Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 249

 

В.Э-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай
 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 238 дугаар магадлалд “Шүүгдэгч В.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ                                    Ч.ХОСБАЯР

                              ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                С.БАТДЭЛГЭР

                                 Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН