Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00833/И |
Дугаар | 1004 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1004
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00833/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, мангирт ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар брак ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД: *******, утас: /-т холбогдох
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
... М.*******ээс 1,000,000 төгрөг, түүний хүү, алданги 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
С.*******гийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,100,000 төгрөгийг хариуцагч М.******* би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 110,000 төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.*******ээс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... С.*******гийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,100,000 төгрөгийг хариуцагч М.******* би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 110,000 төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчидийн эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... С.*******гийн нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.*******, хариуцагч М.******* бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нийт нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1,100,000 төгрөгийг хариуцагч М.******* би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 110,000 төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч С.******* нь тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3353 дугаар шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ