Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар    223/МА2024/00012           

 2024          04           18                                             223/МА2024/00012                                         

Төв аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2024/00216 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Төв аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: ................тоотод оршин суух, Б овогт П.Э  /РД: / холбогдох

Албадан эмчилгээнд хамруулах тухай хэргийг,

Гуравдагч этгээд  П.Э ийн өмгөөлөгч С.Бгаргасан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Базардорж, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Төв аймгийн Цагдаагийн газрын гаргасан нэхэмжлэлийн агуулга: “  Төв аймгийн Сүмбэр сум, Сүмбэр 1-р багийн Өсөх 3-2 тоотод оршин суух хаягтай П.Снь удаа дараа согтуугаар ар гэртээ агсам, согтуу тавьж эрүүлжүүлэгдэн, саатуулагдаж байсан тул архины албадан эмчилгээнд  хамруулж өгнө үү  ” гэжээ.

2. Гуравдагч этгээд  П.Э ийн татгалзал, тайлбарын агуулга:  “ ...Би өр зээл ихтэй, эхнэрийн цалингаар төлөх боломжгүй байдаг, би ажил төрөл эрхэлдэг, надад дахин ийм боломж олдохгүй. Миний хувьд архины сприаль тавиулах эмчилгээ хийлгэнэ, энэ эмчилгээг хийлгэх хүртлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж байя, архины албадан эмчилгээнд явахгүй” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг Боржигон Овогт П.С/РД: /-ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар баримтлан гуравдагч этгээд  П.Э ийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдаж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Бдавж заалдсан гомдлын болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тус шүүхийн шийдвэрээр  П.Э ийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус албадан эмчилгээнд хамруулах тухай шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчиж, архины албадан эмчилгээнд хамруулж  П.Э ийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

Тодруулбал: 1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага /цаашид "цагдаагийн байгууллага" гэх/-д бичгээр гаргана.

4.1.1. өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч;

4.1.2.сум, хорооны нийгмийн ажилтан;

4.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;

4.1.4.гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн.

4.2. Тухайн хүнийг албадан эмчлүүлэх тухай саналыг цагдаагийн байгууллагын алба хаагч гаргаж болно гэж заасан. Гэвч  П.Э ийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хэн гаргасан нь тодорхойгүй, хамруулах тухай хүсэлтийг цагдаагийн байгууллагад бичгээр гаргаагүй байна.

Мөн хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Хавтаст хэргийн 1-2 дугаар талд авагдсан хүсэлт, албан тоотоор дарга Цагдаагийн хурандаа Б.Баянмөнх гэж байгаа ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн итгэмжлэлгүй төлөөлөх этгээд нь мөн эсэх нь тодорхойгүй байна.

Тус хавтаст хэргийн 4-р талд авагдсан 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 47/01-1069 дугаар албан тоот нь ямар албан тоотыг тодорхойлж байгаа нь тодорхойгүй, тус хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2024 оны 3 дугаар 14-ний улсын тэмдэгтийн хураамж чөлөөлүүлэх тухай хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өөрөөр хэлбэл шүүхэд  П.Э ийг албадан эмчилгээнд хамруулах хүсэлт, томилсон эсэхийг аль, аль нь ойлгомжгүй. Итгэмжлэл төлөөлөгчөөр оролцсон Сүмбэр сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Э.Даваасүрэн нь ямар эрх, үүрэг эдэлж оролцох нь тодорхойгүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ гэж заасан байна.

Гэвч тус шүүхийн шийдвэрт хэдэн сар албадан эмчилгээнд хамруулах талаар дурдаагүй, анхан болон давтан эмчлэхээр хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

 П.Э ийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, тус өдөр хянан шийдвэрлэсэн.

2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  П.Э ийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх газар хүргэсэн ба Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д  Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлнэ гэх заалтыг зөрчиж эмчилгээнд хамруулсан нь түүний Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхийн шийдвэрийг давж заалдах, эрхийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаад гомдолтой байна.

 П.Э ийн хувийн байдлын тухайд эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын 01 дүгээр багт оршин суудаг ба Тэн тун ХХК-д баяжуулах үйлдвэрийн операторын албан тушаалтай, эрхэлсэн тодорхой ажил эрхэлдэг. Эрүүл мэндийн тухайд цус багадалтай, цус сэлбэх эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай талаар эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт, оношоор тогтоогддог болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2024/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Бгаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1.Төв аймаг дахь Цагдаагийн газар нь иргэн  П.Э ийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд  хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба энэхүү хүсэлтээ шинжилгээ, оношилгоонд хамруулсан эрүүл мэндийн хуудас /хх-ийн  5-10/, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт /хх-ийн 14-15/, урьд зөрчилд холбогдож  байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 32-33/ зэрэгт үндэслэж,

гуравдагч этгээд  П.Э  хүсэлтийг эс зөвшөөрч “ Миний хувьд архины сприаль тавиулах эмчилгээ хийлгэнэ, энэ эмчилгээг хийлгэх хүртлээ цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ, архины албадан эмчилгээнд явахгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж маргасан байна.

2.Анхан шатны шүүх Төв аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж,  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар  П.Э ийг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг  гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Бэс зөвшөөрч “ ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн, эмчилгээнд хамруулах хугацааг заагаагүй…” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гуравдагч этгээд  П.Э  нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгээр 3 удаа шийтгүүлж байсан, 2 удаа эрүүлжүүлэгдсэн, түүнийг цагдаагийн байгууллагаас шинжилгээ оношилгоонд хамруулахад согтуурах, мансуурах донтой талаар дүгнэлт гарсан үйл баримт тогтоогдож байх ч  П.Э ийг  албадан эмчилгээнд хамруулах нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ согтуурах, мансуурах донтой нь  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ  үзүүлэх байгууллагын дүгнэлтээр  тогтоогдсоны дараа  тухайн хүн  өөрөө сайн дурын  үндсэн дээр  энэ төрлийн  эмчилгээнд  хамрагдах хүсэлтээ  цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно”,  6.3-д “ энэ хуулийн 6.1-д заасны дагуу  хүсэлт гаргасан өдрөөс хойш нэг сарын хугацаанд  эмчилгээнд  хамрагдаагүй тохиолдолд  энэ хуулийн 4.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага тухайн хүнийг албадан эмчилгээнд  явуулах саналыг шүүхэд гаргана” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх харилцааг зохицуулсан эрх, зүйн хэм хэмжээг хэрэглээгүй буюу гуравдагч этгээд  П.Э ийг албадан эмчилгээнд явуулах талаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан аль этгээд хүсэлт гаргасан нь тодорхойгүй, мөн согтуурах, мансуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсоны дараа өөрөө эмчилгээнд хамрагдах эсэхийг тодруулаагүй, хуульд заасан эрхээр хангахгүйгээр хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “ Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж зааснаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

4.Түүнчлэн согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тухайн этгээдийг албадан эмчлэх зайлшгүй шаардлагатай байгааг тогтоохоос гадна энэ нь тухайн этгээдийн эрхийг хязгаарлаж байгаа албадлагын арга хэмжээ болохын хувьд түүний хувийн байдлыг харгалзан үзэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Албадан эмчилгээнд хамруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд нэг талын хүсэлтээр эрх нь хөндөгдөж буй гуравдагч этгээдийн  асуудлыг шийдвэрлэхдээ Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар хувийн байдлыг нотолсон нотлох баримтыг байгууллага, иргэдээс авах, гэрчийн мэдүүлэг авах зэргээр нотлох баримт бүрдүүлэх эрхтэй байх бөгөөд гуравдагч этгээд  П.Э  нь “... ажил хөдөлмөр эрхэлдэг, согтуурах мансуурах донтой дүгнэлт гарсны дараа өөрөө эмчлүүлэх боломжтой” болохоо илэрхийлсэн тайлбар гаргасан байхад энэ нөхцөл байдлыг анхаараагүй байна.

Иймд  гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  П.Э ийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 сарын 14-ний өдрийн 151/ШШ2024/00216 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  П.Э ийг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Бгаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээд  П.Э ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээгч тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                     ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                                                                А.ЦЭРЭНХАНД