Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00822/И |
Дугаар | 984 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 984
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00822/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч:******* хот, *******ийн гудамж, ****** ************* төвийн ****** тоотод байрлах ******* ******* ХХК /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, төвийн баг, ******* замын ****** тоотод байрлах *******- ХХК /захирал , Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол, хотхон, ****** тоотод оршин суух овгийн Баярсайханы Баярмөнх /РД: , утас: /-д холбогдох
149,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
*******- ХХК-иас 149,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч *******- ХХК-ийн захирал тэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах
Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч *******- ХХК-иас 149,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Хариуцагч *******- ХХК-ийн захирал тэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах
Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Хариуцагч *******- ХХК-ийн захирал тэй харилцан ярилцаж дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
Үндсэн төлбөрийн үлдэгдэл 99,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах
Алданги болох 24,875,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөх зэрэг болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн даалгавар төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 904,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 452,100 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 452,100 төгрөгийг хариуцагч *******- ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ