Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 209/МА2024/00027

 

нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00184 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Миний бие ******* нь эхнэр *******, бага насны 2 хүүхэд *******, ******* нарын хамт 20 оноос хойш одоог хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, *******,******* тоотод оршин сууж байна. Анх энэ байрыг эгч *******гийн ******* ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг төлж улмаар миний бие энэхүү орон сууцанд амьдарч байгаа. Ласти таун хотхоны хувьд өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд одоог хүртэл маргаантай байгаа тул миний бие өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй боловч бодит байдал дээр өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна.

...Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, *******,******* тоот орон сууцанд нэг ч удаа ирж байгаагүй, бодитоор хэний эзэмшилд байгааг нь тодорхойлоогүй, мэдэгдэл хүргүүлээгүй нь хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж заасан. Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2-т заасан ажиллагааг явуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж заасан байдаг. Миний хувьд болон манай гэр бүл нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш бөгөөд гүйцэтгэх хуудасд заагаагүй этгээд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгнө гэж заасны дагуу надад мэдэгдэл өгөөгүй болно. Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, *******,******* тоот орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээд миний өмчлөх эрх хөндөгдөж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-д зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2, 100.4-т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 10-ны өдрийн дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч байгууллагын татгалзал, тайлбарын агуулга:

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний харгийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэрээр Энхтөрийн Мөнгөнтуяа /РД:/-гаас болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 106 байрны******* тоот орон сууцыг чөлөөлж д олгохоор шийдвэрлэжээ.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэн 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******гийн дугаарын утас руу залгаж шүүхийн шийдвэрийг танилцуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 106 байрны******* тоот орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор сайн дураар чөлөөлөх талаар мэдэгдэж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор чөлөөлөх, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор чөлөөлөх, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дугаарын утас руу залгаж орон сууцыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор бүрэн чөлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биечлэн ирж уулзахыг тус тус мэдэгдсэн боловч ******* хүрэлцэн ирээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Т.Туяацэцэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн эсвэл баталгаат шуудангаар гардуулна" гэж заасны дагуу орон сууц чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулахаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хаягаар очиход хаалга нь цоожтой эзэнгүй байсан тул 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг гэхэд орон сууцыг чөлөөлөх тухай /01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хаалган дээр нааж зургаар баталгаажуулж тэмдэглэл үйлдэн хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.

            2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг гэхэд орон сууцыг чөлөөлөх тухай дугаартай албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч мэдэгдлийг хүлээн авахаас татгалзан буцаасан тухай тэмдэглэгээ үйлдэж шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт шийдвэр гүйцэтгэх газар биечлэн ирж уулзахдаа 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн авсан талаар тайлбар өгсөн ба шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг гэхэд орон сууцыг бүрэн чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулж тэмдэглэлээр баталгаажуулсан.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д "нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга орон байранд байхгүй, эсхүл албадан чөлөөлөх барилга, орон байр бусдын ашиглалтад байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй" гэж заасан байх тул дээрх орон сууцанд Мөнгөндуулга болон гэр бүл нь амьдарч байгаа нь орон сууцыг чөлөөлөхөд саад болохгүй юм.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлтэй, *******д холбогдох Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. ******* миний бие өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй боловч одоог хүртэл тус орон сууцанд амьдардаг.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10Б байр,******* тоот орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тогтоосон бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32.3-т заасны дагуу ******* нь төлбөр төлөгч биш юм. Иймд гүйцэтгэх хуудасд заагаагүй этгээд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.

4.2. Анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100.1, 100.4, 100.9-д заасан нүүн гарвал зохих этгээд, нүүн гарах этгээдэд төлбөр төлөгч ******* болон түүний гэр бүлийн гишүүнийг ойлгох нь зүйтэй хэмээн үзэж *******гийн гэр бүлийн гишүүнд *******, түүний гэр бүлийн гишүүдийг хамааруулж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг' хэмээн тус тус тодорхойлсон. Миний төрсөн эгч ******* нь миний садангийн хүн боловч *******гийн гэр бүлийн гишүүнд *******, түүний гэр бүлийн гишүүд хамаарахгүй. ******* болон түүний гэр бүлийн 3 гишүүд нь тусдаа гэр бүл юм. Иймд ******* миний бие *******тай хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь биш юм.

 

4.3. ...миний эгч *******тай утсаар ярьсан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн гэх боловч үүнийг *******д мэдэгдсэн гэж үзэж болохгүй бөгөөд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой надад хаяглагдсан нэг ч мэдэгдэх хуудас, мэдэгдэл ирээгүй, надтай утсаар яриагүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж Төлбөр төлөгч *******д орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг орон сууцнаас нүүн гарвал зохих этгээд буюу нүүн гарах этгээдэд мэдэгдсэн гэж үзнэ.... хэмээн дүгнэсэн үндэслэлгүй юм.

Шийдвэр гүйцэтгэгч хуулийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шийдвэрийг гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7.2, 32.3, 100.4-т заасныг зөрчиж тус ажиллагааг явуулж байна. Иймд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:


            1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. /хх-1-2/

Харин хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэмээн маргажээ.

            4.Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,100.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын /гомдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэж гарын үсэг зуржээ/ гомдолд:

5.а. ... Дархан сум 11-р баг, 13 дугаар хороолол Ласти таун хотхон,*******ны******* тоот орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр тогтоосон шүүхийн шийдвэрт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа /энэ талаар надад мэдэгдээгүй/. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу ******* нь төлбөр төлөгч биш юм. Иймд гүйцэтгэх хуудаст заагаагүй этгээд дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.

5.б.Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100.1,100.4,100.9, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. ...миний төрсөн эгч ******* нь миний садангийн хүн боловч түүний гэр бүлийн гишүүнд *******, түүний гэр бүлийн гишүүд хамаарахгүй. Э.Мөнгөндуудлга миний бие *******тай хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн нь биш юм.

5.в. ...*******тай утсаар ярьсан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн гэх боловч үүнийг *******д мэдэгдсэн гэж үзэж болохгүй бөгөөд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой надад хаяглагдсан нэг ч мэдэгдэх хуудас, мэдэгдэл ирээгүй, утсаар яриагүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /хх-121/

Болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Хэргийг судлан үзэхэд :

6.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн*******85 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймаг Дархан сум,11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10Б байрны******* тоот орон сууцыг хариуцагч ******* болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэжээ./хх-34-36/

Дээрх шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хянагдаж, анхан шатны шүүхийн 2022 оны*******85 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байх ба талууд маргаагүй./хх-37-40/.

7.Анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны*******85 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж/хх-33/ гаргаж, улмаар мөн өдөр дугаартай гүйцэтгэх хуудас/хх-32/ бичигдсэн байна.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн 6.2.1-т заасан иргэний хэргийн болон ... иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрг үндэслэн явуулна гэж хуульчлан зохицуулсан.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, ... -т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, ... хамаарна гэж заасан ба анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн албадан гүйцэтгэх тухай дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэн дугаартай гүйцэтгэх хуудас олгогдсон нь хууль зөрчөөгүй байна.

9.Хариуцагч нь тайлбартаа : гүйцэтгэх баримт бичгийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилагдсан, шийдвэр гүйцэтгэгч нь ... Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, *******ны******* тоот орон сууцыг чөлөөлөхийг шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-аар төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд болох *******-д мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлэх болон түүний дугаар бүхий гар утас руу холбогдож шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ярилцсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоож, төлбөр төлөгч буюу нүүн гарах *******г зарлан дуудах хуудсаар дуудан ирүүлж тайлбар авсан, энэ бүхнийг тэмдэглэлээр баталгаажуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ. /хх-30/.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй, тэрээр өөрт нь хандаж мэдэгдэл өгөөгүй, өөртэй нь ярилгүй *******тай холбогдох, түүнд мэдэгдэл өгөх зэргээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь хууль бус, энэ нь гуравдагч этгээдийн эрх, ашгийг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

10.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас/хх-15,29/, утсаар ярьсан тэмдэглэлүүд/хх-41-47/, мэдэгдэл хүргүүлэх албан бичиг/хх-52/, төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд *******-тай уулзаж ярилцсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх-54/ зэргээр тогтоогдож байна.

11.Анхан шатны шүүх нь төлбөр төлөгч *******д орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлснийг орон сууцнаас нүүн гарвал зохих этгээд буюу нүүн гарах этгээдэд мэдэгдсэн гэж үзэх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар тухайн орон сууцанд нэхэмжлэгч *******, гэр бүлийн хамт амьдарч байгаа нь орон сууцыг чөлөөлөхөд саад болохгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулга ёсоор хуулийн хүчин төгөлдөр болсон аливаа шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцнэ. Гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.5-д заасан ажиллагаанууд хийгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж,

Мөн хуулийн 32.3-т төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ гэж тус тус заасан.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1- 33.1.5-д заасан эрхийг эдэлж, 33.2-т заасан үүргийг хүлээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох учиртай.

Хэргээс үзвэл энэхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичигт төлбөр авагчаар /орон сууцыг чөлөөлүүлэх/ заасан этгээд нь , гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч буюу нүүн гарахаар заасан этгээд нь ******* байна.

13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Есдүгээр бүлэгт Эд хөрөнгийн бус шаардлагыг хангах иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа-ны журмыг тусгайлан зохицуулсан.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГ газар-445 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, өөрөөр хэлбэл, гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөр төлөгч буюу нүүн гарах этгээд болох *******-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн байна.

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, ...-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, ... гаргана гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч буюу гүйцэтгэх баримт бичигт заасан этгээд биш атал иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасантай нийцэхгүй байна.

Учир нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд тус тус гаргах учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

15.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хуулийн*******5.2 дахь хэсэг Энэ хуулийн*******5.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж заасны дагуу хэргийн оролцогч нарыг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

.Харин зохигч буюу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй тохиолдолд давж заалдах гомдлыг хаана гаргах, гомдлын хэлбэр, агуулга, гомдолд хэн гарын үсэг зурсан байх, хуульд заасан шаардлагыг хангаагүй гомдлыг хэрхэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******1,*******2,*******4 дүгээр зүйл,заалтаар тодорхой хуульчлан зохицуулсан.

17.Энэ хэргийн давж заалдах гомдлоос үзэхэд: давж заалдах гомдлыг нэхэмжлэгч ******* гаргасан гэж үзэхээр атал гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гээд уг нэрийн өмнө гарын үсэг зурагдсан байна. Энэ талаар анхан шатны шүүх цаашид анхаарах нь зүйтэй болохыг магадлалаар тэмдэглэж байна.

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.МЯГМАРСҮРЭН                                

            ШҮҮГЧИД                            Я.ТУУЛ

                                                                                    Х.БАЙГАЛМАА