Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 254

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаар магадлалд “Шүүгдэгч Б.Т-г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Т-т 5 /жил/ хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-т оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Отгонбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                          ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                              Б.БАТЦЭРЭН

                              Б.ЦОГТ

                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН