөөрөг, марк хэмжээ мэдэгдэхгүй зурагт авсан байсан. Такси бариад 21-р хорооллын ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /13х, хх-33/

- шүүгдэгч Ч.Пгийн:...би 2016.04.20-ны үеэр Тын хамт Нарангийн голын эцэс орчимоор явж байгаад паалкан модон байшинтай айлаас хулгай хийхээр шийдээд Таар гадаа хүн харуулж байгаад би уг байшингийн хаалгыг татаж ороод 32 инчийн ЛСД зурагт, ногоон өнгийн даалинтай 2 ширхэг хөөргийг хулгайлаад Тт хулгайлсан эд зүйлсээ өгөөд хашааныхаа хажууд зогсоож байгаад би нарангийн голын эцэс орж такси аваад Тыг аваад Хархорин зах ороод ломбарданд 120.000 төгрөгөөр тавиад хөөргийг нь зараагүй гэртээ байлгаж байгаа. Уг айлаас хулгайлсан зурагтыг 2 хоногийн дараа Хархорин хүнсийн захын 2 давхарын шатны хажууд суудаг эрэгтэй хүнд ломбарданаас нь аваад 150.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /10х, хх-219/,

21. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж ТСЛ маркын 40 инчийн зурагт, эрэгтэй хүний булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтний цуглуулга, 2.1 гр монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч А.М:...2016.04.22-ны өдөр өглөө 06 цагт ажилдаа гэрээ гэрээ цоожлоод явсан байсан. Нөхөр бид хоёр орой нь ирэхэд гэрийн хаалганы цоожийг нь эвдэн дотор нь байсан ТСЛ маркын 40 инчийн ЛСД зурагт, булган малгай, мөнгөн ээмэг, зүүлтний цуглуулга, 2.1 гр монетон ээмэг, орны шар эрээн өнгөтэй бүтээлэг алдагдсан байсан...гэх мэдүүлэг /7х, хх-72-73, 74, 75/

- гэрч О.Э “2016.04.22-ны өдөр ТСЛ брендийн 40 инчийн ЛЕД зурагтыг 220.000 төгрөгөөр барьцаалаад 2015.05.14-ний өдөр 300.000 төгрөгөөр зарагдсан...гэх мэдүүлэг /6х, хх-184/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-62-63/

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-76/

- “Эгано” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газрын гэрээнд үзлэг хийсэн тэмдэглэл /13х, хх-107/

- шүүгдэгч Ч.Пгийн:...хашааны завсараар харахад дотроо монгол гэр байсан ба гэрийн хаалга нь гадна талаасаа ил цоожоор цоожилсон эзэнгүй айл байсан. Би гэрт нь ороод Т гадаа хүн харж байгаад таксинд явсан. Би гэрт ороод хойморт нь зурагтын тавиур дээр байсан 40 инчийн ТСЛ маркын ЛСД дэлгэцтэй зурагтыг орны бүтээлгэнд боогоод авдар дээр байсан мөнгөн эдлэл байхаар нь хайрцагтай нь аваад гарсан...гэх мэдүүлэг  /10х, хх-136/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Т, Б нарын хамт ХУД-ийн Сонсголонд хашаандаа нэг гэртэй айлын цоожийг Б бид 2 ороод ЛСД зурагт, булган малгай авсан. Т гадаа хүн харсан. 21-р хорооллын шөнийн захын ломбарданд хэдээр тавьсанаа санахгүй байна...гэх мэдүүлэг /10х, хх-137/  болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Тын:...2016.04 сарын сүүлээр П бид хоёр Сонсголонгийн гүүрний орчимд 3 давхар байшинтай айлын хажуу хашаанд байх эсгий гэртэй айлаас ТСЛ маркын 40 инчийн зурагт хулгайлаад 21-р хорооллын шөнийн захын ломбарданд П тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-131-132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

      - яллагдагч Б.Бын:...бид сонсголон яваад 1 айлаас зурагт, булган малгай, мөнгөн ээмэг зүүлт хулгайлж зурагтыг 21-р хорооллын шөнийн захад байрлах ломбарданд 200.000 төгрөгөөр тавьж, булган малгайг нь Хархорин захад танихгүй хүнд зарсан...гэх мэдүүлэг /13х, хх-33/,

22. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Д.Дгийн хувийн сууцны хаалганы цоожийг хөшиж нэвтрэн самсунг маркын 51 инчийн зурагт хулгайлж хохирогч Д.Дд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Дгийн:...2016.05.28-ны өглөө 10 цаг 30 минутын орчимд Гурвалжингийн гүүр рүү 44 нэртэй зах руу хоол зарахаар гарахдаа гэрийнхээ хаалга цонхыг хааж, цоожлоод мөн хашааны гүйдэг хаалгыг хааж орхиод явсан. Орой 20 цаг өнгөрч байх орчимд гэртээ ирэхэд хашааны гүйдэг хаалга хажуу тийшээ онгойсон байхаар нь хүү Ган-Очирыг ирсэн юм байх гэж бодоод дотогш ороод таамбарынхаа цонхоор хартал дотор талын хаалгыг хөшсөн бололтой байхаар нь цагдаад мэдэгдсэн. Самсунг маркын 51 инчийн зурагт алга байсан....гэх мэдүүлэг /6х, хх-235-236, 237/

- гэрч О.Эрдэнэбулганы “...Ганбаатарын Санчирын бичиг баримтаар Самсунг брендийн 51 инчийн плазма зурагтыг 340.000 төгрөгөөр 2016.05.28-ны өдөр тавиад аваагүй 2016.06.11-ний өдөр 520.000 төгрөгөөр зарагдсан...гэх мэдүүлэг /6х, хх-183/

- хэргийин газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6х, хх-226/

- эд  зүйлийн үнэлгээнд “...самсунг 51 инчийн зурагт 1.000.000 төгрөг” гэх /6х, хх-238/

- шүүгдэгч Б.Тын:...Пс Нарангийн голруу айлд очъё гэхээр нь автобусанд суугаад цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад замын хажуугийн гудмаар ороод явж байгаад нэг хашааны хажууд очиж зогсоод бид хоёрыг та хоёр энд зосгож байгаарай гэж хэлээд өөрөө нэг хашааны завсараар харсанаа дотогш ород хашаан доторх модон таамбартай цагаан байшингийн таамбарын цонхны шилиг авч доош нь тавиад дотогш орсон. Удалгүй гарч ирээд такси аваад ир гэхээр нь би яваад замаар явж байсан таксинд гар өргөж зогсоогоод суугаад нөгөө хашааны гадна ирж зогсоход П орж хавтгай дэлгэцтэй зурагт өргөж гарч ирээд 21-р хорооллын ломбарданд таксины жолоочийн бичиг баримтаар тавьсан” гэсэн мэдүүлэг /11хх-ийн 128-129 хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Ч.Пгийн:..Т, Б нартай 2016.05 сард Наранголын гэр хорооллын нэг айлын гэрийн хаалганы цоож эвдэж зурагт хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-137/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- яллагдагч Б.Бын:...2016 оны 05 сард байх Т, П нартай толгойн гэр хороололд нэг айлаас Т, П хоёр орж лсд зурагт авч гарч ирээд 21-р хорооллын шөнийн захын ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /13х, хх-35/,

23. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байшингаас сумсунг маркын 42 инчийн ЛСД зурагт, асер маркын зөөврийн компьютерийг цүнхний хамт, пүүз хулгайлж хохирогч Д.Б 715.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Д.Б:...манай эхнэр Э миний гар утас руу залгаад Ховор-Эрдэнэ сая над руу ярьлаа, гэррүү харих гээд автобусанд явж байгаад цонхоор нь хартал хашаан дотор 2-3 хүн яваад байна, байшингийн цонх онгорхой байна гэж хэлээд байна. Хурдан гэр рүүгээ харь гэсэн. 5 шараас шууд гэр рүү харьтал хашааны хаалга онгорхой..., асер маркын нөтебүүк, цүнхтэй нь аваад явсан байсан... 42 инчийн зурагтыг бүтээлэгт боогоод грашын урд тавьчихсан байсан гэх мэдүүлэг /7х, хх-77-78/,

- насанд хүрээгүй гэрч Б.Х:...автобусны цонхоор гэррүүгээ хартал хашаан дотор 2 хүн хашааны хаалган дээр зогсож байгаа харагдсан. Байшин руу хартал урд талын цонх онгойчихсон байхаар нь ээж Энхтуяад утсаар хэлчихээд гэррүү явсан. Гэрт очиход хаалга онгорхой, хашаан дотроо ороход байшингийн цонхнууд онгорхой, хаалгаа гаднаас нь онгойлгоод ортл зурагт, компьютер алга байсан...гэх мэдүүлэг /7х, хх-80/

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-79/

- шүүгдэгч Б.Тын:...2016.05.30-ны өдөр П бид хоёр өмнө ордог айлаас 3 гудамжны урдаас блокон хашаатай улаан тоосгон байшинтай айлаас нотебүүк хулгайлаад зурагтыг гэрээс нь гаргаж тавьчихаад такси бариад ирсэн чинь гэрийн эзэн нь ирсэн...гэх мэдүүлэг /11х, хх-131-132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:...байшинд ороод 40 орчим инчийн зурагтыг нь Т буулгаж аваад гадаа хашаанд нь гаргаад тавьсан. Би том өрөөний буйдан дээр байсан асер маркын зөөврийн компьютер, үүдэнд нь байсан НИК гэсэн бичигтэй пүүз 1 хосыг авсан...гэх мэдүүлэг /10х, хх-66/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- яллагдагч Б.Бын:...П, Т нарын хамт уулзаа Хан-Уул зүүргийн нисэх явах замын гэр хороололд хашаандаа байшинтай айл руу П, Т нар орсон. Би хашааны гадаа хүн хараад тэр хоёр хар өнгийн нөтебүүк, пүүз авч гаргаж ирээд зурагт пүүз хоёроо нийлүүлээд 90.000 төгрөгөнд ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /12х, хх-36/,

24. Шүүгдэгч Ч.П нь өсвөр насны яллагдагч З.Л, Н.Н нартай бүлэглэн, мөн яллагдагч З.М, өсвөр насны яллагдагч О.О нартай тус тус бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 5 ширхэг, ундрам чулуугаар хийсэн хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар 1 ширхэг, үнэртэй ус 2 ширхэг,  уртасгагч 3 ширхэг, хөнгөн цагаан сав 2 ширхэг, 10 л сав 1 ширхэг, гоо сайхны будагнууд, алх 1 ширхэг, дээлийн торго болон бусад эд зүйл хулгайлж  хохирогч С.А 2.451.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч С.А:...ХУД 15-р хороо Рапит харшид манай гэр бүл түр байр түрээслэн амьдардаг. ХУД 12-р хороо Зээлийн 11-140 тоотод байх өөрийн эзэмшлийн өвлийн 2 өрөө байшинтай. 2014.06.01-үед очсон юм. 2014.06.14-ний өдөр ХУД-ын 12-р хороонд байх гэрээ эргэх гээд очтол манай гэрт хулгай орж 2 хаалгатай хөргөгч, акира маркын 21 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, чулуун хөөрөг, усны тэрэг, мечта плитка, төслийн зуух зэрэг эд зүйл алдагдсан...гэх мэдүүлэг /4х, хх-23-24, 25, 26, 27/

- шүүгдэгч Ч.Пгийн:...Л, Н бид 3 А гээд айлын гэрээс хулгай хийхээр тохироод шөнө 01 цагийн үед хашаанд нь очоод Л амбаарын дээд талын нүхээр орж байшин дотроос дөш, автирк 2 надад гаргаж өгсөн. Би хаалгыг гаднаас нь эвдсэн. Н миний хажууд зогсож байсан. Бид 3 ороод Н, Л 2 хамаг залгууруудыг нь таслаж аваад байсан. Би хөнгөн цагаан битон, түмпэн зэргийг авсан. Авдарыг нь би эвдээд Н гэрэл тусгаж өгсөн. Авдарнаас би мөнгөн бугуйвч, хөөрөг, эмэгтэй хүний нүүрний будгийг авсан. Н авдарнаас хазаар ногт 2-г авсан. Авдарнаас 2 ширхэг эмэгтэй, эрэгтэй хүний үнэртэй ус гарсан би эмэгтэйг нь аваад Н эрэгтэйг нь авсан...Маргааш өглөө босоод хулгайлсан зэсээ Л бид 2 тушаагаад 5000 төгрөгтэй болсон. Н гэрлүүгээ хазаар ногт, үнэртэй ус аваад явсан. Өдөр М бид 2 Хархорин захруу яваад мөнгөн бугуйвч, хөөрөг 2-г 40.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөнөөсөө Н, Л нарт тус бүрт нь 5.000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь эхнэр бид хоёр хэрэглэсэн. Шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Оюунболд, М бид 3 Амгалангийн гэр рүү дахиж ороод усны тэрэг хөргөгч, плитка, дөл зуух, зурагт зэргийг нэг нэгээр нь зөөгөөд эзэнгүй хашаанд оруулсан. Манай эхнэр М жижиг цайвар өнгийн цүнхийг авсан...гэх мэдүүлэг /10х, хх-8/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- сэжигтэн З.Мгийн:...П, А, О бид 3 А эгчийн гэрлүү яваад эд зүйлийг нь цэгцлэх гэж орсон. Бид 3 эд зүйлийг нь цэгцэлчихээд гарсан.  П, О 2 ороод усны тэргэн дээр нь хөргөгч, зурагт, плитка, зуухыг нэг нэгээр нь ачиж гаргаж ирсэн. Би сүүлд нь ороод гэрээс нь 2 жижиг цүнх нүүрний будагтай авсан. Тэгээд авсан эд зүйлсээ нэг нэгээр нь зөөж эзэнгүй айлын хашаанд зөөж тавьсан. Тэр хашаа нь Мөнхбаяр гээд ахын хашаа байсан. Бид 3 буцаж манааны байран дээр ирж унтсан” гэсэн мэдүүлэг /12хх-ийн 20хуудас/,

- сэжигтэн О.О:..Тэгээд П “3-лаа Д хашааруу явна” гэсэн. Би “Яах гэж байгаа юм” гэтэл “чимээгүй дагаад яв” гэсэн. Бид 3 Долзодмаагийн хашааны гадаа ирээд П намайг “Чи наанаа хүн хараад зогсож бай” гэсэн. Би “Би явлаа” гэж хэлтэл миний цээж рүү баруун гараа зангидаж байгаад цохисон бас миний бөгс рүү баруун хөлөөрөө өшиглөөд” Чи явах юм бол дараа таарнаа ” гэсэн. Тэгээд би айгаад гадаа хүн хараад зогсож байсан. П, М 2 Д хашаа руу орчихсон. 1 цагийн дараа П, М 2 усны тэрэг дээр хөргөгч, плитка, зурагт 4-г ээлжилж түрээд Мгийн төрсөн ах Тонтоолойгийн хашаанд аваачиж тавьсан. Тонтоолойгийн хашаанд хүн байгаагүй...гэх мэдүүлэг /12х, хх-211/,

- өсвөр насны сэжигтэн З.Лын:...Бид нар унтаж байтал шөнө 23 цагийн үед П ах Н бид хоёрыг сэрээгээд “ Долзодмаагийнд оръё. Дотор нь юу байна. Маргааш автобусны мөнгө байхгүй ” гэсэн. Бид хоёр “Үгүй ээ, унтъя” гэтэл “хурдан орчихоод унтъя босоодох. Та 2 орохгүй гадаа хүн харж бай. Би өөрөө орно гээд миний мөр лүү гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд бид 3 Долзодмаагийнд очоод Н үлдсэн. П намайг үүдний амбаарын дээврийн нүхээр дотогшоо оруулсан. Тэгээд надаас ”дотор юу байна” гэж асуусан. Би “10 л битон, хөнгөн цагаан сав ” байна гэтэл П “гарахдаа аваад гараарай” гэсэн. Намайг П хаалганы цоож эвдэх ямар нэг юм олоод ир гэсэн. Би байшин дотроос нэг төмөр, нэг алх гаргаж өгсөн. Тэгээд П хаалганы цоожийг алхаар эвдээд байшинлуу орсон. Ороод П хувцасны шүүгээг нь ухаад 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг дуураймал мөнгөн аяга аваад гарахдаа тэр аягыг гадаа хаясан. Тэгээд П “энэ авдар дотор юу байна үзээдэх” гэсэн. Би Нийг дуудаад “ Хоёлаа энэ авдарыг нээж үзье. П нээгээдэх гэж байна” гэсэн. Н авдарыг цоожилсон байсан монгол цоожыг төмрөөр нээсэн. Н бид 2 үнэртэй ус аваад Пд “энхэртээ өг” гэж өгсөн. “П тэр айлын зурагт, хөргөгч, плитка зэргийн залгуурын зэсийг тушаана гээд таслаж авчихаад зурагтны хажууд байсан гоо сайхны будагийг авсан...гэх мэдүүлэг /13х, хх-207/

- өсвөр насны сэжигтэн Н.Нийн:...П “Лын гэрийн хойно байх айлруу орж хулгай хийе” гэсэн. Л бид хоёр ”Та юу яриад байгаа юм бэ? Наад айл чинь манай найзын гэр шүү дээ “ гэтэл П Л бид хоёрт “ Та хоёр битгий маяглаад бай. Зүгээр ороодох“ гэсэн. Л, П нар тэр айлын хашааг давж ороод Лыг байшигийн үүдний амбаарын дээвэр дээр байх нүхээр оруулаад П хаалганых нь цоожийг алхаар эвдэж орсон. Удалгүй П намайг дуудаад “Чи орж ирээд гэрэл тусгаад өг” гэсэн. Би хашааг нь даваад байшингийн хаалгаар ороод гар утасныхаа гэрлийг тусгатал П тэр айлын хувцасны шүүгээг ухаад зогсож байсан. Тэр хувцасны шүүгЭс 1 ширхэг хөөрөг, 1ш мөнгөн аяга авч байхыг нь би харсан. Намайг “Чи авдарлуу гэрэл тусгаадах” гэсэн. Би авдарлуу гэрэл тусгатал П авдарны цоожийг алхаар эвдээд авдар дотроос 1 ширхэг эмэгтэй хүний үнэртэй ус, 1 ширхэг хазаар авсан...гэх мэдүүлэг  /13х, хх-157/

- эд зүйлийн үнэлгээнүүд /4х, хх-29-33/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4х, хх-5-7/, 

     25. Шүүгдэгч Ч.П нь З.Бтэй 2014 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө “Танан” караокены цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч  бэлэн мөнгө 447.000 төгрөг,  архи, хүнсний эд зүйл хулгайлж хохирогч Ш.Д 675.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Ш.Д:...2014 оны 09 сарын 08-ны орой 19 цагийн орчимд караокегоо нээхээр нөхөр Батболдын хамт ирсэн хаалга үүдний цоож бүрэн бүтэн байсан ба ороод гадна гэрлээ асаагаад баруун талд байх 00 руу ортол 00-ийн цонхыг хагалсан байхаар нь гэрлээ асаагаад караоке доторх тек, хөргөгчөө харсан чинь түүн дээр байсан архинуудыг бүгдийг нь, пивоноос 17 ширхэгийг авсан байсан. Нийт 7 шил архи, жүүс чипс, ундаа, самар, мөн текны доор байсан жижиг төмөр сейфны доторх хаалгыг хөшиж онгойлгоод тэр өдрийн орлого болох 447000 төгрөг зэргийг хулгайлаад явсан байна...гэх мэдүүлэг /4х, хх-69/

- гэрч Б.С:...Алтаа бид 2 манай өвөөгийнд хоночихоод харуулын байрны доор байрлах урлан руу очсон чинь оройны хамт караокед ордог хүмүүс бүгд байсан юм. Ширээн дээр нь Грандас вискины хоосон ногоон шил байхаар нь та нар грандас энтэр уучихсан юу бэ гэсэн чинь тэд нар нэг их юм хэлээгүй инээлдээд өнгөрсөн юм. Нилээн байж байгаад яг хэн нь хэлсэнийг санахгүй байна нэг нь тухайн үед Заяа гээд байсан залууг нөгөө кароакег чинь ухчихсан шүү дээ гэж хэлэхээр нь худлаа байлгүй дээ гэж хэлээд дотроо тоглож байгаа байх гэж бодсон. Намайг очиход ууж идэх юм байхгүй тэд нар уучихсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /4х, хх-74/

- гэрч З.Б:...Сунрав Сайнхүү 2 ирж бид урланд нь ороод сууж байтал 30-40 орчим минутын дараа Энхбаяр, Б, П 3 ирсэн ба Б, П 2 тортой юм барьсан байсан. Тэгээд ямар ч байсан торноос нэг шил Чингис 05 архи гаргаж ирэхээр нь архи уухаараа дандаа хэрэлдэнэ больцгоогооч гээд түлхсэн чинь тэр архи нь унаад хагарсан. Б, П нар архи хагалчихлаа гэх зэргээр над руу уурласан. Тэгэхээр нь би цаад талынх нь өрөө рүү ороод буйдан дээр унтаад өгсөн...гэх мэдүүлэг /4х, хх-75,196/

- гэрч Ц.Аийн:...Бид 2-ыг очих үед Энхбаяр, Сунрав, Б, Баттуяа, М, П болон С нар бүгдээрэй унтаж байсан. Бид 2-ыг орох үед Грандс нэртэй вискиний хоосон шил, цаад өрөөнд нь ногоон өнгийн Сдерноп нэртэй хоосон шил болон самарны хоосон сав зэрэг зүйлүүд байсан. тэр үед П 0,5 граммын шилтэй Сархад нэртэй архи гаргаж ирээд Мгаас бусад нь уусан. Дараа нь 0,75 гарммын шилтэй архийг П гаргаж ирсэн. Тэгээд бид нар нөгөө архийг нь уусан. Тэгээд би гайхаад “ Та нар ямар их архитай байгаа юм бэ” гэж Пгаас асуухад “ Манай хуурай ах надад архи авч өгсөн” гэж хэлэхэд Соронзонболд “ Битгий худлаа яриад бай, хүн яахаараа ийм үнэтэй архи олноор нь авч өгдөг юм уу” гэж хэлсэн. Тэгээд бид нарын хооронд хэрүүл маргаан болсон. Тэгээд би Пгаас асуухад “Өчигдөрийн ордог пабын хүн дургүй хүргээд байхаар нь араас нь дэлбэлчихсэн, цонхыг нь хагалаад дотроос нь архи авсан” гэж хэлж байсан. П надад хэлэхдээ “Б ах нөгөө пабын цонхыг нь хагалсан, харин би дотогшоо ороод үнэтэй архи авсан ” гэж хэлж байсан. Пг ингэж хэлэх үед Б хажуу талд байсан” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 106-108 хуудас/

- сэжигтэн Г.С “...Б, С бид 3 түрүүлээд С урлан руу очоод байж байтал Энхбаяр, Б хоёр нэг нэг тортой архи барьчихсан Пгийн хамт орж ирсэн. Тэгээд бид тэдний авч ирсэн архинаас уусан. Сархад 1 шил, Улаанбаатар архи 1 ширхэг зэрэг архи байсан...гэх мэдүүлэг /13х, хх-233-234/ 134-135/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4568, 4575 тоот:...2014.09.07-ны өдрийн 20:55:10, 20:54:11, 00:15, 01:31, 01:04:28 цагт бичигдсэн саравчтай малгайтай хүн нь 2014.09.08-ны 02:18:34, 02:35:55 цагт бичигдсэн саравчтай малгайтай хүнтэй нэг хүн байх боломжтой...гэх дүгнэлт /4х, хх-79/

- эд зүйлийн үнэлгээ /4х, хх-70-71/

- шүүгдэгч Ч.Пгийн:...2014.09.07-08-нд шилжих шөнө “Танан” караокеноос хулгай хийхэд Б ажилчдын 00-ын цонхыг нь төмөр торыг аваад шилэн цонхыг нь хагалсан байсан. Намайг дуудаад энэ цонхоор ороод архи аваад гараад ир гэж хэлсэн.Би өөрөө хэрэг хийсэн байгаа болохоор дотогшоо ор гэж хэлээд миний хэвлий хэсэгт тонгорог тулгасан. Би айгаад цонхоор нь ороод 5 шил архи болон бусад зүйлүүдийг авч гарч ирсэн...гэх мэдүүлэг /10х, хх-14/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- сэжигтэн Т.Э:...ажлаа хийгээд байгаад гэррүүгээ харих гээд алхаж байхад Б тааралдсан.  Б гартаа тортой ундаа, виски, гэх мэтийн зүйл барьсан байсан. Би тухайн үед “хаанаас авсан юм бэ, юу юм бэ” гэж асуухад хаанаас авсан талаараа хэлээгүй. Сайнхүүгийн урланруу явъя гэсэн. Би түүнтэй хамт явсан...гэх мэдүүлэг /13х, хх-126-127/,

26. Шүүгдэгч Ч.П, Х.Б, Б.Г нар байшингаас 2016 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө фунай маркын 32 инчийн зурагт, асер маркын компьютер, двд тоглуулагч, сони маркын камер, 6 ширхэг мөнгөн хундага, мөнгөн гинж, бэлэн мөнгө 335.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж хохирогч П.Чд  1.170.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч П.Чгийн:....Би 2016.02.13-ны өдрийн 21 цагийн орчим эхнэр, хүүхдийн хамт найзынхаа гэрт очихоор явсан. Гэрт хүн үлдээгүй юм. Тэр шөнө 01 цагийн орчим 1-р хороолод хүн хүргэж өгөөд эхнэр маань гэррүгээ түрүүлээд явсан. Удалгүй эхнэр маань над руу яриад манай гэрийн хүүхдийн өрөөний вакум цонхны жижиг цонхыг хагалчихсан гэрт хулгай орсон байдалтай байна гэсэн. Манай гэрээс 32 инчийн фунай зурагт, асер маркын суурин компьютер, Сони маркын гэрэл зургийн аппарат, бурхын урд байсан 135.000 төгрөг, мөнгөн гинж, зэрэг эд зүйл хулгайлагдсан...гэх мэдүүлэг /5х, хх-215/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9х, хх-62/

- эд зүйлийн үнэлгээ 835,000 төгрөг, бэлэн мөнгө 335,000 төгрөг, цонх 40,000 төгрөг /5х, хх-216-217/,  

- шүүгдэгч Х.Бын:...Г бид хоёр Пг дагаад явсан. П өөрийнхөө гудамжны арын гудамж руу ороод хашаанд 1 давхар цагаан өвлийн сууцтай айлын хашааг П бид хоёр давж ороод гадаа Гыг үлдээсэн. П байшингийн урд талын вакум цонхыг онгойлгох гээд чадахгүй болохоор нь би өшиглөөд хагалсан. П бид хоёр цонхоор ороод түрийвчтэй 80.000 төгрөг, мөнгөн гинж, компьютерийн процессор, 32 инчийн зурагт аваад Груу зөөсөн...гэх мэдүүлэг /12х, хх-87/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Гын:...Пгийн гэрийн ойролцоо ирэхэд Б өөр гудамижнд очоод нэг айлруу оръё чи хүн хараад зогсож бай гээд Б, П хоёр хашаа даваа орсон. Удалгүй П компьютерийн дэлгэц хашаа давуулж өгсөн. Би тэрийг аваад хашааны буланд нуусан. П процессор давуулсан, Б том зурагт давуулж өгөхөөр нь би тэрийг аваад гудамжруу уруудаад алхаж байтал П такси барьчихсан ирсэн...гэх мэдүүлэг /13х, хх-5/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:...Б тэр айлын байшингийн цонхыг хагалж ороод намайг дуудахаар нь би араас нь цонхоор явж ороод бид хоёр зурагт, компьютер зэрэг ойр зуурын жижиг зүйл аваад гарсан...гэх мэдүүлэг /10х, хх-48/,

27. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Ө, М.О нар 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.ТөрМын байшингийн цонхоор нэвтэрч Фунай маркын 40 инчийн лэд зурагт, хөөрөг, гар утас, эмэгтэй хүний гар цүнх, цахим үнэмлэх, виза картууд хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7х, хх-20-21/

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-33, 34, 38/

- хохирогч Б.ТөрМын:...2016.05.10-ны өдөр 16 цаг 30 минутын үед өөрийн эхнэр А, дүү Ууганцэцэг нарын хамт өөрийн хүү Сыг цэцэрлэгээс нь авах санаатай байшингаа цоожлоод гарсан. 19 цаг өнгөрч байхад хүүгээ авчихаад бид дөрөв буцаад гэртээ ирэхэд хашааны хаалга хагас онгорхой, байшингийн урд талын хоёр цонхны нэг талынх нь вакум цонхны салхивч онгорхой байхаар нь бид нар байшиндаа ороход зурагт байхгүй байсан. ...Даваа толгойтой, шармал нуухтай, ясан халбагатай хүрэн бор өнгийн чүнчигноров хөөрөг, ногоон дайлтай хөөрөг байхгүй...гэх мэдүүлэг /7х, хх-29-30-32/

- хохирогч О.У:...Намайг амьдарч байхад ТөрМ ахын гэрт хулгай орж миний цүнхтэй бичиг баримт алдагдсан...гэх мэдүүлэг /7х, хх-37/

    - шүүгдэгч Б.Тын: ...2016.05 сарын дундуур О, П, Ө бид  4 явж байгаад Баянхошууны тойргийн ертөнцийн зүгээр баруун урд талд Мон-Лаагийн гудамжнаас ногоон өнгийн гүйдэг хаалгатай тоосгон байшинтай айлаас 42 инчийн Фунай брендийн ЛЕД зурагт, саарал өнгийн эмэгтэй цүнх, нокиа гар утас, ногоон өнгийн даалинтай бор саарал өнгийн хөөрөг, эмэгтэй хүний бичиг баримт хулгайлж Хархорин зах дээр зурагтыг П, Ө хоёр зараад цүнх, утас, хөөрөг нь Өт байгаа...гэх мэдүүлэг /11х, хх-126/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

    - шүүгдэгч Ч.Пгийн:...О, Т, Ө нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Баянхошууны гэр хороололд хашаандаа нэг улаан тоосгон байшинтай айлруу Т бид хоёр ороод О, Ө хоёр гадаа хүн хараад лэд инчийг нь анахгүй байна зурагт, эмэгтэй хүний гар цүнх, гар утас, ногоон даалинтай хөөрөг хулгайлсан. Зурагтыг нь Хорхорин захын ломбарданд тавиад цүнхнээс бусдыг нь буцаагаад өгсөн...гэх мэдүүлэг /10х, хх-137/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

            - шүүгдэгч М.Оын:...П, Т, Ө нартай уулзаад такси бариад ....Сонгинохайрхан дүүргийн арын гэр хороололд очоод эгчийнхрүүгээ орчихоод ирье гээд П, Ө нар түрүүлээд нэг хашааруу орсон. Удаагүй Т буугаад явсан. Би таксинд сууж үлдээд тэр хэд ирэхгүй удаад байхаар нь таксигаа явуулчихаад гэррүүгээ харих замруу гарахад П, Т, Ө нар замын хажууд зогсож байсан. ...Баянхошууны гэр хороололд очоод П эгчийндээ орчихоод ирье гэсэн. Нэг хашааруу орсон. Бид 3 хол зогсож байсан. Нэг цүнх үүрсэн, зурагт тэвэрсэн гарч ирсэн...гэх мэдүүлэг /12х, хх-131/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Өийн:...айлын хаалга нүдээд хүнгүй байна гэснээ П би орчихоод ирье гэснээ ганцаараа хашааны хаалгыг онгойлгоод орсон. Бид нар гадаа хүн хараад зогсож байсан. П гарч ирээд Тыг такси бариад ир гэж хэлээд буцаж ороод зурагт, эмэгтэй саарал цүнх барьсан гарч ирсэн...гэх мэдүүлэг /12х, хх-191/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

28. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Б нар Б.Бтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.М гэрт нэвтэрч 42 инчийн Панасоник  маркын зурагт, 22 гр монетон гинж, 6 гр монетон бөгж зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Б.М 2.490.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.М:...2016.05.17-ны өглөө 10 цаг 30 минутын үед ажлаасаа бууж ирсэн...бид хоёр гэртээ байж байгаад 16 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад 4-р хорооны засаг даргатай очиж уулзсан. Тэндээс гараад Их нарангийн эцэст байх найзындаа очиж байж байгаад 22 цаг 10 минутын орчим гэртээ ирсэн. Гарийн амбаарын баруун талын хавтас нь татагдсан байдалтай завсар гарсан байсан. Амбаар нь гаднаасаа цоожтой байсан. Амбаарыг цоожийг онгойлгож ороход гэрийн хойморт байсан 39 инчийн панасоник маркын зурагта байхгүй, баруун талын тольтой шүүгээн ээр байсан 22 гр гинж, 6 гр монетон бөгж зэрэг эд зүйл алга болсон байсан...гэх мэдүүлэг /6х, хх-211-212, 213/

- гэрч Г.Г:...22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай амбаарын баруун хойд хэсгээр зай гараад бага зэрэг хөдөлсөн байсан. Цоож нь зүгээр хэвэндээ байсан. Эсгий гэрээ цоожил явдаггүй бөгөөд гэрийн хаалга онгорхой байсан. Зурагт алга болсон. Нөхрийн монетон гинж, бөгж алга байсан...гэх мэдүүлэг /6х, хх-216/

- шүүгдэгч Б.Тын:...Мөн Баясгалан, П бид 3 явж байгаад 2016.05 сарын дундуур СХД Их нарангийн сагсны шийдний ертөнцийн зүгээр баруун талруу гэр айлруу П ороод инчийн мэдэхгүй Панасоник брендийн зурагт хулгайлаад 21-р хорооллын шөнийн захын ломбарданд П өөрийнхөө бичиг баримтаар 200.000 төгрөгөөр тавьсан...гэх мэдүүлэг /11х, хх-126/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:...Панасоник брендийн 39 инчийн зурагтыг Их наранд байдаг айлаас Т, Баясгалан нартай хамт хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-62/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Бын:...Б, Т, П нартай уулзахад П эгчийнхээсээ зурагт аваад ирье машин журмын хашаанд байгаа авах гэсэн юм гэхээр нь хамт яваад хаана очсоноо мэдэхгүй санахгүй байна. П, Т нар яваад нэг зурагт аваад ирсэн. Би ямар зурагт гэдгийг нь мэдээгүй. Тэр зурагтыг 21-р хорооллын нэг ломбарданд тавина гээд тавьсан. Би тэр ломбард руу ороогүй...гэх мэдүүлэг /13х, хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- яллагдагч Б.Бын:... Т, П нартай явж байгаад Т бид хоёр хүн хараад П айл руу ороод зурагт авч гарч ирсэн. Т такси барьж ирээд 21-р хорооллын шөнийн захад П ганцаараа орж ломбарданд тавьсан...гэх мэдүүлэг /13х, хх-35/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6х, хх-201-202/

- эд зүйлийн үнэлгээ /6х, хх-214/, 

29. Шүүгдэгч Ч.П, Э.С, Х.Б нар 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө авто машины ил зогсоол дээрээс 85-44 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины 2 ширхэг толь хулгайлж хохирогч А.Э 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч А.Э:...2016.01.25-ны орой 18 цаг 30 минутын орчимд байрныхаа гадна буюу СХД 17-р хороо 34а байрны 3-р орцны харалдаах ил зогсоол дээр 85-44 улсын дугаартай тоёота приус 20 маркын автомашинаа байрлуулж тавиад маргааш өглөө буюу 2016.01.26-ны өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гараад машинаа ирж хартал машины гадна 2 толь байхгүй байсан...гэх мэдүүлэг /5х, хх-181,182/

- авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /5х, хх-173/

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-183/

- шүүгдэгч Э.Сын:....П, Б бид гурав 34-р байрны орцны харалдаа байсан саарал өнгийн приус 20 маркын машины гадна хоёр толийг эхлээд Б очиж хураалттай байсныг дэлгэсэн. Би очоод баруун талын толийг нь хугалж аваад зүүн талын толийг Б хугалж авсан. П хүн хараад зогсож байсан...гэх мэдүүлэг /11х, хх-28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Т:...2015 оны 01 дүгээр сарын 25-ны орой...Гэрт байж байхад П утастаж цүнх аваад гараад ир гэсэн. Би тэгэхэд хулгай хийсэн байсныг нь мэдсэн. Гэрлээг замын наана үлдээчихээд П, Б, С дээр очиход приусны хоёр ширхэг толь авсан байсан...гэх мэдүүлэг /11х, хх-227-228/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Бын:...П С бид хоёрыг приус машины толь хулгай хийе гэхээр нь зөвшөөрөөд ...23 цагийн үед 34а байрны хажуугаас приус машины 2 ширхэг толь С хугалж авсыг П цааш нь авч явсан. Удалгүй 50.000 төгрөгөөр зарчихлаа гэж ирсэн... гэх мэдүүлэг /12х, хх-87/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн:... 2015 оны 01 дүгээр сарын 25-ны орой приусны 2 ширхэг толь хулгайлсан...гэх мэдүүлэг /10х, хх-51-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

30. Шүүгдэгч Ч.П, Х.Б нар 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө  Г.Д эзэмшлийн 48-85 улсын дугаартай тоёота приус 20 маркын автомашины 2 ширхэг толь хулгайлж хохирогч Г.Д 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Г.Д:...2016.01.25-ны орой 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Москва хороололд байдаг эгч Чимгээгийн гэрт очсон. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 48-85 УНЭ улсын дугаартай тоёота приус-20 маркын машинтай явж байсан ба машинаа эгчийн байр болох 131-2-р байрны 2-р орцны харалдаах автомашины ил зогсоол дээр тавьж байрлуулж машины толио хурааж орхиод орсон. Маргааш өглөө нь 2016.01.26-ны өдөр 07 цаг 30 минутын үед дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гарахад машины гадна толь байхгүй байсан...гэх мэдүүлэг /5х, хх-167/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5х, хх-156/

- эд зүйлийн үнэлгээ /5х, хх-168/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5х, хх-164/

- шүүгдэгч Х.Бын:...П бид хоёр Москва хорооллын ард байрны хойно ил зогсоолд байсан саарал өнгийн номер дугаарыг нь мэдэхгүй, приус 20 маркын машин зосгож байхаар нь очоод 2 талыг толийг нь нэг нэгээр нь бид хоёр аваад бид хоёр Евро зочид буудлын орон доогуур нуусан...гэх мэдүүлэг /12х, хх-91/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Ч.Пгийн... Б бид хоёр Москва хорооллын ард байрны хойно ил зогсоолд байсан саарал өнгийн номер дугаарыг нь мэдэхгүй, приус 20 маркын машин зосгож байхаар нь очоод 2 талыг толийг нь нэг нэгээр нь авсан... гэх мэдүүлэг /10х, хх-49/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

31. Шүүгдэгч  Ч.П, Х.Б нар 2016 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө С.Өын эзэмшлийн 19-59 улсын дугаартай тоёота приус 20 маркын авто машины хос толыг хулгайлахыг завдаж, бусдад 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хохирогч С.Өын:...2016 оны 01 дүгээр сарын 25-ны орой 19 цаг 30 минутын орчимд 19-59 УНЧ улсын дугаартай авто машинаа Сонгинохайрхан дүүргийн 33-р байрны 6-р орцны харалдаа байх “Евро” зочид буудлын хашаанд 3000 төгрөгийн төлбөртэй тавьсан. Маргааш өглөө нь ...очтол гадна хоёр толь сууриар нь хугалсан, толь утсандаа дүүжлэгдсэн байсан. Би машины нэг толыг 180.000 төгрөг, хоёуланг нь 360.000 төгрөгөөр худалдан авсан.../5х, х-203/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5х, хх-192-193/

- эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /5х, хх-200/

- эд зүйлийн үнэлгээнд “...приус 20 авто машины толь 2 ширхэг нь 360.000 төгрөг” гэх /5х, хх-204/

- шүүгдэгч Ч.Пгийн:... Евро зочид буудлын хашаанд байсан улаан өнгийн приус 20 маркын машин дээр Б бид хоёр очиж хоёр толийг хугалахад эзэн нь цаанаас нь ирж байгаа юм шиг харагдахаар нь зугтаасан гэх мэдүүлэг /10х, хх-47-48/

- шүүгдэгч Э.Сын:...Евро зочид буудалд орсон. Буудалд ороод архи пиво уугаад сууж байхад хулгай хийсэн дээрээ гарч хулгайлъя, хамт явъя гэхээр нь би үгүй одоо болъё гэхэд Б “тэгвэл чи байж бай” П “чи арчаагүй болчихсон юм байна гэж хэлээд гараад явсан. Эргэж ирэхдээ нэг ширхэг толь авчирсан...гэх мэдүүлэг /11х, хх-29/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Бын:...Евро зочид буудлын хашаанд байсан улаан өнгийн приус 20 маркын машин дээр П бид хоёр очиж хоёр толийг хугалахад эзэн нь цаанаас нь ирж байгаа юм шиг харагдахаар нь зугтаасан...гэх мэдүүлэг /12х, хх-87/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,    

В. Шүүгдэгч Б.Тын шүүгдэгч нараас бусад этгээдтэй хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэрэг:     

1. Шүүгдэгч Б.Т нь Г.Б тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2015 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 80-45 улсын дугаартай аксент маркын авто машиныг нэвтэрч онгойлгон авто машинд буюу агуулах саванд нэвтэрч авто машиныг хулгайлж хохирогч Н.Д 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Н.Д:...2015.02.06-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 15-р байрны зүүн талд өөрийн эзэмшлийн 80-45 улсын дугаартай аксент маркын авто машиныг цоожлоод гэртээ орж амарсан. Маргааш нь 10 цагийн орчимд гэрээсээ гарч ирэхдээ миний автомашин байрлуулсан байрандаа байхгүй байсан. Би авто машинаа хүлээн авсан рулын салоныг салгасан, кундокторыг эвдлээд цагаан залгуурыг эвдэлсэн байсан. Моторын дээд ангийн клапанд дуу орсон байсан. Өндөр хаазтай явсан юм шиг байна лээ. Нийлээд 150.000 төгрөгийн сэлбэг авч тавьсан...гэх мэдүүлэг /1х, хх-181-181, 183/

- гэрч Ч.Э:...такси барих гээд гар өргөтөл мөнгөлөг саарал өнгийн 80-45 УБА улсын дугаартай аксент маркын машин зогссон. Би хойд хаалгаар нь дотор нь ороод суутал жолоочийн хажуу талд мөн нэг залуу сууж байсан...Цааш үргэжлүүлэн гурвалжингийн гүүр давж явж байхдаа улаан гэрлээр шууд явахаар нь би зогс гэж хэлтэл жолоочийн хажууд сууж байсан намхан нь дэвсээрэй гэхээр нь урагш тонгойн би түлхүүрийг нь кундоктороос нь салгаад зогс гэтэл зогссон...гэх мэдүүлэг /1х, хх-186-188/,

- эд зүйлийн үнэлгээнд “...аксент 1.500.000 төгрөг” гэх /1х, хх-184/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  тэмдэглэл /1х, хх-168/

- Авто машин түр хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1х, хх-175/

- өсвөр насны сэжигтэн Г.Б :...Т ах намайг машинд ороод асаагаадах гэхээр нь би дотор орж суугаад кундокторыг нь салгатал дунд хайрцганд байсан хоёр хошууг нь сольдог автирк байхаар нь хасах болгож байгаад кундокторт нь хийгээд эргүүлэхэд машин ассан. Тэгтэл Т ах намайг бариад яв гээд бид хоёр 11-р байрны араар автомашинаа барьж яваад...гэх мэдүүлэг /13х, хх-144/,

- шүүгдэгч Б.Тын:...Би бие засаад зогсож байтал аксент маркын автомашин Бархас унаад ирсэн. Би хажууд нь суугаад Төв зам гарсан бөгөөд Бархас надаар автомашин жолоодуулан замаараа нуусан гэрлээ аваад хороолол руу дэмий явсан. Хороололд очоод жолоогоо солиод Бархас бариад гандангийн ойролцоо клонкоос 7500 төгрөгөнд Бархас бензин хийгээд бид хоёр төв замаар явж байтал Бархасыг таксинд явах уу гэхээр нь би яах юм гээд явж байгаад би 25-р эмийн сангаас жолоогоо солин би бариад 10-р хороололын автобусны буудлын ойролцоо нэг эрэгтэй хүн гар өргөтөл би хажууд нь зогсоод хаашаа явах юм гэхэд Яармаг орно гэхээр нь суулгасан...гэх мэдүүлэг /11х, хх-135/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Б.Т нь Г.Б 2015 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө С 69-96 улсын дугаартай тоёота криста маркын авто машины хос их гэрэл, копудны нүүр хулгайлж хохирогч Ж.С 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:....

- хохирогч Б.С:...2015.02.10-ны өдөр миний дугаар руу цагдаагаас залгаад танайх 69-96 УБТ улсын дугаартай машинтай юу гэхээр нь тийм ээ юу болсон бэ гэхэд танай машины хойд хоёр их гэрлийг хулгайлсан хүмүүсийг барьчихлаа гэсэн. 2015.01 сарын эхээр гэрийнхээ цонхны доор автомашинаа байрлуулан тавьсан байсан юм. Өглөө орой гарч орох болгондоо автомашинаа хардаг байсан. Тэгтэл 2015 оны 02 сарын 07-ны өглөө гэрээсээ гарч ирэхэд манай автомашины хойд их гэрэл, урд копудны нүүр байхгүй байсан. Би автомашиныхаа хойд хоёр их гэрлийг 300.000 төгрөгөөр, урд копудны нүүрийг 80.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /2х, хх-212-214/

- эд зүйл хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1х, хх-211/,  

- эд зүйлийн үнэлгээнд  “...авто машины хойд хос их гэрэл 300.000 төгрөг, авто машины урд нүүр 60.000 төгрөг”  гэх /1х, хх-215/

- шүүгдэгч Б.Тын:...11-р байрны буланд орцны хажууд байсан цагаан өнгийн тоёота криста маркын автомашин байхаар нь бид хоёр очоод би арын гэрлийг нь хартал зүүн талынх нь гэрэл арамнаасаа хоёр хуруу хэртэй зай гарсан байхаар нь би хоёр гэрлийг нь гараараа татаад салгасан...гэх мэдүүлэг /11х, хх-119/

- өсвөр насны сэжигтэн Г.Б:...Т өөрөө буугаад 11-р байрны 1-р орцны харалдаа зогсож байсан цагаан өнгийн креста маркын автомашины урд талын копудны нүүрийг салгаад аваад байсан. Ард талд нь гараад нэг ширхэг бөгсний гэрлийг нь тайлж авсанаа бариад машин дээр ирээд машинд суугаад саяны машины зөв талын хойд их гэрэл сул байгаа очоод аваад ир би энэ машинаа холдуулаад тавиадахъя гэхээр нь би буугаад өнөөх криста маркын автошин дээр очоод гэрлийг нь таттал гэрэл нь сугарсан. Тэгээд аваад Т рүү очсон...гэх мэдүүлэг /13х, хх-144/

3. Шүүгдэгч Г.Т нь М.Д, Б.М, Д.Б, Ч.А нартай 2013 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө 40-31 улсын дугаартай авто машины 2 ширхэг дугуйг хулгайлж хохирогч Г.Дөлгөөнд 148.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

     - хохирогч Г.Д:... Би 2013.03.02-03-нд шилжих шөнө 23 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 40-31 улсын дугаартай приус маркын автомашинаа СХД-ийн 16-р хороо 25-р байрны 1-р орцны өмнө тавиад гэртээ орж унтаад өглөө 09 цаг 30-10 минутын үед босоод гараад хартал миний машины баруун талын 2 ширхэг дугуйг тайлаад машин доор цагаан өнгийн блок эвээд орхичихсон байсан. Би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би өөрийн алдсан дугуйгаа олж авч чадаагүй учир шинээр 110.000 төгрөгөөр авсан. Дугуйг нь бол би өөрийн хуучин байсан зуны дугуй тавьсан байгаа. Ер нь бол миний хулгайд алдсан дугуй 15х65х-185 хэмжээтэй өвлийн дугуй байсан...гэх мэдүүлэг /2х, хх-9/

- эд зүйлийн үнэлгээнд “ тоёота прусс маркын авто машины 2 ширхэг дугуй 88.000, обуд нь 60.000 нийт 148.000 төгрөг” гэх /2х, хх-11/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2х, хх-4/

- яллагдагч Д.Бгийн:...2013.03.03-ны өдөр Амраагийн гэрт 23 цаг өнгөрч байхад гаднаас Д, Т, М нар гаднаас орж ирээд хамт гадагшаа гаръя гээд тэгээд л гарах болцгоосон. Би болон А эгч бид хоёр өглөөнөөс эхлээд архи уучихсан нэлээд согтуу байсан болохоор яг яах гэж тохиролцоод гарснаа санадаггүй. Доошоо уруудаад нэгдүгээр хорооллын 25-р байрны өмнө ил зогсоол дээр байсан приус маркын хүрэн өнгийн машин байсанд нөгөө гаднаас орж ирсэн буюу Т Д, М нар урдхан талд явж байгаад очоод дугуйг нь тайлсан санагдаж байсан. Би тэгэхэд нэлээд согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ там тумхан санаад байна. Тэр машинаас 2 ширхэг дугуй аваад эргээд А эгчийн гэррүү яваад нөгөө дугуйгаа хаяна гэж байсан. Би тэгээд ганцаараа нөгөө хэдээс салаад явчихсан байсан. Амараа эгчийн гэрт очоод байж байтал нөгөө хэд араас орж ирсэн...гэх мэдүүлэг  /2х, хх-16-17/

- шүүгдэгч Б.Тын:....Баясаа ах 25-р байрны хажууд явж байхад дорцоб авч яваад энэ машины дугуйг авъя гэж хэлээд прусс-10 маркын ягаан өнгийн авто машины буруу талын урд хойд хоёр дугуйг нь Баясаа ах өөрөө тайлаад бид нар аваад доогуур нь шохоон зараа хийгээд уг дугуйнуудаа аваад А эгчийн гэрт аваачаад тавьсан. Маргааш нь Баясаа ах гараад таван шарын цаана байрлах техникийн зах дээр очоод зарсан...гэх мэдүүлэг /2х, хх-20/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

- өсвөр насны сэжигтэн Б.Мын:...2013.03.03-ны шөнө СХД 16-р хороо 25-р байрны өмнө байсан авто зогсоол дээр нэг хүрэн өнгийн тоёота приус маркын авто машины хоёр дугуйг нь Д, Т, Б ах, Амраа эгч нартай хамт нийлж хулгайлаад Амараа эгчийн хашаанд аваачиж тавьсан...гэх мэдүүлэг /2х, хх-33, 35/

- өсвөр насны яллагдагч Б.Дийн:...Баясаа ах, Амараа эгч, Т нартай 4-үүлээ нийлээд явж байгаад шөнө 01 цагийн орчимд шиг л санаж байна 25-р байрны өмнөх зогсоол дээр байсан приус 10 маркын хүрэн өнгийн машины баруун талын 2 ширхэг дугуйг дорцовоор Т бид хоёр тайлж аваад бүгдээрээ нөгөө дугуйгаа авч яваад Амараа эгчийн гэрт аваачиж тавьсан...гэх мэдүүлэг /2х, хх-48-49, 52/

- сэжигтэн Ч.Аын:...2013.03 дугаар сарын эхэнд он сар өдрөө санахгүй байна. Гэртээ Бтай хамт юм яриад байж байтал гаднаас М, Т, Д нар гаднаас орж ирээд байж байтал гаднаас М, Т, Д нар гаднаас орж ирээд гадагшаа гараад машины дугуй хулгайлъя гэхээр нь зөвшөөрөөд цуг гараад доошоо 1-р хороололруу уруудаад нэг сургуулийн хажууд ирээд М надад эгч та энд зогсож бай хүн хараад зогсож бай гээд бид нар удахгүй гэж хэлсэн. Би тэр хавьд үлдээд хүн хараад зогсож байтал барагцаагаар 20 гаруй минутын дараа М над дээр ирээд Амараа эгчээ болчихсон буцацгаа гэсэн. Би ганцаараа дээшээ очсон чинь манай гэрт нөгөө хэдээс хөн ч ирээгүй байсан. 5 минутын дараа нөгөө хэд ар араасаа орж ирэхдээ 2 ширхэг дугуй авчирсан...Надад нөгөө дугуйгаа 55.000 төгрөгөөр зарсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-73, 75/,

4. Шүүгдэгч Г.Т нь Д.Б, М.Д, Б.М, М..Д нартай тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж  2013 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 61-52 улсын дугаартай цэнхэр өнгийн mishubishi RVR загварын машины 4 ширхэг дугуй, аккумялтор хулгайлж хохирогч О.Бд 395.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч О.Б:...Би 2013.03.05-ны орой 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 61-52 улсын дугаартай RVR маркын авто машинаа СХД-ийн 15-р хороо 20-р байрны 6-р орцны өмнө аркны ойролцоо зай байхгүй байхаар нь тавиад гэртээ орж унтаад өглөө 8 цагийн үед босоод гараад хартал миний машины баруун хойд талын цонхыг хагалаад хулгайч орсон байсан. Дотор талд байсан аккумлятор, 4 ширхэг дугуй алдагдсан байсан. Мөн 1 ширхэг запас дугуй алдагдсан байсан. Миний гаргаж өгсөнчлөн надад үнэлгээ хийлгэсэн байсан учир одоо яг үнэлгээгээр буюу аккумлятороо 75.000 төгрөг, дугуйгаа нэгийг нь 60.000 төгрөг, хагарсан шил 80.000 төгрөг, ажлын хөлс гээд 75.000 төгрөг нийт 470.000 төгрөг болж байна...гэх мэдүүлэг /2х, хх-21-22/

- эд зүйлийн үнэлгээнд “....аккумлятор 75.000 төгрөг, дугуй 240.000 төгрөг, шил салхины 80.000 төгрөг,  эд анги солих зардал 75.000 нийт 470.000 төгрөг /2х, хх-23/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2х, хх-17/

- яллагдагч Д.Бгийн:...Түүний дараа хэд хоногийн дараа буюу 2013.03.06-ны орой би Амраа эгчийн гэрт согтуу байж байтал орой 23 цаг өнгөрч байхад гаднаас Т, Д, М нар орж ирээд хамт гадагшаа гаръя дахин хулгай хийе гэхээр нь зөвшөөрөөд гараад Амараа эгч гэртээ үлдсэн. Тэгээд доошоо 1-р хороололруу уруудаад RVR маркын авто машины 4 ширхэг дугуйг бид нар нийлж байгаад тайлаад, хажуугийн том цонхыг нь Т торцовоор хөшиж байгаад шилийг нь хагалаад дотогш М ороод копудыг нь дотроос нь татаж онгойлгоод аккумляторыг нь нэг нь л оролдож байгаад тайлж аваад тэгээд бид нар дээшээ буцаад явж байтал нэг хүн замд орилхоор нь бид нар нөгөө авч явсан зүйлээ хаячихаад зугатаачихсан юм. Тэгээд тэр шөнөө Амараа эгчийн гэрт Т, М, Д нар бүгдээрээ хоносон...гэх мэдүүлэг /2х, хх-12, 16/

- шүүгдэгч Б.Тын:...Б, Д, М, М бид 5-уулаа гараад 00 цаг өнгөрч байхад 19-р байрны аркны хажуу талд ногоон өнгийн RVR маркын машины арын шилийг нь дорцобоор хаглахад Баясаа ах ороод данхраад 2 ширхэг, баганууд, нацос, аккумлятор зэргийг аваад бид нарыг дугуйг нь ав гэж хэлсэн. Бид нар 3 дугуйг нь болон хойд талд нь байсан запас дугуйг нь аваад 22-р байрны хажуу талаар явж байхад эмнэлэгийн баруун талын машины зогсоолын манаач нь гарч ирээд бид нарын араас хөөхөөр нь бид нар авсан бүх эд зүйлээ орхиод зугатаасан...гэх мэдүүлэг /2х, хх-21/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- өсвөр насны сэжигтэн Б.Мын:...Б, Т, Д нарын хамт доошоо 1-р хороолол уруудаад 23-р байрны орчимд шиг санаж байна. RVR маркын цэнхэр дүү өнгөтэй машины 4 ширхэг дугуйг нь хулгайлсан. Мөн тэр машины баруун хойд цонхыг Т торцовоор хагалаад хаалгыг нь дотроос нь онгойлгож байгаад урдаас нь аккумлятор байсныг нь хулгайлсан...гэх мэдүүлэг /2х, хх-33, 35/

- өсвөр насны яллагдагч М.Дийн:...би Баясаа ах, Т,
....  бид нар СХД 19-р байрны аркын хажууд зогсож байсан  RVR маркын авто машины зөв талын 1, буруу талын дугуйг тайлж аваад Баясаа ах тэр машины жижиг цонхыг хагалж 1 ширхэг аккумлятор, 2 ширхэг данхраад, цүнхтэй багаж гар насосыг авч явж байсан чинь манаач нь орилохоор нь авч явсан юмаа хаяж зугатаасан...гэх мэдүүлэг /2х, хх-48-49/

5. Шүүгдэгч Б.Т нь яллагдагч Э.Ц тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 18-19-ны хооронд Ч.Л эзэмшлийн 77-42 улсын дугаартай авто машины гурвалжин жижиг шилийг хагалан хууль бусаар нэвтэрч мп тоглуулагч, савхин эмэгтэй куртик, 4 ширхэг эрэгтэй, эмэгтэй бөгж, зэрлэг гахайн дундуураа цуурсан соёо хулгайлж бусдад 335.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогчийн:...Би 2013.03.18-ны орой 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 77-42 улсын дугаартай Алион маркын авто машинаа СХД 17-р хороо 32-р байрны 7 дугаар орцны өмнө тавиад гэртээ орж унтаад өглөө 8 цагийн үед босоод гараад хартал миний машины жолоочийн талын хойд жижиг гурвалжин цонхыг хагалаад хулгайч ороод мп тоглуулагч, савхин эмэгтэй бээлий, эрэгтэй эмэгтэй мөнгөн бөгж нэг нь 20.000 төгрөгийн үнэтэй, зэрэг гахайн дундуураа цуурсан байсан соёо үнэлгээ байхгүй зэрэг эд зүйл хулгайлаад аваад явсан байсан. Бас хөгжмийн уянг нь хөшөөд эвдэлсэн байсан. Би засвар хийлгэхэд 200.000 төгрөг болж байгаа...гэх мэдүүлэг /2х, хх-28/

- эд зүйлийн үнэлгээнд ...машины хөгжим 250.000, мр тоглуулагч 25.000, савхин бээлий 10.000, зэрлэг гахайн соёо үнэлэх боломжгүй, 4 ширхэг мөнгөн бөгж 50.000 төгрөг нийт 335.000 төгрөг” гэх  /2х, хх-30, 31/

- хохирлын мөнгөн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2х, хх-32/,

- шүүгдэгч Б.Тын:...2013 оны 03 дугаар сарын дундуур байхаа би Цын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Аллион маркын авто машины баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин шилийг Ц дорцобоор хагалаад бид хоёр орж байгаад МП тоглуулагч, хугархай соёо, морины толгой, мөнгөн бөгж, мөнгө хангархайн мөнгөн бөгж нийт 2 ширхэг бөгж авсан, 350 төгрөг, нэг хос эмэгтэй хүний савхин бээлий зэрэг эд зүйл авсан...гэх мэдүүлэг /2х, хх-20-21, 23-24/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- өсвөр насны яллагдагч Б.Цын:....2013.03.18-19-нд шилжих шөнө Т бид 2 явж байгаад 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32-р байр 6-р орцны өмнө байсан саарал өнгийн Аллион маркын авто машины баруун талын арын жижиг гурвалжин шилийг би барьж явсан дугуйн дорцовоор цохиж хагалаад дотор нь ороод нэг сонин жижиг амьтны яс, мөнгөн бөгжнүүд, мп тоглуулагч, 2 хос савхин бээлийг зэрэг байсныг авсан...гэх мэдүүлэг /2х, хх-44-45/

6. Б.Т нь яллагдагч Э.Ц, М.Д, Д.О нартай, мөн Э.Ц, Б.Б, Э.М нартай тус тус 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2013 оны 03 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө “Сутайн буурал” хүнсний дэлгүүрийн цонхны хаалтыг арматур  ашиглан нээж, цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч хүнс, гоо сайханы эд зүйл хулгайлан хохирогч З.С 1.069.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч З.С:...СХД-ийн 30-р хорооны нутаг дэвсгэрт байх “Сутайн Буурал” хүнсний дэлгүүрт 2013.03.19-20-нд шилжих шөнө 01:00-04:00 цагийн хооронд хулгайч орж эд зүйл хулгайлсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр шөнө манай дэлгүүрт хүн байгаагүй, залгаа нийтийн байранд харуул  хонож байсан боловч анзаараагүй байна лээ. Манай дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн нарийн жагсаалтыг нэгд нэгэнгүй гаргаж өгсөн байгаа. Би өөрөө алдсан эд зүйлээ бүртгээд нэг бүрчлэн гаргаж өгсөн учир одоо би дахиж тэр олон зүйлийг нэрлээд хэлэх боломж цаг зав байхгүй байна. Ерөнхийдөө бол дэлгүүрт байдаг бүх л хүнсний зүйл, архи дарс, гоо сайхны хэрэгсэл, тамхи идэж уух зүйл гээд бүгдийг нь оролцуулж хольж хулгай хийсэн байгаа шүү дээ. Нийт 700.000 төгрөгний эд зүйл буцаан авсан. Одоо миний дүнгээс нэхэмжилж байгаа зүйл гэвэл 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1х, хх-241/

- эд зүйлийн үнэлгээ /7х, хх-124-127/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-227-228/

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1х, хх-232-240/,

- шүүгдэгч Б.Тын:...шөнө 4 цагийн үед 34-р байрны хойд талд байдаг хүнсний дэлгүүрээс орж юм авах уу гэж Ц, Д, О бид 4 очоод цонхны хаалт төмрийг нь гараараа татаж байгаад онгойлгоод цонхыг нь би дорцобоор хөшиж онгойлгоод Ц бид хоёр ороод би гэр ахуйн барааны лангуун дээр нь очоод оймс, шүдний сойз, талх, боов, ундаа, хиам, сүү, тараг напилон торт, бэлэн гоймон, кофе, набар, архинуудаас нь лангуун дор нь байсан шуудайн дотор хийгээд цонхоор нь гаргаад О, Д хоёрт өгсөн. Тухайн үед Ц бас юм аваад байсан. Бид хоёр 30 орчим минут болоод гараад Мг гар утсаар дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ юмнуудаа өргөөд Баттулгын гэрт очсон. Ц, М, Б бид нар буцаж нөгөө дэлгүүр дээр очоод 4-үүлээ ороод нэмж эд зүйл аваад явсан...гэх мэдүүлэг /2х, хх-112/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- өсвөр насны сэжигтэн Э.Мгийн:...2013.03.19-ний шөнө 01 цагийн үед Цын Бамбарууш, Т, Одко дөрөв Баттулгын гэрт нь байж байгаад гараад явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Ц надруу залгаад 34-н арын гүүрний хажуу талд ганцаараа хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад очиход нийтийн байртай хүнсний дэлгүүрт орж эд зүйл авсан гээд баахан зүйл барьчихсан байхаар нь тухайн зүйлээс нь өргөлцөөд Баттулгын гэрт нь авчирсан юм. Шөнө 04 цагийн үед Ц дахиад очоод нэг мөсөн авъя гээд байхаар нь Б, Ц, Т бид дөрөв буцаж яваад дэлгүүр дээр очоод дөрвүүлээ ороод дарс, архи, пиво, сүү зэрэг эд зүйлээ үлдээгээд 2013.03.20-ны өдөр Баттулгын гэрт байж байхад цагдаа нар орж ирээд барьж авсан...гэх мэдүүлэг /2х, хх-28/

- өсвөр насны яллагдагч Э.Цын:...гэрийнхээ ойролцоо явж байгаад орой 23 цаг өнгөрч байхад Т, О, Д бид 4 доошоо уруудаж яваад Сутайн буурал нэртэй дэлгүүрийг хаахыг хүлээсэн. Бараг 30 гаруй минут хүлээгээд гэрлээ унтраагаад хүнгүй болохоор нь Ттай хамт нөгөө дэлгүүрийн арын цонхны хаалт төмрийг татсан чинь хөдөлж байхаар нь дээрээс нь гараараа татсан чинь тахийхаар нь цаана байсан вакум цонхыг нь торцовын ишээр хөшиж байгаад онгойлгоод Т бид хоёр дотогш ороод пиво, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлүүдийг нь 50 төгрөгийн гялгар торонд хийхэд бараг 6-7 тор болсон. Түүнийгээ цонхоор Д, О нарт өгөөд гараад дээшээ Баттулгын гэрт ороод юмнуудаа гаргаад ярилцаж байтал О харилаа гээд нэг шил 0,75 литрийн голд чингис архи аваад гарсан. Бид нар үлдэж ярилцаж байгаад дахин нөгөө дэлгүүр рүү орох болоод М, Б, Т бид нар эргэж гараад дахин нөгөө дэлгүүр рүү ороод жижиг сажиг бараа буюу ариун цэврийн хэрэгсэл, саван, шампунь, бэлэн гоймон зэрэг зүйлүүдийг дахин торонд хийж 6 орчим тор болсоны нэг уутанд байсан багш, бууз зэргийг нь авч гарч чадалгүй орхиод гарсан...гэх мэдүүлэг /2х, хх-45-46/

- өсвөр насны сэжигтэн М.Дийн:...2016.03.19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын ард талын дэнжийн хорооллын интернеттэй дэлгүүрийн цонхны хамгаалалт төмөрийг Т, Ц хоёр хөшиж ороод Одко бид хоёр гадна үлдээд зогсоод хүн харж байсан. Удалгүй нөгөө хоёр гарч ирээд гоймон, хиам, талх, наборууд, оймс, хайрцаг тамхи, лаазтай пивонууд, архи, гаргаж ирээд бид нар авч явсан. Баттулгын гэрт аваачиж тавьсан...гэх мэдүүлэг /2х, хх-48-49/

- өсвөр насны яллагдагч М.Дийн:...Ц, Т, О нартай хамт 4-үүлээ нэг хүсний дэлгүүрийг хаахыг хүлээж байгаад 23:30 цагийн орчимд гэрэл нь унтраагаад хүнгүй болохоор нь би болон О гадаа хүн харуулж үлдээд Ц, Т бид хоёрыг дуудаж өгөөд бид нар түүнийгээ аваад Баттулгын гэррүү аваачаад юм ярьж сууж байгаад би унтаад өгсөн...гэх мэдүүлэг /2х, хх-52/

- өсвөр насны сэжигтэн Б.Баттулгын:...Т, М, Одко, Ц бид 5 орой манайд байж байгаад 23:00 цагийн үед Ц, Т 3 гараад явсан. М бид хоёр унтаад байж байтал Д залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэтэл одоо очлоо гээд утсаа салгасан. М бид хоёр буцаад унтаж байтал 01:30 цагийн үед М, Ц, Т бид нар буцаад 04 цагийн үед М, Ц, Т бид нар буцаад хулгай хийсэн дэлгүүррүүгээ явсан. Ц дэлгүүр рүү ороод би араас нь ороод дахиж чанадаг гоймон, саван хиам зэрэг эд зүйл авсан...гэх мэдүүлэг /2х, хх-56/

- өсвөр насны сэжигтэн Д.Оын:...Би 2013.03.19-20-нд шилжих шөнө СХД 30-р хороо Чулуутын гудамжинд байх нэг хүнсний дэлгүүррүү 01 цагийн орчим шиг санаж байна Бамбарууш, Т, Тогтохоо нартай хамт очоод цонхыг Тогтохоо хөшөөд байх шиг байсан. Намайг цаана хүн хараад байж бай гэхээр нь Бамбарууштай хамт цаана нь гудамжны үзүүрт хүн хараад зогсож байсан. Дэлгүүррүү Т, Тогтохоо хоёр ороод бараг нэг цаг шахам болоод Бамбарууш бид хоёрыг дуудаад цонхоор нь гялгар ууттай эд зүйл гаргаж өгсөн. Миний багцаагаар 12 гялгар ууттай зүйлс байсан. Түүний дотор ундаа, архи, пиво, чихэр, боов зэрэг эд зүйлс байсан. Тэр хулгайлсан зүйлсээ Тулгаа гээд найзынхруугаа аваад явцгаасан. Тулгаагийн гэрт нь ороод хулгайлсан эд зүйлсээ хувааж авцгаасан. Бид нар идэж уух зүйлээс нь идээд манайд 8 шил архи, хэрчсэн гурил, бэлэн гоймон зэрэг эд зүйлийг нуухаар болоод гэрт очоод хашаандаа нуусан...гэх  мэдүүлэг /2х, хх-61/

- өсвөр насны яллагдагч Э.Мгийн:...2013.03.19-ний шөнө 01 цагийн үед Ц, Бамбарууш, Т, Одко дөрөв Баттулгын гэрт нь байж байгаад гараад явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Ц надруу залгаад 34-ийн арын гүүрний хажуу талд ганцаараа хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад очиход нийтийн байртай хүнсний дэлгүүрт орж эд зүйл авсан гээд баахан зүйл барьчихсан байхаар нь тухайн зүйлээс өргөлцөөд Баттулгын гэрт нь авчирсан юм. Шөнө 04 цагийн үед Ц дахиад очоод нэг мөсөн авъя гээд байхаар нь Б, Ц, Т бид дөрөв буцаж яваад дэлгүүр дээр очоод дөрвүүлээ ороод дарс, архи, пиво, сүү зэрэг эд зүйлээ үлдээсэн...гэх мэдүүлэг /2х, хх-27/,

 

Г. Шүүгдэгч Б.Т, Б.Н, Г.З, Х.А нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэрэг:      

1. Шүүгдэгч Б.Т, Г.З, Б.Н нар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө С.З 49-68 улсын дугаартай тоёота приус маркын машины хойд гуперийг, баруун талын урд цонхыг хагалж дотор нь байсан мп3, usb залгавар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 357.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч С.З:...2017.12.02-ны өдөр би гэрийнхээ гадаа өөрийн эзэмшлийн приус-20 маркын авто машин болох 49-86 улсын дугаартай машинаа би америк аутлет дэлгүүрийн урд тавьсан байсан. Би машинаа түгжээд гэртээ орсон. 2017.12.04-ний өглөө 08 цаг 05 минутанд эхнэр залгаад машины гупер байхгүй, цонх хагарсан байна гэж хэлсэн. 2017.12.03-ны өдөр...мп, usb оролт, гупер хулгайлагдсан...гэх мэдүүлэг /19х, хх-24/,

- иргэний нэхэмжлэгч Г.Б:... манай машиныг манай нөхөр Гантулга унадаг. Манай нөхрийн дүү З надад хэлэлгүйгээр манай нөхрөөс машиныг маань авч таксинд явдаг байсан юм билээ...гэх мэдүүлэг /19х, хх-27/

- гэрч Г.Г:...уг машин нь манай эхнэр Гантөмөрийн Борхүүгийн нэр дээр байдаг хар саарал өнгийн хонда маркын машин байгаа юм. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Уг машиныг манай дүү З тухайн өдөр таксинд явах гэсэн юм өгөөч гэж хэлээд авсан юм. Манай дүү өнмө нь хэд хэдэн удаа таксинд явна гэж оройн цагаар авдаг байсан..гэх мэдүүлэг /19х, хх-36/

- эд зүйлийн үнэлгээнд:...гупер 280.000 төгрөг, usb 9.000 төгрөг, мр-3 тоглуулагч 18.000 төгрөг, гурвалжин шил 50.000 төгрөг...гэх үнэлгээ /20х, хх-160-161/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд 49-86 улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын авто машиныг урд зүгт харуулж тавьсан бөгөөд уг авто машины баруун урд талын хаалганы салхины шил бүтнээрээ хагарч шилний үйрмэг хэсгүүд нь автомашины урд суудал болон хаалганы харалдаа бударч унасан... /19х, хх-4/,

- Б.Таас эд зүйл хураан авсан тэмдэглэл /20х, хх-166/,

- шүүгдэгч Б.Нгийн:...2017.12.03-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ байж байхад манай найз З утсаар залгаад машин бариад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Гэрийнхээ доод талд байдаг цагаан өнгийн худган дээр ирэхэд З хонда инсаят маркын хар хүрэнгийн машинтай Тын хамтаар байж байсан. ...би машиныг нь бариад цамбагарав оръё гэхээр нь яваад саппорогийн хойд талд грашны голд зогссон. Т, З хоёр буугаад намайг машиндаа байж байгаарай гэж хэлээд явсан. Удалгүй хоёулаа 60 ампер цагийн багатаамжтай хар өнгийн аккумлятор авчирч машины багажинд хийсэн...гэх мэдүүлэг /19х, хх-58-59/...саппорогийн ар талд өндөр улаан өнгийн тоосгон байшингийн дунд байх грашны хажууд машинтайгаа зогсоход Т чи наанаа машинаа унтраахгүй байж бай гэж хэлээд Золбаярын хамтаар буугаад явсан. Удалгүй тоёота приус 20 маркын машин саарал өнгийн хойд талын гуперийг Т, З нар бариад хүрээд ирсэн. Мөн Т халааснаасаа МР-3 тоглуулагч, цэнэглэгч шиг утастай зүйлс гаргаж ирээд машины урд талын салоны халаасанд хийж байсан…гэх мэдүүлэг /20х, хх-186-187 хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Г.Згийн:...би 2017.12.03-ны өдөр Т яриад орой халтууранд явах бол яриарай гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн ах Гантулгын хонда инсаят маркын ногоон сааралдуу өнгийн 87-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22 цагийн үед очиж аваад таксинд явж байгаад 23 цаг өнгөрч байгаад Ттай 34-ийн гүүрэн дээр уулзсан юм. Уулзчихаад цуг явж байхад Н утсаар дохисон. Тэгэхээр нь залгасан чинь Н дуудлагын жолоочийн ажлаа хийх юм уу гэсэн. Хийхгүй гэтэл хажуунаас Т дүү чинь жолооны үнэмлэхтэй юм уу гэхээр нь тийм гэхэд дуудчих машин бариулъя, хоёулаа юманд яваатхъя гэхээр нь Нг гараад ир гэсэн.  Нтай уулзаж машин бариулаад саппоро руу шууд явсан. Саппорогийн хойд талд байрны год байсан контейнаруудын хаууд зогсоод Т бууя гээд намайг дагуулж гараад Т нэг байрны буланд намайг зогсоогоод хүн харж бай гэсэн. Тухайн үед 1 цаг 20 минут болж байсан. Т яваад очтол нэг мөнгөлөг приус 20 маркын машины арын гуперийг салгачихсан, намайг машинд аваачаад хийчих гэхээр нь би авч машинд хийсэн...гэх мэдүүлэг /19х, хх-62-63/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

2. Шүүгдэгч Б.Н, Г.З, Х.А нар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Т.Дгийн эзэмшлийн хьюндай соната-6 маркын 17-36 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрийг хагалж аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Т.Дгийн:...2017.12.04-ний орой Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 23-р байрны 1-р орцны харалдаа зогсоолд өөрийн эзэмшлийн 17-36 УНВ улсын дугаартай саарал өнгийн соната-6 маркын тээврийн хэрэгслээ байруулаад гэртээ орсон. 2017.12.05-ны өдөр гэрээсээ гараагүй. 2017.12.06-ны өглөө 09 цагийн үед гарч ирээд машинаа асаах гээд очиход машины нүүрийг хагалаад аккумляторыг хулгайлсан байсна учир цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /19х, хх-117-119/

- гэрч Б.Т:...2017.12.06-ны өдөр 12 цагийн үед 3-р эмнэлэгийн замын урд талын техник импорын зах дээр аккумлятор зардаг контейнар дээрээ ажлаа хийгээд байж бйхад 20 орчим насны гурван залуу ирээд аккумялтор авах уу гэж асуухаар нь авч байгаа гэж хэлсэн. Хэдэн аккумлятор өгье гэхээр нь аваад ирээ гэж хэлэхэд яваад удалгүй цагаан биү лүү, саарал өнгийн бил үү улсын дугаарыг нь хаагүй нэг приус-20 маркын авто машинтай миний контейнарын урд ирээд арын багажнаасаа 7 ширхэг аккумялтор буулгаж ирэхээр нь би 180.000 төгрөгөөр авсан...гэх мэдүүлэг /19х, хх-127/

- хөрөнгийн үнэлгээний тооцоонд:...аккумялтор 72.000 төгрөг...гэсэн үнэлгээ /19х, хх-133/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /19х, хх-12/

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /20х, хх-164/,

- шүүгдэгч Г.Згийн:...2017.12.05-06-нд шилжих шөнө ах Гантулгын хонда инсаят маркын машиныг авч Нгаар бариулаад Аын хамт явсан. Машинаа 23-р байрны ард байх грашнуудын голд тавиад Нг үлдээгээд Аын хамтаар яваад 23-р байрны хойд тал орцны бөмнө зам дагуу ил зогсоолд тавьсан байсан жижиг суудлын машины гопутны доод талын сетикийг хөлөөрөө өшиглөж эвдлээд гопутыг нь сөхөж онгойлгоод урд талаас нь машины аккумляторыг нь авч А бид хоёр эргэж машиндаа ирээд ахынхаа машиныг өгөөд манай гэрт бид нар хоносон. ....маргааш нь аккумлятороо Техник импорт дээр очиж зарсан юм...гэх мэдүүлэг /20х, хх-138/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Нгийн:...2017.12.05-ны орой Зтай уулзаад ахынхаас нь машиныг нь аваад бид машиныг нь бариад Атай уулзсан. Бид гурав цуг яваад 2017.12.06-нд шилжих шөнө 01 цагийн үед 23-р байрны ард талд грашнуудын дунд очоод зогссон. Би машин дотроо үлдээд А, З нар буугаад явсан. А З нар эргэж ирэхдээ том жижиг нийлсэн 4 ширхэг аккумялтор авчираад машины арын шалан дээр тавьсан. Тэндээс яваад Згийн гэрт аваачиж тавиад ахынх нь машиныг аваачиж өгөөд эргээд Згийн гэрт А бид гурав очиж хоносон. Маргааш нь Техник импорт зах дээр очиж аккумляторуудаа зараад мөнгөнөөс нь Анад бид хоёрт З хүний 30.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /19х, хх-142/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- өсвөр насны яллагдагч Х.Аын “...2017.12.05-нд гэртээ байж байгаад дэлгүүр орчихоод гараад ирэхэд З, Н нар ирээд цуг явъя гэсэн юм. З аккумлятор авах гэж байгаа юм чи хүн хараад байж байгаач гэхээр нь тэр орой 23-р байрны зогсоол дээрээс машины 4 ширхэг аккумлятор авсан юм. Би ямар машины аккумлятор авсаныг мэдэхгүй байна. Том жижиг нийлсэн 4 ширхэг аккумлятор авсан...гэх мэдүүлэг /19х, хх-145/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

3. Шүүгдэгч Б.Н, Г.З, Х.А нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Н.Үын эзэмшлийн “corolla Fielder” маркын 23-59 УНР улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Н.Үын:...2017.12.05-ны орой манай нөхөр Батмөнх СХД 15-р хороо 23-р байрны 1-р орцны харалдаа зогсоолд миний эзэмшлийн 23-59 УНР улсын дугаартай тоёота кролла филдер маркын тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. 2017.12.06-ны өглөө 07 цагийн үед гарахад манай машины нүүрийг хагалаад аккумлятор хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /19х, хх-155-157/

- гэрч Д.Б:...23-р байрны урд талын зогсоолд өөрийн эзэмшлийн тоёота кролла филдер машинаа байруулчихаад гэртээ орж амарсан. 07 цагт ажилдаа явах гээд машин дээрээ иртэл урд талын гупер болон сээтгэн нүүрийг хагалж аккумлятор хулгайж авч явсан байсан...гэх мэдүүлэг /19х, хх-158/

- хөрөнгийн үнэлгээний тооцоонд “...аккумлятор 72.000 төгрөг” гэсэн үнэлгээ /19х, хх-165-166/

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /19х, хх-12/

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /20х, хх-164/

- шүүгдэгч Г.Згийн:...2017.12.05-06-нд шилжих шөнө ахынхаа хонда инсаят маркын машины авч Нгаар бариулаад Аын хамтаар явсан...Машинтайгаа 23-р байрны ард байх грашнуудын голд очиж зогсоод машинд Нг үлдээгээд Аын хамт машинаас буусан. 23-р байрны гадна талд орцны өмнө зам дагуу ил зогсоолд тавьсан байсан жижиг суудлын машиныг гопутыг доод талын сетикийг хөлөөрөө өшиглөж эвдлээд копуты нь сөхөж урд талаас нь машины аккумляторыг авсан...гэх мэдүүлэг /19х, хх-172/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Нгийн:...24-р байрны хойд талд грашны дунд ороод машинтайгаа зогссон. ...А, З хоёр машинаас буугаад 5 орчим минут болоод 3 ширхэг аккумлятор авч ирээд суудлын доод талын шалан дээр тавьсан…гэх мэдүүлэг /19х, хх-175-176/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- өсвөр насны шүүгдэгч Х.Аын:...23-р байрны арын зам дагуу зогсоолд байсан машинуудаас том жижиг нийлсэн 4 ширхэг аккумлятор авсан...гэх мэдүүлэг /19х, хх-180 хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

4. Шүүгдэгч Б.Н, Г.З, Х.А нар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө О.Эын эзэмшлийн тоёота карина маркын 22-07 УНЛ улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч О.Эын:...2017.12.05-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 14-р байрны 1-р орцны харалдаа зогсоолд өөрийн эзэмшлийн 22-07 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн тоёота карина маркын тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орсон. 2017.12.06-ны өглөө 06 цаг 40 минутын орчим гэрт ирээд өөрийн машинаа асаах гээд очиход аккумлятор хулгайлсан байсан…гэх мэдүүлэг /19х, хх-194-197/

- гэрч Э.А....манай аав Э нь өөрийн эзэмшлийн 22-07 УНЛ улсын дугаартай авто машинаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан. ...гэрээс гартал автомашины копутны нүүрийг аккумлятортой хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /19х, хх-198-199/

- хөрөнгийн үнэлгээний тооцоонд “...аккумлятор 72.000 төгрөг” гэсэн үнэлгээ /19х, хх-206-207/

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /19х, хх-12/

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /20х, хх-164/

- эд зүйл хураан авсан тэмдэглэл “...хар өнгийг 45 ампертай, хоёр шон нь сэтэрхий “АОКLY” гэсэн бичигтэй аккумляторыг Г.Згаас хураан авав” гэсэн тэмдэглэл /19х, хх-190/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...хар өнгийг 45 ампертай, хоёр шон нь сэтэрхий “АОКLY” гэсэн бичигтэй аккумляторыг О.Эад хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /19х, хх-191/

- шүүгдэгч Г.Згийн:...би дээрхи гэмт хэргийг А, Н нарын хамт үйлдсэн...гэх мэдүүлэг /19х, хх-215/

 - шүүгдэгч Б.Нгийн:...би дээрхи гэмт хэргийг Г.З, Н нарын хамт суудлын жижиг машинаар үйлдсэн. ...уг суудлын машин нь Г.Згийн ахын эзэмшлийн машин байсан. Тухайн үед 7 аккумлятор хулгайлсан...гэх мэдүүлэг /19х, хх-220/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Аын:...би 2017.12.04-06-нд шилжих шөнө З, Н нартай хамт 1-р хорооллын арын 23-р байрны ар талын грашнууд дунд машинаа тавьчихаад Зтай хамт яваад би хүн харж байхад З 12-р байрны ар талаас машин аккумлятор авч ирсэн...гэх мэдүүлэг /19х, хх-225/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

5. Шүүгдэгч Б.Н, Г.З Х.А нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар  сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Ггийн эзэмшлийн 33-21 улсын дугаартай “Тоёото Королло” маркийн тээврийн хэрэгслийн копутны сетикийг эвдэж, копутыг онгойлгон 45 ампер цагийн хүчин чадалтай аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:…

- хохирогч Т.Ггийн:...2017 оны 12 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны баруун талд буюу 10 дугаар орцны харалдаа автомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 33-21 улсын дугаартай “Тоёото Королло” маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орж амарсан. Маргааш нь өглөө 07 цагийн үед гэрээс гараад машинаа хартал копут онгорхой, копут дотроос аккумулятор хулгайд алдагдсан байсан. 2017 оны 07 дугаар сард “Техник импорт” захаас 110.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн Солиут үйлдвэрийн 45 амперын аккумулятор хулгайд алдсан ба содон шинж тэмдэг байхгүй. Мөн 2002 оны Тоёото Королло маркийн автомашины урд копутны хуванцар нүүрийг хугалж эвдсэн байсан. 70.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /20х, хх-18/

- гэрч Б.Т:... Би 2017 оны 12 сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэсгэрт байрлах “Техник импорт” захын 150 тоот лангуун дээрээ сууж байхад өдрийн 12 цагийн үед Тоёото приус маркийн автомашинтай 3 залуу ирээд хуучин аккумулятор авах уу гэхээр нь би авна аккумулятороо аваад ир гэхэд 7 ширхэг, 60 ампер цагтай 1 ширхэг, бусад нь 45 ампер цагтай хар өнгийн аккумулятор байсан. Тэгээд би өндөр бандитай нь үнэ тохироод нийтэд нь базаад 180.000 төгрөгөөр худалдан авсан ...гэх мэдүүлэг /20х, хх-30-31/

- хөрөнгийн үнэлгээний тооцоонд “...аккумлятор 72.000 төгрөг” гэсэн үнэлгээ /20х, хх-33-34/

- хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэлэл “...Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 12а дугаар байрны баруун хойд булангаас баруун хойд зүгт 31 метрийн зайд байх автомашин ил зогсоол дээр зүүн зүг рүү харуулан байрлуулсан цагаан өнгийн тоёота кариан маркын авто машин унтраалттай байлаа. ...авто машины урд копутны сетик зүүн талаараа хугарсан эвдрэл гэмтэлтэй” гэсэн тэмдэглэл /20х, хх-12/

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /19х, хх-12/

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /20х, хх-164/

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  “Б.Т хар өнгийн 45 ампертай аккумлятор 3 ширхэг, хар өнгийн 40 ампертай аккумлятор 1 ширхэг, хар өнгийн хуучин 60 ампертай аккумлятор 1 ширхэг нийт 7 ширхэг хуучин аккумлятор хураан авав” гэсэн тэмдэглэл /20х, хх-16/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “хар өнгийн 45 ампертай аккумляторыг Т.Гд хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл /20х, хх-17/,

- шүүгдэгч Б.Нгийн:... 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой уулзаад 06-ны шөнийн 01 цагийн үед 23 дугаар байрны ар талд грашнуудын дунд очоод зогссон. А, З нар буугаад явсан. Би машиндаа үлдсэн. Тэгтэл удалгүй аккумлятор авчирч машины ар талд хийсэн. Маргааш нь зараад А бид 2 хүний 30.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /20х, хх-44/

- шүүгдэгч Х.Аын:... 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө З, Н нартай хамт 1 дүгээр хорооллын арын 23 дугаар байрны ар талын грашууд дунд машинаа тавьчихаад Золзояатай хамт яваад би хүн харж байхад З 12 дугаар байрны ар талаар тоеото королла маркын машины урд сетикийг өшиглөж эвдээд аккумлятор авч ирсэн. Маргааш нь зараад хүний 30.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /20х, хх-47/  

- шүүгдэгч Г.Згийн:... 2017 оны 12 дугаар сарын 05-ны орой ахын машиныг Нгаар бариулаад 23 дугаар байрны грашнуудын голд машинаа үлдээгээд Аын хамтаар яваад 12 дугаар байрны баруун талд зогсож байсан жижиг машины урд сетикийг хөлөөрөө өшиглөж хагалаад гопутыг нь нээгээд дотроос нь аккумлятор авсан...гэх мэдүүлэг /20х, хх-41/

6. Шүүгдэгч Б.Н, Г.З Х.А нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Л.Сын эзэмшлийн 62-53 улсын дугаартай “хонда СРВ” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдаж, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Л.Сын:...би өдөр болгон хүүхэд цэцэрлэгт хүргэж өгч гэрээс орж гарахдаа тээврийн хэрэгслээ хардаг байсан. 2017.12.06-ны өдөр 08 цаг 30 минутын орчим гэрээс гараад хартал миний паарны машины нүүрийг хагалаад радиотр хөшөөд явсан байсан. Аккумлятор хулгайлах гэж оролдсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /20х, хх-75/

- эд зүйлийн үнэлгээнд “аккумулятор 72.000 төгрөг” гэсэн үнэлгээ

- шүүгдэгч Б.Нгийн:...2017.12.05-ны ....тэр орой З том жижиг нийлсэн автомашины 7 ширхэг аккумлятор авчирсан юм...гэх мэдүүлэг /20х, хх-91/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Г.Згийн:...03 цагийн үед 12-р байрны арын зогсоол дээр байсан уг машиныг урд сеткийг нь гар хөлөөрөө цохиж хагалаад копутыг нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан...гэх мэдүүлэг /20х, хх-93/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Аын:...уг цагаан өнгийн хонда СРВ маркын машины урд копудын сетикийг эвдэлээд гараа хийгээд онгойлгох гээд татаад зогсож байсан юм. Тэгээд онгойлгож чадахгүй байсан учир цааш явсан...гэх мэдүүлэг /20х, хх-96/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

7. Шүүгдэгч Б.Н, Г.З, Х.А нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө иргэн Т.Эийн эзэмшлийн 53-57 улсын дугаартай “тоёота аллион” маркын тээврийн хэрэгслийн нүүрийг эвдэж, копутыг онгойлгон аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Т.Эийн:...машин дээрээ очиход урд талын сетик нүүрийг хагалж аккумляторыг хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /20х, хх-113-114/

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцноос зүүн хойш 45 метрийн зайд байх авто машины зогсоол дээр урд зүг рүү харуулан байрлуулсан цагаан өнгийн тоёота аллион маркын авто машин унтраалттай байлаа. ...урд копутны сетк зүүн талаараа хугарсан эвдрэл гэмтэлтэй байв” гэсэн тэмдэглэл /20х, хх-107/

- хөрөнгийн үнэлгээний тооцоонд “...аккумлятор 72.000 төгрөг” гэсэн үнэлгээ /20х, хх-130-131/

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд:...хар өнгөтэй 45 ампертай аккумляторыг Г.Ээд хүлээлгэн өгөв” /20х, хх-110/

- шүүгдэгч Г.Згийн:... 2017 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 23 дугаар байрны арын зогсоол дээр байсан машины копутыг онгойлгон 45 ампер цагийн багтаамжтай аккумляторыг авсан. Тэр өдөр нийт 6 машины аккумляторыг авсан...гэх мэдүүлэг /20х, хх-149, 185-186/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Б.Нгийн:... 2017 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө 02 цагийн үед 23 дугаар байрны грашнуудын хажууд зогссон. З, А нар буугаад явсан. Хэсэг хугацааны дараа тэр 2 тус бүр 1 ширхэг аккумляторыг авчирсан. 45, 60 ампер цагийн багтаамжтай байсан. Маргааш нь бүгдийн бид 3 зарж мөнгөө хувааж авсан...гэх мэдүүлэг /20х, хх-183/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

- шүүгдэгч Х.Аын:... 2017 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө 1 дүгээр хорооллын арын замаар хөндлөн гараад 23 дугаар байрны зогсоол дээр ирээд намайг хүн харж бай гэхээр нь би хүн харж байхад З суудлын 3 машины урд сетик рүү өшиглөж эвдлээд хагархайг нь машин доогуур нь шидээд гопутыг нь онгойлгоод аккумляторыг нь авчирсан. Тэр шөнө 5 ширхэг аккумлятор авсан. Маргааш нь бүгдийн 180.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /20х, хх-187-188/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Тг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, 

хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Пг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,

хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч М.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.З, Х.А, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:   

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн буюу ноцтой зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттайгаас гадна шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч тус бүрт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.   

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд үргэлжилсэн үйлдлээр үргэлжилсэн тухайн цаг хугацаанд хохирогч И.Мыг нийт 7 удаа хутгалж, улмаар эрүүл мэндийн хүнд хор уршигт хүргэсэн, олон тооны шарх, гэмтэл үүсгэснээр бие махбодь, сэтгэл санааны хувьд шаналган зовоож, тарчилгасан болох нь тогтоогдсон байх тул гэмт хэргийн субьектив шинж буюу сэдэлт, зорилго, гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн арга зэрэг бүх шинжээрээ “хүнийг алах” гэм буруугийн сэдэлт зорилгын нэгдмэл шинжийг бүрэн хангасан, үйлдлийн арга нь онц харгис гэж үзэх үндэслэлтэй.  

Харин хохирогч И.М эмнэлгийн яаралтай тусламж авснаар амь аврагдсан байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг өөрчлөх үндэслэл болохгүй, харин тухайн гэмт хэрэгт завдсан үндэслэл болсныг тэмдэглэж байна.       

Шүүгдэгч Б.Т нь насанд хүрээгүй хохирогч М.Дг зодсон гэхдээ эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулаагүй гэх боловч тухайн хэрэгт холбогдох нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд насанд хүрээгүй хохирогч М.Д тухайн үед тухайн шүүгдэгчид зодуулсан талаараа  удаа дараа тогтвортой мэдүүлсэн, тус хохирогчийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй, тодруулбал хохирогч нь тухайн цаг хугацаанд өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй буюу мөн шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдсан буюу шүүгдэгчээс өөр бусад хүний хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэлд автагдаагүй байх тул хохирогч М.Дгийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шүүгдэгч Б.Тын гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Хохирогч М.Д нь шүүгдэгч Б.Тт зодуулсныхаа дараа буюу богино хугацаанд ухаан алдаж унасан улмаар хохирогчийн найз нь түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн, Б.Тын найз нь М.Д, Б.Төрмөнх нарыг салгахын тулд тус бүр 1 удаа алгадсан гэх боловч тухайн алгадсан үйлдлээс болж хохирогч М.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үндэслэл, баримтгүй, М.Д бие муутай гэж түүний найз хэлсэн нь М.Дг зодсон шүүгдэгч Б.Тыг үйлдлийг болиулахад чиглэсэн байх ба М.Д урьд өмнө тархи толгойн хувьд ямар нэг өвчтэй байгаагүй, тус хохирогч нь шүүгдэгчид зодуулснаас учирсан эрүүл мэндийн хор уршгийн улмаас ухаан алдсан, харин шалтгаангүйгээр гэнэт ухаан алдаж унаснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учраагүй болох нь тогтоогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжлэн тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийн талаар маргаангүй, шинжээч нарын мэдүүлэгт эргэлзээ, зөрүү байхгүй харин шүүгдэгчийн зүгээс хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлийн арга, хэлбэрийг тодотгон илэрхийлсэн, түүнчлэн хохирогчийг зодсон шүүгдэгчийн бүхий л үйлдэл, үйлдлийн аргыг автомашинд сууж байсан, салгахаар очсон гэх гэрч нар анхнаас нь тасралтгүй харсан байх бодит үндэслэл тогтоогдоогүй тул насанд хүрээгүй хохирогч М.Дг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгах үндэслэл, баримтгүй гэж үзнэ.    

Хулгайлах гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.Т бусадтай бүлэглэсэн 6 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Ч.П ганцаараа 18 удаа, бусадтай бүлэглэсэн 37 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Б.Т бусадтай бүлэглэсэн 16 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Х.Б бусадтай бүлэглэсэн 6 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Э.С ганцаараа 1 удаа, бусадтай бүлэглэсэн 16 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Б.Б, Б.Г, Б.Ө нар бусадтай бүлэглэсэн тус бүр 1 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч М.О бусадтай бүлэглэсэн 2 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Б.Н, Г.З нар бусадтай бүлэглэсэн тус бүр 7 удаагийн үйлдэлтэй, шүүдэгч Х.А бусадтай бүлэглэсэн 6 удаагийн үйлдэлтэй болох нь тус тус хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг тус бүр газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бие биенийхээ хамтын оролцоот үйлдлийг харилцан нотолсон хөндлөнгийн баримтууд болж байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нарын олонхи нь бүгд хамтран үйлдсэн болохоо мэдүүлж байхад зарим шүүгдэгч шүүх хуралдааны явцад зарим гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлээ зөвшөөрснөө үгүйсгэх, үгүйсгэснээ зөвшөөрөх, мэдэн будилах, эргэж буцах байдлаар мэдүүлсэн нь “шүүгдэгчийн эрх”-д хамаарна, харин тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл тогтоогдоогүйг дурдав.   

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд шүүгдэгч Х.Б, М.О, Э.С нар гэм буруугийн асуудлаар маргаангүй, зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй асуудалгүй болно.

Шүүгдэгч Б.Б, Б.Г, Б.Ө нарын бусадтай бүлэглэсэн тус бүр 1 удаагийн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн асуудлаар маргаангүй, харин нийлмэл гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Б.Т, Х.Б, Э.С, М.О нар хулгайлах гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан Ч.Пгийн хувьд тус тус 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд тэдний эрх зүйн байдлыг илтэд дээрдүүлсэн байх тул тийнхүү буцаан хэрэглэсэн нь зөв болно.

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.П, Х.Б, Г.З, Б.Н, Х.А нарт тус тус холбогдох хулгайлах гэмт хэргийг төгс болон төгс бус үйлдсэн хэд хэдэн үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний хохирлын шинж, мөн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний орон байр, агуулах, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх шинж”-ийг тус тус хангасан байх тул “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” үйлдсэнд тооцох үндэслэлтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийг нэг мөр зөв хэрэглэх шалгуур нөхцлийн хувьд 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийг холимог байдлаар хэрэглэхгүй бөгөөд шүүгдэгч  Б.Т, Б.Т, Х.Б, Э.С, М.О нарын үйлдсэн олон удаагийн хулгайлах гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд тухай бүр тасалдан хэд хэдэн он дамжин үргэлжилсэн, түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хууль үйлчлэх цаг хугацаанаас хойших хугацаанд үргэлжлэн үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарын нийт үйлдсэн хулгайн хэргээс зарим гэмт хэргийг нь тусгаарлан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг хэрэглэх үндэслэлгүйг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Б.Тын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд ”зэвсэг” хэрэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуульд “шинээр хуульчлагдсан” байхаас гадна “зэвсэг” хэрэглэсэн гэх нотолгоо хангалтгүй байх тул түүнд холбогдох тухайн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй.   

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаа, зөрчил байгаа гэх зарим шүүгдэгч, тэдний өмгөөлөгчийн дүгнэлт, хүсэлтийн хүрээнд тус хэргийг шүүхээс урьд прокурорт удаа дараа буцааж байсан, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зарим зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт завдсан хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, шүүгдэгч Б.Тт холбогдох хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Б.Т, Х.Б, М.О нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх, тэдний үйлдсэн нийт хулгайлах гэмт хэргийнх нь заримыг тусгаарлан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, хэрэгсэхгүй болгох тухай тухайн холбогдох зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт, саналыг хүлээж авах, тухайн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.  

Хохирлын талаар: А. Шүүгдэгч Б.Т ба бусад зарим шүүгдэгч нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол төлөгдсөн эсэх:         

1. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Х.Б нар хохирогч М.Бт 1.380.000 төгрөгний хохирол, хохирогч М.Мад 38.500 төгрөгний шууд хохирол, мөн цагаан өнгийн хятад цоож 8.000, вакум цонхны чөмөг түгжээ 10.000, хаалганы далд цоож 30.000, цуурсан байсан цонх хагалсан 60.000 төгрөг нийт 146.500 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс хохирогч М.Бт 650.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан олгосон, М.Мад 20.000 төгрөгийн эд зүйлсийг буцаан олгосон  /3х, хх-75-76, 77/ байх тул шүүгдэгч Б.Т 243.333 төгрөг, Ч.П 243.333 төгрөг, Х.Б 243.333 төгрөг тус тус хохирогч М.Бт, шүүгдэгч Б.Т 42.166 төгрөг, Ч.П 42.166 төгрөг, Х.Б 42.166 төгрөг тус тус хохирогч М.Мад төлөхөөр байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Т 243.300 төгрөг, шүүгдэгч Х.Б 66.000 төгрөг тус тус хохирогч М.Бт төлсөн. 

2. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т, М.О нар  хохирогч Ч.Мд нийт 840.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 210.000 төгрөг төлөх ба хохирогч Ч.М шүүгдэгч Б.Тын ар гэрээс төлбөрөө авсан тухай бичгээр илэрхийлсэн /24х, х-138 ар тал/, шүүгдэгч Б.Т хохирогчид 210.000 төгрөг төлсөн баримт шүүх хуралдаанд ирүүлсэн.

3. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т хохирогч Т.Сд 1.389.620 төгрөгний хохирол учруулсан, үүнээс нийт 1.098.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн /3х, х-185, 187/, 291.620 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч тус бүр 97.206 төгрөг төлөх ба хохирогч Т.С шүүгдэгч Б.Тын ар гэрээс төлбөрөө авсан тухай бичгээр илэрхийлсэн /24х, х-134/ байна. 

Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Э 70.000 төгрөгийн хохирол учирсан   байх ба /3х, хх-195-196/ шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т тус бүр 23.333 төгрөг төлөхөөр байна. 

4. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Б.Т нар хохирогч Боролзойн Уранчимэгт 450.000 төгрөгний шууд хохирол /8х, х-140/, 651.000 төгрөгийн шууд бус хохирол /8х, х-145-147/ учруулсан байх ба үүнээс 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий телевизорыг буцаан олгосон, бусад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч тус бүр 233.666 төгрөг төлөх ба хохирогч Боролзойн Уранчимэг шүүгдэгч Б.Тын ар гэрээс төлбөр 234.000 төгрөг авсан, гомдолгүй тухай бичгээр илэрхийлсэн /24х, х-132/, шүүгдэгч Б.Т хохирол төлсөн баримтаа шүүх хуралдаанд гаргасан. 

5. Шүүгдэгч Б.Т, Ч.П, Х.Б нар хохирогч Х.Гд 500.000 төгрөгний хохирол учруулсан ба шүүгдэгч тус бүр 166.666 төгрөг төлнө.    

6. Шүүгдэгч Б.Т, Ч.П нар Б.Бтай бүлэглэн хохирогч О.Пүрэвжавд 1.808.000 төгрөгний хохирол учруулсан ба шүүгдэгч тус бүр 602.666 төгрөг төлнө.  

Б. Шүүгдэгч Б.Тгээс бусад зарим шүүгдэгч нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол төлөгдсөн эсэх     

1. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Ө.Дд 833.500 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 416.750 төгрөг төлнө.  

2. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Х.Бд 990.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 495.000 төгрөг төлнө.  

3. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Б.Бд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан боловч эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /14х, х-137/, 

4. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч З.Зд 250.000 төгрөгийн хохирол учруулсан боловч алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /7х, х-197, 203/.

Иргэний нэхэмжлэгч Б.Ц /Цэн баавар ломбард/-т 129,600 төгрөгийн хохирол учирсан /7х, хх-209/ байх тул шүүгдэгч тус бүр 64,800 төгрөг төлнө.

5. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч З.Дүүрэнбаярт 2.340.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 1.170.000 төгрөг төлнө.

6. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Ц.Эд 450.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 225.000 төгрөг төлнө. 

7. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Г.Нт 850.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 425.000 төгрөг төлнө.

8. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч О.Бд 1.425.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 712.500 төгрөг төлнө

9. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Ц.Цогтбаатарт 750.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 375.000 төгрөг төлнө

10. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Ч.Соёлмаад 3.960.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 1.980.000 төгрөг төлнө.

11. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Б.Дашдоржид 1.750.000 төгрөгний хохирол учруулсан байх ба үүнээс 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий нөтбүк буцаан олгосон байх тул шүүгдэгч тус бүр 625.000 төгрөг төлнө.

Мөн иргэний нэхэмжлэгч Ш.Чанагнянгарт 230.000 төгрөгийн хохирол учирсан байх тул /8х, х-198/ шүүгдэгч тус бүр 115000 төгрөг төлнө. 

12. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Ж.Дт 387.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 193.500 төгрөг төлнө

13. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Н.Ууганбатад 600.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 300.000 төгрөг төлнө.

14. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Д.Ат 265.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 132.500 төгрөг төлнө.

15. Шүүгдэгч Ч.П, Э.С нар хохирогч Б.Пүрэвжавт 373.000 төгрөгний хохирол учруулсан боловч алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /8х, х-3, 8/ байна. 

16. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.М, А.Х нартай бүлэглэн хохирогч Х.Ундраад 849.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.П 283000 төгрөг төлнө.

17. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.М, А.Х нартай бүлэглэн хохирогч О.Гантөмөрт 500.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.П 166.666 төгрөг төлнө.

18. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.Мтай бүлэглэн хохирогч Б.Отгонцэцэгт 400.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.П 200.000 төгрөг төлнө.

19. Шүүгдэгч Ч.П нь яллагдагч З.Мтай бүлэглэн хохирогч Ж.От 725.000 төгрөгний хохирол учруулсан, үүнээс 220.000 төгрөгийн үнэ бүхий зурагт /4х, х-247/, 40.000 төгрөгийн хөөрөг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн /14х, х-210/, шүүгдэгч Ч.П 232.500 төгрөг төлнө.

20. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн хохирогч Б.Бд 1.500.000 төгрөг, хохирогч Л.Цэрэннадмидад 2.000.000 төгрөг бусдад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба алдагдсан 2 ширхэг хөөрөг 2ш даалингийн хамт хураан авч, хүлээлгэн өгсөн /6х,х-174/.  

Хохирогч Б.Бы алдагдсан гэх хуучин телевизорыг мөрдөн байцаалтын шатанд албан ёсоор үнэлээгүй, хохирогч 399.000 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч Б.Тын талаас 130.000 төгрөг төлсөн байна.

21. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн Б.Оын гэрт нэвтэрч, хохирогч А.Мөнхтуяад 950.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 316.666 төгрөг төлөх ба хохирогч А.Мөнхтуяагийн нөхөр Б.От шүүгдэгч Б.Таас 237.500 төгрөг төлсөн /24, х-132/, харин 79.166 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  

22. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн хохирогч Д.Дд 1.000.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 333.333 төгрөг төлөх ба шүүгдэгч Б.Т хохирлоо төлсөн /24, х-136/ байна. 

23. Шүүгдэгч Ч.П, Б.Т нар Б.Бтай бүлэглэн хохирогч Д.Бт 715.000 төгрөгний хохирол учруулсан, үүнээс 385.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг гаднаас олсон /7х, х-77-78/, компьютер, цүнхний хамт буцаан өгсөн /14, х-196/ байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв. 

24. Шүүгдэгч Ч.П нь өсвөр насны яллагдагч З.Л, Н.Н нартай бүлэглэн, мөн яллагдагч З.М, өсвөр насны яллагдагч О.О нартай тус тус бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч С.А 2.451.000 төгрөгний хохирол учруулсан, үүнээс яллагдагч О.О мэдүүлгээр 255.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс /усны тэрэг, хөргөгч, плитка, зурагт/ 2 дахь удаагийн хулгайн гэмт хэргийн хохирол байх тул  үлдэх 2.196.000 төгрөгийн үнэ бүхий хохирол эхний удаагийн хулгайлах гэмт хэргийн хохиролд тооцогдож, шүүгдэгч Ч.П нийт 817.000 төгрөг төлнө.

25. Шүүгдэгч Ч.П нь З.Бтэй бүлэглэн хохирогч Ш.Долгормаад 675.000 төгрөгний хохирол учруулсан, хохирогч хохирлоо авсан /4х, х-83-84/ байна.  

26. Шүүгдэгч Ч.П, Х.Б, Б.Г нар хохирогч П.Чд  1.210.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 403.333 төгрөг төлнө.

Шүүгдэгч Б.Г хохирол төлсөн баримттай /21х, х-129/. 

27. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Ө, М.О нар хулгайлж Б.ТөрМад 1.870.000 төгрөг, хохирогч О.У 66.000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Ө, М.О нар тус бүр 467.500 төгрөг хохирогч Б.ТөрМад, шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Ө, М.О нар тус бүр 16.500 төгрөг хохирогч О.Ууганцэцэгт төлнө. 

Хохирогч Б.ТөрМ шүүгдэгч Б.Таас хохирлоо авсан /24х, х-135/, хохирогч Б.ТөрМ, О.Ууганцэцэг нарт хохирлоо төлсөн баримтыг шүүгдэгч Б.Ө мөрдөн байцаалт /18х, х-221/, шүүх хуралдаанд гаргасан. 

28. Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Б нар Б.Бтай бүлэглэн хохирогч Б.Мөнгөн-Оргилд 2.490.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч  тус бүр 622.500 төгрөг төлнө. 

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар хохирлыг тус тус төлсөн /24, х-138/, /17х, х-102/ баримт авагдсан.

29. Шүүгдэгч Ч.П, Э.С, Х.Б нар хохирогч А.Э500.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч тус бүр 166.666 төгрөг төлнө.

30. Шүүгдэгч Ч.П, Х.Б нар хохирогч Г.Дарханбаярт 500.000 төгрөгний хохирол учруулсан, автомашины 1 толийг хүлээлгэн өгсөн /5х, хх-164/, шүүгдэгч тус 125.000 төгрөг төлнө. 

31. Шүүгдэгч  Ч.П, Х.Б нар хохирогч С.Өт 360.000 төгрөгний хохирол учруулсан.

Шүүгдэгч тус бүр 180.000 төгрөг төлөх үндэслэлтэй, учир нь тухайн автомашины эвдэрсэн толийг дахин ашиглах боломжгүй, шинээр авсан болохоо хохирогч мэдүүлжээ.

В. Шүүгдэгч Б.Тын шүүгдэгч нараас бусад этгээдтэй хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол төлөгдсөн эсэх:      

1. Шүүгдэгч Б.Т нь Г.Б бүлэглэн хохирогч Н.Д 1.500.000 төгрөгний хохирол учруулсан, хохирол төлөгдсөн /2х, х-102/,

2. Шүүгдэгч Б.Т нь Г.Б бүлэглэн хохирогч Ж.Солонгод 360.000 төгрөгний хохирол учруулсан, хохирол төлөгдсөн /1х, хх-211, 214/,  

3. Шүүгдэгч Б.Т нь М.Д, Б.М, Д.Б, Ч.А нартай бүлэглэн хохирогч Г.Дөлгөөнд 148.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч  Б.Т 29.600 төгрөг төлнө. 

4. Шүүгдэгч Б.Т нь Д.Б, М.Д, Б.М, М.Д нартай бүлэглэн хохирогч О.Бд 470.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Т 117.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, шүүх хуралдааны шатанд 97.000 төгрөг төлөгдөж, 23.000 төгрөгийн төлөх үлдэгдэлтэй. 

5. Шүүгдэгч Б.Т нь яллагдагч Э.Ц Ч.Лувсанжанцангийн 335.000 төгрөгний хохирол учруулсан, хохирол төлөгдсөн /2х, хх-32, 33/

6. Шүүгдэгч Б.Т нь яллагдагч  Э.Ц, М.Д, Д.О нартай, мөн Э.Ц, Б.Б, Э.М нартай бүлэглэн хохирогч З.Санжаадоржид 1.069.600 төгрөгний хохирол учруулсан, хохирол төлөгдсөн /1х, хх-232-240, 242/

7. Шүүгдэгч Б.Т, Г.З, Б.Н нар С.Золжаргалын 357.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Т 119.000 төгрөг төлөх төлбөртэй.  

Г. Шүүгдэгч Ч.Пгийн ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол төлөгдсөн эсэх:      

1. Хохирогч Р.Бд 400.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

     2. Хохирогч Х.Бэд 535.000 төгрөгний хохирол учирсан боловч алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /3х, х-223, 231/,  

3. Хохирогч Э.А 529.500 төгрөгний хохирол төлөгдөөгүй.

4. Хохирогч Д.Н 350.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй.

5. Хохирогч О.О 499.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй 

6. Хохирогч О.Бд 960.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

7. Хохирогч Д.О 300.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

8. Хохирогч Б.Д 800.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

           9. Хохирогч Бын У 440.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй, 

            10. Хохирогч Б.Б 420.000 төгрөгний хохирол учирсан боловч алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /1х, х-135/, 

            11. Хохирогч Б.М 1.000.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

    12. Боролзойн У 717.500 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

13. Хохирогч Ц.Б 6.805.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

14. Хохирогч Б.А 640.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй, 

15. Хохирогч П.Б 500.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй,

16. Хохирогч Д.Г 1.175.100 төгрөгийн хохирол учруулсан боловч  алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /21х, х-218, 241/,

17. Хохирогч Н.М 320.000 төгрөгний хохирол учруулсан боловч тус хохирогчийн эд зүйлсийг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон /22х, х-121-122/

18. Хохирогч Т.Сд 280.000 төгрөгний хохирол учруулсан боловч  алдагдсан эд зүйлсийг хураан авч, хүлээлгэн өгсөн /22х, х-199-200/,

Иргэний нэхэмжлэлд: 1. Иргэний нэхэмжлэгч А.Н /“Нахиа” ломбард/ : 90.000 төгрөг /14х, х-6/,   

2. Иргэний нэхэмжлэгч М.О /”Азука” ломбард/: 410.500 төгрөг /21х, хх-220-221/, 

3. Иргэний нэхэмжпэгч Б.П /”Дэлгэр хөхий ундрага”/: 97.200 төгрөг /22х, х-110-111/,

4. Г.Х / Даймонд синдикат/: 90.000 төгрөг /22х, х-196, 23х, х-75-76/ тус тус төлөхөөр байна. 

Д. Шүүгдэгч Э.Сын ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирол:

Хохирогч М.М 430.000 төгрөгний хохирол төлөгдөөгүй.

Е. Зарим шүүгдэгч нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн хохирол

Шүүгдэгч Х.Б, М.О, Э.С хохирогч Ө.Мд тус бүр 66.166 төгрөгийн төлөх төлбөртэй. 

Ё. Шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн хүнийг алахаар завдсан гэмт хэргийн хохирол 

Хохирогч И.М нийт 8.635.482 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх /1х, х-97/ боловч эмнэлэгт эмчлэгдсэн өвчний түүх /1х, х-89-93/ баримтын дагуу эмчилгээний зардалд нэхэмжилсэн 347.000 төгрөгийг хангаж, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй. 

Ж. Шүүгдэгч Б.Тын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хохирол:

Хохирогч М.Д нийт 4.000.000 төгрөг нэхэмжилсэн /2х, х-172/ үүнээс шинжээчийн дүгнэлт гаргуулахад 3.000 төгрөг +эм тариа авсан зардал 268.620 төгрөг+ томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг+эмнэлэгт хэвтсэн зардал 169.760 төгрөг нийт 561.380 төгрөгийг зохих баримтын хүрээнд /2х, х-169, 171, 182/  хангах  үндэслэлтэй, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй.  

Шүүгдэгч Б.Тын ар гэрээс хохирогч талд 500.000 төгрөг төлсөн /1х, х-147/ байх тул 61.380 төгрөгийн төлөх үлдэгдэлтэй. 

Дээрх үндэслэл, баримтын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээр нэгтгэн тооцоход:

Шүүгдэгч Б.Тгийн төлөх нийт хохирол 1.279.037 төгрөг. 

1. Хохирогч М.Мад 42.166 төгрөг,

2. Хохирогч Т.Сд 97.206 төгрөг

3. Хохирогч Х.Гд166.666 төгрөг

4. Хохирогч О.Пүрэвжавд 602.666 төгрө

5. Хохирогч И.Мод 347.000 төгрөг,

6. Иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг

 Шүүгдэгч Х.Бын төлөх хохирол нийт 1.350.497 төгрөг

1. Хохирогч М.Бт 177.333 төгрөг

2. Хохирогч М.Мад 42.166 төгрөг

3. хохирогч Х.Гд166.666 төгрөг

4. хохирогч П.Чд 403.333 төгрөг

5. хохирогч А.Э166.666 төгрөг

6. хохирогч Г.Д 125.000 төгрөг  

7. хохирогч С.Өт 180.000 төгрөг

8. Хохирогч О.Мд 66.000 төгрөг  

9. Иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг

Шүүгдэгч М.Оын төлөх нийт хохирол: 783.333 төгрөг

  1. Хохирогч Ч.Мд 210.000 төгрөг
  2. Хохирогч О.У 16.500 төгрөг
  3. Хохирогч Б.ТөрМад 467.500 төгрөг
  4. Хохирогч О.Мд 66.000 төгрөг
  5. Иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг 

Шүүгдэгч Б.Тын төлөх нийт хохирол: 351.979 төгрөг

1. Хохирогч А.М /нөхөр Б.О/-д 79.166 төгрөг  

2. Хохирогч О.У 16.500 төгрөг

3. Хохирогч Г.Д 29.600 төгрөг

4. Хохирогч О.Бд 23.000 төгрөг

5. Хохирогч М.Дд 61.380 төгрөг

6. Хохирогч С.З 119.000 төгрөг

7. Иргэний нэхэмжлэгч Ч.Э 23.333 төгрөг  

Шүүгдэгч Э.Сын төлөх нийт хохирол: 7.892.716 төгрөг 

1. Хохирогч Ө.Дд 416.750 төгрөг  

2. Хохирогч Х.Бд 495.000 төгрөг   

3. Хохирогч З.Дүүрэнбаярт  1.170.000 төгрөг  

4. Хохирогч Ц.Эд 225.000 төгрөг 

5. Хохирогч Г.Нт 425.000 төгрөг 

6. Хохирогч О.Бд 712.500 төгрөг

7. Хохирогч Ц.Ц 375.000 төгрөг

8. Хохирогч Ч.С 1.980.000 төгрөг 

9. Хохирогч Б.Д 625.000 төгрөг 

10. Хохирогч Ж.Дт 193.500 төгрөг

11. Хохирогч Н.У 300.000 төгрөг 

12. Хохирогч Д.Ат 132.500 төгрөг

13. Хохирогч А.Э166.666 төгрөг

14. Хохирогч М.М 430.000 төгрөг

15. Хохирогч О.Мд 66.000 төгрөг

16. Иргэний нэхэмжлэгч Б.Ц 64.800 төгрөг 

17. Иргэний нэхэмжлэгч Ш.Ч 115.000 төгрөг   

Шүүгдэгч Ч.Пгийн бусдад  төлөх нийт хохирол 27.938.450 төгрөг байх ба энэ нь тухайн шүүгдэгчийн дангаар болон хамтран хариуцах хохирлын дараах нийлбэр болно:     

Ч.Пгийн бусадтай бүлэглэсэн хулгайлах гэмт хэрэгт төлөх хохирол: 13.309.750 төгрөг:      

1. Хохирогч М.Бт 243.333 төгрөг

2. Хохирогч М.Мад 42.166 төгрөг

3. Хохирогч Ч.Мд 210.000 төгрөг

4. Хохирогч Т.Сд 97.206 төгрөг

5. Хохирогч  Б.У 233.666 төгрөг

6. Хохирогч Х.Гд166.666 төгрөг 

7. Хохирогч О.П 602.666 төгрөг

8. Хохирогч Ө.Дд 416.750 төгрөг,   

9. Хохирогч Х.Бд 495.000 төгрөг   

10. Хохирогч З.Д 1.170.000 төгрөг  

11. Хохирогч Ц.Эд 225.000 төгрөг  

12. Хохирогч Г.Нт 425.000 төгрөг 

13. Хохирогч О.Бд 712.500 төгрөг 

14. Хохирогч Ц.Ц 375.000 төгрөг

15. Хохирогч Ч.С 1.980.000 төгрөг

16. Хохирогч Б.Д 625.000 төгрөг

17. Хохирогч Ж.Дт 193.500 төгрөг

18. Хохирогч Н.У 300.000 төгрөг

19. Хохирогч Д.Ат 132.500 төгрөг

20. Хохирогч Х.У 283.000 төгрөг

21. Хохирогч О.Г 166.666 төгрөг

22. Хохирогч Б.О 200.000 төгрөг

23. Хохирогч Ж.От 232.500 төгрөг

24. Хохирогч Б.Бд 130.000 төгрөг

25. Хохирогч А.М /Б.О/-д 316.666 төгрөг

26. Хохирогч Д.Дд 333.333 төгрөг

27. Хохирогч С.А 817.000 төгрөг

28. Хохирогч П.Чд 403.333 төгрөг

29. Хохирогч Б.ТөрМад 467.500 төгрөг

30. Хохирогч О.У 16.500 төгрөг 

31. Хохирогч Б.М 622.500 төгрөг

32. Хохирогч А.Э166.666 төгрөг

33. Хохирогч Г.Д 125.000 төгрөг

34. Хохирогч С.Өт180.000 төгрөг

35. Иргэний нэхэмжлэгч Ч.Э 23.333 төгрөг 

36. Иргэний нэхэмжлэгч Б.Ц 64.800 төгрөг

37. Иргэний нэхэмжлэгч Ш.Ч 115.000 төгрөг    

Шүүгдэгч Ч.П ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт төлөх хохирол: 14.628.700 төгрөг    

1. Хохирогч Р.Бд 400.000 төгрөг

2. Хохирогч Э.А 529.500 төгрөг

3. Хохирогч Д.Н 350.000 төгрөг

4. Хохирогч О.О 499.000 төгрөг

5. Хохирогч О.Бд 960.000 төгрөг

6. Хохирогч Д.О 300.000 төгрөг

7. Хохирогч Б.Д 800.000 төгрөг

           8. Хохирогч Бын У 440.000 төгрөг

            9. Хохирогч Б.М 1.000.000 төгрөг

    10. Боролзойн У 717.500 төгрөг

11. Хохирогч Ц.Б 6.805.000 төгрөг

12. Хохирогч Б.А 640.000 төгрөг

13. Хохирогч П.Б 500.000 төгрөг

14. Иргэний нэхэмжлэгч А.Н 90.000 төгрөг 

15. Иргэний нэхэмжлэгч М.ООдмаад 410.500 төгрөг

16. Иргэний нэхэмжпэгч Б.П 97.200 төгрөг

17. Иргэний нэхэмжлэгч Г.Х 90,000 төгрөг 

Шүүгдэгч Х.А, Г.З, Б.Н, Б.Г, Б.Ө,  Б.Б нар нь үйлдсэн хэргийнхээ улмаас хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын талаарх хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримт баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч Х.А, Г.З, Б.Н, Б.Г, Б.Ө,  Б.Б нар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг тус бүр төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч Ч.П, Б.Т, Б.Т, Б.Н, Г.З, Х.А нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь, шүүгдэгч Э.С, М.О, Х.Б нар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг (хулгайлах, дээрэмдэх)-ийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр хорих ял оногдуулж, эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Г, Б.Ө, Б.Б нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч М.О өмнө нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 02 жил 01 сар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд /14х, х-169-173/ санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.      

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 3, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “тэнссэн хугацаа”-нд гэмт хэрэг үйлдсэн л бол ямар нэг ял оногдуулсан эсэхээс үл хамааран өмнө болон сүүлд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялуудыг нэмж нэгтгэх зохицуулалт хууль ёсны зарчмын хувьд утга агуулгын зөрүүгүй хуульчлагдсан гэж үзнэ. 

Бусад асуудал   

Тус хэрэгт хураагдсан Приус автомашины эвдэрхий гупер 1 ширхэгийг хохирогч С.Золжаргалд буцаан олгож, 3 ширхэг аккумляторыг улсын орлого болгож, 5 ширхэг СиДи-г тус хэрэгт хавсарган хадгалж, харин улаан өнгийн иштэй бахь, цагаан өнгийн иштэй отверка, улаан хүрэн өнгийн иштэй отверка, арматурын төмөр, өрөмний хошуу, ногоон өнгийн цүнх, савхин бээлий, ажлын бээлий зэргийг тус тус устгах нь зүйтэй.

Харин тус хэрэгт битүүмжлэгдсэн 57-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь анхнаасаа шүүгдэгч нарын өмчлөлийнх биш байх /19х, х-21, 26-27/ тул 57-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг /19х, хх-13/  хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б.Борхүүд буцаан олгож, 7 сая төгрөгийн үнэлгээ бүхий /19х ,хх-45-47/ тухайн тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг хамтран үйлдсэн оролцоог нь харгалзан шүүгдэгч Г.Згаас 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Нгаас 2.500.000 төгрөг, шүүгдэгч Х.Ааас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 500.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Ө цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Ч.П нь 2014.08.26-с 29-ний өдөр хүртэл 3 хоног, 2014.10.24-с эхлэн 2015.01.13-ны өдрийг хүртэл /9х, хх-19х, хх-168-181/ 81 хоног, 2015.05.29-с /9х, хх-185/ эхлэн 2015.08.03-ны өдрийг хүртэл /9х, хх-191/ 66 хоног, 2015.11.05-с /9х, хх-195-199/ эхлэн 2016.01.05-ны өдрийг хүртэл /9х, хх-202, 206/ 61 хоног, 2016.01.27-с /9х, хх-208-209/ эхлэн 2016.02.19-ны өдрийг хүртэл /9х, хх-213/ 23 хоног, 2016.09.20-с /9х, хх-220, 223-224, 226, 228, 230-231, 16х, хх-113, 116, 17х, хх-33, 62-70/ эхлэн 2017.07.31-ний өдрийг хүртэл /17х, хх-62-70/ 314 хоног, 2018.05.07-с /21х, хх-163-171/ эхлэн 2018.06.20-ны өдрийг хүртэл 44 хоног, 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 12 хоног, нийт 604 хоног,

шүүгдэгч Б.Т 2015.02.07-с эхлэн /11х, хх-71, 74, 77/ 2015.04.09-ний өдрийг хүртэл 61 хоног, 2015.11.05-с эхлэн /11х, хх-80, 88, 91, 94, 96/ 2016.01.05-ны /11х, хх-96/ өдрийг хүртэл 61 хоног, 2016.11.23-с эхлэн /11х, хх-105, 108-109, 113, 16х, хх-128-130/ 2017.07.31-ний өдрийг хүртэл /17х, хх-170/ 250 хоног, тус шүүгдэгчийг албадан ирүүлж, цагдан хорих шүүхийн шийдвэр 2018.04.11-ний өдөр гарсан боловч 2018.04.18-ний өдөр албан ирүүлж, тус өдрөөс /21х, хх-108-109, 118, 163-171, 23х, хх-139-140/ 2018.08.10-ны өдрийг хүртэл /23х, хх-145/ 114 хоног, мөн шүүгдэгч нь 2018.12.10-ний өдөр шүүхээс оргон зайлсны /24х, х-129/ улмаас эрэн сурвалжилж 2019.01.24-ний өдөр саатуулан цагдан хорьсон байх тул 2019.01.24-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 18 хоног, нийт 504 хоног, 

шүүгдэгч Э.С нь 2016.05.30-с 31-нийг хүртэл 1 хоног, 2016.09.20-с эхлэн /11х, хх-10, 15, 18, 19, 21, 23, 25, 26, 16х, хх-112, 113, 117, 119, 17х, хх-33, 62-70/ 2017.07.31-ний өдрийг хүртэл 314 хоног, 2018.05.07-с эхлэн /21х, хх-163-171/ 2018.06.19-ний өдрийг хүртэл /23х, хх-134-135/ 43 хоног, 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 12 хоног, нийт 370 хоног,   

шүүгдэгч Б.Т нь 2015.03.26-с 27-ны өдрийг хүртэл 1 хоног, 2015.03.27-с эхлэн /11х, хх-165, 168, 171, 173, 176, 178/ 2015.07.24-ний өдрийг хүртэл /11х, хх-181/ 119 хоног, 2016.11.23-с эхлэн /11х, хх-199, 201, 203-204, 16х, хх-122, 125, 17х, хх-33, 62-70, 2017.07.31-ний өдрийг хүртэл /17х, хх-150-152/ 250 хоног, 2018.04.11 /21х, хх-106, 108, 171/-с 2018.06.19-ний өдрийг хүртэл /23х, хх-132/ 69 хоног, 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 12 хоног, нийт 451 хоног,   

шүүгдэгч Х.Б 2018.04.11-с эхлэн /21х, хх-106, 108/ 2018.06.20-ны өдрийг хүртэл /23х, хх-117/ 70 хоног, 2018.11.27-с эхлэн /24х, хх-122, 129, 153/ 2019.02.11-ний өдрийг хүртэл 76 хоног, нийт 146 хоног,

шүүгдэгч М.О 2018.05.07-с эхлэн /21х, хх-163-171/ 2018.06.19-ний өдрийг хүртэл /23х, хх-131/ 43 хоног, 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 12 хоног, нийт 55 хоног,   

шүүгдэгч Д.Б 2018.11.27-с эхлэн /24х, хх-122/ 2018.12.26-ны өдрийг хүртэл /24х, хх-153/ 29 хоног, 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл 12 хоног нийт 41 хоног, 

шүүгдэгч Б.Г, Б.Н, Х.А, Г.З нар 2019.01.30-ны өдрөөс 2019.02.11-ний өдрийг хүртэл тус тус 12 хоног цагдан хоригдсон байх тул тухайн шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь: 

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Тт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Б.Тг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, 

хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Пг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,

хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чАтай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.З, Х.А, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Ч.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Зг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Нг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар:

шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар,  

шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар,  

шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,   

шүүгдэгч Э.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан  2 жил 1 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ч.П, Б.Т, Х.Б, Э.С, М.О, Б.Г, Б.Б, Б.Ө, Г.З, Б.Н, Х.А нарт тус бүр оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Ч.Пгийн 604 хоногийг, Б.Тын 504 хоногийг, Э.Сын 370 хоногийг, Б.Тгийн 451 хоногийг, Х.Бын 146 хоногийг, М.Оын 55 хоногийг, Г.Згийн 12 хоног, Б.Нгийн 12 хоног, Х.Аын 12 хоногийг тус тус тухайн шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцсугай.     

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар:  

шүүгдэгч Б.Тгээс нийт 1.279.037 төгрөг гаргуулж, хохирогч М.Мад 42.166 төгрөг, Т.Сд 97.206 төгрөг, Х.Гд 166.666 төгрөг, О.Пүрэвжавд 602.666 төгрөг, И.Мод 347.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг,

шүүгдэгч Х.Баас нийт 1.350.497 төгрөг гаргуулж, хохирогч М.Бт 177.333 төгрөг, М.Мад 42.166 төгрөг, Х.Гд 166.666 төгрөг, П.Чд 403.333 төгрөг, хохирогч А.Э166.666 төгрөг,  Г.Дарханбаярт 125.000 төгрөг, С.Өт 180.000 төгрөг, О.Мд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг, 

шүүгдэгч М.Оаас нийт 783.333 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Мд 210.000 төгрөг, О.Ууганцэцэгт 16.500 төгрөг, Б.ТөрМад 467.500 төгрөг, О.Мд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг,  

шүүгдэгч Б.Таас нийт 351.979 төгрөг гаргуулж, хохирогч А.Мөнхтуяа /нөхөр Б.О/-д 79.166 төгрөг, О.Ууганцэцэгт 16.500 төгрөг, Г.Дөлгөөнд 29.600 төгрөг, О.Бд 23.000 төгрөг, М.Дд 61.380 төгрөг, С.Золжаргалд 119.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхжаргалд 23.333 төгрөг,

шүүгдэгч Э.Саас нийт 7.892.716 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Дд 416.750 төгрөг, хохирогч Х.Бд 495.000 төгрөг, хохирогч З.Дүүрэнбаярт  1.170.000 төгрөг, хохирогч Ц.Эд 225.000 төгрөг, хохирогч Г.Нт 425.000 төгрөг, хохирогч О.Бд 712.500 төгрөг, хохирогч Ц.Цогтбаатарт 375.000 төгрөг, хохирогч Ч.Соёлмаад 1.980.000 төгрөг, хохирогч Б.Дашдоржид 625.000 төгрөг, хохирогч Ж.Дт 193.500 төгрөг, хохирогч Н.Ууганбатад 300.000 төгрөг, хохирогч Д.Ат 132.500 төгрөг, хохирогч А.Э166.666 төгрөг, хохирогч М.Мягмарбаярт 430.000 төгрөг, хохирогч О.Мд 66.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушт 64.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Чанагнянгарт 115.000 төгрөг,      

шүүгдэгч Ч.Пгаас нийт 27.938.450 төгрөг тус гаргуулж, бусадтай бүлэглэсэн хулгайлах гэмт хэргийн:         

- хохирогч М.Бт 243.333 төгрөг

- хохирогч М.Мад 42.166 төгрөг

- хохирогч Ч.Мд 210.000 төгрөг

- хохирогч Т.Сд 97.206 төгрөг

- хохирогч Б.У 233.666 төгрөг

- хохирогч Х.Гд166.666 төгрөг 

- хохирогч О.П 602.666 төгрөг

- хохирогч Ө.Дд 416.750 төгрөг   

- хохирогч Х.Бд 495.000 төгрөг   

- хохирогч З.Д 1.170.000 төгрөг  

- хохирогч Ц.Эд 225.000 төгрөг  

- хохирогч Г.Нт 425.000 төгрөг 

- хохирогч О.Бд 712.500 төгрөг 

- хохирогч Ц.Ц 375.000 төгрөг

- хохирогч Ч.С 1.980.000 төгрөг

- хохирогч Б.Д 625.000 төгрөг

- хохирогч Ж.Дт 193.500 төгрөг

- хохирогч Н.У 300.000 төгрөг

- хохирогч Д.Ат 132.500 төгрөг

- хохирогч Х.У 283.000 төгрөг

- хохирогч О.Г 166.666 төгрөг

- хохирогч Б.О 200.000 төгрөг

- хохирогч Ж.От 232.500 төгрөг

- хохирогч Б.Бд 130.000 төгрөг

- хохирогч А.М /Б.О/-д 316.666 төгрөг

- хохирогч Д.Дд 333.333 төгрөг

- хохирогч С.А 817.000 төгрөг

- хохирогч П.Чд 403.333 төгрөг

- хохирогч Б.ТөрМад 467.500 төгрөг

- хохирогч О.У 16.500 төгрөг 

- хохирогч Б.М 622.500 төгрөг

- хохирогч А.Э166.666 төгрөг

- хохирогч Г.Д 125.000 төгрөг

- хохирогч С.Өт 180.000 төгрөг

- иргэний нэхэмжлэгч Ч.Э 23.333 төгрөг 

- иргэний нэхэмжлэгч Б.Ц 64.800 төгрөг

- иргэний нэхэмжлэгч Ш.Ч 115.000 төгрөг, шүүгдэгч ганцаараа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн:      

- хохирогч Р.Бд 400.000 төгрөг

- хохирогч Э.А 529.500 төгрөг

- хохирогч Д.Н 350.000 төгрөг

- хохирогч О.О 499.000 төгрөг

- хохирогч О.Бд 960.000 төгрөг

- хохирогч Д.О 300.000 төгрөг

- хохирогч Б.Д 800.000 төгрөг

           - хохирогч Бын У 440.000 төгрөг

            - хохирогч Б.М 1.000.000 төгрөг

    - хохирогч Б. У 717.500 төгрөг

- хохирогч Ц.Б 6.805.000 төгрөг

- хохирогч Б.А 640.000 төгрөг

- хохирогч П.Б 500.000 төгрөг

- иргэний нэхэмжлэгч А.Н 90.000 төгрөг 

- иргэний нэхэмжлэгч М.О 410.500 төгрөг

- иргэний нэхэмжпэгч Б.П 97.200 төгрөг

- иргэний нэхэмжлэгч Г.Х 90.000 төгрөг тус тус олгосугай.    

8. Шүүгдэгч Б.Г, М.Ө, Б.Б, Г.З, Х.А, Б.Н нар хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг дурдсугай.    

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоосугай.

10. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас тус тус нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч Б.Г 12 хоног, Б.Б 41 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ө цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт хураагдсан Приус автомашины гупер 1 ширхгийг хохирогч С.З буцаан олгож, 3 ширхэг аккумляторыг улсын орлого болгож, 5 ширхэг СиДи-г тус хэрэгт хавсарган хадгалж, улаан өнгийн иштэй бахь, цагаан өнгийн иштэй отверка, улаан хүрэн өнгийн иштэй отверка, арматурын төмөр, өрөмний хошуу, ногоон өнгийн цүнх, савхин бээлий, ажлын бээлий зэргийг тус тус устгасугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт 57-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Б буцаан олгож, харин 7 сая төгрөгийн үнэлгээ бүхий тухайн тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Згаас 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Нгаас 2.500.000 төгрөг,  шүүгдэгч Х.Ааас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 500.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.    

13. Шүүгдэгч Ч.П, Э.С, Б.Т, М.О, Х.Б, Б.Т, Г.З, Б.Н, Х.А нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс тоолсугай.  

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг суллаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.   

15. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            16. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

            17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ч.П, Э.С, Б.Т, М.О, Х.Б, Б.Т, Г.З, Б.Н, Х.А нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР

 

                                  ШҮҮГЧ                               Л.БААТАР

 

                                                                             Б.ДАШДОНДОВ