Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1054

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/00928/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байранд байрлах Сити палас ХХК /утас: 9009 0120, 9913 0878/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, өөрийн байранд байрлах Халнит ХХК /утас: 00779992222, 9910 1994, 8811 5518/-д холбогдох

18,731,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Сити палас ХХК-ийн нэхэмжлэлтэй Халнит ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг бид дараах байдлаархарилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнямд хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сити палас ХХК нь хариуцагч Халнит ХХК-иас 18,731,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Сити палас ХХК-ийн нэхэмжлэлтэй Халнит ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөстатгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнямд хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Сити палас ХХК-ийн нэхэмжлэлтэй Халнит ХХК-д холбогдох 18,731,020 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням би нийт нэхэмжилсэн 18,731,020 төгрөгийн 13,717,360 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5,013,660 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонцэцэг би бэлэн авчирсан байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнямд хүлээлгэж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Бэлнээр 5,013,660 төгрөгийг хүлээлгэн өгөв ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сити палас ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 251,610 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 125,805 төгрөгийг, хариуцагч Халнит ХХК-иас эвлэрсэн шаардлагын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 95,169 төгрөгийгтус тус гаргуулан нэхэмжлэгч Сити палас ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ