Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/00928/И |
Дугаар | 1054 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 1054
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/00928/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: ******* хот,******* дүүрэг, ****** дугаар хороо, ****** дугаар байранд байрлах ******* ******* ХХК /утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, өөрийн байранд байрлах ******* ХХК /утас: *******, *******, /-д холбогдох
18,731,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах байдлаархарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас 18,731,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөстатгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* хотын банк сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 251,610 төгрөгийг сангийн орлогод хэвээр үлдээж, сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 125,805 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-иас эвлэрсэн шаардлагын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 95,169 төгрөгийгтус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ