Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1045

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

Хэргийн индекс: 135/2016/01044/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 9-8 тоотод байрлах, Сэлэнгэ кредит ХХК /туас: 9008 7600, 9927 9001, 9594 1010/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, наран толгой гудамж, 20 тоотод оршин суух Мужаан овгийн Бямбажавын Цогбадрах /РД: ТИ62042215, утас: 9937 3310/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, наран толгой гудамж, 20 тоотод оршин суух Намчүл овгийн Намсрайгийн Норовсамбуу /РД: ТЗ71030862, утас: 9965 1359/ нарт холбогдох

5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар Сэлэнгэ кредит ХХК-иас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 5,500,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 2,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулна.

Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар төлөх ёстой 5,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 4,000,000 төгрөг болгож багасгаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК нь хариуцагч Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нараас 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

вэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар Сэлэнгэ кредит ХХК-иас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 5,500,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 2,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулна.

Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар төлөх ёстой 5,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 4,000,000 төгрөг болгож багасгаж байгаа болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар Сэлэнгэ кредит ХХК-иас авсан зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой 5,500,000 төгрөгөөс 2 тал харилцан тохиролцож 2,000,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 2,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 01-ний дотор тус тус төлж барагдуулна.

Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нар төлөх ёстой 5,500,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 4,000,000 төгрөг болгож багасгаж байгаа болно ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж93,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 46,500 төгрөгийг, хариуцагч Б.Цогбадрах, Н.Норовсамбуу нараас тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 46,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ кредит ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ