Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/01054/И |
Дугаар | 1055 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1055
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2016/01054/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, ****** дугаар гудамж, ***** тоотод оршин суух ******* ******* овгийн *******гийн ******* /РД: *******, утас: *******/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДарханУул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** дугаар хороолол ****** дугаар байр, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн /РД: , утас: /-т холбогдох
2,574,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
... Г.ээс бүгд 2,574,279 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
... нийт 2,574,279 төгрөгийг 2016 оны 10 сараас эхлэн сард 50,000 төгрөгөөр хийж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.т холбогдуулан 2,574,279 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийн дагуу түүний ... нийт 2,574,279 төгрөгийг 2016 оны 10 сараас эхлэн сард 50,000 төгрөгөөр хийж барагдуулна ... гэж хариу тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар ирүүлсэн хариу тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ын 2,574,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. ... нийт 2,574,279 төгрөгийг 2016 оны 10 сараас эхлэн сард 50,000 төгрөгөөр хийж барагдуулна ... гэж хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчГ.ийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 53679 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ