Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 988

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00722/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч : Дархан-Уул аймаг, Орхон сум, 2 дугаар баг, 90 толгойн задгайд оршин суух Боржигон овгийн Довдогийн Батсүх /РД : ТГ75112671, утас: 9970 6052/-д холбогдох

4,930,908 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... 2016 оны 07 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,643,636 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Батсүхэд холбогдуулан 4,930,908 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эвлэрэх эрхийн дагуу ... 2016 оны 07 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,643,636 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусахаар эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж хэрэгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Орхон сумын Засаг даргын Тамгын газар /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзаяа/, хариуцагчД.Батсүх нар нь ... 2016 оны 07 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-нд 1,643,636 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,643,636 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусахаар эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Орхон сумын Засаг даргын Тамгын газар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Батсүхээс тэмдэгтийн хураамжд 93,844 төгрөг гаргуулан төрийн сангийн 190 000 941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ