Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Хашбаатар,  

Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч А.О нарыг тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт Б овогт М Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803009170466 дугаартай хэргийг  2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Нг нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Hyundai porter маркийн 61-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...явган  хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4-д заасан “..жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Шүүгдэгч М.Нг нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн үед Hyundai porter маркийн 61-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...явган  хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” мөн дүрмийн 3.4-д заасан “..жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-12-16/

- хохирогч Б.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд хамт ажилладаг М, Ү нарын хамт Саппоро төвийн хойно байрлах нэг паб-д 2 шил 0.5 болон 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би пабаас гараад автобусны буудал дээр Үүрцайхыг машинд суулгачихаад хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар явж байтал гэнэт баруун гар талаас нэг машин ирээд мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-22-23/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13630 дугаартай:...Б.Т биед баруун хацар ясны хугарал, баруун хацар, шанаа зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны эрхий хурууны алга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-50/,

- мөрдөгчийн магадлагаа:... Hyundai porter маркийн 61-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч М.Н нь Монгл улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган  хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явгн зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...гэх /хх-65-66/, 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 73442 дугаартай:... Н.Porter загварын 61-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Оврын гэрэл асахгүй, баруун тоормосны гэрэл асахгүй, зүүн урд оврын болон дохионы гэрэл хагархай, баруун толь доод суурь бэхэлгээгүй, толь хагарсан, бүхээг баруун дохионы гэрлийн дээд хэсэгт хонхойсон, зүүн толины суурь дээд хэсэг нь бэхэлгээгүй, дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсатын хазайлтын хэмжээ 31,3 мм, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.2 кН, баруун талдаа 0.2кН, зөрүү 33.33% буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад хангахгүй, зогсоогүй байна. Зогсоолын баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 2100 cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 31.3мм, хойд дугуйн тоормосны хүч зүүн тталдаа 0.2кН, баруун талдаа 0.2кН, зөрүү 33.33% буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад хангахгүй зогсоогүй, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 3000cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 2100cd, байгаа нь стандартын шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Энгийн шингэн дамжуулгатай тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед автобус тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ...гэх дүгнэлт /хх-56-61/,   

- шүүгдэгч М.Нгийн Мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад би Энхсүрэнханд ХХК-ний эзэмшилд байдаг хөх өнгийн Hyundai porter маркийн 61-12 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон 5-н шараас баруун урагшаагаа презер гараад нэрийг нь мэдэхгүй цэргийн ангийн хажууд байдаг үйлдвэрт төмс байцаа, лууван буулгачихаад эргэж Барс худалдааны төв орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг саппоро үйлчилгээний төвийн урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 20 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарцаар хоср согтуу хүн гэнэт гараад ирэхээр нь тоормозоо гишгэж баруун гар талруугаа дарсан боловч тэр хоёр согтуу хүний нэгийг машиныхаа зүүн хажуу хэсгээр шүргэж зогссон. Тэгэхээр нь би машинаас бууж очоод та гайгүй юу гэж хэлсэн чинь ах нь гайгүй ээ ах нь жоохон байж байгаад босьё гэж хэлээд хэсэг зам дээр хэвтэж байгаад босож ирсэн. Тэгээд би тэр ахад хоёулаа эмнэлэг явах уу гэж асуусан чинь за за тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахыг машиндаа нөгөө хамт явсан хүнтэй нь хамт сугадаад оруулж суулгаад гэмтлийн эмнэлэг рүү очтол хоёр эмч явж байхаар нь би очоод би сая машин барьж яваад нэг хүнийг мөргөчихсөн юм аа та үзээд өгөх үү гэж асуусан чинь энэ хүн нилээн согтуу байна. Та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид гурав гэмтлийн эмнэлэгээс хөдлөөд явсан. Тэгтэл машинд шүргүүлсэн гэх хүн маань намайг хоёулаа тохиролцох уу ахдаа 50.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь тэгье тэгье гэж хэлээд хүнээс 50.000 төгрөгийг очиж аваад тэр хоёр хүнд өгөөд Гандангийн ойролцоо бууна гэж хэлээд надаар хүргүүлсэн. Тэгээд би ажил руугаа явсан. Тэгтэл уг ослоос хойш хэд хоногийн дараа тухайн хүн маань гэмтлийн эмнэлэгт очиж хэвтээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Би эрүүл, архи дарс уугаагүй байсан... гэх мэдүүлэг /хх 72-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч М.Н нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. 

Хохирогчийн гэмт хэргийн улмаач учирсан хохиролд 500.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч цаашид гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй /хх-91/ гэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.   

Бусад асуудал 

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч М.Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР