Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00996/И |
Дугаар | 966 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 966
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00996/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, **-р хоролол ** тоотод албан ёсны хаягтай ******* *** ХХК /утас: ***/-ийн хүсэлттэй
С.Т***ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч С.Т***нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн нөхөр И.Т*** манай компанитай зээлийн гэрээ байгуулан зээл авахад зээлийн баталгааны гэрээ байгуулснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нөхөр И.Т***нь олдохгүй байгаа тул шүүхэд хандах гэсэн боловч гэрээнд бичигдсэн хаяг дээрээ байхгүй байгаа ба манай компанийн зүгээс удаа дараалан эрэн хайсан боловч олдохгүй байгаа болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
******* *** ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулж оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ******* *** ХХК нь зээлдэгч С.Т***тай 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгааны гэрээ байгуулан зээлдэгчийн өмчлөлд 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд баталгаа гаргагч С.Т*** нь зээлдэгчийн өмнө үүрэг хүлээн үүргийн биелэлтийг бүрэн хангуулах үүргээ биелүүлээгүй байна.
Баталгаа гаргагч нь баталгаа гаргах үед оршин сууж байсан хаягт оршин суухгүйгээс зээлийн эргэн төлөлтийг шаардах, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг компанийн зүгээс хийгдвэл зохих ажиллагаа хийгдэх боломжгүй, мөн гэрээний зүйлийн маргааны талаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад оршин суугаа газрын хаяг тодорхой бус нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох С.Т***ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч ******* *** ХХК-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг **-р хороолол ** байр ** тоотод гэх хаягт оршин суух С.Т***ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоон хүсэлт гаргагч ******* *** ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж***/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн Худалдаа хөгжлийн банк 190 000 941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийгтөрийн сангийн орлого болгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ