| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0718/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 125.2., 147.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Х.Анхцэцэг,
иргэдийн төлөөлөгч Г.Б,
хохирогч Ч.Б,
гэрч Ч.А,
шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-Эд холбогдох эрүүгийн 20838448 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр давтан үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж бага насны буюу 13 настай, эрэгтэй М.Т, Ч.Б нарыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэцэрлэгийн хашаанд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бага насны буюу 13 настай, эрэгтэй М.Т, Ч.Б нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Скай маркийн гар утас, тэлээ 780 төгрөг зэрэг эд хөрөнгө дээрэмдэж, 36.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
- 2008 оны 9 сарын 2-ний өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл”: М.Т нь 2008.09.02-ний өдөр 19 цагийн үед хичээлээсээ тарж яваад автобуссны буудал дээр үл таних 3 хүүхдэд дээрэмдүүлж, хүчиндүүлсэн тухай гомдол /1х, х-3-4/,
- 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: уг хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Өнөр цагдаагийн хэсгээс зүүн тийш 1 буудал газарт орших ба уг хашаанд ороход хашаанаас урагш 4 м зайд 6-7 метр очрим өндөртэй ургаа мод байв...Хохирогч уг газрыг заасан гэх /1х, хх-5/,
- хохирогч нарын насыг тоолсон тэмдэглэл, баримт /1х, х-191-194/,
- хохирогч Ч.Бн 2008.09.02-ны өдөр өгсөн тайлбар:...Тухайн өдрийн 19 цаг 50 минут болж байсан байх Ттай хамт гэр рүүгээ явах гээд Саппарогийн автобусны буудал дээр байхад 15-18 насны эрэгтэй хүн хойноос ирээд гэдсэнд тулгаад хүзүүдэж аваад чимээгүй, миний яв гэсэн газар руу яв гэсэн...Т бид 2-ыг дагуулаад Саппорогийн арын цэцэрлэгт аваачсан. Явахдаа шүгэлдсэн тэгсэн 2 залуу хамт дагаад явсан цэцэрлэгт орох үед хаалганы гадаа нөгөө хоёрыгоо амьсгаанууд минь наанаа хүн хараад байж бай гэсэн. Нэг нь харааны шилтэй, нөгөө нь юүдэнтэй хар бараан цамцтай байсан. Бид хоёрыг хутга тулгаж авч явсан ах нь 165 орчим өндөртэй, туранхай дуу, бордуу царайтай хацар дээр нь цагаан болчихсон байсан. Үс нь хойноо богино гэзэгтэй, шанааны замаар хууз унжуулсан байсан. Чихээ 2 цоолоод шигтгээтэй ээмэг зүүчихсэн байсан. Жижигхэн давхраатай нүдтэй. Өмсөж явсан хувцас нь бүтэн ханцуйтай хөндлөн судалтай, ноосон цамцтай ханцуй нь нэг талдаа урагдсан, судал нь хар шар өнгөтэй, хар өнгийн жинсэн өмдтэй урагдах дөхсөн пүүзтэй байсан. Нас нь 16-18 орчим настай байх өөрийгөө Диди гээд хочийг хэлээд байсан...Т бид хоёрыг цэцэрлэг рүү дагуулж оруулаад өмдөө тайл гэсэн, тайлахгүй гэтэл толгой руу цохисон...өмд тайлуулаад 4 хөллүүлээд тэр ах өмдөө тайлаад эрхтнээ миний бөгс рүү хийсэн...би больёо гэсэн...Манай найзыг бас 4 хөллүүлээд бас бөгс рүү нь эрхтнээ хийсэн, Т уйлсан...намайг дахин 4 хөллүүлж боовныхоо үзүүрийг хийх гэсэн...ээж залгаж миний утас дуугарахад Хархорин зах дээр байна, одоо очлоо гэж хэл гэсэн...Гэртээ очоод ээждээ гар утсаа алдсан гэж хэл гэсэн, бид 2-т тус бүр 100 төгрөг өгөөд яв гэсэн.../1х, хх 8-10/,
- насанд хүрээгүй хохирогч Ч.Бгийн өгсөн:...2008.09.02-ны өдөр би найз Тын хамтаар хичээл тараад гэртээ харих гээд Саппорогийн автобусны буудал дээр байхад 1 үл таних залуу ирээд намайг хүзүүгээр уургалж аваад миний гэдсэнд хутга тулгаад дуугай дагаад яв гэсэн, бид 2 айгаад дагаад явсан...Надтай цуг явсан Тыг дагуулаад Саппорогийн баруун тийш байшингийн булангаар тойроод явж байхдаа дохио өгөөд явъя гэж хэлсэн. Би тэр үед нь эргээд харахад 2 хүүхэд араас дагаж байсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь нүдний шилтэй байсан. Ингээд Саппорогийн хойд талд байдаг цэцэрлэгийн хашаа руу оруулсан. Хойноос нь дагаж явсан 2 хүүхэд хашааны гадаа үлдсэн бөгөөд намайг хүзүүдсэн ах нь цэцэрлэгийн хашаанд ороод бид хоёрыг зогсоогоод мөнгө байна уу гэхээр нь би 700 төгрөг гаргаж ирсэн. Өөр мөнгө гарвал ална шүү гэж хэлээд бид хоёрыг нэгжсэн. Миний халааснаас нугалаас хийчихсэн хэдэн 20 төгрөг гарч ирснээс өөр мөнгө гарч ирээгүй...Тэр мөнгийг авчихаад одоо та хоёр миний гутлыг үнс, би бурхан байна гэхээр нь бид хоёр доош тонгойгоод гутлыг нь үнсэх гэхэд Тын толгой руу нэг удаа өшиглөсөн...Миний тэлээг үзэж байгаад дараа нь Тын тэлээг үзсэн. Түүний зүүж явсан тэлээний сурыг нь аваад өөрийнхөө тэлээний сурыг өгсөн. Бид хоёрыг айлгаад жаахан дарамталж байгаад одоо хэдүүлээ талбай руу явна мэдэв үү гэхээр нь ахаа бид хоёрыг үдээчээч гэж хэлээд бид хоёрын юмыг аваад үлдээчихээч бид хоёр талбай явмааргүй байна гэж хэлсэн чинь тэр ах за тэгвэл явна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад модтой саад руу дагуулж очсон. Тыг уг сааданд оруулаад наана нь чи наанаа байж бай гэж хэлээд үлдээчихээд намайг цааш дагуулаад явсан. Цааш нэг модны ард аваачаад намайг өмдөө тайлж гэж хэлсэн. Би өмдөө тайлахгүй гэж хэлээд зогсож байсан чинь намайг гараараа баруун нүдний хөмсөгний дээд талд нэг удаа цохисон. Тэр үед маш их өвдөөд айхдаа өмдөө тайлсан чинь доошоо суугаад нохой шиг 4 хөллөөд суу гэхээр нь би 4-н хөллөөд суусан. Тэр үед тэр хүүхэд чамд одоо сайхан байх болно гэж хэлээд өөрөө өмдөө тайлаад бэлэг эрхтнээ гаргаад шүлсээрээ норгоод байсан. Тэгж байгаад миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн. Би их өвдсөн болохоор ёо ёо гэж орилж уйлсан. Тэр үед чимээгүй байгаач гэж хэлээд миний амыг гараараа тагласан. 3-4 удаа хийгээд намайг уйлаад байсан чинь больчихоод чи эндээс холд гэж хэлээд цаанаас Тыг дуудсан. Т хүрээд ирсэн чинь тэлээгээ тайл гэж хэлсэн. Тэлээгээ сулласан чинь өмдөө доош шувтлаад тонгой гэж хэлсэн...өмдөө шувтлаад доош тонгойсон чинь түүний бөгс рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Тэр үед Т ахаа өвдөөд байна шүү дээ гэж хэлээд орилоод уйлсан. Тэгэхэд дуугүй байгаач гэж хэлсэн. Тэгж байгаад болиод өмдөө өмс гэж хэлчихээд буцаад над дээр ирээд миний бөгс рүү дахиад хийсэн...бөгс рүү хийчихээд байж байхдаа намайг дуугараач гэж хэлээд бөгсийг илээд байсан. Тэгж байгаад одоо чи хөдөл гэж хэлээд хэрэв орилох юм бол ална шүү гэж хэлэхээр нь би айгаад дуугарч чадаагүй. Нилээд удаан хугацаанд намайг хүчиндсэн. Би өвдөөд урагш урд талд байсан мод руу зүтгээд бариад авсан чинь яг тавих гэж байхад болиулчих юм, одоо чамайг ална гэж хэлсэн. Ингээд болих үед нь миний утас дуугараад ээж ярьсан. Тэгэхэд надад хутга тулгаад автобусанд явж байна гэж хэл гэж хэлсэн. Ингээд бид хоёр өмдөө өмссөн. Тэр үед тэр ах явах гэж байсан ба би ахаа баачих уу гэхэд тэг тэг гэж хэлсэн. Намайг хүчиндэж байх үед нь би баас хүрээд баамаар байна гэхэд баавал ална шүү гэж хэлж байсан. Би баагаад байж байхад ээж миний утас руу залгаж ярьсан. Тэр үед тэр ах бид нар одоо буудал дээр явж байна гэж хэл гэж хэлэхэд би айгаад ээждээ тэгж хэлсэн. Ингээд утсаа салгачихаад миний утсыг аваад би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Бид хоёр айгаад хойноос нь явж чадаагүй. Бид хоёр автобусны буудал руу явж байхад араас дагаж байгаад алга болчихсон...Надаас айлгаж байгаад миний Скай маркийн Ай-Эн 7200 маркийн 96750193 дугаартай гар утас, 700 төгрөг зэрэг зүйлийг авсан. Би уг утсаа шинээр нь 40.000 төгрөгөөр авсан...намайг тэр үед хутга тулгаж айлгаж байгаад эд зүйлийг маань дээрэмдсэн...Намайг хүчиндэх гэж байхдаа өмдөө тайлахгүй гэхэд 1 удаа баруун нүдний хөмсөгний дээд талд цохисон. Тэрнээс болж миний баруун нүдний хөмсөгний дээд талд хавдаад хөхөрчихсөн байсан...Надад өөрийнхөө нэрийг хэлээгүй. Намайг Хархорины Диди гэдэг таних уу гэж асууж байсан. 160 орчим см өндөртэй, хөндлөн эрээн судалтай ноосон цамц өмссөн, хар хөх өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн үдээсгүй пүүзтэй хүн байсан. Малгай өмсөөгүй баруун гартаа төмөр бугуйвч зүүсэн, толгойдоо малгай өмсөөгүй, шар сортой халимаг үстэй, 2 шанаагараа хуузтай, чихэндээ ээмэг зүүсэн хүүхэд байсан. Одоо харвал уг хүнийг танина. Миний баруун нүдний дээд талд хөхөрсөн байгаа...Араас явсан 2 залуугийн 1 нь нүдний шилтэй. Тэр хүнийг хараад би танина. Нөгөө залуу нь малгайтай цамц өмссөн байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,
- хохирогч Ч.Бн:... Би түүний хөмсөгний хэлбэр, нүд, царай төрх, дуу хоолойгоор таньсан. Ялангуяа өмсөгний хэлбэрээр нь хараад шууд таньсан. Т бид хоёрыг тэр хүн Саппорогийн автобусны буудлаас аваад явах үедээ миний хүзүүг уургалаад хутга тулгаад дагаад яв гээд бид хоёрыг дагуулаад цэцэрлэгийн хашаа руу дагуулж орсон хойноо “ талбай орох уу, хулгай хийж чадах уу” гээд асууж байсан. Би тэр хэлснийг нь сайн санаж байгаа болохоор эртээдийн таньж олуулах ажиллагааны үеэр тэр залууг зориуд тэгж хэлүүлмээр санагдаад асуулгасан юм. Тэр хэлсэн үг нь миний чихнээс гараагүй, нэг л сонин гараагүй байгаа. Тэгээд бид 2-г урдаа зогсоогоод миний хүзүүнд гинж зүүлттэй байгааг мөн гарын бугуйг гараараа эмтэрч үзэж байснаа, та хоёрт мөнгө төгрөг байна уу, мөнгө өгрөг байвал бүгдийг нь гаргаж өгөөрэй. Хэрэв ямар нэгэн мөнгө төгрөг үлдсэн байвал ална шүү гэж хэлэхээр нь би айсандаа болоод карманд байсан 700 төгрөг, скайтелийн гар утасны хамт гаргаж өгсөн. Таас өмдний тэлээний сурыг аваад өөрийнхөө тэлээний сурыг өгсөн. Тэгснээ та хоёр одоо миний гутлыг үнс, би бурхан чинь байна гэсэн. Тэгээд Түмээ бид хоёр тонгойгоод үнсэх гэж байтал хурдан үнсээч гээд Тын дух руу нь өлөөрөө өшиглөсөн...”гэх мэдүүлэг /1х, хх-176-177/,
- хохирогч Ч.Бгийн мэдүүлэг: /2х, х-88-89/,
- хохирогч Ч.Бгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: Би тухайн үед хэдэн настай байснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан 7 дугаар ангид сурдаг байсан. Би хорооллын эцсийн 13 дугаар сургуульд сурдаг байсан. Тэгээд хичээлээ тарж явж байгаад Саппорогийн ард талын автобусны буудал дээр зогсож байхад надаас нилээн өдөр том биетэй, нэг ах үсээ босгочихсон, хажуугаар мөрлөж явж байхдаа хүзүүнд нэг үзүүртэй юм тулгасан. Тэгснээ ахын дүү хогийн сав хаана байдгыг мэдэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь мэдэхгүй ш дээ яагаад байгаа бэ гэж хэлээд гарыг нь түлхэх гэсэн чинь дуугүй дагаад яваарай гэж хэлсэн. Тухайн үед Т бид хоёрын голоор гараад мөрлөсөн гэсэн үг. Тэгж авч яваад Саппорогийн ард талын цэцэрлэг рүү хашаа давж орсон. Тэгээд хашаа давж ороод мөнгө төгрөг юу байна, түрүүвч байна уу гэж асуусан. Тухайн үед надад түрүүвч байгаагүй, гар утас мөнгөө хураалгаж авсан. Тэгсэн мөнгөн гинж зүүдэг үү, бөгж зүүдэг үү гэхээр нь зүүдэггүй гэж хэлсэн. Тэрийг шалгаж үзсэн. Тэр үед талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явагдаж байсан шиг санагдаж байна. Тэгсэн та хоёр хулгай хийж чадах уу гэж асуусан. Тухайн үед бид хоёроор хулгай хийлгэх гэж байна даа гэж тэр үедээ бодсон. Дараа нь Тын тэлээг авсан. Би тухайн үед бид хоёр ингээд явъя тэх үү, таныг харсан гэж хэлэхгүй гээд гуйсан. Тэгсэн юу яриад байгаа юм гээд бид нарын дунд муудалцах шахуу зүйл болсон. Тэгсэн Т бид хоёрыг зодсон. Тухайн үед намайг 2-3 удаа, Тыг 1-2 удаа цохисон. Дараа нь цэцэрлэгээс талбай руу явах гэж байгаад болиод бид хоёр гуйсаар байгаад салаад явъя гэж хэлсэн. Тэгсэн яг тэр үед манай ээж залгасан. Нөгөө хүн утсаа аваад ярь гэхдээ юу ч болоогүй юм шиг яриарай гэсэн. Би ээж рүүгээ залгаж ярихдаа би яг хаана байгаагаа мэдэхгүй байна, гэхдээ удахгүй харина гэж хэлсэн. Тэгсэн тэр үед ээж намайг утасны цаанаас яагаад байгааг ойлгосон. Тэгээд манай ээж намайг хайж эхэлсэн байдаг. Би нөгөө хүнд таныг харсан ч хараагүй гэж хэлнэ одоо бид 2-г явуулчих гэж гуйж байгаад салсан. Тэгж салаад би Саппоро дээрээс дахиж автобусанд суугаад байран дээрээ очсон бөгөөд байрныхаа найзтайгаа таарсан юм. Тэгээд найзынхаа гар утсаар ээж рүүгээ залгаж дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Дараа нь тэр орой цагдаад өргөдөл өгөөд орой нь нөгөө хүнийг цагдаа нар хайсан...Цэцэрэгт байхад нөгөө хүн намайг нэгжиж байхдаа хүзүүнд гинж байна уу гэж шалгаж байсан юм. Тэгснээ чи чинь ямар эмэгтэйлэг царайтай бэ гэж хэлсэн бөгөөд цэцэрлэг дотор өмдөө тайл гэсэн. Би өмдөө тайлаад буруу харсан. Мөн тухайн үед зугтаах маягтай нөгөө хүнтэй нилээн ноцолдсон. Тэгсэн Тыг өмдөө тайлаад хүрээд ир гэж хэлээд бид хоёрт бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Дараа нь бид хоёрын анус руу бэлэг эрхтнээ хийсэн. Би тэр өдрийг хэзээ ч мартдаггүй. Миний санаж байгаагаар хөмсөгний нугалаа, харж байгаа харц нь надад мартагддагүй юм гэв.
- хохирогч М.Тын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн тайлбар:..Б бид 2 Саппорогийн автобусны буудал дээр зогсож айтал нэг эрэгтэй хүүхэд ирээд Бг хүзүүдээд мөрөн дээр нь гараа тавиад үзүүртэй юм тулгаад залуулаад явчихаар нь хартал намайг дагаад яв гэсэн. Тэгээд байрнуудын хажуугийн цэцэрлэгт оруулаад би та хоёрыг нэгжмээр байна гэсэн тэгээд миний цамцыг авна гээд өмсөж үзээд багтахгүй байна гээд буцааж өгсөн. Тэгээд Бгийн цүнхэн дотор байсан гар утсыг нь аваад бид хоёрыг цаад талынх нь цэцэрлэгт дагуулж ороод Бг өмдөө тайл гээд тонгойлгоод суулгасан. Б уйлаад ёо ёо гээд байсан. Тэгсэн чинь намайг дуудаад очсон чинь өмдөө тайл гэсэн. Өмдөө тайлтал намайг тонгойлгож байгаад миний бөгс лүү боовоо хийгээд хөдлөөд байсан би өвдөөд байхаар нь уйлсан чинь болиод Бг нааш ир гээд дуудаад дахиад тонгойлгоод намайг цаашаа яв гэсэн. Б уйлаад байсан тэр үед Бгийн утас дугарсан. Бат-Иррээдүйг утсаар нь яриулаад хажуугаас нь үг зааж өгөөд байсан тэгээд утсаар нь яриулчаад утсыг нь аваад цаашаа яваад өгсөн... гэх /1х, хх-11-12/
- насанд хүрээгүй хохирогч М.Тын өгсөн:..2008.09.02-ны өдөр би найз Бтэй гэртээ харих гээд Саппорогийн автобусны буудал дээр байхад 1 үл таних залуу ирээд Бг хүзүүгээр уургалж аваад цааш явахдаа намайг хойноос дагаад яв гэсэн...Бид хоёрыг дагуулаад Саппорогийн баруун тийш дагуулж байшингийн булангаар тойрч явахдаа шүгэлдээд явъя гэж хэлсэн. Би тэр үед эргээд харахад 2 хүүхэд араас дагаж байсан. Тэр 2 хүүхдийн 1 нь нүдний шилтэй хүүхэд байсан юм. Бг хүзүүдээд явж байхдаа дуугарах юм бол ална шүү гэж хэлээд дагуулж явсан. Ингээд Саппорогийн хойд талд байдаг цэцэрлэгийн хашаа руу оруулсан. Хойноос дагаж явсан 2 хүүхэд нь хашааны гадна үлдсэн бөгөөд Бг хүзүүдсэн ах нь цэцэрлэгийн хашанад ороод бид хоёрыг зогсоогоод мөнгө байна уу гэхээр нь Б 700 төгрөг гаргаж ирсэн. Өөр мөнгө гарвал ална шүү гэж хэлээд бид хоёрыг нэгжсэн. Бгийн халааснаас нугалаад хийчихсэн хэдэн 20 төгрөг гарч ирснээс өөр мөнгө гарч ирээгүй. Тэгтэл тэр мөнгийг нь авчихаад одоо та хоёр миний гутлыг үнс би бурхан байна гэхээр нь би доошоо тонгойгоод гутлыг нь үнсэх гэхэд миний толгой руу нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд миний тэлээг үзэж байгаад миний зүүж явсан тэлээний сурыг нь аваад өөрийнхөө тэлээний сурыг өгсөн юм. Бид хоёрыг айлгаад жаахан даратлаж байгаад одоо хэдүүлээ талбай руу явна мэдэв үү гэж хэлэхээр нь бид хоёр ахаа бид хоёрыг үлдээчихээч, бид хоёрын юмыг аваад үлдээчихээч бид хоёр талбай явмааргүй байна гэж хэлсэн чинь тэр ах за тэгвэл явна гэж хэлээд бид хоёрыг дагуулаад модтой саад уу дагуулж очсон. Намайг зогсож байсан чинь Б ёо ёо гэж орилоод уйлахаар нь тэр залуу дуугүй байгаач гэж хэлсэн. Ингээд намайг хүрээд ир гэж хэлээд дуудахлаар нь яваад очсон чинь тэлээгээ тайл гэж хэлсэн. Би тэлээгээ сулласан чинь өмдөө доош шувтлаад тонгой гэж хэлсэн. Би өмдөө шувтлаад доош тонгойсон чинь миний бөгс рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Маш их өвдөхөөр нь би ахаа өвдөөд байна шүү дээ гэж хэлээд орилоод уйлсан. Тэгэхэд дуугүй байгаач гэж хэлсэн. Тэгж байгаад болиод өмдөө өмс гэж хэлэхээр нь өмдөө өмссөн. Тэр үед тэр ах явах гэж байсан ба Б ахаа би баачих уу гэхэд тэг тэг гэж хэлсэн. Б баагаад байж байхад нь ээж нь түүний утас руу залгаж ярьсан юм. Тэр үед тэр ах бид нар одоо дүүргийн буудал дээр явж байна гэж хэл гэж хэлэхэд Б ээждээ тэгж хэлсэн. Ингээд утсаа салгчихаад утсыг нь аваад би явлаа гэж хэлээд яваад өгсөн. Бид хоёр айгаад хойноос нь явж чадаагүй. Бид хоёр автобусны буудал руу явж байхад араас дагаж байгаад алга болчихсон юм. Драгон дээр очоод бид хоёр айлаас утсаар ярьж хүн дуудсан...Бид нарын араас дагаж явсан хоёр залуу нь хашааны гадна хүн хараад зогсож байсан. Яг энэ хэрэгт оролцсон зүйл байхгүй. Холоос л харж байсан байх...160 орчим см өндөртэй, хөндлөн эрээн судалтай ноосон цамц өмссөн, хар хөх өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн үдээсгүй пүүзтэй хүн байсан. Малгай өмсөөгүй баруун гартаа төмөр бугуйвч зүүсэн, толгойдоо малгай өмсөөгүй, шар сортой халимаг үстэй, 2 шанаагараа хуузтай, чихэндээ ээмэг зүүсэн хүүхэд байсан. Одоо харвал уг хүнийг танина. Миний бөгсөөр өвдөөд бие засахаар хөндүүрлэж өвдөөд байна. Мөн гэдэс хэсгээр хөндүүрлэж байна... гэх мэдүүлэг /1х, х-14-15/,
- хохирогч М.Тын:...Тухайн үйл явдал их эмзэг, амьдралд маань урд өмнө хэзээ ч тохиож байгаагүй зүйл болсон болохоор одоо хүртэл сэтгэл санаанаас гараагүй байгаа. Тухайн үйл явдал тийм ч амархан мартагдах зүйл биш. Би тэр хүний царайг сайн харсан. Би тэр хүний нүүрний төр, байгаа байдал болон нүүр царай, хөмсөг, уруул зэргээ нь хараад танина. Б бид хоёрт тухайн үйл явдал их эмзэг, амьдралд маань урд өмнө хэзээ ч тохиож байгаагүй зүйл болсон болохоор одоо хүртэл сэтгэл санаагаас гараагүй байгаа. Тухайн үйл явдал тийм ч амархан мартагдах зүйл биш. Би тэр хүний царайг харсан. Одоо ч гэсэн миний санаанд байна...гэх мэдүүлэг /1х, х-180-181/,
- хохирогч М.Тын мэдүүлэг:…Намайг дуудаад хүлээлгэж байгаад шууд таньж олуулах ажиллагааны өрөөлүү оруулсан. Ингээд би тэнд байсан хүмүүсээс өөрийнхөө мэдэх хүнээ шууд зааж өгсөн юм...Тухайн үед би яаж ямар шинж тэмдэгээр нь таньж байгаагаа хэлсэн ба нүд, хөмсөг, хамар, нүүрний хэлбэр зэргээр нь таньж байгаа....гэх мэдүүлэг /2х, х-87/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 8724 дугаартай:...Тын биед шулуун гэдэсний амсрын салстын урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тэлж, шахах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /1х, хх-32/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 8712 дугаартай:... Бгийн биед хөмсөгний цус хуралт, шулуун гэдэсний амсрын язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт 1х, хх-34-35/,
- гэрч Н.Э:...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр орой 19 цаг 30 минутын үед утсаар ярихад манай хүү Б утсаа аваад би Хархорин дээр явж байна, удахгүй очно гэж хэлсэн...Манай хүү уйлаад царай нь цонхийгоод сэтгэл санаа нь маш их цочирдчихсон юм ярьж чадахгүй айчихсан байсан...Зодож цохиж айлгаснаас болж маш их цочролд орсон байна...гэх мэдүүлэг /1х, хх-20-21/
- гэрч Д.Ю:...Миний ойлгосноор миний хүү Ч нь хүүхдэд уруу татагдаж дарамт шахалтанд ороод өөрийнх нь ярьснаар Жи гэдэг хүүхэд үл таних 2 хүүхдийг дээрэмдсэн, хүчиндсэн асуудалд нь хажуунаас харж цуг байсан гэсэн... гэх мэдүүлэг /1х, хх-22-23/
- гэрч Ц.Ц:...Хүү Чаас болсон хэргийн талаар нь асуухад Ж гэж дууддаг, сүүлд нь сонсоод байхад З-Жгэдэг хочтой хүүхэдтэй Саппоро төв дээр явж байгаад тааралдаад цуг яваад З-Жгэх хүүхэд нь 2 жаахан хүүхэд дээрэмдэж хүчиндсэн ба энэ үед нь хүн хараад зогсож байсан гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-24/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2008.09.05-ны өдрийн тэмдэглэл :...Сэжигтэн Ю.Ч 2 дугаар сонгон зогсов...Хохирогч Ч.Б нь 2 гэсэн дугаартай хүн нь намайг дээрэмдэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед явж байсан хүн мөн байна гэв /1х, хх-27/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2008.09.05-ны өдрийн тэмдэглэл :...сэжигтэн Т.А 1 гэсэн дугаарт зогсов...Хохирогч М.Т нь 1 гэсэн дугаартай хүн нь намайг дээрэмдэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед араас дагаад явж байсан хүн мөн байна” /1х, хх-28/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн 2008.09.05-ны өдрийн тэмдэглэл :...Сэжигтэн Т.А 1 дугаарт зогсох болов...хохирогч Ч.Б нь 1 гэсэн дугаартай хүн нь намайг дээрэмдэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед араас дагаад явж байсан хүн мөн байна...сайн мэдэж байна гэв. /1х, хх-29/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай “...сэжигтэн Ю.Ч 2 гэсэн дугаарт зогсов...Хохирогч Ч.Б нь 2 дугаартай хүн намайг дээрэмдэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед явж байсан хүн мөн байна. Биеийн ерөнхий байдлаар би энэ хүнийг хэрэг үйлдсэн хүн мөн байна гэж таньж байна /1х, хх-30/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...Г.Э 1 дугаарыг сонгон зогсов...Танигч Ч.Б миний хувьд хүн андуурч таньж байгаа асуудал байхгүй, тухайн үедээ үсээ босгоод ард хэсгээрээ урт үстэй үсээ илээд байсан хүн миний харж байгаа хүмүүс дотроос 1 дугаартай хүн мөн байна...гэв /1х, хх-149-151/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...Г.Эын гэрэл зургийг 1 гэж дугаарлав...гэрч Т.А 1 гэж дугаарласан Г- Эын зургийг зааж би гонзгой царай, нүд нүүрний хэлбэр төрхөөр нь таньж байна гэв /1х, х-152, 153-154/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...Г.Эын гэрэл зургийг 3 гэж дугаарлав...гэрч Ю.Ч нь 3 гэж дугаарласан Гантөмөрийн Эын зургийг зааж царай төрхийг нь хараад таньж байна...гэв /1х, хх-155-156/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...Г.Э 2 гэсэн дугаар барьж зогсов...М.Т нь 2 дугаар барьж зогссон хүн намайг дээрэмдэж хүчиндсэн хүн мөн байна, нүд хөмсөг царайны төрх нь яг мөн байна...гэв /1х, х-182-184/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...гэрэл зургаар таниулах ажиллагаа явуулахад хохирогч М.Т нь Г.Эын зургийг заав...Бусад хүмүүсийг заагаагүй.../2х, х-72-75/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл:...гэрэл зургаар таниулах ажиллагаа явуулахад хохирогч Ч.Б нь Г.Эын зургийг заав...Бусад хүмүүсийг заагаагүй.../2х, х-82-85/,
- таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: гэрэл зургаар таниулах ажиллагаа явуулахад гэрч Т.А нь Г.Эын зургийг заав...Бусад хүмүүсийг заагаагүй.../2х, х-78-81/,
- Ю.Ч /насанд хүрээгүй/ сэжигтнээр өгсөн мэдүүлэг:...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байсан. Би өөрийн хамаатны хүүхэд болон Мөнхбаяртай цуг Улаанбаатар их сургуульд оройн ангид Солонгос хэлний ангид нь бүртгүүлэхээр очсон юм. Тухайн үед тэнд нь хүн байхгүй болохоор нь буцаад “Саппоро” руу яваад очих үед Атэй тааралдаад бид 3 цуг байж байхад Мөнхбаярын ээж нь түүнийг дуудаад аваад явсан. Бид 2 үлдээд байж байхад Ж гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүүхэд үл таних 2 жаахан хүүхдийг дагуулаад нэгийг нь хүзүүдээд явж байгаад А бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очсон чинь араас дагаад яв гэхээр нь дагаж явсан. Ингээд Саппоро төвийн ард байдаг цэцэрлэгийн хашаанд уг 2 хүүхдээ дагуулж орсон ба бид хоёрыг наанаа хүн хараад байж бай гэхээр нь А бид хоёр хүн хараад байж байсан. Тухайн үедээ тэр 2 хүүхдийг дээрэмдэх гээд л байна гэж ойлгоод хараад байж байсан. Гэтэл уг хүүхдүүдийг өмдийг нь шувтлаад араас нь тэр 2 хүүхдийг тонгойлгоод хүчиндэж байсан. Би ч харанхуй байсан болохоор бүдэг бадаг л харсан. Тэр 2 хүүхэд л орилоод байсан юм. Ингээд удалгүй Ж гарч ирээд А бид хоёрыг одоо зайлцгаая гэж хэлсэн. Ингээд бид хоёр яваад би харьсан юм. Уг хүүхдүүдийг Ж дагуулаад цэцэрлэгийн хашаа руу дагуулаад 1 цаг орчим болсон...Урьд нь найзуудтайгаа явж байхдаа Саппроро төв дээр тааралдаж байсан. Жинхэнэ нэрийг нь болон гэрийг нь мэдэхгүй...Ер нь бол Ж гэдэг хүүхэд нь байнга Саппоро хавиар явдаг. Хааяа уулзахаараа айлгаж, зодох гээд байдаг юм. Тэр үед ч мөн халаасандаа хутга хийчихсэн явсан... гэх мэдүүлэг /1х, хх-52-53/,
- гэрч Ю.Ч:...2008 оны зун А гэдэг хүүхдийг Саппоро төв орчим явж байгаад таньдаг болсон. Түүнээс хойш 2008 ондоо 2-3 тааралдаад дахиж тааралдаагүй. Ж З-Жгэдэг нь Саппоро төв орчим явж байдаг золбин хүүхэд байсан...Бүтэн овог нэр, нийлж нөхөрлөдөг хүмүүсийг нь сайн мэдэхгүй байна. 2008.09.02-ны өдөр хамаатныхаа хүүхэдтэй хотын төв орчихоод Саппоро төв дээр буугаад ард нь байх РС тоглоомын газар орж 1 цаг тоглоод гарч ирээд А ганцаараа явж байхад нь тааралдсан. Тэгээд манай хамаатны хүүхэд манайд хоноё гэхээр нь ээж чинь загнана гэж хэлээд яваагүй байж байхад удахгүй ээж нь дуудаад явсан. Тэгээд би Алтагсүхтэй гадаа автобусны орчим юм яриад сууж байхад Ж, З-Жгэдэг тухайн үедээ 19-20 насны туранхай бор царайтай, чихэндээ ээмэг зүүдэг залуу хүрч ирээд бид хоёрыг 2 пизда минь дагаад яв ална шүү гэж хэлээд дагуулаад байрны дунд орцны үүдэнд зогсоогоод өөрөө 11-13 насны хоёр хүүхэд дагуулж ирээд араасаа дагуулаад нэг цэцэрлэгийн хашаанд хүрээд нөгөө хоёр хүүхдээ дагуулж ороод бид хоёрыг “наанаа хүн харж бай” гэж хэлээд үлдээсэн. Тэндээ 15-20 орчим минут болсон бөгөөд нөгөө хоёр хүүхэд Ёо ёо гээд орилоод байхаар тухайн үед дээрэмдээд зодож байна гэж бодож байсан. Тэгээд гарч ирээд бид хоёрыг зайлцгаа гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Нөгөө 2 хүүхэд яасныг мэдэхгүй байна...Тэр явдлаас хойш хэнтэй ч тааралдаагүй. Одоо ямар царай төрхтэй гэдгийг санахгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-80-82/,
- гэрч Ю.Ч өгсөн:...Ж болохоор А бид хоёрыг цэцэрлэгийн хашааны гадаа үлдээгээд тэр хоёрыг дагуулаад орохдоо та хоёр эндээ хүн хараад зогсож бай гэж хэлсэн. А бид хоёр Жийг тэгж хэлэхээр нь айсандаа болоод хүн хараад зогсож байсан. Тэгээд удаагүй байж байтал нөгөө хоёр хүүхэд “ёо ёо” гэж орилохоор нь А бид хоёр дээрэлхэж, зодож байна даа гэж бодсон. Бид хоёр орхиод явчихъя гэж бодохоор дараа нь Саппорогоор явж байгаад дахиж тааралдчихвал зодуулчих байх гэж бодоод орхиж явж чадаагүй...Миний ойлгосноор Ж, З-Жгэх нэр нь миний таньж олуулах ажиллагаагаар таньж олсон залууг тухайн үед тэгж хэлдэг байсан. Тухайн үед жаахан хүүхэд байсан болоод ч тэр юм уу Ж, З-Жгэх хүүхэд “Саппоро” дээгүүр хүүхдүүд дээрэлхэдэг, зоддог, их атман хүүхэд байдаг гэж тухайн үед РС тоглодог хүүхдүүд тэгж ярьцгаадаг болохоор нь их атаман хүүхэд байна даа гэж боддог байсан. Ж, З-Жгэдэг нь миний таньж олуулах үеэр таньсан залууг тэгж хочилдог байсан...Ж тухайн үед чихэндээ ээмэг зүүсэн, хоёр шанаагаараа хуузтай байсан...Тухайн үед А нүдний шилтэй байсан гэх мэдүүлэг /1х, х-169-170/,
- гэрч Ю.Ч:...Би зүс мэднэ. Түүнээс сайн танихгүй. Одоо харвал танина. Ерөнхий нүүрний төрх нь онигор нүдтэй, палбигар хамартай, бор царайтай гэж бодож байна...Би Ж гэдэг нэртэй хүнийг л мэдээд байна. Түүнээс тодорхой нэрийг нь мэдэхгүй байна...Гэхдээ одоогоос 10 жилийн өмнө буюу 2008 оны үед Саппорогийн тэр хавьд явдаг гэж хүүхдүүд ярьдаг байсан...Би тэр үед Ж гэдэг хочтой хүнийг энэ хүн мөн байна гэж таньсан. Гэхдээ хэн гэдэг нэрийг нь тэр үедээ мэдээгүй байсан...Би тэр өдөр дуудагдаж ирээд хүлээлгийн танхимд байж байгаад дуудаад шууд таньж олуулах ажиллагааны өрөөнд орж зураг үзүүлээд таньж байгаа хүн байна уу гэж асуухад нь царай төрхийг нь хараад таньж байгаа хүнээ зааж өгсөн. Тэр үед хяналтын прокурор гэх эмэгтэй бас хараад байж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-98-101/,
- Т.Аийн /насанд хүрээгүй/ сэжигтнээр өгсөн:...2008.09.02-ны орой 19 цагийн үед би Саппоро үйлчилгээний төвийн орчим интернетэд орчихоод байж байгаад гарах үед Ю.Ч таарсан. Тэрээр надад хоёулаа Саппорогийн буудал хамт оръё гэхээр нь би хамт буудал дээр очсон. Ч надад манай найз удахгүй ирэх гэж байгаа хамт очъё гэсэн юм. Гэтэл удалгүй 10 гаруй минутын дараа хотын төвөөс таван шарын автобусаар Ж гэдэг нь ирсэн. Тэгээд Саппорогийн хойд дэлгүүр оръё гээд дэлгүүрээс нэг нэг ширхэг тамхи авцгаагаад би бохь аваад 2 дугаар байрны орцоор орж явахад 105 дугаар цэцэрлэгийн хашаа руу хоёр бага насны хүүхэд хөтлөлцөөд явж байснаа даваад орчихсон. Энэ үед Ж нь Чыг харснаа тэдний араас гүйгээд орчихсон. Би цэцэрлэгийн наанаас харж байсан. Ж, Ю.Ч нар уг хоёр хүүхдийг алгадаж байгаа харагдсан ба Ч нэгийг нь дагуулаад холдох үед Ж нэгийг нь аваад үлдсэн. Би Ч дээр очоод яаж байгаа юм бэ гэхэд зүгээрээ Ж тооцоо бодох юм гэнэ гэсэн. Хэсэг байзнаж байгаад Ч дуудаад энийг ав, бас цаадахаа аваад ир гэсэн. Нөгөө түрүүлж очсон хүүхэд нь уйлаад байсан ба очсон хүүхдийг нь Ж гэгч нь өшиглөөд алгадаад байсан. Ж намайг холдож бай гэсэн. Ч тэр үед чанга гоё шүү гэж орилоод байсан. Энэ үед хоёр хүүхэд уйлаад байсан. Тэгснээ тэр хоёр хүүхдийг хурдан гүйгээд далд ор гээд хөөгөөд явуулсан. Анх цэцэрлэгийн хашаа руу орсноос хойш дотор нь 30-40 минут орчим болсон. Чтай 2008 оны 07 дугаар сарын үеэс эхлэн танилцсан. Жийн бүтэн нэрийг нь мэдэхгүй...Тэр хоёр жаахан хүүхэд цэцэрлэгийн хашаа руу явах үед Ж болон Ч нар араас нь явж намайг цэцэрлэгийн хашааны буланд зогсож бай. Хүн явбал хэлээрэй гэсэн. Би тэгээд цэцэрлэгийн хашааных нь буланд зогсож байсан...Юм дээрэмдсэн эсэхийг нь би мэдэхгүй. Ж тэдгээр хүүхдүүдийг яаж хүчиндэж байсан эсэхийг нь би харж чадаагүй. Цэцэрлэгийн булан хаачихсан байсан. Тэдгээр хүүхдүүд нь ёо ёо гээд орилоод байсан. Хоёр жаахан хүүхдүүдийг хөөгөөд явуулсны дараа Ж Ч хоёр над дээр ирээд яасан хүн явсан уу гэхэд нь яваагүй гэсэн. Тэгсэн чинь яв. Бид хоёр зам нийлэх юм чинь хамт явна гэсэн /1х, х-61-62/,
- гэрч Т.Аийн өгсөн:...Би тухайн үед гэр бүлийнхээ хамтаар СХД 13-р хорооны 8 дугаар байрны 26 тоотод амьдардаг байсан бөгөөд Ж, З-Жгэх хочтой хүнийг 2008 оны 06 дугаар сарын үеэс зүс мэдэх болсон. Надаас 2-3 насаар ах гэмээр хүүхэд байсан болохоор намайг “Саппоро” төв орчим явж байхад тааралдаад дээрэлхээд заримдаа миний эд зүйлсийг дээрэмдэж аваад байдаг байсан. 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Саппоро” төв орчим цагийг нь санахгүй байна. Харанхуй болсон хойно явж байхад Ч гэдэг хүүхэд надтай тааралдаад хоёулаа Саппорогийн автобусны буудал дээр тамхи татаад зогсож байхад автобуснаас тухайн үед Ж, З-Жгэж дууддаг хүүхэд бууж ирсэн. Тэгээд бид хоёрыг дуудаад дагуулж 2 дугаар байр луу алхаж явж байхдаа 12-14 насны 2 хүүхэдтэй тааралдаад тэр 2 хүүхдийг Ж дагуулаад аркны хойно байдаг цэцэрлэгийн хашаанд оруулсан. Тэгээд бид хоёрыг цэцэрлэгийн хашааны буланд хүн харж бай, явбал хэлээрэй гэж хэлээд Ж хашаа даваад орсон. Тэр хавиар хүн амьтан явж харагдаагүй бөгөөд нөгөө хоёр хүүхэд “ёо ёо“ гээд орилоод байхаар нь зодуулж байна гэж тухайн үед бодож байсан. Тэгээд байж байгаад Ж хашаа давж гарч ирээд намайг Ж өшиглөж байгаад яв яв гэж хэлсэн. Тэгээд би салж яваад гэртээ орсон...Манай гэрт айл нохойгоо үлдээсэн байсан бөгөөд нөгөө нохой нь алга болсон гэхээр нь хайгаад явж байхад цагдаа нар тааралдаад намайг барьж авч ирсэн...Би тухайн үед автобусны буудал оръё гэж хэлсэн болохоор тэгж ойлгосон. Дараа нь байцаалт өгөөд явж байхад тийм асуудал болоогүй гэдгийг ойлгож мэдсэн...Ж гэдэг хочтой нэрийг нь санахгүй залуутай 2017 оны 08 дугаар сарын үед “Саппоро” төвийн Шөлөндөө зоогийн газрын гадаа тааралдсан. Тухайн үед намайг огт танихгүй байсан. Тэр үед нилээн хуучирч шороо болсон хувцастай согтуу явж байсан. Одоо 28 орчим насны туранхай гонзгой хар царайтай болсон байсан...гэх мэдүүлэг /1х, х-84-85/
- гэрч Т.Аийн:...Жийн жинхэнэ нэрийг мэдэхгүй, Ж, З-Жгэдэг хочоор нь мэднэ. Тухайн үед миний бусад хүүхдүүдээс сонсож мэдсэнээр Ж, З-Жгэж хүүхэд нь хэрэг гардаг тэр өдөр Ч бид хоёрыг Саппорогийн автобусны буудал дээр зогсож байхад “автобуснаас бууж ирээд хоёр пизда минь дагаад яв” гэсэн хүүхдийг тэгэж хочилдог байсан. Ж, Золбин Жагааг Ч бид хоёрыг цэцэрлэгийн хашаа руу дагуулж явсан хүүхдийг тэгэж хочилдог байсан болохоор нь ийм хочтой л юм байхдаа гэж боддог байсан. Ч бид хоёрыг Ж буюу З-Ждагуулаад явсан. Ж, З-Жгэх нэр нь нэг хүнийг тэгж дууддаг байсан юм байна лээ. Миний хувьд тухайн үед Ж, Золбин Жагаад 2-3 удаа гар утсаа, мөнгө төгрөгөө дээрэмдүүлж байсан болохоор Жоос их айдаг байсан. Ж, Золбин Жагааг дагаад яв гэхээр нь айгаад дагаад явсан... гэх мэдүүлэг /1х, хх-171-172/,
- гэрч Т.Аийн:...Би өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлээ хэлсэн байгаа. Мөн 2018 оны 04 сарын 11-ний өдөр хийсэн таньж олуулах ажиллагаагаар Эын зургийг хараад шууд таньж мөн Этай уулзуулах үед би шууд хараад таньж мөн байна гэдгийг нь хэлсэн. Тэгтэл Э нь намайг хараад хүүхэд байхдаа нилээн туранхай байсан юм. Одоо махлаг болсон байна гэж хэлж намайг өөрөө бас таньж байсан. Яагаад гэвэл тэр үед буюу 2008 онд би Э гэх нэрийг нь мэддэггүй байсан ба хоч нь Ж гэсэн хүн намайг байнга л таарах үедээ дарамтлаж дээрэлхэж байсан болохоор санаад таньж байна гэдгээ хэлсэн. Түүнээс хойш би энэ талаар хэлж мэдүүлэг өгөхдөө тухайн үедээ дарамтлуулж дээрэлхүүлж байсан боловч одоо гомдолгүй гэдгээ хэлсэн.../2х, х-91/...Намайг Ж хошууч өрөөндөө дуудах үед нь яваад очсон чинь нөгөө хайж байсан Эыг олсон. Энэ хүн мөн үү гэж өрөөнд нь зогсож байсан ногоон эрээн бэлтгэлийн хувцастай байсан залууг заахаар нь би хартал царай зүс нүд зэргээр нь таньж мөн байна гэхэд нөгөө залуу намайг хараад өө энэ туранхай байсан банди чинь таргалчихсан байна ш дээ гэж хэлсэн. Ингээд намайг өрөөнөөс гарч бай гээд гаргасан. Түүнээс хойш хэд хоногийн дараа таньж олуулах ажиллагаа хийсэн.../2х, хх-93/...Би энэ хүнийг сайн танихгүй. Энэ хүнийг Ж гэж хочилдог байсан юм. Манай гэр Саппорогийн арын 8 дугаар байранд байсан ба намайг гэрээс гадагш гарахад л Ж гэх хочтой хүүхэд намайг барьж аваад хутга тулгаж байгаад миний эд зүйлсийг дээрэмдээд авчихдаг байсан учраас би энэ хүний царай төрхийг одоо болтол сайн санаж явдаг. Мөн энэ хүн өөрийгөө надад анх танилцуулахдаа “намайг Ж гэдэг чи таних уу” гэх мэтээр хэлж намайг дарамтладаг байсан...Би өөр Ж гэх хочтой хүн байдаг эсэхийг мэдэхгүй байна. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй ба дандаа л эд зүйлсээ хаяж гээсэн гэж худлаа хэлдэг байсан...Намайг бага байхад надаас 1-2 насаар ах болов уу гэмээр царайтай туранхай, өндөр, шөвгөр царайтай хүүхэд байдаг байсан. Сүүлд намайг таньж олуулах ажиллагаагаар Жийг заагаад харахад миний багад намайг дээрэмдэж, дээрэлхдэг байсан хүүхэд яг дүрээрээ, царай төрх нь огт өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан... гэх мэдүүлэг /2х, х-96-97/,
- гэрч Т.Аийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг:... 2008 оны 09 дүгээр сард би 15 настай байсан...Шүүгдэгчийг 2006-2007 оны хооронд зүс таньдаг байсан...Тухайн үед Ж гэх нэрээр таньдаг байсан...Манай гэр хуучин саппорогийн хажуу талын 8 дугаар байранд байдаг байсан. Тэгээд тухайн үед намайг дээрэлхэж, дээрэмддэг байсан юм...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ж гэх энд зогсож байгаа шүүгдэгчтэй тааралдсан...Би Чтай хамт явж байсан...Ч бид 2...айдаг байсан болохоор хэлснээр нь дагаж явсан...Тухайн үед шүүгдэгч нь хоёр хүүхдийг дагуулаад цэцэрлэг рүү орсон асуудал байгаа...Бид хоёрыг энд зогсож бай гээд хашааны гадаа үлдээгээд явсан...Надад өөрийгөө Ж гэж танилцуулсан хүн одоо миний өөдөөс хараад зогсож байна...Би тухайн үед мэдэгдээгүй. Энэхүү асуудлыг ингэж явж байгаа гэж мэдээгүй. 2018 нд намайг цагдаагийн хэлтсээс дуудаад би хамт хайж олж өгсөн байгаа...Жийг 10 жилийн дараа царайны төрх, нүд, хөмсөгөөр нь таньж байна...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хашааны гадаа таарсан...Ж эндээ зогсож бай гэсэн...Дараа нь намайг өшиглөчихөөд яв гэж хэлээд хөөгөөд явуулсан...Би уг хүнийг хараад таньсан. Тухайн үед цагдаа дээр дуудаад бас тайлбар авсан. Тэр тайлбартаа би зүс царайгаар нь хэлсэн...Би Жтой саппоро дээр таарчихсан чинь намайг дагаад яв гэсэн. Тэгээд дагаж явж байгаад 2 дугаар байрны тэр хавиар шиг санагдаж байна. Тэндээс 2 хүүхэд дагуулаад цэцэрлэгийн гадаа намайг зогсоочихоод эндээ байж бай гэж хэлчихээд цэцэрлэг рүү орсон. Тухайн үед би бодохдоо хүүхэд дээрэмддэг болохоор нь дээрэлхэж дээрэмдэх гэж байна гэж бодсон. Тэгсэн үгүй байсан. Тэр үед юу болсон талаар хараагүй...Ж гэдэг хүн одоо миний өөдөөс харж байгаа Д.Э юм. Харин Золбинжагаа гэдэг хүнийг би огт танихгүй...Би Ж гэдэг хүнд зодуулж, дээрэмдүүлдэг байсан...2008 онд Ж гэдэг хүний үсний засалт...үсээ ургуулсан маягтай байсан бөгөөд ар талдаа нарийнхан гэзэгтэй байдаг байсан. Мөн үсээ босгоод гелддэг байсан...Тухайн үед шанаагаараа хуузаа ургуулсан байсан...Надтай тааралдах үед мөнгө дээрэмдэж авдаг байсан. Мөн хоёр ч удаа гар утсаа дээрэмдүүлж байсан. Тэрнээс биш өс хонзонгийн зүйл байхгүй...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр...Ж нь 2 хүүхэд дагуулаад цэцэрлэг рүү орсон. Тухайн үед зодож цохиж байна гэж бодсон...Би тайван байж чадахгүй, тулгамдаад байна...Би Жоос айгаад байна...Тааралчихвал яах ч юм билээ. Тэгээд айгаад байна.../Шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас тусгаарлав/...2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Жтой...би Чтай Саппоро дээр явж байхдаа таарсан юм...Намайг дуудаад дагаад яв гэж хэлсэн...Саппорогийн хойд талын 2 дугаар байрны арк руу дагуулж явсан...2 дугаар байрны арк Саппорогийн буудлаас 200 метр орчим байх...Аркаар орж байгаад 2 хүүхэдтэй таарсан. Тэгээд тэр 2 хүүхдийг дуудаж цэцэрлэг рүү оруулах үед намайг хүн харж байгаарай гэж үлдээсэн юм...Намайг цэцэрлэгийн гадаа үлдээсэн. Харин Чыг цаана үлдээсэн. Тухайн үед элдэвийн юм битгий яриарай гэж загнаж үлдээсэн...Тэр үед ёоёо болиочээ гэж орилоод байсан...эрэгтэй хүүхэд орилсон...Цэцэрлэгт 5-10 минут болсон...Ж нь гарч ирээд бид 2-ыг өшиглөчихөөд хөөгөөд явуулсан...Хэлсэн үгээр нь байхгүй бол дараа нь дахиж таараад зодож дээрэмдэх байх гэж бодсон...Шүүгдэгч Д.Э нь Ж мөн...Надтай анх танилцахдаа өөрийгөө Ж гэж танилцуулж байсан...Анх Жтой Интернэт центрт тоглож байгаад таарсан...2006-2007 онд танилцаж байсан...Нийлж явж байгаагүй. Анх тоглоомын газар танилцаж байсан бөгөөд намайг дээрэлхдэг байсан...Ерөнхийдөө саппоро дээр явж байгаа нь харагддаг бөгөөд би дандаа тойроод явдаг байсан...Хамгийн сүүлд моторолло гэдэг утсаа дээрэмдүүлж байсан...2007-2008 оны хооронд байх Жид дээрэмдүүлж байсан...2006 онд анх Ж гэж өөрийгөө танилцуулж байсан...Таарах болгонд намайг дээрэлхдэг байсан...гэв.
- гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн:...Би Г-Э гэдэг хүнийг танина. Одоо 26-27 насны залуу байдаг. Намайг Саппоро төв дээр очих үед явж байгаа харагддаг. Би 2007-2008 оноос хүүхэд байх үеэс нь таньдаг болсон юм. Э нь Саппоро төв орчим халаасны хулгайч нартай нийлээд халаас ухаад, хүүхдүүд дээрэмдээд явдаг байсан. Сүүлийн 2-3 жил хулгай дээрэм хийхээ больсон байсан. Тэр үед өдөр болгон шахуу архи уучихсан согтуу явж байдаг байсан бөгөөд бор царатай, туранхай биетэй, өөрийнхөө үеийн хүүхдүүдээс арай өсгөлүүн биетэй, толгойныхоо ар хэсгээр гэзэг гэмээр үсээ урт ургуулсан хип хоп, хувцас пүүз өмсчихсөн чихэндээ мөнгөн болон монетон ээмэг зүүгээд явж байдаг байсан. Нэг хочоор дуудаад байдаг байсан ба одоо тэр хочыг нь санахгүй байна. Эхнэр нь Саппаро дээр биеэ үнэлдэг Мөөгий гэж хүүхэн байдаг...З-Жгэдэг хочтой намхан биетэй шар царайтай орон гэргүй траншей, орцоор хоноглоод байдаг байсан халтар хувцасладаг хүүхэд 2010-2011 оны үед явж байдаг байсан. Сүүлд шоронд орсон гэж сонсож байсан дахиж харагдаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-203-204/,
- гэрч П.Л мөрдөн байцаалтад өгсөн: Ж гэж манай хүү А тэгэж хочилдог юм. А бага байхдаа их жижиг биетэй хүүхэд байсан болохоор манай төрсөн дүү А Жоочийчоод жоохон биетэйг гэж байгаад Ж гээд хочилсон юм. Манай хамар хашаанд Э гэж банди ээж, ах нарын хамт амьдардаг байсан. Эын өргөмөл дүүг нь А гэдэг байсан. А, Э хоёртой хамар хашааных болохоор тэднийхээр орж гардаг байсан. Тэгээд найзууд болсон байх. Би хүүгээ Энхжаргатай найзлуулах их дургуй байдаг байсан. Тэр үед Эын ах нь шоронд орсон гэж тэр хавийнхаа хүмүүсээс сонсож байсан учраас би Аыг тэднийхээр битгий ор, энэ тэр, онцгүй хүмүүс байдаг, хүүдээ зөндөө хэлж байсан. Тухайн үед хүү маань жаахан байсан болохоор хэнтэй, ямар хүнтэй найзалж нөхөрлөж байгаагаа мэдэхгүй байсан байх. Тэр үед намайг гэрээсээ орж гарах үед хааяа баруун хамар хашааны Э гэж банди мэнд мэдээд сайн уу эгчээ энэ тэр гээд мэндлээд байдаг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-175/,
- гэрч Э.А:...Миний мэдэхээр манай ээжийн 2 дүү хамт манайд байдаг байхад дүүгийн хамраас нус гоожиж урт гарсан байхад нь нэг эгч “жоочийчоод” гэж хэлээд түүнээс хойш Ж гэж хэлээд манай гэрийхэн дууддаг болсон...Өөрөө энэ нэрэндээ дургүй байдаг ба ангийхан болон найз нөхөддөө энэ нэрийг хэлэх дургүй байсан, битгий намайг хүний хажууд дуудаад байгаарай гэж хэлдэг байсан. Гантөмөрийн Э гэж хүнийг би танихгүй... гэх мэдүүлэг /2х, хх-104-105/,
- гэрч Н.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг :...Манай нөхөр надтай танилцахаасаа өмнө ээж, өвөө хоёртойгоо 1-р хорооллын арын дэнж дээр амьдардаг байсан гэсэн. Өвөө нь сүрьеэ өвчний улмаас нас барсан. Би хааяа Эын гэрт очдог байсан. Эын ээж нь цус харвасан байсан...Би Этай хамт ээжийг нь зав чөлөөгөөрөө харж асардаг байсан...Э бага байхдаа 1-р хорооллын Хархорин зах болон Саппоро орчмоор карданон хайрцаг түүж зардаг байсан гэсэн. Ж гэдэг найз нь Этай багадаа найзалж байсан гэсэн. Жынх нь Эын хамар хашааны хүүхэд байсан л гэж өөрөө тэгж хэлдэг байсан. Нэг нэгнийхээ гэрээр орж гардаг Жийн бүтэн нэрийг мэдэхгүй, царай зүсийг нь харж байгаагүй. Солонгос руу яваад саяхан ирсэн гэж сонссон /1х, х-173-174/,
- гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:... Эыг хүүхэд байхад нь ах нар дүү нар Жижиг Э гэж дууддаг байсан... гэх мэдүүлэг /1х, хх-238/,
- гэрч Э.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтад өгсөн:... Манай найз Эын найз нь гээд Ж гэдэг хүүхэд гэрт нь ирдэг болох үеэс танилцсан. Орон гэргүй гадуур хонодог болохоор Золбин гэж хочилдог байх гэж бодож байна. Би дээрмийн гэмт хэрэг хийгээд Багануурын хорих ангид ял эдэлж байхад Жагаа тэнд бас ял эдэлж байсан бөгөөд хулгайн хэргээр орсон гэж хэлж байсан. Ж хочтой хүнийг би танина. Манай гэр 1-р хорооллын арын дэнж дээр байдаг бөгөөд манай урд талын айл байгаа юм. Гэр нь одоо байдаг. Нэрийг нь Ж хочтой А гэдэг туранхай бор дунд зэргийн нуруутай 1990 онд төрсөн хүүхэд байсан. Сүүлд сонсоход Солонгос улсад ажил хийж байгаа гэж сонссон.../1х, хх-86/...Би Г.Этай 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл найзлаж нөхөрлөж байна. 2003 онд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дэнжийн Ёлын цом гэдэг нэртэй дэлгүүртэй гудамжинд амьдарч байсан байх надтай анх танилцах үед тэнд амьдарч байсан. Ээж, өвөө, дүү нартайгаа 4-лээ гэрт амьдардаг байсан. Эыг энхээ гэж дууддаг байсан. Хааяа ам нь өмхий үнэртдэг болохоор “Ам пункер” гэж хочилж дууддаг байсан.../1х, хх-236/...Бямбын Эыг /золбин жагаа/ манай Гантөмөрийн Эын найз гэдгээр танина. Манай гэрийн тэнд хааяа ирээд тоглоод явдаг байсан. Тухайн үед Эыг ким духан гэж хочилдог байсан санагдаж байна...Эрдэний А /Ж/ гэдэг хүнийг танина. Манай гудамжинд худаг дээр тоглож байгаад 2004 онд танилцаж байсан. Тэдний гэр нь манай арын гудамжинд амьдардаг байсан ба тэр банди тухайн үед томоотой даруухан хүүхэд байсан ба гэрээсээ гардаггүй, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан. Бид нар түүнийг Ж гэж хочилдог байсан ба ар гэрийхэн нь Ж гэж дууддаг байсан болохоор бид нар тэгж дууддаг болсон...Г.А, Г.Э, Б.Э бид нар ихэвчлэн саппорогийн арын дэлгүүрийн хажууд РС тоглоомын газарт байнга орж тоглодог байсан... гэх мэдүүлэг /2х, хх-106-107/
- гэрч Бямбын Эын:...Би 2018.01 сард Говьсүмбэр аймагт хулгайн хэргийн үйлдлээр баригдаж цагдаад шалгагдаж байгаад 2018.08.20-нд Говьсүмбэр аймгийн шүүхээр орж 2 жилийн хорих ял авч таслагдан хоригдож байна. Түүнээс өмнө 2010 онд Баянгол дүүрэгт 63-р байрны орцонд буудлын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Ингээд Баянгол дүүргийн шүүхээр 3,5 жилийн хорих ялаар шийтгүүлж төв аймгийн Авдрант\ 403-р ангид 2 жил 10 сар суугаад суллагдсан. Түүний дараа Дундговь аймагт ганцаара явж байгаад дэлгүүр ухаж Дундговь аймгийн шүүхээр орж 10 жил 10 жил 1 сар авч Багануурын хорих ангиар очиж ял эдлэж байгаад Улаанбаатар хотын 409 дүгээр хорих ангиас 2017 оны 07 дугаар сарын 03-нд хуулийн тэгштгэлээр суллагдаж тэр өдрөөс хойш Говьсүмбэр аймагт гэртээ ирж амьдарсан...Манай ээж Бямбаа гэж хүн байдаг. Одоо цус харваад гэрийн асаргаанд байдаг. Манай ээж насаараа төмөр замд ажиллаж байгаа ба Говьсүмбэр аймагт амьдарч байгаа. Манай дүү Нямсүрэн нь нөхөр хүүхдийн хамт ээжийн гэрт амьдардаг. Ээж хүнтэй ярьж чадахгүй болсон ба дүү 80985225 гэсэн дугаартай...Би найз байхгүй. Гантөмөрийн Э, Эрдэнийн А, Эрдэнэцогт гэх хүмүүсийг танихгүй...Манайх хотод амьдарч байгаагүй...Манайх Говьсүмбэр аймагт амьдарч байсан. Одоо ч эндээ байгаа. Манай хаяг Говьсүмбэр аймаг 2 дугаар баг, Майнт 1-4 тоот хаягтай. Би хамаатан садантайгаа харьцаад байдаггүй...Надад хоч байхгүй...гэх мэдүүлэг /2х, хх-114-116/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1х, х-224-226/,
- Г.Эын сэжигтнээр өгсөн:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч өмгөөлөгчөө албан ёсоор гэрээ хийж авсныхаа дараа мэдүүлэг өгөх хүсэлтэй байна /1х, х-158/,
- Г.Эын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:... Би Золбин Жагаатай бага байхдаа буюу 2003 онд хайрцаг түүж зардаг байсан ба тэр үедээ 3-р эмнэлгийн хогон дээр танилцаж байсан. 3-р эмнэлгийн тэнд байдаг хогийн цэг дээр аав, ахтайгаа амьдардаг байсан. Тэгж байхад нь би анх танилцсан бөгөөд манайд хэд хэдэн удаа ирж хонож байсан. Манай ээж, өвөө хоёр загнаад байдаг болохоор манайд ирэхээ больсон юм. Зун болохоор Саппорогийн дээвэр дээгүүр хонодог байсан. Өвөл гуравдугаар эмнэлгийн хажууд байдаг траншейнд хонодог. Саппоро хавиар хүмүүсээс мөнгө гуйгаад явдаг байсан. Архи уудаг, архи уухаараа агсам согтуу тавиад байдаг байсан. Саппоро хавиар Ц гэдэг хүнтэй хамт явж байгаад дээрэм хийгээд шоронд орсон гэсэн гэж надад дунд ах Энхмандах нь хэлж байсан. Дээрэм хийгээд шоронд орохоос 2 хоногийн өмнө 10-р хороололд уулзсан. Дараа нь Чойрын шоронд ял эдэлж байхдаа надтай миний таньдаг Эрдэнэцогт гэдэг хүний утаснаас ярьсан. Одоо Эрдэнэцогт “Саппоро” хавиар архи уугаад явж байгаа харагддаг. З-Жөнгөрсөн зун буюу 2017 оны 7 сарын үеэр хуулийн тэгшитгэлээр суллагдаж гарч ирээд намайг асуусан гэж Саппорогоор явсан хар Түвшин гэдэг ах хэлсэн бөгөөд тэрнээс хойш хараагүй. Би Ж гэдэг хүнийг танина. Манай гэр 1-р хорооллын арын дэнж дээр байхад манай хажуу айлын хашааны хүүхэд байсан бөгөөд нэрийг нь Ж хочтой А гэдэг туранхай бор дунд зэргийн нуруутай 1990 онд төрсөн хүүхэд байсан...гэх мэдүүлэг /1х, хх-88/,
- Г.Эын яллагдагчаар өгсөн:...Би 2003-2004 оны үед байхаа гудамжинд кордон цаас түүж явж байхдаа З-Жхочтой Бямбын Этай танилцаж байсан. Тухайн үед Э нь 3-р эмнэлгийн хашаанд гэрийнхэнтэйгээ амьдардаг байсан. Би Этай хамгийн сүүлд хэдэн онд уулзаж таарсан талаараа санахгүй байна. 3-р эмнэлгийн хашаанд байхад нь цагдаа нар ирээд барьж авч явсныг нь мэдээд байна. Би Эрдэний Ариунбодыг танина. Ж гэдэг хочтой А гэж надаас нэгээр ах банди байсан. Манай гэр 2002 онд Саппорогийн арын дэнж дээр нүүж очих үед анх ттанилцаж байсан түүнээс хойш найзлаж байгаад А нь Солонгос руу явсан ба яг хэзээ явсныг нь санахгүй байна, түүнээс хойш уулзаагүй...гэх мэдүүлэг /1х, х-232/...З-Жхочтой Э нь хотод гэр орон байхгүй гэж сонссон, ба гэр нь Чойрт байдаг гэсэн, хаягийг нь мэдэхгүй. 2017 оны зун хуулийн тэгшитгэлээр шоронгоос суллагдаж гарсан сурагтай байсан ба намайг Саппоро дээр хайгаад явж байна гэж хүмүүс хэлсэн. Одоо Эыг хаана юу хийж байгааг мэдэхгүй.../2х, хх-123-124/...би тухайн үед кардон цаас түүж нарийн боовны үйлдвэрт зардаг байсан. Кардон цаасыг 16-17 цаг хүртэл түүж гэртээ аваачиж хураадаг байсан. Гадуур тэнэж хоноглож явдаггүй байсан...гэх мэдүүлэг /2х, хх-125-126/, /2х, х-36-45/,
- эд зүйлсийн үнэлгээ /1х, х-103-104, 140/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Э нь:
2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэцэрлэгийн хашаанд давтан үйлдлээр зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж 13 настай эрэгтэй М.Т, Ч.Б нарыг буюу бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цэцэрлэгийн хашаанд бага насны буюу 13 настай, эрэгтэй М.Т, Ч.Б нарын эд хөрөнгийг авах зорилгоор давтан үйлдлээр амь биед нь аюултайгаар хүч, зэвсэг хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- 2008 оны 9 сарын 2-ний өдрийн “гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1х, х-3-4/,
- 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-5/,
- хохирогч нарын насыг тоолсон тэмдэглэл, баримт /1х, х-191-194/,
- хохирогч Ч.Бгийн:...2008.09.02-ны өдөр би найз Тын хамтаар хичээл тараад гэртээ харих гээд Саппорогийн автобуссны буудал дээр байхад 1 үл таних залуу ирээд намайг хүзүүгээр уургалж аваад миний гэдсэнд хутга тулгаад дуугай дагаад яв гэсэн, бид 2 айгаад дагаад явсан...Саппорогийн баруун тийш байшингийн булангаар тойроод явж байхдаа дохио өгөөд явъя гэж хэлсэн. Би тэр үед нь эргээд харахад 2 хүүхэд араас дагаж байсан...Ингээд Саппорогийн хойд талд байдаг цэцэрлэгийн хашаа руу оруулсан. Хойноос нь дагаж явсан 2 хүүхэд хашааны гадаа үлдсэн...цэцэрлэгийн хашаанд ороод бид хоёрыг айлгаж, дарамталсан, миний Скай маркийн Ай-Эн 7200 маркийн 96750193 дугаартай гар утас, 700 төгрөг зэрэг зүйлийг авсан...Тын тэлээний сурыг авсан...Тын толгой руу өшиглөсөн...Бид хоёрыг айлгаад жаахан дарамталж байгаад...модтой саад руу дагуулж очоод...бид хоёрын өмдийг хүчээр тайлуулж, бид хоёрын бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн...Миний бөгс руу хэд хэд хийсэн...их өвдсөн болохоор ёо ёо гэж орилж уйлахад амыг гараараа тагласан...Намайг хүчиндэх гэж байхдаа баруун нүдний хөмсөгний дээд талд цохисон...шар сортой халимаг үстэй, 2 шанаагараа хуузтай, чихэндээ ээмэг зүүсэн хүүхэд байсан...гэх мөрдөн байцаалт /1х, х-16-17/, /1х, хх-176-177/, /2х, х-88-89/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- хохирогч М.Тын өгсөн:..2008.09.02-ны өдөр би найз Бтэй гэртээ харих гээд Саппорогийн автобуссны буудал дээр байхад 1 үл таних залуу ирээд Бг хүзүүгээр уургалж аваад цааш явахдаа намайг хойноос дагаад яв гэсэн...Бид хоёрыг дагуулаад Саппорогийн баруун тийш дагуулж байшингийн булангаар тойрч явахдаа шүгэлдээд явъя гэж хэлсэн. Би тэр үед эргээд харахад 2 хүүхэд араас дагаж байсан...Бг хүзүүдээд явж байхдаа дуугарах юм бол ална шүү гэж хэлсэн...Бид хоёрыг Саппорогийн хойд талд байдаг цэцэрлэгийн хашаа руу оруулсан. Хойноос дагаж явсан 2 хүүхэд нь хашааны гадна үлдсэн...Цэцэрлэгийн хашаанд ороод бид хоёрыг зогсоогоод мөнгө байна уу гэхээр нь Б 700 төгрөг гаргаж ирсэн, бид хоёрыг нэгжсэн...Та хоёр миний гутлыг үнс гэхээр нь тонгойход миний толгой руу нэг удаа өшиглөсөн...миний зүүж явсан тэлээний сурыг нь авсан...бид хоёрыг дагуулаад модтой саад уу дагуулж очсон...Намайг зогсож байсан чинь Б ёо ёо гэж орилоод уйлахад тэр залуу дуугүй байгаач гэж хэлсэн. Ингээд намайг хүрээд ир гэж хэлээд дуудахлаар нь яваад очсон чинь тэлээгээ тайл, өмдөө доош шувтлаад тонгой гэж хэлсэн. Би өмдөө шувтлаад доош тонгойсон чинь миний бөгс рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн, би уйлсан...шар сортой халимаг үстэй, 2 шанаагараа хуузтай, чихэндээ ээмэг зүүсэн хүүхэд байсан...гэх мэдүүлэг /1х, х-14-15/, /1х, х-180-181/, /2х, х-87/,
- шинжээчийн 2008.09.11-ний өдрийн дүгнэлт:...Тын биед шулуун гэдэсний амсрын салстын урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тэлж, шахах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../1х, хх-32/,
- шинжээчийн 2008.09.09-ний дүгнэлт:...Бгийн биед хөмсөгний цус хуралт, шулуун гэдэсний амсрын язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../1х, хх-34-35/,
- 2008.09.02-ны өдөр тус хэрэг үйлдэгдэх үед цэцэрлэгийн хашааны гадна байсан гэх Ю.Ч, Т.А нарыг хохирогч Ч.Б, М.Т нараар таньж олуулах ажиллагаа хийсэн 2008.09.05-ны өдрийн тэмдэглэлүүд /1х, х-27, 28, 29, 30/,
- Г.Эыг биеэр болон гэрэл зургаар хохирогч Ч.Б, М.Т нараар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /1х, х-149-151, 182-184/, /2х, х-72-75/, /2х, х-82-85/,
- Г.Эыг гэрэл зургаар Т.А, Ю.Ч нараар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд /1х, х-152, 153-154/, 155-156, 2х, х-78-81/,
- гэрч Д.Ю:...Миний ойлгосноор миний хүү Ч нь хүүхдэд уруу татагдаж дарамт шахалтанд ороод өөрийнх нь ярьснаар Жи гэдэг хүүхэд үл таних 2 хүүхдийг дээрэмдсэн, хүчиндсэн асуудалд нь хажуунаас харж цуг байсан гэсэн... гэх мэдүүлэг /1х, хх-22-23/,
- гэрч Ц.Ц:...Хүү Чаас болсон хэргийн талаар нь асуухад Ж гэж дууддаг хүүхэдтэй Саппоро төв дээр явж байгаад тааралдаад цуг явсан...Ж З-Жгэх хүүхэд нь 2 жаахан хүүхэд дээрэмдэж хүчиндсэн ба энэ үед нь хүн хараад зогсож байсан гэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-24/,
- гэрч Ю.Чын:...2008.09.02-ны Саппоро төвийн автобуссны буудлын орчим Атэй юм яриад сууж байхад Ж З-Жгэдэг тухайн үедээ 19-20 насны туранхай бор царайтай, чихэндээ ээмэг зүүдэг залуу хүрч ирээд бид хоёрыг 2 пизда минь дагаад яв ална шүү гээд дагуулаад байрны дунд орцны үүдэнд зогсоогоод өөрөө 11-13 насны хоёр хүүхэд дагуулж ирээд араасаа дагуулаад нэг цэцэрлэгийн хашаанд хүрээд нөгөө хоёр хүүхдээ дагуулж ороод бид хоёрыг “наанаа хүн харж бай” гэж хэлээд үлдээсэн...Нөгөө хоёр хүүхэд Ёо ёо гээд орилоод байхаар тухайн үед дээрэмдээд зодож байна гэж бодож байсан. Тэгээд гарч ирээд бид хоёрыг зайлцгаа гэж хэлээд өөрөө яваад өгсөн...Тэр явдлаас хойш хэнтэй ч тааралдаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-80-82/...Ж, З-Жгэх хүүхэд “Саппоро” дээгүүр хүүхдүүд дээрэлхэдэг, зоддог, их атман хүүхэд байдаг гэж тухайн үед РС тоглодог хүүхдүүд тэгж ярьцгаадаг болохоор нь их атаман хүүхэд байна даа гэж боддог байсан. Ж, З-Жгэдэг нь миний таньж олуулах үеэр таньсан залууг тэгж хочилдог байсан...Ж тухайн үед чихэндээ ээмэг зүүсэн, хоёр шанаагаараа хуузтай байсан...Тухайн үед А нүдний шилтэй байсан гэх мэдүүлэг /1х, х-169-170/, /2х, хх-98-101/,
- гэрч Т.Аийн өгсөн:...Би тухайн үед гэр бүлийнхээ хамтаар СХД 13-р хорооны 8 дугаар байрны 26 тоотод амьдардаг байсан бөгөөд Ж З-Жгэх хочтой хүнийг 2008 оны 06 дугаар сарын үеэс зүс мэдэх болсон...Намайг “Саппоро” төв орчим явж байхад тааралдаад дээрэлхээд заримдаа миний эд зүйлсийг дээрэмдэж аваад байдаг байсан. 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Саппоро” төв орчим цагийг нь санахгүй байна...Харанхуй болсон хойно Чтай тааралдаад Саппорогийн автобусны буудал дээр байхад...Ж З-Жгэж дууддаг хүүхэд ирсэн...бид хоёрыг дуудаад дагуулж 2 дугаар байр луу алхаж явж байхдаа 12-14 насны 2 хүүхэдтэй тааралдаад тэр 2 хүүхдийг Ж дагуулаад аркны хойно байдаг цэцэрлэгийн хашаанд оруулсан. Тэгээд бид хоёрыг цэцэрлэгийн хашааны буланд хүн харж бай, явбал хэлээрэй гэж хэлээд Ж хашаа даваад орсон...Нөгөө хоёр хүүхэд “ёо ёо“ гээд орилоод байхаар нь зодуулж байна гэж тухайн үед бодож байсан. Тэгээд байж байгаад Ж хашаа давж гарч ирээд намайг Ж өшиглөж байгаад яв яв гэж хэлсэн. Тэгээд би салж яваад гэртээ орсон.../1х, х-84-85/...Миний хувьд тухайн үед Ж, З-д 2-3 удаа гар утсаа, мөнгө төгрөгөө дээрэмдүүлж байсан болохоор Жоос их айдаг байсан.../1х, хх-171-172/...2008 онд би Э гэх нэрийг нь мэддэггүй байсан ба хоч нь Ж гэсэн хүн намайг байнга л таарах үедээ дарамталж дээрэлхэж байсан болохоор санаад таньж байна гэдгээ хэлсэн.../2х, х-91, 93/...Манай гэр Саппорогийн арын 8 дугаар байранд байсан ба намайг гэрээс гадагш гарахад л Ж гэх хочтой хүүхэд намайг барьж аваад хутга тулгаж байгаад миний эд зүйлсийг дээрэмдээд авчихдаг байсан учраас би энэ хүний царай төрхийг одоо болтол сайн санаж явдаг /2х, х-96-97/ гэх болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- гэрч Т.А мөрдөн байцаалтад өгсөн:... Би Г-Э гэдэг хүнийг танина. Одоо 26-27 насны залуу байдаг. Намайг Саппоро төв дээр очих үед явж байгаа харагддаг. Би 2007-2008 оноос хүүхэд байх үеэс нь таньдаг болсон юм. Э нь Саппоро төв орчим халаасны хулгайч нартай нийлээд халаас ухаад, хүүхдүүд дээрэмдээд явдаг байсан. Сүүлийн 2-3 жил хулгай дээрэм хийхээ больсон байсан...бор царайтай, туранхай биетэй, өөрийнхөө үеийн хүүхдүүдээс арай өсгөлүүн биетэй, толгойныхоо ар хэсгээр гэзэг гэмээр үсээ урт ургуулсан хип хоп, хувцас пүүз өмсчихсөн чихэндээ мөнгөн болон монетон ээмэг зүүгээд явж байдаг байсан. Нэг хочоор дуудаад байдаг байсан ба одоо тэр хочыг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-203-204/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Эыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийг далимдуулан давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж явагдсан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Насанд хүрээгүй хохирогч Ч.Б, М.Т нар гэмт халдлагад өртсөн 2008.09.02-ны өдөр болсон гэмт үйл явдлын талаар тэр даруй гомдол гаргасан, улмаар мэдүүлгээ удаа дараа тогтвортой өгсөн байхаас гадна 2008.09.05-ны өдрийн таньж олуулах ажиллагаагаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дагаж явсан гэх насанд хүрээгүй 2 этгээд буюу Ю.Ч, Т.А нарыг 2008.09.05-ны өдөр таньж олсон, түүнчлэн шүүгдэгч Г.Эыг биеэр, гэрэл зургаар тус тус таньж олуулах ажиллагаагаар таньж олсон байна.
Ю.Ч нь мөрдөн байцаалт, Т.А нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд гэрчээр удаа дараа мэдүүлэг өгсөн улмаар шүүгдэгч Г.Эыг таньж олуулах ажиллагаагаар таньж олсон байна.
Таньж олсон гадаад дүр төрх, шинж тэмдгийн талаар тухайн хохирогч, гэрч нар тус бүр мэдүүлэг, тайлбараа удаа дараа тогтвортой, эх сурвалжтайгаар өгсөн байх ба Ч.Б, М.Т нар анх хохирогчоор мэдүүлэхдээ хэрэг үйлдсэн этгээд нь “шар сортой халимаг үстэй, 2 шанаагараа хуузтай, чихэндээ ээмэг зүүсэн хүүхэд байсан” гэж, гэрч Ю.Ч, Т.А нар Ж тухайн үед чихэндээ ээмэг зүүсэн, хоёр шанаагаараа хуузтай байсан, үсээ ургуулсан маягтай байсан бөгөөд ар талдаа нарийнхан гэзэгтэй байдаг байсан. Мөн үсээ босгоод гелддэг байсан...Тухайн үед шанаагаараа хуузаа ургуулсан байсан гэж, гэрч Т.Азжаргал...Г.Э нь толгойныхоо ар хэсгээр гэзэг гэмээр үсээ урт ургуулсан, чихэндээ мөнгөн болон монетон ээмэг зүүгээд явдаг байсан гэж тус тус мэдүүлсэн, тухайн нотлох баримтын эх сурвалжуудад эргэлзээтэй, зөрчилтэй, зөрүүтэй байдал тогтоогдоогүй бөгөөд тухайн шинж байдлын талаар шүүгдэгч нь шүүх хуралдаанд үгүйсгэж мэдүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн Ю.Ч, Т.А нар нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд насанд хүрээгүй хүүхдүүд байсан /1х, х-54, 56/ байх тул тэднийг анхнаасаа худал, зохиож мэдүүлсэн, холбогдох бусад этгээдийн заавар, зөвлөгөөнд автсан гэж үзэх үндэслэл, баримтгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзэх эргэлзээгүй нотлох баримтгүй байх тул Ю.Ч, Т.А нарыг холбогдуулан шалгасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Тус хэрэгт буй нотлох баримтаар Э.Аыг бага байхад нь жоочийчоод жаахан биетэй гээд Ж гэж хочилсон, энэ хочдоо болон бусдад хочоо хэлэхэд дургүйцдэг байсан, Э.Аыг Г.Этай нийлэх, найзлахыг хориглодог байсан гэх /1х, х-175, 2х, х-104-105/ ба мөн Э.А нь ар гэрийн амьдралын түвшин нэн доогуур, хог хаягдал түүдэг, тэнэмэл, хэрэг зөрчил гаргадаг байсан гэж үзэх нотлох баримтгүй, харин А нь тухайн үед томоотой даруухан хүүхэд байсан, гэрээсээ болон ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан. Гэрийхэн нь Ж гэж дууддаг байсан болохоор бид нар тэгж дууддаг болсон /2х, хх-106-107/, А 80 дугаар сургуульд сурдаг байсан, хичээлдээ явж байхад нь тааралддаг байсан тухай шүүгдэгч мэдүүлсэн /2х, х-42/, Г.Эын гэрэл зургийг оруулахгүйгээр бусад гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч Ч.Б, М.Т, гэрч Ю.Ч, Т.А нар Аын гэрэл зургийг огт заагаагүй буюу хэрэг үйлдсэн этгээд биш гэсэн, түүнчлэн гэрч Т.А, Ю.Чын нар анх Г.Э нь өөрийгөө Ж гэж хэлснээр, мөн хэрэг үйлдэгдэх тухайн цаг хугацаанд PC тоглодог хүүхдүүдийн хооронд “хүүхэд зоддог, дээрэм хийдэг Саппорогийн Ж З-Жгэж хочлон ярьсныг дам сонссон”-оор Ж, Ж З-Жгэх хоч нэрээр хэлсэн талаар болон Г.Эын гадаад дүр төрх, шинж тэмдэг, түүнд дээрэлхүүлж, дээрэмдүүлж байсны хувьд эргэлзээгүй таньж, мэдэж байгаа болохоо удаа дараа тогтвортой, эх сурвалжтайгаар мэдүүлсэн зэрэг нотлох баримтын эх сурвалжууд байх тул тус хэргийг А үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн мэдүүлснээр З-Жгэх буюу Бямбын Эыг гэрчээр байцаахад /2х, х-114-116/ Э, Э А, Э гэх хүмүүсийг танихгүй, манайх хотод биш Говьсүмбэр аймагт амьдарч байсан. Би 2010 онд шоронд орсон...Надад хоч байхгүй тухайгаа мэдүүлсэн байх ба түүнийг тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа боловч өмгөөлөгчөө албан ёсоор гэрээ хийж авсныхаа дараа мэдүүлэг өгөх хүсэлтэй байна /1х, х-158/ гэж мэдүүлээгүй байтал мэдүүлсэн мэт бичсэн байна, мөрдөгчид хэрэг үйлдсэнээ зөвшөөрнө гэж хэлсэн нь намайг айлгаж дарамталсан учраас тэгж хэлсэн, харин түүнийг бичлэг хийсэн гэж мэдээгүй, намайг таньж олуулахдаа урьдчилан намайг харуулсны дараа таниулсан гэх зэргээр мэдүүлсэн байх боловч энэ болон бусад шалгавал зохих асуудлын хүрээнд тус хэргийг урьд прокурорт буцаасан, тус хэрэгт урьд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч шалгагдсан, мөн бусад зарим ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн, түүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх баримт тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.
Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч уг хэргийн субъект гэх эргэлзээтэй, шүүгдэгчийн эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн, нотлох баримт хангалтгүй тул цагаатгуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй байх тул шүүгдэгч Г.Эын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээгүй нь зөв болно.
Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч 2008 онд гэмт хэрэг үйлдсэн тухайн үедээ 17 настай буюу 18 насанд хүрээгүй байсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Эын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргүүд нь Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн “өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д тус тус хамаарахгүй, түүнчлэн шүүгдэгч Г.Эын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн “өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д хамаарахгүй байхаас гадна, Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд “шүүгдэгч урьд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн эсэх”-ийг “өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д хамааруулаагүй байх тул шүүгдэгч Г.Эын үйлдсэн тухайн нийлмэл гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай 2009, 2015 оны тухай хуулиудыг тэдгээр хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу тус тус хэрэглэх үндэслэлтэй гэж үзэв.
Бусад асуудал:
Шүүгдэгчийг 48 цаг буюу 2 хоног баривчилсан /1х, х-159-160, 212/ байх тул цагдан уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Cи Ди-г хэрэгт хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Эыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийг далимдуулан давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жилийг,
шүүгдэгч Г.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар 2 жилийг тус тус өршөөн хассугай.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хассанаас үлдсэн 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хассанаас үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Эын биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Эын биечлэн эдлэх 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Уг хэрэгт хураагдсан 4 ширхэг “CиДи”-г хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Г.Эыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
Л.БААТАР