Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 963

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00985/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг **-р хорооны рашны ** тоотод суух Д.Б*** /РД: ****, утас: ***/-ийн хүсэлттэй

Дархан хот дахь Дарханы Цахилгаан станцад 1986 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс 1992 оны 07 дүгээр сарын 14 хүртэл гагнуурчин,1993 оны 5 сарын 15-наас Дарханы Гурил Тэжээл Компанид гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь сургууль төгсөөд Эрдэнэтийн цахилгаан станцад хуваариалагдсан боловч үйлдвэр ашиглалтад ороогүй гээд 1986 оны 05 дугаар сарын 4-нөөс Дарханы цахилгаан станцад дадпагын журмаар гануурчин хийж байгаад, үргэлжүүлэн ажиллахаар болж 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Дархан хотын Гурил тэжээлийн комбинатад мөн гагнуурчнаар 1993 оны 5-р сарын 15-наас Дарханы Гурил Тэжээл Компанид хийн гагнуурчнаар ажилд ороод 1999 оны 3 сарын 31 хүртэл уг комбинатад ажиллаж байсан. Гурил тэжээл компани ажлын байргүй болох үеэр ажлаасаа гарсан. Тухайн 2 байгууллагад ажилд орсон талаархи тушаал байдаг боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаалбайхгүй, мөн архивт байхгүй байгаа тул ажилласан жилийг тогтоож өгнө үү. Одоо би олон жил хийн гануурчин хийж байсан учраас тэтгэвэр тогтоолгох гэж байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: *** регистрийн дугаар бүхий Д.Б***нь Дархан хот дахь Дарханы цахилгаан Станцад гагнуурчнаар, Дархан хотын Гурил тэжээлийн комбинатад гагнуурчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

Д.Б*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.Б*** нь Дархан хот дахь Дарханы цахилгаан Станцад гагнуурчнаар, Дархан хотын Гурил тэжээлийн комбинатад гагнуурчнаар ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн тухай тушаал архивт байхгүйгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсэхгүй байна тайлбарлаж ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байгааг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Б*** нь тухайн үеийн нэрээр Дарханы Цахилгаан Станцад хийн гагнуурчин, халах гадаргуугийн 2 дугаар зэргийн слесараар 1986 оны 5 дугаар сарын 04-нөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Дарханы Цахилгаан Станцын даргын 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 157 тоот Ажилд томилох тухай тушаалын ... 2. Д.Б***г засварын цехэд халах гадаргуугын 2-р зэргийн слесариэр 1986 оны 05-р сарын 04-нөөс ажиллуулсугай гэсэн заалт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн архивын тасгийн лавлагаа дахь ... Төрөлтийн түүх 1988.11.03 ... төрөх эх Д.Б***. Цахилгаан станцад гагнуурчин гэсэн бичилт, Нярайн өсөлтийн түүх төрөх эх Д.Б***. Цахилгаан станцад гагнуурчин гэсэн бичилт, Төрөлтийн түүх 1990.07.09 төрөх эх Д.Б***. Цахилгаан станцад гагнуурчин гэсэн бичилт, Нярайн өсөлтийн түүх төрөх эх Д.Б***. Цахилгаан станцад гагнуурчин гэсэн бичилт, 1986 оны 04-р сарын 09-ний өдөр Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцаас түүнд олгосон 145166 тоот хөдөлмөрийн дэвтэр дэхь Ажлын тухай мэдээ хэсгийн 05- 1988 03.01-ний Зохион байгуулалтын өөрчлөлтөөр зуухан цехэд шилжүүлэн, зуухан цехийн ба тоос бэлтгэх тоноглолын засварын слесарьчээр ажиллуулав, 06- 1988 оны 04-р сарын 01-ний Зуухан цехэд цахилгаан гагнуурчнаар ажиллууллав, 07- 1991 оны 07 сарын 10-ны Хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгуулав, 08 1991 оны 09 дүгээр сарын 01-ний Ажилд орлоо, 09- 1991 оны 11 дүгээр сарын 01-ний Эмэгтэйчүүдийг ажиллууллахыг хориглосон ажлын жагсаалтыг үндэслэн захиргаа, аж ахуйд үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулав гэсэн бичилтээр, Гэрч С.Э***...Би 1975 оноос 1993 он хүртэл Дарханы дулааны цахилгаан станцад гагнуурчнаар ажиллаж байсан, 1993 онд хөнгөн ажилд шилжих мэргэжлээс шалтгаалах өвчнөөр акт гараад ажлын нөхцөл өөрчлөөд Дарханы дулааны сүлжээний газарт ажилд орохоор ажлаасааа гарч байсан. Д.Б*** нь 1985 оны зун байхаа станцад эмэгтэй гагнуурчин орж ирж байна гээд ажилд орохоор ирж байсан. Д.Б*** нь 1992, 1993 оны үед ажлаасаа гарч байсан санаж байна гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Д.Б*** нь тухайн үеийн нэрээр Дарханы Цахилгаан Станцад захиргаа аж ахуйн үйлчлэгчээр 1991 оны 11дүгээр сарын 01-ээс 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь 145166 тоот хөдөлмөрийн дэвтэр дэхь Ажлын тухай мэдээ хэсгийн 10- 1992 оны 07-р сарын 14 Өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв гэсэн бичилтээр тогтоогдож байна.

Д.Б*** нь тухайн үеийн нэрээр Дарханы Гурил Тэжээл Комбинат, Дархан Гурил Тэжээл ХК-д хийн гагнуурчнаар 1993 оны 05 сарын 15-наас 1999 оны 03-р сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан нь Дархан хотын Гурил Тэжээлийн Комбинатын Даргын Б/3 тушаалын 2.Д.Б*** нарыг 5-р зэргээр, цагаар, Д***мэргэжлийн зэргээр нь тус тус цалинжуулахыг ерөнхий ня-бо /Б.Н***/-д зөвшөөрсүгэй гэсэн заалтаар, Дархан-Уул аймгийн Үйлдвэрлэл Худалдааны Дархан Гурил Тэжээл ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/44 тоот тушаалын 1.Д.Б*** нарыг 1998 оны 04 сарын 01-ээс 1998 оны 05-р сарын 01-нийг хүртэл сул зогсолтонд хамруулсугай гэсэн заалт, 145166 тоот Хөдөлмөрин дэвтэрийн Ажлын тухай мэдээ хэсэгт 1993 оны 05 сарын 15-ны гагнуурчнаар гэрээгээр авч ажиллуулав, 1993 оны 09-сарын 15-ны Шилжүүлэн ажиллуулав гэсэн бичилт, 1994 оны 02-р сарын 08-ны Шилжүүлэн ажиллуулав, 1995.01.01 Нийгмийн Даатгалын 120068 тоот дэвтэрт шилжүүлэв гэсэн бичилт, 120068 тоот Нийгмийн Даатгалын дэвтэр дэхь сарын Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тухай, 1995 оны 06-р сараас 12 сар, 1996 оны 01-р сараас 12 сар, 1997 оны 01 сараас 12 сар, 1998 оны 01 сараас 10 сар, 12 сар, 1998 оны 03-р сард төрж байсан тухай бичилт, Даатгалын ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэг дэхь бичилт, Гэрч Б.Ц*** ... Би 1970 оноос 2000 он хүртэл Дархан гурил тэжээл ХК-д диспетчэрээр ажилладаг байсан Д.Б*** нь 1993 оноос 1999 он хүртэл гагнуурчнаар ажиллаж байсан, 1999 онд үйлдвэр ажилгүй болоход Д.Б*** нь ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг, Гэрч Б.Б*** ... 1971 оноос 2002 он хүртэл Дархан Гурил тэжээл ХК-д ажиллаж, Д.Б*** нь 1993 онд гагнуурчнаар түр ажилтнаар ажилд ороод, сайн ажилласан гээд 3 сар ажиллаад жинхэлсэн, 1999 оны дунд үе хүртэл ажиллаад цомхотголоор ажлаасаа гарч байсан гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Иймд **** регистрийн дугаар бүхий Өөлд овгийн Д.Б***г тухайн үеийн нэрээр Дарханы Цахилгаан Станцад хийн гагнуурчин, халах гадаргуугийн 2 дугаар зэргийн слесариар 1986 оны 5 дугаар сарын 04-нөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Дарханы Цахилгаан Станцад захиргаа аж ахуйн үйлчлэгчээр 1991 оны 11 дүгээр сарын 01-ээс 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, Дарханы Гурил Тэжээл Комбинат, Дархан Гурил Тэжээл ХК-д хийн гагнуурчнаар 1993 оны 05 сарын 15-наас 1999 оны 03-р сарын 31-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *** регистрийн дугаар бүхий Ө*** овгийн Д.Б***г тухайн үеийн нэрээр Дарханы Цахилгаан Станцад хийн гагнуурчин, халах гадаргуугийн 2 дугаар зэргийн слесариар 1986 оны 5 дугаар сарын 04-нөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Дарханы Цахилгаан Станцад захиргаа аж ахуйн үйлчлэгчээр 1991 оны 11 дүгээр сарын 01-ээс 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, Дарханы Гурил Тэжээл Комбинат, Дархан Гурил Тэжээл ХК-д хийн гагнуурчнаар 1993 оны 05 сарын 15-наас 1999 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн 2016 оны06 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийгтөрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ