Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00927/И |
Дугаар | 958 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 958
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00927/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байр ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: /-д холбогдох
4,897,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Г.*******гаас 4,897,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Н.Уянгын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 4,897,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 4,897,500 төгрөгийн 897,500 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч Г.******* би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Н.Уянгын банкны тоот дансанд төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Г.*******гаас 4,897,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийншаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Н.Уянгын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 4,897,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.******* бид дараах байдлаархарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 4,897,500 төгрөгийн 897,500 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч Г.******* би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Н.Уянгын банкны тоот дансанд төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Уянгын нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Н.Уянгын нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох 4,897,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Г.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 4,897,500 төгрөгийн 897,500 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хариуцагч Г.******* би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Н.Уянгын банкны тоот дансанд төлөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Уянгын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 98,000төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 49,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 49,000 төгрөгийг хариуцагч Г.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ