Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 986

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00762/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Олон улсын худалдааны төвд байрлах Мөнх халдун ХХК /утас: 7037 7705/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 7 дугаар хороолол, 8-21 тоотод оршин суух Боржигон овгийн Лонжовын Баасанжав /РД: ТЗ70082607, утас: 9937 4394/-т холбогдох

1,652,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Л.Баасанжаваас 1,652,484 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-иас хариуцагч Л.Баасанжавт холбогдуулан түрээсийн төлбөр 1,652,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлөх хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул талуудын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК нь хариуцагч Л.Баасанжаваас 1,652,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаарзүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-иас хариуцагч Л.Баасанжавт холбогдуулан түрээсийн төлбөр 1,652,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлөх хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул талуудын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-иас хариуцагч Л.Баасанжавт холбогдуулан түрээсийн төлбөр 1,652,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч төлөх хугацааг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул талуудын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-ийн2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ариг банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 41,320, 70 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,695 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,695 төгрөгийг хариуцагч Л.Баасанжаваас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мөнх халдун ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ