Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1003

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс:135/2016/00898/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, ******* ******* төв дотор байрлах ******* ******* ******* ХХК /РД: *******, утас: *******, /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг,  сум, баг, тосгоны ****** тоотод оршин суух овгийн гийн /РД: , утас: /-д холбогдох

987,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... 987,799 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ндөр ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 987,799 төгрөг гаргуулахаарнэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно ... гэсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 987,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч ... Энэ зээлсэн 800,000 төгрөгийн хүү болон алданги болох 987,799 төгрөгийг сарын цалингаасаа сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Уг төлөх мөнгөө сар бүрийн 15-ны дотор тоот дансанд шилжүүлж байх болно ... гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 28,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 28,260 төгрөгийн 50 хувь болох14,130 төгрөгийг төрийн сангийн орлогоос, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 14,130 төгрөгийг хариуцагч Д.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ